| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 179/2022/0037/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/32 |
| Огноо | 2022-01-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Энхтулга |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 25 өдөр
Дугаар 2022/ШЦТ/32
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Сувд,
Улсын яллагч Н.Энхтулга,
Шүүгдэгч Д.Б **********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д**********ын Б**********д холбогдох эрүүгийн ************** дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)
Шүүгдэгч Д.Б**********нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Доргио” клубийн гадаа 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Х.Д********* маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж зүүн хөмсгөнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б**********нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Доргио” клубийн гадаа 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Х.Д********* маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж зүүн хөмсгөнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ************** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Б *********ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би юу ярьж байгаад муудалцсанаа сайн санахгүй байна. Би ямар байсан Х.Д*********ийн нүүр рүү гараараа цохисон...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмт үйлдэлдээ гэмшиж байна.....” гэх мэдүүлэг (хх-33х),
Хохирогч Х.Д*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бум- Эрдэнэ гэх залуу 2021 оны 12 сарын 17-ны орой Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6-р баг байрлах Доргио клубийн гадаа намайг зөв зүгээр байж байхад гараараа миний нүүр болон зүүн талын хөмсөг рүү 8-9 удаа цохисон.....Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг (хх-12, 14х),
Гэрч А.Б *********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай найз Б**********нэг үл таних залуу руу шууд очоод “чи манай найзын найз биз дээ” гэж хэлээд нүүр рүү нь цохиод байсан. Би Б**********д хандаж "чи хүн андуураад байна аа андаа боль” гэж хэлээд салгах гээд хүчрээгүй. Удалгүй цагдаа нар ирээд намайг болон тэр зодуулсан үл таних залууг бариад ирсэн. Манай найз Б**********, Ш********* нар зугтаад явчихсан....Бид гурав архи согтууруулах ундаа хэрэглэсэн..Манай найз Б**********л гараараа үл таних залуугийн зүүн талын хөмсөг, шанаа хэсэг рүү нь 2-3 удаа цохисон. Өөр зүйл болоогүй....Би Б*********ийг ойлгоогүй, гэнэт л тэр залуу руу очоод гараараа цохисон.. ... “гэх мэдүүлэг (хх-16х),
Гэрч Х.Э*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Номин супермаркетын талаас үл таних 3 залуу ирж яваа харагдсан. Нэг залуу нь утсаар ярьж явахдаа орилсон юм. Тэгэхэд нь Х.Д********* чимээгүй яваач гэж хэлсэн. Тэгсэн чинь үл таних нэг залуу нь чи миний дууг хорьдог юм уу гэж хэлж ирээд Х.Д*********ийн нүүр лүү гараараа шууд цохисон....Тэр үед Х.Д*********ийг урт хар куртиктэй, саарал өнгийн ороолттой нэг залуу нь л 2-3 удаа цохисон. Удалгүй цагдаа нар ирээд намайг болон Х.Д********* бас үл таних нэг залуутай нь бариад ирсэн. Х.Д*********ийг зодсон залуу нэг найзтайгаа зугтаад явсан юм...” гэх мэдүүлэг (хх-18х),
Гэрч Г.Шрын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б**********, Б********* найз нарынхаа хамт 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр пиво хувааж уусан. Тэгээд бид гурав “Доргио клуб”-руу очихоор шийдэж, 21 цаг өнгөрч байхад очсон. Би ганцаараа Доргио руу орчхоод гараад иртэл үл таних залуугийн нүүр цусаар бохирлогдсон байсан. Би юу болсон талаар найз Б**********эс асуухад юм дугарахгүй, харин Б**********тэр үл таних залуу руу чи Жүүгий мөн биз дээ, хэзээ ийм болчихсон юм бэ гэж хэлээд байсан. Би тэр үл таних залуутай ярилцаад яасан юу болсон юм гэхэд танай найз намайг цохичихлоо шүү дээ, намайг Д********* гэдэг гэж надад хэлж байсан, удалгүй цагдаа нар ирсэн, бид нар салцгаагаад явцгаасан....” гэх мэдүүлэг (хх-22х),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай:
1. Х.Д*********ийн биед зүүн хөмсгөнд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байх боломжтой.
3. Х.Д*********ийн биед үүссэн шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй... гэх дүгнэлт (хх-27х),
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:
Хөвсгөл аймгийн иргэний оршин суугаа бүртгэлийн лавлагаа (хх-39х), иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-38х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-36х), 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-42х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн ************** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Д.Б**********нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Доргио” клубийн гадаа 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Х.Д********* маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт цохиж зүүн хөмсгөнд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч Д.Б*********ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч Х.Д*********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-12, 14х),
Гэрч А.Б*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-16-16х),
Гэрч Х.Э*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-18х),
Гэрч Г.Ш*********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-22х),
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Г.Алтайн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 25 дугаартай дүгнэлт (хх-27х)
2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-42х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Д.Б**********нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Д.Б**********нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Д.Б**********нь хохирогч Х.Д*********ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дугаартай эвлэрлийн гэрээ /хх-42х/ байгуулсан байх тул шүүгдэгч Д.Б*********ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д.Б**************нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.
Шүүгдэгч Д.Б**********нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 1 сар 10 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар ялын саналыг шүүгдэгч Д.Б**********нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүх хэргийг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шийдвэрлэв.
Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Олгонууд овогт Д**********ын Б*********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д**********ын Б*********ийг 1 (нэг) сар 10 (арав) хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Б*********ийн зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) сар 10 (арав) хоногийн хугацаанд тус сумаас гадагш явахыг хориглосугай.
4. Шүүгдэгч Д.Б**********нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б**********д шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН