Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/47

 


                               2022/ШЦТ/47


     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

   
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.О даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Ор хөтлүүлж,
Улсын яллагч: С.Б
Шүүгдэгч: Л.О нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Бичинхүүгээс Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Л О /РД:А/-д холбогдох 2212......... дугаартай эрүүгийн хэргийг хянан элэлцэв. 
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1986 оны 01 дүгээр сарын 29-нд Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, Цэцэрлэгийн багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Ам бүл 6, Нөхөр хүүхдүүдийн хамт ..............аймгийн ................ сум, ........... дугаар баг ................. тоотод суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Лгийн О /РД:А/ 

Холбогдсон хэргийн талаар
 
Шүүгдэгч Л.О нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр .............. аймгийн ..............сумын .............. багийн нутагт байрлах, . ойролцоо Монгол .................Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.1.А, 12.3-д заасныг тус тус зөрчин 36-32 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн М.Оийг мөргөж, түүний биед хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүх хуралдааны үед: 

Эрүүгийн 2212............... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

Хохирогч М.Оийн өгсөн: “....би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн нөхөр болон бэр эгч Б ах дүү хамаатан садан нарын хамтаар Завхан аймгаас Орхон аймгийн чиглэлд 3 машинтай явж байсан. Бид 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Чулуутын гүүрний ойролцоох хоолны газарт хоол унд идээд байж байсан. Тухайн үед би хоол идчихээд цайны газар руу буцаж орох гээд алхаж явахад хар өнгийн машин над руу удаанаар ойртож явсан. Би энэ үед намайг ирээд мөргөчихнө гэж бодоогүй байхад миний урдаас ирээд шууд мөргөсөн. Улмаар би А аймгийн Ц сумын эмнэлэгт хүргэгдэж маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотын Гэмтэл согог үндэсний төвд ирсэн. Надад ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Би Оаас нийтдээ 10.000.000 төгрөг дансаар авч эмчилгээндээ зарцуулж байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-101 ху/,

Гэрч  А.Дгийн өгсөн: “...Би гэртээ байж байтал 17 цаг 10 минутын үед эмнэлгээс залгаад доогуураа цус алдалттай хүн ирсэн байна гэхээр нь очиход машинд мөргүүлсэн байна, ухаан бүдгэрсэн, 53 настай эмэгтэй байсан. Биеийн байдал хүнд ухаан бүдэрсэн, гар хөл хүйтэн, дунд чөмөгний хугаралтай, хөдөлгөөн хязгаарлалттай, ил харагдах шархгүй, бүсэлхийнээс доош өвдөлттэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  10-11 ху/,

Гэрч А.Тын өгсөн: “...Би тэнд машины асаалттай орхиод дэлгүүр орж ундаа тамхи аваад гараад ирэхэд О машины руль дээр сууж байхаар нь би хойд тал руу ороод савтай цуйван идээд байж байтал О машин хөдөлгөж бууз захиалсан цайны газар рүү дөхүүлэхээр хөдөлсөн. Тэгсэн Оийг машины урд хэсгээр мөргөж биед нь гэмтэл учруулсан. Оын нөхрийн машин байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би Завхан аймгийн Тосонцэнгэл суманд буяны ажилд оролцож унаж явж байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В ангиллын үнэмлэхтэй. Би явж байгааг хараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 ху/,

Гэрч  П.Сын өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд буян ажилд оролцоод Эрдэнэт хот руу буцаж явж байгаад Архангай аймгийн Чулуутын гүүрний цайны газарт хоол идэхээр болж цайны газар ороод гараад ирэхэд О эгчийг О машинаар мөргөж гэмтээсэн байсан. Тэгээд О эгчийг машинд өргөж суулгаад Өндөр-Улаан сумын эмнэлэгт авчирч үзүүлээд анхан шатны эмнэлгийн тусламж аваад орой 21 цагийн үед Архангай аймгийн төв рүү хувийн автомашинаар эмчийн хамтаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэж ирж үзүүлсэн. Үзүүлэхэд баруун дунд чөмөг сүүжний яс зэрэг нь хугарсан гэсэн. Би хэний эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох талаар мэдэхгүй байна. О нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  19-20 ху/,

