| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2017/00156/И/ |
| Дугаар | 0153 |
| Огноо | 2017-08-15 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2017 оны 08 сарын 15 өдөр
Дугаар 0153
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч Худалдаа хөгжлийн банк Хөтөл тооцооны төвийн хүсэлттэй С.Батдоржийг /РД:ГБ76040352/ эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагч Худалдаа хөгжлийн банк Хөтөл тооцооны төвийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонжаргал, нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Худалдаа хөгжлийн банк Хөтөл тооцооны төв нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ:
“ Санжаажамц овогтой Батдорж нь тус банктай 2014 оны 07 дугаар сарын 18-ны өдөр №2014/000284/0236 тоот Цалингийн зээлийн гэрээ болон барьцаат зээлийн гэрээ байгуулан 3 000 000 /гурван сая/ төгрөгийн зээлийг сарын 1.7%-ийн хүүтэйгээр нийт 20-н сарын хугацаатай зээлж авсан..., Зээлдэгч С.Батдорж нь тухайн үед Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Гавшгай, 2 дугаар баг, 16 дугаар байрны 22 тоотод оршин сууж, Хөтөлийн Цемент Шохой ХК-ний Чулуунцарын цехэд Операторчиноор ажиллаж байсан...,...С.Батдорж нь 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс ажлаасаа гарсан гэх шалтгаанаар өнөөдрийг хүртэл зээлээ огт төлөхгүй байгаа. С.Батдорж нь ажлаасаа гарсан “Хойт сэртэнд” ажилд орох гээд хүсэлт өгсөн гэж нэг хэсэг явж байснаа дараа нь самарт явсан гээд холбоогүй болсон ба одоо оршин суугаа хаяг нь мэдэгдэхгүй байгаа тул С.Батдорж /РД:ГБ76040352/-г эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү... гэжээ.
Хүсэлт гаргагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Худалдаа хөгжлийн банк Хөтөл тооцооны төв нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Санжаажамцын Батдоржийг оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Иргэн С.Батдорж /РД:ГБ76040352/ нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Гавшгай 2 дугаар баг, 16 дугаар байрны 22 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч тухайн хаягт оршин суудаггүй тул түүнийг эрэн сурвалжлах нь үндэслэлтэй байна.
Иргэн С.Батдоржийн Хамтран амьдрагч Пүрэв овогтой Дулмаа нь Сум дундын нэгдсэн эмнэлэгт бага эмчээр ажилладаг ба Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 2 дугаар баг, Гавшгай 16-р байр 22 тоот хаягт оршин суудаг. РД/МФ74011609/, утас: 99405521,
Эгч Санжаажамц овогтой Тамара нь Сэлэнгэ аймгийн Сайхан сум , 2 дугаар баг, Гавшгай 40 дүгээр байрны 19 тоот хаягт оршин суудаг. Утас: 95547809,
Эгч Тамарагийн хүү Буяндэлгэр овогтой Бадарч, “Төмөр Бетон Дэрний” үйлдвэрт гагнуурчинаар ажилладаг ба Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг, Гавшгай 16 дугаар байр 30 тоот хаягт оршин суудаг. Утас: 95196862,
Б.Бадарчийн эхнэр Начин овогтой Манлай нь “Хөтөлийн Цемент шохой” ХК-д Сорилт шинжилгээний лаборатори цехид үйлчлэгчээр ажилладаг. Утас: 99218941,
Эгч Тамарагийн хүү Буяндэлгэр овогтой Сүхболд Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасагт зам зохицуулагчаар ажилладаг ба Сэлэнгэ аймгийн Сайхан сум 2 дугаар баг, Гавшгай 40 дүгээр байрны 19 тоот хаягт оршин суудаг. Утас:99719931 болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дахь хэсэгт зааснаар Худалдаа хөгжлийн банк Хөтөл тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөгөөс орон нутгийн орлого болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
зүйлийн 155.1-д зааснаар иргэн С.Батдорж /РД:ГБ76040352/-г эрэн сурвалжсугай.
зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын цагдаагийн тасагт үүрэг болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Худалдаа хөгжлийн банк Хөтөл тооцооны төвийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА