| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2017/00204/И |
| Дугаар | 00254 |
| Огноо | 2017-07-28 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 00254
Зохигчид эвлэрснийг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 135 тоотод оршин суух Боржигон овогт Цагаанцоожийн Амаржаргалын /РД:МЗ85052002, Утас:88998611/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 104 тоотод оршин суух, Лувсан овогт Энхээгийн Цогзолмаад /РД:МЗ67082006, Утас:9903606/ холбогдох 4520000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Ц.Амаржаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:....... Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг Баруун-Өлөнтийн 104 тоотод оршин суух Энхээ овогтой Цогзолмаа нь 2016 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр миний бие Амаржаргал надаас мөнгө хэрэг болоод байна гээд танидаг мэддэг хүн байвал олоод өгөөч 20 хувийн хүүтэй байсан ч хамаагүй түр хашаа байшин болон газрын гэрчилгээгээ тавиад удаахгүй 2-3 хоноод л өгчин санаа зоволтгүй гэж гуйгаад хэлхээр нь найз болох Бямбасүрэнгээс утасдаад асуухад байгаа гээд 2.000.000 төгрөг аваад хашаа байшин газрын гэрчилгээгээ өгөхөөр нь итгээд эгчид бэлэн 2.000.000 төгрөг гар дээр нь өгсөн боловч түүнээс хойш хүү гэж 280.000 төгрөг өгсөн одоо болтол нэгч төгрөг өгөөгүй байна. Найз болох Бямбасүрэн одоо надаас мөнгөө нэхээд их хэцүү байна. Ийм учраас одоо би Цогзолмаа эгчээс 7 сарын хүү болох 2.400.000 төгрөг, үндсэн зээл 2.000.000 төгрөг нэмээд хүүнд өгсөн 280.000 төгрөгийг хасаад нийт 4.520.000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байгаа тул Э.Цогзолмаагаас гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ц.Амаржаргал нь шүүхэд гаргасан тайлбартаа: ......... Ц.Амаржаргал миний бие Э.Цогзолмаагаас 4.520.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх явцад миний бие нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 1.820.000 төгрөгөөс татгалзаж 2.700.000 төгрөгийг Ж.Цогзолмаагаас авахаар харилцан эвлэрэн хэлэлцэж тохирлоо. Иймд 2.700.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Э.Цогзолмаа нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:..... Э.Цогзолмаа миний бие Ц.Амаржаргалтай дараах байдлаар эвлэрэн хэлэлцэж тохирлоо. Үүнд: Нэхэмжлэгч Ц.Амаржаргал нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 1.820.000 төгрөгөөс татгалзаж 2.700.000 төгрөг нэхэмжилсэнийг миний бие төлөхөөр хүлээн зөвшөөөрч эвлэрэн хэлэлцлээ. Миний бие 2.700.000 төгрөгийг Ц.Амаржаргалд төлөх болно гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Ц.Амаржаргал нь хариуцагч Э.Цогзолмаагаас 4.520.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Ц.Амаржаргал нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох алданги 1.820.000 төгрөгнөөс татгалзаж, 2.700.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Э.Цогзолмаа төлөхөөр тохиролцсон нь тэдний бичгээр гаргасан тайлбараар нотлогдож, хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Амаржаргал, хариуцагч Э.Цогзолмаа нарын 2.700.000 төгрөгийг өгч авахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 87.270 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Э.Цогзолмаагаас 29.075 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 43.635 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ц.Амаржаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН