Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 2022/ШЦТ/21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ө.Бахытбек даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Э.Ууганзаяа, шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******д холбогдох 2236000000004 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч А.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7666 ******* улсын дугаартай “Приус20” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарган 7 настай А.*******г мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Шүүгдэгч А.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед би цайны цагаараа явж байтал зам руу хүүхэд гарч ирсэн. Чи чадахаараа машиныхаа тормозыг гишгэсэн. Би цагдаа болон эмнэлгийн байгууллага руу дуудлага өгсөн. Хохирогчид хохирол төлсөн. Хүүхэд хөл дээрээ боссон гэв.

1.2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай “... Хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт болсон байв. Хэргийн газарт ирэхэд 7666 ******* улсын дугаартай Приус-20 маркийн цайвар цэнхэр өнгийн тээврийн хэрэгсэл ертөнцийн 2 зүгээр хойноос урагш харж аваарын дохио асааж хар зам (асфальтан) зам дагуу зогссон байв. ... Хүүхэд унасан гэх 3-ын тоогоор тэмдэглэсэн газарт шороо хонхойж, газрын хөрсөн дээр өнхөрсөн байдалтай ул мөр үлдсэн байна. 7666 ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл осол болсон гэх газарт тоормос гишгэж зогсоох үйлдэл хийсэн ул мөр байхгүй байх ба үзэгдэх орчин чөлөөтэй зорчиж явсан зам тэгш байсныг гэрэл зургаар бэхжүүлж авав.” гэсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, замын бүдүүвч зураг (хавтаст хэргийн 3-10 дахь тал),

2.Осол гарсан байдлын талаархи “...7666 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч А.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт “жолооч нь хөдөлгөөнд оролцоод аюул саад учрахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг, явган зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.6 дахь заалтанд заасан “явган зорчигч нь явган хүний гарц буюу гармаар хөндлөн гарна, хэрэв үзэгдэх хүрээнд явган хүний гарц, гарам байхгүй бол замын дагуу хоёр тийш сайн харагдах хайс, хашилтгүй хэсгээр ойртон ирж яваа тээврийн хэрэгслийг өнгөрүүлэн эгц хөндлөн гарна...” гэснийг тус тус үндэслэв.” гэсэн ослын акт (хавтаст хэргийн 11 дэх тал),

3.7666 ******* улсын дугаартай “Приус 20” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай “...Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт осол гаргасан гэх 7666 ******* улсын дугаартай цайвар цэнхэр өнгийн Приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд 2007 онд үйлдвэрлэсэн Монгол улсад 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдөр орж ирсэн 1490 хөдөлгүүртэй, 275 кг даацтай, 5 хүний суудалтай, суудлын ******* арлын дугаартай 2021 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр үзлэг оношилгоонд хамрагдсан, Гантулгын *******- гэх хүний өмчлөлийн тээврийн хэрэгсэл байв. Уг тээврийн хэрэгслийн гэрэл, дохио, шил, хаалга, урд хойд гупер бүрэн бүтэн ямар нэгэн зүйлээр бохирлогдсон зүйл байхгүй. Уг тээврийн хэрэгслийн баруун урд гуперний шороо арчигдаж арилсан. Тухайн тээврийн хэрэгслийн дотор талд үзлэг хийхэд ямар нэгэн зүйл байхгүй. Уг тээврийн хэрэгслийн тоормос гишгэж үзэхэд бүрэн ажиллагаатай барьж байв. Тухайн тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл гэмтэл байхгүй бүрэн ажиллагаатай байсныг гэрэл зургаар бэхжүүлж хөндлөнгийн гэрч нарыг байлцуулж үзлэгийн тэмдэглэл дуусав..” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 12-17 дахь тал),

4.Насанд хүрээгүй хохирогч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би сургуульдаа яваад хичээл тараад гэр лүүгээ явж байгаад хар замаар хөндлөн гарах гэтэл цэнхэр өнгийн приус машин ирээд мөргөсөн. Тэгээд эмэгтэй хүн бууж ирээд намайг аргадаж байсан. Хажууд хүмүүс дуугараад байсан. Тэрнээс хойш би юу болсон талаар санахгүй байна. Гэртээ байгаа юм гэж бодсон чинь эмнэлэгт байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 77- 79 дэх тал),

5.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.чимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр манай нөхөр Б. миний утсыг аваад 1 дүгээр 10 жилийн сургуулиас хүүхэд авч ирэхээр явчихсан байсан. Удалгүй байж байгаад нөхөр руу залгаад “ирэх болж байна уу” гэж асуухад миний урдаас “хүү ******* машинд дайрагдсан байна гэж хүн надад хэллээ” гэж хэлэхээр нь би гэрээсээ гүйж гараад такси барихад таксины жолооч ах намайг “ямар яаруу явж байгаа юм бэ” гэж асуухаар нь “би манай хүүхэд машинд дайрагдсан байна гэж сонслоо” гэж хэлэхэд таксины жолооч ах “өө тэгвэл энэ хойд зам дээр хүүхэд мөргүүлсэн байдалтай хүмүүс бөөгнөрөөд байсан” гэж хэлээд намайг хүргэж өгсөн. Тухайн осол гаргасан гэх газарт очиход манай хүүхдийг эмнэлгийн машин ирээд аваад явчихсан байсан. Тэгэхээр нь нөхрөө дуудаад хамт эмнэлэг дээр очсон...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 23-24 дэх тал),

6.Жолоочийн согтуурлыг “ALCOTEST 7510” багажаар шалгахад “...0,00 хувь гарсан” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дэх тал),

7.Гэрч Г.*******-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...А.******* миний эхнэр. Тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг, миний тээврийн хэрэгсэл. Миний эхнэр А.******* тухайн өдөр унаж явсан. Манай эхнэр тээврийн хэрэгсэл жолоодох В ангиллын үнэмлэхтэй. Миний тээврийн хэрэгсэлд ямар нэгэн эвдрэл, гэмтэл учирсан зүйл байхгүй. Надад ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэх зүйл алга байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргий 32-33 дахь тал),

8.Мөрдөгчийн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн “...Иргэн А.******* нь 7666 ******* улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож яваад зам тээврийн осол гаргахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэгт жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн талаар хэргийн газрын үзлэг, тээврийн хэрэгсэлд хийсэн үзлэг гэрч нарын мэдүүлэг зэргээр магадалгаа гаргав. Осол гарсан гол шалтгаан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан зогсоох арга хэмжээ аваагүй гэсэн заалтыг зөрчсөнөөс үүссэн байна” гэсэн магадалгаа (хавтаст хэргий 34-35 дахь тал), 9.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Тогтохын 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 749 дугаартай “1. А.*******гийн биед гэмтэл учирсан байна. 2. А.*******гийн биед зүүн шаант ясны доод 1/3 хэсгийн ташуу хугарал, тархи доргилт, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа хэсгийн зулгаралтууд, зүүн хацар хэсгийн цус хуралт, зүүн доод эрүүний зүүн урд хэсгийн зулгаралт, баруун эгэмний зүүн хэсгийн зулгаралт, нурууны дунд хэсгийн зулгаралт, зүүн ташаа хэсгийн зулгаралт, зүүн гуяны гадна, дээд хэсгийн зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. А.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

4.А.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарна.

5. А.*******гийн биед учирсан дээрх гэмтлүүд нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 40-41 дэх тал), 10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Цэндхүүгийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 175 дугаартай “1. А.*******гийн биенээс авсан гэх шингэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. 2. А.*******гийн биенээс авсан гэх шингэн цусанд этилийн спирт илрээгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 53-54 дэх тал), 11.Яллагдагч А.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн “...Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв дэлгэрэнгүй ярьсан байгаа. ...Тухайн үед хохирогч А.*******г хараагүй, хар замаар явж байтал гэнэт гүйгээд гараад ирсэн. Тухайн үед сандраад зогсоох арга хэмжээ авч амжаагүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 65-66 дахь тал), 12.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.чимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Би хохирлын баримт гаргаж өгөхгүй. А.******* манай хүүхэдэд эмчилгээ хийлгэх хохирол мөнгийг бүрэн гаргаж өгсөн байгаа. Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 81 дэх тал),

13.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.чимэгийн Ховд аймгийн Прокурорын газарт гаргасан “...А.******* нь бид нарын хохирол мөнгийг барагдуулж өгсөн тул бидэнд гомдол, санал алга байна.” гэсэн хүсэлт (хавтаст хэргийн 94 дэх тал) зэрэг болно. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтын шинжлэн судлав.

1.Гэрч Ю.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Манай дүү А.******* нь даруухан, төлөв даруу, тайван, ажилч хичээнгүй, дөлгөөн тайван, сайхан сэтгэлтэй хүүхэд байгаа юм. А.******* нь 1991 онд ******* гэх айлын ууган охин болон Ховд аймгийн ******* суманд төрсөн. Доороо эмэгтэй 3, эрэгтэй 1, нийт 4 дүүтэй. 1999-2008 оны хооронд ******* сумын 2 дугаар 10 жилийн сургууль төгссөн. 2010-2013 оны хооронд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны салбар сургуульд суралцаж төгссөн байгаа. А.******* нь 2016 онд гэр бүл болж нөхөр, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын багийн Усжуулахын орон сууцны 1 дүгээр орцны 12 тоотод амьдарч байгаа.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 69-70 дахь тал),

2.Гэрч М.Бат-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Нөхөр Г.*******, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сумын багт амьдардаг. Нөхөр Г.*******- нь Хөшөөтийн уурхайд том машин барьдаг. А.******* нь 1991 онд ******* гэх айлын ууган охин болон Ховд аймгийн ******* суманд төрсөн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 73-74 дэх тал),

3.2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 83 дахь тал),

4.Шүүгдэгч А.*******гийн төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 84-89 дэх тал),

5.Ховд аймгийн ******* сумын өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 1 дугаартай “******* овогтой ******* нь өрхийн эрүүл мэндийн төвд вакцинатор сувилагчаар ажилладаг. Үндсэн цалин 753250 төгрөг авдаг нь үнэн болно.” гэсэн тодорхойлолт (хавтаст хэргийн 90 дэх тал), 6.Ховд аймгийн ******* сумын өрхийн эрүүл мэндийн төвийн даргын 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн Б/3 дугаартай “А.*******г ажилд томилох тухай” тушаал (хавтаст хэргийн 91 дэх тал), 7.Шүүгдэгч А.*******гийн В ангиллын 1015383 дугаартай жолоочийн үнэмлэх, 7666 ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, (хавтаст хэргийн 92-93 дахь тал), Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох 5 баримтаар үнэлэв.

Хэрэгт цугларсан гэрч, насанд хүрээгүй хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, яллагдагч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт шүүгдэгч А.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7666 ******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо зам хөндлөн гарч байсан явсан зорчигч буюу 7 настай А.*******г мөргөж гэмтэл учруулсан байна. Улмаар шүүгдэгч нь цагдаагийн байгууллагад дуудлага өгч, түргэн тусламж дуудсанаар насанд хүрээгүй хохирогчийг эмнэлэгт хүргэжээ. Шинжээчийн дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогчийн биед үүссэн гэмтлүүд нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарсан зэрэг үйл баримт тогтоогдож байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1-д зааснаар замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх нь хөдөлгөөнд оролцож буй иргэний үүрэг юм. Жолооч замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, зам дээрх аюул саад нь янз бүрийн шинж чанартай байж болох учраас замын хөдөлгөөний дүрэмд зааснаар түүнд тохирсон арга хэмжээг авах нь хуулиар хүлээсэн түүний үүрэг бөгөөд аюул саад тулгарч болзошгүй үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох арга хэмжээ авах нь зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, түүнээс гарах хохирлыг багасгахад ач холбогдолтой. Шүүгдэгч А.******* нь 7666 улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй зогсоох арга хэмжээ авна.” гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргасан болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, ослын акт, мөрдөгчийн магадалгаа, яллагдагч, насанд хүрээгүй хохирогч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байна. Жолооч А.******* нь хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж осол гаргахад хүргэжээ. Насанд хүрээгүй хохирогч А.*******гийн биед үүссэн зүүн шаант ясны доод 1/3 хэсгийн ташуу хугарал, тархи доргилт, зүүн хацар хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн шанаа хэсгийн зулгаралтууд, зүүн хацар хэсгийн цус хуралт, зүүн доод эрүүний зүүн урд хэсгийн зулгаралт, баруун эгэмний зүүн хэсгийн зулгаралт, нурууны дунд хэсгийн зулгаралт, зүүн ташаа хэсгийн зулгаралт, зүүн гуяны гадна, дээд хэсгийн зулгаралт бүхий гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 216/422 дугаартай Шүүх эмнэлгийн “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаардаг болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж дүгнэлээ. Иймээс шүүгдэгчид холбогдох прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, хэрэгт цугларсан, шинжлэн судалсан нотолгооны ач холбогдол бүхий л нотлох баримтуудыг тал бүрээс хянаж харьцуулан үнэлж, дүгнэхэд шүүгдэгч шүүгдэгч А.******* нь Ховд аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 7666 ******* улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч, 7 настай А.*******г мөргөж түүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь 6 хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, ослын акт, мөрдөгчийн магадалгаа, яллагдагч А.*******, насанд хүрээгүй хохирогч А.*******, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.чимэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. Шүүгдэгч А.*******гийн замын хөдөлгөөнд оролцох явцад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн шинжийг хангаж байх тул прокуророос шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон гэж дүгнэлээ. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа санамсар болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан байна. Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн гэж үзлээ. Иймд шүүгдэгч А.*******г 7666 ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчиж зам тээврийн осол гаргаж, насанд хүрээгүй хохирогч А.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна. Прокурор шүүгдэгчийн гаргасан хүсэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал шүүх хуралдаанд тогтоогдсон тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар Шүүгдэгч А.******* нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар тогтоогдож байгаа ба (хавтаст хэргийн 51 дэх тал) анхаарал, болгоомжгүйгээр зам тээврийн осол гаргасан, хохирол, хор уршгийг нөхөн төлсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг 7 төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч А.*******г “автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчмыг баримтлан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний “жирэмсэн” гэх хувийн байдал, болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан шүүх хуралдаанд улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлтийн хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч А.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялаар . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д торгох ялыг ямар хугацаанд, ямар хэмжээгээр төлөхийг шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах талаар хуульчилсан байна. Иймээс шүүгдэгчийн “сувилагчаар ажиллаж цалин авдаг” гэх хувийн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан түүнд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд 1 сард сард 226666 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгчид тайлбарлаж шийдвэрлэлээ. Бусад асуудлын талаар: Шүүгдэгч А.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.*******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хор уршиг буюу эмчилгээний зардал, хохирол нэхэмжилсэн баримтаа хэрэгт ирүүлээгүй “гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлж, хүсэлт гаргасан учир (хавтаст хэргийн 81, 94 дэх тал) шүүгдэгчийг бусдад төлөх хохиролгүй гэж үзлээ. Мөн энэ хэргийн учир шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны . Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгав.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* ургийн овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******г зургаан зуун наян нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 680000 төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд сард 226666 /хоёр зуун хорин зургаан мянга зургаан зуун жаран зургаа/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч А.*******д тайлбарласугай.

5.Шүүгдэгч А.******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хурааж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.БАХЫТБЕК