Гэрч О.Эын өгсөн: “...Миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 2021 оны 07 дугаар сард 19.500.000 төгрөгөөр Улаанбаатар хотоос худалдан авч байсан.  Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь манай эхнэр О унаж явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  22-23 ху/, 

Л.Оын яллагдагчаар өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд буяны ажилд оролцоод 13 цагийн үед ах Т эгч П эгч С нарын хамтаар манай нөхрийн машин болох Субару Простер маркийн 36-32 ОРБ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Эрдэнэт хотод байх гэртээ харихаар 3  автомашинтай 13 хүн хөдөлсөн. Тэгээд замдаа Архангай Өндөр-Улаан сумын Бэлхи багийн Чулуутын гүүрэн дээр ирж хоол идэхээр болоод зогссон. Би машины жолооч талын эсрэг урд суудалд сууж явсан юм. Тэгээд дэлгүүр рүү Т ахтай хамт ороод би ааруулын үнэ асуугаад үлдсэн. Тэгээд гараад ирэхэд машины урд суудалд С эгч суусан арын суудалд Т ах, П эгч суусан хоол идэж байхаар нь би машины жолоон дээр суусан. Тэгсэн С эгч цайны газар хоол захиалахаар буусан. Тэгэхээр нь би цайны газар руу дөхүүлж тавихаар машиныг унаад хөдөлсөн. Тэгээд цайны газрын урд зогсох гэж байгаад машины араа хэсэг рүү харахад араас О А /О/ чинь гэж П эгч хэлэхэд би чи сандраад машины хаазан дээр гишгээд байшинтай хавсарч мөргөсөн. Тэгээд би буугаад О эгч дээр очиход Б ах машинаасаа буугаад О эгч дээр ирээд тэвэрч аваад хурдан эмнэлэг явъя гээд Өндөр-Улаан сумын эмнэлэгт ирээд үзүүлээд эмчилгээ хийлгээд орой 21 цагийн үед Архангай аймаг руу сумын эмчийн хамтаар явсан. Манай нөхөр Эын машин байгаа юм. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Т ах Завхан аймгийн Тосонцэнгэл суманд буяны ажилд оролцож унаж явж байсан. Би машиныг тоормос дээр нь гишгээд араа руугаа хараад зогсох гэтэл араас П эгч О а /О/ чинь явж байна гэж хэлэхэд сандраад хаазан дээр гишгэсэн. Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй. Би О эгчийг явж байгааг харсан. Би өмнө нь машин барьж ийш тийшээ явж байгаагүй. Би хөдөө орон нутагт байсан болохоор машины хөдөлгөөн бага юм чинь гэж бодоод дур мэдэн машиныг хөдөлгөж эргүүлж тавих гэж байгаад нөгөө машинд явсан О эгчийг гадаа явж байхад нь мөргөж гэмтээсэн. Тэрнээс бол Т ах намайг машин хөдөлгөчих гэж хэлээгүй өөрөөс нь зөвшөөрөл аваагүй дур мэдэн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй мөртлөө жолоодсон нь миний буруу би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-92 ху/,

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай дүгнэлтэд:
1.    Ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ. 
2.    Л.Оын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...гэх дүгнэлт /хх-ийн 48-49 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаартай дүгнэлтэд:
1.    М.Оийн биед зүүн талын аарцаг ясны дээд доод салааны хугарал, баруун 
дунд чөмөгний далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх үйлдэл нь мохоо зүйлийн цохигдох, шахагдах үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр 
үүсгэгдэх боломжтой. 
3.    Зүүн талын аарцаг ясны дээд доод салааны хугарал, баруун дунд чөмөгний далд 
хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 
4.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.
5.    Дээрх гэмтэл нь хэрэг болох цаг хугацаанд үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-ийн 
72-73 хуу/

