Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

                           2022/ШЦТ/29


          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Оцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэнгээр хөтлүүлж, 
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Ж.С нарыг оролцуулан, 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Цовогт Ж С /РД: /-д холбогдох эрүүгийн 2112.................. дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1977 оны  03 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймагт  төрсөн, 45 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ................. аймгийн О сум, ...................баг, ................ гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, Ц овогт Ж С/РД:/,

        Холбогдсон хэргийн талаар 
Шүүгдэгч Ж.С нь 2021 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө ..................аймгийн ................сумын ............... багийн нутаг дэвсгэр...................гэх газраас Б.Бы эзэмшлийн 2 тооны үхрийг 90-21 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

*Эрүүгийн 2112.............. дугаартай хэрэгт мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн:
    
*Хохирогч Б.Бы өгсөн: “...Цахир сумын Баянгол багийн Чулуут гэх газарт оршин суудаг иргэн Бийн үхэр дотор байсан манай Мухар цэнхэр үнээг цэнхэр бярууны хамт 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Б өөрийн эзэмшилд байдаг Портер маркийн автомашинаар С гэдэг хүний хамт ачиж авч явсан байна. С нь манай Цэнхэр үнээг бярууны хамт туугаад Завхан аймгийн О сумын Хужирт гэх газар руу тууж явсан гэх мэдээлэл байна. Би Б гэдэг хүнийг танина ямар нэгэн харилцаагүй С гэдэг хүнийг танихгүй. Б, С нар нь Бийн хотонд очоод С гэдэг хүнтэй уулзаад танай хотонд гадны үхэр мал байна уу гэж асуугаад манай цэнхэр үнээг бяруутай нь манай үхэр байна гээд ачаад аваад явсан байна. Би бяруутай үнээгээ 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр үнэлж байна. Миний үхрийг тууж явсан хүн Завхан аймгийн О сумын Хужирт багийн аманд очих сурагтай байна утасны дугаар нь 98....... гэсэн дугаартай юм билээ. Миний үхрийг тууж явсан хүмүүс гурван хүн байсан гэсэн. Миний малыг тууж явсан С хоёр хүний хамт Баянгол багийн Шүвтэрийн урд байсан аав Дгийн хүү Б гэдэг айлаар хоноод явсан Бумбатын давааны наана малаа туугаад явж байхад нь В овогтой А гэдэг хүн таараад орой болж байна хоноод явах уу гэхэд яахав яахав шөнөө туугаад даваад явна гээд явсан сурагтай байсан. Хулгайд алдсан цэнхэр үнээ тугалаад одоо тугалтай бяруутай болсон тул малаа олж авмаар байна. Гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 ху/,

       *Хохирогч Б.Бы дахин өгсөн: “..би 2 тооны үхрээ 2021 оны 08 дугаар сарын 14-ний үед Завхан аймгийн Тосонцэнгэл сумын иргэн Ө гэдэг хүн О сумаас мал худалдан авч тууж явахдаа авсан үхэрүүдтэйгээ нийлүүлж тууж авчирч өгсөн. Би Завхан аймгийн О сумын иргэн С гэдэг хүнээс хулгайд алдсан хоёр тооны үхрийг зүсээр нь олж авч хохиролгүй болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64  хуу/ 

     *Иргэний нэхэмжлэгч Д.Бийн өгсөн:..Би С гэх хүнийг хулгай хийж байна мэдээгүй учраас өөрийн Цэнхэр өнгийн 90-21 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 хуу/

    *Гэрч Д.Бийн өгсөн: “...Би С гэдэг хүний хамт Баянгол багийн Ар тээлийн Чулуут гэх гэх газраас Б, Баттөр нарын үхэр дотроос миний үхэр мөн чи ачиж авчирч өг гэхээр нь эвэргүй хөх сарлагийн үнээг эвэргүй хөх сарлагийн бярууны хамт өөрийнхөө Портер маркийн АРХ 9021 улсын дугаартай тээврийн хэрэгсэлээр ачиж Баянгол багийн төвийн голын урд зусаж байсан гэртээ ирж үхэр дотроо буулгаж үхэр дотроо сул тавьсан маргааш өглөө нь би сумын төв орох ажилтай байсан болохоор Цахир сумын төв явсан. С манай үхэр дотроос үхэрүүдээ ялгаад аваад явсан. Би С гэдэг хүнийг сайн танина, садан төрлийн холбоогүй найз нөхдийн харьцаатай байдаг. С гэдэг хүн намар манай нутагт Ар тээлийн хуудас гэх газарт малтайгаа өвөлжөөд хавар 2 дугаар сарын сүүлчээр буцаад нутаг явахдаа туувар даахгүй үхэрүүдээ үлдээгээд мал ногоонд цадаад туувар даах болохоор нь ирж авна гээд арван үхэр арван бяруу үлдээгээд явсан. Тэгээд 6 дугаар сарын эхээр ирээд үлдээсэн бяруутай үхэрнүүдээ туугаад аваад явсан. Би Сгийн үлдээсэн арван үнээг бярууны хамт зүсээр нь мэдэж байсан. Хөх сарлагийн үнээг хөх бярууны хамт С миний үнээ гэж хэлээд ачаад явна гэхээр нь би ачиж явсан үнэн. С гэдэг хүн Ш гэдэг хүнтэй хамт явсан нэрийг нь мэдэхгүй, аймгийн алдарт уяач Цагаан гэдэг хүнтэй хамт гурвуулаа ирээд манайд нэг хоноод явсан. Хангай сумын Мөрөнгийн эхнээс авч яваа гэж ярьсан хэнийх гэдэг айлаас авсаныг мэдэхгүй байна. С, Цагаан, Ш нар манай хотноос 22 үхэр, урдаас ирсэн 5 үхэртэй нийлээд нийт 27 үхэр тууж явсан. Би С гэдэг хүний хамт бусдын бяруутай үнээг машиндаа ачиж авч явснаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 11-13 ху/,

*Гэрч Ш.Өгийн өгсөн: “...Би 2020 оны 09 дгээр сарын 15-ны өдөр 500 адуутай 165 үхэртэй Баянхонгор аймаг Архангай аймгийн Хангай сумын нутаг Цахир сумын нутагт Тээлийн даваа, Ш усан даваагаар отор хийж яваад 2021 оны 01 дүгээр сарын 25-наас эхлэн буцахдаа Цахир сумын нутагт отор хийж явсан С гэдэг хүнтэй таарч хамт 20-д хоног хамт байж байгаад би түрүүлээд адуугаа тараах гээд нутаг руугаа явсан. С Ө нарын хамт явж Цахир сумын Хан Уул багийн Гийн Н гэдэг хүнд туувар даахгүй 3 тооны үхэр үлдээсэн бор бух 1, бор халзан хайнагийн бяруу 2, хар сарлагийн шүдлэн үхэр зэрэг 3 тооны үхрээ Ө /Ш/ бид хоёр тууж яваад урдаас С ирсэн. Тэгээд хамт яваад Б гэдэг айлд очиж хоноод өглөө Ө /Ш/ бид хоёр мотоциклтойгоо О орох ажилтай буцаад явсан. С гэдэг хүн Б гэдэг айлд үлдсэн. Миний соёолон хар тарлан бухыг Н авч оронд нь соёолон насны бор бух өгсөн ийм наймаа хийсэн өөр малын наймаа хийгээгүй. Ш бид хоёрыг Б гэдэг айлд унтаж амрах гэж байхад С Бтэй хамт өөрийнхөө үхрийг авчирна гээд машинтай яваад өгсөнөө шөнө ирээд машин дээрээс үхэр мал буулгаад байх шиг байсан. Би энэ үхэр малын талаар сонирхоогүй хараагүй. Бид нар Бтай хамт яваагүй. С Ш бид хоёрыг та хоёр одоо яваа би үхэр малаа туугаад явна гэхээр нь бид хоёр түрүүлээд мотоциклтой буцаад О сум руугаа өглөө эрт явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  17-19 ху/, 

*Гэрч Д.Өын өгсөн: “...Би малаа оторлуулж явж байгаагүй. Намайг гэртээ байхад О сумын төвөөс С, Ө нар Цахир сум орж мал тууж ирэх ажилтай явж байна гээд манайд ирэхлээр нь би хамт явна гээд мотоцикптойгоо дагаад хамт Цахир сумын Баянгол багийн төвийн доор байсан Гэрэлцогт гэдэг айлд очиж өөрийн унаган бор морио худалдаж аваад Сгийн үхрээс туулцаж Б гэдэг айлд ирж хоноод өглөө эрт Ө /Цагаан хочтой/ бид хоёр мотоциклтойгоо О орох ажилтай буцаад явсан С гэдэг хүн Б гэдэг айлд үлдсэн. Би Б /О хочтой/ гэдэг хүнийг танина ямар харилцаа байхгүй. Ө бид хоёрыг Б гэдэг айлд унтаж амрах гэж байхад С Бтэй хамт өөрийнхөө үхрийг авчирна гээд машинтай яваад өгсөнөө шөнө ирээд машин дээрээс үхэр мал буулгаад байх шиг байсан би энэ үхэр малын талаар сонирхоогүй хараагүй. Бтай /О хочтой/ Цахир сумаас тууж ирсэн хоёр тугалтай үнээгээ манай хадам аав Дугаа заан гэдэг айлд үлдээсэн гэж сонссон. Би Өг дагаад мотоциклтой яваад Ар тээлийн даваа, Хан Уул багийн их рүү ороод нэг айлд үлдээсэн гээд 6 үхэр тууж авчирсан. Би Цахир суманд хүн танихгүй болохоор тэр айлын хүнийг танихгүй юм байна лээ. Тууж явсан малын зүсийг сайн санахгүй байна. С Ө бид хоёрыг та хоёр одоо яваа би үхэр малаа туугаад явна гэхээр нь бид хоёр түрүүлээд мотоциклтой буцаад О сум руугаа өглөө эрт явсан яг хэдэн тооны үхэр мал тууж ирсэнийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн  23-24 ху/,  

*Гэрч Б.Сын өгсөн: “...С, Б гэдэг хүний хамт 2021 оны 06 дугаар сарын 05-ны орой манайхыг үхэр малаа хашиж байхад Б гэдэг хүний Пронтер машинтай ирээд манай хотны үхэр дотор байсан хөх сарлагийн үнээг, хөх бярууны хамт барьж аваад ачаад аваад явсан. Би тэр хоёр хүнд хандаж та нар сайн таньж байгаа биздээ имийг нь сайн хараарай гэж хэлсэн чинь С гэдэг хүн манай хөх үнээ бяруутайгаа мөн байна гээд машинд ачаад аваад явсан. 2021 оны 06 дугаар сарын 05-ны орой машинтай ирээд хөх үнээг хөх бярууны хамт ачаад аваад явсан. Хаана аваачиж буулгасаныг мэдэхгүй байна. С, Б нар манай хотонд ирэхдээ машины тэвш дээр үхэр мал ачаагүй байсан манай хотноос нийт 2 тооны үхэр мал ачиж явсан. С, Б нараас өөр хүн хамт яваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  59-60 ху/, 

*Гэрч З.Бийн өгсөн: “...манай хотны үхэр сүрэгт 2 тооны үхэр нилээд хорь гаруй хонож байна. Би болон манай хотныхон тухайн хоёр үхрийг Б гэдэг хүний үхэр гэдгийг мэдээгүй хэрэв мэдсэн бол эзэнд нь хэлэх байсан. С гэдэг хүн манай хотны үхэр сүрэгт нийлсэн 2 тооны үхрийг хараад манай үхэр мөн байна гээд ачаад явсан. С Б нар 2021 оны 06 дугаар сарын 05-ны орой машинтай ирээд хөх үнээг хөх бярууны хамт ачаад аваад явсан. Хаана аваачиж буулгасныг нь мэдэхгүй байна. С Б нараас өөр хүн хамт яваагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  74-75 ху/, 

*Гэрч З.Б өгсөн: “...С гэдэг хүний авч явсан 2 тооны үхэр манай хотны үхэрт 2021 оны 05 дугаар сарын 13-ны үед манай хүүхдүүд хөх сарлагийн үхэр хөх бярууны хамт үхэртэй нийлсэн үхэр дотор явж байна гэж хэлсэнээр би мэдсэн. С гэдэг хүний авч явсан 2 тооны үхэр нь манай хотны үхэр сүрэгт нийлж 20 гаруй хоносон. Манай хотны үхэр сүрэгт нийлсэн 2 тооны үхрийн эзэн гэж хүн хайж сурч ирээгүй. Б гэдэг хүний 2 үхэр гэдгийг мэдээгүй. Гэтэл С, Б гэдэг хүний хамт 2021 оны 06 дугаар сарын 05-ны орой манайхыг үхэр малаа хашиж байхад Б гэдэг хүний пронтер машинтай ирээд манай хотны үхэр дотор байсан хөх сарлагийн үнээг, хөх бярууны хамт барьж аваад ачаад явсан. Бид нар С, Б нарт хандаж та нар сайн таньж байгаа биздээ им нь байна уу сайн хараарай гэж хэлсэн чинь С гэдэг хүн манай хөх үнээ бяруутайгаа мөн байна гэж хэлээд машинд ачаад аваад явсан. С, Б нар танай үхэр дотор эзэнгүй үхэр мал байна уу гэхээр нь нэг хөх сарлагийн үнээ бяруутайгаа ирээд хэд хонож байна гэж хэлсэн. С манай хотны үхэр дотор байсан хөх сарлагийн үнээг, хөх бярууны хамт барьж ачаад аваад явсан бид нар С, Б нарт хандаж та нар сайн таньж байгаа биз дээ гэж хэлсэн чинь С гэдэг хүн манай хөх үнээ бяруутайгаа мөн байна гэж хэлээд машинд ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 ху/, 

* Ж.Сгийн яллагдагчаар өгсөн: “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн маргах зүйл байхгүй. Маш их гэмшиж байна. Им тамгыг нь анзаараагүй, бор зүсмийн нас гүйцсэн морь байсан. Тухайн морь надтай хамт явсан. Ш гэх хүний морь, одоо О сумын Буянт багийн Бумбат гэх газар Шын адуун сүрэгт байгаа байх. Манай үхэр байна гэж хэлээд яваад байсан. Б хулгайн үхэр гэж мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  45-46 ху/,

*Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-36 хуу/,
*Хас үнэлгээ ХХК хөрөнгийн даатгалын хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 35 хуу/
*Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65-67 хуу/
*Ж.Сгийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 82 хуу/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа /хх-ийн 85 хуу/ 
*Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 106-109 хуу/
*Хавтаст хэргийн материалыг хэргийн оролцогч нарт танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 112-113 хуу/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд шүүгдэгч  Ж.Сд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ж.С нь 2021 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө ............... аймгийн .............. сумын .............. багийн нутаг дэвсгэр ............... гэх газраас Б.Бы эзэмшлийн 2 тооны үхрийг 90-21 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

Эрүүгийн 2012......... дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.   

