Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/01

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч П.*******, Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, ******* ******* ургийн овогт гийн *******, Соён ургийн овогт гийн ******* нарт холбогдох 2136000000265 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1. Мон******* Улсын иргэн, ******* оны 08 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, малчин, Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, ******* регистрийн дугаартай, ******* ******* ургийн овогт гийн *******, 2. Мон******* Улсын иргэн, оны 02 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ховд аймгийн ******* сумын багт оршин суух, урьд Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаартай, Соён ургийн овогт гийн *******, Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч П.******* нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн “Арнанжид” гэх газраас иргэн Ж.******* нь зохих зөвшөөрөлгүйгээр ой модноос бэлтгэсэн байсан 170 ширхэг нойтон бургасыг 1 ширхгийн 1000 төгрөгөөр бодож худалдан авсан, мөн тухайн газраас Ж.*******тай бүлэглэн нэмж 50 ширхэг нойтон бургас бэлтгэн, нийт 220 ширхэг бургасыг иргэн Х.ийн “Портер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, экологи-эдийн засагт 466207 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт, Шүүгдэгч Ж.******* нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн “Арнанжид” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ой модноос 170 ширхэг нойтон бургас бэлтгэж, иргэн П.*******т 1 ширхэг бургасыг 1000 төгрөгөөр тооцон худалдсан, мөн тухай өдөр иргэн П.*******тэй бүлэглэн нэмж 50 ширхэг нойтон бургасыг нэмж бэлтгэж, иргэн Х.ийн “Портер” загварын тээврийн хэрэгслээр нийт 220 ширхэг бургасыг тээвэрлэж, ойн санд засагт 466207 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 2136000000265 дугаартай хавтаст хэргээс: 1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-22-р хуудас/, 2 2. Эд зүйл хураан авсан болон үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 27-42-р хуудас/, 3. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 50-р хуудас/, 4. Яллагдагч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 85-р хуудас/, 5. Яллагдагч Ж.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 90-91-р хуудас/, 6. Яллагдагч П.*******, Ж.******* нарын Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж харьцуулан судалсны үндсэн дээр үнэлж дүгнэхэд шүүгдэгч П.******* нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн “Арнанжид” гэх газраас шүүгдэгч Ж.*******гийн зохих зөвшөөрөлгүйгээр ой модноос бэлтгэсэн байсан 170 ширхэг нойтон бургасыг 1 ширхгийн 1000 төгрөгөөр бодож худалдан авсан, мөн тухайн газраас шүүгдэгч Ж.*******тай бүлэглэн нэмж 50 ширхэг нойтон бургас мод бэлтгэн нийт 220 ширхэг бургас модыг иргэн Х.ийн эзэмшлийн “Портер” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 466186 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг, Шүүгдэгч Ж.******* нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн “Арнанжид” гэх газраас зөвшөөрөлгүйгээр ой модноос 170 ширхэг нойтон бургас мод бэлтгэж, шүүгдэгч П.*******т 1 ширхэг бургас модыг 1000 төгрөгөөр тооцон худалдсан, мөн тухай өдөр шүүгдэгч П.*******тэй бүлэглэн 50 ширхэг нойтон бургас модыг нэмж бэлтгэж, иргэн Х.ийн эзэмшлийн “Портер” загварын тээврийн хэрэгслээр нийт 220 ширхэг бургас модыг тээвэрлэж, ойн санд 466186 төгрөгийн хохирол учруулж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай “... Хэрэг учрал болсон гэх газар Ховд аймгийн ******* сумын багийн Арнанжид гэх нэртэй газар байв. Уг газарт олон тооны шигүү ургасан бургас мод байх ба уг бургас модноос 4-6 ширхэг бургас тайрч авсан байдалтай байв. ...Тайрсан байдлыг үзэхэд хөрөө болон сүхээр цавчсан байдалтай байв.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-17-р хуудас, 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Мод байсан гэх газарт үзлэг хийсэн тухай “...Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын Арнанжид гэх газар байв. Уг хэрэг учралын газраас 3 км орчим зайд П.*******ийн эзэмшлийнх гэх 4х4,3 м харьцаатай блокоор дугуй гэр шиг барьсан ... амбаар байв. Хаалгыг онгойлгож үзэхэд уг амбаарын баруун талын буланд хураасан бургас байх ба уг бургасыг тэмтэрч үзэхэд нойтон бургас байв. Бургасыг захаас нь тоолоход нийт 220 ширхэг бургас байх ба уг бургасыг гэрэл зургаар бэхжүүлэн авч 220 ширхэг бургасыг хэргийн газрын үзлэгээр хурааж авав.” гэсэн тэмдэглэл, бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 18-22-р хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 103 дугаартай “Эд зүйл хураан авах тухай” прокурорын зөвшөөрөл /хавтаст хэргийн 25-р хуудас/, Шүүгдэгч Ж.*******гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 1 ширхэг хөрөөг хурааж авсан талаарх 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 27-р хуудас/, Эд мөрийн баримтаар хурааж авсан 1 ширхэг хөрөөнд үзлэг хийлсэн талаарх 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 28-32-р хуудас/, Шүүгдэгч Ж.*******гаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх 1 ширхэг сүхийг хурааж авсан талаарх 2021 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн Эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 33-р хуудас/, Эд мөрийн баримтаар хурааж авсан 1 ширхэг сүхэнд үзлэг хийлсэн талаарх 2021 3 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 34-38-р хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн “...Уг бургасны үзүүрийг хурууны өндгөөр тэмтэрч үзэхэд нойтон байв. Бургасыг хэмжиж үзэхэд 2,70 м, 2,83 м-ийн хооронд урттай ...2,5- 4 см-ийн өргөнтэй, бургасыг тайрсан байдлыг үзэхэд хөрөө, сүх мэт зүйл ашигласан байдалтай, сүх болон хөрөөний мөр байв.” гэх тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг /хавтаст хэргийн 39-42-р хуудас/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нойтон бургас тайрах хориотой, экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин нугалж төлөх хуулийн заалттай. Хэрвээ энэ хохирлоо барагдуулчихвал Засаг даргын Тамгын газарт болон миний зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 52-р хуудас/, 24.6 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “...иргэн П.*******, Ж.******* нараар байгаль орчинд учруулсан хохирол болох 1400000 төгрөгийг төлүүллээ. ******* сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс дээрх 2 иргэнтэй ямар нэгэн хохирол, нөхөн төлбөрийн гомдолгүй боллоо” гэсэн тодорхойлолт /хавтаст хэргийн 53-р хуудас/, Гэрч Х.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр гэртээ байж байтал манай сумын зүс таних ах П.******* гэх хүн ирээд “Арнанжид гэх газраас жаахан мод дөхүүлээд өгөөч” гээд гуйхаар нь би очиж машиндаа ачаад П*******ийн амбаарын гадна буулгаж өгсөн.” гэсэн тодорхойлолт /хавтаст хэргийн 61-р хуудас/, Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн “... Шинжлэгдэж буй мод нь бургасны төрлийн цагаан бургас мод байна. Холтос нь ишнээсээ хөндийрөөгүй, хатаж өмхийрөөгүй чийгтэй нойтон мод байв. Уг мод бэлтгэсэн газар нь хамгаалалтын бүсийн ой ба Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 325 тоот тушаалын дагуу 1 дүгээр мужийн хамгаалалтын бүсийн ойд багтаж байна. Улсын тусгай хамгаалалттай ойд хамаарахгүй болно. ...Тухайлбал захлаагүй 2 метрээс дээш урттай мод 0,43 гэсэн итгэлцүүрийг ашигладаг. Тухайн модны нийт эзлэхүүн 1,0292м3 байна. Уг мод бэлтгэсэн газар нь хамгаалалтын бүсийн ой. ...Бургас модны нийт эзлэхүүн 1,0292 м3 итгэлцүүр 1,8, 1 м3 модны үнэлгээ 251644 төгрөг, нийт төлбөр 466207 төгрөг. ...Ховд аймгийн Ойн сан нь бүхлээрээ хамгаалалтын бүсийн ойд хамаарна. ...Ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөр тогтоох мужлалын хилийн заагийг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 325 дугаар тушаалаар баталсан байдаг. Энэ 325 дугаар тушаалын хавсралт ёсоор Ховд аймгийн ойн сан нь 1, 2-р заалт ёсоор нэгдүгээр мужид бүхлээрээ хамаарагддаг болно.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 69- 71-р хуудас/ Яллагдагч П.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн Арнанжид гэх газраас Ж.*******гаар мод бэлтгүүлж 1 модыг 1000 төгрөгөөр бодож худалдан авсан. Ж.******* дутуу бэлтгэсэн байсан учраас өөрөө нэмж 50 мод тайрч бэлтгэсэн. Тэгээд тухайн модоо нийлүүлээд хүний машин гуйж ачуулаад Ховд аймгийн ******* сумын ******* ******* багт байх өөрийнхөө амбаарт хураачихсан байсан юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 91-92-р хуудас/, Яллагдагч Ж.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “... П.******* ах 2020 оны өвөл надтай уулзахдаа жаахан мод авмаар байна гэсэн. Тэгэхээр нь би 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн Арнанжид гэх газраас мод бэлтгээд 1 модыг 1000 төгрөгөөр бодож П.******* ахад зарж, нийт 220000 төгрөг авсан. Тухайн үед 170 ширхэг мод бэлтгэсэн. Тэгээд П.******* ах арай бага байна гээд 50 ширхэг модыг өөрөө тайраад бэлтгэсэн. Тэгээд П.******* ах манай нутгийн залууг гуйж машинд нь бургасаа ачаад өөрийнхөө гэрийн амбаарт аваачиж хураасан юм. Тэгтэл сүлд цагдаа ирж тухайн модыг нь хурааж авсан гэсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 97-98-р хуудас/, улсын дугаартай Hyunday Porter маркийн тээврийн хэрэгслийн дугаартай гэрчилгээ /хавтаст хэргийн 130-р хуудас/, Яллагдагч П.*******, Ж.******* нарын хэргийг хялбаршуулсан журмаар 4 шийдвэрлүүлэхээр прокурорт гаргасан хүсэлт болон шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Ойн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1.-д “ой” гэж мод, бут, сөөг болон бусад ургамал, хаг хөвд, амьтан бичил биетэн шүтэлцэн орших хам бүрдлийн экологи-газарзүйн онцлог нөхцөл бүхий орчинг хамруулахаар хуульчилжээ. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч нарын ойгоос бэлтгэсэн мод нь бургас мод болох нь тогтоогдож байгаа тухайн модыг бэлтгэсэн Ховд аймгийн ******* сумын багийн Арнанжид гэх газар нь тус аймгийн ойн сангийн хамгаалалтын бүсэд хамаардаг байна. Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газрын 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1/155 дугаартай албан бичгээр тухайн сумын нутаг дэвсгэрт бургас бэлтгэх зөвшөөрөл олгогдоогүй гэх бөгөөд иргэд зохих зөвшөөрлийн үндсэн дээр мод бэлтгэж, ашиглахаар Ойн тухай хуульд хуульчилжээ. /хавтаст хэргийн 126-р хуудас/, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн А/176 дугаар “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар /хавтаст хэргийн 72-73-р хуудас/ нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээг тогтоожээ. Шүүхийн хэлэлцүүлгээ шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.******* нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймгийн ******* сумын багийн “Арнанжид” гэх газраас шүүгдэгч Ж.*******гийн бэлтгэсэн 170 ширхэг бургас модны 1 ширхгийн 1000 төгрөгөөр бодож худалдан авсан, мөн тухайн газраас Ж.*******тай хамт нэмж 50 ширхэг бургас бэлтгэн, нийт 220 ширхэг бургас модыг иргэн Х.ийн эзэмшлийн “Портер” загварын тээврийн хэрэгслээр ачиж тээвэрлэсэн, шүүгдэгч Ж.******* нь Ховд аймгийн ******* сумын багийн “Арнанжид” гэх газраас 170 ширхэг бургас бэлтгэж, шүүгдэгч П.*******т 1 ширхэг бургасыг 1000 төгрөгөөр тооцон зарсан, мөн тухай өдөр шүүгдэгч П.*******тэй хамт нэмж 50 ширхэг нойтон бургасыг бэлтгэж, тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байна. Шүүгдэгч нарын зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэн, худалдсан, худалдан авсан үйлдэл нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг хангаж байгаа ба ойгоос модыг хамтран бэлтгэж, тээвэрлэсэн байх тул энэхүү гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж үзлээ. Иймээс шүүгдэгч нарын үйлдэл нь гэмт хэрэг нь бүлэглэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, шүүгдэгч нарын үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Иймд шүүгдэгч П.*******ийг шүүгдэгч Ж.*******гийн зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн бургас модыг худалдан авсан, мөн шүүгдэгч Ж.*******тай бүлэглэн бургас мод бэлтгэн, тээвэрлэсэн, шүүгдэгч Ж.*******г зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж худалдсан, шүүгдэгч П.*******тэй бүлэглэн зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэж тээвэрлэсэн буюу бүлэглэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал хувийн хэрэгцээнд хэрэглэх зорилгоор зөвшөөрөлгүйгээр бургас мод бэлтгэсэн үйлдлийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Прокурор шүүгдэгч нарын гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи-эдийн засгийн нөхөн төлбөрт 1400000 төгрөг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн 5 гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ. Шүүгдэгч нарын хууль бусаар бэлтгэсэн 220 ширхэг нойтон бургас мод буюу 1,0292 м3 бургас модыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 03 дугаар сарын 16- ны өдрийн А/176 дугаар “Ойн экологи-эдийн засгийн үнэлгээ батлах тухай” тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан /хавтаст хэргийн 72-73-р хуудас/ нэг шоо метр модны экологи-эдийн засгийн үнэлгээ 251644 төгрөгөөр тооцож 466186 төгрөгийн /1,0291 м3 х 1,8 х 251644 төгрөг=466186 төгрөг/ ойн санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах нь үндэслэлтэй байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж хуульчилсны дагуу нойтон бургас модны экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй хэмжээтэй тэнцэх 1400000 /466186 х 3 дахин= 1398558/ төгрөгийн нөхөн төлбөрийг шүүгдэгч нар нь Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт төлсөн нь хэрэгт цугларсан Хаан банкны мөнгөн шилжүүлгээр /хавтаст хэргийн 132-133-р хуудас/ тогтоогдож байх тул ойн санд учирсан хохирлыг нөхөн төлсөн бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж дүгнэлээ. Харин Байгаль орчныг хамгаалах тухай 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар ойн санд учирсан хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахаар хуульчилсан байх тул шүүгдэгч нарын төлсөн нөхөн төлбөр  1400000 төгрөгийг тус санд оруулахыг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэлээ. Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч П.******* нь урьд нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 46 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар, шүүгдэгч Ж.******* нь тус шүүхийн 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар тус тус ял шийтгүүлж байсан болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”, дээрх шүүхийн шийтгэх тогтоолуудаар /хавтаст хэргийн 83, 85, 112-125-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч П.*******ийн хувийн байдлын талаар гэрч Б.Болдбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Ам бүл 7-уулаа өссөн, айлын 2 дахь хүүхэд бөгөөд дээрээ 1 ах, доороо 1 эмэгтэй, 3 эрэгтэй дүүтэй. ...Ер нь Ховд аймгийн ******* сумын багт ногоо тарьж амьдрал ахуйгаа залгуулдаг. Өвлийн улиралд барилгын салбарт туслах ажилтнаар ажилладаг. ...Ховд аймгийн сумын 8 жилийн сургуулийг төгссөн. ...Одоо Ховд аймгийн ******* сумын багт аав, ээж, дүү нарын хамт 5-уулаа амьдардаг. 2010 онд Говь-Алтай аймгийн хилийн цэргийн 0214 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж, хугацаа дуусаад халагдаж ирсэн.” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “ Ховд аймгийн ******* сум ******* ******* багт мал маллаж амьдардаг. ...2020 онд тоолуулсан 100 гаруй ямаа, 20 гаруй үхэр байгаа. Өөр эд хөрөнгө гэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч Ж.*******гийн хувийн байдлын талаар иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав./ хавтаст хэргийн 65-66, 63, 105-110-р хуудас/, Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч нарыг бүлэглэж 6 хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, мөн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон ашиг 220000 төгрөгийг шүүгдэгч Ж.*******гаас гаргуулан улсын орлого болгох, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3000000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулах, 220 ширхэг бургас модыг улсын орлого болох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүх, хөрөөг устгах, битүүмжилсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай.” гэв. Шүүгдэгч П.*******, Ж.******* нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэд нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг нөхцөл байдал болон шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байгаа боловч уг хуулийг хэрэглэх нь тэдний эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй гэх улсын яллагчийн санал, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэж мэдүүлснийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Иймд ойн санд учирсан хохирлыг төлсөн байх учир шүүгдэгч П.*******, Ж.******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2- т заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд шүүгдэгч нарт мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч нарт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч П.*******, Ж.******* нарт тус тус тайлбарлах нь зүйтэй. Мөн шүүгдэгч Ж.******* нь зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн бургас модыг шүүгдэгч П.*******т 1 ширхгийг нь 1000 төгрөгөөр тооцож 220000 төгрөгт худалдаж улмаар модыг хамтдаа Х.ийн эзэмшлийн Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн үйл баримт тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4-т зааснаар гэмт хэрэг үйлдэж олсон орлого 220000 төгрөгийг шүүгдэгч Ж.*******гаас, мөн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан машины буюу шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон тээврийн хэрэгслийн үнэ 3000000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулан тус тус улсын төсөвт шилжүүлж шийдвэрлэв. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан сүх, хөрөө 1 ширхгийг тус тус устгахыг Ховд аймгийн Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-т зааснаар 466186 төгрөгийн үнэ бүхий 220 ширхэг бургас модыг улсын орлого болгож шийдвэрлэлээ. Тэнсэж үүрэг хүлээлгэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авсан шүүгдэгч нарт хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр 1, 5, 36.1 дүгээр зүйл, 7 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч ******* ******* ургийн овогт гийн *******, Соён ургийн овогт гийн ******* нарыг зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн, худалдан авсан, худалдсан, тээвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан бүлэглэж хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч гийн *******, гийн ******* нарыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар тэнссэн хугацаанд шүүгдэгч П.*******, Ж.******* нарт “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, мөн санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч П.*******, Ж.******* нарт тайлбарласугай. 5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******гаас гэмт хэрэг үйлдэж олсон орлого 220000 /хоёр зуун хорин мянга/ төгрөгийг, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 3000000 /гурван сая/ төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч П.*******ээс 1500000 /нэг сая таван зуун мянга/, шүүгдэгч Ж.*******гаас 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг тус тус гаргуулан улсын төсөвт шилжүүлсүгэй. 6.Шүүгдэгч нар нөхөн төлбөрт 1400000 төгрөг төлснийг дурдаж, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар уг нөхөн төлбөрийг Байгаль орчин, уур амьсгалын санд оруулахыг Ховд аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газарт даалгасугай. 7.Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө 1 ширхэг, сүх 1 ширхгийг тус тус устгахыг Ховд аймгийн Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тайрагдсан 466186 төгрөгийн үнэ бүхий 220 ширхэг нойтон бургас модыг улсын орлого болгосугай. 8.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 191 дүгээр зүйлийн 191.1-д зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, үүрэг хүлээлгэх, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.*******, Ж.******* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 8 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК