Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 2022/ШЦТ/32

 


                           2022/ШЦТ/32

          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонцэцэг даргалжз, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэнгээр хөтлүүлж, 
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.Б
Шүүгдэгч: П.С нарыг оролцуулан тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бс Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Б овогт Пн С /РД:/-т холбогдох эрүүгийн 2112..............  дугаартай хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1991 оны  08 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Төвшрүүлэх суманд  төрсөн, 30 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .............. аймгийн ................сумын ..............багийн ................ гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт П С /РД:/, 

        Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.С нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 03 дугаар сарын эхэн үед .............. аймгийн ............... сумын................ багийн нутаг дэвсгэр .....................гэх газраас хохирогч Д.Цын ..............2 тооны ямааг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 12 дугаар сарын дунд үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Шар булгийн давааны өвөр гэх газраас хохирогч Б.Бын 1 тооны адууг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө ................... аймгийн ............... сумын ..................багийн............. нутаг дэвсгэр ............... гэх газраас хохирогч ....................Д.Цын 2 тооны адууг автомашин ашиглан хулгайлж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 02 дугаар сарын эхээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Жинст гэх газраас хохирогч Б.Бын 1 тооны адууг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

*Эрүүгийн 2112................  дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:

*Хохирогч Д.Цын өгсөн: “...2020 оноос 2021 онд шилжих өвөл манайх Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт байрлах Шар булгийн давааны өвөрт өвөлжсөн малчин айл байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө манай бор азаргатай 34 тооны адуунаас 2 тооны гүү хулгайд алдагдсан. Хоёр адуу алдагдах үеэр манай адуу Шар булгийн давааны урд тал руу бэлчээрт хоносон байсан. Би адуугаа очоод өглөө нь бүртгэхэд 2 тооны гүү дутсан. Би тухайн үед адуугаа алдаад боломжгүй байсан учраас мөр хайж адуугаа хайж явж чадаагүй. Гэхдээ манай хоёр тооны гүү сарниж алга болох учиргүй нас нийлсэн манай унаган адуунууд байсан учраас өөрсдөө бол алга болохгүй хүмүүс хулгайлж авсан байсан. Яг хаана хаана хэрхэн авсан талаар нь би мэдэхгүй байна тухайн шөнөдөө л хулгайлагдсан байсан. Нэг нь цавьдар зүсмийн нас нийлсэн гүү байсан, нөгөө нь хээр зүсмийн нас нийлсэн гүү байсан, манай хоёр гүү тамгагүй байсан харин хээр гүүний чих нь зөв тал араасаа ташуу, буруу тал цуулбар имтэй байсан. Манай адуу бэлчдэг газар нь Пийн С гэх айлын урд ойрхон байдаг. Би ер нь тухайн 2 гүүг С хулгай хийсэн гэж өөрөө сэжиглэж байсан учраас 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр С манай гэрт ирэхээр нь чи манай адууг хулгай хийсэн тэрийгээ төлж өгөө төлбөр мөнгөө эсвэл цагдаа, сэргийлэхэд чамайг өгч учраа олно гэхэд С миний өөдөөс тайлбар хэлээгүй дуугүй суугаад байсан. Хэрэв С манай адууг хулгай хийгээгүй байсан бол чи юу яриад би хулгай хийгээгүй гэх мэтээр надтай маргалдаж болох байсан гэтэл С юу ч хэлээгүй дуугүй суугаад байсан. Тухайн үед С манай гэрт ирж уулзахад нь манай эхнэр Б, мөн Стай хамт ирсэн Төвшрүүлэх сумын Аын Чудо гэх залуу байсан, мөн манай төрсөн ах Ш гэх хүн байсан. Би Сыг манай 2 тооны адууг хулгайлсан гэж бодож байна. Хурдан, жороо явдалгүй манай 2 гүү байсан би 1 гүүгээ 900.000 төгрөгөөр нийлээд 1.800.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 09-10 ху/,

    *Гэрч Ц.Бы өгсөн: “...Манайх тухайн 2 тооны гүүгээ хулгайд алдах үед Архангай аймаг Төвшрүүлэх сум Баян-Өндөр баг Шар булагийн Давааны ар гэх газарт нутагладаг С гэх айлын урд талын араас адуугаа олж авсан. Тэгээд тэр үедээ Сыг хардаж байсан. Гэрч гэхээр зүйл байхгүй байсан учраас орхисон байсан. Сын урд талын ард Бын адуу, мөн манай адуу хоёр л бэлчээрлэдэг байсан юм. Түүнээс хойш Сын баруун талд саахалт нутагладаг буюу Архангай аймгийн Төвшрүүлэх сум Баян-Өндөр баг Жинст гэх газар нутагладаг Б гэж дууддаг айлаас 2021 оны 01 дүгээр сарын үед шиг санаж байна ямар ч л байсан цагаан сарын өмнө 1 тооны адуу хулгайд алдагдаж түүнийг С хулгай хийсэн болж таарч хохирол мөнгийг нь өгсөн гэж нутгийн хүмүүс ярьцгаасан. Тэгээд гэрийн хүн бид хоёр Сыг сэжиглэж эхлээд түүний талаар асууж сураглахад Б гэж дууддаг айлаас манай тухайн 2 тооны гүү алга болохоос өмнө дахиад 1 тооны адуу алга болсон гэсэн түүнийг нь ч гэсэн С хулгай хийсэн гэдгээ хүлээж 2021 оны 05 дугаар сард Бынхаас хулгай хийсэн 2 тооны гүүний төлбөрийг нь төлж барагдуулсан гэж мэдсэн. Түүнээс хойш 2021 оны хавар мал төллөж байх үед манайд С шөнө 00 цагийн орчимд ирсэн. Тэгсэн нөхөр маань Ст хандаад “чи найзынхаа алдсан адуунуудыг авсан юм биш үү хоёулаа энэ хавиараа учраа олчъё” гэж хэлсэн. Тэгсэн ямар нэгэн зүйл огт дуугараагүй, царай зүс нь эвгүй болоод газар ширтээд суугаад байхаар нь манай нөхөр за тэгвэл би яваад цагдаа аваад ирье гээд гарсан. Тэгсэн С манайхаас гараад зугтаад яваад өгсөн юм. Тэр талаар бол огт мэдээгүй байсан харин 2021 оны цагаан сарын өмнө С нь Бынхаас адуу аваад баригдаад хохирлыг нь өгсөн гэж мэдсэн. Түүний дараахан Б манайд ирээд 2 адуу алдаад С хулгай хийгээд барьж аваад хохирлоо хүртэл төлүүлсэн гэж хуучилж ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 13-14 ху/,
    *Гэрч Б.Аийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр намайг гэртээ байж байхад хүү С хамт айлд оччихоод ирье гэхээр нь дагаад явтал ойролцоо байдаг нутгийн айл Цын гэрт очсон. Тэгтэл С тэдний 2 тооны адууг нь хулгайлсан, хохирлыг нь барагдуулах талаараа хэлж ярилцаад байсан. Надад өөр нарийн мэдэх зүйл байхгүй. Миний хүү нь төлөв даруу зантай үг ду цөөтэй тайван хүүхэд байгаа юм...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 88-89 ху/,

*Хохирогч Б.Бын өгсөн: “...Манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм /1 дүгээр/ багийн нутаг дэвсгэрт мал, маллаж оршин суудаг малчин айл байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын сүүлээр буюу шинэ жилийн өмнөхөн нэг өдөр манай эзэмшлийн зээрд азаргатай 14 тооны адуу Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн нутаг дэвсгэрт байдаг Жинст гэх газарт бэлчээрт байхад нь 1 тооны адуу алга болсон. Гэтэл дараа нь мөн манай адуу 2021 оны 02 дугаар сарын эхээр яг тэр газраа бэлчиж байгаад шөнө нь бас 1 тооны адуу алга болсон байсан. Ингээд манай адуунаас 2020 оны 12 дугаар сард, 2021 оны 02 дугаар сард тус тус 2 тооны гүү хулгайд алдагдсан. Эдгээр алга болсон адуунуудын зүс содон шинж тэмдэг нь гэвэл:
2020 оны 12 дүгээр сарын сүүлээр шинэ жилийн өмнөхөн алга болсон адуу нь улаан хээр зүсмийн нас нийлсэн монголын гүү байсан тухайн гүү нь зөв талын гуян дээрээ ширээтэй чандмань тамгатай, чихэндээ имгүй байсан. Би тухайн адуугаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. 
2021 оны 02 дугаар сарын эхээр цагаан сарын үед алга болсон адуу нь халтар зүсмийн гүү байсан тухайн зөв талын гуян дээрээ ширээтэй чандмань тамгатай, имгүй байсан, би тухайн халтар зүсмийн гүүгээ мөн адил 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би дээрх адуунуудаа алдаад удаагүй байхад 2021 оны 03 дугаар сарын үед  манай нутагт ойрхон байдаг Пийн С гэх нэртэй залуу манай адууг хулгай хийсэн гэдгийг би мэдээд Стай уулзсан. Гэтэл С надаас уучлалт гуйгаад хулгай хийсэн нь үнэн гэдгээ хүлээгээд миний алдсан 2 тооны адууны хохирол мөнгө болох 2.000.000 төгрөгийг өгнө гэж тохирсон. Удалгүй С надад 1.400.000 төгрөг бэлнээр өгөөд дараа нь 600.000 төгрөг тус тус бэлнээр өгсөн. Би одоо хохирол гомдолгүй алдсан 2 тооны адууны хохирол мөнгө бүрэн төлөгдсөн. Сыг авсан байх гэж би адуунуудаа алдах сэжиглэж байсан юм. Тэгээд Стай очоод аймаг оруулж зарсан байна чи гээд уулзахад С үнэнээ хэлсэн. Яагаад Сыг сэжиглэх болсон бэ гэхээр манай адууны бэлчиж байсан бэлчээрийн газар Сын байдаг өвөлжөөний газартай их ойрхон байдаг учраас С манай адууг өдөр болгон шахуу хардаг. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй учраас би шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна мөн мал идээгээ өөрөө харж хариулдаг тийм учраас зав чөлөө багатай байдаг...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  100-101 ху/,

*Гэрч Д.Хгийн өгсөн: “...Манай хүү болох Бынх Архангай аймгийн Төвшрүүлэх сум Баян-Өндөр баг Жинст гэх газарт нутаглаж 2008 онд анх гэр бариад түүнээс хойш л мал маллаж амьдарч байна. Манай хүүгийнх 100 гаруй адуу, 850 гаруй хонь ямаа, 60 гаруй үхэртэй бөгөөд өнгөрсөн жил мянгат малчин болсон айл өрх байгаа юм. Манай хүүгийн ярьснаар 2020 оны 12 дугаар сарын дундуур шинэ жилээс өмнөх нь шиг санаж байна улаан хээр зүсмийн нас нийлсэн гүү, 2021 оны 02 дугаар сарын үед цагаан сараас өмнөх нь шиг санаж байна халтар зүсмийн нас нийлсэн 1 тооны гүү алдаад хулгай хийсэн эзнийг олж аваад 2 гүүнийхээ төлбөрийг хулгай хийсэн гэх С гэх саахалт айлынхаа залуугаас авсан гэж надад ярьж байсан. Түүнээс өөр зүйл бол би мэдэхгүй ээ...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 104-105 ху/,

*Гэрч М.М өгсөн: “...Манай хамаатны Б гэх айл нь Архангай аймаг Төвшрүүлэх сум Баян-Өндөр баг Жинст гэх газарт нутаглаж мал малладаг бөгөөд 100 гаруй адуутай айл байгаа юм. Б надад ярихдаа 2020 оны 12 дугаар сарын дундуур шинэ жилээс өмнөх нь шиг санаж байна улаан хээр зүсмийн нас нийлсэн гүү, 2021 оны 02 дугаар сарын үед цагаан сараас өмнөх нь шиг санаж байна халтар зүсмийн нас нийлсэн 1 тооны гүү алдсан гэж надад ярьж байсан. Түүнээс өөр зүйл бол би мэдэхгүй ээ...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 108-109  ху/,

*Хохирогч Б.Бын өгсөн: “...Манайх Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм /1 дүгээр/ багийн нутаг дэвсгэрт мал, маллаж оршин суудаг малчин айл байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын сүүлээр буюу шинэ жилийн өмнөхөн нэг өдөр манай эзэмшлийн зээрд азаргатай 14 тооны адуу Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн нутаг дэвсгэрт байдаг Жинст гэх газарт бэлчээрт байхад нь 1 тооны адуу алга болсон. Гэтэл дараа нь мөн манай адуу 2021 оны 02 дугаар сарын эхээр яг тэр газраа бэлчиж байгаад шөнө нь бас 1 тооны адуу алга болсон байсан. Ингээд манай адуунаас 2020 оны 12 дүгээр сард, 2021 оны 02 дугаар сард тус тус 2 тооны гүү хулгайд алдагдсан. Эдгээр алга болсон адуунуудын зүс содон шинж тэмдэг нь гэвэл: 

2020 оны 12 дүгээр сарын сүүлээр шинэ жилийн өмнөхөн алга болсон адуу нь улаан хээр зүсмийн нас нийлсэн монголын гүү байсан тухайн гүү нь зөв талын гуян дээрээ ширээтэй чандмань тамгатай, чихэндээ имгүй байсан. би тухайн адуугаа 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. 2021 оны 02 дугаар сарын эхээр цагаан сарын үед алга болсон адуу нь халтар зүсмийн гүү байсан тухайн зөв талын гуян дээрээ ширээтэй чандмань тамгатай, имгүй байсан, би тухайн халтар зүсмийн гүүгээ мөн адил 1.000.000 төгрөгөөр үнэлж байна. Би дээрх адуунуудаа алдаад удаагүй байхад 2021 оны 03 дугаар сарын үед манай нутагт ойрхон байдаг Пийн С гэх нэртэй залуу манай адууг хулгай хийсэн гэдгийг би мэдээд Стай уулзсан. Гэтэл С надаас уучлалт гуйгаад хулгай хийсэн нь үнэн гэдгээ хүлээгээд миний алдсан 2 тооны адууны хохирол мөнгө болох 2.000.000 төгрөгийг өгнө гэж тохирсон. Удалгүй С надад 1.400.000 төгрөг бэлнээр өгөөд дараа нь 600.000 төгрөг тус тус бэлнээр өгсөн. Би одоо хохирол гомдолгүй алдсан 2 тооны адууны хохирол мөнгө бүрэн төлөгдсөн. Сыг авсан байх гэж би адуунуудаа алдах сэжиглэж байсан юм. Тэгээд Стай очоод аймаг оруулж зарсан байна чи гээд уулзахад С үнэнээ хэлсэн. Яагаад Сыг сэжиглэх болсон бэ гэхээр манай адууны бэлчиж байсан бэлчээрийн газар Сын байдаг өвөлжөөний газартай их ойрхон байдаг учраас С манай адууг өдөр болгон шахуу хардаг. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй учраас би шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна мөн мал идээгээ өөрөө харж хариулдаг тийм учраас зав чөлөө багатай байдаг. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй, гэхдээ хэргийг хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 169-170 ху/,

