Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/28

 


                                         2022/ШЦТ/28


       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Д хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Шүүгдэгч: Г.Т нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Буяндалайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Г Т /РД:А/-д холбогдох  2212............. äóãààðòàé эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.  

    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, аав, ээж ах 2 дүүгийн хамт ............. аймгийн............. сумын .................... багийн хар хадны булан гэх газар  оршин суух, Б овогт Г Т /РД:/ 
  
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд ............ аймгийн ....................сумын .................багийн нутаг дэвсгэр Мухар гэх газарт хохирогч Г.Эыг малын бэлчээр харамласан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчний муруйлт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:


Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Эрүүгийн 2212...........  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
Хохирогч Г.Эын өгсөн:..2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Мухар гэх газар 14 цагийн үед манай гэрийн арын энгэрт  Т хонь бэлчээрээр ирчихсэн байсан. Тэгэхээр нь би хонио аваад хурдан яваа пиздаа минь гэж орилсон. Төө хонинхоо хажууд зогсож байхаар хүрээд ир гэж орилсон чинь хүрээд ирэхээр нь яагаад хонио оруулж ирээд байгаа юм хавар би  яах юм олон хонь идчихээр хавар хэцүү шүү дээ гэсэн чинь чиний үстэй толгойноос идээгүй гэхээр нь би заамдаад авсан чинь намайг мөргөчихөөд мотоциклио асаагаад яваад өгсөн. Манайд Т нь төрсөн ах Т согтуу 0,5тай Хараа нэртэй архи аваад орж ирсэн. Тэрнээсээ надад хийж өгсөн би дөрөв удаа л татсан байх. Тэгээд Т тасраад унтаад өгсөн. Манай утсаар дүү нь залгаад ирээд аваач гэж хэлсэн Б Т хоёр ирсэн, манай эхнэр бас аймгаас ирж таарсан. Т бид хоёр барилдаж аваад мотоциклиос тэгнэж давж унасан. Тэгээд Т намайг өвдөглөсөн, тэр үед эхнэр бид хоёрыг салгасан. Миний нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн, нэг удаа өвдөглөсөн. Өдөр муудалцахад Т бид хоёр байсан орой болохоор манай эхнэр Б хоёр дүү нь 14 настай Т байсан. Бид хоёр урьд өмнө малын бэлчээрээс болж маргалдаж муудалцаж байсан, өс хонзонгийн зүйл байхгүй. Би гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/ 

Хохирогч Г.Эын дахин өгсөн:..хамрын мурийг 500.000 төгрөгөөр янзлуулсан, томографикт 37.500 төгрөгөөр харуулсан, нааш цаашаа ирж буцсаны бензин тосны 370.000 төгрөг, Архангай аймагт таних айлгүй болохоор буудалд 3 хоносон 1 хоногийн 35.000 төгрөгөөр нийт 105.000 төгрөг, эм тарианы 100.000 төгрөг, эрүүл мэндийн дэвтэр 160.000 төгрөгөөр бөглүүлсэн бөгөөд нийт 1.272.500 төгрөг болсон. Дээрх хохирлыг төлчих юм бол гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 72-73 хуу/ 

Гэрч Х.Өы  өгсөн:..2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд явж байхад манай нөхөр 15 цагийн үед утсаар яриад Т ирээд намайг зодчихлоо нүд хөхөрсөн хамар руу цохиод хамраас цус гараад тогтохгүй байна гэж утсаар ярьсан. Тэгээд орой 19 цагийн үед гэртээ ирсэн чинь Т байж байсан. Би тэгэхээр нь чи манай нөхрийг яасан юм бэ гэсэн чинь явах гэхээр нь мотоциклиос буулгасан чинь манай нөхөр ирээд тэр хоёр зууралдаад байсан. Намайг байхад хэн хэнийгээ цохиогүй барилдаж аваад зууралдаад байсан. Төд шарх сорви харагдаагүй. Манай нөхөр нь зүүн талын нүд
хөхөрсөн хамар овоогоод хөхөрсөн байсан. Малын бэлчээрээс болж муудалцаж маргалдсан. Тухайн үед Б ах нь төрсөн дүү 14 настай Т нарын хамт байсан. Манай нөхөр архи ууссан халамцуу байсан. Т уугаагүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/ 

Гэрч  С.Бын өгсөн:..2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын  Зуунмод багийн Мухар гэх газар манай ах нь хүүхэд 14 настай Т орой 19 цагийн үед манай утас руу залгаад би авсан чинь Э гэх айлд Т ах архи уугаад тасарчихлаа мотоцикль нь бензингүй болчихлоо ирээд аваач гэхээр нь би Т нь хамт очсон чинь Э согтуу Т гэрийн баруун талд тасраад унасан байсан. Гэрээс гарсан эхнэр нь ирээд Т нь мотоциклийг татаад унагаасан. Манай нөхрийг зодлоо гээд тэгээд нөхөр нь ирээд Ттэй барилдаад байсан сайн хараагүй харанхуй болсон байсан болохоор би хол мотоциклиос гэрэл тусгаад бензин авч байсан юм. Би хараагүй хоорондоо барилцаад заамдалцаад байсан. Тухайн үед Т Э хоёр биед хаана нь ямар гэмтэл шарх учирсан байсныг би хараагүй. Малын бэлчээрээс болж муудалцаж маргалдсан. Тухайн үед Э, Т, Ө нарын хамт байсан. Энэ хоёр урьд өмнө малын бэлчээрээс болж маргалдаж муудалцаж өр шир авлага өс хонзонгийн зүйл байдаг эсэхийг би мэдэхгүй. Э архи уусан халамцуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/ 

Гэрч  Г.Тын өгсөн:.. 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би төрсөн ах болох Тийн хамт хонио хурааж байсан чинь Э гэх ах хонио ав пиздаа минь даварсан пиздаа вэ гэж орилоод байсан. Тэгээд Т ахыг хүрээд ир гэж орилоод байхаар нь очсон чинь Э ах чи яасан даварсан юм бэ би энэ хаваржааг хамгаалж байгаа гээд Т ахыг 2-3 удаа цохиод бас мөргөөд авсан чинь Т ах чи намайг түрүүлж цохисон  шүү гээд нэг мөргөөд авсан. Тэгээд Т ах нэг доор байдаг юм чинь гээд хэлээд явах гэсэн чинь мотоциклийг нь түлхэж унагаад 2-3 удаа цохиод авсан чинь Т ах бас 2-3 удаа цохиод авсан. Тэгээд салаад яваад өгсөн. Т ахыг түрүүлээд 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь Т ах мөргөөд бас 2-3 удаа гараараа цохисон юм. Тухайн үед Э Т хоёр биед хаана нь ямар гэмтэл шарх учирсан байсныг би сайн хараагүй. Малын бэлчээрээс болсон. Тухайн үед Э Т хоёр архи согтууруулах зүйл хэрэглэсэн байсан. Т ах уугаагүй эрүүл байсан Э архи ууссан согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/ 

Гэрч  Г.Тын өгсөн:..2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр би адуундаа явахдаа гэрээсээ 0,75тай Хараа нэртэй архи аваад адуундаа явах замдаа тал нь ганцаараа уугаад тал шил архитай 18 цагийн үед Э гэдэг айлд манай дүү 14 настай Т хамт очсон чинь Э халамцуу архи ууссан байсан. Тэгээд тал шил архи би гаргаж ирээд хувааж уугаад би тасраад уначихсан байсан. Т Э хоёр хэн хэнийгээ хаана нь юугаар хэдэн удаа цохисныг би мэдээгүй. Би анзаараагүй, согтуу байсан болохоор. Э манай дүү Тын хамт байсан. Энэ хоёр урьд өмнө малын бэлчээрээс болж маргалдаж муудалцаж өр шир авлага өс хонзонгийн зүйл байгаа эсэхийг мэдэхгүй. Э хэрэглэсэн архи ууссан халамцуу байсан бид хоёр тал шил архи хувааж ууссан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/ 

Г.Тийн яллагдагчаар өгсөн: ...миний үйлдэл тохирч байна, би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 65-66 хуу/

