Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/51

 


                                         2022/ШЦТ/51


                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
Улсын яллагч: С.Бичинхүү 
Шүүгдэгч: Н.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нийн Бэд холбогдох 2212000000032 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Д аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, А аймгийн Э сумын .. дугаар багийн .. тоотод оршин суух, урьд Д аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 287 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөн хугацаагаар таслан шийдвэрлэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан ба Монголын тулгар төр үүсгэн байгуулагдсаны 790 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар өршөөгдсөн, Д аймаг дахь Сум дундын шүүхийн 1996 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 429 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн  123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж хорих ялыг эдэлж байгаад Нийн Хан-Уул дүүргийн шүүхийн ерөнхий шүүгчийн 1997 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаартай захирамжаар үлдсэн 03 сар 20 хоногийн хугацааны өмнө суллагдсан, Д аймаг дахь сум дундын шүүхийн 1999 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж хорих ялыг эдэлж байгаад Д аймаг дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2000 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 15 дугаартай захирамжаар үлдсэн 05 сар 09 хоногийн хугацааны өмнө сулласан, Д аймаг дахь Сум дундын шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 247 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж хорих ялыг эдэлж байгаад Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгчийн 2004 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаартай захирамжаар үлдсэн 06 сар 20 хоногийн хугацааны өмнө сулласан, Б овогт Нийн Б /РД: ../


Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03:00 цагийн орчим А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр ..  тоотод төрсөн дүү Б.Быг хутгалж, түүний биед баруун мөр, баруун эгмийн дээд хэсэг, хурууны баруун хажуу дунд хэсэг, зүүн шууны гадна дунд хэсэгт зүсэгдсэн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

    Мөрдөн байцаалтын шатанд 2212000000032 дугаартай эрүүгийн хэргээс:

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Б.Бын мэдүүлсэн: ...Би мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна. Учир нь ах бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж улмаар Б ах намайг шаргал өнгийн модон хутгаар биеийн 4 хэсэг газар хутгалсан нь үнэн. Би өөрийн төрсөн ахдаа ямар нэгэн гомдол, санал байхгүй учир хуульд зааснаар мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Зын мэдүүлсэн: ...Намайг А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр Гандангийн 19 тоотод гэртээ 2022 оны 01 дүгээр сарын 19-ний шөнийн 03 цагийн үед амарч байхад миний гар утас дуугарсан чинь манай байгууллагад ажилладаг Б залгасан. Над руу залгаад Б дүү Быгаа хутгалчихлаа гэхээр нь би чи хаана байсан юм гэхэд би нойл ороод бие засчихаад буцаад гэртээ ороход Б дүү Быгаа хутгалчихсан байна гэж надад хэлэхээр нь би Бын биеийн байдал гайгүй юм уу гэхэд хүнд байна, хаана нь, яаж хутгалсныг мэдэхгүй байна, намайг Б гэр рүү оруулахгүй, гэрийг дотор талаас нь түгжсэн байна гэсэн бөгөөд ямар ч байсан та цагдаа дууд гэж надад хэлсэн. Түүнийг сонсоод би шууд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлага өгчихөөд цагдаа дээр ирээд Цагдаагаас эмнэлэг рүү яриулж дуудлага өгүүлсэн. Тэгээд би хэрэг болсон газар буюу тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Наранбулагийн 62А-07 тоотод түр оршин суух Бын гэр рүү явсан. Замдаа Б руу залгаад юу болж байна, яаж байна гэхэд Б гэрийн хаалгыг дотор талаас нь түгжчихээд оруулахгүй байна, гэрийн гадаа зогсож байна гэсэн. Тэгэхээр нь би Бээс айгаад очихоор хутгатай байгаа бол бас намайг янз бүр болгож магадгүй гэж бодоод эргэж цагдаа руу залгаж хаана байгаа талаар асуухад дуудлага өгсөн хаяг дээр очсон байна гэхээр нь шууд очсон. Намайг очиход цагдаагаас болон эмнэлгээс хүмүүс ирсэн байсан бөгөөд Быг эмнэлэг рүү, харин Бийг цагдаа руу авч явсан. Миний мэдэх зүйл энэ. Б, Б, Б нар байсан. Энэ гурав байнга цуг хамт амьдардаг хүмүүс байгаа юм. Би тэр талаар асуугаагүй. Харин Бийг гар утсаар залгахад нь асуухад нойл ороод бие засчихаад буцаад гэртээ ороход Б дүү Быг хутгалчихсан байна гэж надад хэлэхээр нь би Бын биеийн байдал гайгүй юм уу гэхэд хүнд байна, хаана нь, яаж хутгалсныг мэдэхгүй байна, намайг Б гэр рүү оруулахгүй, гэрийг дотор талаас нь түгжсэн байна гэж хэлсэн. Би асуусан чинь Б ах намайг виза карт чи авсан байна гэж уурласан гэсэн. Хариуд нь Б би аваагүй гэж хэлсэн чинь намайг шууд 4 хэсэг газар хутгаар хатгасан гэсэн бөгөөд яг хаанаас хутга авч хатгасныг мэдээгүй гэж хэлсэн. Би тухайн хэрэг болсон газар бол хараагүй. Харин эмнэлэг дээр очоод эмч надад 4 хэсэг газар хутгалсан байна гэсэн бөгөөд яг хаана нь хутгалсныг надад нарийн хэлээгүй. Тухайн хаягт ирээд удаагүй байгаа бөгөөд 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ирсэн санагдаж байна. Улаанбаатар хотод ажил төрөлгүй болохоор нь би өөр дээрээ татаж ажил хийлгүүлэх гээд ах, дүү нарын хүүхдүүд болохоор хоёуланг нь авчирсан юм. Би тэр талаар асуугаагүй. Ер нь бол тухайн хаяг дээр Б, Б, Б нар түр оршин сууж, амьдарч байгаа бөгөөд миний ажилчид байгаа юм. Ажлын байрны хажуу талын нэг өрөөнд Б, Б, Б нар байрлаж ажилладаг юм. Манай байгууллага Б, Б, Б нараас өөр ажилчин байхгүй. Намайг очиход архи согтууруулах ундааны зүйл гурвуулаа хэрэглэсэн байсан. Гэхдээ гурвуулаа бага зэрэг уусан юм шиг байна лээ. Ер нь бол өөрсдийгөө хянах чадвартай юм шиг харагдаж байсан. Б, Б, Б нарын амьдардаг гэрт 3 ширхэг хутга байдаг. Шар өнгийн модон иштэй хутга гал тогооны тавилга дээр ил харагдаж байсан. Өөр ил харагдах хутга харагдаагүй. Би тэр талаар асуугаагүй. Бтэй уулзаагүй, намайг очиход цагдаагийн машинд сууж байсан болохоор. Б, Б, Б, бид нар төрсөн ах, эгч, дүүсийн хүүхдүүд байгаа юм. Тийм болохоор хоорондоо нэг их хэрэлдэж, маргалдаад байдаггүй, эвтэй найртай байгаа юм шиг харагддаг. Би 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр 13 цагийн орчим Б, Б, Б нар дээр очсон. Очиж уулзаад буцаад гэр рүүгээ ирээд дахиж очоогүй. Намайг тухайн үед очиход архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм ажиглагдаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 04-07 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Д.Бийн мэдүүлсэн: ...Б, Б, бид гурав А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр Наранбулагийн 62А-07 тоотод цуг амьдардаг. 2022 оны 01 дүгээр сарын 18-наас 19-нд шилжих шөнө бид гурав “Соёмбо” нэртэй 0.75 граммын 2 шил архи хувааж уусан. Тэгсэн чинь шөнийн 3 цагийн орчим Б дүү Бд хандаж ганц нэг үг хэлж байгаа харагдсан. Тэгээд би тэр хооронд юм бодоогүй, бие засах гээд гэрээсээ гараад нойл орчихоод буцаад гэр рүү орсон. Гэрт ороход Б дүү Бын нурууны ар хэсэг рүү хутгахаар хатгачихсан байхаар нь би ах З руу гар утсаар залгаж Б дүү Быг хутгалчихсан байна, яаралтай цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгж хэлсний учир нь би аймгийн Цагдаагийн газрын дугаарыг мэдэхгүй болохоор ах Зд хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа болон эмнэлгээс хүмүүс ирж Быг эмнэлэг рүү авч явсан. Харин Б бид хоёрыг цагдаагийн газар руу авч явсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Би гэрээсээ бие засах гээд гарахдаа хүндээр бие зассан болохоор ойролцоогоор 10-20 минут болсон байх. Б, Б нар газраар ор зассан байсан бөгөөд тухайн орон дээр хоёулаа унтах гээд хэвтэж байсан. Би тэрийг хараагүй. Намайг бие засаад буцаад гэрт орж ирэхэд Б Бын ар нуруу хэсэг нь хутгалчихсан байсан. Тухайн хаягт ирээд би 1 сар болох гэж байна. Харин Б, Б нар ирээд удаагүй байгаа бөгөөд 10 гаруй хонож байгаа. Яг хэдний өдөр ирснийг санахгүй байна. Бид гурав байсан. Өөр гаднаас ямар нэгэн хүн байгаагүй. Бид гурав 2 шил архи хувааж уусан. Өөрсдийгөө хянах бүрэн чадвартай байсан. Бид гурвын амьдардаг гэрт модон иштэй хутга 2 ширхэг, 1 ширхэг эвэр иштэй хутга, модон иштэй заазуур 1 ширхэг байгаа. Харин шар өнгийн модон иштэй хутга гал тогооны тавилгын шургуулганд байсан. Хутга тавилга дээр ил харагдаж байсан. Тэгэхээр тэр хутгаар хутгалсан байж магадгүй. Өөр ил харагдах хутга харагдаагүй. Би сандраад юу тэрийг асуух манатай, шууд цагдаа, эмнэлэг дуудах талаар Зд хэлсэн. Б, Б, бид нар төрсөн ах дүүс шиг байдаг бөгөөд хоорондоо нэг их хэрэлдэж, маргалдаад байдаггүй. Эвтэй найртай байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 17-19 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Бийн мэдүүлсэн: ...Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Миний үйлдэлтэй тохирч байна. Би үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 76-77 хуу/

Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 76 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Б.Бын баруун мөр, баруун эгэмний дээд хэсэг, нурууны баруун хажуу дунд хэсэг, зүүн шууны гадна дунд хэсэгт зүсэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, 4 удаагийн үйлдлээр үүснэ. 3. Хэрэг болох цаг хугацаанд үүсэх боломжтой. 4. Дээрх гэмтэл тус бүр нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. 5. Б.Б нь зүүн бөөрний дунд хэсгийн эдэд шохойжилт өөрчлөлттэй байна. Гэмтэлтэй холбоогүй...гэх дүгнэлт /хх-ийн 58-59 хуу/  

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03:00 цагийн орчим А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр ..  тоотод Б.Б нь Н.Бэд хутгалуулж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Бийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв. 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 03:00 цагийн орчим А аймгийн Э сумын .. дугаар багийн нутаг дэвсгэр .. тоотод төрсөн дүү Б.Быг хутгалж, түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

хохирогч Б.Бын “Ах бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж улмаар Б ах намайг шаргал өнгийн модон хутгаар биеийн 4 хэсэг газар хутгалсан нь үнэн” гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-45/,

гэрч Д.Зын “Над руу залгаад Б дүү Быгаа хутгалчихлаа гэхээр нь би чи хаана байсан юм гэхэд би нойл ороод бие засчихаад буцаад гэртээ ороход Б дүү Быгаа хутгалчихсан байна гэж надад хэлэхээр нь би Бын биеийн байдал гайгүй юм уу гэхэд хүнд байна, хаана нь, яаж хутгалсныг мэдэхгүй байна, намайг Б гэр рүү оруулахгүй, гэрийг дотор талаас нь түгжсэн байна гэсэн бөгөөд ямар ч байсан та цагдаа дууд гэж надад хэлсэн. Түүнийг сонсоод би шууд Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлага өгчихөөд цагдаа дээр ирээд Цагдаагаас эмнэлэг рүү яриулж дуудлага өгүүлсэн. Тэгээд би хэрэг болсон газар буюу тус аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр Наранбулагийн 62А-07 тоотод түр оршин суух Бын гэр рүү явсан” гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 04-07/, 

гэрч Д.Бийн “Гэрт ороход Б дүү Бын нурууны ар хэсэг рүү хутгахаар хатгачихсан байхаар нь би ах З руу гар утсаар залгаж Б дүү Быг хутгалчихсан байна, яаралтай цагдаа дуудаарай гэж хэлсэн. Тэгж хэлсний учир нь би аймгийн Цагдаагийн газрын дугаарыг мэдэхгүй болохоор ах Зд хэлсэн. Тэгээд удалгүй цагдаа болон эмнэлгээс хүмүүс ирж Быг эмнэлэг рүү авч явсан. Харин Б бид хоёрыг цагдаагийн газар руу авч явсан” гэж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-19/, 

өөрийн гэм бурууг хүлээж Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 76-77/, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 76 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 58-59/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. 

 Шүүгдэгч Н.Б нь согтуурсан үедээ өөрийн дүү Б.Бтай маргалдан түүнийг хутгалж, эрүүл мэндэд нь баруун мөр, баруун эгмийн дээд хэсэг, хурууны баруун хажуу дунд хэсэг, зүүн шууны гадна дунд хэсэгт зүсэгдсэн гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

Хохирогчид учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээч дүгнэлтдээ тусгасан тул хохирогчийн эрүүл мэндэд  хөнгөн хохирол учирсан гэж үзэх үндэслэлтэй, хохирогчийн эрүүл мэндэд учруулсан гэмтлийг ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр, 4 удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой талаар шинжээч мөн дүгнэлтдээ заасан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснийг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт үйлдэлдээ хандсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Н.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Н.Бэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.Б нь гэм буруугийн талаар маргаж, мэтгэлцээгүй бөгөөд Н.Бэд холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 15 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг Н.Б нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, уг ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Н.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хохирол хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж заасан бөгөөд хохирогч Б.Бын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, хохирол төлбөртэй холбогдуулан нотлох баримт ирүүлээгүй бөгөөд хохирогч нь “гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” талаар мөрдөн байцаалтад мэдүүлсэн байх тул шүүгдэгч Н.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв. 

Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгаж шийдвэрлэв. 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Б овогт Нийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бийг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Н.Бэд оногдуулсан 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай. 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй. 

           5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан бор өнгийн модон иштэй хутга 1 ширхгийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгасугай. 

            6. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Н.Бийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай. 

            7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

            8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Бэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