Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 2022/ШЦТ/12

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

            Нарийн бичгийн дарга С.Уянга,

            Улсын яллагч М.Берикбол,

            Шүүгдэгч Ж.А*********ын өмгөөлөгч Б.Батдорж

            Шүүгдэгч М.Л*********ын өмгөөлөгч Б.Манлайбаяр

Шүүгдэгч Ж.А*********, М.Л********* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж***********ны А*********, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М***********ын Л********* нарт холбогдох эрүүгийн ***********дугаартай хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Шүүгдэгч Ж.А********* нь 2019 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөнжил хорооллын 28-4 тоотод оршин суух иргэн Б.Г***********ны өвлийн сууцнаас мөнгөн бүс, хазаар, аяга, эмээлийн даруулга зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 16.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг “Харганат” гэх газраас иргэн Т.Д***********ийн өмчлөлийн өвлийн байшинд 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нууцаар хууль бусаар нэвтэрч 6 ширхэг хивсийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлахдаа өөрийн хууль бус үйлдлийг хөнгөвчлөх. түргэтгэх, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг, Дөрөлж хорооллын 4-15 тоотод оршин суух иргэн Б.О***********ын байшинд 2019 оны 04 дүгээр сарын 02- 03-нд шилжих шөнө нэвтэрч 1 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн хазаар зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 2.753.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Архангай аймгийн Тариат сумын Дэнж хорооллын 2-06 тоотод оршин суух иргэн Д.О***********ын гэрт 2020 оны 05 дугаар сарын 20-ны үед нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эрэгтэй гутал 1 ширхэг, дээл 1 ширхэг, ком багаж зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлахдаа өөрийн хууль бус үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, 725.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Архангай аймгийн Тариат сумын Дэнж хорооллын 3-5 тоотод оршин суух иргэн Б.Н*********** гэрт 2020 оны 05 дугаар сарын 20-ны үед нэвтэрч эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 2 хос, мөнгөн зүүлт 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч М.Л********* нь шүүгдэгч Ж.А*********ын 2019 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөнжил хорооллын 28-4 тоотод оршин суух иргэн Б.Г***********ны өвлийн сууцнаас хулгайлсан мөнгөн бүс, хазаар, аяга, эмээлийн даруулга эд зүйлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг тус тус  үйлдсэнд холбогджээ.

            Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүгдэгч Ж.А********* нь 2019 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөнжил хорооллын 28-4 тоотод оршин суух иргэн Б.Г***********ны өвлийн сууцнаас мөнгөн бүс, хазаар, аяга, эмээлийн даруулга зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 16.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг “Харганат” гэх газраас иргэн Т.Д***********ийн өмчлөлийн өвлийн байшинд 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нууцаар хууль бусаар нэвтэрч 6 ширхэг хивсийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлахдаа өөрийн хууль бус үйлдлийг хөнгөвчлөх. түргэтгэх, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг, Дөрөлж хорооллын 4-15 тоотод оршин суух иргэн Б.О***********ын байшинд 2019 оны 04 дүгээр сарын 02- 03-нд шилжих шөнө нэвтэрч 1 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн хазаар зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 2.753.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Архангай аймгийн Тариат сумын Дэнж хорооллын 2-06 тоотод оршин суух иргэн Д.О***********ын гэрт 2020 оны 05 дугаар сарын 20-ны үед нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эрэгтэй гутал 1 ширхэг, дээл 1 ширхэг, ком багаж зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлахдаа өөрийн хууль бус үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, 725,000 төгрөгийн хохирол учруулсан,

            Архангай аймгийн Тариат сумын Дэнж хорооллын 3-5 тоотод оршин суух иргэн Б.Н*********** гэрт 2020 оны 05 дугаар сарын 20-ны үед нэвтэрч эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 2 хос, мөнгөн зүүлт 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан далдалсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 зааснаар яллах дүгнэлт үйлдсэн,

Шүүгдэгч М.Л********* нь Ж.А*********ын 2019 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөнжил хорооллын 28-4 тоотод оршин суух иргэн Б.Г***********ны өвлийн сууцнаас хулгайлсан ......эд зүйлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн ***********дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

   Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.А*********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...би 2020 оны 05 дугаар сарын 20-ны үеэр санагдаж байна. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын төвөөс Л*********ын хамт Архангай аймгийн Тариат сум руу миний өөрийн эзэмшлийн ниссан эдван маркийн 83-22 УНД улсын дугаартай автомашиныг янзлах гээд явсан юм. Тэгээд Архангай аймгийн Тариат сумын төвд очоод машинаа янзалж байсан чинь бүрэнхий тасарсан. Би өөрийнхөө машин дотор амрахаар болсон. Харин Л********* манайхны эмээ болох Лхамаа гэх айлд орж амрахаар болсон юм. Тэгээд би шөнө 23 цагийн орчим машин дотроо амарч байгаад машинаас гарч Тариат сумын төвийн урд наадмын талбай урд талаар байх гэр хорооллын дунд хавиар байх хоёр байшинтай айлын цонхыг модон банзаар дотогш түлхсэн чинь онгойсон юм. Цонхоор орж эхний айлаас 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 2 ширхэг суран бугуйл, саарал өнгийн дээл, хагас түрийтэй эрэгтэй хүний хос гутал зэрэг эд зүйлсийг хулгай хийсэн юм. Харин 2 дахь айлаас 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, эмэгтэй хүний хүзүүний зүүлт зэрэг эд зүйлсийг хулгай хийж аваад машин дээрээ очсон юм. ...Л********* намайг тухайн үед хулгай хийсэн талаар мэдээгүй харин сүүлд би өөрөө Л*********т Архангай аймгийн Тариат сумын төвөөс эд зүйлс хулгай хийсэн талаар ярсан. ... ” гэх мэдүүлэг

Шүүгдэгч М.Л*********ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...2020 оны 05 дугаар сард тухайн өдрийг сайн санахгүй байна. Ямар ч байсан А********* намайг хамт Архангай аймгийн Тариат сум орж машин янзлаад ирье гэж гуйхаар хамт явсан юм. Тэгээд Архангай аймгийн Тариат сумын төв орж машины янзалсан боловч машин нь асаагүй. Тэгээд би Лхамаа эгчийн орж амарсан. Харин А********* машины сэлбэг олж ирнэ гээд явсан. Яг хаашаа явсныг нь би мэдээгүй. Тэгээд маргааш нь өглөө нь машины янзалж дуусаад тухайн өдрөө Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу буцсан юм. Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цэцүүх гэх газар байдаг хөдөө гэрт байж байхад А********* надад гялтганасан хар өнгийн ээмэг, зүүлт манай эхнэр Баасанжавт өгөөдхөөч гээд надад өгсөн. Тэгээд би Баасанжавт аваачиж өгсөн юм. Яг хаанаас авсан талаар би мэдэхгүй. ... ” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Г***********ны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хөдөөгийн гэрээсээ 15 цагийн үед Жаргалант сумын төвд 28-4 тоотод байх гэртээ ирэхэд байшингийн вакум цонх онгорхой байсан. Гэрийн эд зүйл эмх замбараагүй онгочихсон байдалтай байсан. Тухайн үед гэр дотор набор чихэр идсэн байхаар нь хүүхдүүд орсон байна гэж бодоод тоолгүй цагдаагийн байгууллагад хэлэлгүй буцаад хөдөө гарсан. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 03 сарын 30-ны 13 цаг өнгөрч байхад эхнэр Түмэнжавын хамт гэрийн эд зүйлүүдээ бүртгэхээр орж ирсэн. Тэгтэл эхнэр эд зүйлүүдээ бүртгэж байгаад мөнгөн хазаар 3 ширхэг алдагдсан байсан. Энэ мөнгөн хазаарын нэг нь товруу мөнгөн хазаар хийх гээд бэлдсэн байсан бэлдэц байсан юм. Мөн манайхаас эмээлийн 12 завхай, мөнгөн хяртайгаа алдагдсан, эмээлийн жижиг 6 завхай, эмээлийн том 6 завхай, эмээлийн 4 даруулга, их гарын мөнгөн аяга нь 9 ширхэг, жижиг гарын мөнгөн аяга 2 ширхэг, 9 ширхэг хайрцагтай вакус алдагдсан. ...” гэх мэдүүлэг, (1-р хх-48-50х, 51-52х, 53-55х, 56-58х, 60-61х),

        Гэрч Л.Түмэн-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Өнөөдөр манай гэрт сумын цагдаа хажуу айлын залуу болох Г***********ныд хулгай орсон байна. Танайд сураг ажиг мэдэгдээгүй биз гэж орж ирсэн байсан ...” гэх мэдүүлэг, (1-р хх-н 62-63),

Хохирогч Т.Д***********ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр өвөлжөөний байшиндаа очиход манай өвөлжөөний байшингийн цоожийг хөшиж эвдээд хулгайч орж манай 6 ширхэг хивс алдагдсан байсан. ...А*********, Л********* нар миний хохирлыг барагдуулаагүй. А*********, Л*********тай сумандаа байхдаа хэд хэдэн уулзсан. Тэгж уулзахад А********* хулгай хийснээ хүлээн зөвшөөрч байсан, харин Л********* нь би хулгай хийгээгүй гээд зөвшөөрөхгүй байсан. Би тухайн үед хохирлоо барагдуулж авах талаар ярилцахад хохирлын хэмжээ өндөр байна, аймаг руу явж шинжээчээр дүгнэлт гаргуулж байгаад барагдуулна гэж хэлж байсан. ...миний хулгайд алдсан хивснээс 2 ширхэг нь хивс нь олдсон. Гэхдээ би тухайн хивсийг буцааж авахгүй. ...” гэх мэдүүлэг, (1-р хх-н 134-136, 138х)

            Хохирогч Б.О***********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 02-03-нд шилжих шөнө манай сумын төвийн 5-р багийн Дөрөлж хорооллын 4-15 тоотод байх байшинд маань эзгүй үед цонхны хаалт төмрийг онгойлгоод цонхны гадна талыг нь рамтай авч тавиад дотор талын цонхны нэг ширхэг дөрвөлжин нүдийг хагалж хулгай орон 2 ширхэг мөнгөн хазаар, нэг ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 шил Болор нэртэй архи зэрэг зүйлс алга болсон байсан. Тэгээд гадна хаалт төмрийг буцааж хаагаад төмөр утсаар нь уяж тогтоосон байсан өмнө нь ч гэсэн цоожгүй зүгээр төмөр утсаар хүлсэн байсан юм. ...” гэх мэдүүлэг, (1-р хх-н 201-203, 205, 207х)

            Хохирогч П.О***********ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ингээд сумын төвд байдаг хашаа байшин дээрээ ирсэн чинь манай байшингийн гаднах цонхыг хөшөөд хулгай орсон бололтой байсан. Бид нар тухайн үед байшиндаа орж эд зүйлээ бүртгэхэд том жижиг дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, суран бугуйл 1 ширхэг шинээрээ байсан, эрэгтэй хүний саарал дээл шинэ 1 ширхэг, хагас түрийтэй эрэгтэй гутал шинэ 1 ширхэг зэрэг зүйл алдсан байсан. Дараа нь мөн юмаа бүртгэхэд хүйтэн гагнуур хийдэг ком хайрцагтай багаж алдсан байсан. Тухайн үед сумын цагдаад хэлж мэдэгдээгүй хэлэх гэсэн боловч цагдаа нар байхгүй болохоор нь хөдөө гэр лүгээ явсан. Манайх ерөнхийдөө байнга эзэнгүй байдаг юм. 2019 оны 10 дугаар хамгийн сүүлд сумын төвд байдаг байшиндаа ирж байсан тэр үед манай юм зүгээр байсан.  ...Цахир сум руу отор хийж яваад, 2020 оны 05 дугаар сарын сүүлээр ирэхэд хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг, (2-р хх-н 6-8, 3-р хх-н 29-30х)

            Хохирогч Б.Н*********** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэрийнхээ мөнгөн эдлэлийг бүртгэж үзсэн чинь авдар дээр байрлалтай тавиур дотор байсан мөнгөн аяга байсан атал авдар дотор байсан 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, эрэгтэй хүний монетон бөгж, эмэгтэй хүний монетон бөгж, 1 хос ээмэг, эмэгтэй мөнгөн зүүлт 1 ширхэг, 2 хос мөнгөн ээмэг, мөнгөн зүүлтийн колон зэрэг зүйлүүд байхгүй болсон байсан ...” гэх мэдүүлэг, (2-р хх-н 64-66, 3-р хх-н 34-36х)

            Гэрч Б.Пүрэвбадамын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны хавар 3 сарын сүүлээр манай нөхөр Л********* нь өөрийн хамаатан А*********тай хамт Архангай аймгийн Тариат суманд байдаг эмээгийнхээ “Ачит ах” Бэрийнхээ “Дархан бэр” болсны мялаалгад явна гээд мотоциклоор'яваад 3 хоноод ирэхдээ шөнө ирсэн. Тэгээд гурилын цагаан шуудайтай мөнгөн эдлэлүүд гаргаж ирээд манай өвөө Долгоо панз гэдэг хүн байсан юм тэгээд гар дээр гарсан ганц зээ хүү гээд надад хөрөнгөө үлдээсэн байсан юм. Тэгээд Тариатад байдаг Гөөгөө буюу /Пүрэвжав/ ах булаацалдаад байхаар нь хэрэлдэж байгаад аваад ирлээ гэж хэлсэн. Том шар ширэн гөлөм байсан. Эмээлийн 12 завхай мөнгөн хэрэглэл байсан. Тэр хэрэглэл нь маш том 2 бондгор хэрэглэлтэй харагдсан. Мөн 3 мөнгөн хазаар байх шиг байсан. Олон мөнгөн аяга байсан ойролцоогоор 10 орчим мөнгөн аяга байсан.Би нарийн сайн тоолж хараагүй. Тэгээд А*********тай хувааж авсан байх. А*********т хэсэг эд зүйл өгсний дараа манайд шар гөлөм, эмээлийн 12 завхай мөнгөн хэрэглэл, 7-8 мөнгөн аяга, 2 мөнгөн хазаар зэрэг зүйлүүд үлдсэн байсан. Тэгээд авдартаа хийгээд хадгалаад байсан. ...2020 оны 06 сарын 01-нд үрсийн баярын бэлэг гэж хунгийн дүрстэй мөнгөн ээмэг, колонтой, зүүлт, ээмэг, бөгж авчирч өгсөн би түүнийг гэрт нь үлдээсэн.Сүүлд нь бодож байхад Хулгайнх байх гэж бодсон. А********* бас эхнэртээ ээмэг бөгж зүүлт бэлэглэж байсан. Тэр үед А*********ын эхнэр надад хэлэхдээ энэ 2 зөндөө олон хивс аваад ирсэн байна. ...” гэх мэдүүлэг (1-р хх-66-68, 3-р хх-39-40х),

            Гэрч О.Мөнхцэнгэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би 2020 оны 2 дугаар сард цагаан сарын өмнөхөн Л********* манайд ирээд мөнгөний хэрэг гарчихлаа гээд эрэгтэй 4-н хүчтэнтэй аралтай бүс сонирхох уу гэрээр нь цагаан сар дөхөж байсан болохоор би сонирхоод үнэ өртгийг асуухад бэлэн 300000 төгрөгт өглөө гэхээр нь гэртээ бэлэн мөнгө тоолж өгсөн. ...Энэ бүсийг урьд нь хүнээс худалдаж авч байсан юм аа. Мөнгөний хэрэг болоод зарах гэсэн юм гэхээр нь би өөрийнх нь хэлсэн үнээр худалдаж авсан юм. ...” гэх мэдүүлэг, (1-р хх-70-72х),

            Гэрч Д.Пүрэвжавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сарын сард би А*********тай утсаар ярихад түлээ ачих тэвштэй машин хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн эзэмшлийн поронтер маркийн машиныг хямдхан авахгүй юу, би мотоциклоор худалдаж авч байсан юм гэж хэлтэл би танд эмээлийн мөнгөн 6 завхай хэрэглэл байгаа, манай ааваас үлдсэн юм гэхээр нь чи тэрийгээ авчирч өгөөд авахгүй юу гэж хэлээд удалгүй А********* Хөвсгөлийн Жаргалант сумаас ирээд миний машиныг аваад надад эмээлийн 6 ширхэг мөнгөн хэрэглэл өгөөд дээр нь надад бэлэн 200000 төгрөг өгөөд миний машиныг аваад явсан. А********* надад уг хэрэглэлийг аавынх байгаа юм гэж хэлж өгсөн болохоор би итгээд авсан” гэх мэдүүлэг, (1-р хх-73-75х),

            Гэрч Ё.Мөнхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...би 2020 оны хавар билүү 6 дугаар сард шиг санагдаж байна. Би урд хашаанд байдаг Чимэдцогзол гэж айлынд сууж байхад Л********* гэх залуу орж ирээд юм ярьж сууж байгаад өврөөсөө эмээлийн 6 завхай хэрэглэл, товруутай мөнгөн хазаар зарна гэж гаргаж ирээд эцэг, өвгийн минь үлдээсэн эд зүйл байгаа юм гээд сонирхуулахад би хазаарыг нь зээ хүүдээ үнэ өртөг тохирвол авч өгөх санаатай ярилцахад та 800.000 төгрөгт ав гэхээр нь найз өвгөн Сэрчинд үзүүлэхэд хуучны эдлэл мөн байна гэхээр нь 700 000 төгрөг өгвөл ах руугаа залгаарай гээд утсаа үлдээгээд явсны дараа удалгүй над руу залгаад банкны мөнгө хийх гээд яаралтай мөнгө хэрэгтэй байгаа юм. та 700 000 төгрөгт ав ав гэхээр нь би гэрээсээ мөнгөө аваад айлын гадаа очиж бэлэн мөнгө тоолж өгөөд наймаа хийсэн. ...” гэх мэдүүлэг, (1-р хх-77-78х),

            Гэрч Г.М***********ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Л********* зун 7 сард улаан хуучин мустанг маркийн мотоцикл 300,000 төгрөгөөр зарж байсан...Намар 8 сард л санагдаж байна эмээлийн 6 ширхэг 4 ижилхэн 2 жижиг адилхан хэрэглэл үзүүлж байсан....” гэх мэдүүлэг, (1-р хх-83-84х),

            Гэрч Т.Эрдэнэжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих хооронд Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг Харганат гэх газар өвөлжөөний байшинд хулгай орж манай 6 ширхэг хивс алдагдсан байсан. Манай нөхөр Т.Д*********** 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өвөлжөөндөө юм хийж байгаад ирсэн. Маргааш нь буюу 2017 оны 09 сарын 10-ны өдөр дахиж юм хийхээр очиход нь байшингийн цоожийг эвдэж ороод байшин зүүн талд танз засаж 2 шуудайд 2 талаас нь хийсэн байсан 6 ширхэг хивс алдагдсан байна гэж ирсэн. ...” гэх мэдүүлэг, (1-р хх-н 139-141х),

            Гэрч Р.Түмэндэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2017 оны 09 дүгээр сарын 09-өөс 10-ны хооронд Жаргалант сумын 2-р багийн нутаг “Харганат” гэх газар өвөлжөөний байшинд хулгай орж манай хүү Д***********ийн 6 ширхэг хивс алдагдсан байсан. Манай хүү Т.Д*********** 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр өвөлжөөндөө юм хийж байгаад ирсэн. Маргааш нь буюу 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр дахиж юм хийхээр очиход нь байшингийн цоожийг эвдэж ороод байшингийн зүүн талд танз засаад шуудайд хийж тавьсан байсан 6 ширхэг хивс нь алдагдсан байсан. ...” гэх мэдүүлэг, (1-р хх-н 146-147х),

            Гэрч Б.Түвшинсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө гэртээ байж байтал манай төрсөн дүү О*********** манай гэрт орж ирээд аавын байшинд хулгай орсон байна гэж хэлэхэд нь би аавын байшинд орж үзэхэд байшин дотор байсан авдар сав, шүүгээ нь онгорхой дотор нь байсан эд зүйлсийг нь онгичоод хаясан байсан, тэгээд байшингийн хойд талын цонхны гадна талын цонхыг нь байшингийн ард тавиад дотор талын том цонхыг нь хагалаад орсон бололтой байсан, би тэгээд аавыг хөдөөнөөс аваад ир гэж хүүгээ явуулаад аав гэртээ ирээд 2 мөнгөн хазаар, 1 ширхэг мөнгөн аяга, нэг шил болор нэртэй архи байхгүй болсон байна гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг, (1-р хх-н 208-209х),

            Гэрч Д.Бүрэгчаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 04 сарын 04-ний өдөр ... манай бага хүү О*********** сум руу ороод гэртээ иртэл манай байшингийн цонхоор хулгай орсон байна гээд намайг сумын төв рүү мотоциклоороо ирж аваад Дөрөлж дээр байх өөрийн хашаанд иртэл манай байшингийн зүүн талын цонхыг онгойлгоод хулгай орсон байсан. Би тэгээд гэрт байсан эд зүйлээ бүртгэж үзэхэд хоёр мөнгөн хазаар, нэг мөнгөн аяга алга болсон байсан. ...” гэх мэдүүлэг, (1-р хх-н 210х),

            Гэрч Б.Анхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ... ингээд 5,6 сарын үед яг хэдний үед ирсэн талаараа нарийн сайн санахгүй байна сумын төвд байдаг хашаа байшин дээрээ ирсэн чинь манай байшингийн гаднах цонхыг хөшөөд хулгай орсон бололтой байсан. Бид нар тухайн үед байшиндаа орж эд зүйлээ бүртгэхэд том жижиг дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, суран бугуйл 1 ширхэг, манай нөхрийн саарал даавуун дээл 1 ширхэг, хагас түрийтэй эрэгтэй гутал шинэ 1 ширхэг, ком багаж зэрэг эд зүйл хулгайд алдагдсан байсан. ... “ гэх мэдүүлэг  (2-р хх-н 22-24х),

            Гэрч П.Хосбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Манай дүү О*********** манайд хулгай орсон байна гэж сонгууль дууссаны дараа хэлж байсан. Гэрээс нь мөнгөн аяга хулгайд алдагдсан гэж байсан....” гэх мэдүүлэг, (2-р хх-н 25-26х),

            Гэрч С.Лхамбүтэдийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2020 оны 05 дугаар сард хавар Ж.А********* нь өөрийнхөө машиныг янзлах гэж М.Л********* нар мотоциклтой хэд хэдэн удаа ирсэн. Машинаа янзлах гэж ирээд сэлбэг олж авах гэж байгаа гээд мотоциклтой яваад өгсөн. Дараа нь хэзээ ирснийг нь мэдэхгүй ирж машинаа аваад явсан байсан. Машин нь манай урд талын хашаанд эмээ нь болох Бямбасүрэнгийн хүргэний хашаанд байшингийнх нь хажууд жижиг хар машин байсан. ...” гэх мэдүүлэг, (2-р хх-н 27-28, 93-94х),

            Гэрч Б.Магсаржавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манайд 2020 оны 5 дугаар сард А********* машин янзална гээд Л*********ын хамт ирсэн байсан. Тэгээд тэр өдөржингөө машиндаа ухаж асааж чадалгүй орой нь манайд орж ирэхээр нь аяга хоол хийж өгөөд тэр хоёр хоёулаа манайд унтаж амарсан. Би маргааш нь хөдөө яваад 7,8 хоноод ирэхэд машинаа аваагүй явсан байсан. Дараа нь нэг их удаагүй хэд хоногийн дараа нэг шөнө пижигнээд шуугилдаад байсан би ачааны машинд ачаад авч явж байна гэж бодсон. Маргааш өглөө нь гараад харахад А********* нь машинаа аваад явсан байсан. ...” гэх мэдүүлэг, (2-р хх-н 29-30х),

            Гэрч У.Даариймаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...манайх Архангай аймгийн Тариат сумын Дэнж хорооллын 3-5 тоотод оршин суудаг. 2020 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Улсын их хурлын сонгууль өгөхөөр өглөө нь гэртээ байхдаа авдарт байсан ээмгээ зүүх гээд ухтал ээмэг бөгжний хайрцаг байхгүй болохоор хажууд нь байсан авдраа ухаж үзтэл 2 мөнгөн аяга байхгүй байсан. Ингээд гэрээс юм алга болсон байна гэдгийг мэдсэн. Тэгээд юмнуудаа бүртгэхэд 2 ширхэг мөнгөн аяга, ээмэг бөгжний хайрцагт байсан хуримын эрэгтэй монетон бөгж, эмэгтэй хүний монетон бөгж, хар шигтгээтэй хунтай 1 хос ээмэг, эмэгтэй мөнгөн зүүлт 1 ширхэг, 2 хос мөнгөн ээмэг, мөнгөн гинж 1 ширхэг, 2 ширхэг колон зэрэг зүйлүүд байхгүй болсон байсан. ...” гэх мэдүүлэг, (2-р хх-н 90-92х),

            Гэрч Б.Бямбасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Намайг хөдөө байхад Л********* гэрээ авчирч хураачихаад явсан байсан. Тэдний  хөх өнгийн луу дүрстэй авдар манайд байсан...Цагдаа нар ирж шалгаж үзээд дотроос нь мөнгөн аяга хурааж аваад явсан...” гэх мэдүүлэг, (2-р хх-н 95-96х),

            Гэрч Л.Баасанжавын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2016 онд А*********тай гэр бүл болсон.  Манай нөхөр сүүлд хулгайн хэрэгт холбогдож шалгагдаж байгаа юм яагаад хулгай хийх болсон шалтгааныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, (3-р хх-н 43х),

            Ашид Билгүүн ХХК-ны үнэлгээний тайлан (1-р хх-156-159х),

            Хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хх-н 218-219х),

            2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-н 18, 126, 188, 2-р хх-н 1-2, 60х),  

            2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /1-р хх-20х/,

            2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №105 дугаартай “мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” прокурорын зөвшөөрөл /1-р хх-21х/,

            2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-22-23х/,

            2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /1-р хх-24х/,

            2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №104 дугаартай “мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” прокурорын зөвшөөрөл /1-р хх-25х/,

            2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-26-27х/,

            2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /1-р хх-28х/,

            2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №102 дугаартай “мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” прокурорын зөвшөөрөл /1-р хх-29х/,

            2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-30-31х/,

            2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /1-р хх-32х/,

            2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №103 дугаартай “мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” прокурорын зөвшөөрөл /1-р хх-33х/,

            2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-34-37х/,

            2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-38-43х/,

            2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №114/217 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-95-99х),

            2020 оны 10 дугаар  сарын 28-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-124-125х)

            2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-127-129х),

            2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хэрэг учралын газарт үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-189-192х),

            2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн ажиллагааны тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-193-194х),

            2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-195-196х),

            2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №800 дугаартай Хас Үнэлгээ ХХКн-ны хохирлын үнэлгээний дүгнэлт (2-р хх-9х),

            2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2-р хх-н 17х),

            2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-н 18-20х),

            2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2-р хх-н 21х),

            2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №801 дугаартай Хас Үнэлгээ ХХКн-ны хохирлын үнэлгээний дүгнэлт (2-р хх-н 67х),

            2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эд зүйл түр хураан авсан тэмдэглэл (2-р хх-н 83х),

2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-н 84-88х),

2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (2-р хх-н 89х),

Ашид Билгүүн ХХК-ны үнэлгээний тайлан (3-р хх-н 45-48х),

Шүүгдэгч Ж.А*********ын хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжил багийн засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны 95 дугаартай: “...Тус багийн Ж***********ны А********* нь багтаа байнга оршин суудаг нь үнэн болно. ...” гэх тодорхойлолт (1-р хх-235х), иргэний үнэмлэхийн хуулбар (1-р хх-236х), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (1-р хх-237х), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (1-р хх-238х), ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /1-р хх- 243х/,

Шүүгдэгч М.Л*********ын хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Хөнжил багийн засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 03-ны 95 дугаартай: “...Тус багийн Ж***********ны А********* нь багтаа байнга оршин суудаг нь үнэн болно. ...” гэх тодорхойлолт (1-р хх-246х), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-247х), байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт (1-р хх-248х), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (1-р хх-239х), ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас (3-р хх-1х), зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн  дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Ж.А********* нь 2019 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөнжил хорооллын 28-4 тоотод оршин суух иргэн Б.Г***********ны өвлийн сууцнаас мөнгөн бүс, хазаар, аяга, эмээлийн даруулга зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 16.235.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 2 дугаар багийн нутаг “Харганат” гэх газраас иргэн Т.Д***********ийн өмчлөлийн өвлийн байшинд 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр нууцаар хууль бусаар нэвтэрч 6 ширхэг хивсийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлахдаа өөрийн хууль бус үйлдлийг хөнгөвчлөх. түргэтгэх, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар баг, Дөрөлж хорооллын 4-15 тоотод оршин суух иргэн Б.О***********ын байшинд 2019 оны 04 дүгээр сарын 02- 03-нд шилжих шөнө нэвтэрч 1 ширхэг мөнгөн аяга, 2 ширхэг мөнгөн хазаар зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, 2.753.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Архангай аймгийн Тариат сумын Дэнж хорооллын 2-06 тоотод оршин суух иргэн Д.О***********ын гэрт 2020 оны 05 дугаар сарын 20-ны үед нэвтэрч дунд гарын мөнгөн аяга 2 ширхэг, эрэгтэй гутал 1 ширхэг, дээл 1 ширхэг, ком багаж зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлахдаа өөрийн хууль бус үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдэж, 725.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Архангай аймгийн Тариат сумын Дэнж хорооллын 3-5 тоотод оршин суух иргэн Б.Н*********** гэрт 2020 оны 05 дугаар сарын 20-ны үед нэвтэрч эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, эмэгтэй монетон бөгж 1 ширхэг, монетон ээмэг 1 хос, мөнгөн ээмэг 2 хос, мөнгөн зүүлт 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан,

            Шүүгдэгч М.Л********* нь Ж.А*********ын 2019 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөнжил хорооллын 28-4 тоотод оршин суух иргэн Б.Г***********ны өвлийн сууцнаас хулгайлсан эд зүйлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

            Хохирогч Б.Г***********ны (1-р хх-48-50х, 51-52х, 53-55х, 56-58х, 60-61х), хохирогч Т.Д***********ийн (1-р хх-н 134-136, 138х), хохирогч Б.О***********ын (1-р хх-н 201-203, 205, 207х), хохирогч Д.О***********ын (2-р хх-н 6-8, 3-р хх-н 29-30х), хохирогч Б.Н*********** (2-р хх-н 64-66, 3-р хх-н 34-36х) нарын мэдүүлгүүд,

            Гэрч Б.Пүрэвбадамын (1-р хх-66-68х), гэрч О.Мөнхцэнгэлийн (1-р хх-70-72х), гэрч Д.Пүрэвжавын (1-р хх-73-75х), гэрч Ё.Мөнхбаатарын (1-р хх-77-78х), гэрч Г.М***********ын (1-р хх-83-84х), гэрч Т.Эрдэнэжаргалын (1-р хх-н 139-141х), гэрч Р.Түмэндэмбэрэлийн (1-р хх-н 146-147х), гэрч Б.Түвшинсанаагийн (1-р хх-н 208-209х), гэрч Д.Бүрэгчаагийн (1-р хх-н 210х), гэрч Б.Анхжаргалын (2-р хх-н 22-24х), гэрч П.Хосбаярын (2-р хх-н 25-26х), гэрч С.Лхамбүтэдийн (2-р хх-н 27-28, 93-94х), гэрч Б.Магсаржавын (2-р хх-н 29-30х), гэрч У.Даариймаагийн (2-р хх-н 90-92х), гэрч Б.Бямбасүрэнгийн (2-р хх-н 95-96х), гэрч Б.Пүрэвбадамын (3-р хх-н 39-40х), гэрч Л.Баасанжавын (3-р хх-н 43х) нарын мэдүүлгүүд,

            Ашид Билгүүн ХХК-ны үнэлгээний тайлан (1-р хх-156-159х),

            Хөрөнгийн үнэлгээний тайлан (1-р хх-н 218-219х),

            2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (1-р хх-н 18, 126, 188, 2-р хх-н 1-2, 60х), 

            2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /1-р хх-20х/,

            2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №105 дугаартай “мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” прокурорын зөвшөөрөл /1-р хх-21х/,

            2020 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-22-23х/,

            2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /1-р хх-24х/,

            2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №104 дугаартай “мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” прокурорын зөвшөөрөл /1-р хх-25х/,

            2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-26-27х/,

            2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /1-р хх-28х/,

            2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №102 дугаартай “мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” прокурорын зөвшөөрөл /1-р хх-29х/,

            2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-30-31х/,

            2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Эд мөрийн баримтыг хураан авах тухай мөрдөгчийн санал /1-р хх-32х/,

            2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн №103 дугаартай “мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай” прокурорын зөвшөөрөл /1-р хх-33х/,

            2020 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-34-37х/,

            2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-38-43х/,

            2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №114/217 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-95-99х),

            2020 оны 10 дугаар  сарын 28-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-124-125х)

            2020 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газрын үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-127-129х),

            2019 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн хэрэг учралын газарт үзлэг нөхөн хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-189-192х),

            2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн ажиллагааны тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-193-194х),

            2020 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, таньж олуулах ажиллагааны тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-195-196х),

            2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №800 дугаартай Хас Үнэлгээ ХХКн-ны хохирлын үнэлгээний дүгнэлт (2-р хх-9х),

            2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2-р хх-н 17х),

            2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-н 18-20х),

            2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2-р хх-н 21х),

            2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн №801 дугаартай Хас Үнэлгээ ХХКн-ны хохирлын үнэлгээний дүгнэлт (2-р хх-н 67х),

            2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн эд зүйл түр хураан авсан тэмдэглэл (2-р хх-н 83х),

            2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-н 84-88х),

            2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (2-р хх-н 89х),

            Ашид Билгүүн ХХК-ны үнэлгээний тайлан (3-р хх-н 45-48х) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.А********* нь 5 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлахдаа өөрийн хууль бус үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг,

Шүүгдэгч М.Л********* нь шүүгдэгч Ж.А*********ын 2019 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөнжил хорооллын 28-4 тоотод оршин суух иргэн Б.Г***********ны өвлийн сууцнаас хулгайлсан мөнгөн бүс, хазаар, аяга, эмээлийн даруулга бүхий 16.235.000 төгрөгийн эд зүйлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг үйлдсэн тус тус гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч нар нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг үйлдсэн талаар гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг нь хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаар батлагдаж байх тул тэдний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

        Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

        Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго нөлөөлсөн гэж үзлээ.

          Шүүгдэгч Ж.А********* нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 5 удаагийн үйлдлээр хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хулгайлахдаа өөрийн хууль бус үйлдлийг хөнгөвчлөх, түргэтгэх, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь,

      Шүүгдэгч М.Л********* нь шүүгдэгч Ж.А*********ын 2019 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багийн Хөнжил хорооллын 28-4 тоотод оршин суух иргэн Б.Г***********ны өвлийн сууцнаас хулгайлсан эд зүйлийг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авсан, эзэмшсэн, ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь  тус тус хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

   Шүүгдэгч Ж.А********* нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Л********* нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй байна.

     Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

            Шүүгдэгч Ж.А********* хохирогч Б.Г***********ны эд зүйлийг хулгайлж 16.235.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд эд зүйлсийг буцаан өгсөн болох нь  2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-38-43х), хохирогч Б.Г***********н нь гомдол саналгүй болсон тухай тодорхойлолт (3-р хх-57х),

             Хохирогч Т.Д***********ийн эд зүйлийг хулгайлж  1.600.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хохирогч Т.Д***********ийн гомдол саналгүй болсон тухай тодорхойлолт (3-р хх-56х),

            Хохирогч Б.О***********ын эд зүйлийг хулгайлж   2.753.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд дунд гарын мөнгөн аягыг буцаан өгсөн болох нь 2020 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд зүйл хүлээлгэн өгсөн ажиллагааны тэмдэглэлд хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-193-194х),

            Хохирогч  Д.О***********ын эд зүйлийг хулгайлж  725.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд  эд зүйлсийг буцаан өгсөн болох нь  2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (2-р хх-н 17, 21х), хохирогч П.О*********** гомдол  саналгүй тухай тодорхойлолт,

 

   Хохирогч Б.Н*********** эд зүйлийг хулгайлж 1.330.000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд эд зүйлсийг буцаан өгсөн болох нь  2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл (2-р хх-н 89х), 900,000 төгрөгийн авсан тухай тодорхойлолтоор тус тус тогтоодож байх ба хохирогч Б.О***********ын төлөгдөөгүй үлдсэн 2.500.000 төгрөг, хохирогч Б.Нямд 10.000 төгрөгийн хохирол ус тус төлөгдөөгүй байна. Иймд шүүгдэгч Ж.А*********аас 2,500,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О***********т, 10,000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нямд тус тус олгох нь зүйтэй байна.

С.Мөнхбаатар, О.Мөнхцэнгэл нар гомдол саналгүй гэсэн тодорхойлолтыг өгсөн байх тул шүүгдэгч М.Л*********ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

  Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

  Иймд шүүгдэгч Ж.А*********ыг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,

шүүгдэгч М.Л*********ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Л*********ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  Шүүгдэгч М.Л********* нь Хөвсгөл аймаг дахь сум дундын  шүүхийн 2011 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 14 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 148 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (3-р хх-н 1-8, 58-61х) зэргээр тогтоогдож байх боловч 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 онд шинэчилсэн найруулсан Эрүүгийн хуульд “Ялтай байдал” байхгүй болсон тул шүүгдэгч М.Л*********ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв. 

            Шүүгдэгч М.Л*********т эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх боловч түүний үйлдсэн гэмт хэрэг нь цаг хугацааны хувьд 2019 оны 03 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө үйлдэгдсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байх ба хөөн хэлэлцэх хугацаа 2020 оны 03 дугаар сарын 29-ний өдөр дууссан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Л*********т холбогдуулан Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Шүүгдэгч Ж.А********* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, үлдсэн хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

            Шүүгдэгч Ж.А********* нь ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг хувийн байдал, түүний гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан үзэж шүүгдэгч Ж.А*********т Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 -т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж заажээ.

Шүүгдэгч Ж.А********* нар нь 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 5 упаагийн үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрийг үйлдсэн байх ба 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдэгдсэн байх тул 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч байна. 

Иймд шүүгдэгч Ж.А********* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг нь 2001 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэгт хамаарахгүй байна.

Шүүгдэгч Ж.А*********ын үйлдэл нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт хамаарч байх тул шүүгдэгчид оногдуулах хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч Л Ж.А*********т оногдуулах зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хилийн дээсээр тогтоож, шүүгдэгчийг 2 жилийн хугацаанд Хөвсгөл аймгийн Жаргалант сумаас гадагш явахыг хориглох үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах зүйтэй байна.

            Эрүүгийн ***********дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явуулсан болно.

            Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Соолн овогт Ж***********ны А*********ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэргийг,

шүүгдэгч Хариад овогт М***********ын Л*********ыг эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж авч мөнгө угаах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М***********ын Л*********т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 -т зааснаар шүүгдэгч Ж***********ны А*********ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

         4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ж.А*********т оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Өршөөл үзүүлэх тухай (2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн) хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.А*********т  оногдуулсан 2 (хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг 2 (хоёр) жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

6. Шүүгдэгч Ж.А*********ын зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Жаргалант сумын хилийн дээсээр тогтоож 2 (хоёр) жилийн хугацаанд Жаргалант сумаас гадагш явахыг хориглосугай.

7. Шүүгдэгч Ж.А*********ын зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.А********* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

9. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Ж.А*********аас хохиролд 2.500.000 (хоёр сая таван зуун мянга) төгрөг гаргуулж хохирогч Б.О***********т, шүүгдэгч Ж.А*********аас 10.000 /арван мянга/ төгрөгийг гаргуулж Б.Нямд тус тус олгосугай.

10. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хивс 2 /хоёр/ ширхгийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгцээний байгуулагад шилжүүлсүгэй.  

11. Эрүүгийн ***********дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүдэгч М.Л********* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

12. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх 7 тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.А*********, М.Л********* нарт шүүхэд авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БЭЭЖИН