| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбасүрэнгийн Отгонцэцэг |
| Хэргийн индекс | 160/2022/0034/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/49 |
| Огноо | 2022-01-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Оргилбат |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/49
2022/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Отгонцэцэг даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Оюунгэрэлээр хөтлүүлж,
Улсын яллагч: Э.О
Шүүгдэгч: С.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Б Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Б овогт Сын Э /РД: /-д холбогдох эрүүгийн 2212.............дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ..................... аймгийн .............сумын ............................ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Сын Э /РД:А/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Э нь ................ аймгийн .................сумын ......................багийн нутаг дэвсгэрт 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Б.Дг хамт архи уусан гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, зүүн зулай , зүүн чамархайн хуйханд болон цээжний зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2212............... дугаартай хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Б.Дгийн өгсөн:... Би 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нөхөр Э бага насны 2 хүүхдийнхээ хамт Хотонт сумын Хотонт багт оршин суух М багшийнд очоод гэрт нь архи пиво ууж жаахан сууж байгаад 20 цагийн үед М багшийн гэрээс гараад Хотонт сумын Хотонт багийн Улаанхужир хорооллын 6-4 тоотод гэртээ хоёр хүүхдээ аваачиж орхиод нөхөр Э доод гуанзангийн гадаа орхисон УАЗ-469 машинаа очиж авъя гэхээр нь би машинаа бариад манай нөхөр Э хажууд суугаад цуг явж байснаа тийшээ очоодох гээд Гэрлээ эгчийн дэлгүүрийг заахаар нь би дэлгүүрийнх үүдэнд очоод зогстол гэнэт манай нөхөр Э уурлаад айлд удаан суулаа архи дарс уулаа гээд намайг загнаад байж байснаа гэнэт машины түлхүүр авах гээд байхаар нь би өгөхгүй байсан чинь толгойтой үснээд зулгааж байснаа зүүн гарын булчин, гэдэс зүүн нүд рүү нэг нэг удаа цохиж зодохоор нь би машинаа унаад гэртээ харьсан. Тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан учир бусад зүйлийг сайн санахгүй байна. Зүүн нүд хавдсан. Зүүн гар гэдэс хэвлий орчмоор хөндүүрлэж өвдөж байсан. Бид хоёр гэрлэлтэй албан ёсоор баталуулаагүй. Гэр бүл болж хамт амьдраад 4 жил болж байна. Нөхөр Э бид хоёр хоёулаа согтуу байсан. Гэхдээ манай нөхөр Э нэлээн согтуу байсан. М багшийнд цуг очсон байж айлд удаан суулаа архи дарс уулаа гээд зодсон. Намайг манай нөхөр Э зодох үед өөр хүн байгаагүй. Нөхөр Э бид хоёр машинд хоёулаа цуг сууж байхад зодсон. Би гомдолтой байна. Хуулийн дагуу нөхөр Эд арга хэмжээ авахуулмаар байна. Нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/,
Хохирогч Б.Дгийн дахин өгсөн:...миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв. Би хохирол төлбөрөө бүрэн гүйцэд авсан. Миний хохирлыг бүрэн гүйцэд барагдуулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 хуу/,
Гэрч Д.Мын өгсөн:...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр С, Э, Бын Д нар манайд ирсэн. Сын Э, Бын Д нар манайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Манайхаас явахдаа Э, Д нар нэлээн согтуу байсан. Манайд байхдаа Э, Д нар хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал гаргаагүй. Манайд Э эхнэр Дг цохиж зодоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/,
Гэрч Б.Бгийн өгсөн:...Сын Э, Бын Д нар манайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Э, Д нар нэлээн согтсон байсан. Манайд байхдаа Э, Д нар хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал гаргаагүй. Манайд Э эхнэр Дг цохиж зодоогүй. Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар огт сонсоогүй юм байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/,
С.Эгийн яллагдагчаар өгсөн: ...би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй. Миний үйлдэл тохирч байна. би үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай дүгнэлтэд:
1. Б.Дгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн зулай,
зүүн чамархайн хуйханд болон цээжний зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, гарын сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн
үйлдлээр үүснэ.
3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой.
4. Тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, зүүн зулай, зүүн чамархайн хуйханд болон
цээжний зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тус бүр нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар биеийн нийт гадаргуугийн 1%-д хүрэхгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....гэх
дүгнэлт /хх-ийн 09-10 хуу/
Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 40 хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 69 хуу/,
Хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 71-72 хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч С.Эд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч С.Э нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ........... аймгийн .............. сумын ............... багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Б.Дг хамт архи уусан гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, зүүн зулай , зүүн чамархайн хуйханд болон цээжний зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн 2212................... дугаартай хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Б.Дг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч Б.Дгийн өгсөн:... Би 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр нөхөр Э бага насны 2 хүүхдийнхээ хамт Хотонт сумын Хотонт багт оршин суух М багшийнд очоод гэрт нь архи пиво ууж жаахан сууж байгаад 20 цагийн үед М багшийн гэрээс гараад Хотонт сумын Хотонт багийн Улаанхужир хорооллын 6-4 тоотод гэртээ хоёр хүүхдээ аваачиж орхиод нөхөр Э доод гуанзангийн гадаа орхисон УАЗ-469 машинаа очиж авъя гэхээр нь би машинаа бариад манай нөхөр Э хажууд суугаад цуг явж байснаа тийшээ очоодох гээд Гэрлээ эгчийн дэлгүүрийг заахаар нь би дэлгүүрийнх үүдэнд очоод зогстол гэнэт манай нөхөр Э уурлаад айлд удаан суулаа архи дарс уулаа гээд намайг загнаад байж байснаа гэнэт машины түлхүүр авах гээд байхаар нь би өгөхгүй байсан чинь толгойтой үснээд зулгааж байснаа зүүн гарын булчин, гэдэс зүүн нүд рүү нэг нэг удаа цохиж зодохоор нь би машинаа унаад гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 хуу/, гэрч Д.Мын өгсөн:...2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр С, Э, Бын Д нар манайд ирсэн. Сын Э, Бын Д нар манайд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Манайхаас явахдаа Э, Д нар нэлээн согтуу байсан. Манайд байхдаа Э, Д нар хоорондоо хэрэлдэж маргалдсан асуудал гаргаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 хуу/, гэрч Б.Бгийн өгсөн:...манайд Э эхнэр Дг цохиж зодоогүй. Э гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байсан талаар огт сонсоогүй юм байна...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай дүгнэлт /хх-ийн 09-10 хуу/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч С.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон бөгөөд энэ нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бс шүүгдэгч С.Эгийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүх үнэлэхдээ хохирогч, гэрчид хууль сануулж, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн тэдгээр мэдүүлгүүдийг харьцуулан нотлох баримтад тооцсон бөгөөд хохирогч Б.Дгийн өгсөн мэдүүлэг, гэрч Д.М, Б.Б нарын өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь шүүгдэгч С.Э нь 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр Б.Дг хамт архи уусан гэх шалтгаанаар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, зүүн зулай , зүүн чамархайн хуйханд болон цээжний зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нөхцөл байдлыг нотолж байна гэж дүгнэв.
Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам-“ын 2.4.Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно. Үүнд: 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан; 2.4.2.ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр /5-10 хувь/ тогтонги алдагдсан, 2.4.1.гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан бол гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар журамласан бөгөөд шүүгдэгч С.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай өөрийн эхнэр болох хохирогч Б.Дгийн биед тархи доргилт, зүүн зовхинд цус хуралт, зүүн зулай, зүүн чамархайн хуйханд болон цээжний зүүн дээд хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай дүгнэлтэд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.
Иймд шүүгдэгч С.Э нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул түүний үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч С.Эгийн үйлдлийн улмаас хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шинжээчийн Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 31 дугаартай дүгнэлт /хх-ийн 09-10 хуу/-ээр тогтоогдсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт “надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30 хуу/ болон мөрдөн байцаалтын шатанд хавтаст хэргийн материалтай танилцахдаа “ санал хүсэлт байхгүй” /хх-ийн 71 хуу/ гэсэн байх тул шүүгдэгч С.Эг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч С.Эг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байх тул Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, ãýìò õýðýã ¿éëäэгдсэн íºõöºë áàéäàë, ó÷èðñàí õîõèðîë õîð óðøãèéí øèíæ ÷àíàð, ø¿¿ãäýã÷èéí õóâèéí áàéäлыг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ торгох ял оногдуулж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч С.Эг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өмгөөлөгч авахгүй өөрөө өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцоно гэх хүсэлтийг шүүхэд ирүүлсэнг дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1,3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг 36.8 дугаар зүйл, , 36.10дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйл , 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сын Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялын 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын
биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ОТГОНЦЭЦЭГ