Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 1378

 

Зохигчийн эвлэрснийг  баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би Чингэлтэй дүүрэг, 9-р хороо, Дэнж 27-332 тоот хаягт оршин суух Ч.Алтанцэцэгт холбогдох 270,000 төгрөг гаргуулах тухай “Жи мобайл” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

“Жи мобайл” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Ч.Алтанцэцэгээс 270,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК-ийн төлөөлөгч М.Цогбадрах, хариуцагч Ч.Алтанцэцэг нар шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “...Ч.Алтанцэцэг нь миний бие Жи мобайл ХХК-иас NP-10 төхөөрөмжийг зээлээр авч 180,000 төгрөгийн хохирол учруулж алданги 90 төгрөг болжээ. Жи мобайл ХХК-тай ярилцаж алданги алдангийг 50% хөнгүүлэн, үндсэн 180,000 төгрөг болон алданги 45,000 төгрөгийг 1 сарын хугацаанд 2017.06.20-2017.07.20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцов” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“Жи мобайл” ХХК нь Ч.Алтанцэцэгээс 270,000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч “Жи мобайл” ХХК нь 45,000 төгрөгийн алдангиас татгалзаж үлдэгдэл 225,000 төгрөгийг Ч.Алтанцэцэг 2017 оны 07 сарын 20-ны өдрийн дотор  төлөхөөр тохиролцсон байна.  

Зохигч нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй тул зохигч нарын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгов.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123  дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Жи мобайл” ХХК нь 45,000 төгрөгийн нэхэмжлэлээс татгалзаж,  Ч.Алтанцэцэг  нь  225,000  төгрөг /2017 оны 07 сарын 20-ны өдрийн дотор төлөх/-ийн хэмжээнд  зохигч эвлэрснийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар  “Жи мобайл” ХХК-ийн  улсын  тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 8,750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний 50% буюу 4,375 төгрөгийг  Ч.Алтанцэцэгээс,  улсын орлогоос 4,375 төгрөгийг  гаргуулж “Жи мобайл” ХХК-д олгосугай.  

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг  Ч.Алтанцэцэг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-т зааснаар захирамжид  зохигч тэдгээрийн төлөөлөгч,өмгөөдөгч  давж заалдах журмаар хянан шийдвэрлүүлэх гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарласугай.

 

 

                  

 

ШҮҮГЧ                                               Т.НАРАНЦОГТ