Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 52

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа, улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, шүүгдэгч Б.Ганбат, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хохирогч Г.Отгонбаяр нарыг оролцуулан Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн хуралдааны танхимд  нээлттэй  хийсэн шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ганбатад холбогдох эрүүгийн 201621000138 дугаартай, 153/2016/0055/Э индекстэй хэргийг 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1976 оны 6 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай. эрэгтэй, бүрэн дунд боповсролтой, мэргэжилгүй. ам бүл 1, ганцаараа Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн 1-14 тоотод оршин суух,  урьд  1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн таслан  шийдвэрлэх тогтоолоор  Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж тэнсэж, хянан харгалзаж байсан, 1996 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн Ховд аймгийн шүүхийн 105 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь  хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар, Ховд аймгийн шүүхийн 1999 оны 1 дүгээр сарын 01-ний өдрийн таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, тэнсэж, хянан харгалзаж байсан, Ховд аймгийн Шүүхийн  2000 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 183 тоот таслан шийдвэрлэх  тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь  Сум дундын  хоёрдугаар шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 2/02 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т  эааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь Сум дундын нэгдүгээр шүүхийн 2005 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 13 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.4-т  зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн  39 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 -т  зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Сэлэнгэ аймаг дахь сум дундын  хоёрдугаар шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 126 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д  зааснаар 3 жилийн хорих ялаар тус тус шийтгэгдэж 2014 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 30 дугаартай  шүүгчийн захирамжаар 6 сар 06 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, ПЭ:76062811 дугаарын регистртэй Эмчийнхэн овогт Балжиннямын Ганбат.

Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтэнд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Ганбат нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр ялтай байх хугацаандаа нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 06-06 тоотод байх хохирогч Г.Отгонбаярын гэрт нэвтэрч хивс, зурагт зэрэг эд зүйлсийг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэлээр ... гэрийн хаалга онгорхой, хаалганы самбар хэсэгт цоожны цүүний ором байх ба модон хэсэгт сэтэрч гэмтсэн байдалтай байв... гэх баримт,  гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-6-р хуудас/

Эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримтаар... samsung – маркын зурагт- 590000 төгрөг, хөнгөн дрож – 180000 төгрөг, хаалга- 150000 төгрөг - /  хх- ийн 15 дугаар хуудас/ 

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор Ш.Даваажавын эзэмшлийн прүс-10 маркын ХОҮ 17-55 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 сарын 01- ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”,  тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 16-20 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад хохирогч  Г.Отгонбаярын  өгсөн "... 2016 оны 06 дугаар сарын 14-ний орой өөрийн хадам ах С.Загдсүрэн лүү залгаад манай  гэрийг орой өглөөд нь харж байгаарай гэсэн бөгөөд С.Загдсүрэн “за тэгье одоо З.Сүүнцагааныг явуулж харуулчихаад эргээд чамд хэлье” гэж хэлээд утсаа тасалсан. Үүнээс хойш 10 орчим минутын дараа С.Загдсүрэн ах залгаад З.Сүүнцагаантай яриадах гэхээр нь түүнтэй ярихад “Г.Отгонбаяр ахаа танай хашааны болон гэрийн хаалга онгорхой гэрт ямар нэг хүн алга байна та гэрээ хурдан ирж үзээчээ” гэсэн.  Тэгээд би эмнэлгээс гараад гэртээ иртэл хашааны хаалга болон гэрийн хаалга онгорхой Прүс маркийн 17-55 гэсэн улсын дугаартай машин манай хашаан дотор байсан.  Намайг тэр машин дээр явж очиход Б.Ганбат сууж байхаар нь “чи яах гэж гэр онгойлгож байгаа юм бэ” гэхэд  Б.Ганбат “би онгойлгосон юм уу битгий солиороод бай” гэж хэлэх үед тэр машины жолооч энэ залуу эндээс юм ачна гэж хэлээд намайг оруулж ирсэн гэж хэлсэн. Одоо тэгвэл цагдаа дуудна гэхэд тэр залуу машинаа асаагаад гараад явсан. Б.Ганбат намайг хэл амаар доромжилчихоод явсан...” гэх мэдүүлэг  / хх-ийн 24-27- р хуудас /

