Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 2021/ШЦТ/287

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                  

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ч,  

улсын яллагч Ц.М,

шүүгдэгч Б.М, өмгөөлөгч Т.Э,

шүүгдэгч Б.З, өмгөөлөгч М.М,

шүүгдэгч С.Д, Б.У, С.Д нар, тэдгээрийн өмгөөлөгч М.Г,

шүүгдэгч Д.С, өмгөөлөгч Д.Н,

шүүгдэгч Б.У, С.Д нарын өмгөөлөгч Б.Б /цахимаар/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар;

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт Б.У, С.Д, Б.М, Б.З, С.Д нарыг,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б.М-ыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 1825000700067 дугаартай хэргийг,

мөн  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Д.С, С.Д нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2125000000014 дугаартай хэргийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2021 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.У

Монгол Улсын иргэн, С.Д

Монгол Улсын иргэн, Б.М

Монгол Улсын иргэн, Б.З

Монгол Улсын иргэн, С.Д

Монгол Улсын иргэн, Д.С

Холбогдсон хэргийн талаар;

яллагдагч Б.М, С.Д, Б.У, С.Д, Б.З нар нь машин механизм ашиглан 2018 оны 1 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 18-49 тоот хашаанаас Г.Болор-Эрдэнийн 46 боодол өвсийг хулгайлан 276.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

яллагдагч Б.М нь 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд Л.Баттулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт,

яллагдагч Д.С нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Баян-Өндөр уулын зүүн талд хээр газар үхрээ хариулж явахдаа иргэн С.Д-той харилцан зодолдож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

яллагдагч С.Д нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Баян-Өндөр уулын зүүн талд хээр газар үхрээ хариулж явсан иргэн Д.С-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд;

Шүүгдэгч Б.М, С.Д, Б.У, С.Д, Б.З нар нь машин механизм ашиглан 2018 оны 1 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 18-49 тоот хашаанаас Г.Б-н 46 боодол өвсийг хулгайлан 276.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд;

шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ; “...2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хадам эгч Д манайд ирээд “өвс ачаад өг” гэсэн, цагаан сар дөхсөн учраас оёдол ихтэй байсан. Д эгч “чамайг л гуйя, горьдлогоос машин авах гэхээр хөлс мөнгө нь их, чамд бензин хийж өгье, Зг ирэхээр явья” гэж байсан. Би орой болтол юм оёод, Д эгч унтаж байтал утас нь дуугараад явахаар болсон, гаднаас Д, М, З нар орж ирсэн, хорооллын эцсээс бензинээ хийгээд өвс байгаа газар очсон. Өвс байгаа газар хальтиргаа гулгаа ихтэй байсан учраас удаж очсон, “хашааны хаалгыг нь онгойлго” гэхэд “хаалга нь хойноо байдаг” гэж байсан. Мөнхбулган, З, Д нар машинаас буугаад явсан, хэсэг хугацааны дараа “ачаарай” гэж хэлэхээр нь буугаад хамт ачилцсан. Ачаад байж байтал машины гэрэл цохиод 3 дахь хашааны гадаа хар машин ирээд гурван залуу бууж, “та нар юу хийж яваа юм” гэж хэлсэн, “хүнээс худалдаж авсан өвсөө ачиж байна” гэж хэлэхэд “зарж байгаа хүмүүс нь хаана байна” гээд миний машины түлхүүрийг аваад явсан. Бид нар худалдаж авч байгаа гэдгээ хэлэхэд машины түлхүүрийг өгөөд, зураг авчихаад явсан, Д эгч бид хоёр “худалдаж авч байгаа өвсөө яах уу” гэхэд “худалдаж авч байгаа юм бол ачиж аваад яв” гэхээр нь эргэж очоод өвсөө ачиж аваад явсан, маргааш нь цагдаа ирээд “чи өвс хулгайлсан” гэхээр нь хулгай гэдгийг мэдсэн.” гэв.

шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ; “...нөөцөлсөн 60-70 мах байсан, түүнийгээ борлуулж өвс, тэжээл, гурил, будаа авах зорилготой орж ирсэн. Тухайн үед манай нөхөр ходоодны хорт хавдар эцсийн шатандаа орсон гэсэн оноштой гэрт хэвтэрт байсан. Би төв рүү орж ирээд ээжийнхээ мэндийг мэдэх гээд залгатал З утсыг нь авсан, би ирсэн ажлынхаа тухай хэлээд “хямд өвс байвал асууж байгаарай” гээд салгасан, айлд ороод унд уугаад байж байтал З залгаад “өвс 5000 төгрөгөөр зарна гэж байна, та авах юм уу” гэхэд нь “50 боодол өвс авья, маргааш махаа борлуулаад мөнгийг нь өгье” гэж тохиролцсон. Орой нар жаргах дөхөж байхад “өвс зарах хүн хөдөө ажилтай гэж байна, та энэ хүний утасны дугаар руу 10.000 төгрөгөөр цэнэглээд өгөөч” гэхэд нь цэнэглэж өгсөн, “урьдчилгаа мөнгө өгөөд үлдсэн мөнгийг нь дансаар хийчих” гэж байсан, би “надад их мөнгө байхгүй, 50.000 төгрөг л байна” гэж хэлсэн. Шөнө болгон нойр муутай хонодог байсан болохоор Уынд унтсан байсан, унтаж байхад З залгаад “очиж байна, хөдөө явах ажилтай учраас өнөөдөр өвсөө ав” гэж хэлсэн. Тухайн үед урьдчилгаа 50.000 төгрөгийг нь өгөөд явсан, Мөнхбулган гэртээ очиж хувцсаа солиод, хар малгай, хар савхин куртик өмсөөд гарч ирсэн, цаашаа хальтиргаа гулгаа ихтэй газраар яваад нэг хашааны үүдэнд зогссон, “хашааны хаалга нь хаана байдаг вэ” гэхэд, “цас дарсан онгойх боломжгүй” гэж байсан, тэгээд өвс өгөөд “тоолоод ачаарай” гэхээр нь тоолоод 30 гаруй өвс ачихад У “би их ачиж чадахгүй, буулгаж ирээд дахиж ачна” гээд З, У бид гурав явж Уын хашаанд өвс буулгасан, эргэж очоод дахиад өвс ачаад байж байтал хар машинтай хүмүүс ирээд ямар учиртай өвс ачаад байгаа талаар асуусан, би “эндээс өвс 5000 төгрөгөөр худалдаж авч байна” гэж хэлсэн, тэр залуучууд машины түлхүүр авчихаар нь “худалдаж байгаа өвс” гэж хэлтэл буцааж өгөөд, машины зураг аваад явсан. Бид хоёр араас нь нөгөө залуучууд дээр очоод “өвс худалдаж авсан, энэ өвсөө яах вэ” гэхэд “худалдаж авсан юм бол ачаад аваад яваач” гэж нэг нь хэлсэн, тэгэхээр нь бид хоёр ачиж Уын хашаанд буулгасан, маргааш нь цагдаа ирэхэд хулгайн өвс гэдгийг мэдсэн. Би мөрдөгчтэй хамт Мөнхбулганы гэрт очиход гэртээ байхгүй байсан, мөрдөгч, З бид гурав дэлгүүрийн урдаас хүн дуудаад “Мөнхбулганыг харсан уу” гэхэд “өглөө халамцуу арын айл руу орж явсан” гэж хэлсэн. Тэр хүнээр заалгаад айлд нь очиход дотроосоо түгжсэн байсан, удаан хүлээж хаалгыг нь цохисны эцэст онгойлгож Мөнхбулганыг авч гарч ирээд “энэ хүн мөн үү” гэхээр нь би “мөн” гэж хэлсэн. Мөнхбулган “чи их том хэрэг илрүүлжээ” гээд мөрдөгчийн өмнөөс хэрэлдээд байсан, Мөнхбулганыг цагдаагийн алаг машинд суулгаад аваад явсан, намайг цагдаагийн газар авч яваад, Уын машиныг журмын хашаанд хийчихээд бид нарыг явуулсан. Маргааш нь гэртээ байж байтал З утасдаад “Мөнхбулган ахын толгой нь өвдөөд та нэг эм аваад ирээч” гэсэн, би эм аваад очиход Мөнхбулган баруун талынхаа орон дээр толгойгоо салаавчлаад хэвтэж байсан. Би Мөнхбулганд хандаж “чи надад өөрийнхөө хашаанд байгаа юм шиг өгсөн шүү дээ, миний ар гэр амьдрал ямар байгааг захаас нь мэдэж байгаа, чи Монгол хүн юм бол энэ асуудлаа шийдэж өг” гэж гуйсан, У танаас болж машинаа журмын хашаанд хийлгэсэн гэж хэлээд гарсан. Мөнх-Ундраа, Баяраа нар “архи, тамхи авч ирсэн” гэж байсан, намайг гарах гэж байхад З “та надад таксины мөнгө байвал өгөөч” гэхэд нь 10.000 төгрөг өгсөн. Тэр мөнгийг аваад Баяраа гэдэг хүн архи авч ирсэн, Мөнхбулган “п****а минь мөнгө үлдээгүй юу” гэхэд нөгөө залуу нь “үлдсэн” гэхэд “тамхи аваад ир л дээ” гэсэн. Болсон үйл явдал ерөөсөө ийм, надад хийсэн хэрэг үнэндээ байхгүй, эдийн засаг эрүүл мэндээрээ хохироод явж байна. Сумын ард түмэнд нэр хүндгүй болсон, намайг хулгайч гэж боддог болсон.” гэв.

шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ; “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлгүүдээрээ хэргээ шийдүүлнэ.” гэв.

шүүгдэгч Б.З мэдүүлэхдээ; “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлгүүдээрээ хэргээ шийдүүлнэ.” гэв.

шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ; “...Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй, өмнө өгсөн мэдүүлгүүдээрээ хэргээ шийдүүлнэ.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Г.Б “...Орхон аймгийн Баян-Өндөр сумын Яргуйт багийн Овоотын 18-49 тоот хашаандаа наймаа хийх зорилгоор 6700 орчим боодолтой өвс худалдан авч буулгаад хамаатны дүүгээр харуулж байгаа, гэтэл 2018 оны 1 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө хашаанд байсан боодолтой өвснөөс хашаа давуулаад хулгайлаад аваад явсан байна. ...130 боодол өвс алдсан байна.” гэсэн мэдүүлэг /1-р хх-43-44/,

“...Цагдаагаас надад 40 боодол өвсийг хүлээлгэн өгсөн, Д гэдэг эмэгтэй дахиад нэмээд 10 боодол өвс өгсөн, нийт 50 боодол өвс авсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-47/,

гэрч Т.Н-н “...Би 18-49 тоотод ахынхаа хашааг харж, хэдэн малтай амьдардаг, ах Батхуяг, эхнэр Болор-Эрдэнэ нар нь хашаандаа 7000 боодол өвс буулгаж түүнийг харж байгаа юм. Тэгтэл тэр өвснөөс өнгөрсөн шөнө хулгайч машинаар ачаад явсан байсан. ...өглөө босоод гартал хураалттай байсан өвсний урд хэсэг нь нурчихсан байхыг хараад очоод үзтэл захаас нэлээдийг аваад хашаа давуулаад машинд ачаад явсан байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-48-49/,

гэрч Б.Б-н “...Мөнхбулган гэж залууг зүс харж байсан, өвс алдагдсан хашааны хойдхон талд амьдардаг, манай хашаанд өвс байдаг гэдгийг мэддэг хүн байгаа юм.” гэсэн мэдүүлэг /1-р хх-64/,

гэрч Х.Э-н “...2018 оны 1 дүгээр сарын 20-ны өглөө 8 цагийн үед бие засах замдаа хураалттай байсан өвс урд хэсгээрээ нурчихсан юм шиг байхаар нь гэртээ ороод нөхөртөө хэлэхэд “юу яриад байгаа юм” гэж хэлээд гэрээс гарчихаад эргэж орж ирэхдээ “урд талын өвснөөс хулгайлчихсан байна” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-65/,

гэрч Т.Б-н “...Орхон аймагт 2018 оны 1 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө 5 цагийн үед ирээд, гудамж руу ороход гудамжны баруун талын захын хашааны гадаа “Мазда” маркийн ачааны машиныг зам дээр тавьчихсан хоёр эмэгтэй өвс зөөгөөд, ачаад байхаар нь бид нар буугаад “юун өвс ачаад байгаа юм” гэхэд Чинбат хашаа руу очоод “нэг хүн хашаа руу зугтчихлаа” гэж хэлсэн. Тэр хоёр эмэгтэйгээс “яагаад өвс аваад байгаа юм, хэнээс авч байгаа юм” гэхэд нэг эмэгтэй нь “манаачаас нь худалдан авч байна, нэг боодол өвсийг 5000 төгрөгөөр худалдан авч байна” гэж ярьсан. Чинбат “эд нар хулгай хийж байна” гээд машины түлхүүрийг нь аваад “цагдаад дуудлага өгнө” гэхэд “манаачаас нь худалдан авч байгаа” гээд байхаар нь машины зургийг нь Эрхэмбаяр гар утсаараа дараад бид нар “одоо яах уу энэ өвсийг буулгах уу” гэхээр нь “бид нар яаж мэддэг юм, та нар худалдаж авсан гэсэн биз дээ” гэхэд давуулаад шидчихсэн байсан өвсийг ачаад яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /1-р хх-79-80/,

гэрч Э.Э-н “...2018 оны 1 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө... Батболдын хажуу талын айлын харалдаа гудамжинд цагаан өнгийн портер маркийн ачааны тээврийн хэрэгсэл зогсчихсон, өвс хашаа давуулаад гаргаад ачсан шинжтэй байхаар нь бид нар “өвс хулгайлж байгаа юм болов уу” гээд очсон, тухайн үед Хүрэлбаатар, Батболд, Чинбат бид дөрөв хамт явж байсан. Би гар утсаараа машины урдаас зургийг нь дарчихаад “хэнээс өвс авч байгаа юм” гэхэд “5000 төгрөгөөр худалдан авсан, хулгайн өвс биш” гэж хэлсэн. ...Бид нарыг очих үед хоёр эмэгтэй хүн өвс ачсан шинжтэй машин дотор сууж байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-82/,

гэрч Б.Ч-н “...2018 оны 1 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө... Батболдын хажуу талын айлын харалдаа гудамжинд цагаан өнгийн портер маркийн ачааны машин зогсчихсон, өвс хашаа давуулаад гаргаад ачсан шинжтэй байхаар нь бид нар “өвснөөс хулгайлж байгаа юм болов уу” гэж хоорондоо ярьж байгаад би түрүүлээд очиход хоёр эмэгтэй машин дотор сууж байсан ба машин асаалттай байсан. Би машиныг унтраагаад түлхүүрийг нь сугалж авчихаад “та нар өвс хулгайлаад байгаа юм уу” гэхэд “үгүй, хулгай хийгээгүй” гээд байсан. Тэр үед Батболд миний араас ирээд “хэнээс өвс аваад байгаа юм бэ” гэхэд “бид нар 5000 төгрөгөөр өвс худалдаж авч байгаа, хулгай хийгээгүй, өвс зарж байгаа хүн хашаан дотор байгаа” гэхээр нь би хашааны завсраар харахад хүн харагдахгүй байхаар нь “хүн байна уу” гэж хашгирахад хэн ч дуугарахгүй байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-83/,

гэрч Ү.Х-н “...2018 оны 1 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө... Чинбат өвс ачиж байсан машины түлхүүрийг нь аваад “хаанаас авч байгаа юм бэ, хулгайн өвс юм уу” гэж асуухад “5000 төгрөгөөр нэг боодол өвсийг худалдаж авсан” гэж тэр хоёр эмэгтэй хариулж байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-84/,

гэрч М.М-н “...Мөнхбулган архи уучихсан, хүнтэй зодолдсон юм шиг цус болчихсон байсан. ...Маргааш нь Мөнхбулган орж ирээд “эрүүлжүүлэх байранд хоночихоод ирлээ” гэж хэлсэн, тэгээд бүтэн өдөр “бие өвдөөд байна” гэж хэвтэж байхад орой нь хоёр эмэгтэй, нэг эрэгтэй эм барьчихсан орж ирээд Мөнхбулган ахад өгсөн. ...нэг эмэгтэй нь “цагдаад машинаа хураалгачихлаа” гэж хэлж байсан, З гэдэг эрэгтэй нь гараад нэг шил архи, тамхи авч ирээд “ахаа цагдаад баригдсан, та аргалаад өгөөч, би өөрөө тэнсэнтэй болохоор болохгүй байна” гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /1-р хх-90/,

яллагдагч Б.У-ын “...2018 оны 1 дүгээр сарын 19-ний...шөнийн 1 цаг өнгөрч байхад Д эгч намайг сэрээгээд “нөгөө хүн чинь хүрээд ир гэж байна...одоо өвсөө ав, маргааш өглөө хөдөө явна гэж байна.” гэж хэлсэн. ...Машин дотор Д эгч өвс ачуулсан гэх залуутай юу ч ярихгүй байсан. Өвс ачсан гэх хашааны гадаа ирэхэд нөгөө залуу “би орчихоод ирье” гэж хэлээд буугаад явчихсан. 2-3 минутын дараа Д эгч машинаас гарчихаад “өвсөө ач гэж байна” гээд машин дээр өвс ачсан. Би машинаас буугаад харахад хашааны гадна талд өвс гаргачихсан байсныг ачсан. ...би Д эгчийн хамт өвснөөс нь ачсан. Би өөрийнхөө 24-92ОРХ дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан. ...өвс ачиж байхад хар машинтай хүмүүс ирээд миний машины түлхүүрийг авчихаад “та нар яагаад өвс хулгай хийгээд байгаа юм” гэхээр нь би “юун хулгайн өвс яриад байгаа юм, бид нар хүнээс өвс худалдаж авсан” гэж хэлэхэд...Дд өвс зарсан гэх эрэгтэй гарч ирэхгүй байсан, нийт 46 боодол өвс ачаад манай хашаанд байх амбаарын хажууд буулгаж тавьсан. Хулгайн өвс ачсан гэдгийг маргааш өглөө гэртээ байхад цагдаа нар орж ирэхэд мэдсэн. ...Би хулгайн өвс ачиж байна гэдгийг мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /1-р хх-151-152, 154-155/,

яллагдагч С.Д-гийн “...2018 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр хөдөө гэрээсээ Орхон аймагт ганцаараа орж ирээд малдаа өвс авах гэж хайж байхдаа дүү Згийн утас руу залгаад “эгч нь Орхон аймагт ирчихсэн байна, өвс авах гээд явж байна” гэж ярьсан. Үдээс хойш 17 цагийн үед З залгаад “хямдхан өвс зарна гэсэн хүн явж байсан, би судлаад мэдчихээд хэлнэ, та байж байгаарай” гэж хэлсэн. 1 цагийн дараа З миний утас руу залгаад “5000 төгрөгөөр өвс зарна гэж байна, та авах юм уу” гэсэн, би “наад өвснөөс чинь авна” гэж хэлсэн. ...З хэнээс өвс авч өгч байсныг нь мэдэхгүй, өвсний эзний утас гээд надаар нэгж хийлгүүлсэн, тухайн үед надад 40.000 төгрөг бэлэн байсан, үлдэгдэл мөнгийг нь маргааш өгөхөөр Зд хэлчихсэн байсан. 1 цагийн үед З миний утас руу залгаад одоохон ирээд өвсөө авчих гэхээр нь би “харанхуй шөнө юу гэж өвс авах юм, маргааш өглөө авч болохгүй юм уу” гэхэд “нөгөө хүн чинь хөдөө явах гээд байна” гэж хэлсэн. ...Мөнхбулган гэдэг хүнд машинд суухдаа 40.000 төгрөгийг өгсөн, нийт 50 боодол өвсийг 250.000 төгрөгөөр худалдаж авахаар болсон.  ...Д миний төрсөн ах, З бол миний төрсөн дүү байгаа юм. Мөнхбулган, З, Д нар хашаа руу ороод өвс хашаа давуулж шидэхээр нь У бид хоёр хамт ачсан. ...өвс ачиж байхад машины гэрэл тусаад машин ирэхээр нь У бид хоёр машинд орж суухад нөгөө хүмүүс бууж ирээд “та нар өвс хулгайлаад байгаа юм уу” гээд Уын машины түлхүүрийг авсан. ...хүмүүс хашааны завсараар дуудахад тэр гурав гарч ирээгүй. ...Би өвс хулгайлаагүй, Мөнхбулганаас худалдаж авсан. Машин дээр өвс ачиж байхад ирсэн залуучууд “энэ чинь хулгайн өвс, Булгаа гэдэг нэртэй хүний өвс байхгүй, 9000 төгрөгөөр зарж байгаа өвс” гэж хэлэхэд би хулгайн өвс юм байна гэж мэдэж ойлгосон.” гэсэн мэдүүлэг /1-р хх-161-162, 164, 165-166/,

яллагдагч Б.М “...Д намайг хулгай хийсэн орой зодохоор нь би уурандаа худлаа мэдүүлэг өгчихсөн. Яг үнэндээ бол би өөрөө өвс ачуулчихсан, Д, У, З, Д нарт “миний өвс байгаа юм, та нар худалдаж ав” гэж худлаа хэлээд ачуулчихсан юм. Эхний удаа ачаад У, Д, З нар явж өвсөө буулгаад эргээд ирээд дахиад ачиж байхад хар машинтай хүн хажуу талын айлд ирэхээр нь З, Д бид гурав зугтаасан. Хашаанаас гарсны дараа...Д надад “чи хулгайн өвс зараад байгаа юм уу” гэхээр нь би “чамд ямар хамаатай юм” гээд урдаас нь хэрэлдсэн, тэр үед Д над руу уурлаж бид хоёр машин замын хажуу талд зодолдсон, тэгээд салаад явсан. Би Дид зодуулсандаа шаралхаад худлаа хэлчихсэн юм. Би өвс алдагдсан гэх Яргуйт баг Овоотын 18-49 тоотод З, Д, У, Д нарын хамт очсон, Дгээс өвс зарсан гэж ойролцоогоор 50.000 төгрөгийг авсан. Анхнаасаа үнэнээ хэлээд шийдүүлэх байсан юм. Намайг хулгайн өвс ачуулж байсныг Д, З, Д, У нар мэдээгүй. Харин хар машинтай хүмүүс ирээд Д, З нарыг “зугтаарай” гэж хэлснээс хойш мэдсэн, яг тэр үед Д, У нар мэдээгүй хар машинтай хүмүүстэй уулзаад байсан. Д намайг хулгайн өвс зарлаа гэж зодсон. ...нөгөөдөр нь цагдаа гэрт ирээд бариад явахаар нь би “өвс хулгайлаагүй” гээд худлаа яриад эхэлсэн, “энэ хэргийг хурдан шийдвэрлэж, буруугүй хүмүүсийг шалгаж өгнө үү” гэж хүсэж байна. Анхнаасаа миний буруу, худлаа ярьсандаа гэмшиж байна, ямар ч буруугүй хүмүүсийг хэрэгт татаж мэдүүлэг өгсөндөө их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг /2-р хх-162-163/,

яллагдагч Б.З-гийн “...Д эгч миний утас руу залгаад “би хөдөөнөөс ороод ирлээ, өвс худалдаж авах хэрэгтэй байна, хямдхан өвстэй газар байна уу, чи мэдэж байгаа хүн байна уу” гэж ярьсан. Би Мөнхбулган ахад “эгч ороод ирчихсэн, өвс авах гээд явж байна гэнэ” гэж хэлэхэд Мөнхбулган ах “надад өвс байгаа, хэдэн төгрөгөөр зараад байгаа юм бол” гэхээр нь би “гадуур 7000 төгрөг гэж байсан” гэхэд Мөнхбулган ах “надаас 5000 төгрөгөөр өвс ав, жаахан цагаандуу өвс байгаа шүү” гэж хэлсэн. ...Мөнхбулган ах Д ах бид хоёрыг дагуулаад өвс ачсан гэх хашаа даваад хашаан дотор хураачихсан байсан өвсийг аваад хашаа давуулж шидсэн, хашааны гадаа Д эгч, У эгч нар машин дээр өвс ачсан. ...гудамжинд машины гэрэл тусаад...Мөнхбулган ах “зугтаарай” гэхээр нь бид гурав хашааг даваад зугтаасан. ...Мөнхбулган “миний өвс гээд байсан” юм.” гэсэн мэдүүлэг /2-р хх-175-176/,  

