Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 2022/ШЦТ/26

 


                                                                                  2022/ШЦТ/26


           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг, шүүгч П.Гандолгор нарын бүрэлдэхүүнтэй 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Д хөтлүүлж,
Улсын яллагч: Б.Б
Иргэдийн төлөөлөгч: Ч.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П
Шүүгдэгч: Б.Ч нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Ч /РД:/-д холбогдох эрүүгийн 2112.............. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ............ аймгийн ..............сумын ........... баг, .............. гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Б овогт Бын Ч /РД:А/, 


Холбогдсон хэргийн талаар:/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчимд ............. аймгийн ........... сумын .......... багийн нутаг дэвсгэр ..................гэх газарт хохирогч Н.Бг өөрийг нь унтаж байхад нь өгзөг рүү цохиж, хэрүүл өдсөн гэх шалтгаанаар хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү нэвтэрч элгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

Эрүүгийн 2112................... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 

*Хохирогч Н.Бгийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс Ямаат багт байх гэр рүүгээ явах замаараа 18 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна нутгийн айл болох Ч гэх айлд ороход Ч, найз М нар байсан бөгөөд тэр хоёр архи уусан бололтой харагдаж байсан. Би тэр хоёртой жаахан юм ярьж байтал Ч сууж байсан газраа унтаад өгсөн. Би Мтэй хамт ойрхон байдаг Б буюу Чын аавынд очсон бөгөөд Б ах гэртээ байхгүй байсан болохоор бид хоёр эргээд Чын гэрт М хүргэж өгөхөөр очсон. Энэ үед Ч орон дээрээ гараад хувцастайгаа унтаад өгсөн байсан бөгөөд би гэрт нь ороод Чыг дуудаж өгзөг хэсэгт нь гарынхаа алгаар нэг удаа цохисон. Гэтэл Ч уурлаж босож ирээд шүүгээнээс нэг зүйл аваад миний хэвлий хэсэг рүү хатгасан бөгөөд би гарч зугтаасан. Энэ үед Ч араас хөөж гарч ирсэн бөгөөд би хашааны шургааг мод авах гэтэл хашааны шургааг мод салаагүй хажууд газар байсан шургаагийг авч ойртвол цохино шүү гэхэд Ч над руу ойртож чадахгүй байсан. Энэ үед Ч гартаа хутга барьчихсан харагдсан. Тэгээд би намайг хутгаар хатгачихсан юм байхдаа гэж бодсон бөгөөд энэ үед гэрээс нь М гарч ирээд над дээр ирэхэд нь би өвөртөө гараа хийгээд үзтэл гар цус болсон байсан. Ингээд би Мд хандаж миний дүү ахыгаа хамгийн ойр байх айлд хүргээд өг гэж гуйгаад ойрхон байх Б гэх айлд хүргүүлж М эхнэрт маань очоод хэл хүргээд өг гэж явуулсан. Араас Ч ирсэн удалгүй эмч ирж үзсэн ингээд намайг Улаанбаатар хот руу эмнэлэгт хүргэж өгсөн юм. Тухайн үед Ч бид хоёр маргалдаагүй би Чыг сэрээх гэж дуудсан Ч уурлаж босож ирээд л намайг хутгалсан. Тухайн үед М хажууд байсан Ч байсан би байсан өөр хүн байгаагүй. Ч бид хоёрын дунд өр авлага, өс хонзон гэх зүйл байхгүй. Миний биед хэвлийн хөндий рүү нэвтэрч элгийг гэмтээсэн зүсэгдсэн, хэвлийн хөндийн цус хуралт гэсэн гэмтэл учирсан бөгөөд би Гэмтэл согог үндэсний төвийн цээж хэвлийн хөндийн тасагт хэвтэн хагалгаанд ороод эмчилгээ хийлгэж байгаад 2021 оны 10 дугаар сарын 07-нд гэртээ ирсэн. Би хэрэг болохын урд өдөр нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн харин 2021 оны 09 дүгээр сарын 26-нд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Гэртээ харих зам дагуу байсан болохоор нутгийн айлаар ороод гаръя гэж бодоод л орсон юм. Би гомдолтой байна зүгээр байж байгаад биедээ хүнд гэмтэл авсан болохоор Чад гомдож байна. Чад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэмээр байна. Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн зардал мөнгөө гаргуулж авмаар байна өөр нэхэмжлэх зүйл бол байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн  62-64 ху/,

*Хохирогч Н.Бгийн дахин өгсөн: “...манай эхнэр мэс хүрсэн хувцас гэрт байлгахгүй гээд гэрийн гадаа шатаачихсан гэсэн. Одоо тухайн үед өмсөж явсан хувцас байхгүй. Ч намайг Улаанбаатар хотод байхад надтай утсаар ярьж уучлалт гуйж байсан. Мөн Улаанбаатар хотоос ирээд хэд хонож байхад ирж уулзаж уучлалт гуйсан. Дараа нь дахиж ирж миний Улаанбаатар хот руу явж эмчилгээ хийлгэсэн зардал болох 1.000.000 төгрөгийг манай эхнэрийн 5140080478 тоот дансанд 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хийсэн...”гэх мэдүүлэг /хх-ийн 106-107  ху/

*Гэрч Г.М өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны өглөө Өгийнуураас найз Бгийн хамт явж байгаад замд байх Ч гэх нутгийн залуугийнд үлдээд манай найз Б Өлзийт рүү явсан. Ч бид хоёр өдөр нь аавынд нь очиж унага татаж өгөх хонинд нь явах зэрэг ажил хийсэн бөгөөд Хараа нэртэй 0.5 литрийн савлагаатай архи болон 2.5 литрийн савлагаатай Нийслэл нэртэй пиво уусан. Ингээд орой 18 цагийн үед гэж санаж байна, нутгийн айл болох Б гэх ахынд очоод унага татаж өгөөд айраг уучихаад буцаад Чынд очоод байж байтал нутгийн ах болох Б ирээд юм яриад сууж байтал Ч унтаад өгсөн. Б ах намайг Б ахынд очоод ирье гээд бид хоёр явсан бөгөөд Б ахынд очих үед Б ах байхгүй байсан. Ингээд Б ах бид хоёр буцаад Чынд очиход Ч орон дээрээ гараад хувцастайгаа унтаж байсан. Гэтэл Б ах Чын нуруу руу нь цохиод пизда чинь санаа гаргаж унтлаа гэж хэлтэл гэтэл Ч уурлаад босож ирээд Б ахыг хутгалчих шиг болсон. Б ах гараад зугтаасан бөгөөд Ч араас нь хөөгөөд гарсан. Би араас нь гарах үед Б ар урт мод барьчихсан малын хашааны гадаа Ч гартаа хутга барьчихсан малын хашаа дотор зогсож байсан. Би тэр үед Чыг боль гэж хэлээд Б ах дээр яваад очиход Б ах өвөртөө гараа хийснээ гараа гаргаж ирэх үед гар нь цус болчихсон гарч ирсэн. Б ах надад хандаж болохоо болилоо шүү дүү минь намайг хамгийн ойрхон байгаа айлд хүргээд өг гэж хэлсэн. Би Б ахын мотоциклийг жолоодож Б ахыг ардаа суулгаад ойрхон байдаг Б ахынд хүргэж өгсөн. Б ах намайг эхнэр хүүхдээ аваад ир гээд явуулсан бөгөөд буцаад ирэхэд Ч нь Б ахынд ирсэн байсан. Ингээд удалгүй эмч ирж Б ахыг үзээд Улаанбаатар хот руу аваад явсан. Тухайн үед Ч Б ах болон би байсан өөр хүн байгаагүй. Тийм их согтуу бол байгаагүй гэхдээ архи бол уусан байсан. Тийм их согтуу бол байгаагүй гэж бодож байна. Б ах нь Чыг санаа гаргаж унтлаа гээд нуруу руу нь цохисноос болсон гэж бодож байна. Өмнө нь энэ хоёрыг хэрэлдэж маргалддаг байсан талаар бол би сайн мэдэхгүй байна.  Б ах Ч нар хоорондоо хэрэлдэж маргалдаж байхыг нь би харж байгаагүй. Б ах Ч нар байнга архи уугаад байдаггүй тэгэхдээ бага зэрэг архи уудаг л хүмүүс байгаа юм. Ч нь төлөв даруу зантай хүнд тус ч нутгийн хүмүүст нэр хүнд сайтай хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн  13-14 ху/, 

*Гэрч Г.М дахин өгсөн: “...Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй. Б ах Чад хандаж яагаад нохой санаа гаргаж хэвтээд байгаа юм гэж хэлсэн гэхэд Ч өөдөөс нь яагаад байгаа пиздаа вэ гэж хэлсэн. Тэгээд Ч ухас хийгээд л хөдөлсөн гэтэл гэнэт Б ах гэрээс гараад зугтаасан араас нь гарах үед Ч гартаа хутга барьчихсан зогсож байса. Харин Б ах хашааны шон мод барьсан байсан. Тэгээд энэ Ч намайг хутгалчихлаа чи намайг ойрхон айлд хүргээд өг гэж хэлсэн. Гэрт маргалдах үед Б ах тийм үг хэлээгүй харин гэрээс гараад надаар айлд хүргүүлэхээр явах үедээ миний ард сууж явахдаа Батаагийн золбин шээс гээд нэг удаа орилсон. Тухайн үед Ч нойрмог байсан миний ажигласнаар бол их уурлаж бухимдсан зүйл ажиглагдаагүй яг юунаас болоод Б ахыг хутгалсныг нь би ойлгоогүй. Би өмнө энэ хоёр хүнийг хэрэлдэж муудалцаж байхыг нь би харж байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 116-117 ху/, 

*Гэрч П.Ггийн өгсөн: “...Миний хүү Ч нь даруухан зантай хүнд тусархаг малч хүн байгаа юм. Ер нь багаасаа ойр тойрны хүмүүст нэр хүнд сайтай хүүхэд шиг цайлган сэтгэлтэй юм болов уу гэж боддог. Ч нь Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Цайдам гэх газарт эхнэр 2 хүүхдийнхээ хамт мал маллаж амьдардаг. Ч нь 1997 онд төрсөн бөгөөд багадаа эцэг эхийн хамт Архангай аймгийн Хашаат суманд амьдарч 2004-2012 оны хооронд Архангай аймгийн Хашаат сумын ерөнхий боловсролын сургуульд сурч 9 дүгээр анги төгсөөд мал маллаж амьдарч байгаад 2015 оны 10 сард цэрэгт татагдаж Хэнтий аймгийн Зэвсэгт хүчний 232 дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хаагаад 2016 оны 10 сард халагдаж тэрнээс хойш Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багт мал маллаж амьдарч байгаа юм. Ч нь тэр бүр архи уугаад байдаггүй байх, тэгэхдээ найз нөхдийн хүрээнд үе үе архи уух асуудал байдаг байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 ху/, 

*Гэрч Ж.Згийн өгсөн: “...Ч нь 1997    онд төрсөн бөгөөд багадаа эцэг эхийн    хамт Архангай аймгийн Хашаат суманд амьдарч 2004-2012 оны хооронд Архангай аймгийн Хашаат сумын Ерөнхий боловсролын сургуульд сурч 9 дүгээр анги төгсөөд эцэг эхийн хамт мал маллаж байгаад 2015 оны 10 сард цэрэгт татагдаж Хэнтий аймгийн Зэвсэгт хүчний 232 дугаар цэргийн ангид хугацаат цэргийн алба хаасан. 2016 оны 10 сард халагдаж тэрнээс хойш мал маллаж байгаа бөгөөд 2019 онд эхнэр авсан одоо эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Ч нь тэр бүр архи уугаад байдаггүй тэгэхдээ огт хэрэглэдэггүй гэж хэлж болохгүй ганц нэг удаа архи уудаг байх. Би Чыг өмнө хэн нэгэн хүнтэй маргалдаж муудалцлаа гэж сонсож байгаагүй. Ер нь их даруухан хүн байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн  71-72 ху/, 

*Гэрч Т.Уын өгсөн: “....Ч нь даруухан зантай нутгийн хүмүүс дунд нэр хүнд сайтай мал маллах тал дээр их сайн гэж манай нутгийн хүмүүс ярьдаг. Ч нь Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Цайдам гэх газар эхнэр 2 хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Чыг өмнө нь яг хаана ямар ажил төрөл хийж байсныг мэдэхгүй, ямар ч гэсэн 2017 онд намайг Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн Засаг дарга болох үед манай багийн иргэн мал малладаг гэж байсан. Ч нь тэр бүр архи  уугаад байдаггүй, үе үе архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг гэж бодож байна. Урьд өмнө нь хэн нэгэн хүнтэй маргалдаж муудалцлаа гэж сонсогдож байгаагүй, миний нүдэн дээр хэн нэгэн хүнтэй маргалдаж харагдаагүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 ху/, 

*Гэрч Д.Эийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой Ямаат багийн иргэн Б бусдад хутгалуулсан бие нь муу байна гэсэн дуудлага манай эмнэлэгт ирсэн бөгөөд намайг очиж үзэх үед Бгийн биеийн байдал хүнд цус алдалттай, хэвлийгээр маш их өвдөлттэй, цээжний зүүн талын хэсэгт 2 см орчим нэвтэрсэн шархтай байсан. Бд цус тогтоох, өвчин намдаах эмчилгээ үрэвслийн эсрэг болон цусны эргэлт нэмэгдүүлэх эмчилгээ хийсэн биеийн байдлыг тогтворжуулаад 3-р шатлалын эмнэлэгт хүргүүлэхээр Улаанбаатар хот руу хүргүүлсэн юм. Тухайн үед Б нь нутгийн залуу Ч гэх хүнд хутгалуулсан гэж ярьж байсан. Бгийн биеийн байдал    дээрдсэн бөгөөд тухайн үед Улаанбаатар хотод очиж хагалгаанд ороод ирсэн одоо хөдөө гэртээ байгаа. Тухайн үед Бгээс архи их үнэртэж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 ху/, 

*Гэрч Н.О өгсөн: “....2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой би нөхөр Б болон бага насны хоёр хүүхдийнхээ хамт гэртээ байж байтал манайд Б болон М нар ирсэн бөгөөд Б ах Ч намайг хутгалчихлаа эмч дуудаад өгөөч гэж гуйсан. Бид эмч дуудаж өгсөн бөгөөд Б ах М гэрээс эхнэрийг маань аваад ирээч гэж хэлээд М явуулсан. Ингээд байж байтал Ч ирсэн бөгөөд тухайн үед Ч нь манайд орж ирээд уйлаад байсан мөн эмч хурдан дуудаад өг гуйгаад байсан. Удалгүй Б ахын эхнэр нь ирсэн мөн эмч ирж Б ахын биеийг үзээд эмчилгээ хийгээд Улаанбаатар хот руу явж үзүүлэх шаардлагатай гээд Улаанбаатар хот руу явуулсан. Тухайн үед Б ах болон Ч нараас архи үнэртэж байсан хоёулаа архи уусан байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  101-102 ху/, 

*Гэрч Ж.О өгсөн: “....2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой намайг гэртээ байж байтал манай нутгийн залуу болох М манайд ирж Б ах таныг Б ахынд хүрээд ир гэж байна гэхээр нь би гайхаад яагаад намайг ир гэдэг билээ өөрөө хүрээд ирэхгүй яасан юм болоо гэхэд М надад хандаж Ч Б ахыг хутгаар хатгачих шиг болсон чинь Б ахын биеэс нь цус гараад байна одоо Б ахынд байгаа гэхээр нь би М дагаад машинаа жолоодоод Бгийнд очиход манай нөхөр Бгийн гэдэс нь дүүрчихсэн юм шиг харагдаж байсан. Намайг очих үед эмч дуудчихсан байсан бөгөөд удалгүй эмч ирж үзээд эмчилгээ хийгээд Улаанбаатар хот руу явуулсан. Улаанбаатар хотод очоод 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд орж эмчилгээ хийлгээд ирсэн юм. Намайг Бгийн гэрт очих үед Б түүний эхнэр болон түүний хоёр бага насны хоёр хүүхэд Ч нар байсан, өөр хүн байгаагүй. Манай нөхөр би их хайрлаж явдаг дүүдээ хутгалуулчихлаа ёстой Чыг хутгалчих нь гэж бодоогүй юм гэж ярьж байсан. Тухайн үед Ч надад хандаж уучлаарай эгчээ миний буруу гээд уйлаад байсан, өөр ямар нэгэн зүйл яриагүй. Би мэс хүрсэн хувцас байлгаад юу хийх вэ гэж бодоод гэрийнхээ гадаа шатаачихсан одоо тухайн үед өмсөж явсан хувцас нь байхгүй бүгдийг нь шатаачихсан. Тухайн үед Б архи уусан боловч бага согтолттой харин Ч нэлээд согтуу байх шиг байсан би тухайн үед айж сандраад тэр архи уусан эсэхийг сайн анзаараагүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112 ху/, 

*Гэрч Н.Он дахин өгсөн: “....Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйл байхгүй. Манайд гаднаас орж ирэхдээ зүгээр орж ирсэн харин манай гэрт орж ирээд Б ахыг манайд хэвтэж байхыг хараад би Б ахыг хутгалчихлаа шүү дээ гээд уйлсан. Ч яг яагаад уйлсныг нь би мэдэхгүй байна Ч би ахыгаа ингээд хутгалчих гэж дээ гэж ярин уйлж байсан. Мөн эмч нь яасан удаан ирдэг юм дээ гэж ярьж байсан. Өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 127-128 ху/, 

*Гэрч С.Бын өгсөн: “...Ч нь миний өргөж авсан хүү байгаа юм. Би Чыг 1 настай байхад нь Г гэх хүнээс өргөж авч байсан юм. Б нь манайхтай нэг нутагт нутагладаг нутгийн хүн байгаа юм. Ямар нэгэн төрөл садны харилцаа холбоо байхгүй. Ер бол Б болон манай хүү Ч нар нь хуурай ах дүүсийн харилцаа холбоотой хүмүүс байгаа юм. 2020 оны намар манай хүү Ч надад ярихдаа Б ах намайг золбин шээс гэж доромжилсон гэж ярьж байсан. Тухайн үед би Чаас яагаад чамайг золбин шээс гэж байгаа юм гэж асуухад Ч надад хэлэхдээ тухайн үед Б ах жаахан халамцуу байсан тэгээд тэгж хэлсэн байх гэж ярьж байсан юм. Өөрөөр бол өмнө энэ хоёр хүн хоорондоо хэрэлдэж зодолдож байсныг нь би харж байгаагүй үнэндээ бол Ч нь Бгийн төрсөн ах болох хүүхэд боловч айхтар төрөл садан гээд яваад байдаггүй хүмүүс байгаа юм. Ч нь зан байдлын хувьд төлөв даруу зантай бусадтай эелдэг харилцдаг хүмүүстэй муудалцаж хэрүүл маргаан хийгээд байдаггүй эелдэг зантай хүн байгаа юм. Бгийн хувьд нутгийн хүмүүстэй хэрүүл маргаан хийлээ гэж ганц нэг сонсогддог л юм яг надтай бол буруу зөрүү харилцаж маргалдаж байсан удаа бол байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 120-121 ху/, 

*Гэрч Д.Бгийн дахин өгсөн: “...манайд гаднаас орж ирэхдээ зүгээр орж ирсэн. Харин манай гэрт орж ирээд Б ахыг хутгалчихлаа шүү дээ гээд уйлсан. Б ахын биеийн байдлыг хараад гэмшээд уйлсан байх гэж бодож байна. Би ахыгаа ингээд хутгалчих гэж дээ гэж ярин уйлж байсан. Мөн эмч нь яасан удаан ирдэг юм дээ гэж ярьж байсан. Өөр зүйл яриагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн  124 ху/, 
*Гэрч Э.А өгсөн: “....Тэр хоёр хүн хоорондоо хэрхэн харилцаатай талаар бол би сайн мэдэхгүй. Ер нь зан байдлын хувьд төлөв даруу зантай бусадтай эелдэг харилцдаг нутгийн хүмүүстэй муудалцаж хэрүүл маргаан хийгээд байдаггүй хүн байгаа юм. Бгийн хувьд зан байдал тааруу хүнтэй их эв муутай дээрэнгүй харьцдаг нутгийн хүмүүстэй маргалдаж муудалцах тохиолдол байдаг дээрэлхүү зантай хүн байгаа. 2021 оны 08 сард санаж байна Чын гэрт намайг байж байхад Б ах ирээд Чын эхнэртэй маргалдах үед Ч Б ахад хандаж та болил доо яагаад зүгээр байгаа хүнтэй муудалцаад байгаа юм гэхэд Б ах Чыг чи муу золбин шээс дуугай бай гэж хэлж байсан өөрөөр тэгж хэлж байхыг бол би сонсоогүй бөгөөд өмнө Ч Б ах намайг золбин шээс гээд байх юм гэж нэг удаа ярьж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 130-131 ху/,  

*Гэрч Н.Бын өгсөн: “...Б болон Ч нар нь хоорондоо тэр болгон нийлээд ах дүү гээд яваад байхгүй ч гэсэн айл саахалт амьдардаг хүмүүс юм. Хоорондоо яг ямар харилцаатай байдаг талаар би их сайн мэдэхгүй ер нь бол хоорондоо ах дүү шиг байдаг байх гэж бодож байна. Ер нь зан байдлын хувьд төлөв даруу зантай бусадтай эелдэг харилццаг нутгийн хүмүүстэй муудалцаж хэрүүл маргаан хийгээд байдаггүй хүүхэд байгаа юм. Ер нь муу ааш авир байхгүй хүүхэд байгаа юм. Бгийн хувьд зан байдал гайгүй боловч зарим үед огцом ууртай хүн байгаа юм. Би бол өөрөө Б нь Чыг золбин шээс гэж дуудаж байхыг нь бол сонсож байгаагүй харин 2021 оны намар Бг Ч хутгалсны дараа Чыг Б золбин шээс гэж доромжилсон гэсэн гэж нутгийн хүнээс сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн  134-135 ху/, 