*Хохирогч Д.Цын өгсөн: “...манайх одоо Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт байрлах Шар булгийн давааны өвөр гэх газарт нутаглаж байгаа малчин айл байгаа юм. Манай нутаглаж байгаа газар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэртэй хил залгаа байдаг “Шар булгийн даваа”-ны нөгөө тал нь угаасаа Төвшрүүлэхийн нутаг дэвсгэрт хамаардаг. Манайх 2021 оны 03 дугаар сарын эхээр өөрийн хонин дотроосоо бэлчээр дээр байхад нь 2 тооны нас нийлсэн эм ямаагаа хулгайд алдсан юм. Удалгүй 03 дугаар сарын 19-ний өдрөөс 20-ны өдрөөр манайхтай ойрхон нутагладаг Сын хонь ямаан дотроос шүүж үзэхэд манайхаас алдсан 2 тооны эм ямаа зүсээрээ тэдний хонин дотроос гарч ирсэн. Би өөрийн эхнэр Бы хамт тэдний гэрт очоод өөрийн 2 тооны ямаагаа үзээд барьж авсан гэтэл гэр дотроос Сын ээж нь гарч ирээд юу болоод байна аа  гэж асууж байсан. Харин Сын эхнэр нь  гарч ирээд манай эхнэр бид хоёрт наад ямаануудыг манай хүүхдийн үсний найрнаар манайд бэлэг болгож өгсөн ямаанууд байгаа юм гэж хэлж байсан. Бид нар наад Саасаа асуу гэж хэлээд өөрийнхөө 2 тооны ямааг ачаад явсан. Манай 2 тооны эм ямаанд С шинээр засаад им хийчихсэн байсан уг нь манай хонь ямаанууд баруун талын үзүүрээсээ онь имтэй зүүн талын чих нь ар талаасаа ганзага имтэй байдаг. Манай хонь ямаануудын баруун талын чих нь онь имтэй гэдэг нь чихний үзүүр хэсгээс нь жижигхэн эрхий хуруу дарам хэмжээтэй гурвалжин дүрс үүсгэж хайчилж авсныг хэлдэг харин зүүн талын чихний ар талаасаа ганзага имтэй гэдэг нь хонь ямааны баруун талын чихний ар хэсгээсээ  богинхон буюу 1.5-2 см хэртэй цуулбарлаж хайчилдаг хэлбэрийг хэлж байгаа юм. Миний хоёр ямааны баруун талын онь имийг нь хоер талаас нь цуулбарлаж хайчлаад имнэсэн байсан тэгэхээр баруун талын чих нь 3 салаа имтэй буюу манайхны хэлдгээр сам имтэй болсон  байсан гэсэн үг ийм имтэй хонь ямаа манайд байдаггүй. Харин Сынд байдаг байх. Мөн манай тухайн хоёр тооны ямааны баруун талын эврийг С шар өнгийн будгаар будсан байсан. Тухайн үед будсан будаг нь одоог хүртэл арилаагүй бүдгэрч будагны ором нь хар зүсмийн ямааны эврэн дээр нь үлдсэн байгаа гүйцэд арилаагүй. Сын гэрээс авсан манай хоёр тооны ямаа цулгуй хар зүсмийн нас нийлсэн эм ямаа байсан, харин нөгөө нь духан дээрээ алга дарам хэмжээтэй цагаантай, халтар зүсмийн нас нийлсэн эм ямаа байсан. Эдгээр ямаанууд нь манай ямаанууд мөн байсан. Тухайн үед буюу алдагдах үедээ самнаагүй байсан хаврын ноолуур аваагүй байсан учраас ямаа үнэтэй байсан тиймээс би 2 тооны эм ямаагаа нэгийг нь 200.000 төгрөгөөр нийт 400.000 төгрөгөөр үнэлж байна. Манайх хонь, ямааны эврээ огт будгаар буддаггүй. Би тэдний гэрээс өөрийн эхнэр Бтай очиж авсан. Одоо манай хоёр тооны ямаа манайд хонин сүрэгтэйгээ байгаа. С нь манайхтай ойрхон нутагладаг мөн одоогоор манайхаас 2 тооны адуу хулгайлсан хэргээр С шалгагдаж байгаа тиймээс таньж мэддэг. Надад хэлэхдээ аваад яваа танай ямаа танайхаас авсан юм гэж хэлж байсан. Өөр байдлаар би Стай тухайн үед нэг их зүйл ярилцаагүй. Манай хоёрын хонь ямаа огт нийлж байгаагүй угаасаа бэлчээр дээр нийлэх боломжгүй хонь ямаанууд хол бэлчдэг. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Харин С манай 2 тооны гүүг хулгайлсан гэх хэрэгт гомдолтой байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 217-219 ху/, 

*Гэрч Б.Г өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын сүүлээр 19-ний өдрөөс 20 орчим Ц бэлчээр дээрээс 2 тооны эм ямаа алдсан гэж ярьж байсан. Гэтэл тухайн 2 тооны ямаа нь Цын ойрхон нутагладаг С гэх айлаас олж авсан байсан. Тухайн үед Ц Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутагт байдаг, Шар булагийн давааны өвөр гэх газар хаваржиж байсан. Харин С гэх нөгөө айл нь Шар булагийн давааны ард байдаг Төвшрүүлэх сумын айл байдаг. С гэх айлын хонинд очиж шүүж үзээд хониноос нь олж авсан байсан. Цын ямаагаа буцааж авахад С тэдний хоёр ямааг өөрийнхөө имээр имнээд будсан байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 221-223 ху/, 
    
*Гэрч Ө.Цын өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 19-ноос 20-ны орчимд
Ц өөрийн алдсан 2 тооны эм ямаагаа С гэх манай нутгийн залуугийн хонин дотроос шүүж олж авсан байсан. С Цын 2 тооны эм ямааг хулгай хийгээд өөрийн хонин дотроо шинэ им хийгээд имийг нь өөр өнгийн будгаар будаад хийсэн байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 225-226  ху/,

*Гэрч Ц.Бы өгсөн: “...Ц нь 2021 оны 03 дугаар сарын эхээр Архангай 
аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр баг, Шар булагийн давааны ар гэх газарт нутаглаж байсан С буюу одоо манай 2 тооны адууг хулгай хийсэн хэрэгт шалгагдаж байгаа айлын хотоор орж үзсэн чинь манай хоёр тооны ямаа Сын хонинд байна, гэхдээ тус 2 ямааг Сынх өөрийнхөө имээр имнээд будсан байсан гэсээр ирсэн. Тэгээд бид хоёр хэзээ тухайн 2 тооны ямаагаа алдсан талаараа ярилцаад 2021 оны 03 дугаар сарын эхээр алдсан болж таарсан юм. Тэгээд би нөхрийнхөө хамт Сынд очоод нөгөө хонинд нь байгаа 2 тооны ямаагаа авъя гэсэн чинь Сын ээж аав хоёр нь гарч ирээд манай хониор танай хонь юу гэж байхав дээ, танай хоньтой нийлэх нь байтугай хоорондоо ойртоогүй юм чинь гээд байсан. Тэгэхээр нь би Сын ээж аавд нь Сыг дуудаад өгөөч гэж хэлээд Сыг дуудуулсан. Тэгээд Стай нөхрийнхөө хамт уулзаж ярьсан чинь бид хоёрт Ст ярихдаа хэрвээ мөн бол та хоёр наад 2 ямаагаа аваад яв гэсэн, би нөхөртэйгээ нөгөө 2 ямааг аваад явсан. Одоо тухайн 2 тооны ямаа манай малд амьд байгаа. Манай мал бол уг нь зөв тал нь араасаа ташуу цуулбар, буруу тал нь онь имтэй, тэгсэн Сынх болохоор тус 2 ямааны эвэрийг шар өнгөөр будаад зөв талын чихний манай цуулбар эмийг дарж араас нь им хийсэн байсан. Ер нь бол С нь манай ойр хавийн айлуудаас хүртэл ганц нэгээр нь хонь ямаа хүртэл хулгай хийж их баригдсан гэсэн. Нас нийлсэн 2 тооны ямаа байсан бөгөөд ноолуурыг нь хүртэл санаагүй, нэг ямаа нь хүртэл хээлтэй байсан учраас тус бүрийг нь 200.000 төгрөгөөр үнэлж байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 231-233 ху/,

П.Сын яллагдагчаар өгсөн:...би тухайн үед ганцаараа бөгөөд тухайн 2 адууг хулгайлахдаа өөрийн мяндсан бугуйлаа ашиглаж байсан. Миний тухайн үедээ 2 тооны адууг барьж авахдаа ашигласан бугуйл одоо байхгүй, би тухайн бугуйлыг хаячихсан юм. Би тухайн гүүг гаргаж янзлахдаа Бын малыг гаргахдаа ашигласан бор өнгийн модон иштэй, хуучин, 15 см орчим урттай хутгийг ашиглаж байсан. Тухайн хутга одоо надад байгаа. Тухайн үед надад мөнгөний хэрэг болоод би хулгайн гэмт хэрэг үйлдэх болсон. Би ганцаараа байсан. Би тухайн үед өөрийн цагаан өнгийн 55-23 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг ашигласан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшил, өмчлөлийнх юм. Би ял шийтгүүлж байгаагүй. Би Цыг нэг нутгийн хүн гэдгээр нь танина. Садан төрлийн холбоо байхгүй. Ц нь тухайн үед Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт байрлах Шар булгийн давааны өвөр гэх газар нутаглаж байсан, тухайн газар нь манай байсан газраас 7, 8 орчим километр зайтай байдаг юм. Би тухайн гүүг аймгийн төвийн малчин зах дээр оруулж ирээд эрэгтэй хүнд бэлэн 1.500.000 төгрөг аваад, өөрийн малын мах гэж хэлээд зарж борлуулж байсан. Би одоо тухайн хүнийг танихгүй, мэдэхгүй. Би тухайн 2 тооны адууны махыг зарахдаа малын гарал үүслийн бичиг аваагүй...гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 58-60 хуу/

* П.Сын яллагдагчаар өгсөн: “....би уг прокурорын тогтоолтой танилцлаа. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би нутгийн иргэн Бын нэг тооны гүүг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан хэргийг үйлдсэн. Би хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан. Бын адууг хулгай хийсэн нь миний буруу би ахиж бусдын эд зүйлийг хулгай хийхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  142-143 ху/,

* П.Сын яллагдагчаар өгсөн: “...Би 2020 оны 12 дугаар сарын дунд үед байх өдрийг нь сайн санахгүй байна. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн нутаг Шар булгийн даваа гэх газар байх гэртээ ганцаараа /тухайн үед эхнэр, хүүхэд Цэнхэр суманд байсан санагдаж байна/ малаа маллаж байхад манайхтай ойр Зээрд зүсмийн азаргатай 13 орчим тооны адуу, мал бэлчиж байсан.  Тэгээд би тухайн үедээ малаа хотлуулахаар явган алхаад явж байтал тухайг- зээрд зүсмийн азаргатай адуунууд Шар булгийн давааны Цохиот гэх газрын орчимд бэлчиж байхаар нь тухайн газартай ойр байх айлын өвөлжөөний байранд дээрх адуунуудыг хашиж байгаад дотроос нь зээрд зүсмийн 1 тооны гүүг барьж аваад махлаад зарж байсан.Би тухайн үед ганцаараа бөгөөд өөрийн бүсэндээ байсан ногтоор бугуйлдаж барьж авсан. Миний тухайн үедээ зээрд зүсмийн гүүг барьж авахдаа ашигласан ногт байхгүй, би тухайн ногтыг тасарчихаар нь хээр явж байхдаа хаячихсан юм. Би тухайн гүүг гаргаж янзлахдаа бор өнгийн модон иштэй, хуучин, 15 см орчим урттай хутгийг ашиглаж байсан. Тухайн хутга одоо надад байгаа. Тухайн үед миний машин эвдэрсэн байсан, тэгээд өөрийн машинаа янзлах зорилгоор, тухайн гүүг зарж борлуулах гээд хулгай хийх болсон. Би ганцаараа байсан. Би тухайн үед явган явж байсан. Би ял шийтгүүлж байгаагүй. Би Быг нэг нутгийн хүн гэдгээр нь танина. Садан төрлийн холбоо байхгүй. Б нь тухайн үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Жинст гэх газар нутаглаж байсан, тухайн газар нь манай байсан газраас 10 орчим километр зайтай байдаг юм. Би тухайн гүүг аймгийн төвийн малчин зах дээр оруулж ирээд эрэгтэй хүнд 700.000 төгрөгөөр зарж борлуулж байсан. Би одоо тухайн хүнийг танихгүй, мэдэхгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  205-207 ху/,

