Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/35

 

 

  2022         1            25                                     2022/ШЦТ/35

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.А,

улсын яллагч Л.О,

хохирогч Ц.С, М.У,

шүүгдэгч Б.Ч, өмгөөлөгч Р.Б,

шүүгдэгч Ш.Н, өмгөөлөгч Б.Тулга нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны 104 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Л.Оюунтуяагаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч, Ш.Н нарт холбогдох эрүүгийн 2125002650330 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт;

Монгол Улсын иргэн, Б.Ч

Монгол Улсын иргэн, Ш.Н

Шүүгдэгч Б.Ч-нь 2021 оны 8 дугаар сарын 10-13-ны өдрүүдийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 38-10б тоотод оршин суух Д.Нэгдэлийн байшинд хууль бусаар нэвтэрч дунд гарын цагаан зэс аяга 4 ширхэг, их гарын шар зэс аяга 1 ширхэг хулгайлан 170.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр П.Отгонбаяртай бүлэглэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Чингэлэгийн 17-03 тоотод оршин суух Д.Э-ийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч шинэ цагийн хийцтэй дунд гарын мөнгө аяга 6 ширхэг, шинэ цагийн хийцтэй их гарын мөнгөн аяга 4 ширхэг, адидас брэндийн бэлтгэлийн өмд цамц 1 ширхэг, “Grey goose” нэртэй 1л архи зэрэг эд зүйл хулгайлан 2.168.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ш.Нтой бүлэглэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 4-29 тоотод оршин суух иргэн Ц.С-ийн байшингийн вакум цонхыг түлхэн орж буюу хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн LG загварын телевизор, хазаар ногт, индукцин плитка, 40 литрийн бидон, сувинер, аяга, хундаганы ком, шилтэй өргөст хэмх, усны помп, дрилл зэрэг эд зүйл хулгайлан 2.431.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт

шүүгдэгч Ш.Н-нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундаргын 7-2 тоотод оршин суух Д.У-ын байшингийн 1 давхрын цонхны хаалтыг эвдэж цонхыг нь хагалан нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан,

2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 7-16 тоотод суух иргэн М.У-ийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалж хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний тоногтой бүс, болор шигтгээтэй 1 хос ээмэг, энгийн шармал 1 хос ээмэг зэрэг эд зүйл хулгайлан 590.000 төгрөгийн хохирол учруулсан,

2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Ч-тэй бүлэглэн, Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 4-29 тоотод оршин суух иргэн Ц.С-ийн байшингийн вакум цонхыг түлхэн орж буюу хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн LG загварын телевизор, хазаар ногт, индукцин плитка, 40 литрийн бидон, сувинер, аяга, хундаганы ком, шилтэй өргөст хэмх, усны помп, дрилл зэрэг эд зүйл хулгайлан 2.431.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Б.Ч мэдүүлэхдээ “...Гэртээ байж байтал О архи аваад ирсэн юм, архиа уучихаад Дэнжид үзүүрийн айлаас /Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Чингэлэгийн 17-03 тоотод оршин суух Д.Э-ийнх/ О 10 мөнгөн аяга, суран бугуйл авч гарч ирсэн, 2 мөнгөн аягыг миний бичиг баримтаар ломбарданд тавьсан, Отгонбаяр надад 100.000 төгрөг өгсөн, гэтэл мөнгөн аягануудаа надтай хувааж авсан гэж худлаа мэдүүлсэнд нь гомдолтой байна. Соёлмаагийнд Ням-Очиртой нэг удаа орохдоо 40л бидон, 2 обой, өргөст хэмх авсан. Дараа нь орой ганцаараа дахин ороод зурагт, хундаганы ком, помп аваад зурагтыг машинтай хүнд 100.000 төгрөгөөр зарсан, зурагт авсан сахал Мөнхөөг танина, Ариунсүхтэй хамт дэлгүүр явж плитка, өргөст хэмх, бидон зэргийг зарах гэтэл хүмүүс авахгүй байсан, харин Ариунсүхийн таньдаг хүн нь таараад авсан.” гэв.

шүүгдэгч Ш.Н мэдүүлэхдээ “...Би Уранчимэгийн гэрт 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр орсон, яллах дүгнэлт дээр 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр гэж буруу бичигдсэн байна, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Ариунсүхтэй хамт хулгай хийгээгүй, Би Соёлмаагийн гэрт нэг удаа орж 40л бидон, 2 обой, 5ш өргөст хэмх авсан, хохирлыг барагдуулна, Уранчимэгийн гэрээс авсан одон медалийг нуучихсан байгаа.” гэв.

хохирогч Ц.С мэдүүлэхдээ “...32 инчийн LG загварын телевизор, хазаар ногт, индукцин плитка, 40л бидонууд, сувинер, аяга, хундаганы ком, шилтэй өргөст хэмх, усны помп, дрилл зэрэг эд зүйлээ алдаж 2.431.000 төгрөгийн хохирол учирсан, хохирлоо барагдуулж авмаар байна.” гэв.   

хохирогч М.У мэдүүлэхдээ “...2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай гэрт хулгай орсон үнэн, миний одон медалиуд үнэлэгдээгүй, одон медалийг үнэлдэггүй гэж мөрдөгч надад хэлсэн, мөнгөн эдлэлтэй эд зүйлсийн мөнгийг нь салгаж, хугалж аваад өөрт ч хэрэггүй, өрөөлд ч хэрэггүй болгосон байсан. 669.000 төгрөг нэхэмжилж байна. Одон медалиа олоод авчихмаар байна.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч Д.Н-ийн “...Би 2021 оны 8 дугаар сарын 10-ны өдөр эхнэр Чимэдийн хамт Сэлэнгэ аймаг Орхонтуул сум руу хувийн ажлаар явсан юм, дөрөв хоночихоод гэртээ ирэхэд байшингийн жижиг цонхыг хагалж хулгай ороод том өрөөний тавиур дээр байсан ган металлаар хийгдсэн аяга 4 ширхэг, зэс металлаар хийгдсэн аяга 1 ширхэг тус тус хулгайд алдагдсан байсан. Тухайн үед манай байшин доторх эд зүйл эмх цэгцтэй байсан боловч эд зүйлээ шалгаж үзтэл том өрөөний тавиур дээр байсан аяганууд алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ...Чингис над руу залгаад “боломжтой бол 30.000 төгрөг зээлээч” гэж гуйсан, тухайн үед би завгүй байсан болохоор түүнд мөнгө өгч чадаагүй. ...Чингис гэдэг залууг сэрдэж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 17 дахь тал/,  

гэрч Ш.Н-ын “...2021 оны 8 дугаар сарын 10-ны үед санагдаж байна, ...би Чингисийн гэрт буюу Даваат багийн Зураагийн 2-28 тоотод очиход Чингис “зэс аяга зарах гэсэн юм, хамт явья” гэхээр нь би хамт явж байгаад замд зогсож байсан таксины жолоочид 1 шил архи, 1 ширхэг тамхиар зарсан.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 22 дахь тал/,

сэжигтэн Б.Ч-ийн “...Нэгдэл ахтай уулзаж мөнгө зээлэх зорилгоор Шанд багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Дэнж” хүнсний дэлгүүрийн арын гудамж руу орж хамгийн захын айл болох Нэгдэл ахын хашаа байшинд очсон, би хашааны гүйдэг хаалгыг нь онгойлгоод хашаа руу орсон, байшингийн цонхоор нь харахад байшинд хүн байхгүй байсан. Тэгээд би байшин дотор тавилга дээр мөнгөн аяга шиг зүйл харагдахаар нь цонхыг нь хагалаад байшин дотор орж тавилга дээр байсан 3 ширхэг мөнгөн аяга, их гарын зэсэн шар өнгөтэй аяга 1 ширхэг аваад буцаад орсон цонхоороо гарсан. ...4 ширхэг аяга л авсан. ...Ням-Очир тухайн аягыг хулгайн аяга гэж мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 39-40 дэх тал/,  

хохирогч Д.Н-ийн гаргасан “...2021 оны 8 дугаар сарын 10-13-ны өдрийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 38-10б тоотод хулгай орж ган аяга 4 ширхэг, зэс аяга 1 ширхэг тус тус алдагдсан байна.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 6 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 38-10б тоотод хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтас хэргийн 8-9, 10-11 дэх тал/, 

хохирогч Д.Н-д ган материал бүхий 1 ширхэг аяга, том зэс аяга 1 ширхэг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 12, 13-14 дэх тал/,

“Ашидбилгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн TXY-821/1744 дугаартай “...Цагаан зэс аяга /дунд гар/ 4 ширхэг 120.000 төгрөг, шар зэс аяга /их гар/ 1 ширхэг 50.000 төгрөг нийт хохирлын хэмжээ 170.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан /1 дэх хавтас хэргийн 26-28 дахь тал/,

“Ашидбилгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн TXY-2364 дугаартай “...Вакум цонх /40x70/ 80.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан /1 дэх хавтас хэргийн 34-35 дахь тал/,

хохирогч Д.Э-ийн “...Би 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өглөөний 06.30 цагт ажилдаа явахаар гэрээс гарсан, эхнэр миний араас өглөөний 08.00 цагийн орчим гарсан гэсэн. ...орой 20 цаг 25 минутад эхнэр миний утас руу залгаж “манай цонхны хаалтыг эвдэлж, цонх түлхэж байшинд хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд би ажлаасаа гараад гэртээ иртэл манай байшингийн зүүн талын жижиг цонхоор хулгайч ороод шүүгээнд байсан шинэ цагийн дунд гарын 6 ширхэг мөнгөн аяга, шинэ цагийн их гарын 4 ширхэг мөнгөн аяга, эмээл дээр байсан суран бугуйл хулгайд алдагдсан байсан. ...Хэргийн газрын үзлэг хийж байх явцад миний суран бугуйл хашаан дотор байж байхыг нь илрүүлэн хураан авсан. ...хүүхдийн өрөөнд байсан миний шинээр худалдан авсан бэлтгэлийн өмд, цамц бурхны тавиур дээр байсан шилтэй архи алга болсныг сүүлд мэдсэн.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 117 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Б.Ц-ийн “...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр манай ажил дээр Б.Ч гэх намхан бор царайтай, архи үнэртүүлчихсэн хүн ганцаараа орж ирсэн. Тэр залуу дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг барьцаанд тавих хүсэлт гаргахад, би уг аягыг 130.000 төгрөгөөр бодож өөрийнх нь бичиг баримтаар тулгаж бүртгээд гэрээ байгуулан тухайн мөнгөн аягыг нь барьцаанд авсан. Би 130.000 төгрөг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /1 дэх хавтас хэргийн 120 дахь тал/,