Мөрдөн байцаалтад гэрч Ш.Даваажавын  өгсөн  "...би өөрийн эзэмшлийн 17-55 ХОҮ улсын дугаартай Прүс-10 маркийн цагаан цэнхэр өнгийн авто машинтайгаар таксинд явж байсан. Их тойргийн саарал худагнаас 40 гаруй насны бор царайтай 170-175 см орчим өндөр туранхай хүн суусан. Энэ хүнээс би хаашаа явах бэ гэж асуухад “7 дугаар сургууль явна гэж хэлээд” суусан. Тэгээд 10-р цэцэрлэгийн уулзвараар доошоо эргээд явсан бөгөөд “энэ хашаа руу орж юм ачна” гэж хэлээд тухайн хашааны хаалга онгойлгосон. Би тэр хашаа руу ороод эргээд гарахад бэлэн болгоод машинаа байрлуулсан. Тэр залуу гэрлүү ороод удалгүй гарч ирээд “би хүнд юм ачих  гэж байна хойшоо ухраад зогсчих гэхээр нь чи өөрөө өргөөд ир” гэж хэлэх үөд гаднаас нэг эрэгтэй хүн орж ирсэн.  Тэр хүн нөгөө  залууг “чи гэрээс хулгай хийв үү яав” гэж хэлсэн. Тэгээд би тэр хүнд “наад хүн чинь ямар нэг зүйл аваагүй ээ”  гэж хэлчихээд би гараад явсан. Тэр хүн өөрөө хүнд юм ачих гэж байна ухраад зогсчих гэж хэлсэн. Намайг хашаан дотор орох үед гэрийн хаалга цоожгүй хагас онгорхой байсан. Би тэр залууг өмнө харж байгаагүй.  Тухайн өдөр миний зогсож байсан зогсоол дээр өөр машин байсан үгүйг би мэдэхгүй байна.  2008 оноос хойш таксинд явж эхэлсэн манай гэр бүлийн гишүүд намайг  таксинд явдаг гэдгийг мэднэ. Миний машинд суусан залуу ” манай гэр байгаа юмаа би гэрээсээ юм ачих гэсэн “  юмаа гэхээр нь би тэр хашаа руу орсон бөгөөд Г.Отгонбаяр гэх нэртэй хүн ирээд нэгнээ таниад ярилцаад байхаар нь би тэр хашаанаас гараад явсан...гэх   мэдүүлэг /хх-ийн 30-33-р хуудас/

 Мөрдөн байцаалтад Б.Ганбатын сэжигтнээр өгсөн "... Би  тэр өдөр  зах дээр ачигч  хийгээд өнжсөн бөгөөд ажил  хийж олсон мөнгөөрөө нэг шил 0,5 грамм архи авч уучихаад Г.Отгонбаяр ахын гэрт очсон. Г.Отгонбаяр ах гэртээ байхгүй гэр нь цоожтой байсан болохоор гэрийн цоожийг нь чулуугаар хөшиж онгойлсон. Гэрт ороод орон дээр байсан хуйлаастай хивсийг гэрийн үүдрүү дөхүүлсэн.  Мөн гэрийн зурагтын залгуурыг салгаад авч явахад бэлэн болгосон. Тэгээд гэрээс нь гараад их тойргын хойд талаас такси бариад Г.Отгонбаяр ахын гэрт очоод нөгөө бэлдсэн зүйлээ ачих гэж байх үед Г.Отгонбаяр ах ирээд баригдсан. Үүнээс хойш юу болсон талаар үнэхээр санахгүй байна. Би тухайн өдөр болсон зарим нэг үйл явдлыг нь санахгүй хэсэгчлэн санаад байна. Г.Отгонбаяр ахыг олон жилийн өмнөөс таньж мэддэг юм. Г.Отгонбаяр ахыг эмнэлэгт хэвтсэн гэдгийг мэдээгүй. Би гэмт хэрэг зөрчилд холбогдож ял эдэлж байсан, өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 37-38, 41-42 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтад гэрч С.Загдсүрэнгийн... 2016 оны 06 сарын 14-ний өдөр Г.Отгонбаяр нь над руу утсаар яриад” манай гэрийг харж байгаарай, би эмнэлэгт хэвтэж байна” гэсэн. Тэгэхээр нь өөрийн охин болох З.Сүүнцагааныг  гэрийг нь хараад ир гээд явуулсан. Тэгээд 10 минутын дараа З.Сүүнцагаан “ Г.Отгонбаяр ахын гэр цоожгүй, онгорхой байна” гээд ирсэн.  Манай охин Г.Отгонбаяр луу залгаад “ танай гэр онгорхой байна, гэрээ ирж үзэж хараа” гэж хэлсэн ... гэх мэдүүлэг / хх- ийн 43-44 дүгээр хуудас/ 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганбатын өгсөн: ...  Г.Отгонбаяр ахыг  таньдаг, талийгаач эхнэр нь манай хамаатан байсан. Согтуу архи уусан явсан тул юу  хийснээ мэдэхгүй байна.  Нагац ахдаа туслаад зах дээр машинаар хөлсөнд явж байсан. Нэг өдөр Г.Отгонбаяр ах талийгаачийнхаа  газар руу яваад ирье гэхээр нь явж өгсөн. Надад бензиний мөнгө болон 20000 төгрөг өгсөн.  Тухайн өдөр согтуу байсан болохоор нь цоожийг яаж, онгойлгосон, яасан эсэхийг   мэдэхгүй байна. 1992-2011 онд 8 удаагийн шийтгэлтэй,  2014 онд гэмт хэрэг үйлдэж гарснаас  хойш дахин гэмт хэрэг үйлдэхгүй юмсан гэж маш их  бодож архи уухгүй байсан. Тухайн үед сэтгэл санаа хямраад архи уусан. Тэгээд л  Г.Отгонбаяр  ахын гэрт очсон байна лээ. Хаалгыг  нь засаж  сэлбэж өгсөн. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй байж чадна. Надад нэг удаа боломж олгож өгнө үү. Нагац ах өвчтэй байгаа тул эм тарианы мөнгө олох зэрэгт нь тусална. Г.Отгонбаяр ахаас уучлалт гуйж байна.  Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэх...  мэдүүлэг

Шүүхийн  хэлэлцүүлэгт хохирогч / Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 6 дугаар гудамж 06 тоотод оршин суух / Гэжээгийн Отгонбаярын өгсөн... 2016 оны 05 дугаар сарын 20-ны үед ламтай уулзсан. Тэгээд талийгаачийнхаа газар дээр нь “оч” гэхээр нь  зах дээр гараад явж  байтал, Б.Ганбат машинтай зогсож байсан. Тэгээд эхнэрээ нас барсан гэдгийг хэлээд, газар луу нь явах гэж байна гэхэд “би яваад өгье” гэсэн. Тэгэхээр нь  20000 төгрөг өгөөд өглөө ирээрэй гэсэн. Өглөө нь ирээд газар луу нь яваад ирсэн. Хоол унд хийж өгч чадаагүй тул дахин  20000 төгрөг өгсөн. Түүнээс хойш  хааяа нэг  манайхаар орж гараад байсан.  2016 оны 06 дугаар сарын 07-нд хурим болоод  эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт байх үедээ хадам ах С.Загдсүрэн рүү яриад манай хашаа эзэнгүй тул эргэж байгаарай  гэсэн. Тэгтэл  10 минутын дараа охиноороо харууллаа гээд охинтойгоо яриулсан. Охин З.Сүүнцагаан нь “ танай хашаа болон гэрийн хаалга онгорхой байна” гэхээр нь би эмнэлэгээс гэртээ ирсэн. Хашаа болон гэрийн хаалга онгорхой манай хашаан дотор ХОҮ  17-55 дугаартай  Прүс маркийн машин байсан. Би танай гэрийг онгойлгогүй гэсэн. Гэрт ороход хивс, телевизор авч гарахаар бэлэн болгоод тавьсан байсан.  Тэр жолооч  “энэ хүнийг л юм ачина гэхээр нь ирсэн” гэж хэлсэн. Хаалга эвдээд орсон байсан.  Хаалганы хохирол 200000 төгрөгийг Б.Ганбатын эгч нь Улаанбаатар хотоос төлж өгсөн. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй. Б.Ганбатын ах эгч нар нь болоод өөрөө байнга, удаа дараа уучлалт гуйж байгаа. Цаашид хэрэгт холбогдохгүй гэж байгаа болон гэм буруугаа ойлгож байгааг харгалзан үзэж хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү ... гэх мэдүүлэг  зэрэг болно.

Хэрэгт авагдсан  дээрхи  нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогчийн өгсөн мэдүүлэг зэргийг  хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн болон хэрэг авагдсан дээрхи нотлох баримтуудыг үнэлж дүгнэвэл: Шүүгдэгч Эмчийнхэн овогт Балжиннямын Ганбат нь 2016 оны 6 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 06-06 тоотод оршин суух  хохирогч Г.Отгонбаярын гэрийн хаалганы цоожийг эвдэж,  нэвтрэн орж, хивс, зурагт зэрэг 770000 төгрөгний эд хөрөнгийг хулгайлахаар завдсан  гэмт хэрэг үйлдсэн нь  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганбатын өгсөн... тухайн өдөр архи уусан согтуу байсан. Г.Отгонбаяр ахын гэрт очоод хаалганы цоожийг чулуугаар цохиж онгойлгоод, гарч яваад такси бариад  гэрт ороод хивс, зурагтыг авах гэж байтал Г.Отгонбаяр ах ирсэн... гэх мэдүүлэг, мөн хохирогч Г.Отгонбаярын ... би тухайн өдөр эмнэлэгт байсан.  Хадам ах С.Загдсүрэнг манай гэрийг харж байгаараа гэж утсаар хэлээд байж байтал, охин нь утсаар яриад “ танай гэрийн хаалга цоожгүй онгорхой байна, гэрээ ирж үзэж хараа” гэхээр нь очиход хашаа болон гэрийн хаалга онгорхой, хашаан дотор прүс маркын машин зогсож байсан ба гэрт ороход Б.Ганбат байсан. Хивс  хуйлсан, зурагтны залгуур салгаж, авч гарахад бэлэн болгосон байсан... гэх мэдүүлэг, С.Загдсүрэнгийн ... Г.Отгонбаяр гэрээ харж байгаарай гээд утсаар ярихаар нь өөрийн охиныг явуулж үзүүлсэн. Охин ирээд гэрийнх нь хаалга цоожгүй онгорхой байна гэхээр нь  охиныг Г.Отгонбаярт утсаар ярьж хэл гэж хэлсэн ... гэх мэдүүлэг, гэрч Ш.Даваажавын ... 2016 оны 06 сарын 14-ний өдөр таксийнд явж  байхад  их тойруугийн саарал  худагны дэргэдээс 40 орчим насны нэг өндөрдүү залуу ирж машинд суусан. 10 дугаар цэцэрлэгийн уулзвараар доош эргээд нэг хашааны хаалга онгойлгосон, би тэр хашаа руу ороод эргээд гарахад бэлэн болоод зогссон. Тэр залуу ороод удалгүй гарч ирээд “би хүнд юм ачих гэж байна хойшоо ухраад зогсчих “ гэхээр нь “чи өөрөө өргөөд ирээ” гээд байж байтал нэг эрэгтэй хүн ирсэн. Тэр хүн нөгөө залууг “ чи гэрээс хулгай хийвүү яав” гэж хэлсэн. Би тэр хүнд наад хүн чинь ямар нэгэн зүйл аваагүй гэж хэлчихээд яваад өгсөн... гэх мэдүүлэг  хэрэг учралын  газар үзлэг хийсэн тэмдэглэлээр ...  гэрийн хаалга онгорхой, хаалганд цоожны цүүний ором байх бөгөөд  хаалганы мод  хэсэг нь сэтэрч гэмтсэн байдалтай ... гэх баримт, гэрэл зураг, эд зүйлийн үнэлгээ тогтоосон баримт зэрэг нотлох баримтаар  нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Ганбатын бусдын эд  хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг завдсан гэмт хэрэг үйлдсэнд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг журамлаж   тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Ганбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлахаар завдсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.Ганбат нь 1992-2014 онуудад удаа гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж, 2014 оны 02 дугаар  сарын 11-ний өдрийн 30 дугаартай  шүүгчийн захирамжаар 6 сар 06 хоногийн хорих ял эдлэхээс хугацаанаас өмнө тэнсэн суллагдснаас хойш дахин гэмт хэрэг үйлдээгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганбатын өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн “ Ял шийтгэдсэн эсэхийг шалгах хуудас” шүүгчийн 30 дугаартай захирамж, хэргийн 63- 75, 93-100 дахь хуудасны 183, 13, 39, 13, 126 дугаартай шийтгэх тогтоолуудаар  тогтоогдож байна.