* П.Сын яллагдагчаар өгсөн: “....би өөрийн хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн  142-143 ху/,

*Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 33-38 хуу, 129-132 хуу, 194-196 хуу/,
*Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр багийн засаг даргын тодорхойлолт /1-ийн хх-ийн 48 хуу/
*Эд зүйлд хураан авсан тэмдэглэл /1-ийн хх-ийн 65-66 хуу/
*Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /1-ийн хх-ийн 75-78 хуу/
*Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлт /1-ийн хх-ийн 83 хуу/
*Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт /1-ийн хх-ийн 125 хуу/
* Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт /1-ийн хх-ийн 244 хуу/
*П.Сын иргэний үнэмлэхний лавлагаа /1-ийн хх-ийн 152 хуу/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /1-ийн хх-ийн 157 хуу/ 
*Малд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 234-240 хуу/
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /2-ийн хх-ийн 18-21 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч  П.Ст холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.С нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 03 дугаар сарын эхэн үед .................................. гэх газраас хохирогч Д.Цын 2 тооны ямааг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 12 дугаар сарын дунд үед .......................................... гэх газраас хохирогч Б.Бын 1 тооны адууг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэр Шар булгийн давааны өвөр гэх газраас хохирогч Д.Цын 2 тооны адууг автомашин ашиглан хулгайлж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 02 дугаар сарын эхээр ............................ гэх газраас хохирогч Б.Бын 1 тооны адууг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч шүүгдэгч П.С нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 03 дугаар сарын эхэн үед ......................... багийн нутаг дэвсгэр . гэх газраас хохирогч Д.Ц..........ын 2 тооны ямааг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 12 дугаар сарын дунд үед .....................................гэх газраас хохирогч Б.Бын 1 тооны адууг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө .................................. гэх газраас хохирогч Д.Цын 2 тооны адууг автомашин ашиглан хулгайлж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 02 дугаар сарын эхээр ............................гэх газраас хохирогч Б.Бын 1 тооны адууг хулгайлж, 800.000 төгрөгийн хохиролыг тус тус  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Д.Цын өгсөн: “...2020 оноос 2021 онд шилжих өвөл манайх ..........................багийн нутаг дэвсгэрт байрлах Шар булгийн давааны өвөрт өвөлжсөн малчин айл байгаа юм. 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 24-ний өдөрт шилжих шөнө манай бор азаргатай 34 тооны адуунаас 2 тооны гүү хулгайд алдагдсан. Хоёр адуу алдагдах үеэр манай адуу Шар булгийн давааны урд тал руу бэлчээрт хоносон байсан. Би адуугаа очоод өглөө нь бүртгэхэд 2 тооны гүү дутсан. Нэг нь цавьдар зүсмийн нас нийлсэн гүү байсан, нөгөө нь хээр зүсмийн нас нийлсэн гүү байсан, манай хоёр гүү тамгагүй байсан харин хээр гүүний чих нь зөв тал араасаа ташуу, буруу тал цуулбар имтэй байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 09-10 ху/ гэрч Ц.Бы өгсөн: “...Манайх тухайн 2 тооны гүүгээ хулгайд алдах үед Архангай аймаг Төвшрүүлэх сум Баян-Өндөр баг Шар булагийн Давааны ар гэх газарт нутагладаг С гэх айлын урд талын араас адуугаа олж авсан. Тэгээд тэр үедээ Сыг хардаж байсан. Түүнээс хойш Сын баруун талд саахалт нутагладаг буюу Архангай аймгийн Төвшрүүлэх сум Баян-Өндөр баг Жинст гэх газар нутагладаг Б гэж дууддаг айлаас 2021 оны 01 дүгээр сарын үед шиг санаж байна ямар ч л байсан цагаан сарын өмнө 1 тооны адуу хулгайд алдагдаж түүнийг С хулгай хийсэн болж таарч хохирол мөнгийг нь өгсөн гэж нутгийн хүмүүс ярьцгаасан...нөхөр маань Ст хандаад “чи найзынхаа алдсан адуунуудыг авсан юм биш үү хоёулаа энэ хавиараа учраа олчъё” гэж хэлсэн. Тэгсэн ямар нэгэн зүйл огт дуугараагүй, царай зүс нь эвгүй болоод газар ширтээд суугаад байхаар нь манай нөхөр за тэгвэл би яваад цагдаа аваад ирье гээд гарсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 13-14 ху/ гэрч Б.Аийн өгсөн: “...2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр намайг гэртээ байж байхад хүү С хамт айлд оччихоод ирье гэхээр нь дагаад явтал ойролцоо байдаг нутгийн айл Цын гэрт очсон. Тэгтэл С тэдний 2 тооны адууг нь хулгайлсан, хохирлыг нь барагдуулах талаараа хэлж ярилцаад байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 88-89 ху/,хохирогч Б.Бын өгсөн: “...2020 оны 12 дугаар сарын сүүлээр буюу шинэ жилийн өмнөхөн нэг өдөр манай эзэмшлийн зээрд азаргатай 14 тооны адуу Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн нутаг дэвсгэрт байдаг Жинст гэх газарт бэлчээрт байхад нь 1 тооны адуу алга болсон. Гэтэл дараа нь мөн манай адуу 2021 оны 02 дугаар сарын эхээр яг тэр газраа бэлчиж байгаад шөнө нь бас 1 тооны адуу алга болсон байсан. Ингээд манай адуунаас 2020 оны 12 дугаар сард, 2021 оны 02 дугаар сард тус тус 2 тооны гүү хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  100-101 ху/,гэрч Д.Хгийн өгсөн: “...манай хүүгийн ярьснаар 2020 оны 12 дугаар сарын дундуур шинэ жилээс өмнөх нь шиг санаж байна улаан хээр зүсмийн нас нийлсэн гүү, 2021 оны 02 дугаар сарын үед цагаан сараас өмнөх нь шиг санаж байна халтар зүсмийн нас нийлсэн 1 тооны гүү алдаад хулгай хийсэн эзнийг олж аваад 2 гүүнийхээ төлбөрийг хулгай хийсэн гэх С гэх саахалт айлынхаа залуугаас авсан гэж надад ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 104-105 ху/,гэрч М.Мийн өгсөн: “...Б надад ярихдаа 2020 оны 12 дугаар сарын дундуур шинэ жилээс өмнөх нь шиг санаж байна улаан хээр зүсмийн нас нийлсэн гүү, 2021 оны 02 дугаар сарын үед цагаан сараас өмнөх нь шиг санаж байна халтар зүсмийн нас нийлсэн 1 тооны гүү алдсан гэж надад ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 108-109  ху/,хохирогч Д.Цын өгсөн: “...манайх одоо Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэрт байрлах Шар булгийн давааны өвөр гэх газарт нутаглаж байгаа малчин айл байгаа юм. Манай нутаглаж байгаа газар Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэртэй хил залгаа байдаг “Шар булгийн даваа”-ны нөгөө тал нь угаасаа Төвшрүүлэхийн нутаг дэвсгэрт хамаардаг. Манайх 2021 оны 03 дугаар сарын эхээр өөрийн хонин дотроосоо бэлчээр дээр байхад нь 2 тооны нас нийлсэн эм ямаагаа хулгайд алдсан юм...манай тухайн хоёр тооны ямааны баруун талын эврийг С шар өнгийн будгаар будсан байсан. Тухайн үед будсан будаг нь одоог хүртэл арилаагүй бүдгэрч будагны ором нь хар зүсмийн ямааны эврэн дээр нь үлдсэн байгаа гүйцэд арилаагүй. Сын гэрээс авсан манай хоёр тооны ямаа цулгуй хар зүсмийн нас нийлсэн эм ямаа байсан, харин нөгөө нь духан дээрээ алга дарам хэмжээтэй цагаантай, халтар зүсмийн нас нийлсэн эм ямаа байсан. Эдгээр ямаанууд нь манай ямаанууд мөн байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 217-219 ху/, гэрч Б.Г өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын сүүлээр 19-ний өдрөөс 20 орчим Ц бэлчээр дээрээс 2 тооны эм ямаа алдсан гэж ярьж байсан. Гэтэл тухайн 2 тооны ямаа нь Цын ойрхон нутагладаг С гэх айлаас олж авсан байсан. Тухайн үед Ц Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутагт байдаг, Шар булагийн давааны өвөр гэх газар хаваржиж байсан. Харин С гэх нөгөө айл нь Шар булагийн давааны ард байдаг Төвшрүүлэх сумын айл байдаг. С гэх айлын хонинд очиж шүүж үзээд хониноос нь олж авсан байсан. Цын ямаагаа буцааж авахад С тэдний хоёр ямааг өөрийнхөө имээр имнээд будсан байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 221-223 ху/, гэрч Ө.Цын өгсөн: “...2021 оны 03 дугаар сарын 19-ноос 20-ны орчимд Ц өөрийн алдсан 2 тооны эм ямаагаа С гэх манай нутгийн залуугийн хонин дотроос шүүж олж авсан байсан. С Цын 2 тооны эм ямааг хулгай хийгээд өөрийн хонин дотроо шинэ им хийгээд имийг нь өөр өнгийн будгаар будаад хийсэн байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 225-226  ху/,гэрч Ц.Бы өгсөн: “...Ц нь 2021 оны 03 дугаар сарын эхээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Баян-Өндөр баг, Шар булагийн давааны ар гэх газарт нутаглаж байсан С буюу одоо манай 2 тооны адууг хулгай хийсэн хэрэгт шалгагдаж байгаа айлын хотоор орж үзсэн чинь манай хоёр тооны ямаа Сын хонинд байна, гэхдээ тус 2 ямааг Сынх өөрийнхөө имээр имнээд будсан байсан гэсээр ирсэн. Тэгээд бид хоёр хэзээ тухайн 2 тооны ямаагаа алдсан талаараа ярилцаад 2021 оны 03 дугаар сарын эхээр алдсан болж таарсан юм. Тэгээд би нөхрийнхөө хамт Сынд очоод нөгөө хонинд нь байгаа 2 тооны ямаагаа авъя гэсэн чинь Сын ээж аав хоёр нь гарч ирээд манай хониор танай хонь юу гэж байхав дээ, танай хоньтой нийлэх нь байтугай хоорондоо ойртоогүй юм чинь гээд байсан. Тэгэхээр нь би Сын ээж аавд нь Сыг дуудаад өгөөч гэж хэлээд Сыг дуудуулсан. Тэгээд Стай нөхрийнхөө хамт уулзаж ярьсан чинь бид хоёрт Ст ярихдаа хэрвээ мөн бол та хоёр наад 2 ямаагаа аваад яв гэсэн, би нөхөртэйгээ нөгөө 2 ямааг аваад явсан. Одоо тухайн 2 тооны ямаа манай малд амьд байгаа...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 231-233 ху/, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 33-38 хуу, 129-132 хуу, 194-196 хуу, Эд зүйлд хураан авсан тэмдэглэл /1-ийн хх-ийн 65-66 хуу/, Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн дүгнэлт /1-ийн хх-ийн 83 хуу/, Шинжээчийн 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт /1-ийн хх-ийн 125 хуу/, Шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн дүгнэлт /1-ийн хх-ийн 244 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус  нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч П.С нь хохирогч П.Цын, 2 тооны адууг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, түүнд 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн түүний 2 тооны ямааг хулгайлж 400.000 төгрөгийн,  мөн Б.Бын 2 тооны адууг хулгайлж түүнд 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б шүүгдэгч П.Сын үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.      
“Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. “Олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус тайлбарласан байх тул шүүгдэгч П.С нь үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 03 дугаар сарын эхэн үед Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэр Шар булагийн давааны өвөр гэх газраас хохирогч Д.Цын 2 тооны ямааг хулгайлж, 400.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 12 дугаар сарын дунд үед Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Шар булгийн давааны өвөр гэх газраас хохирогч Б.Бын 1 тооны адууг хулгайлж, 900.000 төгрөгийн хохирол учруулсан, 2020 оны 12 дугаар сарын 23-наас 24-нд шилжих шөнө Архангай аймгийн Хотонт сумын Хөөвөр багийн нутаг дэвсгэр Шар булгийн давааны өвөр гэх газраас хохирогч Д.Цын 2 тооны адууг автомашин ашиглан хулгайлж, 1.800.000 төгрөгийн хохирол учруулсан, 2021 оны 02 дугаар сарын эхээр Архангай аймгийн Төвшрүүлэх сумын Хөх сүм багийн Жинст гэх газраас хохирогч Б.Бын 1 тооны адууг хулгайлж, 800.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Учир нь шүүгдэгч П.Сын үйлдсэн гэмт хэргийн тухайд өөр өөр цаг хугацаанд үйлдсэн боловч эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “..Гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрөөгүй байхад гэмт хэрэг санаатай дахин үйлдвэл хөөн хэлэлцэх хугацааг сүүлчийн гэмт хэргийг үйлдсэн үеэс гэмт хэрэг тус бүрд шинээр тоолно...”гэж заасан тул сүүлчийн гэмт хэрэг үйлдсэн үеэс эхлэн гэмт хэрэг тус бүрд хөөн хэлэлцэх хугацааг тоолох тул шүүхээс шүүгдэгч П.Сыг бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  
Эрүүгийн 2112................  дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Цт 2.200.000 /хоёр сая хоёр зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нь Мэргэшсэн үнэлгээчний 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 131 дугаартай дүгнэлтээр /1-ийн хх-ийн 21 хуу/, мөн 2021 оны 11 дүгээрсарын 25-ны өдрийн 157 дугаартай дүгнэлтээр /1-ийн хх-ийн 244 хуу/ тус тус тогтоогдож байгаа бөгөөд хохирогч Д.Цын өгсөн: “...Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй..гэх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг, мөн 2021 оны 12 дугаар сарын 24-ны өдөр Ц.Б гэх ХААН банкны 5154032780 дугаарын данс руу 1400.000 төгрөг, 2022 оны 01дүгээр сарын 11-ны өдөр Д.Ц гэх дансанд 300.000 төгрөг шилжүүлсэн баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн мөн хохирогч Д.Ц нь 100,000 төгрөгийг шүүгдэгчээс авсан гэж мэдүүлсэн,
Мөн хохирогч Б.Бт 1.700.000 /нэг сая долоон зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нь Мэргэшсэн үнэлгээчний 2021 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128 дугаартай дүгнэлтээр /1-ийн хх-ийн 125 хуу/, мөн 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 128 дугаартай дүгнэлтээр /1-ийн хх-ийн 188 хуу/ тус тус тогтоогдож байгаа бөгөөд хохирогч Б.Бын өгсөн: “...Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй учраас би шүүх хуралд биечлэн оролцох боломжгүй байна мөн мал идээгээ өөрөө харж хариулдаг тийм учраас зав чөлөө багатай байдаг...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн  100-101 ху/ гэсэн байх тул шүүгдэгч П.Сыг гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо төлсөн энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ. 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
 Шүүгдэгч П.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

2021 оны Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт”... энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...” мөн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт”...энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно...”гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/…гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус  гэж хуульчилсан байна. 

    Иймд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч П.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан байх тул  Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ст оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.С нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Төвшрүүлэх нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хориглох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 
 
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ст оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.  
Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч П.С нь хохирогч Д.Цын 2 тооны адууг хулгайлахдаа буюу гэмт хэрэг үйлдэхдээ 55-23 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийн буюу түүний үнэ 5.200.000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч П.Саас гаргуулж, хураан авч, улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 10х1.5 см хэмжээтэй бор өнгийн модон бариултай, 11х2.5 см хэмжээтэй ажлын хэсэгтэй 1 ширхэг хутгыг устгаж, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч П.Ст зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Пийн Сыг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Сыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 
П.Ст оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ст Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольсугай.  

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 
П.С нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/  сарын хугацаагаар хориглосугай.  

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 
П.С нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1/нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор  тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

7.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт 
зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 10х1.5 см хэмжээтэй бор өнгийн модон бариултай, 11х2.5 см хэмжээтэй ажлын хэсэгтэй 1 ширхэг хутгыг устгасугай. 

8.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт 
зааснаар шүүгдэгч П.Ст оногдуулсан 2 /хоёр/ жил 6 /зургаа/  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Архангай аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

9.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дахь хэсэгт зааснаар 
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 73 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5.200.000 төгрөгийн үнэлгээ бүхий 55-23 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашины үнэ 5.200.000 төгрөгийг шүүгдэгч П.Саас гаргуулж хураан авч улсын орлого болгосугай.  

10.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4,  1.7, 1.9 дэх 
хэсэгт зааснаар шүүгдэгч П.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

11.    Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

12.     Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ст авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ОТГОНЦЭЦЭГ