| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2021/0197/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/41 |
| Огноо | 2022-01-20 |
| Зүйл хэсэг | 21.2.2., |
| Улсын яллагч | Б.Буяндалай |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 2022/ШЦТ/41
2022/ШЦТ/41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэлээр хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Г.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Буяндалайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г Нд õîëáîãäîõ 2112........... дугаартай эрүүгийн хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Архангай аймгийн Өгийнуур суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт .............. аймгийн ............... сумын ................. дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар нийт 19 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Б овогт Г Н /РД:/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Н нь ............. аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн 1812000530139 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр намайг согтуу байх үед хадам аав Ж.Т намайг зодсон...” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2112............... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Шүүгдэгч Г.Нгийн хохирогчоор өгсөн:... Уг өдөр Архангай аймгийн төвөөс хойд зүгт байдаг уул руу явж мод бэлтгэж ирээд гэртээ эхнэр хүүхдийн хамт гурвуулаа байж байтал 16 цагийн үед Д, С, Ш гэх зүс таньдаг аймгийн цагдаагийн газрын 3 мөрдөгч гэрт орж ирээд шууд нэгжлэг хийсэн, ямар нэгэн зөвшөөрөл танилцуулалгүй шууд нэгжлэг хийгээд байсан ба намайг машинд суучих уулзаадахъя гэж тэр 3 хэлээд дагуулаад гарсан, гарахаас өмнө миний өмсөж гарсан гутлын улны зургийг гар утсаараа дарсан, бас нэг өмсдөг гутлыг аваад гарсан, гэрээс гарахад хашааны үүдэнд байсан цагаан өнгийн Старикс шиг машинд суулгасан, жолоог Д нь барьсан. Тэгээд шууд цагдаагийн газарт намайг аваачаад цагдаагийн газрын 2-р давхарын баруун мухарт байрлах дотроо дөрвүүлээ суудаг бололтой өрөөнд оруулсан. Тэгээд уг өрөөн дотор байсан жижиг өрөөнд С намайг дагуулаад орсон. Намайг тонгой гээд өгзөг рүү урт хар өнгийн бороохойгоор айлын гэр ухсан байна гээд бороохойдсон, хэдэн удаа бороохойдсныг яг хэлж мэдэхгүй байна, 10 орчим болсон байх, дараа нь Д орж ирээд С гарсан, Д бас өгзөг рүү нөгөө бороохойгоор хэдэн удаа цохиод, 2 гарын мөрнөөс доош, тохойноос дээш хэсгийн хооронд гадна талд нь 2, 2 удаа бороохойдсон, хийсэн хэргээ улайхгүй байна гээд нүдээд байсан, би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, тэгээд намайг гадаа гараад сууж бай гэсэн ба гадаа гарахад 19 цаг орчим болж байсан байх, гадаа дөнгөж гартал манай эхнэр Бын эгч Э ирж таарсан ба юу хийж зогсож байгаа юм гэхээр нь цагдаа нар авч ирээд нүдээд байна, та түрүүлээд явж бай гээд явуулсан. Би 30-аас 40 минут цагдаагийн газрын гадаа зогсож байгаад бөгс өвдөөд байхаар нь шууд гэр рүүгээ алхсан, гэртээ 20 цаг орчимд ирсэн ба гэрт эхнэр хүүхэд болон Э эгч байсан. Тэгээд гэрийнхэндээ болсон асуудлыг хэлээд, өмдөө тайлахад бөгс улайчихсан байна гэсэн, бас халуураад байсан ба эмнэлэг рүү эхнэр болон Э эгч, түүний нөхөр Аийн хамт дөрвүүлээ явсан. Эмнэлэгт очоод эрэгтэй эмчид үзүүлэхэд даралт ихссэн байна гэсэн, миний өгзөгийг үзээд аймаар болчихсон байна, өглөө шүүх эмнэлэгт үзүүл гээд шар өнгийн бичиг хийж өгсөн. Тэгээд гэртээ харьж амарсан. Маргааш нь би цагдаа дээр миний шалгагдаж буй хэргийн өмгөөлөгч болох Этай очиж уулзаад болсон асуудлыг хэлсэн, өмгөөлөгч өргөдлөө прокурорт өг, гэхдээ өмнө нь тэр 2 цагдаатай уулз гэхээр нь өмгөөлөгчийн утсаар Д руу залгаад эхнэр ярьтал өргөдлөө өгвөл өг өг гэсэн, тэгээд тэнд эхнэрийн утсаар зургаа даруулаад гарч 4 ширхэг зургийг угаалгасан, буцаж өмгөөлөгч дээр ирээд өмгөөлөгчийн компьютер дээр эхнэрийн хамт хэлж байгаад шивүүлээд хэвлэж гаргаад эхнэр гарын үсгээ зурсан, прокурор руу яваад гомдлоо зураг, эмнэлгийн хуудсын хамт эхнэр оруулж өгсөн. Прокурор явах замд Стай таарахад өргөдлөө өгвөл өг гэсэн ба эхнэрийн утсан дээрх миний зургийг хараад аа яая гэчихээд явсан. Тэгээд гэртээ хариад амарсан, маргааш өглөө нь Д уучилчих гээд гэрт ирж уулзсан. Эхнэр уучлахгүй гээд ууралтал яваад өгсөн, тэгээд прокуророос шүүх эмнэлэгт үзүүл гээд аймгийн Шүүх эмнэлэг явж үзүүлсэн, дүгнэлтээ аваагүй, тэгээд байж байтал орой Д гэрт ирээд Авлигатай тэмцэх газраас дуудсан, өглөө 05 цагт явъя гээд өглөө нь үүрээр гэрийн гаднаас Д ганцаараа нөгөө цагаан өнгийн машинтайгаа ирээд эхнэр хүүхдийн хамт намайг суулгаад явсан, хотод ирээд Авлигатай тэмцэх газрын урд Стай уулзаад, Д нь тэр газар руу ганцаараа орсон, яах гэж орсныг нь мэдэхгүй, хэсэг хугацааны дараа байхгүй байна гэж гарч ирээд эхнэр охин бид гурвыг зүүн наранд байдаг хадмын гэрт хүргэж өгсөн, маргааш өглөө нь бас ирж аваад дахиад Авлигатай тэмцэх газрын үүдэнд ирсэн ба Д нь ороод эхнэрийн гарын үсэгтэй хүсэлтийг өгсөн, уг хүсэлтийг аймаг дээр өмгөөлөгчийн өрөөнд намайг модон дээрээс ойчсон гээд хэлчих гээд гуйж байгаад бичүүлээд эхнэрээр гарын үсэг зуруулсан, өмгөөлөгч тэрийг компьютер дээрээ бичээд хэвлэж өгсөн. Тэгээд сүүлд танай газрын урд ирэхдээ бид нарыг ерөөсөө дуудаагүй юм байна гэж ойлгоод эхнэр уурлаад явъя гээд Дын хамт аймаг руу буцаад явсан, С тусдаа явсан. Би адуу хулгайлсан хэргээр шалгагдаж байгаа, одоо Даваа гарагт 14 цагаас шүүх хурал нь болно гэсэн, би 2016 оны 12 дугаар сард 2 тооны адуу хулгайлаад зарчихсан юм, одоо хохирлыг нь барагдуулсан, өмнө нь би 2011 онд мөн хулгайн хэргээр 3 жил 6 сарын хугацаатай хоригдон 2014 онд суллагдаж байсан. Хүүхдийн мөнгө болон асаргааны мөнгө болох сарын 60.000 төгрөгөөр, мөн эцэг эхээсээ мах шөл авдаг, тэгээд л амьдардаг. С, Д нарыг цагдаагийн газарт 2016 оны 12 дугаар сараас шалгагдаж эхлэснээсээ хойш зүс таних болсон юм. С нь туранхай өндөр, шар царайтай, Д нь махлаг, хууз сахалтай бор царайтай, хоёулаа 30 хүрч яваа залуу хүмүүс байдаг. С, Д нар нь 500.000 төгрөг өгье гэж байсан, гэхдээ өгч байгаагүй, мөн түлээ мод, мах зэрэг авч өгье гээд байсан, бас өгөөгүй, аваагүй. Миний биеийн байдал одоо зүгээр байгаа, бага зэргийн хөндүүртэй, хөндүүр нь арилаагүй байна. Одоо надад яг гомдол, санал гэх зүйл бол алга. Би хот руу автобусаар ирсэн, төлбөр нь 46.800 төгрөг болж байсан, билет нь эхнэрт байгаа байх, эхнэрийн эгч Эгаас зээлсэн. Одоо буцахад хадам ээж мөнгө өгнө гэж байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 23-24 хуу/
Шүүгдэгч Г.Нгийн хохирогчоор дахин өгсөн:...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр намайг согтуу байх үед хадам Т намайг зодсон байсан. Би тухайн үед Эрдэнэбулган сумын Цагаан давааны А25 тоот гэртээ, орой унтаж байтал намайг хүн зодоод байсан. Тэгээд сэрэхэд хадам аав Т шалны мод барьчихсан зогсож байсан. Дээрх асуудал болсны дараа буюу 2 хоногийн дараа 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр цагдаа ДД, С нар нь намайг зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 13-15 хуу/
Гэрч Т.Бын өгсөн: ...манай нөхөр Н нь Архангай аймаг дахь цагдаагийн газарт адуу хулгайлсан хэргээр 2016 оноос хойш шалгагдаж байгаа ба одоо хэрэг нь шүүх рүү шилжсэн, шүүх хурал нь ирэх даваа гарагт буюу 02 дугаар сарын 05-ны өдөр болно гэсэн, миний гаргасан гомдлын тухайд би нөхөр Н, охин Бын Н нарын хамт Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Цагаан давааны 39а гудамжны 24 тоотод 2017 оны 10 дугаар сараас хойш амьдарч байгаа ба уг 24 тоот нь манай ээжийн дүүгийнх юм, тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бид 3 гэртээ байж байтал 15 цагаас 16 цагийн хооронд Архангай аймгийн цагдаагийн газрын С, Д гэх цагдаа нар шууд орж ирээд нэгжээд байсан, ийм тийм зүйл хайж байна гэж хэлээгүй ба ямар мах идэж, хэрэглэж байгаа юм, та нар хулгайгаар л амьдарч байгаа биз дээ гээд нөхөр Нгийн өмсдөг гутлын улны зургийг болон бас нэг өмсдөг гутлын улны зургийг нь гар утсаараа авснаа, яг л хээ нь таарч байна шүү дээ, мөн байна гэсэн, тэгээд явъя гээд Нг дагуулаад гэрээс гарсан. Би манай хажуугийн хашаанд буюу 25 тоотод байдаг манай ээжийн төрсөн дүү Э /утас нь 95....... / эгчийн гэрт ортол байхгүй бага насны хүүхдүүд нь /3 хүүхэдтэй/ байсан ба утсаар нь залгатал зах дээр байна, одоо очлоо гэхээр нь манай нөхрийг цагдаа нар аваад явчихсан, та очоод байна уу үзчихээд ирээч гэсэн, тэгээд эгч 18 цаг өнгөрч байхад ирээд “цагдаагийн гадаа Н тамхи татаад сууж байна, тэгээд одоо яв гэж хэлэх юм бол очлоо” гэсэн гэж хэлсэн. Тэгээд 20 цагийн орчим манай нөхөр Н гэртээ орж ирсэн ба энэ үед манай эгч Э манайд байж байсан, нөхөр маань орж ирээд сууж чадахгүй байсан ба яасан юм гээд асуутал нөгөө 2 авч явсан цагдаа нар хулгай хийчихээд хийсэн хэргээ хүлээж чаддаггүй биздээ гээд бороохойгоор өгзөг рүү нь болон 2 гарын булчин руу нь цохисон гээд эгч бид хоёрт үзүүлсэн ба хөхөрчихсөн байсан. Халуурсан, алхаж чадахгүй байхаар нь манай эгч эмнэлэгт үзүүлсэн нь дээр гээд манай гэрээс 30 минутын зайтай аймгийн төвд байдаг нэгдсэн эмнэлэг рүү Э эгч, түүний нөхөр А нарын хамт дөрвүүлээ алхаад явсан, би хүүхдээ Э эгчийн хүүхдүүдэд үлдээсэн, 23 цагийн үед эмнэлэгт очоод үзүүлтэл зөөлөн эд байна, цуутай диклотик уучих, өвчин нь намдана гэсэн, тэгээд эмнэлгийн аптекаас диклотик болон даралтны эм худалдаж аваад гэр рүүгээ алхаад ирцгээхэд 00 цаг болж байсан байх. Тэгээд маргааш нь буюу 01 дүгээр сарын 23-ны өдөр 10 цаг өнгөрч байхад манай нөхрийн цагдаа дээр шалгагдаж буй хэрэг дээр өмгөөлөгчөөр оролцож буй Э өмгөөлөгчтэй нөхөр, охины хамт очиж уулзаад, болсон асуудлыг хэлтэл цагдаа хүн зодох эрх байхгүй шүү дээ, прокурорын газарт өргөдлөө бичээд өг гэсэн, тэгээд бид 3 утсан дээрээ урд шөнө авсан нөхрийнхөө өгзөгний зургийг угаалгах гээд гараад явж байхдаа прокурорын газрын ойролцоо манай нөхрийг зодсон гэх цагдаа таарсан ба С гэдэг гэж манай нөхөр хэлсэн, С нь тааралдаад манай нөхрөөс “яаж байна” гэж асуухад нь гомдол гаргах гээд явж, одоо нөхрийнхөө зодуулсан зургийг нь угаалгах гэж байна гэтэл би хэзээ зодсон юм, зодоогүй, зургийг чинь харъя гэсэн, тэгэхээр нь би утсан дээрээсээ зургийг нь үзүүлтэл өө за за ойлгомжтой юм байна гэж хэлээд яваад өгсөн. Тэгээд бид 3 зураг угаадаг газар орж 4 ширхэг зургийг 1 цаасан дээр угаалгасан, манай нөхрийн 2 талын гар болон биеийн хойд хэсгийг ерөнхийд нь харуулсан зургийг өмгөөлөгчийн өрөөнд би утсаараа дарсан, харин зөвхөн өгзөг хэсгийг харуулсан зургийг нь 22-ны орой дарсан юм, тэгээд буцаад өмгөөлөгчийн өрөөнд очоод компьютер дээр нь прокурорын газарт хандсан гомдлыг өмгөөлөгчид хэлж бичүүлсэн. Тэгээд манай нөхөр өмгөөлөгчийн өрөөнд үлдээд би охины хамт аймгийн прокурорын газар орж гомдлоо бичгээр зураг болон эмнэлэгт үзүүлсэн шар өнгийн хуудасны хамт өгсөн. Маргааш нь буюу 01 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө прокуророос залгаад гомдлынхоо хариуг аваарай гэсэн, очоод хариугаа авсан, шүүх эмнэлэгт үзүүл гээд нөхөр охины хамт очоод манай нөхөр эмч рүү нь орж үзүүлсэн, уг өдрийн өглөө нь гэрээсээ гараагүй байхад миний утас руу өмгөөлөгч Эаас дугаарыг чинь авлаа гээд Д гэх цагдаа нь 99143375 дугаараас залгаад Нтай яръя гээд ярьсан. Тэгээд өмгөөлөгчтэй чинь хамт уулзъя гэсэн байсан, тэгээд шүүх эмнэлэгт үзүүлчихээд өмгөөлөгчийн өрөөнд очиход С, Д гэх цагдаа нар нь ирсэн байсан ба өмгөөлөгч цагдаа нарт ингэж хүн зодож болдог юм уу гэхэд харин тийм ээ, бид нарын буруу гэж Д нь хэлсэн. Өмгөөлөгч та нар өөрсдөө учраа ол гэсэн ба би Авлигатай тэмцэх газраас шалгаад бичиг ирэхээр нь шийднэ гэсэн, манай нөхөр болохоор хүмүүсийг ажилгүй болгоод яахав, тохирчихъё гээд байсан, цагдаа нар болохоор хэрэгтэй юм байвал хэлчих, бид нар аваад өгье гэж байсан, тэгээд бид тохиролцоогүй гэртээ харьсан. Тэгээд 01 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед Д цагдаа 99............. дугаараас залгаад, Авлигатай тэмцэх газраас бүгдийг нь дуудаж байна, маргааш өглөө үүрээр 04 цагийн үед хот руу явъя гэсэн, тэгээд 05 цаг өнгөрч байхад Д нь саарал өнгийн /ямар машин гэдгийг нь мэдэхгүй/ машинтай Сын хамт гэрийн гадаа ирээд нөхөр, охин бид гурвыг хамт суулгаад, Улаанбаатар хотод 01 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед ирсэн ба 28-ны өдөр Ням гарагт аймаг руу буцсан, С, Д нар нь машинд замд явахдаа болон ер нь 01 дүгээр сарын 25-ны өдөр өмгөөлөгчийн өрөөнд бичсэн хүсэлтийнхээ дагуу мэдүүлэг өгөөрэй гэж Нд хэлсэн гэсэн. 01 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлт гэдэг нь тухайн өдөр өмгөөлөгчийн өрөөнд уулзаж байхдаа цагдаа нар гуйгаад хаднаас унасан гээд хэлчих гээд өмгөөлөгчийн комюьютер дээр өмгөөлөгчөөр бичүүлээд хэвлээд, надаар гарын үсэг зуруулсан юм. Тэгээд 01 дүгээр сарын 26-ны өдөр хотод ирээд танай байгууллага гадна машинтай зогсоод Д нь танай байгууллага руу орж дээрх хүсэлтийг өгсөн, энэ нь 14 цагийн орчим байх. Манайх сар бүр улсаас өгдөг хүүхдийн 20.000 төгрөг болон халамжийн 40.000 төгрөгөөр амьдардаг. Манай нөхрийн ээж болон хойд эцэг нь Өгийнуур суманд байдаг, манай эцэг Чулуут суманд байдаг, ээж хотод байдаг, тэгээд бидний гэр бүлээс ирсэн мөнгөөр бас амьдардаг юм. Өмгөөлөгч Эын тухайд, Эрдэнэбулган сумын 1 дүгээр багийн Засаг даргаас амьдралын түвшин доогуур гэх утгатай тодорхойлолт гаргуулж аваад Э өмгөөлөгчид өгч байсан, тэгээд өмгөөлөгчид мөнгө төгрөг төлдөггүй юм. Өмгөөлөгч Э нь Архангай аймагт амьдардаг хүн, одоо аймагтаа байгаа. Д цагдаа 01 дүгээр сарын 25-ны өдөр өмгөөлөгчийн өрөөнд уулзацгааж