| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Батдэлгэрийн Хэрлэн |
| Хэргийн индекс | 149/2017/00151/И |
| Дугаар | 00256 |
| Огноо | 2017-08-01 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2017 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 00256
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Капитал банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мадал сум 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 07 тоотод оршин суух, Боржигин овогт Чимэдрэгзэнгийн Эрдэнэтүвшин, /РД:МЗ75083008, Утас:95160619/, Сэлэнгэ аймаг Мадал сум 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 07 тоотод оршин суух, Боржигон овогт Бямбаагийн Лхагвадорж, /РД:МЭ76121571, Утас:95767029/, Сэлэнгэ аймаг Мадал сум 1 дүгээр баг, Баруун-Өлөнтийн № 34 тоотод оршин суух, Боржигон овогт Доржхандын Цасанцэцэг /РД:МЗ77011907, Утас:99330327/ нарт холбогдох 3816371.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч 2017 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн
Тодорхойлох нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Зүүнхараа салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:....... Иргэн Ч.Эрдэнэтүвшин, хамтран зээл хүсэгч Б.Лхагвадорж болон батлан даагч Д.Цасанцэцэг нар нь Капитал банктай 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр № 53 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 4,800,000 төгрөгийг 24 сарын хугацаатай, жилийн 21,6 хувийн хүүтэй, зээлийн гэрээний хавсралтанд заасан эргэн төлөх хуваарийн дагуу хэсэгчилэн эргэн төлөх нөхцөлтэйгөөр зээлдэн авсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ҮТЕГ-ын Улсын бүртгэлийн албаны 1311009119 дугаарт бүртгүүлсэн, 3745147 дугаарын Улсын бүртгэлийн гэрчилгээтэй ЭДБЭСС ХХК-ын “СҮҮЛТЭЙ БУУЗ 1” зоогийн газрын цалингийн орлого барьцаалсан. Өнгөрсөн хугацаанд зээлдэгч нар нь үндсэн зээлийн төлбөрт 1.962.311.98 төгрөг, зээлийн хүүнд 754.115.89 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.654.20 төгрөг, нийт 2.718.082.07 төгрөг төлсөн байна. Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр дуусах боловч зээлдэгч нар нь зээлийн гэрээний хавсралтанд заасан эргэн төлөх графикийг удаа дараа зөрчиж, зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчиж байх бөгөөд зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардаж байсан боловч биелүүлэхгүй, зээл эргэн төлөгдөх найдваргүй байх тул зээлийн үлдэгдэл төлбөрийг хугацаанаас өмнө төлүүлэхийг шаардаж байна.
Иймд зээлдэгч Ч.Эрдэнэтүвшин, Б.Лхагвадорж, Д.Цасанцэцэг нараас нийт 3.822.371.55 төгрөгийг гаргуулж банкийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
.
Хариуцагч Ч.Эрдэнэтүвшин, Б.Лхагвадорж нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:....... Ч.Эрдэнэтүвшин, Б.Лхагвадорж бид хоёр Капитал банкнаас 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр 4.800.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Энэ зээлийг Д.Цасанцэцэгт авч өгсөн юм. Бид энэ мөнгийг хэрэглээгүй болно. Гэхдээ бид Капитал банктай зээлийн гэрээ байгуулсан болохоор Капитал банкнаас нэхэмжилж буй 3.822.371.55 төгрөгийг маргахгүйгээр төлж барагдуулна. Дараа нь Д.Цасанцэцэгтэй тооцоо хийнэ. Иймд дээрх Капитал банкнаас нэхэмжилж байгаа 3.822.371.55 төгрөгийг нэхэмжлэлийг шүүгчийн захирамжаар шийдэж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Цасанцэцэг нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:....... Миний бие нь Б.Лхагвадорж, Ч.Эрдэнэтүвшин нараар Капитал банкнаас 3.822.371.55 төгрөгийн зээл авахуулсан нь үнэн. Энэ мөнгийг би маргах зүйлгүйгээр төлж барагдуулах болно гэжээ.
Үндэслэх нь:
Нэхэмжлэгч Капитал банкны Зүүнхараа салбарын 3.822.371.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Эрдэнэтүвшин, Б.Лхагвадорж, Д.Цасанцэцэг нар нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь тэдний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон
Захирамжлах нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Капитал банкны Зүүнхараа салбарын 3.822.371.55 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ч.Эрдэнэтүвшин, Б.Лхагвадорж, Д.Цасанцэцэг нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 76.107 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Ч.Эрдэнэтүвшин, Б.Лхагвадорж, Д.Цасанцэцэг нараас 38.053.5 төгрөг, төрийн сангийн 100130400941 тоот данснаас 38.053.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Капитал банкны Зүүнхараа салбарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Б.ХЭРЛЭН