| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Наранцогт |
| Хэргийн индекс | 182/2017/01537/и |
| Дугаар | 1371 |
| Огноо | 2017-06-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 06 сарын 21 өдөр
Дугаар 1371
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, Сурагч 45-р гудамж 517 Б тоот хаягт оршин суух Боржигон овогт Балжиннямын Пүрэвдоржийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 17-р хороо, Сурагчийн 31-343 тоот хаягт оршин суух Байчууд овогт Ванчинбазарын Жавзанпагма /МБ76112009/-д холбогдох,
1,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж: “...В.Жавзанпагмаас 1,000,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч В.Жавзанпагма: “...Миний бие Б.Пүрэвдорж гэж хүнээс 1,000,000 төгрөг бэлнээр авсаад хувийн хэрэгцээнд хэрэглэсэн. Түүний нэхэмжилж байгаа 1,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Пүрэвдорж нь хариуцагч В.Жавзанпагмаас 1,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч В.Жавзанпагма бүрэн төлж барагдуулахаар бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн байна.
Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75-р зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.В.Жавзанпагмын 1,000,000 төгрөг төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Б.Пүрэвдоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 28,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 14,250 төгрөгийг В.Жавзанпагмаас, 14,250 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 дугаартай данснаас гаргуулж Б.Пүрэвдоржид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг В.Жавзанпагма нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захиармжид зохигч тэдгээрийн төлөөлөгч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Т.НАРАНЦОГТ