яллагдагч С.Д-ийн “...хашааны гадаа ирж зогсоход Мөнхбулган З бид хоёрыг дагуулаад хашааны онгорхой зайгаар ороод хашаан дотор байх өвснөөс хашаа давуулж шидсэн, яг хэдэн ширхэг өвс шидсэн талаар мэдэхгүй, хоёр удаа зөөсөн. Сүүлийн удаа зөөж байхад хашааны гадаа машины гэрэл тусаад машин ирж байхад Мөнхбулган, З бид гурав хамт өвс гаргаж байсан хашааны хойд талын хашааг даваад зугтаасан, Мөнхбулган “зугтаарай” гээд байсан юм. ...би Мөнхбулганд “хулгайн өвс ачуулсан байна” гэхэд Мөнхбулган “би мэдэж байна” гээд байсан. Мөнхбулганд “чи миний дүү нарыг хэрэгт оруулах гээд байгаа юм уу” гээд хоорондоо маргалдаад бид хоёр засмал замын хажуу талын шороон дээр зодолдоод тэндээсээ салаад явсан. Овоолсон өвсний урд талаас нь хашаа давуулаад зөөгөөд байсан, хулгайн өвс гэдгийг мэдээгүй, хашаанд байх гэрээс хүн ч гарч ирэхгүй байсан. Бид нар хулгай хийгээгүй, Мөнхбулганаас Д өвс худалдаж авч байна гэж ойлгоод өвсийг ачиж өгсөн, Мөнхбулган өвс зарсан, харин хулгайн өвс гэдгийг хар машинтай хүмүүс ирэхэд мэдсэн юм.” гэсэн мэдүүлэг /1-р хх-181-182, 2-р хх-42/,   

гэрч М.Б-н “...би 2018 оны 1 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд Мөнхбулганы гэрт байсан, ...Тэр өдөр гаднаас З өөрөөсөө гадна хоёр эмэгтэйгийн хамт ирээд Мөнхбулганы биеийг асууж, өвчин намдаах эм авч өгч байсан. З “өвс ачиж байгаад баригдсан, та хамт явсан” гээд хоорондоо яриад байсан. ...Маргааш нь Мөнхбулган цагдаа нарт баригдсан, тэрнээс хойш хэд хоногийн дараа 2018 оны 1 дүгээр сарын сүүлээр Мөнхбулганы гэрт З нөгөө өмнө хамт ирсэн хоёр эгч нарынхаа хамт гадаа харанхуй болчихсон байхад ирээд Мөнхбулганыг “өвсний хэрэг даачихаач” гэхэд Мөнхбулган “би хүний хэрэг дааж чадахгүй” гэж яриад байсан. Тэрнээс хойш 2018 оны 5 дугаар сарын үед Зтой таарахад “та цагдаа дээр очоод болсон асуудлын талаар мэдүүлэг өгөөч” гэхээр нь би “чадахгүй гэж хэлээд цагдаа дээр очоогүй. 2018 оны 1 дүгээр сарын 20-ны орой З болон түүний эгч нар Мөнхбулганы гэрт орж ирээд “өвс баригдчихлаа” гэж ярьж байхад нь “хулгай хийсэн байна даа” гэж дотроо бодсон. ...Мөнхбулганыг “хэрэг даачих” гээд З хэлээд байсан, ...З өөрөө “өмнө нь би хэрэгтэй болохоор одоо ял авах гээд байна” гээд Мөнхбулганаас гуйгаад байсан.” гэсэн мэдүүлэг /2-р хх-192-193/,

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-8-9/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-10-12/, 

мөрдөн шалгах туршилт хийсэн тэмдэглэл /1-р хх-13-14, 18-19/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-15-17, 20-22/,

эд мөрийн баримтаар 40 боодол өвсийг яллагдагч Б.Уаас хураан авсан, хохирогч Г.Б-д хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд /1-р хх-25-26/,

яллагдагч Б.Уын “Мазда” маркийн 24-92ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 5/02 дугаартай тогтоол, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-39-41/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Билгүүний 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай; “...шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийн 15-д байх гутлын мөр нь Б.Уын гэх гутлын зүүн улаар үүссэн байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хх-102-108/,

“Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн 18/57 дугаартай; “...шинжээчийн дүгнэлт гаргахтай холбоотой зах зээлийн судалгааг үнэлгээчин нь биетээр судалж, элэгдлийг шулуун шугамын аргаар хийж, үнэлгээний дүгнэлтийг 5.200.000 төгрөг гэж дүгнэж байсан.” гэсэн дүгнэлт /1-р хх-126-127/,

Б.У ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-184/, бусад бичиг баримтуудын хуулбарууд /1-р хх-185-192/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Наран багийн Засаг даргын 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “тус багийн иргэн Батдэлгэрийн У нь Баян-Өндөр сумаас 26 боодол нөөцийн өвс, 7 шуудай хивэг авсан нь үнэн болно” гэсэн тодорхойлолт, Б.Уаас өвс, тэжээлийн үнэ 186.000 төгрөгийг 2018 оны 1 дүгээр сарын 09-ний өдөр Төрийн сан банкны 100210152400 тоот дансанд /Ор.Баян-Өндөр ОНХСан/ шилжүүлсэн тухай баримт, өвс болон тэжээл олгох тухай 74 дугаартай бичиг /1-р хх-193-195/,

С.Д ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-198/, бусад бичиг баримтуудын хуулбарууд /1-р хх-199-205/,

Б.М ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-210/, бусад бичиг баримтуудын хуулбарууд /1-р хх-212, 215/,

Б.З ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-249/, бусад бичиг баримтуудын хуулбарууд /2-р хх-1-3/, Захиргааны хяналтын хувийн хэргийн хуулбар /2-р хх-45-75/,

С.Д ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2-р хх-6/, бусад бичиг баримтуудын хуулбарууд /2-р хх-8, 10/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Д, Б.У, Б.З нараас 6 удаа, Б.Маас 5 удаа, С.Доос 4 удаа гэрч, яллагдагчаар мэдүүлэг авсан, тэдний өгсөн мэдүүлгүүд нь тогтворгүй, зөрүүтэй хэдий ч энэ гэмт хэргийг шүүгдэгч нар нь санаатай нэгдэж, машин механизм ашиглаж үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай тогтоогдоогүй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.Д, Б.У нар нь 2018 оны 1 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 18-49 тоот хашааны гаднаас “Мазда” маркийн 24-92ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд өвс ачсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Билгүүний 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай; “...шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийн 15-д байх гутлын мөр нь Б.Уын гэх гутлын зүүн улаар үүссэн байна.” гэсэн дүгнэлт болон гэрч Т.Батболд, Э.Эрхэмбаяр, Б.Чинбат, Ү.Хүрэлбаатар, яллагдагч Б.Д, Б.У, Б.З, Б.М, С.Д нарын удаа дараагийн мэдүүлгүүдээр  нотлогдож байна.

Гэвч шүүгдэгч Б.Д-гийн хувьд “...Б.Маас нэг боодол өвсийг 5000 төгрөгөөр тооцож 50 боодол өвс худалдаж авсан, мөн маргааш нь үлдэгдэл мөнгийг шилжүүлэхээр тохирсон талаараа, Б.Уын хамт “Мазда” маркийн 24-92ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Б.Маас худалдан авч байгаа өвсөө ачсан, Мөнхбулган гэдэг хүнийг танихгүй, “өөрийнхөө өвсийг зарж байгаа” гэж хэлсэн, Мөнхбулган “маргааш хөдөө явна” гээд байхаар нь шөнийн цагаар өвс ачиж хоёр удаа зөөсөн, хулгай хийгээгүй.” гэсэн /1-р хх 51-52, 161-162, 163-164, 165-166/,

шүүгдэгч Б.У-ын хувьд “...Д эгч “нөхөр өвчтэй зовлонтой, туслах хүн олдохгүй байна, машинаараа өвс ачиж өг” гэсэн, машинд сууж явсан хүн айлын хашаа руу орсон, боодолтой өвс хашаа давуулж шидсэн, Д эгч “хямдхан өвс авч байгаа” гэж ярьсан, би хулгайн өвс тээвэрлэж байгааг мэдээгүй, хар машинтай хүмүүс “хашаанд байгаа хүн гараад ир, та нар яагаад өвс аваад байгаа юм” гэхэд Дд өвс зарсан гэх эрэгтэй гарч ирэхгүй байсан, хулгайн өвс ачсан гэдгийг маргааш өглөө нь гэртээ байхад цагдаа нар орж ирэхэд мэдсэн, Мөнхбулган өөрөө өвс байсан хашаатай айлыг зааж өгсөн, хашааны цаанаас өвс давуулж шидсэн, би үнэхээр хулгай хийж байгааг мэдээгүй байсан.” гэсэн /1-р хх 53-54, 151-152, 153, 154-156/,

шүүгдэгч Б.З-гийн хувьд “...нэг боодол өвсийг 5000 төгрөгөөр зарна гэсэн, “үлдэгдэл мөнгийг маргааш хөдөөнөөс авч ирсэн махаа зарж байгаад өгнө” гэж ярьсан, Мөнхбулган “одоо өвсөө авчих, маргааш Хантай явна” гэсэн, Мөнхбулган, Д ах нарын хамт өвстэй айлын хашаа давж ороод хураалттай байсан өвснөөс зөөгөөд хашаа давуулж шидсэн, хашаа давуулсан өвсийг Д эгч, У нар машинд ачсан, өвс ачиж байхад машин хүрээд ирэхээр нь Мөнхбулган, Д ах бид гурав дотор нуугдаж байхад “хөөе гараад ир” гээд хашхираад байхаар нь бид гурав хамт хашааны ар хэсгээр даваад зугтаачихсан юм. Өвс хулгайлах санааг гаргаагүй, Мөнхбулган “миний өвс” гээд байсан юм, Мөнхбулган ах “зугтаарай” гэж хэлсэн, Д ах Мөнхбулган руу “чи хулгайн өвс зарлаа, миний дүү нарыг хэрэгт оруулах гээд байгаа юм уу” гэхэд Мөнхбулган “чамд хамаагүй” гээд байсан, би хулгай хийсэн гэх өвснөөс нэг ч боодол өвс аваагүй.” гэсэн /1-р хх 59, 61, 175-176/,

шүүгдэгч С.Д-ийн хувьд “...Яргуйт багт байх хашааны гадаа ирж зогсоход Мөнхбулган нь З бид хоёрыг дагуулаад хашааны онгорхой зайгаар ороод хашаан дотор байх өвснөөс хашаа давуулж шидсэн, ...хоёр удаа зөөсөн, машин ирж байхад Мөнхбулган, З бид гурав хамт, өвс гаргаж байсан хашааны хойд талын хашааг даваад цаашаагаа зугтаачихсан, Мөнхбулган “зугтаарай” гээд байсан юм, хулгайн өвс гэдгийг мэдээгүй, би Мөнхбулганаас “чи нуугаад өвс гаргаад байгаа юм уу, хулгай хийгээд байгаа юм уу” гэхэд Мөнхбулган “би нууцаар зарж байгаа юм, эхнэр мэдчихвэл уурлаад бөөн юм болно” гэж хэлсэн, би хулгайн хэрэг хийгээгүй, Мөнхбулганаас Д өвс худалдаж авч байгаа гэж ойлгоод өвсийг ачиж өгсөн, Мөнхбулган өвс зарсан, энэ асуудлаас болоод Мөнхбулган бид хоёр хоорондоо зодолдсон, хулгай хийнэ гэсэн сэдэлт байхгүй байсан.” гэсэн /1-р хх 81, 180, 181-182/ мэдүүлгүүд нь байнга, тогтвортойгоор, удаа дараагийн мэдүүлгүүдэд тусгагдсан байна.

Шүүгдэгч Б.М хувьд гэрчээр болон яллагдагчаар нийт 5 удаа мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлгүүдээс 2 дугаар хавтаст хэргийн 162-163 дугаар талд авагдсан 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн “...Д намайг хулгай хийсэн орой зодохоор нь би уурандаа худлаа мэдүүлэг өгчихсөн. Яг үнэндээ бол би өөрөө өвс ачуулчихсан, Д, У, З, Д нарт “миний өвс байгаа юм, та нар худалдаж ав” гэж худлаа хэлээд ачуулчихсан юм. Эхний удаа ачаад У, Д, З нар явж өвсөө буулгаад эргээд ирээд дахиад ачиж байхад хар машинтай хүн хажуу талын айлд ирэхээр нь З, Д бид гурав зугтаасан. Хашаанаас гарсны дараа...Д надад “чи хулгайн өвс зараад байгаа юм уу” гэхээр нь би “чамд ямар хамаатай юм” гээд урдаас нь хэрэлдсэн, тэр үед Д над  руу уурлаж бид хоёр машин замын хажуу талд зодолдсон, ...Би Дид зодуулсандаа шаралхаад худлаа хэлчихсэн юм. ... Анхнаасаа миний буруу, худлаа ярьсандаа гэмшиж байна, ямар ч буруугүй хүмүүсийг хэрэгт татаж мэдүүлэг өгсөндөө их гэмшиж байна.” гэсэн мэдүүлэг нь шүүгдэгч Б.У, С.Д, Б.З, С.Д нарын удаа дараа өгсөн мэдүүлэгтэй цаг хугацаа, үйл явдал, үйлдэл оролцооны байдлаар тохирч байна,

мөн энэ гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдэх шалтгаан, нөхцөл нотлогдсон гэж шүүх дүгнэв.

Хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүхийн дүгнэлт; Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад шүүгдэгч Б.У, С.Д, Б.З, С.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг машин механикм ашиглаж, бүлэглэн үйлдсэн гэж үзэх хуульд заасан хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заажээ.

Улсын яллагчийн яллах талын гол нотлох баримтууд болох 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-8-9/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-10-12/,  Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Г.Билгүүний 2018 оны 3 дугаар сарын 08-ны өдрийн 46 дугаартай; “...шинжилгээнд ирүүлсэн 2018 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлтийн 15-д байх гутлын мөр нь Б.Уын гэх гутлын зүүн улаар үүссэн байна.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүдийн хамт /1-р хх-102-108/, эд мөрийн баримтаар 40 боодол өвсийг яллагдагч Б.Уаас хураан авсан, хохирогч Г.Бд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1-р хх-25-26/ нь тухайн цаг хугацаанд уг хаягт хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн, хэргийн газрын үзлэгээр автомашины дугуйны болон гутлын мөр гарсныг тодорхойлсон болохоос биш гэмт хэргийг үйлдсэн хүний сэдэлт, санаа зорилгыг тогтоосон асуудал биш юм.

Иймд шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Б.У, С.Д, Б.З, С.Д нарын үйлдэл нь энэ гэмт хэргийн шинжийг хангасан эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүссэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч нар нь гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмыг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” гэж дүгнэж, дээрх нэр бүхий шүүгдэгч нарыг цагаатгах үндэслэлтэй гэж үзэв.

Хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хэргийн газраас зугтаж явах үедээ Б.М, С.Д нар зодолдсон талаар мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгдэгч Б.З, С.Д нар мэдүүлсэн бөгөөд Б.Мы “...Д намайг хулгай хийсэн орой зодохоор нь би уурандаа худлаа мэдүүлэг өгчихсөн. ...Хашаанаас гарсны дараа...Д надад “чи хулгайн өвс зараад байгаа юм уу” гэхээр нь би “чамд ямар хамаатай юм” гээд урдаас нь хэрэлдсэн, тэр үед Д над  руу уурлаж бид хоёр машин замын хажуу талд зодолдсон, ...Дид зодуулсандаа шаралхаад худлаа хэлчихсэн юм.” гэсэн мэдүүлэг 2 дугаар хавтаст хэргийн 162-163 дугаар талд,

гэрч М.Мөнх-Ундраагийн “...Мөнхбулган архи уучихсан, хүнтэй зодолдсон юм шиг цус болчихсон байсан.” гэсэн мэдүүлэг 1 дүгээр хавтаст хэргийн 90 дүгээр талд  авагдсанаас дүгнэхэд шүүгдэгч Б.М нь С.Дид зодуулсны улмаас худал мэдүүлэг өгсөн байх боломжтой бөгөөд шүүгдэгч Б.М болон шүүгдэгч Б.У, С.Д, Б.З, С.Д нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа болон өс хонзонгийн асуудал байхыг үгүйсгэхгүй.