байхдаа устгачихсан байна лээ, үүнийг нь 26-ны өдөр нь би мэдсэн ба миний утсыг Д тухайн өдөр өөрийнхөө авч өгсөн нэгжийг /2.000 төгрөгийн нэгж/ чинь хийгээд өгье гээд надаас авч байсан юм, өөр хүн тэр зургуудийг устгана гэж байхгүй ба Д л надаас авч байсан. Тухайн үед нь хүүхэд уйлаад Д би нэгжийг чинь хийгээд өгье гэхээр нь юм бодолгүй өгч байсан. С, Д нарыг ямар албан тушаалтай, ямар цагдаа гэдгийг нь би мэдэхгүй, гомдол гаргахдаа өмгөөлөгч бичиж байсан, С нь дунд зэргийн нуруутай, бие нь мөн дунд зэргийн тарган, туранхай биш, шаравтар царайтай, Д нь бас дунд зэргийн нуруутай, бага зэрэг махлаг, шар дуу царайтай залуухан хүмүүс байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 26-27 хуу/
Гэрч Ц.Аийн өгсөн: ...2018 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр санагдаж байна өдрийн тодорхой санахгүй байна. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт өөрийн биеийг үзүүлж явж байгаад орой 17 цагийн үед гэртэй хариад эхнэрийн хамт гэртээ байж байтал манай гэрийн хажууд амьдардаг Нгийн эхнэр Б нь манай гэрт орж ирээд Нг цагдаа авч яваад зодчихсон байна эмнэлэг дуудаад ирэхгүй байна, өөрөө хүрээд ир гээд байна хамт эмнэлэг явъя гэж хэлсэн. Тэгээд Нтай хамт бид нар эмнэлэг ортол Нгийн 2 гуя, бөгс нь ар талаараа ороолгуулсан гэмээр хүрэн өнгийн толботой болчихсон байсан. Тухайн үед Н миний гуя өвдөөд, халуураад байна гэж ярьж байсан. Нгийн 2 гуяны ар, бөгс хэсгийн сул мах нилээн том хүрэн толботой болсон, бас ар нуруу хэсэг нь хүрэн толботой болчихсон байсан. Н өвдөж халуураад байна гэж яриад байсан. Нг би эхнэрийн хамт аймгийн эмнэлэгийн хүлээн авах дээр авч ирж үзүүлсэн. Н зан харилцаа хэвийн, хүнтэй яриа хөөрөө сайтай хувийн байдлын хувьд эхнэр 1 хүүхдийн хамт амьдардаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, хулгайн хэрэгт холбогдон шалгагдаж байгаа, одоо шүүхийн шатанд хэрэг нь байгаа. Тамхи татдаг, архи уусан байхыг нь би хараагүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 29-30 хуу/
Гэрч Ц.Эгийн өгсөн: ... 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би гадуур ажилтай явж байгаад гэртээ орой 18 цагийн орчимд иртэл Б манай гэрт орж ирээд Н хүнд зодуулчихсан байна түргэн дуудсан чинь ирэхгүй байна, өөрдсөө хүрээд ир гээд байна хамт явъя гэж хэлсэн. Тэгээд Н, Б, А бид 4 явган алхаад аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын өрөөнд очиж Нг үзүүлсэн. Эмч Нг үзээд хувцсыг нь тайлж үзтэл Нгийн 2 мөрний доод талын булчин, 2 бөгсний ар хэсэг хөхөрсөн толботой болчихсон байсан. Эмч Нгийн даралт их байна гээд эм өгөөд байсан. Тэгээд бид нар гэртээ буцаж харьсан. Нг хэн зодож тийм болгосон гэдгийг нь мэдэхгүй байна. Б ярихдаа цагдаа нар зодсон байх гэж яриад байсан. Би тухайн өдөр Нтай цагдаагийн газарт очиж уулзаагүй. Н надад юу болсон талаар хэлээгүй. Нгийн эхнэр Б нь надад хэлэхдээ цагдаа манай нөхрийн авч яваад зодчихсон байна гэж байсан. Нгийн 2 мөрний доод талын булчин, 2 бөгсний ар хэсэг нилээн том хөхөрсөн толботой болчихсон байсан. Нг аймгийн эмнэлгийн хүлээн авах дээр авч ирж үзүүлсэн. Н зан байдлын хувьд буруу зөрүү зангүй, хүнтэй нийцтэй байдаг, эрхэлсэн ажилгүй эхнэр хүүхэдтэйгээ амьдардаг хүн...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 31-32 хуу/
Гэрч Г.Жийн өгсөн:...яаралтай тусламжийн хуудсаас харахад би 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ерөнхий жижүүр эмч Ц.Бгийн хамт үүрэг гүйцэтгэж ажилласан байна. Надад харуулж буй эрэгтэй хүн нь тухайн үед ирж үзүүлж байсан. Миний хувьд яаралтай тусламжийн хуудасны сувилагчийн хэсэгт үзүүлэгч иргэдээс асуумж авч бөглөдөг. Г.Н нь тухайн үед Цагдаагийн алба хаагчид зодуулсан тухай үзүүлэх үедээ ярьж байсан. Тэгэхдээ би яаралтай тусламжийн хуудсын “Гол зовуир” хэсэгт бөглөхдөө бусдад зодуулсан ууц нуруугаар өвдөнө, бөгс хөхөрсөн гэсэн тэмдэглэл хийсэн. Учир нь хүнд зодуулсан учраас бусдад зодуулсан гэдгээр бичсэн. Цагдаагийн алба хаагчид гэдгийг нь тодорхой тэмдэглэл хийгээгүй. Үзүүлэгч Г.Нгийн хувьд, надад үзүүлэхдээ бол Цагдаагийн алба хаагч нарт зодуулсан тухайгаа хэлж, ярьж байсан. Яаралтай тусламжийн хуудсыг харахад эмчийн анхны үзлэг хэсэгт “Бүсэлхий нуруугаар татаж өвдөнө, явах үед бөгс хөндүүрлэнэ, сууж чадахгүй, өнөөдөр гэрээс 16 цаг орчимд 3 цагдаа хулгайн хэргээр Цагдаагийн газар авч яваад 18 цаг хүртэл бөгс 2 талын мөр, бугалга руу бороохойгоор цохиж зодсон" гэсэн тэмдэглэл хийсэн байна. Энэ талаар эмч Ц.Бгээс илүү нарийн тодруулсан нь дээр байх..гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 245-246 хуу/