сэжигтэн Б.Ч-ийн “...тус айлын хашаа руу Отгонбаяр ороод би эзэнгүй зүүн талын хашаан дотор нь Отгонбаярыг хараад цүнхтэй хүлээгээд зогсож байсан. Тэгсэн Отгонбаяр уг байшингийн зүүн талын вакум цонхыг түлхэж онгойлгоод цонхоор байшин руу орсон, байшингаас 11 ширхэг жижгээс том хүртэл өрчихсөн мөнгөн аяга гаргаж ирээд, “аягыг аваарай” гэж хэлсэн. Тэгээд би тухайн айлаас гаргаж ирсэн мөнгөн аягануудыг аваад цүнхэнд хийгээд буцаад зүүн талын хажуу айлын эзэнгүй хашаанд ороод зогсож байсан. Тухайн үед Отгонбаяр ахиж байшин руу ороод уг байшингаас цоо шинэ дугуйлж ороочихсон суран бугуйл аваад гарч ирсэн. Тэгээд би Отгонбаярт “энэ их мөнгөн аягатай байж энэ суран бугуйлаар яадаг юм, хая” гээд би бугуйлыг нь аваад тус айлын хашаа давуулаад шидчихсэн, тэгээд бид хоёр 11 ширхэг мөнгөн аягаа аваад 5 дугаар микр 1 байранд байрлах “найзууд” кафены өөдөөс харсан олон хүн суудаг барьцаалан зээлдүүлэх газар хамгийн наад захын эгнээний эмэгтэй хүнд их гарын мөнгөн аягыг 100.000 орчим төгрөгөөр барьцаанд тавьсан. Тэгээд бид хоёр шууд цааш явж 5 сургуулийн урд байрлах байранд үйл ажиллагаа явуулдаг барьцаалан зээлдүүлэх газарт дунд гарын хээ угалзгүй цулгүй мөнгөн аягыг 80.000 төгрөгөөр би өөрийн бичиг баримтаа үзүүлж өөрийн нэр дээрээ барьцаанд тавьсан.” гэсэн мэдүүлэг /1хавтас хэргийн 167-168 дахь тал/,

хохирогч Д.Э-ийн гаргасан “...манай гэрт хулгай орсон байна.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 103 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Чингэлэгийн 17-03 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтас хэргийн 105-106, 107-110 дахь тал/,

хэргийн газрын үзлэгээр хашаан дотроос илрүүлсэн суран бугуйлыг эд мөрийн баримтаар түр хураан авч, 2021 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 10.00 цагт Д.Эрдэнэпүрэвт хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 111 дэх тал/, 

1 ширхэг мөнгөн аяганд үзлэг хийж хураан авч, хохирогч Д.Эрдэнэпүрэвт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 114 дэх тал/, 

“Ашидбилгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн TXY-ОРХ/214 дугаартай “...Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг 960.000 төгрөг, шинэ цагийн хийцтэй их гарын мөнгөн аяга 4 ширхэг 960.000 төгрөг нийт хохирлын хэмжээ 1.920.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн албан бичиг, үнэлгээний тайлан /1 дэх хавтас хэргийн 153-155 дахь тал/,

“Ашидбилгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн TXY-2365 дугаартай “...Вакум цонхны төмөр хаалт 1 ширхэг 50.000 төгрөг, “Grey Goose” нэртэй 1л архи 80.000 төгрөг, “Adidas” брендийн биеийн тамирын хослол /цамц, өмд/ 168.000 төгрөг нийт хохирлын хэмжээ 298.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан /1 дэх хавтас хэргийн 161-163 дахь тал/,

иргэний нэхэмжлэгч Б.Цэрэнчимэдээс гаргаж өгсөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудас /1 дэх хавтас хэргийн 221 дэх тал/,

хохирогч Ц.С-ийн “...2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хөдөөнөөс нөхөр бид хоёр ирсэн чинь Орхон аймаг Баян-Өндөр сумын Даваат зураа 4-29 тоот байшингийн гал тогооны цонхыг түлхэн хулгайч орж 32 ичнийн LG маркийн зурагт, хазаар ногт, индукцин плитка, 40л бидон, тоорой бандийн сувинер, гоёлын хундаганы ком, “Хар сувд” нэртэй архи, аяганы ком, 40 ширхэг том шилтэй дарсан өргөст хэмх, мөн байшингийн дээвэр дээр байсан усны комп, дрилл зэрэг эд зүйлүүд хулгайд алдсан байсан. Үнэлгээгээр учирсан хохирол 2.431.000 төгрөг бөгөөд уг хохирлыг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 2, 4 дэх тал/,

гэрч Д.А-н “...2021 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат багт оршин суудаг Чингисийн гэрт 8 цагийн үед очсон чинь Чингис, Ням-Очир хоёр согтуу байж байсан, гэрт нь 5 шил дарсан өргөст хэмх, 40л бидон байсан. Чингис намайг “гарч 40 бидон, 4 шил дарсан өргөст хэмх зар” гэхээр нь “би яаж зардаг юм бэ” гэсэн чинь цуг гараад 17 дугаар сургуулийн хүнсний дэлгүүр орж “бидон, шилтэй өргөст хэмх авах уу” гэж асуусан чинь “авахгүй” гэж хэлсэн. ...дэлгүүрийн гадаа байж байсан чинь өмнө барилга дээр ажиллаж байсан залуу ирэхээр нь 40л бидон, 4 шил өргөст хэмх, индукцин плитка зэргийг нийлүүлж 20.000 төгрөгт өгсөн. Чингис бид хоёр цуг байсан, манай хуучин ажлын залуу Машбат хорооллын эцэс дээр очиж төрийн банкны АТМ-нээс мөнгө авч өгсөн. Тэгээд Чингисийн гэр лүү очсон чинь Ням-Очир байсан, бид гурав нэг шил архийг хувааж ууссан. ...бидон, шилтэй өргөст хэмх, индукцин плитка зэргийг хулгайн эд зүйл гэж мэдээгүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 7 дахь тал/,

сэжигтэн Ш.Н-ын “...Чингис намайг дуудаад байхаар нь очсон чинь 17 сургуулийн ард талын дэлгүүр дотор нь хулгайлсан зүйлээ оруулж тавьсан байсан. ...Чингис бид хоёр Даваат баг Зураа Чингисийн гудамжнаас хойш 2 гудамд блокон хашаатай, хар өнгийн хаалгатай хашаа руу орж ертөнцийн зүгээр байшингийн зүүн урд талын жижиг цонхоор Чингис орсон, би гадаа нь зогсож байсан. Чингис намайг дуудаж цонхон дээр 40л бидон, 2 ширхэг обой өгсөн. Чингис тухайн эд зүйлийг “Хажаа эгчийн дэлгүүрт аваачиж зарна” гэж хэлээд явсан. Би хулгай хийх үедээ Чингистэй хамт явж байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 20 дахь тал/,

сэжигтэн Б.Ч-н “...Би Даваат багийн Зураагийн 4-29 тоотод оршин суух Д.Соёлмаа болон түүний нөхрийг хальт таньдаг, 2021 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн өдөр 15 цагийн үед санагдаж байна, би Ш.Н-ын хамт явж байхад Ш.Н-нь Даваат багийн Зураагийн 4-29 тоотод хаягтай айлыг “хүн байхгүй байх шиг байна” гээд уг хашаа руу орж байшингийн цонхыг гараараа түлхэн онгойлгож дотогш орсон бөгөөд би араас нь уг цонхоор байшин руу орсон. Байшин руу ороод Ш.Н бид хоёр дөчийн хөнгөн цагаан материалтай бидон 1 ширхэг, 10 ширхэг шилтэй дарсан өргөст хэмх, гоёлын жижиг тав, зургаан ширхэг хос аяганууд, 1 халаагууртай плитка, суран материалтай хазаар 1 ширхэг зэргийг авч цонхоороо эргээд гарч явсан. Ш.Н-ын хамт Согоот багийн нутаг дэвсгэрт байрлах “Пирамид” төвийн хойд талд сууж байгаад авсан эд зүйлсээ явуулын танихгүй эмэгтэй хүнд нийт тавь гаруй мянган төгрөгөөр зарсан. Уг өдрийнхөө орой 18 цагийн үед Ш.Нын хамт уг айлын байшингийн цонхоор дахин орж арван гаруй шилтэй дарсан өргөст хэмх болон 1 ширхэг 40л хөнгөн цагаан бидон тус тус авч орж ирсэн цонхоороо эргээд гарсан. Уг өргөст хэмхнүүдийг болон 40л бидон зэргийг 17 дугаар сургуулийн хойд талд Д.Ариунсүхийн хамт явж байгаад явуулын эрэгтэй хүнд 20.000 төгрөгт зарсан. ...Д.Ариунсүх хулгайн эд зүйлс гэж мэдээгүй...уг өдрийнхөө орой 20 цагийн үед би ганцаараа уг айлын байшингийн цонхоор дахин орж 32 инчийн хар өнгийн LCD зурагт 1 ширхэг, усны насос хулгайлан авч Даваат багийн нутаг дэвсгэрт байрлах “Ундарга” дэлгүүрийн хажуу талд машин зогсож байхаар нь уг машин дээр очтол миний таньдаг хүн байх шиг байхаар нь “100.000 төгрөгөөр зурагт зарна” гэхэд “50.000 төгрөг байна, маргааш 50.000 төгрөгийг өгнө” гэж надад хэлээд зурагтыг авч явсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 25-26 дахь тал/,

иргэн Б.Идэрбатын гаргасан “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр байшингийн цонхыг түлхэн хулгай орж 32 инчийн LG загварын зурагт, усны фомп, хазаар, ногт, индукцин плитка, бусад эд зүйл хулгайлагдсан байна.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 242 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 4-29 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн тэмдэглэл /1 дэх хавтас хэргийн 244-246, 247-248 дахь тал/,  

“Ашидбилгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн TXY-621/2311 дугаартай “...нийт хохирлын үнэлгээ 2.431.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан /2 дахь хавтас хэргийн 14-16 дахь тал/,  

хохирогч Д.Ууганбаярын “... 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн орой 18 цагийн үед Даваат багийн Ундрагын 7-2 тоот гэртээ байж байгаад аав С.Дэлгэрийг Булган аймгийн Бугат сум руу хүргэж өгөхөөр гэр бүлийнхээ хамтаар явчихаад орой 22 цаг 30 минутын үед гэртээ ирэхэд 2 давхар байшингийн маань зүүн урд талын цонхны төмөр хаалтыг салган, цонх хагалсан байхаар нь байшин руугаа ортол цонхны доод талд байсан ширээн дээр хүүхдийн жижиг модон цоожтой авдар, заазуурыг байрлуулсан байсан. Тэгээд Цагдаагийн газар луу залгахад цагдаа нар манай гэр лүү орсон хулгайчийг барьсан байсан, манай гэрээс алдагдсан зүйл байгаагүй.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 93 дахь тал/,

гэрч Д.Хүрэлбатын “...2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн орой 20 цаг өнгөрч байхад ажлаа тараад Даваат багийн Ундаргын 8-9 тоот гэр лүүгээ харих гээд Даваат багийн Ундаргын 7 дугаар гудамжны зүүн талын явган хүний замаар ганцаараа алхан явж байхад тус 7 дугаар гудамжны 2 тоот хаягтай хашаан дотор байх 2 давхар байшингийн 1 дүгээр давхрын урд зүг рүү харсан зүүн талын цонхны хаалтыг танихгүй эрэгтэй хүн хөшин нээж, цонхыг хоёр удаа цохиж шилийг нь хагалан, хагалсан цонхоороо байшингийн дотогш орохоор нь би уг айлын хүн биш байна гэдгийг мэдээд Цагдаагийн байгууллага руу залгаж дуудлага өгөхөд байшин руу орсон хүн цонхоор хальт эргэж харсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 95 дахь тал/,

гэрч Б.Түмэнжаргалын “...Би 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн орой гэр хорооллын чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад “Даваат багийн Ундаргын 7-2 тоотод байх байшингийн цонхыг хагалан дотогш хүн нэвтэрч байна” гэсэн дуудлага ирсний дагуу тус хаягт очиж хашаагаар нь орон байшингийн урд талд очиход цонхны хаалт нь онгорхой, цонх нь хагарсан байдалтай байшингийн дотор талд хүн харагдаж байхаар нь явж очиход байшингийн дотор хагарсан цонхны харалдаа Ш.Н нь жижигхэн модон авдар барин зогсож байсан. Тэгээд Ш.Ныг дуудахад хэсэг гарч ирэхгүй байж байгаад өөрөө гарч ирсэн, “авах юм алга” гээд барьж байсан авдраа ширээн дээр нь үлдээгээд байшингаас гарч ирсэн.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 99 дэх тал/,

сэжигтэн Ш.Нын “...Даваат багийн Ундрага хэсгээр хойд зүг рүү алхан явж байхад гэрэлгүй, эзэнгүй хашаа, байшин байхаар нь хашааных нь үүдэнд архиа уучихаад хашааны хаалгаар дотогш орон 2 давхар байшингийн зүүн урд талын цонхны төмөр хаалтыг гараараа татан онгойлгож цонхыг нь хагалан цонхоор нь дотогш орж уг байшин дотроос хулгай хийж болохуйц зүйл хайхад сервантан дээр цоожтой жижиг авдар байхаар нь аваад цоожийг нь онгойлгох гээд заазуураар оролдоод байж байхад цагдаа нар ирж намайг барьсан. Би тухайн үед ганцаараа байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 108 дахь тал/,

иргэн Д.Хүрэлбатын гаргасан “...2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн орой Даваат багийн Ундрагын 7-2 тоот хаягтай хашааны дотор байх 2 давхар байшингийн 1 давхрын цонхны хаалтыг танихгүй эрэгтэй хүн эвдэж цонхыг хагалан дотогш орж хулгай хийж байна.” гэх мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 84 дэх тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундаргын 7-2 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 86-87, 88 дахь тал/,

Ш.Нын биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн тэмдэглэл /2 дахь  хавтас хэргийн 89, 90 дэх тал/,

“Ашидбилгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ОРХ/170 дугаартай “...нийт хохирлын үнэлгээ 240.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан /2 дахь хавтас хэргийн 102-104 дэх тал/,

хохирогч М.Уийн “...Манай хүү 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “ээж таны байшинд хулгай орсон байна, цонхыг чинь хагалаад доторх эд зүйлийг замбараагүй болгож авдрыг онгойлгосон байна, авдар дотор юу юу байсан бэ” гэж асуусан. Тэгээд би “уг авдарт үнэ хүрэх зүйл гэвэл мөнгө аяга нэг ширхэг байгаа, өөр сайн хэлж мэдэхгүй байна” гэж хэлсэн, би байшингаа шалгаж үзтэл манай байшингийн цонхыг хагалсан байдалтай авдар дотор байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цайр материалтай эмэгтэй бүс нэг ширхэг, алтан үст болор шигтгээтэй шаргал металл материалтай 1 хос ээмэг гинжтэйгээ, энгийн шармал төмөртэй 1 хос ээмэг алга болсон байна.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 137 дахь тал/,

гэрч Б.Батмагнайн “...Би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 19 цагийн орчим ээжийн амьдардаг хашаа байшин болох Эрдэнэ багийн 7-16 тоотод эргэхээр ирсэн, намайг ээжийн гэрт очиход байшингийн урд талын нэг цонхыг хагалсан байдалтай, байшин доторх авдар, бусад тавилга зэргийг хамаг эд зүйлийг гаргасан замбараагүй байдалтай байсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 139 дахь тал/,

сэжигтэн Ш.Нын “...гэрэлгүй, эзэнгүй хашаа байшин байхаар нь би “хулгай хийе” гэж бодоод уг хашааг давж ороод байшингийн урд талын цонхыг нь тохойгоороо цохиж хагалсан. Тэгээд би уг байшингийн дотогш орж үнэ хүрэх эд зүйл хайгаад авдар байхаар нь цоожийг нь хөшиж эвдэлж авдар дотор байсан нэг ширхэг дунд гарын мөнгөн аяга, мөнгөн бүс мэт эмэгтэй хүний тоноглолтой бүс /анх мөнгөн бүс байна гэж бодож авсан гэх сүүлд нь цайран материалтай бүс болохыг мэдсэн гэх/, шаргал өнгийн металл нь материалтай эмэгтэй хүний хос ээмэг, гинж зэрэг эд зүйлс байхаар нь авсан.” гэсэн мэдүүлэг /2 дахь хавтас хэргийн 151 дэх тал/,

иргэн С.Батмагнайн гаргасан “...Эрдэнэ баг 7-16 тоотод хулгай орж дунд гарын мөнгө аяга хулгайд алдсан байна.” гэх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 130 дахь тал/,

Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 7-16 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 131, 132-133 дахь тал/,

шаргал өнгийн түмэн наст хээ урласан арьсан бүсийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дахь хавтас хэргийн 134 дэх тал/,

“Ашидбилгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн TXY-621/2267 дугаартай “...нийт хохирлын үнэлгээ 590.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан /2 дахь хавтас хэргийн 142-146 дахь тал/,

“Ашидбилгүүн” ХХК-ийн үнэлгээний хөлс 30.000 төгрөг төлсөн баримт /2 дахь хавтас хэргийн 147 дахь тал/,

хохирогч М.Уээс гаргаж өгсөн байшингийн хагалсан шилийг нөхөн сэргээсэн гэх засварын үйлчилгээний баримт /2 дахь хавтас хэргийн 157-161 дэх тал/,

Б.Ч-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дэх хавтас хэргийн 53 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дэх хавтас хэргийн 60 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/192 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтас хэргийн 62-66 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 2016/ШЦТ/142 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /1 дэх хавтас хэргийн 67-69 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 2016/ШЦТ/01 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар  /1 дэх хавтас хэргийн 70-73 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 43 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /1 дэх хавтас хэргийн 74-75 дахь тал/,

Б.Ч-ийн хүрэн бор өнгийн, үдээстэй 1 хос гутлыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 дэх хавтас хэргийн 113 дахь тал/,

Ш.Нын иргэний үнэмлэхийн лавлагаа /2 дахь хавтас хэргийн 39 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /2 дахь хавтас хэргийн 46 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ХМШЗ/49 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /2 дахь хавтас хэргийн 48-49 дэх тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 93 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2 дахь хавтас хэргийн 60-65 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч нараас, гэрч нараас мөн Б.Ч, Ш.Н нараас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд тэдний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар;

шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 8 дугаар сарын 10-13-ны өдрүүдийн хооронд Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 38-10б тоотод оршин суух Д.Нэгдэлийн байшинд хууль бусаар нэвтэрч дунд гарын цагаан зэс аяга 4 ширхэг, их гарын шар зэс аяга 1 ширхэг хулгайлан 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

хохирогч Д.Нэгдэлийн “...би эд зүйлээ шалгаж үзтэл том өрөөний тавиур дээр өрөөтэй байсан аяганууд алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн.” гэх,

хохирогч Д.Нэгдэлийн гаргасан гомдол, мэдээллийг Цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 38-10б тоотод хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч Д.Нэгдэлд ган материал бүхий 1 ширхэг аяга, том зэс аяга 1 ширхэг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,  

“Ашидбилгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн TXY-821/1744 дугаартай “...Цагаан зэс аяга /дунд гар/ 4 ширхэг 120.000 төгрөг, шар зэс аяга /их гар/ 1 ширхэг 50.000 төгрөг нийт хохирлын хэмжээ 170.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан, “Ашидбилгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн TXY-2364 дугаартай “...Вакум цонх /40x70/ 80.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан зэргээр,

шүүгдэгч Б.Ч нь П.Отгонбаяртай бүлэглэн, 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Чингэлэгийн 17-03 тоотод оршин суух Д.Эрдэнэпүрэвийн хүн байнга амьдрах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч шинэ цагийн хийцтэй дунд гарын мөнгө аяга 6 ширхэг, шинэ цагийн хийцтэй их гарын мөнгөн аяга 4 ширхэг, адидас брэндийн бэлтгэлийн өмд цамц 1 ширхэг, “Grey goose” нэртэй 1л архи зэрэг эд зүйл хулгайлан 2.168.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

хохирогч Д.Э-н “...манай байшингийн зүүн талын жижиг цонхоор хулгайч ороод шүүгээнд байсан шинэ цагийн дунд гарын 6 ширхэг мөнгөн аяга, шинэ цагийн их гарын 4 ширхэг мөнгөн аяга, эмээл дээр байсан суран бугуйл хулгайд алдагдсан байсан. ...хүүхдийн өрөөнд байсан...бэлтгэлийн өмд, цамц бурхны тавиур дээр байсан шилтэй архи алга болсныг сүүлд мэдсэн.” гэх,

иргэний нэхэмжлэгч Б.Ц-н “...2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр манай ажил дээр Б.Ч гэх намхан бор царайтай, архи үнэртүүлчихсэн хүн ганцаараа орж ирсэн. ...аягыг 130.000 төгрөгөөр бодож...барьцаанд авсан.” гэх,

хохирогч Д.Э-н гаргасан гомдол, мэдээллийг Цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Чингэлэгийн 17-03 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, 1 ширхэг мөнгөн аяганд үзлэг хийж хураан авч, хохирогч Д.Эрдэнэпүрэвт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,

“Ашидбилгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн TXY-ОРХ/214 дугаартай “...Шинэ цагийн дунд гарын мөнгөн аяга 6 ширхэг 960.000 төгрөг, шинэ цагийн хийцтэй их гарын мөнгөн аяга 4 ширхэг 960.000 төгрөг нийт хохирлын хэмжээ 1.920.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан,

“Ашидбилгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн TXY-2365 дугаартай “...Вакум цонхны төмөр хаалт 1 ширхэг 50.000 төгрөг, “Grey Goose” нэртэй 1л архи 80.000 төгрөг, Adidas брендийн биеийн тамирын хослол /цамц, өмд/ 168.000 төгрөг нийт хохирлын хэмжээ 298.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан, иргэний нэхэмжлэгч Б.Цэрэнчимэдээс гаргаж өгсөн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний хуудас зэргээр,

шүүгдэгч Б.Ч, Ш.Н нар нь бүлэглэн, 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 4-29 тоотод оршин суух иргэн Ц.С-ийн байшингийн вакум цонхыг түлхэн орж буюу хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч 32 инчийн LG загварын телевизор, хазаар ногт, индукцин плитка, 40 литрийн бидон, сувинер, аяга, хундаганы ком, шилтэй өргөст хэмх, усны помп, дрилл зэрэг эд зүйл хулгайлан 2.431.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

хохирогч Ц.С-ийн “...гал тогооны цонхыг түлхэн хулгайч орж 32 ичнийн LG маркийн зурагт, хазаар ногт, индукцин плитка, 40л бидон, тоорой бандийн сувинер, гоёлын хундаганы ком, “Хар сувд” нэртэй архи, аяганы ком, 40 ширхэг том шилтэй дарсан өргөст хэмх, мөн байшингийн дээвэр дээр байсан усны комп, дрилл зэрэг эд зүйлүүд хулгайд алдсан.” гэх,

гэрч Д.Ариунсүхийн “...гэрт нь 5 шил дарсан өргөст хэмх, 40л бидон байсан. ...40л бидон, 4 шил өргөст хэмх, индукцин плитка зэргийг нийлүүлж 20.000 төгрөгт өгсөн.” гэх мэдүүлгүүдээр,

иргэн Б.Идэрбатын гаргасан гомдол, мэдээллийг Цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 4-29 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн тэмдэглэл,

“Ашидбилгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн TXY-621/2311 дугаартай “...нийт хохирлын үнэлгээ 2.431.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан зэргээр,

шүүгдэгч Ш.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундаргын 7-2 тоотод оршин суух Д.Ууганбаярын байшингийн 1 давхрын цонхны хаалтыг эвдэж цонхыг нь хагалан нэвтэрч эд зүйл хулгайлахыг завдсан гэм буруутай болох нь; 

хохирогч Д.Ууганбаярын “...Цагдаагийн газар луу залгахад цагдаа нар манай гэр лүү орсон хулгайчийг барьсан байсан, манай гэрээс алдагдсан зүйл байгаагүй.” гэх,

гэрч Д.Хүрэлбатын “...2021 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн орой 20 цаг өнгөрч байхад...7 дугаар гудамжны 2 тоот хаягтай хашаан дотор байх 2 давхар байшингийн 1 дүгээр давхрын урд зүг рүү харсан зүүн талын цонхны хаалтыг танихгүй эрэгтэй хүн хөшин нээж, цонхыг хоёр удаа цохиж шилийг нь хагалан, хагалсан цонхоороо байшингийн дотогш орохоор нь би уг айлын хүн биш байна гэдгийг мэдээд Цагдаагийн байгууллага руу залгаж дуудлага өгөхөд байшин руу орсон хүн цонхоор хальт эргэж харсан.” гэх,

гэрч Б.Түмэнжаргалын “...дуудлага мэдээлэл ирсний дагуу тус хаягт...очиход байшингийн дотор хагарсан цонхны харалдаа Ш.Н нь жижигхэн модон авдар барин зогсож байсан.” гэх мэдүүлгүүдээр,

иргэн Д.Хүрэлбатын гаргасан мэдээллийг Цагдаагийн байгууллага хүлээн авсан тэмдэглэл, Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундаргын 7-2 тоотод хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн тэмдэглэл, Ш.Нын биед үзлэг хийсэн тэмдэглэл,

“Ашидбилгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн ОРХ/170 дугаартай “...нийт хохирлын үнэлгээ 240.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан зэргээр, 

шүүгдэгч Ш.Н нь 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 7-16 тоотод суух иргэн М.Уийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалж хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, эмэгтэй хүний тоногтой бүс, болор шигтгээтэй 1 хос ээмэг, энгийн шармал 1 хос ээмэг зэрэг эд зүйл хулгайлан 590.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь;

хохирогч М.У-

ийн “...манай байшингийн цонхыг хагалсан байдалтай авдар дотор байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг, цайр материалтай эмэгтэй бүс нэг ширхэг, алтан үст болор шигтгээтэй шаргал металл материалтай 1 хос ээмэг гинжтэйгээ, энгийн шармал төмөртэй 1 хос ээмэг алга болсон байна.” гэх,

гэрч Б.Батмагнайн “...намайг ээжийн гэрт очиход байшингийн урд талын нэг цонхыг хагалсан байдалтай, байшин доторх авдар, бусад тавилга зэргийг хамаг эд зүйлийг гаргасан замбараагүй байдалтай байсан.” гэх мэдүүлгүүдээр,

“Ашидбилгүүн” ХХК-ийн Орхон аймаг дахь салбарын 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн TXY-621/2267 дугаартай “...нийт хохирлын үнэлгээ 590.000 төгрөгөөр үнэлэгдэв.” гэсэн үнэлгээний тайлан,

 “Ашидбилгүүн” ХХК-ийн үнэлгээний хөлс 30.000 төгрөг төлсөн баримт, хохирогч М.У-ээс гаргаж өгсөн байшингийн хагалсан шилийг нөхөн сэргээсэн гэх засварын үйлчилгээний баримт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрүүгүй, шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгийг гэмт этгээд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бүрмөсөн үнэ төлбөргүйгээр эзэмшилдээ авч, өөрийн болгон захиран зарцуулах боломж бүрдүүлснээр төгссөнд тооцогддог. 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахын тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байр, агуулахад түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, хаалга, цонх, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах” зэрэг аргаар нэвтрэн орсон байхыг заасан бөгөөд шүүгдэгч нарын үйлдэл нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж хуульчилжээ.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.Ч, Ш.Н нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж,

3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ.” гэж,

3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч нарын гэмт үйлдлүүд нь хуулийн энэ зохицуулалтад хамаарна. 

Шүүгдэгч Б.Ч, Ш.Н нарын үйлдэл нь дээрх бүх шинжийг хангасан бөгөөд Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт тохирсон тул шүүгдэгч Ш.Ныг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлахыг завдсан”, мөн “ганцаараа болон бусадтай бүлэглэн, 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,

шүүгдэгч Б.Ч-ийг “ганцаараа болон бусадтай бүлэглэн, 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар;

Шүүх шүүгдэгч Ш.Ныг “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлахыг завдсан”, мөн “ганцаараа болон бусадтай бүлэглэн, 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,

шүүгдэгч Б.Ч-ийг “ганцаараа болон бусадтай бүлэглэн, 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,

мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,

тухайн зүйл, хэсэг заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас “...шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” дүгнэлтийг,

өмгөөлөгч Р.Бямбажав, Б.Тулга нараас “...шүүгдэгч нарт тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг доод хэмжээг оногдуулж, хугацаанаас өмнө суллагдсан ялыг нэмж нэгтгээд нийт эдлэх ялын хэмжээг 3 жилээс ихгүйгээр тогтоон шийдвэрлэж өгнө үү.” гэсэн саналыг гаргав.

          Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогч нарт учруулсан хохирлыг төлөөгүй, хор уршиг арилаагүй шинж чанар, мөн урьд хулгайлах гэмт хэрэг үйлдэж удаа дараа ял эдэлж байсан хувийн байдлууд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлуудад дүгнэлт хийж,

          тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт болон өмгөөлөгч нарын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэв.

          Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “...хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хүн хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх эдлээгүй үлдсэн ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг нэмж нэгтгэнэ.”, мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж тус тус заасан тул,

          шүүх шүүгдэгч Б.Ч-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял дээр, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 2021/ХМШЗ/43 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул түүний эдлээгүй үлдсэн 7 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 9 сар 1 хоногийн хугацаагаар, 

шүүгдэгч Ш.Нт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсгүүдэд хэсэгт заасныг баримтлан энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр, Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ХМШЗ/49 дугаартай шүүгчийн захирамжаар хорих ялаас хугацааны өмнө суллагдсан хяналтын хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн тул түүний эдлээгүй үлдсэн 7 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 2 жил 7 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн.”-ийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцож,

6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.

Бусад асуудал;

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж,

“гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлж хуульчилжээ.

Хохирогч нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхийг сэргээлгэх зэрэг хуулиар олгогдсон эрхтэй.

Шүүгдэгч Б.Ч, шүүгдэгч Ш.Н нарын “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг ганцаараа болон бусадтай бүлэглэн, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутай үйлдлийн улмаас;

хохирогч Д.Нэгдэлд 170.000 төгрөгийн хохирол учирснаас 50.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг зэс аягыг хохирогчид буцаан өгсөн бөгөөд хохирогчийн нэхэмжилсэн 4 ширхэг аяганы үнэ 120.000 төгрөг, цонхны үнэ 80.000 төгрөг, үнэлгээний хөлс 10.000 төгрөг нийт 210.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ч-ээс гаргуулж хохирогч Д.Нэгдэлд,  

хохирогч Д.Эрдэнэпүрэвт 2.168.000 төгрөгийн хохирол учирснаас 160.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 ширхэг аягыг хохирогчид буцаан өгсөн бөгөөд хохирогчийн нэхэмжлэлээс аяганы үнэ 2.008.000 төгрөг, цонхны үнэ 50.000 төгрөг нийт 2.058.000 төгрөгийг шүүгдэгч Б.Ч, П.О нараас гаргуулах үндэслэлтэй тул шүүгдэгч Б.Ч-ээс 1.029.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Эрдэнэпүрэвт, 

шүүгдэгч Б.Ч-ээс 130.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б.Цэрэнчимэдэд,

хохирогч Ц.С-д 2.431.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь бүлэглэн, мөн шүүгдэгч Б.Ч-нь ганцаараа хохирогч Ц.С-ийн хүн амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн байх тул хохирлыг ялгамжтайгаар буюу шүүгдэгч Ш.Н 1ш обойны үнэ 52.000 төгрөг, 110.000 төгрөгийн үнэлгээ бүхий 40л бидоны тал үнэ 55.000 төгрөг, 5ш өргөст хэмхний үнэ 52.500 төгрөг нийт 159.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.С-д,

шүүгдэгч Б.Ч-ээс эд зүйлийн үнэлгээгээр тогтоогдсон бусад эд зүйлийн үнэ 2.271.500 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.С-д,

шүүгдэгч Ш.Н-оос цонхны үнэ 240.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ууганбаярт,

хохирогч М.У-т 590.000 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч Ш.Н-нь 30.000 төгрөгийн үнэлгээ бүхий шаргал өнгийн түмэн наст хээ урласан арьсан бүсийг хохирогчид хүлээлгэн өгсөн бөгөөд цонх засварт зарцуулсан 79.000 төгрөг, үнэлгээ хийлгэсний үнэ 30.000 төгрөг нийт 669.000 төгрөгийг шүүгдэгч Ш.Н-оос гаргуулж хохирогч М.У-Б.т олгохоор шийдвэрлэлээ.

Мөн шүүгдэгч нарын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 46 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Ч-ийн хүрэн бор өнгийн үдээстэй 1 хос гутлыг түүнд буцаан олгож,

         битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

         шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч, Ш.Н нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Боржигон овогт Б.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “ганцаараа болон бусадтай бүлэглэн, 3 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд,

шүүгдэгч Чонос овогт Ш.Н-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч эд хөрөнгө хулгайлахыг завдсан”, мөн “ганцаараа болон бусадтай бүлэглэн, 2 удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Ч-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 /хоёр/ жил 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ял,

шүүгдэгч Ш.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.т-д зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 6.12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-т энэ тогтоолоор оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 1 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 9 сар 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, 

шүүгдэгч Ш.Н-т энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 192 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 7 сар 23 хоногийн хугацаагаар хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч, Ш.Н нарт оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ч, Ш.Н нарын 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр хүртэл цагдан хоригдсон 46 хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцсугай. 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч, Ш.Нт авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Ч-ээс 3.640.500 төгрөг гаргуулж, 210.000 төгрөгийг Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 38-10б тоотод оршин суух Д.Нэгдэлд, 1.029.000 төгрөгийг Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг Чингэлэгийн 17-03 тоотод оршин суух Д.Эрдэнэпүрэвт, 130.000 төгрөгийг Орхон аймаг Баян-Өндөр сум Согоот баг 6-9-63 тоотод оршин суух Б.Цэрэнчимэдэд, 2.271.500 төгрөгийг Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 4-29 тоотод оршин суух Ц.С-д,

шүүгдэгч Ш.Ноос 1.068.500 төгрөг гаргуулж, 159.500 төгрөгийг Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Зураагийн 4-29 тоотод оршин суух Ц.С-д, 240.000 төгрөгийг Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг Ундаргын 7-2 тоотод оршин суух Д.Ууганбаярт, 669.000 төгрөгийг Орхон аймаг Баян-Өндөр сум Эрдэнэ баг 7-16 тоотод суух М.Ут олгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн бор өнгийн үдээстэй 1 хос гутлыг шүүгдэгч Б.Ч-т буцаан олгож, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

          9.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч нар, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.ЭНХТУНГАЛАГ