Үүнээс гадна гэрч М.Мөнх-Ундраа, М.Баяраа нарын мэдүүлэг нотолгооны ач холбогдлын хувьд хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, тухайн хэрэгт хувийн ашиг сонирхолгүй этгээдүүд хэдий ч эдгээр гэрчүүд тухайн үед Б.Мы гэрт түүнтэй хамт амьдарч байсан, Б.Мтай нэгдмэл ашиг сонирхол бүхий этгээдүүд юм.

Иймээс тэдний мэдүүлгийн үнэн зөвийг бүрэн үгүйсгэхгүй боловч нотлох чадварын хувьд харьцангуй сул гэж үзнэ.

Харин шүүгдэгч Б.М 2018 оны 1 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 18-49 тоот хашаанд нэвтэрч 46 боодол өвс хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор машин механизмыг урьдчилан бэлтгэж, зориуд ашигласан гэж үзэх нөхцөл байдал шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизмыг ашигласныг хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулан үзэхгүй тул прокуророос шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар ял сонсгосон хэсгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон өөрчлөн шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Б.М 2018 оны 1 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 18-49 тоот хашаанаас Г.Болор-Эрдэнийн 46 боодол өвсийг хулгайлан 276.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр,

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Г.Болор-Эрдэнийн “...2018 оны 1 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө хашаанд байсан боодолтой өвснөөс хашаа давуулаад хулгайлаад аваад явсан байна.” гэх,

гэрч Т.Н-н “...хураалттай байсан өвсний урд хэсэг нь нурчихсан байхыг хараад очоод үзтэл захаас нэлээдийг аваад хашаа давуулаад машинд ачаад явсан байсан.” гэх,

гэрч Б.Б-н “...Мөнхбулган гэж залууг зүс харж байсан, өвс алдагдсан хашааны хойдхон талд амьдардаг, манай хашаанд өвс байдаг гэдгийг мэддэг хүн байгаа юм.” гэх,

Б.М яллагдагчаар өгсөн “...Д намайг хулгай хийсэн орой зодохоор нь би уурандаа худлаа мэдүүлэг өгчихсөн. Яг үнэндээ бол би өөрөө өвс ачуулчихсан. Д, У, З, Д нарт “миний өвс байгаа юм, та нар худалдаж ав” гэж худлаа хэлээд ачуулчихсан юм. ...Намайг хулгайн өвс ачуулж байсныг Д, З, Д, У нар мэдээгүй.” гэх,

мөн гэрч Х.Э, Т.Б, Э.Э, Б.Ч, Ү.Х, Б.У, С.Д, Б.З, С.Д нарын мэдүүлгүүдээр болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 18-49 тоот хашаанд өвс хураасан байсан, Т.Н-г энэ хашаанд байгаа хураалттай өвсийг харж, хамгаалах үүрэг хүлээсэн манаач гэж үзэх тул “тусгайлан хамгаалсан байр, агуулах” байна, харин  шүүгдэгч Б.М хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй орон зай бөгөөд шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж хууль бусаар нэвтэрсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаж байх бөгөөд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл юм.

          Иймд шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Нэгдүгээр хавтаст хэргийн 25-26 дугаар талд эд мөрийн баримтаар 40 боодол өвсийг яллагдагч Б.Уаас хураан авсан, хохирогч Г.Бд хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, мөн хохирогчийн “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн мэдүүлэг хэрэгт авагдсан тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд Л.Баттулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн тухайд;

шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ “...хохирогч Л.Б баримтаа гаргаж ирсэн үед хохирлыг нөхөн төлнө.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Л.Б-н “...Би 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр гэртээ агсан согтуу тавьж танхайрсан зөрчлөөр цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлэгдсэн, ухаан ороод сэрэхэд эрүүлжүүлэхийн камерт унтаж байсан. Намайг сэрэхэд миний зүүн талын хавирга орчмоор хөндүүрлээд хөдөлж, амьсгаа авч болохгүй байсан. Би камерт байсан хүмүүсээс “намайг яаж авч ирсэн юм бол” гэж асуухад “чамайг цагдаа нар дуудлагаар авч ирсэн” гэж байсан. Маргааш өглөө нь намайг Мөнхбаатар гэх гэрээт цагдаагийн байцаагч авч, миний зөрчлийн асуудлыг шийдэхэд “би өчигдөр болсон асуудлыг сайн санахгүй байна, миний хавирга өвдөөд байна, намайг цагдаа нар цохиж, зодсон юм шиг байна” гэж хэлэхэд Мөнхбаатар байцаагч “чамайг цагдаа нар зодоогүй” гээд эрүүлжүүлэх байрны гадна талын болон дотор талын камерийн бичлэг үзүүлэхэд надтай хамт эрүүлжүүлэхэд ирсэн үл таних 35-40 насны орчим настай, өндөр нуруутай эрэгтэй хүн эрүүлжүүлэх байрны гадаа цохиж шатруу унагааж, эрүүлжүүлэх дотор ороод шанаадаж газар унагаасан бичлэг байсан. ...би өөрт учирсан эмчилгээний зардлыг миний хавиргыг хугалсан хүнээс нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг /3-р хх-13-14/,

гэрч Ц.Д-н “...эрүүлжүүлэх байр луу явж байхад машин дотор Баттулга нь Мөнхбулганыг хэл амаар доромжлоод байсан, эрүүлжүүлэх байрны гадаа ирээд Баттулга, Мөнхбулган хоёрыг буулгаад, Мөнх-Ундрааг сүүлд нь буулгаад эрүүлжүүлэх байр луу ороод эрүүлжүүлэхийн цагдаа Равжирт Баттулгыг хүлээлгэж өгөөд зогсож байтал хойноос Мөнхбулган Баттулгын баруун шанаа руу нь нэг удаа цохиход Баттулга ухаан алдаж газар унасан, эрүүлжүүлэхийн эмч ирээд Баттулгын нүүр рүү ус цацаж сэрээсэн. Баттулгыг машинаас буулгаад эрүүлжүүлэх рүү орох гэж байхад Мөнхбулгантай хэрүүл маргаан хийхэд Мөнхбулган Баттулгын шанаа руу хальт нэг удаа цохиход...Баттулга хөл алдаад шатны уруу биеийн зүүн хэсгээр шургаж унахад нь би татаж босгосон.” гэсэн мэдүүлэг /3-р хх-16/,

гэрч Б.М-н “...эрүүлжүүлэх байранд ирээд Мөнхбулганы хувцасыг тайлах үед Мөнхбулган миний гар гэмтсэн гэж эрүүлжүүлхийн эмчид хэлсэн ба эмч яасан талаар асуухад “энэ цагдаа миний гарыг гэмтээсэн” гээд байсан, энэ үед цуг ирсэн Мөнх-Ундраа нь Мөнхбулганыг 2-3 хоногийн өмнө шатнаас унаад гараа гэмтээчихээд ажилдаа ирээгүй юм гэж ярьж байсан.” гэсэн мэдүүлэг /3-р хх-19/,

гэрч О.Р-н “...Даваахүү ширээний урд Баттулгын эд зүйлийг хүлээлгэн өгөхөөр зогсож байтал гэв гэнэт Баттулга унахаар нь...харахад Мөнхбулган орж ирээд Баттулгыг цохиж унагаасан байсан.” гэсэн мэдүүлэг /3-р хх-20/,

Шинжээч Ж.Г-н “...Л.Баттулгын биед үүссэн зүүн талын 7-р хавирганы суганы дунд шугамаар далд, зөрөөгүй хугарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хохирогч нь цээжин биеийн зүүн хажуугаар хатуу юман дээр унахад уг хугарал үүсэхийг үгүйсгэхгүй, хяналтын камер дээрх бичлэгээс харахад шалан дээр биеийн зүүн хажуугаар хүчтэй, нумарч унаж байна, энэ үед уг хугарал үүсэхийг үгүйсгэхгүй. Яагаад гэвэл хавирганы хугарал нь зөрөөгүй байна. Гэмтэл нь шинэ гэмтэл байсан.” гэсэн мэдүүлэг /3-р хх-29/,

яллагдагч Б.М “...Би өөрийн танил Мөнх-Ундраагийн хамт Бүрэн бүст багт байрлах Алтай төвийн засварын ажил хийж байгаад ажил дуусаад цалингаа авах гээд өгөхгүй байхаар нь Мөнхбаяр, Мөнх-Ундраа нарын хамт нэг шил архи уучихаад...цалингаа авах гэж бага зэрэг маргалдсан. ...хоёр цагдаа ирээд Мөнх-Ундраа бид хоёрыг машиндаа суулгатал машин дотор нэг согтуу хүн байсан. ...эрүүлжүүлэх рүү явж байгаад би тэр согтуу хүнтэй маргалдсан. ...Машинаас буугаад би тэр хүний баруун тал руу нь нэг удаа цохисон. ...эрүүлжүүлэхийн эд зүйл хураан авдаг өрөөнд ороод надтай маргалдсан хүн байхаар нь зүүн талын шанаа руу нь цохисон, уг хүн газар унасан.” гэсэн мэдүүлэг /3-р хх-49-50/, 

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 709 дугаартай “...1.Л.Б-н биед зүүн талын 7-р хавирганы суганы дунд шугамаар далд, зөрөөгүй хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 4.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 5.Гоо сайхан болон ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 6.Гэмтэл нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр үүссэн байж болно.” гэсэн дүгнэлт /3-р хх-26/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /3-р хх-4/,

хохирогч Л.Б-н Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /3-р хх-5/,

хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /3-р хх-7/,

Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байрны хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /3-р хх-10/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3-р хх-11/,

Б.М эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3-р хх-30/, бусад бичиг баримтуудын хуулбарууд /3-р хх-31-32/,

хохирогч Л.Б-д холбогдох зөрчлийн хэргээс хуулбарласан баримтууд /3-р хх-52-55/,

Эрүүгийн 1825007200535 дугаартай хэргийг хүнд ял оногдуулж болох эрүүгийн 1825000700067 дугаартай хэрэгт нэгтгэх тухай прокурорын тогтоол /3-р хх-65/,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Мөнхтуяагийн “прокурорын яллах дүгнэлтэд гарсан техникийн шинжтэй алдааг буюу яллагдагч Б.Мы хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн хугацааг 10 сар гэхийг 11 сар гэж бичсэнийг засуулах” шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт /5-р хх-56/,

Засвар оруулсан прокурорын яллах дүгнэлтийн хувийг яллагдаг нарт  гардуулсан тэмдэглэл /5-р хх-163/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

Гэм буруугийн талаар;

Шүүгдэгч Б.М нь 2018 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь Цагдаагийн газрын эрүүлжүүлэх байранд Л.Б-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Мы гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Л.Баттулгын “...ухаан ороод сэрэхэд миний зүүн талын хавирга орчмоор хөндүүрлээд хөдөлж, амьсгаа авч болохгүй байсан. ...камерийн бичлэг үзүүлэхэд надтай хамт эрүүлжүүлэхэд ирсэн үл таних 35-40 насны орчим настай, өндөр нуруутай эрэгтэй хүн эрүүлжүүлэх байрны гадаа цохиж шатруу унагааж, эрүүлжүүлэх дотор ороод шанаадаж газар унагаасан бичлэг байсан.” гэх,

гэрч Ц.Д-н “...Мөнхбулган Баттулгын баруун шанаа руу нь нэг удаа цохиход Баттулга ухаан алдаж газар унасан.” гэх,

гэрч О.Р-н “...Мөнхбулган орж ирээд Баттулгыг цохиж унагаасан байсан.” гэх,

яллагдагч Б.М “...би тэр хүний баруун тал руу нь нэг удаа цохисон. ...эрүүлжүүлэхийн эд зүйл хураан авдаг өрөөнд ороод надтай маргалдсан хүн байхаар нь зүүн талын шанаа руу нь цохисон, уг хүн газар унасан.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 709 дугаартай “...1.Л.Баттулгын биед зүүн талын 7-р хавирганы суганы дунд шугамаар далд, зөрөөгүй хугарал бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлт мөн гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Л.Баттулгын Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байрны хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.М хохирогч Л.Баттулгыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хуулийн зүйл, хэсэг, тохирсон байна.

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүх түүний хохирогч Л.Баттулгын эсрэг биемахбодын хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Хохирол төлбөрийн тухайд;

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд,

мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

Хохирогч Л.Баттулга нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй бөгөөд 3 дугаар хавтаст хэргийн 13-14 дүгээр талд түүний “...би өөрт учирсан эмчилгээний зардлыг миний хавиргыг хугалсан хүнээс нэхэмжилнэ.” гэсэн мэдүүлэг авагдсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Шүүгдэгч Д.С нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Баян-Өндөр уулын зүүн талд хээр газар үхрээ хариулж явахдаа иргэн С.Дтой харилцан зодолдож, биед нь гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.Д нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Баян-Өндөр уулын зүүн талд хээр газар үхрээ хариулж явсан иргэн Д.Сг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн тухайд;

 

шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч С.Д мэдүүлэхдээ; “...Сд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

шүүгдэгч Д.С мэдүүлэхдээ; “...Дид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Д.С-гийн “...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед Баян-Өндөр уулын зүүн талд үхрээ хариулаад явж байх үед зүс таних Д морьтой ирсэн, ирээд “муу п***а чи намайг хэдэн жилийн өмнө морь хулгайлсан гэж гүжирдсэн” гэж дайрсан. Тухайн үед намайг зодсон, унагааж өшиглөсөн, жалга руу чирч оруулаад цасаар булсан, “ална” гээд хутга мэт зүйл хайгаад байх шиг байсан. “Чамайг алчихсан байхад би цагдаа дээрээс зүгээр л гараад ирнэ, намайг халх Даваа гэдэг” гэж хэлээд миний толгой, нүүр хэсэг рүү өшиглөж цохисон. ...баруун талын нүд хавдсан, эмчид үзүүлэхэд “нүдэнд цус харвасан” гэсэн. ...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /6-р хх-10-11, 12/,

хохирогч С.Д-ийн “...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 10 цагийн үед Баян-Өндөр уулын зүүн талд С-тэй уулзаад “адуу байна уу” гэж асуусан, С “хараагүй” гэсэн, адуу маань цаана нь байхыг би харсан. ...тэгэхээр нь “чи тэнд байгаа адууг яахаараа хардаггүй юм бэ” гэсэн, тэгэхэд манай адуу яг урд нь байсан, С “яахаараа харах ёстой юм” гэж уурласан, жоохон маргалдсан, гэтэл С-гийн уур нь хүрээд газар байсан модыг авч миний толгой руу цохисон, ...би цохиогүй ноцолдож байгаад унаад С нүүрээрээ модны хожуул мөргөчихсөн, ...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /6-р хх-14-15/,

гэрч Ө.Г-н “...Би тэр өдөр малаа хариулаад явж байтал Баян-Өндөр уулын хаяанд Д, С хоёр байсан. ...Сгийн гарт нэг мод байсан, С Д-ийг цохих шиг болсон, тэрнээс өөр асуудлыг хараагүй. ...Тэр хоёр намайг малдаа явж байгаад уулан дээрээс харахад л унаад, босоод ноцолдоод л байсан.” гэсэн мэдүүлэг /6-р хх-16-17/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай;

“...1.Д.С-гийн биед нүүр, баруун нүдний алимны салст, баруун чихний омог, чихний ар хэсэгт цус хуралт, баруун хацарт зулгаралт үүсчээ. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шинэ гэмтлүүд ба нүүр, баруун нүдний алимны салст, баруун чихний омог, чихний ар хэсэгт цус хуралт нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Баруун хацарт зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тонтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /6-р хх-28-29/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай;

“...1.С.Д-ийн биед хуйханд дагзны хэсэгт, духны баруун дээд хэсэгт шарх, духны баруун дээд хэсэгт зулгаралт үүсчээ. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн, олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шинэ гэмтлүүд ба хуйханд дагзны хэсэгт, духны баруун дээд хэсэгт шарх нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. Духны баруун дээд хэсэгт зулгаралт нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасан гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. 4.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тонтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /6-р хх-35-36/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /6-р хх-4/,

хохирогч Д.С-гийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /6-р хх-5/,

яаралтай тусламжийн хуудас /6-р хх-6-7, 30-31/,

С.Д-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /6-р хх-54, 57/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /6-р хх-64/,

Д.С-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /6-р хх-94/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /6-р хх-98/,

хохирогч Д.Сгийн С.Дид зодуулсан байх үеийн гэрэл зургууд /6-р хх-110-112/, 

Мөрдөгчийн тэмдэглэл /6-р хх-113-114/,

С.Д-ид холбогдох 2125000000014 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1825000700067 дугаартай хэрэгт нэгтгэсэн Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 154 дугаартай шүүгчийн захирамж /6-р хх-133-134/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.  

