Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 30 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч Д.Барсүрэн, Б.Энхболд нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ууганзаяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Боржигон ургийн овогт Дагванямын Барсүрэн, Боржигон ургийн овогт Батсүхийн Энхболд нарт холбогдох 2136000000264 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 24- ний өдөр хүлээн авч, 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт: 1.Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ам бүл 4, аав, ээж, дүүгийн хамт амьдардаг, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 02 дугаар гудамжны 28 тоотод оршин суух хаягтай, урьд нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэссэж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, ПЮ98120918 регистрийн дугаартай, Боржигон ургийн овогт Дагванямын Барсүрэн, 2.Монгол Улсын иргэн, 1999 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2, ээжийн хамт амьдардаг, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 02 дугаар гудамжны 21 тоотод оршин суух хаягтай, урьд нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнссэн, мөн тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, мөн тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, ПЮ99021733 регистрийн дугаартай, Боржигон ургийн овогт Батсүхийн Энхболд, Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Барсүрэн, Б.Энхболд нар нь согтуугаар бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн М.Энхтүвшингийн гэрт болон орцонд үл ялиг зүйлээр шалтаглан хохирогч Б.Мягмарыг гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн биед нь духны шарх, зүүн талын чамархай, шанаа, хацрын хаван хавдар, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины хаван хавдар, цус хуралт, склерт цус хуралт, их тархины зүүн талын чамархайн дэлбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулж, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч Д.Барсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв. Шүүгдэгч Б.Энхболд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэв. Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар Шүүгдэгч нарт холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий доорх нотлох баримтуудыг тал бүрээс нь хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч Д.Барсүрэн нь согтуугаар, шүүгдэгч Б.Энхболдтой бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах Толхын ойлын 2 дугаар байрны 01 тоотод иргэн М.Энхтүвшингийн гэрт болон орцонд үл ялиг зүйлээр шалтаглан хохирогч Б.Мягмарын толгой, нүүр, цээж хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, хохирогчийн эрүүл мэндэд духны шарх, зүүн талын чамархай, шанаа, хацрын хаван хавдар, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины хаван хавдар, цус хуралт, склерт цус хуралт, их тархины зүүн талын чамархайн дэлбэн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг, Шүүгдэгч Б.Энхболд нь согтуугаар, шүүгдэгч Д.Барсүрэнтэй бүлэглэн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны орой Ховд аймгийн Жаргалант сумын Наран багийн нутаг дэвсгэрт байрлах Толхын ойлын 2 дугаар байрны 01 тоотод иргэн М.Энхтүвшингийн гэрт болон орцонд үл ялиг зүйлээр шалтаглан хохирогч Б.Мягмарын толгой, нүүр, цээж хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, хохирогчийн эрүүл мэндэд духны шарх, зүүн талын чамархай, шанаа, хацарын хаван хавдар, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины хаван хавдар, цус хуралт, склерт цус хуралт, их тархины зүүн талын чамархайн дэлбэн цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд: Хохирогч Б.Мягмарын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Тэгээд Энхтүвшин бид хоёр өрөөндөө ороод байж байсан чинь Анхаанаа бид хоёрт орж ирээд манай найзууд хамт сууя гэж байна ороод ир гэж хэлүүлсэн байсан. Эхний удаа оролгүй байж байсан чинь дахиад дуудахаар нь бид хоёр орсон. Тухайн хоёр залуу өөрсдийгөө Барсүрэн, Болдоо гэж танилцуулсан. Тэр хоёр залуу авсан 2 пивоо уугаад дуусгасан байсан. Болдоо гэдэг залуу нь дахиад гарч 2 том пиво авч ирээд бид нар 4-лээ ууж дуусгаж байтал ...Болдоо гэдэг залуу яваад өгсөн. ...Тэгж байтал Энхболд гэдэг найз нь орж ирээд намайг шууд 1 алгадаад авсан. Тэгэхээр нь би босоод юу ч хэлэлгүй утсаар ярьчхаад ороод ирье гэж хэлээд гараад утсаар ярьчхаад буцаад орц руу орсон чинь Барсүрэн, Энхболд хоёр миний урдаас гарч ирээд хэлээд Энхболд нь намайг баруун хацар луу шанаадсан. Тэгсэн чинь хажуу талаас Барсүрэн нь цээж рүү өшиглөж унагаагаад хоёулаа миний цээж, элэг рүү өшиглөсөн. Тэгээд амьсгаа авч чадахгүй байсан чинь хоёулаа ээлжлэн нүүр толгой хэсэг рүү өшиглөж байхад Анхаанаа гарч ирээд тэр хоёрыг надаас салгаж, намайг байр руу авч ороод хаалгаа цоожилсон. Тэр хоёр хаалга, цонхыг цохиод орилоод явахгүй байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-р хуудас/, Гэрч М.Энхтүвшингийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн "...Тэгсэн цаанаас Анхаанаа ирээд болиоч гэж хэлсэн чинь хажуу талын өрөөнд байсан Мягмар рүү очоод Энхболд нь нэг алгадсан. ...