Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2018/ДШМ/71

 

Г.Баттөрд холбогдох

эрүүгийн хэргийг шинээр илэрсэн

нөхцөл байдлын улмаас хянах тухай

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                       Даргалагч ерөнхий шүүгч        Б.Батзориг

                             Шүүгчид                                Г.Давааренчин                                       

                                                                          Д.Буянжаргал

                      

                              Оролцогчид:

                           Прокурор                                Д.Нямдэлэг

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Эрдэнэдөш нарыг оролцуулж, Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гомбодоогийн Баттөрд  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолыг Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5/01 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай” дүгнэлтээр хянуулахаар ирүүлсэн 1731001950011 дугаартай 2 хавтас хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд Ерөнхий шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Архангай аймгийн Түвшрүүлэх суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо 10-21 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд

-2011 оны 06 дугаар сарын 24-нд Завхан аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял,

-2014 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Сум дундын 27 дугаар шүүхээр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Гомбодоогийн Баттөр /Регистрийн дугаар: АИ78102733/

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Г.Баттөр нь 2017 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Могойн гол гэх газарт гар аргаар алт олборлож байсан иргэдтэй архидан согтуурч улмаар шөнө хамт архи уусан Ш.Базартай маргалдаж түүний толгой тус газарт модоор цохиж гэмтэл учруулсны улмаас Ш.Базар нь нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2018 оны 03 сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 74 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Гомбодоогийн Баттөрийг мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хүнийг алах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 07 /долоо/ жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар ялган Г.Баттөрийн энэ гэмт хэргийн улмаас 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдрийг хүртэл цагдан хоригдсон 71 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэсэн байна. 

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан №5/01 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтдээ:

... Гомбодоогийн Баттөр нь 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг “Барх" гэх газраас иргэн Д.Бат-Эрдэнийн байшингаас ямаан дах, эмээлийн даруулга олом, арьсан богц, модон тагш зэрэг эд зүйл хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 03-ны өдөр шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг “Барх” гэх газраас иргэн Х.Алтанхуягын гэрийн гадна байсан аргамжаатай 1 тооны морийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан тэмээт” гэх газар байх хяналтын постны байшингаас нормын ажлын хувцас /хосоороо/ 1 ширхэг, эсгийн гутал 1 хос, мишок 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн.

Хэнтий аймгийн Прокурорын газраас Г.Баттөрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 5/118 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж, анхан шатны шүүх хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "... нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасан ба Г.Баттөрд Хэнтий аймгийн Прокурорын газраас 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байх бөгөөд энэ нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Г.Баттөрд холбогдох Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг эцэслэн шийдвэрлэхээс өмнө болсон байтал дээрх журмын дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд тэдгээрийг нь нэгтгэх боломжгүй байна. Учир нь гэмт этгээд шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоол гарсны дараа тогтоогдвол түүнд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг нэгтгэх журмыг 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт тодорхой заасан байсан бол 2015 оны Эрүүгийн хуулиар уг зохицуулалтыг халсан тул Г.Баттөрд оногдуулах ялуудыг нэгтгэхэд дээр дурьдсан аргыг хэрэглэх үндэслэлгүй байна. Түүнчлэн 2015 оны Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт-хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байх бөгөөд дээрх зүйлд тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг зохицуулаагүй байна. Иймд Г.Баттөрийн өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд нэг шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, нэг тогтоолоор гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж Г.Баттөрд холбогдох эрүүгийн 1839000250028 дугаартай хэргийг Прокурорын газарт буцаасан.

Иймд Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Гомбодоогийн Баттөрийг “2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дэвсгэр “Могойн гол гэх газарт гар аргаар алт олборлож байсан Ш.Базартай маргалдаж түүний толгойн тус газар модоор цохиж гэмтэл учруулсны улмаас Ш.Базар нас барсан” гэх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буруутган 07 жилийн хорих ялаар шийтгэсэн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 74 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан “... шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн ...” гэх үндэслэлээр хүчингүй болгуулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар прокурорын дүгнэлт бичив  гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ: ...Г.Баттөрийн сүүлд үйлдсэн хулгайн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэх нь боломжтой гэж үзэж байна. Г.Баттөр нь Сэлэнгэ аймагт хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдснийхээ дараа Хэнтий аймагт хулгайн гэмт хэрэг үйлдсэн байдаг. Үүнийг гомдол мэдээллийн дагуу шалгасан. Анхан шатны шүүх хуралдаанаар түүний сүүлд үйлдсэн хулгайн гэмт хэргийн талаар ярилцаад, шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор Г.Баттөрд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар нэмж нэгтгэж болно гэж үзсэн гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Г.Баттөр нь 2017 оны 12 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших Могойн гол гэх газарт гар аргаар алт олборлож байсан иргэдтэй архидан согтуурч улмаар шөнө хамт архи уусан Ш.Базартай маргалдаж түүний толгой тус газарт модоор цохиж гэмтэл учруулсны улмаас Ш.Базар нь нас барсан  гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хэргийг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцээд 74 дугаартай шийтгэх тогтоолоор түүнийг дээрхи гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, 07 жилийн хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Сансар 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр давж заалдах шатны шүүхэд гаргасан №5/01 дугаартай “Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай прокурорын дүгнэлтийн дагуу Г.Баттөрд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянавал:

Шүүгдэгч Г.Баттөрд холбогдуулан Хэнтий аймгийн Прокурорын газраас 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, 2018 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан  ба 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 5/118 дугаартай яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба анхан шатны шүүх хэргийг 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хянан хэлэлцээд хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгүүлэхээр тус аймгийн Прокурорын газарт буцааж шийдвэрлэжээ.

 

Үндэслэлийг судлан үзэхэд: Шүүгдэгч Г.Баттөрийн “хүнийг алах” гэмт хэрэгтээ ял шийтгүүлэхээс өмнө үйлдсэн гэх 2018 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн орчимд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг “Барх" гэх газраас иргэн Д.Бат-Эрдэнийн байшингаас ямаан дах, эмээлийн даруулга олом, арьсан богц, модон тагш зэрэг эд зүйл хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан, давтан үйлдлээр 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 01 дүгээр сарын 03-ны өдөр шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 3 дугаар баг “Барх” гэх газраас иргэн Х.Алтанхуягын гэрийн гадна байсан аргамжаатай 1 тооны морийг хулгайлж 400.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн давтан үйлдлээр 2017 оны 12 дугаар сарын 29-30-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багийн нутаг “Цагаан тэмээт” гэх газар байх хяналтын постны байшингаас нормын ажлын хувцас /хосоороо/ 1 ширхэг, эсгийн гутал 1 хос, мишок 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж 410.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг нь Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гарсаны дараа илэрч Г.Баттөрийн үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийг Эрүүгийн хуульд заасны дагуу нэмж нэгтгэх боломжгүй болсон болох нь  2018 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Хэнтий аймгийн Прокурорын газрын яллах дүгнэлт, Хэнтий аймаг  дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 221 дугаартай шүүгчийн захирамж, 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 5/01 дугаартай Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх хуулийн үндэслэл нь прокурорын дүгнэлтэнд заасан “хуулийг илтэд буруу хэрэглэсэн шүүхийн шийдвэрийн улмаас хүний эрх ноцтой зөрчигдсөн” үндэслэл бус харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-д заасан “шүүх шийдвэр гаргах үед мэдэгдээгүй байсан нөхцөл байдал”-д хамаарч буйг дурьдах нь зүйтэй.

 

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн  74 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3, 41.4 дүгээр зүйлийн 4.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 74 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Сэлэнгэ аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

                                       ДАРГАЛАГЧ                         Б.БАТЗОРИГ

                                        ШҮҮГЧИД                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