Гэм буруугийн талаар;

шүүгдэгч Д.С нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Баян-Өндөр уулын зүүн талд хээр газар үхрээ хариулж явахдаа иргэн С.Дтой харилцан зодолдож, биед нь гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

шүүгдэгч С.Д нь 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг Баян-Өндөр уулын зүүн талд хээр газар үхрээ хариулж явсан иргэн Д.С-г зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь;

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Д, Д.С нарын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

мөрдөн шалгах ажиллагааны явцад болон өгсөн хохирогч Д.С-гийн “...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 15 цагийн үед намайг зодсон, унагааж өшиглөсөн, жалга руу чирч оруулаад цасаар булсан, ...миний толгой, нүүр хэсэг рүү өшиглөж цохисон.” гэх,

хохирогч С.Д-ийн “...2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр... Сгийн уур нь хүрээд газар байсан модыг авч миний толгой руу цохисон.” гэх,

гэрч Ө.Г-н “...Сгийн гарт нэг мод байсан, С Дийг цохих шиг болсон.” гэх мэдүүлгүүдээр,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн

2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 09 дугаартай; “...1.Д.С-гийн биед нүүр, баруун нүдний алимны салст, баруун чихний омог, чихний ар хэсэгт цус хуралт, баруун хацарт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон,  

2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 дугаартай; “...1.С.Дийн биед хуйханд дагзны хэсэгт, духны баруун дээд хэсэгт шарх, духны баруун дээд хэсэгт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон дүгнэлтүүд болон

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл,  хохирогч Д.С-гийн Орхон аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, яаралтай тусламжийн хуудас,  хохирогч Д.С-гийн С.Д-ид зодуулсан байх үеийн гэрэл зургууд зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Д.С, С.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

          Шүүгдэгч Д.С, С.Д нарын үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд гэмт хэргийн улмаас тэдэнд учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь шүүгдэгч нарын гэм бурууг нотлоход хангалттай бөгөөд тэдний үйлдэл нь харилцан бие биенийхээ эсрэг бие махбодын хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн шинжийг агуулсан үйлдэлд нь шүүгдэгч Д.С, С.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Д.С, С.Д нар нь “нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг тул тэднийг төлөх төлбөргүй гэж үзэв.

          Шүүгдэгч нарт хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч Б.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Д.С, С.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.М, Д.С, С.Д нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед;

улсын яллагчаас “...шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон 736 хоногийг хасч зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах,

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг баримтлан, шүүгдэгч Б.М, Д.С, С.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох,” дүгнэлтийг,

шүүгдэгч Б.Мы өмгөөлөгч Б.Эрдэнэзаяагаас “...хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэх нь зүйтэй.” гэсэн,  

шүүгдэгч Д.С-гийн өмгөөлөгч Д.Н-с “...2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт зааснаар өршөөлд хамруулж өгнө үү.” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Д.С, С.Д нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдсон, тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй хэдий боловч тухайн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна.  

2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно.” гэж заасан тул шүүгдэгч Д.С, С.Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш нэг жилийн хугацаа өнгөрсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад хамаарч байна.

Хууль тогтоогч энэ зүйлийн 2 дахь хэсэгт өөрчлөлт оруулахдаа хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг хүндрүүлэн өөрчилсөн бөгөөд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд “2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам өөрчлөгдсөнтэй холбогдуулан мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгагдаж байгаа гэмт хэрэгт хөөн хэлэлцэх хугацаа тоолохгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд заасан хууль буцаан хэрэглэх зохицуулалт үйлчлэхгүй.” гэж заасан тул шүүх, прокурор яллагдагч, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй байх тухай зүйл, хэсгийг хэрэглэх боломжгүй болсон юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01 дугаар дүгнэлтээр дээрх хуулийг Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнээд хүчингүй болгосон тул шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ энэхүү дагаж мөрдөх журмын тухай хуулийг баримтлах шаардлагагүй байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж, мөн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж заасныг баримтлан,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн” гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байснаар нь буюу “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” гэснийг “яллагдагчаар татах” гэж өөрчилсөн хууль нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр /№07 /1109/ дугаарт албан ёсоор нийтлэгдсэн бөгөөд түүнээс хойш 10 хоногийн дараа хүчин төгөлдөр мөрдөгдөх бөгөөд харин Б.Мы үйлдэл нь уг хууль хүчин төгөлдөр болоогүй байхад үйлдэгдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт буруутай хүн...хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэсэн заалтад буюу 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан хуульд хамаарч байна.

Иймд шүүгдэгч Б.М-ыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг үндэслэн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна.” гэж заасан бөгөөд  шүүгдэгч Б.М үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул энэ хуулийн үйлчлэлд хамаарч байна.  

Шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.М 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 494 хоног,

2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 240 хоног,

2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 2 хоног нийт 736 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, нийт эдлэх ялын хэмжээг 11 сар 25 хоногийн хугацаагаар тогтоов.

2021 оны 7 дугаар сарын 02-ны өдөр баталсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “...Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж,

12 дугаар сарын 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна” гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч Б.М хувьд өмнө нь өршөөл үзүүлэх тухай хуульд хамаарагдаж байгаагүй, байнга оршин суух хаягтай, хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэрэг хуульд заасан дээрх шаардлагуудыг хангаж байх тул шүүгдэгч Б.Мд оногдуулсан 11 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж,

шүүгдэгч Б.М Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шийтгэх тогтоолын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг анхааруулав.

Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

         Бусад асуудлын талаар;

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 5/02 дугаартай тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Б.Уын “Мазда” маркийн 24-92ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Б.Уд буцаан олгож,

         эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол хураан авсан Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байрны хяналтын камерын бичлэгийг 3 дугаар хавтаст хэрэгт хавсарган үлдээж,

         шүүгдэгч Б.У, С.Д нар 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 86 хоног,

         шүүгдэгч С.Д 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 123 хоног,

         шүүгдэгч Б.З 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 140 хоног, 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 123 хоног нийт 263 хоног цагдан хоригдсон,

         иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж,

         шүүгдэгч Б.Мд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

шүүгдэгч С.Д, Д.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шүүгдэгч Б.У, С.Д, Б.З, нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.9, 36.10, 37.1, 38.1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8, 12.14 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1., 2., 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтуудад заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.У, шүүгдэгч С.Д, шүүгдэгч Б.З, шүүгдэгч С.Д нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэднийг цагаатгасугай.

          2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

          3.Шүүгдэгч Б.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,

          шүүгдэгч Б.М, шүүгдэгч С.Д, шүүгдэгч Д.С нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

          4.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.М-ыг 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 494 хоног, 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 240 хоног, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 2 хоног нийт 736 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсгүүдэд заасныг баримтлан, шүүгдэгч Д.С, шүүгдэгч С.Д нарт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг өршөөн,

шүүгдэгч Б.М-ыг холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай.

         8.2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон 736 хоногийг хасч эдлээгүй түүний үлдсэн 11 сар 25 хоногийн хугацаагаар хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялын 11 сар 25 хоногоор дүйцүүлэн сольж, Орхон аймаг Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч,

шүүгдэгч С.Д, Д.С нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

шүүгдэгч Б.У, С.Д, Б.З, нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар цагаатгагдсан этгээдүүд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэйг дурьдсугай.

12.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хохирогч Л.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

         13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 5/02 дугаартай тогтоолоор битүүмжилсэн шүүгдэгч Б.У-ын “Мазда” маркийн 24-92ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж хууль ёсны эзэмшигч Б.У-д буцаан олгож,

         эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолоор хураан авсан Орхон аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүлжүүлэх байрны хяналтын камерын бичлэгийг 3 дугаар хавтаст хэрэгт хавсарган үлдээж,

         шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,

         шүүгдэгч Б.У, С.Д нар 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 5 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 86 хоног,

         шүүгдэгч С.Д 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 123 хоног,

         шүүгдэгч Б.З 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрөөс 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл 140 хоног, 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдрөөс 6 дугаар сарын 25-ны өдөр хүртэл 123 хоног нийт 263 хоног цагдан хоригдсон болохыг дурьдсугай.  

14.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд цагаатгагдсан этгээд нар, шүүгдэгч нар, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Г.ЭНХТУНГАЛАГ