Тэгтэл Мягмар цаанаас нь ирж таарахаар нь Барсүрэн, Энхболд хоёр Мягмартай таараад Энхболд нь өшиглөөд тэгээд Мягмар газар унасан. Барсүрэн, Энхболд хоёр дээрээс нь дэвсэж байхаар нь би очоод Барсүрэнг татсан чинь наймайг Энхболд гэдэг нь хажуу талаас үсдэж авсан. ” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/, Гэрч А.Анхтуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Мягмарыг эхлээд Энхболд нь 1 алгадсан.Тэгээд Мягмар гэрийнхэнтэйгээ утсаар ярих гээд гараад буцаад орж ирж байтал Барсүрэн, Энхболд нар нь орцонд таараад эхлээд Энхболд Мягмарыг өшиглөж унагаагаад дээрээс нь хоёулаа дэвсэж байхаар нь Энхтүвшин очоод Барсүрэнг татаад салгах гэтэл Энхболд нь хажуу талаас Энхтүвшинг үстэж аваад Барсүрэн хажуу талаас өшиглөөд ухаан алдуулсан юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/, Гэрч С.Азжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Мягмар гэдэг залууг эхлээд Энхболд өшиглөж унагаагаад тэгээд хоёулаа нэг нэг удаа нүүр лүү нь өшиглөсөн юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-р хуудас/, Гэрч Г.Оюунсувдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Мягмарыг эхлээд Энхболд гараа атгаж байгаад нэг удаа цохиод тэгээд өшиглөж унагаачхаад Энхболд, Барсүрэн хоёулаа нүүр лүү нь өшиглөж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 27-р хуудас/, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн дэслэгч Б.Оргилболдын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 722 дугаартай “1. Б.Мягмарын биед духны шарх, зүүн талын чамархай, шанаа, хацрын хаван хавдар, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины хаван хавдар, цус хуралт, склерт цус хуралт, их тархины зүүн талын чамархайн дэлбэн цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрхи гэмтэл нь хэрэг учрал болсон цаг хугацаанд үүссэн байна. 4. Учирсан гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39-р хуудас/, Яллагдагч Д.Барсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би Антуяаг “янхан гичий” гэж хэлсэн чинь Анхтуяагийн найз болох Мягмар нь өмөөрөөд тэрнээс болоод маргалдаад тэгээд Б.Энхболдыг Анхтуяга намайг ирж ав гэж дуудаад Энхболд ирсэн. Тэгээд Энхболд бид хоёр тухайн Мягмар, Энхтүвшин гэх 2 залууг цохисон юм.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 49-р хуудас/, Яллагдагч Б.Энхболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгтэл цаанаас Мягмар орцонд таараад Барсүрэн Энхтүвшинг барьж байхаар нь Мягмар гэдэг залуу ирээд барилцаад авсан. Би тохойгоороо Мягмарыг хүчтэй түлхсэн чинь газар унасан. Тэгээд Барсүрэн очоод Мягмарыг өшиглөсөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 53-р хуудас/ зэрэг хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүгдэгч нарын шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв. Хохирогч Б.Мягмарын биед үүсэн духны шарх, зүүн талын чамархай, шанаа, хацрын хаван хавдар, цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхины хаван хавдар, цус хуралт, склерт цус хуралт, их тархины зүүн талын чамархайн дэлбэн цус хуралт гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ. “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” үйлдлийг хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжээр тодорхойлж, гэм буруутай үйлдлийн нийгмийн аюулын шинж, хэр хэмжээг харгалзан энэхүү гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл бүлэглэж бусдын эрх чөлөөнд халдах замаар хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэргийн шинжид хамааруулжээ. Иймээс шүүгдэгч Д.Барсүрэн, Б.Энхбат нарын согтуурсан үедээ үл ялиг зүйлийг шалтаглан хохирогч Б.Мягмарын толгой, нүүр болон цээжин хэсэгт гараараа цохиж, хөлөөрөө өшиглөн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед хохирогчийг зодон эрх чөлөөнд халдаж, биед нь хөнгөн зэргийн гэмтэл үүсгэн хор уршигт зориуд хүргэсэн байх тул тэд нарыг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно. Иймд шүүгдэгч Д.Барсүрэн, Б.Энхболд нарыг бүлэглэн хохирогч Б.Мягмарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэх үед архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдож байх тул тэдгээрийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. Хэрэг учрал болох үед шүүгдэгч нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ. Прокурор шүүгдэгч нарын гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 300000 төгрөгийг төлж, үлдсэнийг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэлээ. Шүүгдэгч Д.Барсүрэн, Б.Энхболд нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Б.Мягмарын эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар хохирогчид эмчилгээний зардалд 600000 төгрөг өгөхөөр болж, 300000 төгрөгийг өгч үлдэгдэл 300000 төгрөгийг 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүртэл төлж өгөхөөр тохиролцсон болох нь шүүгдэгч нарын гаргасан хүсэлт /хавтаст хэргийн 107-р хуудас/ болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Д.Барсүрэн, Б.Энхболд нараас 300000 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулан хохирогч Б.Мягмарт олгож шийдвэрлэлээ. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Д.