Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Г.Чанцалдулам,

Шүүгдэгч Ж.Н***********нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жамъянжавын Наранчулуунд холбогдох эрүүгийн *********** дугаартай хэргийг 2022 оны 01 дүгээр  сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Ж.Н***********нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Цэцгээгийн эзэмшлийн Приус-30 маркийн 69-14 УБЯ /одоогийн улсын дугаар 36-03ХӨН/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар явган зорчигч А.Төртогтохын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч Ж.Н***********нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Цэцгээгийн эзэмшлийн Приүс-30 маркийн 69-14 УБЯ /одоогийн улсын дугаар 36-03ХӨН/улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар явган зорчигч А.Төртогтохын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн *********** дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Наранчулууны мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...9-р хорооны Оюу дэлгүүрийн урд талын замын уулзвар хэсэгт явж байхад замын хажуу талаас гэнэт нэг хүн гараад ирсэн машинаа зогсоох гэж тоормосолсон тэгсэн боловч хэт ойр байсан учир нөгөө хүний мөргөж зогссон...Би 2,598,000 төгрөгийн хохирлыг хохирогчид төлсөн...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч хийсэн хэрэгтээ гэмшиж байна.....” гэх мэдүүлэг (хх-61-62х),

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12х/, 

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14х/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, мөрдөгчийн санал, Эд хөрөнгө бимтүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-20х/

Хохирогч А.Төртогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Захаас буугаад гэртээ ирэх гэж яваад 10 дугаар хорооны Оюу дэлгүүрийн явган хүний гарцаар гарч явж байтал баруун талаас нэг машин ирээд баруун хөл хүү мөргөсөн тэгээд би засмал зам дээр унасан тэгсэн машины жолооч бууж ирсэн. Нэг настай хүн байсан. Босох гэтэл баруун талын хөл гишгэж болохгүй байсан тэгээд би тэр жолоочид эмнэлэгт хүргээд өг гэсэн тэгээд удалгүй тэр жолоочийн эхнэр охин 2 нь ирээд намайг мөргөсөн машиныг замаас гаргаад охиныхоо машинд намайг суулгаад эмнэлэгт хүргэж өгсөн...Би ажил төрөл хийж чадахаа байсан мөн эмчилгээнд гарсан мөнгө төлбөрийг төлүүлмээр байна....” гэх мэдүүлэг (хх-25-26,28-29х),

Иргэний хариуцагч П.Цэцгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...36-03 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгсэл миний нэр дээр бүртгэлтэй байдаг юм би энэ машиныг 2021 оны 10 сард хотоос худалдаж авч байсан. Худалдаж авахдаа итгэмжлэл хийлгэж авсан учир итгэмжлэлийн хугацаа дуусах өөрийн нэр дээр бүртгүүлж аймгийн дугаар авсан 64-14 УБЯ улсын дугаартай байсан одоо бол 36-03 ХӨН гэсэн улсын дугаартай байгаа.... “гэх мэдүүлэг (хх-34-36х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192 дугаартай:

...А.Төртогтохын биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний тахилзуур, шаант ясны далд хугарал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.. шинэ гэмтлүүд байна... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.... гэх дүгнэлтийн хуулбар (хх-41-42х),

2021 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн Мөрдөгчийн магадалгаа/хх-45-47х/

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53-54х/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон:

Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн засаг даргын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн тодорхойлолт  (хх-66х), иргэний үнэмлэхийн хуулбар (хх-67х), жолоочийн үнэмлэхийн хуулбар (хх-68х), жолоочийн лавлагаа (хх-69х),  эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-70х), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хх-71х), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хх-72х), гэрлэлтийн гэрчилгээний хуулбар (хх-73х) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн *********** дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

  Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Н***********нь 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 18 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 09 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн П.Цэцгээгийн эзэмшлийн Приус-30 маркийн 69-14 УБЯ /одоогийн улсын дугаар 36-03ХӨН/ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож байхдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган улмаар явган зорчигч А.Төртогтохын биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан болон шүүгдэгч                Ж.Наранчулууны мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12х/,           

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-14х/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, мөрдөгчийн санал, Эд хөрөнгө бимтүүмжлэх тухай прокурорын тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 15-20х/

Хохирогч А.Төртогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-25-26,28-29х),

Иргэний хариуцагч П.Цэцгээгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг (хх-34-36х),

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 192 дугаартай дүгнэлт (хх-41-42х),

2021 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн Мөрдөгчийн магадалгаа/хх-45-47х/

Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 53-54х/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ж.Наранчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг шүүгдэгч Ж.Н***********нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Ж.Н***********нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч А.Төртогтохын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан бөгөөд хохирогчид 2,598,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь Төрийн банкны 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 1,200,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 75х/, Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1,300,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 116х/, Хаан банкны 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 98,000 төгрөгийн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин хохирогч А.Төртогтох нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ж.Наранчулуунаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж.Наранчулууныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ж.Н***********нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” гэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүгдэгч Ж.Н***********нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг  эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүх улсын яллагчаас гаргасан гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын ялын дүгнэлт болон шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.3-т заасан “прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн эсэх” гэсний дагуу прокурорын санал болгосон 1 сарын хугацаагаар зорчих  эрхийг хязгаарлах ялаар ялын саналыг шүүгдэгч Ж.Н***********нь хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн *********** дугаар хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолоор иргэний хариуцагч П.Цэцгээгийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 36-03 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаруулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-6 дахь хэсэгт заасан болзол шаардлагыг хууль ёсны дагуу хангасан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэв.

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1-4, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Хариад овогт Жамъянжавын Наранчулууныг Эрүүгийн хуулийн

тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жамъянжавын Наранчулууныг 1 (нэг) сарын хугацаагаар зорчих  эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Ж.Наранчулууны зорчих эрхийг хязгаарлах ялыг түүний оршин суух газар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хилийн дээсээр тогтоож, 1 (нэг) сарын хугацаанд тус сумаас гадагш явахыг хориглосугай.

 4. Шүүгдэгч Ж.Н***********нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, хяналт тавихыг Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5.  Эрүүгийн *********** дугаар хэрэгт 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 02 дугаартай прокурорын тогтоолоор иргэний хариуцагч П.Цэцгээгийн эзэмшлийн Тоёота Приус-30 маркийн 36-03 ХӨН улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шийтгэл тогтоол хүчин төгөлдөр болмогц иргэний хариуцагч П.Цэцгээд олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, 2,598,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч А.Төртогтох нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ж.Наранчулуунаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Наранчулуунд шүүхэд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН