Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/27

 

 

 

  2022         1            17                                     2022/ШЦТ/27

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

       

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,  

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч А.Г, түүний өмгөөлөгч Р.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Г-т холбогдох 2125003600391 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, А.Г

Яллагдагч А.Г нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Улаантолгой багийн төмөр замын орчмоос НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ гэх сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр 86.1гр жинтэй ногоон өнгийн өвс ургамал мэт зүйлийг хууль бусаар байгалиас түүж бэлтгэж, хууль бусаар биедээ хадгалсан,

уг өвс ургамал буюу дельта-9-тетрагидроканнабинолыг Г.А- өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;

шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч А.Г мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй, би өмнө нь хэрэглэж байгаагүй, facebook-ээс харсан, уул нь модонд явах зорилготой гэрээсээ гарсан. Хүний биед болон нийгэмд хортой зүйл гэдгийг мэдэж авсан.” гэв.

мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

гэрч Г.А-н “...Би Ганбилэгтэй өнөөдөр Орхон аймаг Жаргалант сум яваад төмөр замын гарамны хажууд Ганбилэг ороосон зүйл өгөөд “тамхил” гэхээр нь сорсон. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр танил ах Лхагваагийн мөнгөлөг саарал өнгийн соната 5 маркийн тээврийн хэрэгсэлтэй модонд явах гэж гарсан. Ганбилэг “хоёулаа Улаантолгой явчихаад ирье” гэхээр нь “тэгье” гээд явсан юм. Улаантолгойн төмөр замын хажуу талд явж байхад Ганбилэг бие засчихаад 5-10 минут болоод машин дотор суусан, би машин дотроо суугаад хүлээж байсан. Ганбилэг машинд суугаад надад ороосон тамхи шиг зүйл өгсөн, тэр зүйлийг мансууруулах төрлийн өвс эсэхийг мэдээгүй. Тэгээд бид хоёр Баян-Өндөр сум руу буцахаар уулын замаар явж байсан чинь Ганбилэг “араас машин дагаад байна, хурдан яваарай” гэхээр нь цагдаа юм болов уу гэж бодоод /тухайн үед Ганбилэгийг өвстэй явж байгаа гэдгийг мэдээгүй, өөрөө жолоодох эрхийн үнэмлэхгүй явж байсан болохоор/ хурдан явсан. Хэрвээ Ганбилэгийг мансууруулах төрлийн ургамал түүх талаар надад хэлсэн бол би явахгүй байсан юм. ...би тамхи шиг л хоёр удаа татан эргүүлээд А.Гт өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 29-30, 34 дэх тал/,

гэрч Г.А-н “...Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын зүүн талын гурван замын хяналтын пост дээр үүрэг гүйцэтгэж байхад постны урд талд байрлах төмөр замын урд талын шороон зам дээр сэжиг бүхий тээврийн хэрэгсэл явж байхаар нь шалгахад жолооч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй хүн байсан, хажуу талд нь явж байсан эрэгтэй сэжигтэй санагдахаар нь тухайн өдөр үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн бүрэлдэхүүнийг дуудан шалгуулсан. Шалгалтын явцад уг жолоочийн хажуу талд сууж явсан эрэгтэй зорчигчийн биеэс ууттай ургамал мэт зүйл гарч ирсэн.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 32 дахь тал/,

гэрч Д.Л-н “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би архи уугаад согтоод унтаад сэрсэн чинь миний тээврийн хэрэгсэл байхгүй байхаар нь Г.Амгаланбаатараас асуухад таны тээврийн хэрэгслийг жолоодон явж байгаад 3 замын ойролцоо цагдаа нарт баригдаад машин журмын хашаанд байгаа гэж хэлэхээр нь мэдсэн. Г.Амгаланбаатар нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 36 дахь тал/,

гэрч Ю-н “...А.Г 2021 оны 10 дугаар сарын 05-ны орой гэртээ ирэхдээ “Цагдаагаас ирлээ” гэж хэлсэн бөгөөд “найзтайгаа Орхон аймаг Жаргалант сумын нутаг дэвсгэр лүү модонд явах гэж байгаад шээх гээд зогсож байхад өвс байхаар нь сонирхож үзээд зулгаан түүгээд хэрэглээний амны тамхи шиг болгон галаар шатааж утааг нь сорж байгаад цагдаа нарт баригдсан” гэсэн. ...Галаар шатааж утааг нь сордог гэдгийг facebook-ээс гадаад хүмүүсийн бичлэгийг үзэж мэдсэн гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 38 дахь тал/,

яллагдагч А.Г-ийн “...2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн өмнөх өдөр нь Г.Амгаланбаатартай уулзахад “модонд явж гишүү түүнэ” гэж ярьж байсан бөгөөд тухайн өдөр би Г.Амгаланбаатарын гар утас руу залгаж “модонд явна гээд байсан, явах юм уу, Орхон аймгийн Жаргалант сумаас мод түүе” гэж хэлэхэд “за тэгье” гэж хэлэн бид хоёр уулзалдан саарал өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгсэлтэй Орхон аймгийн Жаргалант сум руу мод түүхээр явсан. Бид хоёр Орхон аймгийн Жаргалант сумын төмөр замын өртөөний наад талд буюу ногооны талбайн хэсгээр явж байгаад би бие засахаар болоод тээврийн хэрэгслээс буугаад бие засаж байхад миний урд талд мансууруулах өвс газарт ургасан байхаар нь газраас зулгаан түүж өөрт байсан хар болон шаргал өнгийн торонд хуваан хийсэн. Би өмнө facebook-ээс болон цахим орчноос мансууруулах өвсийг харж байсан болохоор таньж мэдсэн. Би уг мансууруулах өвсийг түүж авсны дараа газарт байсан дэвтрийн цаас маягийн цагаан өнгийн цаасанд уг өвсийг ороож галаар шатааж байгаад тээврийн хэрэгсэл рүү сууж утааг нь амаараа сорж үзсэн. ...Г.Амгаланбаатарт “үүнийг татаж үзэх үү” гэж хэлэхэд Г.Амгаланбаатар надаас аваад утааг нь амаараа сорон надад эргүүлэн өгсөн. Тэгээд шатааж дуусгалгүйгээр газарт хаяж цааш модоо түүхээр урд зүгт байрлах модтой уул руу явж байхад ард талд саарал өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл ирэхээр нь айсандаа Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэр лүү явж байгаад гурван замын постын харалдаа буюу постоос урд зүгт байрлах шороон зам дээр цагдаа нарт баригдсан.” гэсэн мэдүүлэг /хавтас хэргийн 82-83 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4845 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн ногоон өнгийн өвс ургамал мэт зүйл шинжилгээнд тэнцэнэ. 2.Шинжилгээнд ирүүлсэн Амартайван овогтой Ганбилэг /ФБ98022631/-ийн биеэс хураан авсан гэх 86.1гр цэвэр жинтэй ногоон өнгийн өвс ургамал мэт зүйлд делта 9-тетрагидроканнабинол /delta-9tetrahydrocannabinol/ илрэв.

3.Дельта-9-тетрагидроканнабинол /delta-9tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 53-54, 55 дахь тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4844 дугаартай дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн нэг ширхэг шээсний хэмжээ хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. 2.“Г.Амгаланбаатар MH99120530 2021.10.05” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илрэв. 3.Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн  жагсаалтанд багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 59-60, 61 дэх тал/,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4846 дугаартай “...1.Шинжилгээнд ирүүлсэн нэг ширхэг шээсний хэмжээ хүрэлцэхүйц тул шинжилгээнд тэнцэнэ. 2.“А.Г ФБ98022631 2021.10.05” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /THC/ илрэв. 3.Тетрагидроканнабинол /THC/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн  жагсаалтанд багтдаг.” гэсэн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 66-67, 68 дахь тал/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 81 дугаартай “...Магадлуулагч А.Г нь сэтгэцийн хувьд эрүүл. Магадлуулагч А.Г нь өөрийнхөө хийж буй үйлдлийг зөвөөр ойлгож мэдэх, удирдан жолоодох чадвартай. Магадлуулагч А.Г нь шинжилгээ хийх үед сэтгэц хувьд эрүүл, өөрийн холбогдож байгаа хэргийн учир холбогдлыг зөвөөр тусган авах, хэрэг хариуцах чадвартай байна. Магадлуулагч А.Г болсон үйл явдлыг зөв тусган үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Магадлуулагч А.Г нь сэтгэцийн хувьд эрүүл хамаарлын шинж үгүй. Магадлуулагч А.Г нь мансуурлын шинж тэмдэг илрэхгүй байна.” гэсэн дүгнэлт /хавтас хэргийн 72-73 дахь тал/,

иргэн Г.А-н гаргасан “Орхон аймаг Баян-Өндөр сум Баянцагаан багийн нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт өвс тээвэрлэсэн хүмүүс явж байна.” гэх гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтас хэргийн 4 дэх тал/,

32-26ОРХ мөнгөлөг саарал өнгийн соната 5 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 6, 7-8 дахь тал/,

Г.А-н биед болон гадуур хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 9-10, 11 дэх тал/,

А.Г-ийн биед болон гадуур хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 12-13, 14-15 дахь тал/,

А.Г-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 16-17, 18-19 дахь тал/,

А.Г-ийн өмсөж явсан бор өнгийн үсэрхэг хүрэмний баруун талын халааснаас хураан авсан хар өнгийн ууттай 13гр ногоон өнгийн ургамал мэт зүйл, бор өнгийн өмдний баруун талын дотор хэсгээс хураан авсан шаргал өнгийн тортой 174.1гр ногоон өнгийн ургамал зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтас хэргийн 22 дахь тал/,

А.Г-т мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 46-47, 48 дахь тал/,

А.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 87 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 95 дахь тал/,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 414 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтас хэргийн 98-100 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, гэрч нараас, мөн А.Гээс яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар;

Шүүгдэгч А.Г нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Орхон аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэр Улаантолгой багийн төмөр замын орчмоос Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай Конвенцийн жагсаалтад багтдаг Дельта-9 тетрагидроканнабинол төрлийн бодис агуулсан ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хэргийн үйл баримтын талаарх гэрч Г.А-н “...Ганбилэг “хоёулаа Улаантолгой явчихаад ирье” гэхээр нь “тэгье” гээд явсан юм. Улаантолгойн төмөр замын хажуу талд явж байхад...Ганбилэг машинд суугаад надад ороосон тамхи шиг зүйл өгсөн, тэр зүйлийг мансууруулах төрлийн өвс эсэхийг мэдээгүй.” гэх,

гэрч Г.А-н “...Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр...үүрэг гүйцэтгэж байхад...сэжиг бүхий тээврийн хэрэгсэл явж байхаар нь шалгахад...жолоочийн хажуу талд сууж явсан эрэгтэй зорчигчийн биеэс ууттай ургамал мэт зүйл гарч ирсэн.” гэх,

яллагдагч А.Г-ийн “...би Г.А-н гар утас руу залгаж “модонд явна гээд байсан, явах юм уу, Орхон аймгийн Жаргалант сумаас мод түүе” гэж хэлэхэд “за тэгье” гэж хэлэн бид хоёр уулзалдан саарал өнгийн Соната-5 маркийн тээврийн хэрэгсэлтэй Орхон аймгийн Жаргалант сум руу мод түүхээр явсан. Бид хоёр Орхон аймгийн Жаргалант сумын төмөр замын өртөөний наад талд ...бие засаж байхад миний урд талд мансууруулах өвс газарт ургасан байхаар нь...газраас зулгаан түүж өөрт байсан хар болон шаргал өнгийн торонд хуваан хийсэн...цагаан өнгийн цаасанд уг өвсийг ороож галаар шатааж байгаад тээврийн хэрэгсэл рүү сууж утааг нь амаараа сорж үзсэн.” гэх мэдүүлгүүдээр,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 4844, 4845, 4846 дугаартай дүгнэлтүүдээр болон  

гэмт хэргийн талаарх мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, А.Гийн биед болон гадуур хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, А.Гийн өмсөж явсан бор өнгийн үсэрхэг хүрэмний баруун талын халааснаас хураан авсан хар өнгийн ууттай 13гр ногоон өнгийн ургамал мэт зүйл, бор өнгийн өмдний баруун талын дотор хэсгээс хураан авсан шаргал өнгийн тортой 174.1гр ногоон өнгийн ургамал зүйлийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, А.Гт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тестер ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд “мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис” гэж донтуулах болон сэтгэцэд бусад хүчтэй нөлөөлөл үзүүлдэг, “Мансууруулах эмийн тухай” 1961 оны НҮБ-ын Конвенци, “Сэтгэцэд нөлөөт бодисуудын тухай” 1971 оны НҮБ-ын Конвенцийн жагсаалтад заасан, хууль тогтоомжийн дагуу Монгол Улсад хяналтад байлгавал зохих эм, байгалийн болон нийлэгжүүлсэн бэлдмэлийг ойлгохоор заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Монгол Улсад хуулиар хориглосон буюу мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс хүн амын эрүүл мэнд, удмын санг хамгаалах зорилгын үүднээс эргэлтэд нь хуулиар хяналт тогтоож, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан тодорхой тохиолдолд эргэлтэд оруулахыг зөвшөөрсөн байх бөгөөд мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хадгалах” гэдгийг уг бодисыг санаатайгаар орон байр, тусгай зориулалтын байр, агуулах саванд агуулж хадгалах, өөрийн бие, тээврийн хэрэгсэл, цүнх, сав зэрэгт агуулж, хадгалахыг,

“бусдад өгсөн” гэдгийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдах зорилгогүйгээр бусдад дамжуулсан, бэлэглэсэн, хэрэглүүлснийг ойлгох бөгөөд шүүгдэгч А.Г-ийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл бөгөөд өөрийн үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авснаар” хэргийн бүрдэл хангагдана.

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт шүүгдэгч А.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгчийг “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас бодит хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, харин шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь олон нийтийн аюулгүй байдал, түүнчлэн, Үндэсний аюулгүй байдлын эсрэг түүнд хохирол, хор уршиг учруулах нөхөн төлөх боломжгүй хор уршигтай болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлагын талаар;

Шүүх шүүгдэгч А.Г-ийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас “...шүүгдэгчид 2 жил хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэсэн дүгнэлтийг,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...хөнгөн ангиллын гэмт хэрэг тул хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэсэн саналыг гаргав.  

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис нь хүний төв мэдрэлийн системд өвөрмөц нөлөөлөл үзүүлж, улмаар өөрийгөө удирдан жолоодох чадвар муудаж, уураг тархи, төв мэдрэлийн системд хүчтэй давамгайлал үйлчилж, мансуурах хэмээх сэтгэцийн өвчин үүсгэдэг үйлчилгээ нөлөөлөл бүхий бодис бөгөөд хүн амын эрүүл мэндийг богино хугацаанд өргөн хүрээнд хамран сарниулдаг, дахин хэрэглэх зуршлыг бий болгодог, ойр дотны хүмүүсээ хэрэглээндээ татан оролцуулдаг, тухайн хууль бусаар ашиглахыг хориглосон бодисыг худалдаалж байгаа этгээдүүдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх байдлаар худалдааг нь өргөжүүлэн тэлдэг зэрэг нийгмийн хор уршиг ихтэй үр дагавараас урьдчилан сэргийлэх зорилгоор,

мөн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх зэрэг зохицуулалтыг шүүгдэгчид хэрэглэх боломжгүй гэж шүүх үзлээ. 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй.

          Бусад асуудлын талаар;

          Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн А.Гийн өмсөж явсан бор өнгийн үсэрхэг хүрэмний баруун талын халааснаас хураан авсан хар өнгийн ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, бор өнгийн өмдний баруун талын дотор хэсгээс хураан авсан шаргал өнгийн тортой ногоон өнгийн ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгах нь зүйтэй. 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1.Шүүгдэгч А.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Г-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн А.Г-ийн өмсөж явсан бор өнгийн үсэрхэг хүрэмний баруун талын халааснаас хураан авсан хар өнгийн ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйл, бор өнгийн өмдний баруун талын дотор хэсгээс хураан авсан шаргал өнгийн тортой ногоон өнгийн ургамал мэт зүйлийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй, иргэний бичиг баримт ирээгүй болохыг дурьдсугай.

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Г.ЭНХТУНГАЛАГ