Барсүрэнг урьд нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж байсан нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, дээрх шийтгэх тогтоолоор /хавтаст хэргийн 50, 58-60-р хуудас/ нотлогдож байна. Шүүгдэгч Б.Энхболд нь Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар тэнссэн, мөн тус шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, нэмж нэгтгэн 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон, мөн тус шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 160 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгтэй тэнцэх хэмжээний 800000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж байсан нь дээрх шийтгэх тогтоолууд болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар /хавтаст хэргийн 58-60, 145-159-р хуудас/ тус тус тогтоогдож байна. Шүүгдэгч Д.Барсүрэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Харин шүүгдэгч Б.Энхболдод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэрээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгт ял шийтгүүлсний дараа энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд хамруулсан болно. Шүүгдэгч Д.Барсүрэнгийн хувийн байдлын талаар гэрч Э.Ууганбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай хүү одоо тодорхой эрхэлсэн ажилгүй гэртээ байгаа. ...Ховд Их Сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр 2021 онд төгссөн. Одоогоор Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 2-28 тоотод гэр бүлтэйгээ хамт амьдардаг. Цэрэгт яваагүй. Ар гэрийн гачигдлаар энэ жил чөлөө авсан” гэсэн мэдүүлэг, гэрч Д.Ундармаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Д.Барсүрэн айлын 3 дахь хүүхэд байгаа юм. Дээрээ 1 ах, 1 эгчтэй. Дороо 1 дүүтэй. ...Ховд Их сургуулийн цахилгааны инженерийн ангийг 2021 оны хавар төгссөн юм.” гэсэн мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 1154 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 29, 34, 63-65 / зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. Шүүгдэгч Б.Энхболдын хувийн байдлын талаар гэрч Б.Түмэндэмбэрэлийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Одоо тодорхой эрхэлсэн ажилгүй. Хүн амьтны ажил туслаад хөдөө гадаа голдуу явж байдаг юм. ...Жаргалант сумын Цаст Алтай сургуулийг төгсөж бүрэн дунд боловсрол эзэмшсэн. Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 2-21 тоотод ээжтэй хамт амьдардаг.” гэсэн мэдүүлэг, гэрч Г.Баттөрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дүү Б.Энхболд бол уур уцаар багатай, гэрийнхэнтэйгээ эв найртай байдаг. Хүний үгэнд оромтгой, хүнд үгүй гэж хэлдэггүй хөнгөн зантай хүүхэд байгаа юм. ...Цэрэгт яваагүй.” гэсэн мэдүүлэг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2021 оны 12 дугаар сарын 06- ны өдрийн 92 дугаартай албан бичиг, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, /хавтаст хэргийн 31-32, 31, 92-94 хуудас/ зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судлав. Шүүх хуралдаанд улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ “шүүгдэгч Д.Барсүрэн, Б.Энхболд нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар тус бүрийг нь 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэд нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримт үгүй, хохирогчид 300000 төгрөгийн хохирлыг төлж үлдсэнийг төлөхөө илэрхийлсэн, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай.” гэв. Шүүгдэгч Д.Барсүрэн, Б.Энхболд нар нь өөрсдийгөө өмгөөлөн “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж өгнө үү” гэв. Шүүгдэгч Д.Барсүрэн, Б.Энхболд нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч Д.Барсүрэн, Б.Энхбол нарын тус бүрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэв. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч нарт тайлбарлах нь зүйтэй. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчид төлж өгөхөөр тохиролцсон 300000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж хохирогчид олгох нь үндэслэлтэй байна. 2136000000264 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хохирогчид 300000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ. Шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Боржигон ургийн овогт Дагванямын Барсүрэн, Боржигон ургийн овогт Батсүхийн Энхболд нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Дагванямын Барсүрэн, Батсүхийн Энхболд нарын тус бүрийг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Д.Барсүрэн, Б.Энхболд нарт тайлбарласугай. 4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан шүүгдэгч Д.Барсүрэнгээс 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөг, шүүгдэгч Б.Энхболдоос 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөг тус тус гаргуулж хохирогч Б.Мягмарт олгосугай. 5.2136000000264 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хурааж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид 300000 төгрөгийн хохирол төлсөн болохыг тус тус дурдсугай. 6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар шүүгдэгч Д.Барсүрэн, Б.Энхболд нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай. 7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Д.Барсүрэн, Б.Энхболд нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК