Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/05

 


                    2022/ШЦТ/05

   М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
               Улсын яллагч: С.Бичинхүү
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхжаргал
    Хууль ёсны төлөөлөгч: Н.Э
Шүүгдэгч: Э.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан, гэрч Д.Д, Б.Б нарыг байлцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Э-н А-т холбогдох 1912004540087 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: М Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Т суманд төрсөн, 17 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, А аймгийн Т сумын Ерөнхий боловсролын 12 жилийн сургуульд сурдаг, ам бүл 2, аавын хамт А аймгийн Т сумын .. дүгээр багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, М овогт Э-н А, /РД ......................../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Э.А нь 2019 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө А аймгийн Т сумын Б багийн .. гэх газарт хохирогч Э.Чийн 69-52 УНЯ улсын дугаартай Ланд Ровер Дисковери маркийн автомашин руу чулуу шидэж урд салхины шилийг нь хагалсан гэмт хэрэг үйлдэж, хохирогч Э.Чт 2.998.327 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд гэрч Д.Д мэдүүлэхдээ: Э.А над руу машины цонх хагалсан гэж ярьсан зүйл байхгүй. Би мөрдөн байцаалтын шатанд ийм мэдүүлэг өгсөн. Би цагдаагаас айгаад ингэж мэдүүлсэн. Би цагдаагаас айгаад худлаа ярьсан гэв. 

Шүүх хуралдаанд гэрч Б.Б мэдүүлэхдээ: Би тэр үед замынхаа хойно зогсож байсан. Чулуу шидээгүй. Би автобус руу чулуу шидсэн. Тухайн үед сахилгагүйтэж шидсэн. Одоо 2 жил өнгөрсөн учраас машин хаанаас ирж, бид хаашаа чулуу шидсэнээ сайн тод санахгүй байна. Аын шидсэн чулуу машины цонх хагалсан. А машины цонхыг оносон. Наадам үзчихээд харих гээд явж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Э.А чулуу шидсэн гэв. 

Мөрдөн байцаалтын шатанд 1912004540087 дугаартай эрүүгийн хэргээс: 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Чийн мэдүүлсэн: ...2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр би өөрийн эхнэр Б.Мын хамт А аймгийн төвийн чиглэлд өөрийн тээврийн хэрэгслээр зорчиж байсан. Тухайн үед шөнийн 00 цаг 20 минут болж байсан. Засмал замаар явж байтал замын хажуу талд хоёр морьтой хүн байж байсан бөгөөд тэр хоёр хүний нэг нь манай машины урд шил рүү чулуу шидсэн. Мөн эсрэг урсгалаар зорчиж байсан том оврын автобус руу нөгөө хүн нь чулуу шидсэн. Машины шил рүү чулуу шидэх үед би 40 орчим км/цагийн хурдтай явж байсан. Замын хажууд байсан хоёр хүн машин явж байхад гэнэт чулуу шидсэн. Яагаад тэгсэн гэдгийг нь ойлгоогүй. Чулуу шидсэнээс болоод миний машины урд салхины шил голдоо алга дарам хэмжээтэй цоорч хагарсан. Улаанбаатар хотод машины урд шил засварлах газар хайхад Англи улсаас албан ёсоор “Ланд Ровер” маркийн машины сэлбэг импортоор оруулж ирдэг ганцхан компани байдаг бөгөөд тухайн компани урд салхины шилийг оруулж ирэх тээврийн үнэ болон засварын төлбөр нийт 13.361.999 төгрөг болно гэсэн  хариу өгсөн. Миний машин Англи улсад 2010 онд үйлдвэрлэгдсэн LAND ROVER маркийн DISCOVERY гэдэг машин. 2010 онд шинээр худалдаж авсан юм. Миний эхнэр Б.М, найз С.Б нар хамт зорчиж явсан. Тухайн үед хоёр морьтой хүн байсан бөгөөд харанхуй байсан учраас сайн харж чадаагүй. Морьтой зугтаад явах үед нь араас нь харахад нэг нь хөх дээлтэй, нөгөө хүн нь улбар шар өнгийн дээлтэй хоёр морьтой хүн байсан бөгөөд илүү сайн харж чадаагүй. Машины шил хагарснаас болоод Улаанбаатар хотод такси барьж, төлбөртэй унаагаар явсан. Шил засварын төлбөр 13.361.999 төгрөг болсон. Би зөвхөн дээрх засварын хөлсийг л нэхэмжилж байна. Тухайн засварын хөлс нь Англи улсаас албан ёсоор сэлбэг импортоор оруулж ирдэг газрын тавьсан үнийн санал байгаа юм...гэх мэдүүлэг /1хх-ийн 25-27 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Чийн дахин мэдүүлсэн: ...Надтай Э.А, Б.Б нарын ар гэрээс нь хүн ирж уулзаагүй. Харин эхнэр бид хоёр өөрсдөө утсаар ярьж, очиж уулзаж байна. Ерөөсөө тоохгүй юм байна лээ. Би хэнийх нь ээж, аав ярьсныг одоо санахгүй байна, манай хүүхдийн хэрэг шүүхэд шилжчихлээ, хагалсан хүн нь төлөхгүй гээд байх юм, уг нь хуваагаад төлчихмөөр байх юм гэж ярьж байсан. Энэ явдал болсноос хойш бараг 2 жил болж байгаа болохоор сайн санахгүй байна. Би хайж байгаад Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвд 1 дэлгүүр рүү явж байхад нь олж аваад уулзаж байсан. Тухайн үед яг хэн нь хагалсан талаараа хэлээгүй. Би яагаад машины шил хагалсан юм бэ гэж асуухад зүгээр гэж хэлээд байсан. Өөр юм яриагүй. Өмнө нь дэлгүүрийн цонх хагалсан талаар яриагүй. Би энэ талаар сонсож дуулаагүй...гэх мэдүүлэг /1хх-ийн 237- 238 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мын  мэдүүлсэн: …Би 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрийн нөхөр Чийн хамт Архангай аймгийн төвийн чиглэлд өөрсдийн тээврийн хэрэгслээр зорчиж байсан. Тухайн үед шөнийн 00 цаг 20 минут болж байсан. Засмал замаар явж байтал замын хажуу талд хоёр морьтой хүн байж байсан. Тэр хоёр хүний нэг нь манай машины урд шил рүү чулуу шидсэн. Мөн эсрэг урсгалаар зорчиж байсан том оврын автобус руу нөгөө хүн нь чулуу шидсэн. Машины шил рүү чулуу шидэх үед манай нөхөр 40 орчим км/цагийн хурдтай явж байсан. Замын хажууд байсан хоёр хүн машин явж байхад гэнэт л чулуу шидсэн. Яагаад тэгсэн гэдгийг нь ойлгоогүй. Чулуу шидсэнээс болоод манай машины урд салхины шил голдоо алга дарам хэмжээтэй цоорч хагарсан. Улаанбаатар хотод машины урд шил засварлах газар хайхад Англи улсаас албан ёсоор Ланд Ровер машины сэлбэг импортоор оруулж ирдэг ганцхан компани байдаг бөгөөд тухайн компани салхины шилийг оруулж ирэх тээврийн үнэ болон засварын төлбөр нийт 13.361.999 төгрөг болно гэсэн. Манай машин Англи улсад 2010 онд үйлдвэрлэгдсэн LAND ROVER маркийн DISCOVERY гэдэг машин. 2010 онд шинээр худалдаж авсан юм. Миний нөхөр Ч, найз С.Бнар хамт зорчиж явсан. Тухайн үед туршлага муутай жолооч байсан бол гарах эрсдэл хүний амь насаар хэмжигдэж болох байсан. Машин хөдөлгөөнөө үргэлжлүүлж байх үед чулуу шидсэн нь бид нарын амь насыг ч хохироож болох байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 28-29 хуу/ 

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б  мэдүүлсэн: ... 2019 оны 06 дугаар сард шиг санагдаж байна, би хугацааг нь санахгүй байна, наадам таараад Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 2 дугаар багийн нутагт Э.Атай морьтой орой болсон үед, ямар ч байсан гадаа харанхуй болсон байхад Хүрэн хоолой гэх газрын орчимд явж байгаад Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд явж байсан автобус руу би эхэлж чулуу авч шидэхэд автобус зогсоод буцаад хөдлөөд явсан. Тухайн үед автобусыг онох чимээ сонсогдсон. Дараа нь автобусны араас дахиад гэрэл гараад нэг машин ирэхэд нь А чулуу шидэхэд урд талын шилийг нь оноод тэгээд бид 2 Төвшрүүлэх сумын төв рүү ороод хоноод маргааш нь сумын төвийн дэлгүүрт зогсож байгаад сумынхаа хэсгийн төлөөлөгчид баригдсан. Тухайн үед А бид 2 замынхаа хойно буюу ардаа нэг талд хоёулаа зогсож байгаад Архангай аймгаас Улаанбаатар хот руу явж байсан чиглэлийн машин руу чулуу шидсэн. Тухайн үед бид 2 хамт зогсож байсан. Аын шидсэн чулуу жийп машин оносон. Бид 2 замынхаа хойно буюу ар талд хамт зогсож байгаад би эхлээд автобус руу шидээд автобус хөдлөөд явсны дараа түүний хойноос ирж байсан машин руу А шидэж шилийг  нь онож хагалсан. Би өмнө нь мэдүүлэг өгөхдөө андуурч мэдүүлэг өгсөн байна. Тэрнээс би өөд өөдөөс ирж байсан машин руу чулуу шидсэн зүйл байхгүй. Тухайн чулуу шидсэн газарт А бид хоёр хамт очсон юм. Хэн нэг нь түрүүлж очсон юм байхгүй. Тухайн үед би түрүүлж очсон зүйл байхгүй, хамт очоод хамгийн анх А нь цагаан өнгийн Приус маркийн машин руу чулуу шидэхэд тухайн машин зогсоогүй явсан. Дараа нь би автобус руу чулуу шидэхэд тухайн автобус зогсоод буцаад хөдөлсөн. Дараа нь А автобусны хойноос ирсэн машин руу чулуу шидэж урд шилийг нь оносон. А яагаад ингэж мэдүүлснийг мэдэхгүй байна. Би тийм зүйл огт яриагүй. А худлаа ярьсан байна. А хамгийн анх цагаан Приус рүү шидээд дараа нь би автобус руу шидээд хамгийн сүүлд нь жийп рүү А нь чулуу шидэж урд шилийг нь хагалсан. Тухайн үед би цэнхэр өнгийн дээл өмсөөд А шар өнгийн дээлтэй явж байсан. Ямар нэгэн зорилго байхгүй, сахилгагүйтэж байгаад чулуу шидсэн. Би тухайн үед найзуудтайгаа нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. Нэг их согтуу байгаагүй. Тэгээд Атай харих гээд явсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 190-193 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Өын мэдүүлсэн: ...Би иргэн Э.А, Б.Б нарт холбогдуулан 2019 оны 07 дугаар сард иргэн Э.Ч гэх хүнээс машиныхаа цонхыг хагалсан талаар гомдол гаргаж, хуульд заасан үндэслэл журмын дагуу хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Уг мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.А нь насанд хүрээгүй болох нь тогтоогдож түүний хууль ёсны төлөөлөгчөөр төрсөн эцэг эх болох Эыг томилж, Аын өвөө болон Б.Б нарын эцэг, эх, сургуулийн нийгмийн ажилтан гэх хүмүүсийг оролцуулж байсан. Би Э.А болон Б.Б гэх хүмүүсийг зодож, цохисон асуудал надад байхгүй. Тухайн үед өмгөөлөгч авах талаар хуульд заасан нөхцөлөөр хангаж өгөхөд өмгөөлөгч авах мөнгөгүй гэдэг байсан. Надад Э.А болон Б.Б нарыг зодох шалтгаан байхгүй. Би Э.А болон Б.Б нараас мэдүүлэг авахдаа Архангай аймгийн Төвшрүүлэх сумын нийгмийн ажилтан М.О, Э.Аын өвөө Н, Бын ээж П.У нарыг байлцуулан мэдүүлэг авах ажиллагаа явуулсан. Би ганцаарчлан уулзсан зүйл байхгүй Мөн Э.А, Б.Б нар нь холбоо барих дугаар байхгүй байдаг байсан тул заавал эцэг, эхээр нь дамжуулан дуудуулдаг байсан. Тиймээс хууль ёсны төлөөлөгчгүй уулзсан зүйл огт байхгүй. Надад цагдаагийн газраас 2018 онд резинэн бороохой тавьж олгосон бөгөөд 2019 оны 06 дугаар сард Суварга хайрханы хамгаалалтад ажиллаж байгаад хаячихсан юм. Э.Аын аав болох Э хүүхдээс чинь мэдүүлэг авах хэрэгтэй байна, энэ ажиллагаанд оролцох шаардлагатай байна гэж хэлэхэд наад ажиллагаанд чинь оролцож чадахгүй, эмээ, өвөөг нь оролцуул, надад хамаагүй, манай хүүхэд явдаг юмандаа явна биз, би хохирол мөнгийг нь төлж чадахгүй, манайх мөнгө төгрөг, мал байхгүй гэж хэлж байсан. Та өмгөөлөгч авах эрхтэй шүү гэдгийг нь удаа дараа хэлсэн. Тэгээд Эын оронд Э.Аын өвөө болох Нямзундуйг оролцуулсан. Би Э.А болон Б.Б нарт хоорондоо учраа ол, сумандаа энэ асуудлыг нь шийдье гэж хэлээгүй, гомдлын хугацаанд хууль ёсны төлөөлөгч томилоогүй байсан учир мэдүүлэг авах боломжгүй байсан. Мөн Цагдаагийн байгууллагын гомдол мэдээллийн санд бүртгэгдсэн байсан учир суманд шийдэх боломжгүй. Тийм учраас сумандаа шийдэх талаар огт хэлээгүй. Миний хариуцан ажиллаж байгаа сум буюу Архангай аймгийн Төвшрүүлэх суманд 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн үед дэлгүүрийн болон айлуудын цонх хагалсан дуудлага, мэдээлэл иргэд, байгууллагаас ирээгүй бөгөөд тухайн үед Ланд Ровер маркийн 69-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилээ хагалуулсан гэх гомдол мэдээллийг иргэн Э.Ч гэх иргэнээс ирээд хуулийн дагуу хүлээн авч шалгасан. Э.А болон Б.Б нар нь Архангай аймгийн Цэнхэр сумын дэлгүүрийн цонх хагалсан асуудлын талаар ярьж байгаагүй. Энэ асуудлыг талаар мэдэхгүй байна. Миний албан үүргийг биелүүлэхтэй холбогдуулан албан тушаалын нэр хүндэд халдаж намайг гүтгэж байна. Би гомдож байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 169-171 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч П.У мэдүүлсэн: ...2019 оны 06 дугаар сард өдрийг нь мэдэхгүй байна, манай сумын буюу Архангай аймгийн Төвшрүүлэх сумын хэсгийн төлөөлөгч Ө цагдаа над руу залгаад таны хүүхэд Б нь машины шил хагалсан асуудалд холбогдсон байна, та ирж уулз гэж утсаар яриад болсон зүйлийг мэдсэн. Тэгсэн чинь манай хүү нь найзтайгаа хамт явж байгаад зам дээр явж байсан машин руу чулуу шидээд урд шилийг нь хагалсан байна. Тэгж л болсон зүйлийн талаар мэдсэн. Манай хүүхэд би тухайн машин руу чулуу шидээгүй, А чулуу шидэж хагалсан гэж хэлсэн. Би тухайн үед хараагүй болохоор мэдэхгүй байна, манай хүү хэлэхдээ Аын шидсэн чулуу тухайн машины урд талын шилийг онож хагалсан гэж хэлж байсан. Би өөрийн хүүгээ өмөөрч байгаа зүйл огт биш. Нарийн зүйлийг мэдэхгүй байна. Би тухайн үед хоёулаа хамт байж байгаад хүний машины шил хагалсан учир боломжоороо төлье гэж аавд нь хэлэхэд аав нь тухайн үед А-аар өөрөөр нь шилийг нь төлүүл, би төлж чадахгүй, надад тийм чадвар байхгүй гэж хэлж байсан. А, Б нар нь хоорондоо найзууд бөгөөд манайхаар орж гараад яваад байдаг бөгөөд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын сургуульд сурч байгаа. Манай хүү Бын хувьд багаасаа миний хажууд өсч байгаа, манай бага хүү байгаа юм. Одоо 10 жилийн сургуульд сурч байгаа, дөлгөөхөн зантай хүүхэд байгаа юм. Аын хувьд сайн мэдэхгүй байна. Аавтайгаа хамт амьдардаг бөгөөд ээж нь ааваас нь салаад нилээн удаж байгаа. Нарийн асуудлыг мэдэхгүй байна. Манай хүүхэд Б нь хөх өнгийн дээлтэй, Аыг шар өнгийн дээл өмсөж байсан. Өнгийг нь сайн санахгүй байна. Манай хүүхдэд шар өнгийн дээл байхгүй. А болон Б нар замаар явж байсан машин руу чулуу шидээд Бын шидсэн чулуу оноогүй. Аын шидсэн чулуу оносон л гэж ярьсан. Би хүүхдээ зүгээр явж байгаа машин руу чулуу шидлээ гэж баахан загнаад өнгөрсөн. Угаасаа замын хөдөлгөөнд оролцож байгаа машин руу чулуу шиддэг нь энэ 2 хүүхдийн буруу үйлдэл гэж бодоод би хамт боломжоороо шилнээс нь төлөлцөнө гэж бодож байсан юм. Одоогоор тухайн хагалсан шилний хохирлыг барагдуулсан зүйл байхгүй. Аыг аав өөрөөр нь төлж барагдуул гээд яриад байсан болохоор тухайн үедээ орхисон. Би эх хүний хувьд боломжоороо төлөхийг хичээсэн боловч тухайн машины шилний үнэлгээ өндөр сонсогдож байсан. Тэгээд би чимээгүй орхисон. Аав нь мөнгө, төгрөг байхгүй, боломжгүй гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /1хх-ийн 184-186 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Дгийн  мэдүүлсэн: ...2019 оны хавар шиг санагдаж байна, сар өдрийг нь санахгүй байна, ямар ч байсан тухайн өдөр Б гэх хүн сумын мянгат малчин болоод соёолон насны морь уралдуулаад бага хэмжээний наадам зохион байгуулсан. Наадам бүрий болох үед тарцгаасан. Тэгээд сумын төвд гэртээ ирээд байж байхад манай найз Э.А нь миний утас руу залгаад би наадам тараад морьтой харьж явах замдаа замаар явж байсан машины цонх руу чулуу шидээд хагалчихлаа, зугтаад суманд орж ирлээ гэж хэлээд утсаа тасалсан. Өөр зүйл надад хэлээгүй. Дахиж залгаагүй. Дараа нь А машины урд шил хагалсан гэж сонсогдсон. Ямар машины шил хагалсныг нь хараагүй учир мэдэхгүй байна. Би А-аас хэнтэй явж байсан, ямар машины цонхыг хагалсан талаар асуухад машины цонх хагалсан л гэж хэлсэн. Өөр зүйл хэлээгүй. Би тэр орой Атай уулзаагүй. Маргааш нь сумын төвд байхад над дээр А ганцаараа ирэхэд нь уулзаад өчигдрийн утсаар ярьсан зүйлийг нь асуухад машины цонх хагалсан гээд өөр юм хэлэхгүй байсан. Өөр юм ярихгүй байхаар нь би лавлаж асуугаагүй. А надтай уулзахад дээгүүрээ хар өнгийн куртиктэй, доогуураа хар өнгийн түрүүтэй гутал өмсөж явж байсан. Би Быг хамт явсныг мэдэхгүй байна. Машины шил чулуугаар цохиж хагалсан гэснээс өөр зүйл яриагүй. Хүнтэй явсан талаар хэлээгүй. А нь өөр шил хагалсан асуудлын талаар яриагүй учир нь би мэдэхгүй байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 202-204 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.П  мэдүүлсэн: ...Манай ач хүү Э.А нь Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвд төрсөн. Аыг 6 настай байхад аав, ээж 2 нь салаад ээж дээрээ өсөөд сүүлдээ ээжийнхээ ээж болон манайхаар өссөн хүүхэд байгаа юм. Багаасаа энд, тэнд яваад жаахан тогтвор муутай өссөн хүүхэд байгаа юм. Ах, дүү нарынхаа малын хажуугаар гүйж өссөн хүүхэд байгаа юм. Ааш зан нь гайгүй, хүний үгнээс гардаггүй, хийсвэр хөнгөн зантай хүүхэд байгаа юм. Одоо Архангай аймгийн Төвшрүүлэх сумын төвд Ерөнхий боловсролын сургуулийн 11 дүгээр ангид сурч байгаа бөгөөд аав дээрээ өсч байгаа, аав, ээж нь салаад хүүхэд хохирсондоо. Бын зан байдлын  талаар мэдэхгүй байна. Аын найз л гэж сонссон. 2019 оны 06 дугаар сард шиг санагдаж байна, өдрийг нь мэдэхгүй байна, миний ач хүү Э.А нь тухайн үед надад хэлэхдээ эмээ би найзтайгаа явж байгаад машины шил рүү чулуу шидэж хагалсан гэж хэлсэн. Би ямар машины шил хагалсныг нь хараагүй учир мэдэхгүй байна. Тухайн машины хагалсан шил нь их өндөр үнэтэй юм байна гэж А хэлж байсан. Тэгээд цагдаагаар явж байгаад чимээгүй болчихсон байсан. Ач хүү Э.А хэлэхдээ наадам үзээд тараад харих замдаа морьтой явж байгаад төв зам дээр замын хөдөлгөөнд оролцож байгаа буюу замаар явж байсан машин руу чулуу авч шидэж оносон, тэгээд морьтойгоо зугтаасан гэж хэлсэн. Тухайн үед тоглож байгаад чулуу шидсэн гэж хэлсэн. Шил хагалсан машин нь жийп гэж хэлж байсан. Би тухайн үед хүүгээ зүгээр замаар явж байгаа машин руу чулуу шидээд гээд загнаад өнгөрсөн. Машины үнийг төлөх гэсэн чинь үнэ ихтэй юм байна гэж яриад тухайн үед хувааж төлөх талаар сураг гараад сүүлдээ чимээгүй болчихсон байсан. Машины шилний үнийг төлсөн зүйл байхгүй. Энэ талаар мэдэхгүй байна. Машины шил рүү чулуу шидэж хагалснаас өөр шил хагалаагүй байх...гэх мэдүүлэг /1хх-ийн 211-213 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч О  мэдүүлсэн: ...А нь Б.О, Б нь Б.Ч багшийн ангид суралцдаг. А нь манай сургуулийн 10 дугаар ангийн хүүхэд бөгөөд хичээл зүтгэлтэй, урлаг спортын болон уран зохиолын хэд хэдэн удаагийн аймгийн шагнал, урамшуулалтай. Ер нь л сургуулийг төлөөлж тэмцээн уралдаанд ордог. Найз нөхөд ихтэй, хүнд үгүй гэж хэлж чаддаггүй, цайлган сэтгэлтэй хүүхэд. Аав, ээж нь салснаас хойш энэ хүүхэд их сэтгэл санаагаар унадаг, янз бүрийн хүн дагаад туслахаар яваад өгдөг байсан. Ар гэрийнхэн нь араас нь хайж үгүйлдэггүй байсан. А нь одоогоор аав, ээж, дүү нарын хамт Хөх сүм багийн Бухт гэх газарт мал маллаж байгаа...гэх мэдүүлэг /1хх-ийн 79-81 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Аын мэдүүлсэн: ...Миний үйлдэл тохирохгүй байна. Надтай хамт явж байсан Б.Б нь өөрийнхөө зогсож байсан байрлалыг миний зогсож байсан байрлалтай сольж худал мэдүүлэг өгсөн байна. Миний бие ертөнцийн зүгээр тухайн газрын замын урд талд буюу баруунаасаа зүүн чиглэл рүү явах зам талдаа зогсож байсан. Надад мэдүүлэг өгөхөд татгалзах зүйл байхгүй. Миний санаж байгаагаар 2019 оны 06 дугаар сарын эхээр байх, ямартай ч манай сумын нэг малчин мянгат малчин болоод Архангай аймгийн Төвшрүүлэх сумын 3 дугаар багийн Баян-Өндөр гэх газарт наадам зохион байгуулж байсан. Тухайн наадмыг үзчихээд буцаад Төвшрүүлэх сумын төв рүү явж байх замдаа найз Өынд байж байгаад нилээн шөнө болсон байсан. 23 цаг өнгөрч байх үед Бын хамт тус тусын морио унаад төв замаас Төвшрүүлэх сум руу салдаг Цэнхэр самбараас зүүн тал руу 2,3 километрийн цаана би мориноосоо буугаад эмээлээ янзалж, олмоо чангалчихаад зогсож байхад Б төв зам гарчихсан мориноос буучихсан, төв замаар явж байсан автомашин руу чулуу шидээд зогсож байсан. Тэгтэл Приус маркийн тээврийн хэрэгслийг оноход уг автомашин зогсохоор нь Б бид хоёр зугтааж байгаад замынхаа ертөнцийн зүгээр хойд талд нь гарчихсан цэнхэр самбарын хажууд ирсэн байсан. Тэгээд араас автомашин хөөж байгаа болов уу гээд хартал ямар ч машин байхгүй байсан. Дахиад автомашины гэрэл гарахад гартаа таарсан чулууг барьж байгаад баруун гар талаас том оврын автобус, зүүн гар талаас жийп автомашин ирж байхад нь тухайн чулуугаа тус хоёр автомашин руу чиглүүлж шидчихээд морио эргүүлээд зугтаах гэтэл Б нь төв зам руу гараад зугтааж байсан. Тэгээд би Бын араас 400-500 метрийн зайтай явж байгаад нэг жалга гарахад Быг гүйцсэн. Тэгтэл араас жийп автомашин бид хоёртой тулаад гараад ирсэн. Би шууд хажууд байх уулын орой руу зугтаахад тухайн жийп машин нь намайг хөөгөөд байхаар нь жаахан өгсөж байгаад уруудаад өмнө нь гарсан жалгаараа морио харайлгаж гарахад араас хөөж байсан жийп машин зогсоод үлдсэн. Тэгээд би тэр хавиар давхиж байгаад араас машин хөөхгүй байхаар нь зогстол баруун талд байх уулан дээрээ чимээ гарахаар нь адилхан чимээ гаргаж явсаар байгаад Бтай уулзаж Төвшрүүлэхийн төв рүү явсан. Ертөнцийн зүгээр зүүн гар талаас баруун зүг рүү явж байсан. Жийп болон автобус маркийн тээврийн хэрэгслүүд явж байх үед би замынхаа ертөнцийн зүгээр зүүн тал буюу Архангай аймгийн төвөөс Улаанбаатар орох талд зогсож байсан. Манай найз Б тухайн замаар явж байсан тээврийн хэрэгслүүд рүү чулуу шидээд байхаар нь адилхан шидэх болсон. Автобус зогссоныг мэдэхгүй байна. Ямартай ч жийп автомашин бид хоёрыг хөөсөн. Би маркийг нь сайн мэдэхгүй байна. Зугтааж явахдаа уулнаас уруудаад явахад би хажуугаар нь шахуу гарсан. Тэгээд харахад том жийп байсан. Шөнө байсан болохоор өнгө нь мэдэгдэхгүй байсан. Б.Б  бид хоёр  явж байсан.  Хэн нь жийп автомашины шилийг онож хагалсныг би сайн мэдэхгүй байна. Би Б.Бтай 2 жилийн өмнөөс найзалж нөхөрлөж байгаа. Өмнө нь Бтай болон ганцаараа ийм үйлдэл гаргаж байгаагүй. Ямар нэгэн зорилго агуулаагүй явж байсан. Б.Б тээврийн хэрэгслүүд рүү чулуу шидээд байхаар нь адилхан шидэж үзсэн. Би улбар шар өнгийн, Б цэнхэр өнгийн дээлтэй явж байсан. Түс, тас гэсэн чимээ гарч байсан. Дээрх үйл явдал болсны дараа бид хоёр уулзаад би намайг муу морьтой явж байхад яагаад хаяад зугтчихваа гэхэд Б.Б яа бас алах гэж байна шүү, уг нь ч гэхдээ нам шаалаа шүү гэх мэтээр юм ярьж байсан. Б.Быг уг нь ч нам шаалаа шүү гэж ярьж байсныг нь би сумынхаа хэсгийн төлөөлөгчид хэлээгүй, найзаа гэж бодоод нууж байсан юм. Тэгтэл өнөөдөр миний зогсож байсан байрыг Б.Б өөрөө зогсож байсан мэтээр хэлж худал мэдүүлэг өгсөнд үнэхээр их гомдолтой байна...гэх мэдүүлэг /1хх-ийн 65-67 хуу/ 

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 12-14, 15-17 хуу/
Тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх-ийн 22 хуу/
Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн прокурорын тогтоолын хуулбар /2хх-ийн 08-09 хуу/
“Арвижих эстимейт” ХХК-ний 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/050 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 40-41 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /1хх-ийн 72 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх-ийн 75 хуу/
Э.Аын хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 174-175 хуу/ зэрэг болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2019 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө А аймгийн Т сумын Б багийн .. гэх газарт Э.Чийн 69-52 УНЯ улсын дугаартай Ланд Ровер Дисковери маркийн автомашин чулуунд оногдож, урд салхины шил нь хагарч, Э.Чт 2.998.327 төгрөгийн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Э.А нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Э.А нь 2019 оны 06 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө А аймгийн Т сумын Б багийн .. гэх газарт хохирогч Э.Чийн 69-52 УНЯ улсын дугаартай Ланд Ровер Дисковери маркийн автомашин руу чулуу шидэж урд салхины шилийг нь хагалж, хохирогч Э.Чт 2.998.327 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 

   мөрдөн байцаалтын шатанд хохирогч Э.Чийн мэдүүлсэн “Тухайн үед шөнийн 00 цаг 20 минут болж байсан. Засмал замаар явж байтал замын хажуу талд хоёр морьтой хүн байж байсан бөгөөд тэр хоёр хүний нэг нь манай машины урд шил рүү чулуу шидсэн. Мөн эсрэг урсгалаар зорчиж байсан том оврын автобус руу нөгөө хүн нь чулуу шидсэн. Машины шил рүү чулуу шидэх үед би 40 орчим км/цагийн хурдтай явж байсан. Замын хажууд байсан хоёр хүн машин явж байхад гэнэт чулуу шидсэн. Чулуу шидсэнээс болоод миний машины урд салхины шил голдоо алга дарам хэмжээтэй цоорч хагарсан. Улаанбаатар хотод машины урд шил засварлах газар хайхад Англи улсаас албан ёсоор “Ланд Ровер” маркийн машины сэлбэг импортоор оруулж ирдэг ганцхан компани байдаг бөгөөд тухайн компани урд салхины шилийг оруулж ирэх тээврийн үнэ болон засварын төлбөр нийт 13.361.999 төгрөг болно гэсэн  хариу өгсөн” гэх мэдүүлэг /1хх-ийн 25-27, 237- 238/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Мын  мэдүүлсэн “Би 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрийн нөхөр Чийн хамт Архангай аймгийн төвийн чиглэлд өөрсдийн тээврийн хэрэгслээр зорчиж байсан. Тухайн үед шөнийн 00 цаг 20 минут болж байсан. Засмал замаар явж байтал замын хажуу талд хоёр морьтой хүн байж байсан. Тэр хоёр хүний нэг нь манай машины урд шил рүү чулуу шидсэн. Мөн эсрэг урсгалаар зорчиж байсан том оврын автобус руу нөгөө хүн нь чулуу шидсэн. Машины шил рүү чулуу шидэх үед манай нөхөр 40 орчим км/цагийн хурдтай явж байсан. Замын хажууд байсан хоёр хүн машин явж байхад гэнэт л чулуу шидсэн. Яагаад тэгсэн гэдгийг нь ойлгоогүй. Чулуу шидсэнээс болоод манай машины урд салхины шил голдоо алга дарам хэмжээтэй цоорч хагарсан. Улаанбаатар хотод машины урд шил засварлах газар хайхад Англи улсаас албан ёсоор Ланд Ровер машины сэлбэг импортоор оруулж ирдэг ганцхан компани байдаг бөгөөд тухайн компани салхины шилийг оруулж ирэх тээврийн үнэ болон засварын төлбөр нийт 13.361.999 төгрөг болно гэсэн” гэх мэдүүлэг /1хх-ийн 28-29/,  

мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Бын мэдүүлсэн “Дараа нь автобусны араас дахиад гэрэл гараад нэг машин ирэхэд нь А чулуу шидэхэд урд талын шилийг нь оноод тэгээд бид 2 Төвшрүүлэх сумын төв рүү ороод хоноод маргааш нь сумын төвийн дэлгүүрт зогсож байгаад сумынхаа хэсгийн төлөөлөгчид баригдсан. Тухайн үед А бид 2 замынхаа хойно буюу ардаа нэг талд хоёулаа зогсож байгаад Архангай аймгаас Улаанбаатар хот руу явж байсан чиглэлийн машин руу чулуу шидсэн. Аын шидсэн чулуу жийп машин оносон. Бид 2 замынхаа хойно буюу ар талд хамт зогсож байгаад би эхлээд автобус руу шидээд автобус хөдлөөд явсны дараа түүний хойноос ирж байсан машин руу А шидэж шилийг  нь онож хагалсан. А хамгийн анх цагаан Приус рүү шидээд дараа нь би автобус руу шидээд хамгийн сүүлд нь жийп рүү А нь чулуу шидэж урд шилийг нь хагалсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 190-193/, “Би тэр үед замынхаа хойно зогсож байсан. Чулуу шидээгүй. Би автобус руу чулуу шидсэн. Тухайн үед сахилгагүйтэж шидсэн. Одоо 2 жил өнгөрсөн учраас машин хаанаас ирж, бид хаашаа чулуу шидсэнээ сайн тод санахгүй байна. Аын шидсэн чулуу машины цонх хагалсан. А машины цонхыг оносон. Наадам үзчихээд харих гээд явж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Э.А чулуу шидсэн” гэх мэдүүлэг, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Өын мэдүүлсэн “...тухайн үед Ланд Ровер маркийн 69-52 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд салхины шилээ хагалуулсан гэх гомдол мэдээлэл иргэн Э.Ч гэх иргэнээс ирээд хуулийн дагуу хүлээн авч шалгасан” гэх мэдүүлэг /1хх-ийн 169-171/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Угийн мэдүүлсэн “2019 оны 06 дугаар сард өдрийг нь мэдэхгүй байна, манай сумын буюу Архангай аймгийн Төвшрүүлэх сумын хэсгийн төлөөлөгч Ө цагдаа над руу залгаад таны хүүхэд Б нь машины шил хагалсан асуудалд холбогдсон байна, та ирж уулз гэж утсаар яриад болсон зүйлийг мэдсэн. Тэгсэн чинь манай хүү нь найзтайгаа хамт явж байгаад зам дээр явж байсан машин руу чулуу шидээд урд шилийг нь хагалсан байна. Тэгж л болсон зүйлийн талаар мэдсэн. Би тухайн үед хараагүй болохоор мэдэхгүй байна, манай хүү хэлэхдээ Аын шидсэн чулуу тухайн машины урд талын шилийг онож хагалсан гэж хэлж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 184-186/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Пгийн  мэдүүлсэн “2019 оны 06 дугаар сард шиг санагдаж байна, өдрийг нь мэдэхгүй байна, миний ач хүү Э.А нь тухайн үед надад хэлэхдээ эмээ би найзтайгаа явж байгаад машины шил рүү чулуу шидэж хагалсан гэж хэлсэн. Би ямар машины шил хагалсныг нь хараагүй учир мэдэхгүй байна. Тухайн машины хагалсан шил нь их өндөр үнэтэй юм байна гэж А хэлж байсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 211-213/, 

мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Аын мэдүүлсэн “Дахиад автомашины гэрэл гарахад гартаа таарсан чулууг барьж байгаад баруун гар талаас том оврын автобус, зүүн гар талаас жийп автомашин ирж байхад нь тухайн чулуугаа тус хоёр автомашин руу чиглүүлж шидчихээд морио эргүүлээд зугтаах гэтэл Б нь төв зам руу гараад зугтааж байсан. Тэгээд би Бын араас 400-500 метрийн зайтай явж байгаад нэг жалга гарахад Быг гүйцсэн. Тэгтэл араас жийп автомашин бид хоёртой тулаад гараад ирсэн. Би шууд хажууд байх уулын орой руу зугтаахад тухайн жийп машин нь намайг хөөгөөд байхаар нь жаахан өгсөж байгаад уруудаад өмнө нь гарсан жалгаараа морио харайлгаж гарахад араас хөөж байсан жийп машин зогсоод үлдсэн. Тэгээд би тэр хавиар давхиж байгаад араас машин хөөхгүй байхаар нь зогстол баруун талд байх уулан дээрээ чимээ гарахаар нь адилхан чимээ гаргаж явсаар байгаад Бтай уулзаж Төвшрүүлэхийн төв рүү явсан” гэх мэдүүлэг /1хх-ийн 65-67/,  

эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 12-14, 15-17/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

Иймд шүүгдэгч М овогт Э-н Аыг бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Аын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хэргийн оролцогчдын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгосон эрхийг хязгаарлаагүй тул нотлох баримтаар үнэлж шийтгэх тогтоолын үндэслэл болгох боломжтой байна.

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Чт 2.998.327 төгрөгийн хохирол учирсан болох нь “Арвижих эстимейт” ХХК-ний 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 1/050 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 40-41/-ээр тогтоогдож тус шинжээчийн дүгнэлтэд хохирогч гомдол гаргаагүй байх бөгөөд шүүгдэгч Э.А нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул түүнээс 2.998.327 /хоёр сая есөн зуун ерэн найман мянга гурван зуун хорин долоо/ төгрөг гаргуулан хохирогч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 59 дүгээр байрны 21 тоотод оршин суух Боржигон овогт Эын Ч /РД:ЧЗ76030274/-т олгох нь зүйтэй байна. 

2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж заажээ.

Шүүгдэгч Э.Аын үйлдсэн гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн дээрх зүйл заалтад хамаарч байх тул Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Э.Ат холбогдох хэргийг өршөөж, хэрэгсэхгүй болгосон байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
 
            Шүүгдэгч Э.Ат Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.8 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Э-н Аыг бусдын эд хөрөнгийг устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Ат холбогдох хэргийг өршөөж, хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ааас 2.998.327 /хоёр сая есөн зуун ерэн найман мянга гурван зуун хорин долоо/ төгрөг гаргуулан хохирогч Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны 59 дүгээр байрны 21 тоотод оршин суух Боржигон овогт Эын Ч /РД:ЧЗ76030274/-т олгосугай.

4. Шүүгдэгч Э.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Э.Аын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