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.С нь машин механизм ашиглан хохирогч Б.Бд 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Бы өгсөн: “...Цахир сумын Баянгол багийн Чулуут гэх газарт оршин суудаг иргэн Бийн үхэр дотор байсан манай Мухар цэнхэр үнээг цэнхэр бярууны хамт 2021 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Б өөрийн эзэмшилд байдаг Портер маркийн автомашинаар С гэдэг хүний хамт ачиж авч явсан байна. С нь манай Цэнхэр үнээг бярууны хамт туугаад Завхан аймгийн О сумын Хужирт гэх газар руу тууж явсан гэх мэдээлэл байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08 ху/,иргэний нэхэмжлэгч Д.Бийн өгсөн:..Би С гэх хүнийг хулгай хийж байна мэдээгүй учраас өөрийн Цэнхэр өнгийн 90-21 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 96-97 хуу/гэрч Ш.Өгийн өгсөн: “...Ш бид хоёрыг Б гэдэг айлд унтаж амрах гэж байхад С Бтэй хамт өөрийнхөө үхрийг авчирна гээд машинтай яваад өгсөнөө шөнө ирээд машин дээрээс үхэр мал буулгаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  17-19 ху/, гэрч Д.Өын өгсөн: “...Ө бид хоёрыг Б гэдэг айлд унтаж амрах гэж байхад С Бтэй хамт өөрийнхөө үхрийг авчирна гээд машинтай яваад өгсөнөө шөнө ирээд машин дээрээс үхэр мал буулгаад байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  23-24 ху/,  гэрч Б.Сын өгсөн: “...С, Б гэдэг хүний хамт 2021 оны 06 дугаар сарын 05-ны орой манайхыг үхэр малаа хашиж байхад Б гэдэг хүний Пронтер машинтай ирээд манай хотны үхэр дотор байсан хөх сарлагийн үнээг, хөх бярууны хамт барьж аваад ачаад аваад явсан. Би тэр хоёр хүнд хандаж та нар сайн таньж байгаа биздээ имийг нь сайн хараарай гэж хэлсэн чинь С гэдэг хүн манай хөх үнээ бяруутайгаа мөн байна гээд машинд ачаад аваад явсан. 2021 оны 06 дугаар сарын 05-ны орой машинтай ирээд хөх үнээг хөх бярууны хамт ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  59-60 ху/, гэрч З.Бийн өгсөн: “...манай хотны үхэр сүрэгт 2 тооны үхэр нилээд хорь гаруй хонож байна. Би болон манай хотныхон тухайн хоёр үхрийг Б гэдэг хүний үхэр гэдгийг мэдээгүй хэрэв мэдсэн бол эзэнд нь хэлэх байсан. С гэдэг хүн манай хотны үхэр сүрэгт нийлсэн 2 тооны үхрийг хараад манай үхэр мөн байна гээд ачаад явсан. С Б нар 2021 оны 06 дугаар сарын 05-ны орой машинтай ирээд хөх үнээг хөх бярууны хамт ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  74-75 ху/, гэрч З.Баттөрийн өгсөн: “...С гэдэг хүний авч явсан 2 тооны үхэр манай хотны үхэрт 2021 оны 05 дугаар сарын 13-ны үед манай хүүхдүүд хөх сарлагийн үхэр хөх бярууны хамт үхэртэй нийлсэн үхэр дотор явж байна гэж хэлсэнээр би мэдсэн. С гэдэг хүний авч явсан 2 тооны үхэр нь манай хотны үхэр сүрэгт нийлж 20 гаруй хоносон. Манай хотны үхэр сүрэгт нийлсэн 2 тооны үхрийн эзэн гэж хүн хайж сурч ирээгүй. Б гэдэг хүний 2 үхэр гэдгийг мэдээгүй. Гэтэл С, Б гэдэг хүний хамт 2021 оны 06 дугаар сарын 05-ны орой манайхыг үхэр малаа хашиж байхад Б гэдэг хүний пронтер машинтай ирээд манай хотны үхэр дотор байсан хөх сарлагийн үнээг, хөх бярууны хамт барьж аваад ачаад явсан. Бид нар С, Б нарт хандаж та нар сайн таньж байгаа биздээ им нь байна уу сайн хараарай гэж хэлсэн чинь С гэдэг хүн манай хөх үнээ бяруутайгаа мөн байна гэж хэлээд машинд ачаад аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 78-79 ху/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 32-36 хуу/, Хас үнэлгээ ХХК хөрөнгийн даатгалын хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 35 хуу/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 65-67 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэж хуульчилсан байх тул шүүгдэгч Ж.Сг хохирогч Б.Б 2 тооны үхрийг 90-21 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, түүнд 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно. 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б шүүгдэгч Ж.Сгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.      
“Мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаарна. “Олон тооны мал” гэдэгт найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно гэж тус тус тайлбарласан байх тул шүүгдэгч Ж.С нь 2021 оны 06 дугаар сарын 05-наас 06-нд шилжих шөнө Архангай аймгийн Цахир сумын Баянгол багийн нутаг дэвсгэр Чулуут гэх газраас 2 тооны үхрийг 90-21 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж, хохирогч Б.Бд 1.400.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв. 
Иймд шүүхээс шүүгдэгч Ж.Сг бусдын олон тооны малыг, машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.  
Харин шүүгдэгч Ж.С нь тухайн 2 тооны үхрийг очиж авахдаа иргэний нэхэмжлэгч Д.Бтэй хамт явсан нь тогтоогдсон боловч түүнийг бусадтай бүлэглэж бусдын олон тооны малыг  хулгайлсан гэж үзэхгүй бөгөөд гэмт хэрэгт хамтран оролцох гэж “...хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ...” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Ж.С, Д.Б нарын тухайд санаатай нэгдээгүй хамтран оролцоогүй байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бд 1.400.000 /нэг сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн хохирол учирсан нь Мэргэшсэн үнэлгээчний 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 303 дугаартай дүгнэлтээр /хх-ийн 35 хуу/ тогтоогдож байгаа бөгөөд хохирогч Б.Бы өгсөн: “...би Завхан аймгийн О сумын иргэн С гэдэг хүнээс хулгайд алдсан хоёр тооны үхрийг зүсээр нь олж авч хохиролгүй болсон. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 63-64 хуу/ гэсэн байх тул шүүгдэгч Ж.Сг гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлоо төлсөн байна гэж үзлээ.