Гэрч Ц.Бгийн өгсөн: ...тухайн өдөр сувилагч Ж яаралтай түргэн тусламжийн сувилагчаар би мэс засал, гэмтэл, сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний тасгийн жижүүр эмчээр хонож ажилласан. Намайг жижүүртэй байх хугацаанд Гийн Н гэдэг эмэгтэй нэртэй эрэгтэй хүн ирж үзүүлээд өөрөө хэлэхдээ өмнө нь хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан, өнөөдөр цагдаа нар намайг гэрээс авч яваад боройхоогоор зодсон гэсэн ба өвдөж байна гэхээр нь биед нь үзлэг хийхэд бөгс болон нуруу, бугалга хэсэгт хөхөрсөн байсан. Яасан юм бэ гэж асуухад цагдаа нар боройхоогоор зодсон гэж хэлж байсан санагдаж байна. Би тухайн үедээ тэмдэглэл дээрээ тодорхой бичсэн байгаа. Үзүүлэгч Г.Н нь анх ирээд үзүүлэхдээ цагдаа нар бороохойгоор зодсон гэж ярьж байсан. Нгийн биед илэрсэн зовиур, шарх нь миний бодлоор урт нарийхан, мохой буюу бөөрөнхий хатуу зүйлийн үйлчлэлээр цохиход үүссэн болов уу гэж бодож байна. Учир нь хэрэв дөрвөлжин буюу сандлын хөл зэргээр цохивол биеийн аль нэг хэсэгт язралт үүснэ гэсэн үг...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 249-250 хуу/
Гэрч Ж.Тгийн өгсөн: .... 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би Архангай аймгийн Чулуут суманд байсан. Тухайн үед манай охин Б Н нар нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд манай салсан эхнэрийн дүү Э нөхөр А нарын хажуу хашаанд амьдарч байсан юм. Би Чулуут сум руу явсан үедээ бол олон хоногоор явдаг тухайн үед яг хэд хоног явсан эсэхээ тодорхой санахгүй байна. Гэхдээ 2018 оны цагаан сараар би Чулуут суманд байсан санагдаж байна. Би Нг зодож цохисон асуудал байхгүй. Миний хувьд тэр хүнийг зодно гэж байхгүй харин ч тийм дээрээ тулвал би өөрөө зодуулах байх. Н нь архи уудаг учраас эрүүл үед нь битгий архи ууж бай гэж үглэж хэлэх тохиолдол байдаг. Би Нг нэг ч удаа цохиж зодож байгаагүй. Ямар учраас ингэж мэдүүлсэнийг нь би мэдэхгүй байна, миний хувьд тухайн үед Архангай аймгийн Эрдэнэбулган суманд байгаагүй. Чулуут суманд байсан энэ талаар ч хүмүүс мэдэж байгаа байх. Харин 2018 оны цагаан сарын дараа Б, Э нарын ярианаас Н нь цагдаад зодуулсан гэсэн юм ярьж байсныг нь сонссон. Н нь яг хэнд зодуулсан эсэхийг би мэдэхгүй...гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 4 хуу/
Гэрч Х.Дийн өгсөн: .... Хулгайн хэргүүд бол нилээдгүй шалгагдаж байсан. Миний хувьд Нг ажлын шугамаар мэднэ. Н нь Өгийнуур сумын гаралтай бөгөөд хулгайн хэргээр удаа дараа шалгагдаж байсан хүн байгаа юм. Н шалгагдаж байх хугацаандаа үе үе алга болчихдог эрэл хайгуул болж олж авдаг байсан. Тухайн үед Нд холбогдох хивс алдагдсан хэрэг гарсан эсэх талаар сайн мэдэхгүй байна. Нгийн хувьд хэргээсээ мултрах зайлсхийх зорилгоор шалгаж байгаа байцаагчаа гүтгэх, аль болох буруутай байдалд оруулах гэж хэл ам гаргаж явдаг талаар би төлөөлөгч нараасаа сонсож байсан. Ерөнхийдөө Эрүүгийн цагдаагийн албаны алба хаагчийн үндсэн үүрэг бол эзэн холбогдогч нь тодорхойгүй нуугдмал гэмт хэргийг илрүүлэх чиглэлээр ажиллах бүрэн эрхтэй, энэ чиг үүргийнхээ хувьд өөрт шалгагдаж буй хэргээс гадна бие дааж хариуцсан чиглэлийнхээ хүрээнд нуугдмал гэмт хэргийн мэдээллийг үндэслэн холбогдох ажиллагааг явуулах эрхтэй. Намайг Эрүүгийн ахлах мөрдөгчөөр ажиллаж байх хугацаанд эрүүгийн мөрдөгч Н.С, Б.ДД нар нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй, ажил үүргийн хувьд бол нилээн санаачилга сайтай, өөрийн шалгаж байгаа хэрэг болон өгсөн үүрэг даалгаврын дагуу ажил үүргийг цаг тухайд нь сайн гүйцэтгэдэг, сайн алба хаагчид байгаа юм. Энэ хоёр залууг томилогдон ирснээс нь хойш хугацаанд хамт ажиллаж байгаа болохоор сайн мэдэж байна. Манай Архангай аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасаг 2016 оны улсын тэргүүний тасгаар шалгарч байсан тухайн цаг хугацаанд Б.ДД, Н.С нар нь ажиллаж байсан хувь нэмрээ оруулсан. Эдгээр хоёр алба хаагч байгууллагын аваргаар 1-2 удаа ч шалгарч байсан сайн алба хаагчид байгаа юм бусад шагналаар ч гэсэн шагнагдаж байсан....гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 21-22 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 59 дугаартай шинжээчийн дүгнэлтэд
1. Г.Нгийн биед 2 гарын бугалга, 2 өгзөгөнд цус хуралт, гэмтэл учирчээ. Тус
тусдаа шинэ гэмтэл байна.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүсчээ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар биеийн эрүүл
мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэлд хамаарна.
4. Хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй...гэх дүгнэлт /1-
ийн хх-ийн 42 хуу/
2018 оны 03 дугаар сарын 15-ны өдөр яллагдагч Б.ДДын гар утсанд үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /1-ийн хх-ийн 16-17 хуу/
Архивын баримтад үзлэг хийсэн тэмдэглэл болон тус аймаг дахь Цагдаагийн газрын Хоногийн нэгдсэн томилгооны хуулбарууд /2-ийн хх-ийн 201-217 хуу/
Гэрч Т.Б, яллагдагч Б.ДД нарын гар утасны лавлагаа, холбогдох нотлох баримтууд /1-ийн хх-ийн 68-78 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /4-ийн хх-ийн 99-100 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Нд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Н нь ........... аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн 1812.............. дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр намайг согтуу байх үед хадам Ж.Т намайг зодсон...” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2112................ дугаар хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Н нь . ...............аймгийн............ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн 1812000530139 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...2018 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр намайг согтуу байх үед хадам Ж.Т намайг зодсон...” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Г.Нгийн хохирогчоор өгсөн:... Уг өдөр Архангай аймгийн төвөөс хойд зүгт байдаг уул руу явж мод бэлтгэж ирээд гэртээ эхнэр хүүхдийн хамт гурвуулаа байж байтал 16 цагийн үед Д, С, Ш гэх зүс таньдаг аймгийн цагдаагийн газрын 3 мөрдөгч гэрт орж ирээд шууд нэгжлэг хийсэн, ямар нэгэн зөвшөөрөл танилцуулалгүй шууд нэгжлэг хийгээд байсан ба намайг машинд суучих уулзаадахъя гэж тэр 3 хэлээд дагуулаад гарсан, гарахаас өмнө миний өмсөж гарсан гутлын улны зургийг гар утсаараа дарсан, бас нэг өмсдөг гутлыг аваад гарсан, гэрээс гарахад хашааны үүдэнд байсан цагаан өнгийн Старикс шиг машинд суулгасан, жолоог Д нь барьсан. Тэгээд шууд цагдаагийн газарт намайг аваачаад цагдаагийн газрын 2-р давхарын баруун мухарт байрлах дотроо дөрвүүлээ суудаг бололтой өрөөнд оруулсан. Тэгээд уг өрөөн дотор байсан жижиг өрөөнд С намайг дагуулаад орсон. Намайг тонгой гээд өгзөг рүү урт хар өнгийн бороохойгоор айлын гэр ухсан байна гээд бороохойдсон, хэдэн удаа бороохойдсныг яг хэлж мэдэхгүй байна, 10 орчим болсон байх, дараа нь Д орж ирээд С гарсан, Д бас өгзөг рүү нөгөө бороохойгоор хэдэн удаа цохиод, 2 гарын мөрнөөс доош, тохойноос дээш хэсгийн хооронд гадна талд нь 2, 2 удаа бороохойдсон, хийсэн хэргээ улайхгүй байна гээд нүдээд байсан, би ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй, тэгээд намайг гадаа гараад сууж бай гэсэн ба гадаа гарахад 19 цаг орчим болж байсан байх, гадаа дөнгөж гартал манай эхнэр Бын эгч Э ирж таарсан ба юу хийж зогсож байгаа юм гэхээр нь цагдаа нар авч ирээд нүдээд байна... Маргааш нь би цагдаа дээр миний шалгагдаж буй хэргийн өмгөөлөгч болох Этай очиж уулзаад болсон асуудлыг хэлсэн, өмгөөлөгч өргөдлөө прокурорт өг, гэхдээ өмнө нь тэр 2 цагдаатай уулз гэхээр нь өмгөөлөгчийн утсаар Д руу залгаад эхнэр ярьтал өргөдлөө өгвөл өг өг гэсэн, тэгээд тэнд эхнэрийн утсаар зургаа даруулаад гарч 4 ширхэг зургийг угаалгасан, буцаж өмгөөлөгч дээр ирээд өмгөөлөгчийн компьютер дээр эхнэрийн хамт хэлж байгаад шивүүлээд хэвлэж гаргаад эхнэр гарын үсгээ зурсан, прокурор руу яваад гомдлоо зураг, эмнэлгийн хуудсын хамт эхнэр оруулж өгсөн...Миний биеийн байдал одоо зүгээр байгаа, бага зэргийн хөндүүртэй, хөндүүр нь арилаагүй байна. Одоо надад яг гомдол, санал гэх зүйл бол алга....гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 23-24 хуу/ , гэрч Т.Бын өгсөн: ... тэгээд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр бид 3 гэртээ байж байтал 15 цагаас 16 цагийн хооронд Архангай аймгийн цагдаагийн газрын С, Д гэх цагдаа нар шууд орж ирээд нэгжээд байсан, ийм тийм зүйл хайж байна гэж хэлээгүй ба ямар мах идэж, хэрэглэж байгаа юм, та нар хулгайгаар л амьдарч байгаа биз дээ гээд нөхөр Нгийн өмсдөг гутлын улны зургийг болон бас нэг өмсдөг гутлын улны зургийг нь гар утсаараа авснаа, яг л хээ нь таарч байна шүү дээ, мөн байна гэсэн, тэгээд явъя гээд Нг дагуулаад гэрээс гарсан....Тэгээд 20 цагийн орчим манай нөхөр Н гэртээ орж ирсэн ба энэ үед манай эгч Э манайд байж байсан, нөхөр маань орж ирээд сууж чадахгүй байсан ба яасан юм гээд асуутал нөгөө 2 авч явсан цагдаа нар хулгай хийчихээд хийсэн хэргээ хүлээж чаддаггүй биздээ гээд бороохойгоор өгзөг рүү нь болон 2 гарын булчин руу нь цохисон гээд эгч бид хоёрт үзүүлсэн ба хөхөрчихсөн байсан....