*Б.Чын яллагдагчаар өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 19 цагийн орчимд би Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат баг Цайдам гэх газарт гэртээ найз М хамт халамцуу ирсэн. Тэгтэл бид хоёртой зэрэгцээд манай гэрт Б ах ирсэн, тэгээд би тухайн үедээ урд шөнө нь нойргүй байсан болохоор тэр хоёртой юм ярьж сууж байгаад унтаад өгсөн. Нэг сэрсэн би газар унтаж байсан болохоор орон дээр гарч унтсан. Энэ үед найз М, ах Б нар явчихсан байсан. Тэгээд намайг унтаж байхад 21 цагийн үед Б ах, М хоёр буцаад манайд ирчихсэн Б ах миний нуруу руу цохиод намайг “нохой санаа гаргаж унтлаа пизда чинь” гэж хэлсэн. Би тухайн үедээ “юу гэсэн үг юм” гэж хэлэхэд Б ах “намайг золбин шээс” гэж хэлэхээр нь миний уур маш ихээр хүрээд эргүүл дээр байсан хутгыг авсан. Тэгээд яг юу болсон болон Б ахыг хатгаснаа санахгүй байна уурандаа юу болсонг санахгүй байсан. Нэг мэдэхэд М, Б хоёр мотоцикльтой яваад нутгийн ах Б ахынд мотоциклийнх гэрэл нь очоод цаашаа үргэлжлүүлээд явахаар нь тэр хоёрыг явчихлаа гэж бодоод би Б ахынд яваад очиход Б ах үлдчихсэн чи намайг хатгачихлаа гэж хэлсэн, тэгээд би түүнээс уучлалт гуйж эмнэлгийн байгууллагад мэдэгдсэн. Тухайн үед Б ахынд Б ах өөрөө, эхнэр нь Тунгаа, 2 хүүгийн хамт байсан. Тухайн хутга манай гэрийн хутга, манайх ойр зуурын хүнсний хэрэглээнд ашигладаг юм. 15 см орчим урттай, бор өнгийн модон иштэй хуучин хутга юм. Б бид хоёрын дунд өр авлага, өс хонзонгийн асуудал байхгүй. Бтэй маргалдаж, зодоон цохион хийж байсан асуудал байхгүй. Манай найз М, ах Б нар байсан. Б ах намайг хэл амаар доролжилсон учир миний уур маш ихээр хүрч уурласан. Тэгээд би айлгая гэж л бодсон байх яагаад ч юм санахгүй байна. Түүнийг намайг “золбин шээс” гээд агсраад байхаар нь миний уур маш ихээр хүрсэн. Би ял шийтгүүлж байгаагүй. Би эргүүл дээрээс хутга авснаа мэдэхгүй байна, би ер нь юу болсон талаар мэдэхгүй байна. Б ах намайг “золбин шээс” гэж хэлсэнд маш ихээр уур хүрсэн, түүнээс хойших үйлдлээ санахгүй байна. Б ах архи уусан үедээ намайг “золбин хүүхэд” гэж хэлээд байдаг, би тухайн үгийг хэлсэн үед нь ямар муухай юм бэ л гэж боддог байсан. Надад өс санасан асуудал байхгүй ямар муухай үг хэлдэг юм бэ гэж боддог байсан. Манай найз М хажууд байсан болохоор сонссон, харсан байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 85-87 ху/, 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9376 дугаартай шинжээчийн дүгнэлт: 
1.    Н.Бгийн биед хэвлийн хөндий рүү нэвтэрч элгийг гэмтээсэн хатгагдаж 
зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл тогтогдлоо.
2.     Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 
3.    Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ 
гэмтэл байна. 
4.    Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д 
зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх 
дүгнэлт / хх-ийн 54-55 хуу/

*Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 17 хуу/,
*Гэмтэл согог үндэсний төвийн өвчтөний түүх хуулбар хувь /хх-ийн 27-37 хуу/,
*Эд мөрийн баримт хураан авсан мөрдөгчийн санал /хх-ийн 41-47 хуу/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх-ийн 25 хуу/,
*Оролцогчдыг хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн  137-138 хуу/

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Чад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчимд .......... аймгийн ..........сумын .............багийн нутаг дэвсгэр ................ гэх газарт хохирогч Н.Бг өөрийг нь унтаж байхад нь өгзөг рүү цохиж, хэрүүл өдсөн гэх шалтгаанаар хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү нэвтэрч элгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь хохирогч Н.Бгийн эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү нэвтэрч элгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: *хохирогч Н.Бгийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой Архангай аймгийн Өлзийт сумын төвөөс Ямаат багт байх гэр рүүгээ явах замаараа 18 цаг өнгөрч байсан байх гэж бодож байна нутгийн айл болох Ч гэх айлд ороход Ч, найз М нар байсан бөгөөд тэр хоёр архи уусан бололтой харагдаж байсан... Би Мтэй хамт ойрхон байдаг Б буюу Чын аавынд очсон бөгөөд Б ах гэртээ байхгүй байсан болохоор бид хоёр эргээд Чын гэрт М хүргэж өгөхөөр очсон. Энэ үед Ч орон дээрээ гараад хувцастайгаа унтаад өгсөн байсан бөгөөд би гэрт нь ороод Чыг дуудаж өгзөг хэсэгт нь гарынхаа алгаар нэг удаа цохисон. Гэтэл Ч уурлаж босож ирээд шүүгээнээс нэг зүйл аваад миний хэвлий хэсэг рүү хатгасан бөгөөд би гарч зугтаасан. Энэ үед Ч араас хөөж гарч ирсэн бөгөөд би хашааны шургааг мод авах гэтэл хашааны шургааг мод салаагүй хажууд газар байсан шургаагийг авч ойртвол цохино шүү гэхэд Ч над руу ойртож чадахгүй байсан. Энэ үед Ч гартаа хутга барьчихсан харагдсан. Тэгээд би намайг хутгаар хатгачихсан юм байхдаа гэж бодсон бөгөөд энэ үед гэрээс нь М гарч ирээд над дээр ирэхэд нь би өвөртөө гараа хийгээд үзтэл гар цус болсон байсан. Ингээд би Мд хандаж миний дүү ахыгаа хамгийн ойр байх айлд хүргээд өг гэж гуйгаад ойрхон байх Б гэх айлд хүргүүлж М эхнэрт маань очоод хэл хүргээд өг гэж явуулсан...” гэх мэдүүлэг / хх-ийн  62-64 ху/,гэрч Г.М өгсөн: “...Б ах бид хоёр буцаад Чынд очиход Ч орон дээрээ гараад хувцастайгаа унтаж байсан. Гэтэл Б ах Чын нуруу руу нь цохиод пизда чинь санаа гаргаж унтлаа гэж хэлтэл гэтэл Ч уурлаад босож ирээд Б ахыг хутгалчих шиг болсон. Б ах гараад зугтаасан бөгөөд Ч араас нь хөөгөөд гарсан. Би араас нь гарах үед Б ах урт мод барьчихсан малын хашааны гадаа Ч гартаа хутга барьчихсан малын хашаа дотор зогсож байсан. Би тэр үед Чыг боль гэж хэлээд Б ах дээр яваад очиход Б ах өвөртөө гараа хийснээ гараа гаргаж ирэх үед гар нь цус болчихсон гарч ирсэн. Б ах надад хандаж болохоо болилоо шүү дүү минь намайг хамгийн ойрхон байгаа айлд хүргээд өг гэж хэлсэн. Би Б ахын мотоциклийг жолоодож Б ахыг ардаа суулгаад ойрхон байдаг Б ахынд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн  13-14 ху/, гэрч Д.Эийн өгсөн: “...2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой Ямаат багийн иргэн Б бусдад хутгалуулсан бие нь муу байна гэсэн дуудлага манай эмнэлэгт ирсэн бөгөөд намайг очиж үзэх үед Бгийн биеийн байдал хүнд цус алдалттай, хэвлийгээр маш их өвдөлттэй, цээжний зүүн талын хэсэгт 2 см орчим нэвтэрсэн шархтай байсан. Бд цус тогтоох, өвчин намдаах эмчилгээ үрэвслийн эсрэг болон цусны эргэлт нэмэгдүүлэх эмчилгээ хийсэн биеийн байдлыг тогтворжуулаад 3-р шатлалын эмнэлэгт хүргүүлэхээр Улаанбаатар хот руу хүргүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 ху/, гэрч Н.Оюунтунгалагийн өгсөн: “....2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой би нөхөр Б болон бага насны хоёр хүүхдийнхээ хамт гэртээ байж байтал манайд Б болон М нар ирсэн бөгөөд Б ах Ч намайг хутгалчихлаа эмч дуудаад өгөөч гэж гуйсан. Бид эмч дуудаж өгсөн бөгөөд Б ах М гэрээс эхнэрийг маань аваад ирээч гэж хэлээд М явуулсан. Ингээд байж байтал Ч ирсэн бөгөөд тухайн үед Ч нь манайд орж ирээд уйлаад байсан мөн эмч хурдан дуудаад өг гуйгаад байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн  101-102 ху/, гэрч Ж.О өгсөн: “....2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой намайг гэртээ байж байтал манай нутгийн залуу болох М манайд ирж Б ах таныг Б ахынд хүрээд ир гэж байна гэхээр нь би гайхаад яагаад намайг ир гэдэг билээ өөрөө хүрээд ирэхгүй яасан юм болоо гэхэд М надад хандаж Ч Б ахыг хутгаар хатгачих шиг болсон чинь Б ахын биеэс нь цус гараад байна одоо Б ахынд байгаа гэхээр нь би М дагаад машинаа жолоодоод Бгийнд очиход манай нөхөр Бгийн гэдэс нь дүүрчихсэн юм шиг харагдаж байсан. Намайг очих үед эмч дуудчихсан байсан бөгөөд удалгүй эмч ирж үзээд эмчилгээ хийгээд Улаанбаатар хот руу явуулсан. Улаанбаатар хотод очоод 2021 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хагалгаанд орж эмчилгээ хийлгээд ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 111-112 ху/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9376 дугаартай шинжээчийн дүгнэлт / хх-ийн 54-55 хуу/, Гэмтэл согог үндэсний төвийн өвчтөний түүх хуулбар хувь /хх-ийн 27-37 хуу/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна. 

Шүүгдэгч Б.Ч нь 2021 оны 09 дүгээр сарын 26-ны орой 21 цагийн орчимд Архангай аймгийн Өлзийт сумын Ямаат багийн нутаг дэвсгэр Цайдам гэх газарт хохирогч Н.Бг өөрийг нь унтаж байхад нь өгзөг рүү цохиж, хэрүүл өдсөн гэх шалтгаанаар хэвлийн тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хэлийн хөндий рүү нэвтэрч элгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл буюу хүнд хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.      

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын  3.1-д Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнцсэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. 3.1.11. Цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх Үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна гэж заасан бөгөөд хохирогч Н.Бгийн биед “....хэвлийн хөндий рүү нэвтэрч элгийг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийд цус хуралдалт гэмтэл нь гэмтлийн хүнд гэмтэлд хамаарна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 9376 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Чын үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна. 
Мөн шүүгдэгч Б.Ч нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр  байх тул шүүгдэгч Б.Чын үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 
Шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч Ч.Буянбадрах нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгч Б.Чыг дээрх гэмт хэрэгт гэм буруутай гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэртэй нийцэж  байгаа тул шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой байна гэж  дүгнэв. 
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б шүүгдэгч Б.Чыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах  дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байх бөгөөд шүүгдэгч Б.Чыг өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг хутга буюу зэвсэг хэрэглэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 
Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно гэж заасан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  шар өнгийн модон бариултай хохирогчийг гэмтээсэн хутгыг зэвсэг гэж үзэх боломжтой юм. 
Шүүгдэгч Б.Ч нь өөрийн гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болно. 
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
 Шүүгдэгч Б.Ч нь хохирогч Н.Бд эмчилгээний зардалд Хаан банкны 51............. тоот дансанд 2021 оны 11дүгээр сарын 23-ны өдөр 1500,000төгрөг, 2021оны 10 дугаар сарын 27-ны өдөр  500,000төгрөг, 2021оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1000,000 нийтдээ 3000.000 төгрөгийг  нөхөн төлсөн байх бөгөөд, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Чыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна  гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.   

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “..Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно..” мөн хуулийн 1.4 дэх хэсэгт”... энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах...”гэж тус тус заажээ.

Шүүгдэгч Б.Чад эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан,  прокурорын саналыг хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дүгээр зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан хорих ялаас доогуур ял оногдуулах талаар гаргасан саналыг  хүлээн авч оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж дүгнэв. 
Шүүгдэгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чад 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн байна.    
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
    Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн модон бариултай хутга 1 /нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Б.Чаас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч  Б.Чын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Б.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1.3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8,  36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон 
 
ТОГТООХ нь:

1.    Шүүгдэгч Б овогт Бын Чыг зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чыг 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чад оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

4.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн модон бариултай хутга 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

5.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Чад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс эхлэн тоолсугай. 

6.    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, хохирогч Н.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7.    Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.    Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Чад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 
      


        
                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ОТГОНЦЭЦЭГ
                      ШҮҮГЧИД                                       Р.АЛТАНЦЭЦЭГ
                                                                       П.ГАНДОЛГОР