Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/20

 


                                        2022/ШЦТ/20


       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж, 
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.О хөтлүүлж,
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгчийн өмгөөлөгч: О.
Шүүгдэгч: Ш.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.О. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д овогт Шын Э /РД:Р/-т холбогдох  эрүүгийн 2212............ äóãààðòàé хэргийг нээлттэй хянан хэлэлцэв. 

    Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1987 оны 08 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,  ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт ........... аймгийн .............. сумын ............. багийн ............... гэх газар  оршин суух, урьд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Хөвсгөл аймаг дахь  Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан, Д овогт Шын Э /РД:Р/ 
  
                   Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ш.Э нь ............ аймгийн ............ сумын ............. багийн ................. гэх газар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Д.Дг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун хоншоорын хөндий урд хананаас дээш баруун нүдний ухархайн урд дотор ирмэгийг дайрч духны баруун хөндийн урд ханаар дээш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа баруун тал бөмбөлөгийн духны дэлбэнд голомтлог цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:


Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. 
Эрүүгийн 2212.............  дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 
Хохирогч Д.Дгийн өгсөн:..Би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 11 цагийн үед Жаргалант сумын Хоолт багийн Их тээл гэх газарт гэртээ байж байтал Д ах нь манайд орж ирээд ах нь мотоциклоо усанд хийчихлээ гаргалцаад өгөөч гэж надаас асуухаар нь би “тэгье ахаа та манай гэрээс ороод сур аваад ир” гээд Д ахыг манай гэрээс сур аваад гараад ирэхээр нь Д ах бид хоёр миний мотоциклиор Д ахын мотоциклийг гаргаж өгөхөөр явсан. Гол дээр очоод Д ахын мотоциклийн урдаас нь татаж Д ах бид хоёр гаргасан. Би Д ахаас хоёулаа таны мотоциклийг манай гэрт оруулж гэсгээе гэж хэлэхэд Д ах яахын бэ дүү энд ил гал түлээд гэсгээе гээд надаас чамд асаагуур байна уу гэж надаас асуусан. Би тэгэхээр нь надад асаагуур байхгүй гэж хэлсэн. Удалгүй голын цаана цагаан өнгийн ачааны машин ирэхээр нь Д ах бид хоёр очиж асаагуур асууж аваад Д ах бид хоёр ил гал түлж Д ахын мотоциклийг асаачихаад голын цаана байгаа хүмүүсийн ачиж явж байгаа унагануудыг голын наана байсан М ахын ачааны машин дээр зөөн ачиж өгсөн. Тэгээд байж байтал М ах машиныхаа кабин дотроос нэг удаагийн аяга гаргаж иртэл Д ах дээлнийхээ өврөөс цэнхэр өнгийн хайрцагтай архи гаргаж ирсэн. Бид нар архийг ууж дуусгаад манайх руу Д ах Б бид гурав манай гэрт очсон. Би тэгээд тэр хоёрт 2,5тай пиво задалж өгөөд бид гурав пивоны талд нь ортол уусан. Тэгээд манайхаас гараад М ахынд очоод би тал үлдээсэн пивоо дээлнийхээ өврөөс гаргаж ирээд бид нар хувааж уугаад дуустал М ах ягаан өнгийн шанагатай монгол архи гаргаж өгөөд ууж байтал Д ах намайг үгээр өдөөд эхэлсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Сууж байтал Д ах баруун гараараа миний баруун талын нүд рүү цохисон. Тэгээд Д ах намайг заамдаад М ахын гэрээс чирч гаргаад миний дух шанаа хэсэгт цохисон. Б ах хүүхэдтэйгээ хамт М ахын гэрээс гарч ирээд мотоциклоо асаан гэр рүүгээ явсан. Тэгээд байж байтал мөн М ах гэрээсээ гарч ирээд мотоциклоо асаан хонь руугаа явсан. Д ах одоо чамайг ална чамайг ал гэсэн гээд намайг боосон би тэгэхэд хэсэг зуур манарсан байсан. Тэгээд намайг Д ах сэгсэрч босгоод хөөе энэ гэрт хүн байна уу. Ус аваад гараад ир гэтэл Х ах шанагатай ус аваад гараад ирсэн. Намайг хартал Д ах Х ахын авч гарч ирсэн шанагатай усыг миний толгой дээр шууд асгасан. Тэгээд би М ахын гэрт ороод бэр эгч Ц руу утсаар ярьж Д ах намайг зодоод байна та намайг ирээд аваач гэтэл эгч нь дүүтэй нь хамт хоёулаа байна. Дүүгээ очиж авч чадахгүй гээд утсаа салгасан. Д ах намайг чи утсаар хүнтэй ямар олон юм ярьдаг юм бэ ах нь чамайг бодвол шоронд 15 жил суучихаад ирсэн. Чи намайг Хөвсгөл аймгаас бэлэвсэн авгай авсан гэж бодоод байна уу гээд ууж байсан. Архитай аягаа ширээн дээр цохин хагалсан. Тэгээд Д ах чи мотоцикль бариад яв хоёулаа Бийнд очно гээд бид хоёр Б ахынд очоод Б ахын гэрт нь ортол Б ах монгол архи гаргаж ирэхээр нь Д ах чи энэ архинаас уухгүй шүү би ууна гэж надад хэлсэн. Би тэгээд Б ахын гэрт нь хэсэг сууж байгаад Б ахын хүүгээр гэртээ хүргүүлсэн. Гэртээ ороод эхнэр Дд миний толгой эргээд байна Д ах намайг зөндөө зодлоо сумын төв рүү залгаж түргэн дуудаарай гэж эхнэртээ хэлсэн. 23 цагийн үед сумын төвөөс П эмч дуудлагаар ирж намайг үзээд сумын төвийн эмнэлэг рүү авч явсан. Би сумын төвийн эмнэлэгт гурван хоног хэвтэж байгаад Архангай аймгийн нэгдсэн эмнэлэгт ирж хэвтсэн. Д бид хоёрыг М ахын гадаа зодоон хийж байхад бид хоёрын хажууд хүмүүс байгаагүй бид хоёр л байсан. Д ах миний толгой хэсэгт 3-4 удаа гараараа цохисон. Тухайн үед миний баруун талын нүд хавдаж хөхөрч, дух хавдаж халцарсан. Би гомдолтой байна. Миний биеийг эрүүл болгож өгөхийг Д ахаас хүсэж байна...гэх мэдүүлэг /хх-ийн  06-08 хуу/ 

Хохирогч Д.Дгийн дахин өгсөн:..Эаас ямар ч мөнгө аваагүй байгаа, Би Улаанбаатар хотын Гэмтэл согог үндэсний төвд 3 хоног хэвтэн эмчлүүлсэн, 238.000 төгрөг тухайн эмнэлгээс гараад Мөнгөн гүүр эмнэлэгт 6 хоног хэвтэн эмчлүүлсэн, толгойны хүзүүний зураг авахуулсан, эмчилгээ хийлгэсэн, замын зардал гээд нийт 3.141.000 төгрөг болсон. Үүнийг нэхэмжилнэ. Мөн дээрээс нь цаашид эмчилгээ хийлгэх 1.000.000 төгрөг нэхэмжилж байна. Надад миний нэхэмжилсэн мөнгийг өгчих юм бол гомдол саналгүй...гэх мэдүүлэг /хх-ийн  83-84 хуу/ 

Гэрч Р.Дгийн өгсөн:.. Би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өглөө 10 цагийн үед үнээгээ сааж орж ирээд гэртээ байж байтал Э ах орж ирээд Д байна уу гэхээр нь би байгаа ах яасан та гэтэл ах нь мотоциклоо усанд хийчихлээ Дгаар гаргуулах гэсэн юм гэхээр нь би нөхөртөө Э ах мотоциклоо усанд хийчихлээ гаргаад өг гэж байна гэх хэлсэн. Манай нөхөр мориныхоо тэжээлийг өгчихөөд явъя гэсэн. Тэгээд тэр хоёр манай мотоциклоор гол руу явсан. Би араас нь гараад хартал голын зах дээр машин мотоцикль харагдаж байсан. Нэг улаан машин унага ачаад өгсөж байсан. Тэгээд би айл руу бууз хийж өгөхөөр хүүхдүүдийнхээ хамт явсан. Айлд бууз хийж өгөөд нилээн удсаны дараа 17 цаг өнгөрч байхад би гэртээ ирээд галаа түлэх гэж байтал гэрийн гадаа мотоцикль дуугараад хартал Б ахын хүүхэд манай нөхрийг авч ирсэн. Тэгээд хартал манай нөхөр хамрынхаа цустай холилдчихсон, дух нь хавдаж, баруун талын нүд хавдчихсан байсан. Тэгээд би Б ахын хүүхдээс ахыг чинь хэн зодсон юм, тэр хүмүүс нь хаана байна гэхэд надад юу ч хэлээгүй давхиад явсан. Манай нөхөр гадаа үүдэн дээр сууж байхдаа үхлээ толгой эргээд байна. Түргэн дуудаарай гэхээр нь би сугадаад гэр рүүгээ авч ороход шууд сөгдөөд унасан. Тэгээд би хэвтүүлчихээд тугалаа хурааж ирчихээд гэртээ ороод иртэл хувин тэвэрчихсэн хамрын цус тогтохгүй байна гэж хэлэхээр нь би сумын эрүүл мэндийн төв рүү манай нөхөр хүнд зодуулчихсан байна гэж хэлээд түргэн дуудсан. Түргэний машин 23 цагийн үед ирээд манай нөхөр Дг үзээд сумын төв рүү авч явсан. Тухайн үед манай нөхрийн хамрын цус гоожсон, баруун талын нүд нь хөхөрч улааж хавдсан, дух нь овойж хавдсан байсан. Э ах намайг зодчихлоо гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/ 

Гэрч Ц.Мийн өгсөн:... Би 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Жаргалант сумын Хоолт багийн Тээлийн ам гэх газраас адуунаасаа тэжээлд оруулах таван даага голын цаанаас гаргах гээд гол дээр иртэл Э, Д хоёр байсан надаас гал асуухаар нь би байхгүй гэж хэлээд байж байтал Э, Д хоёр дааганаас ачилцаж өгсөн. Би Б ахын хоёр даагыг аваачиж буулгачихаад буцаж ирээд өөрийнхөө гурван даагыг ачиж байтал Э өврөөсөө нэг шил архи гаргаж ирээд Д, Э, Б ах бид дөрөв хувааж уугаад би гэр рүүгээ явсан. Гэртээ очоод унагаа буулгачихаад байж байтал удалгүй Б ах Э, Д гурав араас манайд ирсэн. Би гэртээ мориндоо тэжээл зуураад байж байтал хэн нь гаргаж ирсэнийг нь мэдэхгүй ширээний хажуу талд 2,5тай тал пиво байсан. Тэрийг Д тойруулж ууж дуусаад би 500 граммын шанагаар монгол архи хийж өгөөд ууж байтал Д нь Эыг гуйлгачин гэх маягаар хэл амаар өдөөд байхаар нь би ахын дүү буруу юм яриад байна дуугай бай гэж хэлээд байж байтал буцаад Д Эыг өдөөд барилцаж аваад Э Дгийн баруун нүдэн тус газар нь нэг цохиод боож унагаагаад хоёр гурав цохиод авахаар нь би больцгоо гэж хэлсэн. Тэр хоёр гэрээс гарахдаа хоёр гурван унь унагаасан байсныг хийчихээд гараад иртэл манай гэрийн урд барьцалдаад авсан. Э Дг хавсарч унагаагаад цохиод байхаар салгаад Дг бариад автал Д намайг хэл амаар доромжилж удам угсаагаар чинь дуусгана гэж хэлсэн. Тэгээд би одоо та хоёр ахиж зодолдохгүй шүү гэж хэлээд хонь руугаа явсан. Хонио харчихаад явж байтал гэрийн доод руу Д мотоцикль барьчихсан Э ард нь суучихсан явж байсан. Тухайн үед Дгийн баруун нүд улааж хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/ 

Гэрч Б.Бийн өгсөн:…2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би гэрээсээ гараад Жаргалант сумын Хоолт багийн Тээлийн ам гэх газар Мийн голын цаанаас ачиж ирсэн даагаа авах гээд гол дээр иртэл М даагануудаа голын наана гаргачихсан Э, Д тэр гурав хамт байж байсан. Тэгээд би өөрийнхөө гурван даагыг Мийн машин дээр ачиж гэртээ аваачиж буулгачихаад буцаж гол дээр ирээд Мийн хоёр даагыг аччихаад байж байтал Э нэг шилтэй архи гаргаж ирснийг нь бид дөрөв хувааж ууж дуусгаад Э бид хоёр Дгийнд очсон. Тэднийд очтол Д нэг боргио гаргаж өгсөнийг нь бид гурав талд нь ортол уугаад Мынх руу аваад явсан. Тэгээд тэднийд очоод тал боргиогоо Д аягалж дуусаад байж байтал М нэг шанагатай монгол архи гаргаж өгөөд тэрийг уугаад сууж байтал Д Эыг гуйлгачин гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгсэн Э Дг гараараа нүүр рүү нь цохиод авсан. Тэгэхээр нь би боль гээд хэлтэл тэр хоёр гэрээс гараад явсан. Намайг гэрээс гарч иртэл тэр хоёр зогсож байсан. Тэгээд би гэр рүүгээ хариад гэртээ байж байтал нэг цаг гарны дараа Э, Д манайд орж ирэхээр нь би Дг харь гээд хүүхдүүдээр нь гэрт хүргүүлсэн. Э ч гэр рүүгээ явсан. Тухайн үед Дгийн нэг нүд хавдсан байсан. Д, Э хоёрын хооронд өс хонзон өр авлагын асуудал байгаа талаар мэдэхгүй. Санжаагийн нэг нүд нь хавдчихсан согтолт гайгүй байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/ 

Ш.Эын яллагдагчаар өгсөн: ...2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр би Архангай Жаргалант сумын Хоолт багийн нутаг Чулуутын голд мотоциклоо унагаагаад авч чадахгүй болохоор нь найз Дгийнд очоод мотоцикль гаргалцаад өг гэж гуйгаад хамт очоод мотоциклоо уснаас гаргаад байж байтал нутгийн хоёр залуу болох М, Б хоёр ирсэн. Тухайн үед миний өвөрт нэг шил архи байсан түүнийг гаргаж задлаад бид 4 хувааж ууж дуусаад Дгийн гэрт очсон. Д 2,5тай пиво задлаад талыг нь уугаад Мийн гэрт очиж үлдсэн пиво ууж дуусгасан дараа нь нэг шанага монгол архи уусан тухайн архийг ууж байхад Д намайг тэртээ талын муу гуйлгачин, адуу авч ирж зарж байж ганц адуу надад өгчихгүй гээд уурлаад хэрүүл өдсөн. Тэгэхээр нь би өөр хүнд тэжээлгэх гээд өгчихсөн гэж хэлсэн. Тэгээд хоёулаа босож ирээд заамдалцаад нэг нэгнийгээ нэг нэг удаа нүүрэн хэсэг рүү нь цохисон. Бид хоёрыг Б салгаад гэрийн гадна гараад Дг газар дарж унагааж байгаад цохиогүй босгосон. Ийм л зүйл болсон. М, Б байсан өөр хүн байгаагүй. Би одоогоор хохирлоо барагдуулаагүй байгаа гэхдээ барагдуулна. Д бид хоёрын дунд өр авлага өс хонзонгийн зүйл байхгүй. Бид хоёр хэрүүл хийснээс болж зодолдсон юм. Надаас өөр хүнтэй зодолдсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 69-70 хуу/

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт:
1.    Д.Дгийн биед баруун хоншоорын хөндийн урд хананаас дээш баруун нүдний 
ухархайн урд дотор ирмэгийг дайрч, духны баруун хөндийн урд ханаар дээш дух ясруу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд голомтлог цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.    Дээрх гэмтэл гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг удаагийн 
үйлдлээр үүсгэгдэх боломжтой.
3.    Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4.    Баруун хоншоорын хөндийн урд хананаас дээш баруун нүдний ухархайн урд дотор 
ирмэгийг дайрч, духны баруун хөндийн урд ханаар дээш дух ясруу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд голомтлог цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3- д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5.    Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь нь 
эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна...гэх дүгнэлт /хх-ийн 29-31 хуу/

    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 44 хуу/  
Ш.Эын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 45 хуу/
Шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-80 хуу/
Хохирогч Д.Дгийн хохирол болон эмчилгээ эм тариа хийлгэсэнтэй холбоотой баримтууд /хх-ийн 84-96 хуу/
              Хавтаст хэргийн материалыг  оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 98-99 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Э нь ...........аймгийн...... сумын ....................гэх газар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Д.Дг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь баруун хоншоорын хөндий урд хананаас дээш баруун нүдний ухархайн урд дотор ирмэгийг дайрч духны баруун хөндийн урд ханаар дээш дух яс руу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа баруун тал бөмбөлөгийн духны дэлбэнд голомтлог цус хуралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.  

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Эт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.  

Эрүүгийн 2212.............. дугаар хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.  

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх дүгнэв. 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: 

Шүүгдэгч Ш.Э нь хохирогч Д.Дг зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: Хххирогч Д.Дгийн өгсөн:.. Д ах Б бид гурав манай гэрт очсон. Би тэгээд тэр хоёрт 2,5тай пиво задалж өгөөд бид гурав пивоны талд нь ортол уусан. Тэгээд манайхаас гараад М ахынд очоод би тал үлдээсэн пивоо дээлнийхээ өврөөс гаргаж ирээд бид нар хувааж уугаад дуустал М ах ягаан өнгийн шанагатай монгол архи гаргаж өгөөд ууж байтал Д ах намайг үгээр өдөөд эхэлсэн. Тэгээд бид хоёр маргалдсан. Сууж байтал Д ах баруун гараараа миний баруун талын нүд рүү цохисон. Тэгээд Д ах намайг заамдаад М ахын гэрээс чирч гаргаад миний дух шанаа хэсэгт цохисон. Б ах хүүхэдтэйгээ хамт М ахын гэрээс гарч ирээд мотоциклоо асаан гэр рүүгээ явсан. Тэгээд байж байтал мөн М ах гэрээсээ гарч ирээд мотоциклоо асаан хонь руугаа явсан. Д ах одоо чамайг ална чамайг ал гэсэн гээд намайг боосон би тэгэхэд хэсэг зуур манарсан байсан. Тэгээд намайг Д ах сэгсэрч босгоод хөөе энэ гэрт хүн байна уу. Ус аваад гараад ир гэтэл Х ах шанагатай ус аваад гараад ирсэн. Намайг хартал Д ах Х ахын авч гарч ирсэн шанагатай усыг миний толгой дээр шууд асгасан. Тэгээд би М ахын гэрт ороод бэр эгч Ц руу утсаар ярьж Д ах намайг зодоод байна та намайг ирээд аваач гэтэл эгч нь дүүтэй нь хамт хоёулаа байна. Дүүгээ очиж авч чадахгүй гээд утсаа салгасан... Архитай аягаа ширээн дээр цохин хагалсан. Тэгээд Д ах чи мотоцикль бариад яв хоёулаа Бийнд очно гээд бид хоёр Б ахынд очоод Б ахын гэрт нь ортол Б ах монгол архи гаргаж ирэхээр нь Д ах чи энэ архинаас уухгүй шүү би ууна гэж надад хэлсэн. Би тэгээд Б ахын гэрт нь хэсэг сууж байгаад Б ахын хүүгээр гэртээ хүргүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн  06-08 хуу/ гэрч Р.Дгийн өгсөн:..гэрийн гадаа мотоцикль дуугараад хартал Б ахын хүүхэд манай нөхрийг авч ирсэн. Тэгээд хартал манай нөхөр хамрынхаа цустай холилдчихсон, дух нь хавдаж, баруун талын нүд хавдчихсан байсан. Тэгээд би Б ахын хүүхдээс ахыг чинь хэн зодсон юм, тэр хүмүүс нь хаана байна гэхэд надад юу ч хэлээгүй давхиад явсан. Манай нөхөр гадаа үүдэн дээр сууж байхдаа үхлээ толгой эргээд байна. Түргэн дуудаарай гэхээр нь би сугадаад гэр рүүгээ авч ороход шууд сөгдөөд унасан. Тэгээд би хэвтүүлчихээд тугалаа хурааж ирчихээд гэртээ ороод иртэл хувин тэвэрчихсэн хамрын цус тогтохгүй байна гэж хэлэхээр нь би сумын эрүүл мэндийн төв рүү манай нөхөр хүнд зодуулчихсан байна гэж хэлээд түргэн дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 хуу/ гэрч Ц.Мийн өгсөн:...Д Эыг өдөөд барилцаж аваад Э Дгийн баруун нүдэн тус газар нь нэг цохиод боож унагаагаад хоёр гурав цохиод авахаар нь би больцгоо гэж хэлсэн. Тэр хоёр гэрээс гарахдаа хоёр гурван унь унагаасан байсныг хийчихээд гараад иртэл манай гэрийн урд барьцалдаад авсан. Э Дг хавсарч унагаагаад цохиод байхаар салгаад Дг бариад автал Д намайг хэл амаар доромжилж удам угсаагаар чинь дуусгана гэж хэлсэн. Тэгээд би одоо та хоёр ахиж зодолдохгүй шүү гэж хэлээд хонь руугаа явсан. Хонио харчихаад явж байтал гэрийн доод руу Д мотоцикль барьчихсан Э ард нь суучихсан явж байсан. Тухайн үед Дгийн баруун нүд улааж хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/ гэрч Б.Бийн өгсөн:…М нэг шанагатай монгол архи гаргаж өгөөд тэрийг уугаад сууж байтал Д Эыг гуйлгачин гээд хэл амаар доромжлоод эхэлсэн. Тэгсэн Э Дг гараараа нүүр рүү нь цохиод авсан. Тэгэхээр нь би боль гээд хэлтэл тэр хоёр гэрээс гараад явсан. Намайг гэрээс гарч иртэл тэр хоёр зогсож байсан. Тэгээд би гэр рүүгээ хариад гэртээ байж байтал нэг цаг гарны дараа Э, Д манайд орж ирэхээр нь би Дг харь гээд хүүхдүүдээр  гэрт нь хүргүүлсэн…Тухайн үед Дгийн нэг нүд хавдсан байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 53-54 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаартай дүгнэлт зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.О нь шүүгдэгч Ш.Эын үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэж Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.  

Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын  хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан мөн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1-д Гэмтлийн “хүнд” зэрэгт гэмтэх үед амь нас хохирч болох амь тэнцсэн байдалд хүргэсэн буюу ердийн явцаараа ихэвчлэн үхэлд хүргэх гэмтэл, гэмтлээс үүссэн үлдэц, уршиг, хөдөлмөрийн ерөнхий чадвар их хэмжээгээр алдагдсан гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 3.1.11. Цээж, хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх Үүнд: дотор эрхтэнг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт, цээж, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдах шинж илэрсэн бол энэ ангилалд хамаарна гэж заасан бөгөөд хохирогч Д.Дгийн биед “....баруун хоншоорын хөндийн урд хананаас дээш баруун нүдний ухархайн урд дотор ирмэгийг дайрч, духны баруун хөндийн урд ханаар дээш дух ясруу үргэлжилсэн шугаман хугарал, хугарлын харалдаа баруун тал бөмбөлгийн духны дэлбэнд голомтлог цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3- д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 17 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Эын үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Ш.Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: 
Хохирогч Д.Дд эмчилгээний зардал 7.145.000 төгрөгийг шүүгдэгч нь 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 5137155545 тоот ХААН банкны дансанд 3.000.000 төгрөг, 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1.145.000 төгрөг,  2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр 3.000.000 төгрөгийг тус тус төлсөн нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн ХААН банкны дансны хуулгаар тогтоогдож байгаа мөн тус шүүхэд хохирогч Д.Д нь гаргасан хүсэлтэнд 7.145.000 төгрөг авсан гомдол саналгүй гэсэн хүсэлтийг бичгээр гаргаж ирүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Ш.Э нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан байх тул түүнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
Шүүгдэгчээс хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч тогтоол гарган, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эт 10000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгчид танилцуулсныг шүүгдэгч хүлээн зөвшөөрч /хх-ийн 106 хуу/ гарын үсэг зуржээ.   

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.

Шүүгдэгч Ш.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 
 
     Шүүгдэгч Ш.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон     
                                                       ТОГТООХ нь: 
1.     Шүүгдэгч Д овогт Шын Эыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
 
2.    Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Эыг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.    Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь торгох ялын 10.000.000 /арван сая/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.  

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй хохирогчид шүүгдэгч Ш.Э нь 7.145.000 /долоон сая нэг зуун дөчин таван мянга/ төгрөг нөхөн төлсөн болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

6.    Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч  хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын 
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч Ш.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 


               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Б.ОТГОНЦЭЦЭГ