   2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд: 
1.    Субари Простер маркийн 36-32 ОРБ улсын дугаартай автомашины жолооч 
Л.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 3.1А-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна.
2.    Субари Простер маркийн 36-32 ОРБ улсын дугаартай автомашины жолооч 
Л.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 3.1А-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна. 
3.    Субари Простер маркийн 36-32 ОРБ улсын дугаартай автомашины жолооч 
Л.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн үндэслэлтэй байна. 
4. Осол гарахад замын гадарга байгалийн нөхцөл байдал болон өөр ямар нэгэн хүчин зүйл нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна.
5.    Л.О /ИЦ86012961/ регистрийн дугаараар жолоочийн лавлагаа мэдээллийн 
сангаас шүүхэд ямар нэгэн мэдээлэл гарч ирэхгүй байгаа нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй байна...гэх дүгнэлт /хх-ийн 65 хуу/

Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 02-06 ху/,
Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 26ху/, 
Л.Оын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 29 хуу/
Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-40 хуу/
Ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 60 хуу/
Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 111-112 хуу/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Од холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Эрүүгийн 2212.............. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Л.О нь 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр ............аймгийн ............... сумын .................. багийн нутагт байрлах, .................ойролцоо Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 3.1А-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчин 36-32 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн М.Оийг мөргөж, түүний биед хүндэвтэр хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Л.О үйлдсэн болох нь:хохирогч М.Оийн өгсөн: “....би 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өөрийн нөхөр болон бэр эгч Б ах дүү хамаатан садан нарын хамтаар Завхан аймгаас Орхон аймгийн чиглэлд 3 машинтай явж байсан. Бид 2021 оны 12 дугаар сарын 29-ний өдөр 16 цагийн үед Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Бэлх багийн Чулуутын гүүрний ойролцоох хоолны газарт хоол унд идээд байж байсан. Тухайн үед би хоол идчихээд цайны газар руу буцаж орох гээд алхаж явахад хар өнгийн машин над руу удаанаар ойртож явсан. Би энэ үед намайг ирээд мөргөчихнө гэж бодоогүй байхад миний урдаас ирээд шууд мөргөсөн. Улмаар би Архангай аймгийн Цэцэрлэг сумын эмнэлэгт хүргэгдэж маргааш нь буюу 2021 оны 12 дугаар сарын 30-нд Улаанбаатар хотын Гэмтэл согог үндэсний төвд ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 98-101 ху/,гэрч  А.Дгийн өгсөн: “...Би гэртээ байж байтал 17 цаг 10 минутын үед эмнэлгээс залгаад доогуураа цус алдалттай хүн ирсэн байна гэхээр нь очиход машинд мөргүүлсэн байна, ухаан бүдгэрсэн, 53 настай эмэгтэй байсан. биеийн байдал хүнд ухаан бүдэрсэн, гар хөл хүйтэн, дунд чөмөгний хугаралтай, хөдөлгөөн хязгаарлалттай, ил харагдах шархгүй, бүсэлхийнээс доош өвдөлттэй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  10-11 ху/,гэрч А.Тын өгсөн: “...Би тэнд машины асаалттай орхиод дэлгүүр орж ундаа тамхи аваад гараад ирэхэд О машины руль дээр сууж байхаар нь би хойд тал руу ороод савтай цуйван идээд байж байтал О машины хөдөлгөж бууж захиалсан цайны газар рүү дөхүүлэхээр хөдөлсөн. Тэгсэн Оийг машины урд хэсгээр мөргөж биед нь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 ху/,гэрч  П.Сын өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 29-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд буян ажилд оролцоод Эрдэнэт хот руу буцаж явж байгаад Архангай аймгийн Чулуутын гүүрний цайны газарт хоол идэхээр болж цайны газар ороод гараад ирэхэд О эгчийг О машинаар мөргөж гэмтээсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  19-20 ху/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 07 дугаартай дүгнэлт /хх-ийн 48-49 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 66 дугаартай дүгнэлт /хх-ийн 72-73 хуу/,  2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 65 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
  
Тухайн үед 36-32 ОРО улсын дугаартай Субари Простер маркийн автомашиныг шүүгдэгч Л.О нь жолоодож явсан нь  гэрч А.Тын өгсөн: “...О машины руль дээр сууж байхаар нь би хойд тал руу ороод савтай цуйван идээд байж байтал О машины хөдөлгөж бууж захиалсан цайны газар рүү дөхүүлэхээр хөдөлсөн. Тэгсэн Оийг машины урд хэсгээр мөргөж биед нь гэмтэл учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 ху/, гэрч  П.Сын өгсөн: “...цайны газар ороод гараад ирэхэд О эгчийг О машинаар мөргөж гэмтээсэн байсан...” гэх мэдүүлгүүдээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь энэ талаар маргаагүй байна.    
 
Авто тээврийн хэрэгслийн жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн идэвхтэй үйлдэл байна. Энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх гэмт үйлдэл хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. 

Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт”... Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг  ойлгоно..”гэж заажээ. Тухайн хэргийн тухайд захиргааны хэм хэмжээний акт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм бөгөөд түүний  Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалт, мөн дүрмийн 3.1А-д тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх буюу түр зөвшөөрөл /жолоодлогын дадлага хийж яваа суралцагчид хамаарахгүй/ гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-д жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг шүүгдэгч Л.О нь зөрчсөн байх бөгөөд түүний үйлдлийн улмаас хохирогч  М.Оийн биед хүндэвтэр хохирол учирсан байна.  

Монгол Улсын  Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн  3.1.3 дахь заалтад “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүнийг ойлгоно гэж заасан мөн “жолооч” гэдэгт тээврийн хэрэгсэл жолоодож байгаа жолоодох эрхийн үнэмлэхтэй, үнэмлэхгүй аливаа этгээдийг ойлгоно гэж тайлбарласан байх тул Л.О нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субьект буюу жолооч мөн гэж үзлээ.

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Б шүүгдэгч Л.Оын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй хэргийн зүйлчлэл зөв байна.      
 
Иймд шүүгдэгч Л.Оыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.  

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч М.О нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 99-101 хуу/ болон мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцахдаа “ санал хүсэлт байхгүй” /хх-ийн 111 хуу/, тус аймгийн Прокурорын газарт гаргасан бичгэн хүсэлтдээ санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, Л.О нь эмчилгээний зардал төлж байгаа /хх-ийн 117 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.  
        
            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
    Шүүгдэгч Л.О нь автотээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
 
    Шүүгдэгч болон хохирогч нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Од Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар тэнсэх  саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 120 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
    Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.  

    Шүүгдэгч Л.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар тэнсэж, мөн хугацаагаар оршин суух газар ажил сургуулиа өөрчлөх зорчин явахдаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй хилийн хориг тавигдаагүй, шийтгэх тогтоол  хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр  шийдвэрлэж, тэнссэн хугацаанд шүүгдэгч Л.Од хяналт тавьж ажиллахыг Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.Оыг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйл, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
                                                     ТОГТООХ нь: 

1.    Шүүгдэгч Б овогт Лгийн Оыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Од тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.  
3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Л.О нь тэнссэн 6 /зургаа/ сарын хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.  
4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар 
шүүгдэгч Л.О нь шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн болон үүрэг хүлээлгэсэн хугацаанд дахин санаатай гэмт хэрэг үйлдвэл прокурорын дүгнэлтийг үндэслэн, шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.  
5.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 187 дугаар зүйлийн 187.1 дэх хэсэгт 
зааснаар шүүгдэгч Л.Од тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг О аймгийн Ш ш гүйцэтгэх газарт даалгасугай. 
6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 
Л.Од  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 
7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 
дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 
8.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  
9.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжүүлсүгэй.

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.ОТГОНЦЭЦЭГ