 Шүүгдэгч Б.Ганбатын Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.3-т заасан ялтай байдал нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгууллагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар арилсан тул  түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй.

Шүүгдэгч Б.Ганбат нь  дээрхи бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдэхээр завдаж, хохирогчийн гэрийн хаалганы цоожийг  эвдэж,  бусдын эд  хөрөнгөнд 150000 төгрөгний хохирол учруулснаа  хүлээн  зөвшөөрч сайн дураар төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Отгонбаяр болон шүүгдэгчийн өөрийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул  сайн дураар хохирлоо төлсөн гэж үзнэ. 

 Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ганбатын ...  дахин гэмт хэрэг үйлдэхгүй , үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна ... мэдүүлэг болон  хохирлоо сайн дураар нөхөн төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9- заасан ял хөнгөрүүлэн нөхцөл байдал, шүүгдэгч Б.Ганбат нь гэрээс өөр хөрөнгөгүй, ам бүл ганцаараа амьдардаг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлаж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Ганбатад эд хөрөнгө хураах нэмэгдэл ял  хэрэглэхгүйгээр  хорих ял оногдуулж,  хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй байх нь зүйтэй гэж үзлээ. 

 Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж,  гэрч Ш.Даваажав нь шүүгдэгч  Б.Ганбатыг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэж байна гэдгийг мэдээгүй  болох нь гэрчийн өөрийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул гэрч  Ш.Даваажавын  эзэмшлийн   прүс-10 маркын ХОҮ 17-55 дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “ Эд хөрөнгө битүүмлэх тогтоол” ыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар хүчингүй болгов.

             Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Эмчийнхэн овогт Балжиннямын Ганбатыг  бусдын орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлах гэмт  хэрэг үйлдэхээр  завдсан гэм буруутайд  тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 60 дугаар зүйлийн 60.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Б.Ганбатыг  эд хөрөнгө хураахгүйгээр 1 жилийн  хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Ганбатад  оногдуулсан 2 жилийн   хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй,  цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар гэрч Ш.Даваажавын эзэмшлийн 17-55 ХОҮ Прүс маркийн  авто машин битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 07 дугаар сарын 01- ны  өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг  хүчингүй болгосугай

6. Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Эмчийнхэн овогт Балжиннямын Ганбатад оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих  ялыг тэнсэж, 1/ нэг /  жилийн  хугацаагаар хянан харгалзаж, Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4-д зааснаар шүүгдэгчийн засрал хүмүүжилд хяналт тавихыг Ховд  аймгийн Цагдаагийн газарт   даалгасугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар шүүгдэгч Б.Ганбатад өмнө  оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй  тухай  баталгаа  авах таслан сэргийлэх арга хэмжээг авсныг  хэвээр хэрэглэсүгэй. 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба  шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  түүнийг  гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан , хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар нь  Ховд аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА