Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/10

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Нарантуяа, улсын яллагч З.Алтансолонго, шүүгдэгч Б.Цогтсайхан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор З.Алтансолонгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Хоо дархад ургийн овогт Бямбаагийн Цогтсайханд холбогдох 2136002080272 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 12 дугаар сарын 30-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, гэмт хэрэгт холбогдох үед “Силвермэн” ХХК-нд борлуулагчаар ажиллаж байсан, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Гүнчандмань 2 дугаар 12 айлын орон сууцны 03 тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, ПД88060575 регистрийн дугаартай, Хоо дархад ургийн овогт Бямбаагийн Цогтсайхан, Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.Цогтсайхан нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Силвермэн” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа тус компанийн нягтлан бодогч Н.Сувдаагаас хүлээлгэн өгсөн тамхины өртөгнөөс 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд 1527200 төгрөг хувьдаа завшиж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Цогтсайхан мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн учраас дахин мэдүүлэг өгөхгүй гэв. 2 Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж, харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Б.Цогтсайхан нь Ховд аймгийн Жаргалант сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Силвермэн ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа тус компанийн ажилтан Н.Сувдаагаас хүлээлгэн өгсөн тамхины өртөгөөс 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 1527200 төгрөг хувьдаа завшиж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Сувдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн Б.Цогтсайхан нь манай “Силвермэн” ХХК-д 2021 оны 7 дугаар сард ажилд орж ажиллаж байгаад 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1500000 төгрөгийн тамхи худалдан борлуулахаар авч яваад эргэж ажилдаа ирээгүй 15 хоног алга болоод 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Өргөө” зочид буудалд согтуу байхад нь олж аваад авч явсан тамхиныхаа мөнгө авах гэхэд тамхиа зараад, зарсан мөнгөөрөө архиа авч уусан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байгаа. ...Б.Цогтсайханы авч явсан 1500000 төгрөгийн тамхинаас Б.Цогтсайханы эхнэр Бямбаа надад 606800 төгрөгийн тамхи хүлээлгэн өгч тухайн үед би тэмдэглэл үйлдсэн. Үлдэгдэл 893200 төгрөгийн тамхины мөнгөөр архи ууж хувьдаа завшсан. Иргэн Б.Цогтсайханы эхнэрээс хүлээж авсан тамхины тэмдэглэл хэргийн 57 дугаар хуудсанд байна. Б.Цогтсайхан манай компанид учруулсан 1500000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 84-85-р хуудас/, Гэрч Н.Бямбаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2021 оны 10 дугаар сарын дундуур байх яг өдрөө сайн санахгүй байна. Манай нөхөр Б.Цогтсайхан машины ард тамхи хийчихээд архи уугаад яваад байхаар нь Б.Цогтсайханы ажлын газрын хүн болох Н.Сувдааг дуудаж машины ард явсан том хайрцагтай тамхийг хүлээлгэж өгсөн. Би яг хэдэн төгрөгний хэдэн ширхэг тамхи хүлээлгэж өгснөө мэдэхгүй байна. Н.Сувдаа өөрөө тоолж хүлээж аваад явсан...” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 6-р хуудас/, Гэрч Ч.Сонинцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай “Well” нэртэй зочид буудалд 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Цогтсайхан гэдэг залуу Мижиддорж гэдэг миний таньдаг залуутай орж ирсэн. Тэгээд манай буудалд 2 хоночихоод эхний өдөр төлбөрөө төлөөгүй байж байгаад “та дансны дугаараа өгчхөөч. Би таны данс руу мөнгө хийлгэнэ” гэж хэлсэн. Тэгэхээр нь өөрийнхөө 5003812980 тоот дансыг өгсөн чинь миний данс руу 5854014095 тоот данснаас тамхи гэсэн утгатай 200000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь би буудлынхаа 2 хоногийн төлбөр 100000 төгрөгөө аваад 100000 төгрөгийн эргүүлж бэлнээр өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 8-р хуудас/, Гэрч Ө.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.Цогтсайхан хажуудаа саяхан нас барсан н.Түвшинжаргал гэдэг залуутай хамт ирээд “таны дансаар мөнгө авъя” гэж хэлээд миний дансны дугаарыг Цогтсайхан асуухаар нь хэлж өгсөн. Тэгсэн 5854014095 дугаартай данснаас миний 5863278060 гэсэн дугаарын данс руу 50000 төгрөг орж ирсэн. Тэгэхээр нь би 52 айлын АТМ дээрээс Цогтсайханд 50000 төгрөгийг авч өгөөд намайг зах дээр авч ирж буулгаад тэгээд тэр хоёр такситайгаа яваад өгсөн. Надад ямар учиртай мөнгө хаанаас авснаа хэлээгүй. Дансаа өгч 3 байгаач хүнээс мөнгө шилжүүлээд авъя гэхээр нь дансаа өгсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-р хуудас/, Гэрч Д.Сонинболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би анх 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр Мөнххайрхан суманд байхад Б.Цогтсайхан над руу утсаар яриад “наана чинь миний тамхи байгаа та тоолоод хүлээгээд аваадхаач” гэхээр нь Kent bright тамхи 4 боодол 6 хайрцаг, Kent navy 6 палчик, Kent mix 5 боодол, Rothmans 5 боодол 8 хайрцаг, Caster 6 боодол зэрэг тамхинуудыг хүлээж аваад зарж байсан юм. Манай эхнэр Жавзандулам өөрийнхөө 5854014095 тоот данснаасаа 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Б.Цогтсайханы явуулсан Сонинцэцэг гэдэг хүний данс руу 200000 төгрөг хийсэн. Дахиад 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Б.Цогтсайхан нь Мөнхбат гэдэг хүний 5863278060 гэсэн данс явуулахаар нь өөрийнхөө 5845482667 гэсэн данснаас 50000 төгрөг шилжүүлсэн. Дахиад 2021 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Б.Цогтсайхан нь өөрийнхөө 5845482667 тоот данс явуулахаар нь би өөрийнхөө 5854029931 тоот дансаар 30000 төгрөг шилжүүлсэн юм. Сүүлд намайг 2021 оны 10 дугаар сарын сүүлээр аймгийн төвд ирсэн байхад Б.Цогтсайхан залгаад та тамхиныхаа тооцоог хийгээч” гэхээр нь би зах дээр хүрээд ир гэж хэлсэн чинь нэг Приус-30 маркийн машинтай хажуудаа нэг залуутай ирээд хажуудаа явж байсан залуугаа Б.Цогтсайхан манай нягтлан байгаа юм гэж хэлэхээр нь би үлдсэн тамхинуудыг Б.Цогтсайханд хүлээлгэж өгөөд зарсан тамхиныхаа мөнгөнөөс бэлнээр Б.Цогтсайханд 208000 төгрөг өгөөд явуулсан. Одоо би тамхины 270000 төгрөгийг өгөх дутуу байгаа.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-р хуудас/, Гэрч С.Даваадоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2021 оны 10 дугаар сарын 31-ний үед байх өдрийн сайн санахгүй байна. Би багшийн дээдийн зогсоол дээр таксинд зогсож байсан чинь нэг залуу ирээд таксинд явах уу гэхээр нь явна гэж хэлсэн чинь тэр залуу машинд суугаад “Өргөө” зочид буудал орж нэг залууг аваад тэндээсээ зах орж Мөнххайрхан сумын хүнээс нэг том хайрцагтай тамхи аваад миний машинд тавиад тэгээд Мөнххайрхан сумын тэр хүнээсээ Б.Цогтсайхан гэдэг залуу мөнгө авч байсан. Яг хэдэн төгрөг авсныг мэдээгүй. Тэгээд машинд суугаад намайг таних уу би театрт дуучин хийдэг байсан. Намайг Цогтсайхан гэдэг гэж хэлж байсан ба хажууд явсан нэг залуугаа манай нягтлан байгаа юм гэж хэлж байсан. Тэгээд “Өргөө” зочид буудал дээр очоод таны машинд тамхиа үлдээчихье. Маргааш авъя гэж хэлээд буудал руугаа орсон. Тэгээд би аймгийн төвөөс дээшээ хөдөө нэг айлд байж байсан чинь нэг эмэгтэй хүн залгаад Б.Цогтсайханы үлдээсэн тамхийг авъя гэхээр нь өгөхгүй өөрт нь өгнө гэсэн чинь тэр эмэгтэй наад хүн чинь залилан хийгээд тамхи зараад яваад байгаа юм хурдан авч ирж өгөөрэй гэж хэлсэн. Тэгээд би аймаг ороод тэр эмэгтэйтэй уулзсан чинь Б.Цогтсайхан манай компанийн тамхи зараад залилан хийгээд яваад байгаа юм гэж хэлээд тухайн тамхинуудыг надаас хүлээж аваад бүрэн байна гэж хэлээд аваад явсан юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-р хуудас/, Гэрч Н.Сувдаагийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Иргэн Б.Цогтсайханы эхнэр Н.Бямбаа манай машин дотор тамхинууд явж байна ирээд аваач гэхээр нь би өгч явуулсан 1500000 төгрөгийн тамхинаас 606800 төгрөгний тамхи буцааж аваад компанийн дансаар 150000 төгрөг хийсэн. Нийлээд 756800 төгрөг авсан. Одоо 1500000 төгрөгөөс үлдсэн 743200 төгрөг дээр нь Мөнххайрхан суманд өгсөн тамхины зөрүү 784000 төгрөг нийт 1527200 төгрөгийн хохирол учирсан байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-р хуудас/, Гэрч Б.Дөлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгээд би ус авхаар дэлгүүр 4 орчихоод буцаад ирэх хооронд тэр Мөнххайрхан сумын хүн ирсэн. Тэр хоёр юм яриад намайг манай нягтлан гэж хэлээд Цогтсайхан сууж байсан. Тэгээд тэр хүнээс Цогтсайхан тамхи тоолж хүлээн аваад 208000 төгрөгийг бэлнээр авсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 20-р хуудас/, Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ХЦ21-118 дугаартай “тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаар 2021 оны 11 дүгээр сарын 18-ны зах зээлийн үнэлгээгээр нийт 1,504,000 төгрөгөөр үнэлэгдлээ” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 27-30-р хуудас/, 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 1504000 төгрөгийн үнэтэй Бараа хүлээлцсэн акт /хавтаст хэргийн 34-р хуудас/, Иргэн Ө.Мөнхбатын эзэмшлийн ХААН банкны 5863278060 дугаартай, иргэн Б.Энхбатын эзэмшлийн ХААН банкны 5845622027 дугаартай, иргэн Ч.Сонинцэцэгийн эзэмшлийн ХААН банкны 5003812980 дугаартай, иргэн Д.Сонинболдын эзэмшлийн ХААН банкны 5854014095 дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулгууд /хавтаст хэргийн 38- 54-р хуудас/, “Силвермэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02/111 дугаартай шүүгдэгч Б.Цогтсайханыг тус компанийн Ховд аймгийн борлуулагчийн албан тушаалд томилсон тушаал /хавтаст хэргийн 57-р хуудас/, 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн Бараа материалын үлдэгдлийн тайлан /хавтаст хэргийн 60-р хуудас/, Яллагдагч Б.Цогтсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Би 1500000 төгрөгийн хохирол учруулсан. Би “Силвермэн” ХХК-ийн Ховд аймаг дахь салбарт 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр ажилд ороод 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдөр тамхи зарахаар Ховд аймаг дахь салбарын ахлах ажилтан Н.Сувдаагаас 1500000 төгрөгийн тамхи борлуулахаар авч дэлгүүрт тараачхаад зарсан мөнгөө хувьдаа буюу архи ууж, буудал хэсэж дуусгасан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 70-71-р хуудас/, Яллагдагч Б.Цогтсайханы 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “Бямбаа овогтой Цогтсайхан миний бие 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдөр “Силвермэн” ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа 1500000 төгрөгийн үнэ бүхий тамхи борлуулахаар авч гараад ажлынхаа үүргээ умартаж, тамхи зарсан мөнгөө хувьдаа хэрэглэж тус компанийг хохирол учруулсан билээ. Компанид учруулсан 1500000 төгрөгийн хохирлоо “Силвермэн” ХХК-ийн Ховд аймаг дахь ахлах Н.Сувдаад өгч бүрэн барагдуулсан билээ. Иймд миний үйлдсэн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 102-р хуудас/, зэрэг хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдон тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. 5 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт цугларсан гэрч, хохирогчийн мэдүүлэг, бусад нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. “Силвермэн” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02/111 дугаартай тушаалаар шүүгдэгч Б.Цогтсайханыг тус компанийн Ховд аймгийн борлуулагчийн албан тушаалд томилсон байх бөгөөд тэрээр тус компанийн борлуулагчаар ажиллаж байхдаа компанийн ажилтан Н.Сувдаагаас хүлээлгэн өгсөн 6 төрлийн тамхыг худалдаж, мөнгийг нь хүлээлгэн өгөх байтал 2021 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 26-ны өдрийн хооронд худалдсан тамхины төлбөрөөс 1527200 төгрөгийг бэлнээр авах, бусдын дансыг ашиглаж шилжүүлэн авах зэргээр хувийн хэрэгцээнд зарцуулсан байна. Улмаар Силвермэн ХХК–ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02/142 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн зэрэг үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримтыг дүгнэж үзэхэд шүүгдэгч Б.Цогтсайханы 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 26-ны өдрийн хооронд Силвермэн ХХК-ийн Ховд аймаг дахь борлуулагчаар ажиллаж байхдаа тухайн компанийн ажилтны борлуулах зорилгоор түүнд хүлээлгэн өгсөн буюу түүний эзэмшилд шилжүүлсэн тамхины өртөгөөс 1527200 төгрөгийг зөвшөөрөлгүйгээр хувийн хэрэгцээнд ашиглаж, захиран зарцуулсан үйлдлийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэж үзнэ. Шүүгдэгчийн борлуулагчаар ажиллаж байхдаа өөрт хүлээлгэн өгсөн тамхины өртгөөс 1527200 төгрөгийг хувийн хэрэгцээнд ашиглах зорилгоор захиран зарцуулсан гэм буруутай үйлдэл нь “хөрөнгө завших” гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгч нь өөрийн үйлдэл нь хууль бус болохыг мэдсээр байж хүсч үйлдэж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ. Иймд шүүгдэгч Б.Цогтсайханыг Силвермэн ХХК-д борлуулагчаар ажиллаж байхдаа өөрт нь итгэмжлэн хариуцуулсан тамхины өртгөөс 1527200 төгрөгийг завшсан буюу хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 6 нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ. Шүүгдэгч Б.Цогтсайханы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Силвермэн ХХК-нд 1527200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг төлж барагдуулсан нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан хүсэлтээр /хавтаст хэргийн 95-р хуудас/ тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх хохирол, төлбөргүй гэж үзлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.Цогтсайхан урьд нь ял шийтгүүлж байгаагүй нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хавтаст хэргийн 88-р хуудас/ тогтоогдож байна. Шүүгдэгчийн өөрт итгэмжлэн хариуцуулсан бусдын хөрөнгийг завшсаныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзээгүй бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.Цогтсайханы хувийн байдлын талаар гэрч Ц.Батзоригийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “Найз Б.Цогтсайхан нь даруухан, төлөв даруу, тайван, ажилч хичээнгүй, дөлгөөн тайван, цайлган сэтгэлтэй хүн байгаа юм. Манай найз Б.Цогтсайхан нь 1988 онд Бямбаа гэх айлын 5 дахь хүүхэд болон Ховд аймгийн Дуут суманд төрсөн. Б.Цогтсайхан нь дээрээ 3 ахтай, 1 эгчтэй, 1 дүүтэй.” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Дэлгэрсайханы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай найз Б.Цогтсайхан нь ...1996-2006 оны хооронд Ховд аймгийн Дуут сумын Ерөнхий боловсролын сургуулийн 10 дугаар ангийг төгсөөд Завхан аймгийн Хөгжим, бүжгийн коллежийг 2007-2010 онуудад суралцаж төгсөөд, 2016-2019 оны хооронд “Глобал” дээд сургуулийг бизнесийн удирдлага мэргэжлээр суралцаж төгссөн. Б.Цогтсайхан нь 2013 онд гэр бүл болж эхнэр, хүүхдийн хамт Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Гүнчандмань 12 айлын орон сууцны 3 тоотод амьдарч байгаа.” гэсэн мэдүүлэг, иргэний үнэмлэхийн лавлагаа, Ховд аймгийн Жаргалант сумын Жаргалан багийн Засаг даргын 2021 оны 12 дугаар сарын 10- ны өдрийн 274 дугаартай тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 73-74, 76-77, 92-93, 89-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүх хуралдаанд хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтдээ “шүүгдэгч Б.Цогтсайханыг хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх саналтай” гэв. 7 Шүүгдэгч өөрийгөө өмгөөлж “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв. Шүүгдэгч Б.Цогтсайханыг “хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний хувийн байдал, учруулсан хохирлыг нөхөн төлсөн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Б.Цогтсайхан нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг төлж барагдуулсан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэв. Мөн тэнсэн хугацаанд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулсныг тус тус түүнд тайлбарлах нь зүйтэй. 2136002080272 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Силвермэн ХХК-нд 1527200 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсэн шүүгдэгчид хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. Шүүгдэгчид шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Хоо Дархад ургийн овогт Бямбаагийн Цогтсайханыг Эрүүгийн хуулийн 8 тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цогтсайханыг хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Цогтсайханд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг болон мөн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авсан шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Цогтсайханд тус тус тайлбарласугай. 5.2136002080272 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Силвермэн ХХК-нд 1527200 төгрөгийн хохирлыг төлсөн, бусдад төлөх хохирол, төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Б.Цогтсайханд оногдуулсан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.Цогтсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК