Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/06

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүхуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч *******, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Чойрд ургийн овогт ******* холбогдох 2136001940253 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1975 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, урьд Ховд аймгийн сум дундын хоёрдугаар шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2б/8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, ******* багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, Чойрд ургийн овогт Гаваагийн Мөнхзориг, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч ******* нь Ховд аймгийн “Усан нийлдэг” гэх нэртэй газраас 2021 оны 9-10 дугаар сарын орчимд эзэмшлийн 1 тооны 3 настай эр сарлаг үхрийг хулгайлан бусдад худалдаалж, хохирогч Б.д 900000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан мал хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2136001940253 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс: 1.Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-7-р хуудас/, 2.Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-9-р хуудас/, 3.Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-15-р хуудас/, 4.Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 71-р хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав. Хэргийн үйл баримтын талаар: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн гэрч, хохирогч, яллагдагч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь үхэр сүрэгт нь нийлсэн байсан хохирогч эзэмшлийн 3 настай халтар сарлаг эр үхрийг өөрийнхөө үхэр гэж 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн нутаг дэвсгэрт мал худалдаж авч байсан 600000 төгрөгөөр худалджээ. Улмаар тухайн үхрийг Ховд аймгийн Мөнххайрхан сумын төвд тууж ирэх үед жав алдагдсан үхэр гэдгийг таньж хохирогчийн эхнэр мэдэгдсэнээр үхрээ хулгайд алдсан гэж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорхи нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч ******* нь Ховд аймгийн “Усан нийлдэг” гэх нэртэй газраас 2021 оны 10 дугаар сард хохирогч эзэмшлийн 1 тооны 3 настай эр сарлаг үхрийг хулгайлан, улмаар Ховд аймгийн Мөнххайрхан сумын Хаг багийн нутаг дэвсгэрт бусдад худалдаалж, хохирогч Б.д 900000 төгрөгийн хохирол учруулан, мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдонн тогтоогдож байна. Үүнд: Гэрч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Борт багаас 56 тооны сарлаг үхэр авч эхэлсэн. 2021 оны 10 дугаар сарын 20-нд Алаг багаас 36 тооны үхэр авсан. 2021 оны 10 дугаар арын 21-нд Хаг багаас 36 тооны сарлаг үхэр авсан. ...Гунан үхэр 600000 төгрөгөөр худалдаж авсан. Нас наснаас хамаарч 600000-1500000 төгрөгийн хооронд худалдаж авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 5-р хуудас/, Гэрч У.Отгонтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тухайн үхрийг ******* зарсан байсан. ... ******* 2 тооны үхэр зарсан байсныг мөнгийг нь *******ийн эхнэр Алтансувдын дугаарын дансанд хийсэн. ...Үхрийн эзэн гэх гийн эхнэр манай нядалгаа хийж байсан газарт ирж мэдсэн. Тэгээд би *******т утсаар ярьж “чи өөрийнхөө хотонд байсан хүний үхрийг яагаад зарсан бэ” гэж асуухад уучлаарай эгчээ муухай юм боллоо, би тэй яриад зохицуулчихлаа гэж хэлсэн. ...Гунан үхэр 600000 төгрөг, дөнөн үхрийг 900000 төгрөгөөр зарсан байсан. ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 7-р хуудас/, Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манайх Ендэртийн завсар усанд нүүж очсон байхад Алаг багийн иргэн Б. “манай 1 үхэр танай үхрийг дагаж явсан гэж сураг сонслоо” гэж надруу ярьсан. Тухайн үед би “манай үхрээс алга болсон байна. Мөнхзоригийн үхрийг хар” гэж хэлсэн. Тэгэхэд Б. болон эхнэр нь намайг сураг тавьж байгаарай гэж захисан. Тэгээд Цэцэг сумын иргэн гэдэг залуу Мөнххайрхан сумаас үхэр худалдаж авахаар ирээд 2021 оны 10 дугаар сарын 19- ний өдөр Хаг багийн айлуудаас үхэр аваад Мөнххайрхан сумын Сэнхэр багт нядалж байхад надад захиж байсан халтар үхэр Хаг багаас зарагдаад сумын төвд орж ирсэн байсан. Тэгээд би эхнэр Эрдэнэбилэгт “хайгаад байсан үхэр сумын төвд зарагдаж ирсэн байна” гэж хэлсэн. Тэгээд Эрдэнэбичлг ирж хараад манай үхэр мөн байна гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 9-р хуудас/, Гэрч У.Хүрэлхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дүү Мөнгөнхуяг, , , *******,, , , гэдэг айлуудаас нийт 36 тооны үхэр авсан. ... ахтай хамт авч ирж өгсөн. Тухайн үед тэр 2 хүн миний үхэр, таны үхэр тэр гэж ярилцаж байсан.” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-р хуудас/, Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэдэг хүнээс 4 тооны тугалтай эм үхэр нийт 8, 1 гунан үхэр, 2 бярууг 2021 оны 09 дүгээр сарын дундуур худалдаж аваад авахгүй *******ийн хотонд байлгаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тухайн үхрээ...Мөнххайрхан сумын Хаг багийн Дунд хагийн Ханжидын үзүүр гэдэг нэртэй газар үхэр худалдаж авч байсан гэдэг залууд зарсан. Тэгэхэд *******ийн гэх мухар халтар гунан үхэр, эвэртэй халтар бяруугийн хамт байсныг нь ******* миний үхэр гэж хэлээд өд худалдсан миний үхрийн хамт зарсан. Тухайн үед ******* надад миний үхрийн мөнгийг хамт авчих гэж хэлсэн. Тэгээд маргааш өглөө би тугалаа авахаар очоод үхрээ тоолж байтал гэдэг залуу *******ийн зарсан халтар гунан үхрийг хэн зарсан талаар асуухад би ******* зарсныг хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/, Яллагдагч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын эхээр манай суманд мал, мах авч хүмүүс ирэхээр өөрийнхөө сарлаг үхэр гэж андуураад хүний 3 настай халтар зүсмийн сарлаг үхрийг хүнд зарсан асуудал гарсан нь миний буруу. ...Минийх мөн адилхан халтар зүсний 3 настай, зүүн чихэндээ ногоон давуутай эр үхэр байсан. Тэгээд үхэр байдаг дүү рүүгээ утсаар ярьж асуухад “таны 3 настай үхэр энд байна” гэхээр хүний үхрийг андуурч зарснаа мэдсэн. Би хохирогчоос уучлалт гуйж хохирлоо барагдуулж 600000 төгрөг өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-р хуудас/, Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би сар орчим хайгаад олохгүй байсан. Тэгээд үхэр авч нядалж байсан Дэлгэржав гэж манай нутгийн залуугаас алдагдсан үхрээ асууж сураглахад миний халтар үхэр нядалгаанд Мөнхзориг гэж манай нутгийн залуу авчирч өгсөн гэсэн сураг гарсан. Тэр хүнтэй уулзахад өөрийнхөө үхрийг байна гэж андуураад зарсан гэж байсан. Тэгээд надад үхрийн мөнгө гэж 600000 төгрөгийг бэлнээр өгсөн. Сүүлд дансаар 300000 төгрөг өгсөн. Миний хохирлыг барагдуулсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэрийн 74-р хуудас/, Шинжээчийн хохирлын үнэлгээ тогтоосон талаарх 2021 оны 10 дугаар сарын 25- ны өдрийн ХЦ21-94 дугаартай “3 настай, эр сарлаг үхрийн үнэ 900000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 18-21-р хуудас/ болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт тогтооогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж мэдүүлсэн мэдүүлгүүдийн эх сурвалж нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзлээ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн тайлбарт “мал” гэдэгт хонь, ямаа, үхэр, адуу, тэмээ хамаарна…” гэж заажээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэ******* нь өөрийнхөө үхэр биш гэдгийг мэдсээр байж хохирогч 1 тооны сарлаг үхрийг нууцаар тууж авчирч өөрийнхөө үхэр хэмээн бусдад итгүүлэн худалдсан үйл баримт тогтоогдсон бөгөөд түүний энэхүү үйлдлийг материаллаг ашиг олох зорилгоор бусдын эд хөрөнгөнд халдаж мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөхууль бус болох нь илэрхий атал бусдын эзэмшлийн мал гэдийг мэдсээр байж нууцаар тууж авчирч бусдад зарж хохирогчид хохирол учруулсан байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Шүүгдэгчийн дээрх гэм буруутай үйлдэл нь мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч *******ийг хохирогч 1 тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна гэж дүгнэлээ. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч 3 настай эр үхэр алдагдаж 900000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан болох нь хохирогчийн “600000 төгрөгийг бэлнээр,сүлд 300000 төгрөг бэлнээр өгсөн. Нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг, эзэмшлийн ХААН банкны 5854027286 дугаартай дансанд 300000 төгрөг шилжүүлсэн орлогын мэдүүлгээр /хавтаст хэргийн 56, 75-р хуудас/ тогтоогдож байх тул шүүгдэгчийг хохирлыг арилгасан, бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч ******* нь урьд Ховд аймгийн сум дундын хоёрдугаар шүүхийн 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 2б/8 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3-д зааснаар 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан нь Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, дээрх шүүхийн таслан шийдвэрлэх тогтоолоор тус тус /хавтаст хэргийн 41, 49-53-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугазүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч *******ийн хувийн байдлын талаар гэрч М.Амгаланбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мөнххайрхан суманд 8 дугаар анги төгссөн. Тэгээд мал дээр гарсан. 2001 онд хуримаа хийсэн. Одоо 2 охин, 1 залуугийн хамт амьдардаг. Том охин нь ХИС-ийн 2-р курсийн оюутан, хүү нь 9-р ангид сурдаг, бага эмэгтэй хүүхэд нь 3-р ангид сурдаг. Одоо хөдөө малаа малладаг, эхнэр нь сумын төв дээр хүүхдүүдээ харж ханддаг. ...*******ийнх 300 гаруй малтай. Уаз-31512 маркийн машинтай, хүнээс гуйхааргүй, өөрийгөө болгоод явах боломжтой амьдралтай айл.” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Ариунбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Амины хэдэн малтай. Хурдан морь уядаг. 2-3 жилийн өмнө сумын аварга малчин болж байсан.” гэсэн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, ******* багийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 43, 44 дугаартай тодорхойлолт, малын тооллогын маягт карт /хавтаст хэргийн 38-43, 47, 54-55, 57-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүх хуралдаанд улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч *******ийг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600000 төгрөгийг хурааж улсын орлого болгох хөрөнгө, орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогчид учирсан 900000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, шүүгдэгчийн эзэмшлийн 2 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээх, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай.” гэв. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаан гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг төлж барагдуулсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн саналтай байна” гэв. Шүүгдэгч *******ийг “мал хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээд нийцсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж хуульчилжээ. Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа ба тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч, 900000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан тэнссэн хугацаанд шүүгдэгчид мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэв. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон мөн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч *******т тайлбарлах нь зүйтэй. Шүүгдэгч нь хулгайлсан үхрийг бусдад 600000 төгрөгөөр худалдсан нөхцөл байдал тогтоогдсон учир энэхүү мөнгийг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар 600000 төгрөгийг түүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулан улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэлээ. 2136001940253 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүшүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 900000 төгрөгийн хохирлыг төлсөн бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгчийн эзэмшлийн 2 тооны үхрийг битүүмжилсэн прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 89 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээх нь зүйтэй байна. Шүүгдэгчид оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хөрөнгө, орлогхураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Чойрд ургийн овгийн Гаваагийн ******* бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасн журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснатэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон мөн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож мөн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус шүүгдэгч *******т тайлбарласугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч *******ийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гэмт хэрэг үйлдэж олсон орлого 600000 /зургаан зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй. 6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 7.2136001940253 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 900000 төгрөгийн хохирлыг төлсөн бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Х.Мөнхзоригийн эзэмшлийн 2 тооны үхрийг битүүмжилсэн Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 89 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй. 8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 191 дүгээр зүйлийн 191.1-д тус тус зааснаар шүүгдэгчид оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК