| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2021/0004/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/21 |
| Огноо | 2022-01-05 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Э |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 05 өдөр
Дугаар 2022/ШЦТ/21
2021 12 27 2022/ШЦТ/09
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Нарийн бичгийн дарга Н.Н
Улсын яллагч С.Б
Шүүгдэгч С.Тнарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Тхолбогдох эрүүгийн 2125000000364 дугаартай хэргийг тус шүүхийн 104 тоот танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол улсын иргэн, С.Т
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч С.Т нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн “Аз” хотхоны 1 дүгээр орцонд Б.Э, Г.Бнарыг зодож, Б.Э эрүүл мэндэд нь хүндэвтэр, Г.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Т хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг, тайлбар:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Т “Мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Маш их харамсаж байна” гэв.
Хохирогч Г.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Хохирогч Б.Э “Шүүх хуралдаанд оролцохгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт улсын яллагч хавтаст хэргээс шинжлэн судалсан нотлох баримтууд:
1. Хохирогч Б.Э “2021 оны 10 дугаар сарын 15-ны 19 цагийн үед Цагаанчулуут баг “Аз” хотхонд амьдардаг найз Э-н гэрт найз Б, Н нарын хамтаар очиж 2 шил архи хувааж уугаад 22 цаг өнгөрч байхад гэрээс нь гараад явж байтал Б бид хоёр нэг залуутай тааралдсан. Тэгтэл тухайн залуу эхлээд Б-г Аз хотхоны гадаа зодоод зугтаагаад орц руу орохоор бид хоёр араас нь дагаж орсон. Орцонд ороод тухайн залуу бид хоёрыг учир зүггүй, маш удаан ээлжлээд зодоод байсан. Би хэсэг хугацаанд ухаан алдсан. Тэгээд сэртэл тэр залуу Б-г зодож байсан. Босох гэтэл миний баруун хөл гишгэж чадахаа больчихсон өвдөөд байсан хана налаад зогсож байхад тухайн залуу намайг зодсон. Цагдаа нар ирж байж бид хоёрыг тухайн залуу зодохоо больсон. Б бид хоёрыг зодсон залуу миний хөлийн шилбийг хугалсан. Би тухайн залууд маш их гомдолтой байна” гэсэн мэдүүлэг. /хавтаст хэргийн 13, 18 дахь тал/
2. Хохирогч Г.Б “2021 оны 10 дугаар сарын 15-ны 19 цагийн үед Цагаанчулуут багийн “Аз” хотхонд амьдардаг найз Э-н гэрт найз Э, Ннарын хамтаар 2 шил 0.75 литрийн архи хувааж уугаад гэрээс нь гараад харих гээд явж байтал үл таних нэг залуутай таараад тухайн залуу намайг гадаа машины зогсоол дээр эхлээд зодсон дараа нь байрныхаа орц нь дотор оруулж Э бид хоёрыг хамтад нь зодсон. Би тухайн залуугаас аав шигээ хүмүүсийг битгий зодооч гэж зөндөө гуйсан тэгэхэд улам л дайрч зодоод байсан. Тэгээд цагдаа нар ирж байж салгасан. Миний толгой маш их өвдөж байна мөн хамар хугарсан бололтой битүү, хавдартай амьсгалж болохгүй, мөн үүдэн 1 шүд хөдөлгөөнтэй болчихсон байна. Э-н шилбийг Тодгэрэл гэх залуу хугалсан байх” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16, 20 дахь тал/,
3. Сэжигтэн С.Т-н “Орцноосоо гараад явж байтал үл таних хоёр ах хүний машин руу шээж байхаар нь болиоч гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тухайн хоёр ах намайг зодоод би машин тойрч гүйхэд араас хөөгөөд байхаар нь гэр лүүгээ зугтаад гэрийнхээ хаалгыг тогшоод байж байтал араас гүйж орж ирээд намайг зодож эхэлсэн. Би өмнөөс нь харилцан зодолдож эхэлсэн. Тэр хоёр ахын өндөр нь миний төмсөгнөөс базаад байхаар нь гарыг нь салгах гэж байгаад хамар луу нь санамсаргүйгээр цохичихсон. Би Э гэх хүнд гэмтэл учруулаагүй” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 24 дэх тал/,
4. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г-н 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн №623 дугаартай “Б.Э-н биед баруун шилбэний шаант ясны доод 1/3-ээр далд хугарал, нүүрэнд 1 тооны няцарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Шилбэний ясны хугарал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
5. Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Г 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн №625 дугаартай “Г.Б-ны биед тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, нэг шүдний ганхалт, хамрын нуруу, хуйх, зүүн гуянд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, хэлний баруун талд 1 тооны язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. тархи доргилт, хамрын таславчийн муруйлтньтус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана, бусад гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д заасны дагуу гэмтлийнзэрэгт хамаарагдахгүй” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,
6. Аз хотхоны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 9 дэх тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шинжлэн судалсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай байх тул нотлох баримтаар үнэлэх боломжтой гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал дүгнэлт:
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Г.Э дүгнэлтдээ “Шүүгдэгч нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн “Аз” хотхоны 1 дүгээр орцонд Б.Эр, Г.Б нарыг зодож, Б.Э-н эрүүл мэндэд нь хүндэвтэр, Г.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялаар, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлд заасны дагуу нэмж нэгтгэх нь зүйтэй” гэв.
Шүүх бүрэлдэхүүн хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:
Үйл баримтын талаар:
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Б.Э-н “Б бид хоёр нэг залуутай тааралдсан тэгтэл тухайн залуу эхлээд Б-г Аз хотхоны гадаа зодоод зугтаагаад орц руу орохоор бид хоёр араас нь дагаж орсон. Орцонд ороод тухайн залуу бид хоёрыг учир зүггүй, маш удаан бид хоёрыг ээлжлээд зодоод байсан. Би хэсэг хугацаанд ухаан алдсан тэгээд сэртэл мөн л тухайн залуу Б-г зодож байсан тэгээд босох гэтэл миний баруун хөл гишгэж чадахаа больчихсон өвдөөд байсан Б бид хоёрыг зодсон залуу миний хөлийн шилбийг хугалсан. Би тухайн залууд маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг, хохирогч Г.Б “Үл таних нэг залуутай таараад тухайн залуу намайг гадаа машины зогсоол дээр эхлээд зодсон дараа нь байрныхаа орц нь дотор оруулж Э бид хоёрыг хамтад нь зодсон. Би тухайн залуугаас аав шигээ хүмүүсийг битгий зодооч гэж зөндөө гуйсан тэгэхэд улам л дайрч зодоод байсан. Миний толгой маш их өвдөж байна мөн хамар хугарсан бололтой битүү, хавдартай амьсгалж болохгүй байгаа, үүдэн 1 шүд хөдөлгөөнтэй болчихсон байна. Энхбаатарын шилбийг Тодгэрэл гэх залуу хугалсан байх” гэх мэдүүлэг, сэжигтэн С.Т-н “Орцноосоо гараад явж байтал үл таних хоёр ах хүний машин руу шээж байхаар нь болиоч гэхэд чамд ямар хамаатай юм бэ гэсэн. Тухайн хоёр ах намайг зодоод би машин тойрч гүйхэд араас хөөгөөд байхаар нь гэр лүүгээ зугтаад гэрийнхээ хаалгыг тогшоод байж байтал араас гүйж орж ирээд намайг зодож эхэлсэн. Би өмнөөс нь харилцан зодолдсон. Тэр хоёр ахын өндөр нь миний төмсөгнөөс базаад байхаар нь гарыг нь салгах гэж байгаад хамар луу нь санамсаргүйгээр цохичихсон” гэх мэдүүлэг, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №623 дугаартай дүгнэлт, Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн №625 дугаартай дүгнэлт, Аз хотхоны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч С.Т нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн “Аз” хотхоны 1 дүгээр орцонд Б.Э, Г.Б нарыг зодож, Б.Э-н эрүүл мэндэд баруун шилбэний шаант ясны доод 1/3-ээр далд хугарал, нүүрэнд 1 тооны няцарсан шарх бүхий хүндэвтэр хохирол, Г.Б-ны эрүүл мэндэд тархи доргилт, хамрын таславчийн муруйлт, нэг шүдний ганхалт, хамрын нуруу, хуйх, зүүн гуянд зөөлөн эдэд 4 тооны цус хуралт, хэлний баруун талд 1 тооны язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгчийн гэм буруу, хуулийн зүйлчлэлийн талаар:
Шүүгдэгч С.Т-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг тус тус хангаж байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Т-г яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг, гэм хорын нэхэмжлэлийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна. Хохирогч Б.Э-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байна.
Хэрэгт хамаарал бүхий бусад нөхцөл байдал:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч С.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг нэмж нэгтгэн нийт ялыг 1100 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 100 000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Т-д оногдуулсан 1 100 000 /нэг сая нэг зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй ялын 15 нэгжийг хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD хуурцгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.А