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: 
 Шүүгдэгч Ж.Сд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

2021 оны Өршөөлийн тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 3.1.2 дахь хэсэгт зааснаар “...2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн”, мөн хуулийн 4дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт”... энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна...” мөн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт”...энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно...”гэж мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар “...Мал хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг/…гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино.” гэж тус тус  гэж хуульчилсан байна. 

    Иймд эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд шүүгдэгч Ж.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сд оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Завхан аймгийн О сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хориглох нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв. 
 
    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.  

Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ гэж, мөн хуулийн 4 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна... мөн хуулийн 5дахь хэсэгт”...Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ…”гэж  тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Ж.С нь хохирогч Б.Б 2 тооны үхрийг хулгайлахдаа буюу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Портер маркийн 90-21 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн буюу түүний үнэ 5.200.000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ж.Сгээс гаргуулж, хураан авч, улсын орлого болгож тухайн тээврийн хэрэгсэлийг иргэний нэхэмжлэгч Д.Бд буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Ж.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, шүүгдэгч Ж.Сд зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч Ж.Сг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлт гаргасан  тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     

ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Ц овогт Жн Сг бусдын олон тооны малыг машин механизм ашиглаж, хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.  

3.     Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 
Ж.Сд оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай. 

4.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 
2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Сд оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг 2 /хоёр/ жил 5 /тав/ сарын хугацаагаар  зорчих эрхийг хязгаарлах ялаар өршөөн сольсугай.  

5.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 
Ж.С нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих, мөн өөрийн оршин суугаа Завхан аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрээс явахыг 2 /хоёр/ жил 5 /тав/  сарын хугацаагаар хориглосугай.  

6.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч 
Ж.С нь шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1/нэг/ хоногийг хорих ялын 1/нэг/ хоногоор  тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

7.    Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсэгт 
зааснаар шүүгдэгч Ж.Сд оногдуулсан 2 /хоёр/ жил 5 /тав/  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Завхан аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.     

8.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар 
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 57 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 5.200.000/ таван сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 90-21 АРХ улсын дугаартай Портер маркийн автомашины үнэ 5.200.000 /таван сая хоёр зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Ж.Сгээс гаргуулж хураан авч улсын орлого болгож, уг автомашиныг иргэний нэхэмжлэгч Ц овогт Дгийн Б /РД:/-д буцаан олгосугай.  

9.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4,  1.7, 1.8, 1.9 
дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

10.    Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

11.     Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.ОЦЭЦЭГ