| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/03003/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/12 |
| Огноо | 2021-12-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2022/ШЦТ/12
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Ө.Е
Улсын яллагч Ц.Л
Хохирогч Д.У
Шүүгдэгч Н.С нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.С-т холбогдох эрүүгийн 2125000000356 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, Н.С
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч Н.С нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Д.У-ыг согтуурсан байдлыг нь далимдуулан түрийвчтэй бэлэн 400 000 төгрөг, “самсунг А-31 про” загварын гар утёыг авч, 3 ширхэг виза карт болон “Сод монгол” ШТС-ын хөнгөлөлтийн карт, ХААН банкны виза картыг нь ашиглан 50130066109 тоот данснаас 2 325 900 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэн нийт 3 228 900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Отгонбаярыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Смэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Д.У “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгчийн хувийн байдлыг нь харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Миний буруу үйлдэл байсан” гэв.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Д.У-ы “Би 2021 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 05 цагийн үед Шанд багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ такси барих гээд гараа өргөтөл эмэгтэй жолоочтой Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл намайг авсан. Би тээврийн хэрэгслийн урд суудал дээр сууж, Оюут багт байх “Блю даймонд” хотхонд байх гэр лүүгээ явсан. Замдаа жолооч манайх гэрт түлээ, түлшгүй болоод хэцүү байна, та надад 200 000 төгрөг зээлээч гэхээр нь би өрөвдөөд өгөхөөр болсон. Жолооч эмэгтэй өөрөө банкны АТМ дээр очсон. АТМ ороход уг эмэгтэй миний хажуу талд зогсож байсан. Аль АТМ орсныг санахгүй байна. Би 200 000 төгрөгийг тэр эмэгтэйд шууд өгсөн. Дараа нь би өөрийн хэрэгцээндээ авч ашиглахын тулд дахин АТМ орж, 400 000 төгрөг бэлнээр авч өөрийнхөө түрийвчинд хийсэн. Мөн аль АТМ орсноо санахгүй байна. Уг мөнгийг аваад машин руу ороод унтсан байсан, нэг сэрэхэд машинд газ хийсэн мөнгийг нь өгөөрэй гээд ШТС-ын түгээгч хэлэхээр нь би яахаараа төлдөг юм гэсэн. Жолооч эмэгтэй миний ХААН банкны картыг өгсөн байсан. 200 000, 400 000 төгрөг авахад миний картны нууц үгийг мэдсэн байх, би нууц үгээ хэлээгүй. Би 200 000 төгрөгөө авъя гэж байснаа унтаад өгсөн байсан. Жолооч эмэгтэй намайг сэрээхэд Булган аймаг руу гардаг замын баруун талын уулын энгэрт ирсэн байсан. Намайг бууж бие засахгүй юм уу гэхээр нь би буугаад бие засах гээд байж байтал намайг орхиод явсан. Би машинаас буухдаа гар утас болон түрийвчээ үлдээгээд буусан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/
2. Гэрч З.А “Улсын дугаарыг нь мэдэхгүй, соната маркийн машинтай байсан. Жолооч нь эмэгтэй хүн байсан. Жолооны хажууд 60 орчим насны ах согтуу сууж байсан. Жолоочийн хажууд сууж явсан ах картаа өгсөн. Тэр ах кодоо хэлж чадахгүй байхад жолооч эгч кодыг нь шууд хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/
3. Гэрч Б.Б “2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Н.С нь манай “Өгөөж ундрах” хүнсний дэлгүүрт орж ирээд хүнсний эд зүйл худалдан аваад картнаас мөнгө уншуулаад бэлнээр авах гэсэн юм гэхээр нь би манайх бэлэн мөнгө гаргах боломжгүй, маргааш нь гүйлгээ хийсэн орлогын мөнгө манай данс руу ордог гэхэд банкинд мөнгө тушаах гэсэн үрэх гээд байна гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. 549 000 төгрөг болон 10 000 төгрөгөөр тус тус банкны картаар дэлгүүрийн Хас банкны пос машинаар уншуулсан. Тэгээд хоёр, гурав хоногийн дараа манай дэлгүүрт ирж, уншуулсан мөнгөө авсан. Хэдэн төгрөгөөр юу худалдаж авч байсныг санахгүй байна. Банкны картын нууц үгийн мэдэж байсан. Дэлгүүрт ганцаараа орж ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/
4. Н.С-н мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 15-19-р тал/
5. Д.У-ы ХААН банкны дансны хуулга /хх-н 8-р тал/
6. Эд зүйлийн үнэлгээ /хх-н 40-р тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, өмгөөлөгч нарын санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Ц.Л дүгнэлтдээ “шүүгдэгч Н.С нь хохирогчийн согтуу байдлыг далимдуулан эд зүйлийг нь хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруутай байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-г 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх саналтай байна” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
1. Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.У мэдүүлсэн “Би 2021 оны 10 дугаар сарын 08-ны өглөө 05 цагийн үед Шанд багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ такси барих гээд гараа өргөтөл эмэгтэй жолоочтой Соната-6 маркийн тээврийн хэрэгсэл намайг авсан. Би тээврийн хэрэгслийн урд суудал дээр сууж, Оюут багт байх “Блю даймонд” хотхонд байх гэр лүүгээ явсан. Замдаа жолооч манайх гэрт түлээ, түлшгүй болоод хэцүү байна, та надад 200 000 төгрөг зээлээч гэхээр нь би өрөвдөөд өгөхөөр болсон. Аль АТМ орсныг санахгүй байна. Би 200 000 төгрөгийг тэр эмэгтэйд шууд өгсөн. Дараа нь би өөрийн хэрэгцээндээ авч ашиглахын тулд дахин АТМ орж, 400 000 төгрөг бэлнээр авч өөрийнхөө түрийвчинд хийсэн. Мөн аль АТМ орсноо санахгүй байна. Уг мөнгийг аваад машин руу ороод унтсан байсан. Жолооч эмэгтэй намайг сэрээхэд Булган аймаг руу гардаг замын баруун талын уулын энгэрт ирсэн байсан. Намайг бууж бие засахгүй юм уу гэхээр нь би буугаад бие засах гээд байж байтал намайг орхиод явсан. Би машинаас буухдаа гар утас болон түрийвчээ үлдээгээд буусан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/, гэрч З.А “Улсын дугаарыг нь мэдэхгүй, соната маркийн машинтай байсан. Жолооч нь эмэгтэй хүн байсан. Жолооны хажууд 60 орчим насны ах согтуу сууж байсан. Жолоочийн хажууд сууж явсан ах картаа өгсөн. Тэр ах кодоо хэлж чадахгүй байхад жолооч эгч кодыг нь шууд хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р тал/, гэрч Б.Б “2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Н.С нь манай “Өгөөж ундрах” хүнсний дэлгүүрт орж ирээд хүнсний эд зүйл худалдан аваад картнаас мөнгө уншуулаад бэлнээр авах гэсэн юм. Банкинд мөнгө тушаах гэсэн үрэх гээд байна гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрсөн. 549 000 төгрөг болон 10 000 төгрөгөөр тус тус банкны картаар дэлгүүрийн Хас банкны пос машинаар уншуулсан. Тэгээд хоёр, гурав хоногийн дараа манай дэлгүүрт ирж, уншуулсан мөнгөө авсан. Банкны картын нууц үгийн мэдэж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р тал/, Н.С-н мэдүүлэг шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 15-19-р тал/, хохирогч Д.У ХААН банкны дансны хуулга /хх-н 8-р тал/, Эд зүйлийн үнэлгээ /хх-н 40-р тал/зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Н.С нь 2021 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт Д.У-ыг согтуурсан байдлыг нь далимдуулан түрийвчтэй бэлэн мөнгө 400 000 төгрөг, “самсунг А-31 про” загварын гар утсыг авч, 3 ширхэг виза карт болон “Сод монгол” ШТС-ын хөнгөлөлтийн карт, ХААН банкны виза картыг нь ашиглан 50130066109 тоот данснаас 2 325 900 төгрөгийг авч нийт 3 228 900 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
2. Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч Н.С-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.С-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлснийг ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан зорчих эрх хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
4. Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас Д.У-д 3 228 900 төгрөгийн хохирол учирсан ба хохирол төлөгдсөн байна.
5. Хэрэгт хамааралтай бүхий бусад зүйлсийн талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-г 1 жилийн хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.С-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А