| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 146/2017/00153/И |
| Дугаар | 146/ШШ2017/00187 |
| Огноо | 2017-07-06 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 146/ШШ2017/00187
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Дэнжийн 1-23 тоотод оршин суух Боржигон овогтой Даваадоржийн Алтантуяагийн /РД:АА78072505/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Эрдэнэзуугийн гудамж 198 тоотод оршин суух Боржигон овогтой Төмөрбатын Баярцэцэг /РД:МЮ90121086/,
Хариуцагч: Өвөрхангай аймаг, Хархорин сум, Ганган-Орхон баг, Эрдэнэзуугийн гудамж 198 тоотод оршин суух Жигжидсүрэнгийн Цэрэнбаатар /РД:ЙИ89032812/ нарт холбогдох
4 199 720 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, 2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Алтантуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тайлбартаа:
Ж.Цэрэнбаатар, Т.Баярцэцэг нар нь миний ажиллуулдаг “Баялаг-2” хүнсний дэлгүүрээс 2016 оны 06 дугаар сараас өнөөдрийг хүртэл нийт 4 199 720 төгрөгний хүнсний зүйл аваад одоогоор төлөхгүй байгаа тул Ж.Цэрэнбаатар, Т.Баярцэцэг нараас гаргуулж өгнө үү... Нэхэмжлэгч Д.Алтантуяа миний бие хариуцагч Цэрэнбаатар, Баярцэцэг нарын тайлбартай танилцлаа. Хариуцагч нар нь 4 199 720 төгрөгийг төлж барагдуулна гэж тайлбар гаргасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Т.Баярцэцэг, Ж.Цэрэнбаатар нар нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Д.Алтантуяагийн нэхэмжилсэн 4 199 720 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Төлж барагдуулна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Алтантуяа нь хариуцагч Т.Баярцэцэг, Ж.Цэрэнбаатар нарт холбогдуулан 4 199 720 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Алтантуяагийн нэхэмжилсэн 4 199 720 төгрөгийг хариуцагч Т.Баярцэцэг, Ж.Цэрэнбаатар нар нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулахаар зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Алтантуяагийн нэхэмжилсэн 4 199 720 /дөрвөн сая нэг зуун ерэн ёсөн мянга долоон зуун хорин/ төгрөгийг хариуцагч Т.Баярцэцэг, Ж.Цэрэнбаатар нар нь хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82 145 төгрөгөөс 41 0725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, орон нутгийн төвлөрсөн төсвийн 101800941 тоот данснаас 41 075 төгрөг, хариуцагч Т.Баярцэцэг, Ж.Цэрэнбаатар нараас 41 075 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Алтантуяад олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адилаар албадан гүйцэтгүүлэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.САРАНТУЯА