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт:
1.    Г.Эын биед хамар ясны хугарал, хамрын таславчний муруйлт, зүүн нүдний 
доод зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх  гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр үүснэ. 
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Хамар ясны хугарал, хамрын таславчний муруйлт гэмтэл тус бүр нь гэмтлийн зэрэг 
тогтоох журмын 2.4.1- д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах  тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн нүдний доод зовхинд цус хуралт гэмтэл нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт 
/хх-ийн 23 хуу/

    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 78 хуу/  
Г.Тийн иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 57 хуу/
              Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 80-81 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Т нь 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 14 цагийн орчимд ............ аймгийн ..............сумын .................багийн нутаг дэвсгэр .................. гэх газарт хохирогч Г.Эыг малын бэлчээр харамласан гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, хамрын таславчний муруйлт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Г.Төд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2212............. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Г.Т нь хохирогч Г.Эыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:  хохирогч Г.Эын өгсөн:..2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Чулуут сумын Зуунмод багийн Мухар гэх газар 14 цагийн үед манай гэрийн арын энгэрт  Т хонь бэлчээрээр ирчихсэн байсан. Төө хониныхоо хажууд зогсож байхаар хүрээд ир гэж орилсон чинь хүрээд ирэхээр нь яагаад хонио оруулж ирээд байгаа юм хавар би  яах юм олон хонь идчихээр хавар хэцүү шүү дээ гэсэн чинь чиний үстэй толгойноос идээгүй гэхээр нь би заамдаад авсан чинь намайг мөргөчихөөд мотоциклио асаагаад яваад өгсөн. Тэгээд Т намайг өвдөглөсөн, тэр үед эхнэр бид хоёрыг салгасан. Миний нүүр хэсэг рүү нь нэг удаа мөргөсөн, нэг удаа өвдөглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 хуу/, гэрч Х.Өы  өгсөн:..2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төвд явж байхад манай нөхөр 15 цагийн үед утсаар яриад Т ирээд намайг зодчихлоо нүд хөхөрсөн хамар руу цохиод хамраас цус гараад тогтохгүй байна гэж утсаар ярьсан. Манай нөхөр нь зүүн талын нүд хөхөрсөн хамар овоогоод хөхөрсөн байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16 хуу/ гэрч  С.Бын өгсөн:..Тухайн үед Т Э хоёр биед хаана нь ямар гэмтэл шарх учирсан байсныг би хараагүй. Малын бэлчээрээс болж муудалцаж маргалдсан...гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 хуу/ гэрч  Г.Тын өгсөн:..тэгээд Т ахыг хүрээд ир гэж орилоод байхаар нь очсон чинь Э ах чи яасан даварсан юм бэ би энэ хаваржааг хамгаалж байгаа гээд Т ахыг 2-3 удаа цохиод бас мөргөөд авсан чинь Т ах чи намайг түрүүлж цохисон  шүү гээд нэг мөргөөд авсан... Т ахыг түрүүлээд 2-3 удаа гараараа цохисон. Тэгэхээр нь Т ах мөргөөд бас 2-3 удаа гараараа цохисон юм...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Буяндалай нь шүүгдэгч Г.Тийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд  шүүгдэгч Г.Т нь хохирогч Г.Эын биед хамар ясны хугарал, хамрын таславчний муруйлт гэмтэл нь учруулсан бөгөөд энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 34 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

Иймд шүүгдэгч Г.Тийн үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 

Хохирогч Г.Э нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаарх баримтыг гаргаж өгөөгүй боловч хавтаст хэргийн материалтай танилцахдаа “санал хүсэлт, гомдол санал байхгүй” /хх-ийн 80 хуу/, тус аймгийн прокурорын газарт гаргасан хүсэлтэнд “... хохирогч Г.Эад учруулсан хохиролд 500,000 төгрөгийг бэлнээр үлдсэн 1000,000 төгрөгт 1 тооны хязаалан үрээг өгнө гэж тохиролцсон гомдол саналгүй /хх-ийн 86 хуу/ гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Г.Т нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч болон хохирогч нараас хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 88 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Г.Төд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлүүлэхээр шийдвэрлэв.  
 
     Шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Тийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох тухай хүсэлтийг шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                                       ТОГТООХ нь: 
1.     Шүүгдэгч Б овогт Гн Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тийг  450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.   

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялын 450.000 /дөрвөн зуун тавь/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар 
нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Г.Төд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