Тэгээд маргааш нь буюу 01 дүгээр сарын 23-ны өдөр 10 цаг өнгөрч байхад манай нөхрийн цагдаа дээр шалгагдаж буй хэрэг дээр өмгөөлөгчөөр оролцож буй Э өмгөөлөгчтэй нөхөр, охины хамт очиж уулзаад, болсон асуудлыг хэлтэл цагдаа хүн зодох эрх байхгүй шүү дээ, прокурорын газарт өргөдлөө бичээд өг гэсэн, тэгээд бид 3 утсан дээрээ урд шөнө авсан нөхрийнхөө өгзөгний зургийг угаалгах гээд гараад явж байхдаа прокурорын газрын ойролцоо манай нөхрийг зодсон гэх цагдаа таарсан ба С гэдэг гэж манай нөхөр хэлсэн, С нь тааралдаад манай нөхрөөс “яаж байна” гэж асуухад нь гомдол гаргах гээд явж, одоо нөхрийнхөө зодуулсан зургийг нь угаалгах гэж байна гэтэл би хэзээ зодсон юм, зодоогүй, зургийг чинь харъя гэсэн, тэгэхээр нь би утсан дээрээсээ зургийг нь үзүүлтэл өө за за ойлгомжтой юм байна гэж хэлээд яваад өгсөн....Маргааш нь буюу 01 дүгээр сарын 24-ний өдрийн өглөө прокуророос залгаад гомдлынхоо хариуг аваарай гэсэн, очоод хариугаа авсан, шүүх эмнэлэгт үзүүл гээд нөхөр охины хамт очоод манай нөхөр эмч рүү нь орж үзүүлсэн, уг өдрийн өглөө нь гэрээсээ гараагүй байхад миний утас руу өмгөөлөгч Эаас дугаарыг чинь авлаа гээд Д гэх цагдаа нь 99............ дугаараас залгаад Нтай яръя гээд ярьсан. Тэгээд өмгөөлөгчтэй чинь хамт уулзъя гэсэн байсан, тэгээд шүүх эмнэлэгт үзүүлчихээд өмгөөлөгчийн өрөөнд очиход С, Д гэх цагдаа нар нь ирсэн байсан ба өмгөөлөгч цагдаа нарт ингэж хүн зодож болдог юм уу гэхэд харин тийм ээ, бид нарын буруу гэж Д нь хэлсэн....Тэгээд 01 дүгээр сарын 25-ны орой 21 цагийн үед Д цагдаа 99143375 дугаараас залгаад, Авлигатай тэмцэх газраас бүгдийг нь дуудаж байна, маргааш өглөө үүрээр 04 цагийн үед хот руу явъя гэсэн, тэгээд 05 цаг өнгөрч байхад Д нь саарал өнгийн /ямар машин гэдгийг нь мэдэхгүй/ машинтай Сын хамт гэрийн гадаа ирээд нөхөр, охин бид гурвыг хамт суулгаад, Улаанбаатар хотод 01 дүгээр сарын 26-ны өдөр 13 цагийн үед ирсэн ба 28-ны өдөр Ням гарагт аймаг руу буцсан, С, Д нар нь машинд замд явахдаа болон ер нь 01 дүгээр сарын 25-ны өдөр өмгөөлөгчийн өрөөнд бичсэн хүсэлтийнхээ дагуу мэдүүлэг өгөөрэй гэж Нд хэлсэн гэсэн. 01 дүгээр сарын 25-ны өдрийн хүсэлт гэдэг нь тухайн өдөр өмгөөлөгчийн өрөөнд уулзаж байхдаа цагдаа нар гуйгаад хаднаас унасан гээд хэлчих гээд өмгөөлөгчийн комюьютер дээр өмгөөлөгчөөр бичүүлээд хэвлээд, надаар гарын үсэг зуруулсан юм...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 26-27 хуу/, гэрч Ц.Аийн өгсөн: ...2018 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр санагдаж байна өдрийн тодорхой санахгүй байна. Би аймгийн нэгдсэн эмнэлэгт өөрийн биеийг үзүүлж явж байгаад орой 17 цагийн үед гэртэй хариад эхнэрийн хамт гэртээ байж байтал манай гэрийн хажууд амьдардаг Нгийн эхнэр Б нь манай гэрт орж ирээд Нг цагдаа авч яваад зодчихсон байна эмнэлэг дуудаад ирэхгүй байна, өөрөө хүрээд ир гээд байна хамт эмнэлэг явъя гэж хэлсэн. Тэгээд Нтай хамт бид нар эмнэлэг ортол Нгийн 2 гуя, бөгс нь ар талаараа ороолгуулсан гэмээр хүрэн өнгийн толботой болчихсон байсан. Тухайн үед Н миний гуя өвдөөд, халуураад байна гэж ярьж байсан. Нгийн 2 гуяны ар, бөгс хэсгийн сул мах нилээн том хүрэн толботой болсон, бас ар нуруу хэсэг нь хүрэн толботой болчихсон байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 29-30 хуу/ гэрч Ц.Эгийн өгсөн: ... 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би гадуур ажилтай явж байгаад гэртээ орой 18 цагийн орчимд иртэл Б манай гэрт орж ирээд Н хүнд зодуулчихсан байна түргэн дуудсан чинь ирэхгүй байна, өөрдсөө хүрээд ир гээд байна хамт явъя гэж хэлсэн. Тэгээд Н, Б, А бид 4 явган алхаад аймгийн Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын өрөөнд очиж Нг үзүүлсэн. Эмч Нг үзээд хувцсыг нь тайлж үзтэл Нгийн 2 мөрний доод талын булчин, 2 бөгсний ар хэсэг хөхөрсөн толботой болчихсон байсан. Эмч Нгийн даралт их байна гээд эм өгөөд байсан...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 31-32 хуу/ гэрч Г.Жийн өгсөн:...яаралтай тусламжийн хуудсаас харахад би 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ерөнхий жижүүр эмч Ц.Бгийн хамт үүрэг гүйцэтгэж ажилласан байна...Г.Н нь тухайн үед Цагдаагийн алба хаагчид зодуулсан тухай үзүүлэх үедээ ярьж байсан. Тэгэхдээ би яаралтай тусламжийн хуудсын “Гол зовуир” хэсэгт бөглөхдөө бусдад зодуулсан ууц нуруугаар өвдөнө, бөгс хөхөрсөн гэсэн тэмдэглэл хийсэн. Учир нь хүнд зодуулсан учраас бусдад зодуулсан гэдгээр бичсэн... Яаралтай тусламжийн хуудсыг харахад эмчийн анхны үзлэг хэсэгт “Бүсэлхий нуруугаар татаж өвдөнө, явах үед бөгс хөндүүрлэнэ, сууж чадахгүй, өнөөдөр гэрээс 16 цаг орчимд 3 цагдаа хулгайн хэргээр Цагдаагийн газар авч яваад 18 цаг хүртэл бөгс 2 талын мөр, бугалга руу бороохойгоор цохиж зодсон" гэсэн тэмдэглэл хийсэн байна...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 245-246 хуу/ гэрч Ц.Бгийн өгсөн: ...тухайн өдөр сувилагч Ж яаралтай түргэн тусламжийн сувилагчаар би мэс засал, гэмтэл, сэхээн амьдруулах, мэдээгүйжүүлэх эрчимт эмчилгээний тасгийн жижүүр эмчээр хонож ажилласан. Намайг жижүүртэй байх хугацаанд Гийн Н гэдэг эмэгтэй нэртэй эрэгтэй хүн ирж үзүүлээд өөрөө хэлэхдээ өмнө нь хулгайн гэмт хэрэгт сэжиглэгдэж байсан, өнөөдөр цагдаа нар намайг гэрээс авч яваад боройхоогоор зодсон гэсэн ба өвдөж байна гэхээр нь биед нь үзлэг хийхэд бөгс болон нуруу, бугалга хэсэгт хөхөрсөн байсан. Яасан юм бэ гэж асуухад цагдаа нар боройхоогоор зодсон гэж хэлж байсан санагдаж байна...Нгийн биед илэрсэн зовиур, шарх нь миний бодлоор урт нарийхан, мохой буюу бөөрөнхий хатуу зүйлийн үйлчлэлээр цохиход үүссэн болов уу гэж бодож байна. Учир нь хэрэв дөрвөлжин буюу сандлын хөл зэргээр цохивол биеийн аль нэг хэсэгт язралт үүснэ гэсэн үг...гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 249-250 хуу/, гэрч Ж.Тгийн өгсөн: .... 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би Архангай аймгийн Чулуут суманд байсан. Тухайн үед манай охин Б Н нар нь Архангай аймгийн Эрдэнэбулган суманд манай салсан эхнэрийн дүү Э нөхөр А нарын хажуу хашаанд амьдарч байсан юм. Би Чулуут сум руу явсан үедээ бол олон хоногоор явдаг тухайн үед яг хэд хоног явсан эсэхээ тодорхой санахгүй байна. Гэхдээ 2018 оны цагаан сараар би Чулуут суманд байсан санагдаж байна. Би Нг зодож цохисон асуудал байхгүй... Н нь архи уудаг учраас эрүүл үед нь битгий архи ууж бай гэж үглэж хэлэх тохиолдол байдаг. Би Нг нэг ч удаа цохиж зодож байгаагүй...Харин 2018 оны цагаан сарын дараа Б, Э нарын ярианаас Н нь цагдаад зодуулсан гэсэн юм ярьж байсныг нь сонссон...гэх мэдүүлэг /4-ийн хх-ийн 4 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Нгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Г.Нгийн үйлдлийн улмаас бусдад учирсан хохиролгүй байх тул шүүгдэгч Г.Нг бусдад төлөх төлбөргүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Н нь хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориул мэдүүлсэн, гүтгэсэн байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Н нь Архангай аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр эрүүгийн 1812000530139 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор мэдүүлэг өгөхдөө “...намайг согтуу байх үед хадам аав Ж.Т намайг зодсон...” гэж бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлэг өгч гүтгэсэн гэмт хэргийг үйлдсэн нь өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэх цаг хугацаанд хамаарч байгаа хэдий ч 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2 дахь хэсэгт заасан худал мэдүүлэх /Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйл/ өршөөлд хамааруулахгүй гэмт хэрэг байх тул түүний хэргийг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамааруулах боломжгүй байна.
Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Г.Нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд хорих ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Н нь Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 19 /арван ес/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн бөгөөд ялын тооцоо бодсон тодорхойлолтоор Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 52 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж шийдвэрлэсэн бөгөөд түүний нийт ял 17 жил 8 сарын хугацаагаар хорих ялаас биеэр эдэлсэн нь 3 жил 1 сар 22 хоногийн хорих ял байх бөгөөд эдлээгүй үлдсэн ял нь 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар 14 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 19 /арван ес/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаас түүний эдлээгүй үлдсэн 14 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. Шүүгдэгч Г.Нд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2021 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар авсан боловч тэрээр хорих ангид ял эдэлж байсан бөгөөд ялын тооцоог 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөр тасалбар болгосон байх тул түүний энэ хэрэгт цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан тооцохдоо 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн тоолсон болно.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Нгийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 155 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.8 дугаар зүйл, , 36.10дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл , 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Гийн Нг хохирогчоор мэдүүлэг өгөхдөө бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялааршийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1,3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 251 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 10.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 19 /арван ес/ жил 9 /ес/ сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 14 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 15 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нд оногдуулсан 15 жил 6 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Нгийн 2021 оны 08 дугаар сарын 17-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл нийт цагдан хоригдсон 155 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Нд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