Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 46

 

Ховд аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Цэцэгмаа даргалж, нарийн бичгийн дарга М.Өнөрмаа улсын яллагч Ш.Сувд-Эрдэнэ, хохирогч Д.*******, шүүгдэгч Ч.******* шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мандалбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй  явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201621000087 дугаартай шүүгдэгч Боржигон овогт *******ы *******д холбогдох 153/2016/0046/Э индекстэй хэргийг 2016 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 сарын 13-ны өдөр Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, ард  мянгад, 29 настай,  эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл-6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдрах, Ховд аймгийн ант сумын Бугат багийн 8 дугаар гудамжны 5 тоотод оршин суух ,   ******* дугаарын регистртэй  ******* овогт *******ы *******

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч ******* овогт *******ы ******* нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн ант сумын Бугат багийн ******* тоот хашаанд оршин суух иргэн Ж.*******ын байшингийн цонхыг хагалж  нэвтрэн орж “Рanasоniк”  маркийн LCD  зурагт хулгайлж иргэн Д.*******т 950000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

     - Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- ийн 7-8 дугаар хуудас/

- Сэжигтэн Ч *******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл "...2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн ант сумын Бугат багийн ******* тоот хашаан дотор ертөнцийн зүгээр урд зүгрүү харсан улаан тоосгон байшингийн урд талын цонхоор орж уг байшингийн том өрөөний гол хэсэгг байх Рanasоnik маркийн 42 инчийн LCD  зурагтыг авч буцаж цонхоор гарсан ."/хх-ийн 29-32 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад хохирогч Д.*******ийн "...би 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өглөө 10 цагийн орчим захруу явах гээд гэрээсээ гараад иртэл хашааны үүдэнд Баруун бүсийн төв зах дээр байрлах Ундраа нэртэй гоо сайханы дэлгүүрийн хажууд гутал засвар ажиллуулдаг Ж.******* түүний нөхөр Түвшээ нартай таараад хамт захруу алхсан. Замд би Ж.******* болон түүний нөхөр Түвшээ нарт өнөөдөр Увс аймаг руу явах машин байвал  нөхөрлүүгээ явмаар байна гэж хэлсэн. Тэгээд зах дээр очоод байж байтал узелээр Увс аймаг руу жижиг суудлын автомашин явна гэсэн зар явахаар нь тухайн автомашины жолоочтой уулзахаар гараад гоо сайхны дэлгүүрээ цоожилж байтал Ж.******* болон түүний нөхөр Түвшээ нар намайг хаашаа явах гэж байна гэхээр нь Увс аймаг руу явлаа гэж хэлсэн. Тэгтэл 2016 оны 04 сарын 06-ны өдөр Увс аймагт байж байтал хадам эгч Ж.Отгончимэг манай нөхөр Ж.*******луу залгаад танай байшингийн цонх хагарчихсан зурагт чинь алга байна гэхээр нь тухайн өдөр 18 цагийн орчим Ховд аймаг руу гарч 2016 оны 04 сарын 07-ны  үүрээр 03 цагт гэртээ ирэхэд манай байшингийн цонхыг хагалж ороод 42 инчийн Рanasоnik   маркийн LCD зурагтыг авч явсан байсан.. гэх мэдүүлэг, /хх-ийн 12 дугаар хуудас/

            Мөрдөн байцаалтад иргэний нэхэмжлэгч Т.Нурланы... Ховд аймгийн ант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг манай “Баян Алтайн Үрс”  нэртэй барьцаалан зээлдүүлэх газар 2016 оны 04  сарын 05-ны өдөр Б.******* гэх хүн 42 инчийн “Рanasоniк”  маркийн LCD зурагтыг түр барьцаанд тавьчихмаар байна гэж хэлээд 160000 төгрөгөнд тухайн зурагтаа тавиад явсан. Миний зурагт мөнгөний хэрэг гарчихлаа гэж хэлж байсан. Б.******* гэх хүн ганцаараа явсан байх, би сайн анзаарч хараагүй. Тухайн зурагтыг 160000 төгрөгөнд 1 сарын хугацаатай тавьсан хүү нь бодогдоод нийт 179000 төгрөг нэхэмжилж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 14-р хуудас/

           - Мөрдөн байцаалтад гэрч Ж.*******гийн .. би 2016 оны  04 сарын 02-ны өдөр 10 цагийн орчим нөхөр Ч.*******ын хамт зах руу явж байтал миний гутал засварын хажууд гоо сайхны дэлгүүр ажиллуулдаг Д.*******тэй гэрийнх нь гадна таараад хамт захруу алхсан. Тэгтэл Д.*******  Увс аймагт байгаа нөхөр дээрээ очно өнөөдөр Увс руу явах машин байгаа болов уу? гэж ярьж байсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/

           - Мөрдөн байцаалтад гэрч Б ын.." би ганцаараа 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 20 цаг 30 минутын үед  " " дэлгүүрийн ойролцоо явж байгаад Ч.Тувшинжаргалтай таарсан. Тухайн үед Ч.******* 42 инчийн хар өнгөтэй “Рanasоnik “ маркийн LCD зурагт барьчихсан мөнгөний хэрэг болоод байна гэхээр нь би хамт ажилладаг Б.******* гэдэг хүнрүү залгаад хямдхан зарах зурагт байна та авах уу? гэж  асуутал аваад ир үзье гэхээр нь Ч.*******ыг дагуулж Б.*******ийн гэрт очоод тухайн зурагтыг 100000 төгрөгөөр зараад. Ч.******* мөнгөө аваад явсан. “ Б.******* тухайн зурагтыг худалдаж авахдаа Ч.*******аас хулгайн эд зүйл биш биз дээ? гэж асуухад миний зурагт гэж хэлээд 100000 төгрөгөөр зарсан. Хулгайн зурагт гэдгийг мэдээгүй ээ " гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/

                 -Мөрдөн байцаалтад гэрч Б.*******ийн...". би 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 20 цаг 30 минутын үед гэртээ байж байтал Говь-Алтай аймгийн Цээл суманд хамт ажилладаг байсан Б. гэх залуу надруу залгаад хямдхан зурагт байна авах уу? гэхээр нь би гэрт аваад ир гэж хэлсэн. Тэгтэл удалгүй Б Ч.******* гэх залуутай хамт ирээд 42 инчийн хар өнгөтэй Рanasоnik  маркийн LCD зурагт авч ирээд 100000 төгрөгөөр зараад явсан. Тухайн зурагтыг би 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 24 айлын  орон сууцанд байрлах “Баян-Алтайн үрс" нэртэй барьцаат зээлийн газар 160000 төгрөгөнд тавьсан...".гэх мэдүүлэг /хх-ийн 18 дугаар хуудас/

                 -Эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтаар 42 инчийн лед телевизор -850000 төгрөг / хх-ийн 21 дүгээр хуудас /

              -Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / хх-ийн 24-р хуудас/

               -Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 25-26-р хуудас/

                 Сэжигтэн Ч.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгахад 2016 оны 04 сарын 03- ны орой Ховд аймгийн ант сумын Бугат багийн ******* тоот хашаан дотор ертөнцийн зүгээр урд зүг рүү харсан улаан өнгийн тоосгон байшингийн урд талын цонохоор орж байшингийн том өрөөнд байсан “Рanasоnik” маркын 42 инчийн зурагтыг авч цонхоор гараад “т ” дэлгүүрийн хажууд гэх хүнтэй  таарсан  гэв... мэдүүлгийг гэрэл зургаар бэхжүүлэв.  / хх- ийн  29-32-р хуудас/

     -Мөрдөн байцаалтад  Ч.*******ын сэжигтэн яллагдагчаар өгсөн  ... Би 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр 10 цагийн орчим эхнэр Ж.*******гийн хамт захруу явж байтал манай эхнэрийг гутал засварын хажууд гоо сайханы дэлгүүр ажиллуулдаг Д.*******тэй гэрийнх нь  гадна таараад захруу алхсан. Тэгтэл замд Д.******* Увс аймагт байгаа нөхөр дээрээ  очмоор байна, Увс аймаг руу явах авто машин байгаа болов уу? гэж ярьж байсан. Тэгээд би 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр зах дээр архи уугаад байж байдаг хүнтэй нийлж зах дээр архи уугаад 20 цагийн орчим ганцаараа гэрлүүгээ явсан. Замд Ховд аймгийн ант сумын Бугат багийн ******* тоот хашаанд Д.*******ийн байшин эзэнгүй байхаар нь байшингийнх нь  цонхыг хагалж  дотогш ороод 42 инчийн хар өнгөтэй “Рanasоnik”  маркийн LCD зурагтыг аваад буцаж цонхоор гараад “т ” дэлгүүрийн ард талд Б. гэх найзтайгаа таараад энэ зурагтыг барьцаанд тавих гэсэн юм. Чамд барьцаанд тавьчихмаар хүн байна уу? гэтэл Б. би нэг хүнтэй уулзаад үзье гээд тухайн зурагтыг Б. аваад явсан.  Би "т " дэлгүүрийн хажууд 2 цаг орчим хүлээсний дараа  Б. ганцаараа ирээд надад 100000 төгрөг өгчихөөд явсан.  Би ганцаараа хулгай хийсэн. Б. тухайн зурагтыг хулгайн зурагт гэдгийг мэдээгүй. Би хулгайн гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Урьд сэжигтэнээр өгсөн мэдүүлэг дээрээ бүх  зүйлийг  хэлсэн одоо  нэмж ярих зүйл алга байна... гэх мэдүүлэг /хх-ийн 36, 38-р хуудас/ зэрэг нотлох баримт болно.

Хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтуудыг хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авсан, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэхэд  хохирогч, гэрч нарын мэдүүлэг нь хуулийн шаардлага хангасан, тэднийг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу эрх, үүргийг нь  тайлбарлан өгч, хууль сануулсан, хууль зөрчөөгүй тул хэрэгт хамааралтай ач холбогдолтой гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Хэрэгт авагдсан нотлох баримт  болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн баримтуудыг үнэлж үзвэл:  Шүүгдэгч *******ы ******* нь 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Ховд аймгийн ант сумын Бугат багийн ******* тоот хашаанд оршин суух иргэн Ж.*******ын байшингийн цонхыг хагалж  нэвтрэн орж “Рanasоniк”  маркийн LCD  зурагт хулгайлж иргэн Д.*******т 950000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.*******ийн  өгсөн мэдүүлэг, хэрэг учралын газар үзлэг хийсэн  тэмдэглэл, эд зүйлийг хураан авч хүлээлгэн өгсөн тэмдэглэл, сэжигтэн Ч.*******ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг, үнэлгээ тогтоосон баримт, гэрч Б., Б.******* өгсөн мэдүүлэг,  мөрдөн байцаалтад Ч.*******ын сэжигтэнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Ч.*******ын үйлдсэн  бусдын орон байранд нэвтэрч  хулгайлах гэмт хэрэгт нь  Ховд аймгийн Прокурорын газраас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байна.

            Иймд шүүгдэгч Ч.*******ыг бусдын  орон байранд нэвтэрч   хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн  145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар  ял оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.******* иргэний нэхэмжлэгч Т.Нурлан учирсан хохирол   179200 төгрөгийг  төлсөн нь шүүхийн Т.Нурланы шүүхэд гаргасан “ хохирол барагдуулсан тухай” хүсэлтээр тогтоогдож байна.  Мөн хохирогч Д.*******т 850000 төгрөгний үнэ бүхий Рanasоnik маркын  зурагтыг буцаан  өгсөн нь эд зүйлийг хураан авах тогтоол, эд зүйлийг хүлээлгэн өгсөн баримтаар тогтоогдож байна.  Харин хулгайн гэмт хэрэг үйлдэхдээ хохирогчийн байшингийн цонхыг эдлэн орж 100000 төгрөгний хохирол учруулсныг  хохирогч Д.*******т  төлөөгүй байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч  Ч.*******аас 100000 төгрөг гаргуулан хохирогч Д.*******т олгох  нь зүйтэй байна.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч  Ч.*******ын   өмчлөлийн14 инчийн өнгөт зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 25- ны  өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг  хэвээр үлдээж,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй, шүүгдэгч ч.******* цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч Ч.*******   нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн 40 дүгээр хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” аар тогтоогдож байна. 

            Шүүгдэгч Ч.*******  нь  хөдөлмөр эрхэлдэггүй, өрхийн орлого байхгүй, болох нь Ховд аймгийн Улсын бүртгэл Статистикийн газрын 2016 оны 05 сарын 12-ны өдрийн 609   дугаартай   Ч.*******  ПЗ:86111310/-ыннэр дээр үл хөдлөх хөрөнгө бүртгэлгүй байна гэсэн албан бичиг, *******ы ******* нь Ховд аймгийн ант сумын Бугат багийн 8 дугаар гудамны 05 тоотод ам бүл-6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, амьжиргааны баталгаажих түвшингийн доогуур орлоготой нэн ядуу өрх болох нь тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан эд хөрөнгө хураах ялыг хэрэглэхгүйгээр, баричлах шийтгэх зүйтэй гэж үзлээ.

             Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч  Ч.*******ын   өмчлөлийн14 инчийн өнгөт зурагт битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 25- ны  өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг хүчингүй болгов.

                         Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 284, 294 дүгээр зүйлийн 294.2, 294.3, 295, 296, 297, 298 дугаар зүйлүүдэд  заасныг удирдлага болгон

                                      ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт *******ы *******д бусдын орон байранд нэвтэрч  хулгайлах гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутайд   тооцсугай.  

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг  эд хөрөнгийг хураахгүйгээр 3 сар 01 хоногийн хугацаагаар баривчлах ялаар  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ы *******д  оногдуулсан 3 сар 01 хоногийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Ч.******* нь цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгчид учирсан 179200 төгрөг, хохирогчид 850000 төгрөгний  хохирол төлөгдсөн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ы *******аас 100000 / нэг зуун мянга / төгрөг  гаргуулан хохирогч Д.*******т олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-д зааснаар шүүгдэгч *******  овогт *******ы *******ын 14 инчийн өнгөт зурагтыг  битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 05 сарын 25- ны  өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”- ыг  хэвээр хэрэглэсүгэй.

7. Шүүгдэгч *******ы *******д өмнө оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай

8.  Шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  ялтан, түүний өмгөөлөгч, тэдгээрийн төлөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, хохирогч  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Т.ЦЭЦЭГМАА