Шүүх | Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Раднаасамбуугийн Алтанцэцэг |
Хэргийн индекс | 160/2022/0014/Э |
Дугаар | 2022/ШЦТ/22 |
Огноо | 2022-01-10 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Э.Оргилбат |
Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2022/ШЦТ/22
2022/ШЦТ/22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Э.Оргилбат
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.А
Хохирогч: Г.Б
Шүүгдэгч: Ч.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Ч-н Д-д холбогдох 2112000000340 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Х суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Х сумын Ө сант багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд тус тус зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан Х овогт Ч-н Д /РД:............................./
Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Д нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр А аймгийн Х багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Быг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь баруун дээд 1, 2 дугаар шүд суларсан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Д мэдүүлэхдээ: Би хохирогч Г.Бтой хашаанд таартал намайг өөрөө заамдаж, мөргөсөн. Намайг заамдаж 2-3 удаа шаасан. Анх өөрөө тонгороод доор орж оочсон. Тэгсэн чинь хойд хашаанаас Г орж ирсэн. Үүнээс өөр зүйл болоогүй. Би зүйл ангийг зөвшөөрөхгүй. Быг зодоогүй гэв.
Шүүх хуралдаанд хохирогч Г.Б мэдүүлэхдээ: Би найзынхаасаа гараад явж байтал гэдэс гүйлгээд хадмынхаа хашаанд орох гэтэл цоожтой байхаар нь урд хашааны айлын хаалга онгорхой байхаар нь нойл руу нь орсон. Хүндрээд сууж байтал хулгай хийх гэж явна уу гээд нүүр, ам руу учиргүй өшиглөсөн. Би нойлоос гарч ирээд цагдаа хүний хүүхэд учраас хулгай хийхгүй гэж хэлэхэд цагдаа хүний хүүхэд гэж худлаа хэллээ гэсэн. Мөргөх гэж оролдсон ч цээжин дээр нь толгой хүрээд чадаагүй. Тонгорч унагаах гэж байгаад доор нь ороод унатал нүүр рүү өшиглөсөн. Энэ үед н.Г орж ирээд салгасан. Чих, уруул хавдсан байсан. Надаас уучлалт гуйх байтугай яаж байна ч гэж асуугаагүй гэв.
Мөрдөн байцаалтын шатанд 2112000000340 дугаартай эрүүгийн хэргээс:
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Бын мэдүүлсэн: ...Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад Х сумын Х багт оршин суух найз Агийнд очтол байхгүй болохоор нь буцаад гэртээ харих гэж явж байтал гэнэт гэдэс базалж өвдөөд байхаар нь ямар гудамжинд бие засалтай нь биш гээд нэг хашааны хаалга нь онгорхой байхаар нь явж ороод нойлд нь бие засаад сууж байтал нойлын хаалгыг Д гэх хүн онгойлгоод шууд нүүр, нүдгүй өшиглөөд би унангуутаа шууд нойлоос гараад яагаад өшиглөж байгаа юм гээд Дтай маргалдаж байтал намайг хулгай хийх гэж явна уу гэхээр нь би ийм гэгээн цагаан өдөр хулгай хийх гэж явдаг хүн гэж юу байх юм, гэдэс базлаад нойл руу чинь орчихлоо гээд хэлтэл над руу дайраад зууралдаад байж байтал би доор нь ороод ойчтол дахиад нүүр рүү өшиглөтөл Г, нэгийнх нь нэрийг сайн мэдэхгүй юм, Б гэж дууддаг тэр хоёр хүн намайг Д-с салгаад би шууд явсан. Намайг Д зодож байхад Г, Б хоёр салгаагүй бол энэнээс ч их зодуулах байсан. Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.Д гэх хүнд зодуулсны дараа нүүр, ам гайгүй хавдаагүй, хоёр шүд жаахан хөдөлсөн болохоор нь гайгүй болчих байх гээд Цагдаагийн байгууллагад хандаагүй. Харин хөдөлсөн дээд талын үүдэн хоёр шүд зүгээр болохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад одоо гомдол гаргаж байна. Би эмнэлгийн байгууллагад үзүүлээгүй. Би гайгүй болчих юм болов уу гээд үзүүлж эмчилгээ хийлгээгүй. Д миний нүүр рүү өшиглөсөн. Харин гараараа цохиогүй. Тухайн үед салгасан Г, Б хоёр харсан. Өс санах нь битгий хэл бид хоёр биенээ танихгүй хүмүүс байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 07-08 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Г.Бын дахин мэдүүлсэн: ...Би Дыг цохиж, зодоогүй. Харин толгойгоороо Дын нүүр хэсэг рүү мөргөх гэж үзсэн чинь миний биеийн хэмжээ хүрээгүй цээж рүү нь мөргөсөн. Д надаас өндөр болохоор би нүүр рүү нь хүрээгүй юм. Түүнээс өөр цохиж, зодсон ямар нэгэн асуудал байхгүй. Би хохирол, төлбөрөө аваагүй байгаа. Миний хохирлыг төлж барагдуулах талаар Д огт ярихгүй байгаа. Би өөрийн шүдээ янзлуулчих юм бол өөр надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Г-н мэдүүлсэн: ...Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хотонт сумын Хотонт багт оршин суудаг Б буюу Гын хашаанд гэрийнх нь дулаалгыг хийж байтал урд талынх нь хашаанд нь хүмүүс дуугараад зодолдоод байгаа юм шиг болохоор нь хашаанд байсан хураалттай модон дээр гараад хартал Д Бын дээр гараад суучихсан дух руу нь цохиод байхаар нь би хашаанд нь явж ороод салгасан. Өөр зүйл хараагүй. Тухайн үед Б гэдэс базлаад хашаа руу ороод нойлд бие засаж байсан чинь Д нүүр рүү өшиглөсөн гэж ярьж байсан. Намайг Дын хашаанд орж Д, Б хоёрыг салгахад Б доор нь газар хэвтчихсэн Д харин Бын дээр нь гараад заамдаад дух руу нь цохиод байх шиг байсан. Би нойлд өшиглөсөн гэх үед нь хажууд нь байгаагүй болохоор мэдэхгүй байна. Б, Д хоёр архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Миний харснаар Д зүгээр, харин Бын амнаас цус гарчихсан байсан. Өөр ил харагдах шарх байгаагүй. Намайг салгахад Д, Б бид гурваас өөр хүн байгаагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гын мэдүүлсэн: ...Би Быг Д зодсон талаар мэдэхгүй. Харин 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байтал манайд байсан найз Г гэрээс гарснаа удалгүй буцаж орж ирснээ танай урд хашаанд Д Быг зодож байхаар салгачихаад Б-г явуулчихаад ороод ирлээ гэж ярихаар нь би юу болоод Д Б-г зодсон юм гэтэл Г надад ярихдаа Бын гэдэс нь базлаад нойлд нь ортол Д айлын хашаанд дураараа орлоо гээд зодсон гэж ярьж байсан. Тухайн үед Д Быг зодсон талаар Г нэг их юм яриагүй. Харин Бын амнаас нь жаахан цус гарсан байсан гэж ярьж байсан. Өөр зүйл яриагүй. Би Бтой уулзаагүй. Харин Д-д зодуулсан гэж Ган- Эрдэнээс л сонссон...гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 хуу/
Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Д-н дахин мэдүүлсэн: ...Би тогтоолтой танилцлаа. Уг тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлдэлтэй тохирохгүй байна. 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн хашаан дотор байдаг нойл руугаа ороход манай нойл дотор нэг танихгүй хүн бие засаад сууж байхаар нь юун хүн бэ, би бие засмаар байна, та гараадах гэж хэлэхэд нөгөө хүн миний гэдэс базлаад байна, хэсэг суугаадахъя гэхээр нь би өө та хурдан бос, би бие засах гэж байна гэж хэлтэл нөгөө хүн босч ирээд нойлоос гарч ирээд намайг заамдаж аваад миний үүдэн шүд рүү мөргөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд бариад авсан. Тэгтэл нөгөө хүн миний нүүр хэсэг рүү 2, 3 удаа цохисон бөгөөд цохихдоо миний нүүр хэсэг рүү хальт цохисон. Тэгснээ намайг тонгорсон бөгөөд намайг даалгүй нөгөө хүн газар унахад би дээрээс нь унасан. Тэгээд бид хоёр босч ирсэн. Би нөгөө хүнд гай болов гэж хэлээд байж байхад Г гэх хүн орж ирсэн бөгөөд орж ирээд нөгөө хүнийг аваад гарсан. Ер нь бол ийм л зүйл болсон. Би Быг зодож, цохиогүй. Харин Б намайг тонгорч унагах гэж байхдаа намайг даалгүй газар унасан. Тэр үедээ гэмтэл авсан байж магадгүй. Миний үүдэн шүд рүү мөргөж нэг шүд хөдөлсөн. Өөр намайг цохиж, зодсон асуудал байхгүй. Би яагаад ингэж мэдүүлэг өгсөнд гайхаад байна. Түүнээс би зодож, цохиогүй. Дээрх асуудал болоогүй. Би дээрх гэмтлийг учруулаагүй. Өөрөө намайг тонгорч унагах гээд намайг дийлэхгүй газар унахдаа дээрх гэмтлийг учруулсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 хуу/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 410 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Г.Бын биед баруун дээд 1,2 дугаар шүд суларсан гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. 3. Баруун дээд 1,2 дугаар шүд суларсан гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 13-14 хуу/
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 хуу/
Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 хуу/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 50 хуу/ зэрэг болно.
Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хотонт багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Б нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв.
Шүүгдэгч Ч.Д нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Ч.Д нь 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Хотонт багийн нутаг дэвсгэрт хохирогч Г.Быг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь баруун дээд 1, 2 дугаар шүд суларсан гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Бын мэдүүлсэн “Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад Хотонт сумын Хотонт багт оршин суух найз Агийнд очтол байхгүй болохоор нь буцаад гэртээ харих гэж явж байтал гэнэт гэдэс базалж өвдөөд байхаар нь ямар гудамжинд бие засалтай нь биш гээд нэг хашааны хаалга нь онгорхой байхаар нь явж ороод нойлд нь бие засаад сууж байтал нойлын хаалгыг Д гэх хүн онгойлгоод шууд нүүр, нүдгүй өшиглөөд би унангуутаа шууд нойлоос гараад яагаад өшиглөж байгаа юм гээд Дтай маргалдаж байтал намайг хулгай хийх гэж явна уу гэхээр нь би ийм гэгээн цагаан өдөр хулгай хийх гэж явдаг хүн гэж юу байх юм, гэдэс базлаад нойл руу чинь орчихлоо гээд хэлтэл над руу дайраад зууралдаад байж байтал би доор нь ороод ойчтол дахиад нүүр рүү өшиглөтөл Г, нэгийнх нь нэрийг сайн мэдэхгүй юм, Б гэж дууддаг тэр хоёр хүн намайг Даас салгаад би шууд явсан. Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.Д гэх хүнд зодуулсны дараа нүүр, ам гайгүй хавдаагүй, хоёр шүд жаахан хөдөлсөн болохоор нь гайгүй болчих байх гээд Цагдаагийн байгууллагад хандаагүй. Харин хөдөлсөн дээд талын үүдэн хоёр шүд зүгээр болохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад одоо гомдол гаргаж байна”, “миний хохирлыг төлж барагдуулах талаар Д огт ярихгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08, 71-72/, “Хүндрээд сууж байтал хулгай хийх гэж явна уу гээд нүүр, ам руу учиргүй өшиглөсөн. Тонгорч унагаах гэж байгаад доор нь ороод унатал нүүр рүү өшиглөсөн. Энэ үед н.Г орж ирээд салгасан. Чих, уруул хавдсан байсан” гэх мэдүүлэг,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Г-н мэдүүлсэн “Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хотонт сумын Хотонт багт оршин суудаг Б буюу Гын хашаанд гэрийнх нь дулаалгыг хийж байтал урд талынх нь хашаанд нь хүмүүс дуугараад зодолдоод байгаа юм шиг болохоор нь хашаанд байсан хураалттай модон дээр гараад хартал Д Бын дээр гараад суучихсан дух руу нь цохиод байхаар нь би хашаанд явж ороод салгасан. Тухайн үед Б гэдэс базлаад хашаа руу ороод нойлд бие засаж байсан чинь Д нүүр рүү өшиглөсөн гэж ярьж байсан. Намайг Дын хашаанд орж Д, Б хоёрыг салгахад Б доор нь газар хэвтчихсэн Д харин Бын дээр нь гараад заамдаад дух руу нь цохиод байх шиг байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/,
мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гын мэдүүлсэн “Харин 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байтал манайд байсан найз Г гэрээс гарснаа удалгүй буцаж орж ирснээ танай урд хашаанд Д Быг зодож байхаар нь салгачихаад Быг явуулчихаад ороод ирлээ гэж ярихаар нь би юу болоод Д Быг зодсон юм гэтэл Г надад ярихдаа Бын гэдэс нь базлаад нойлд нь ортол Д айлын хашаанд дураараа орлоо гээд зодсон гэж ярьж байсан. Харин Бын амнаас нь жаахан цус гарсан байсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
мөрдөн байцаалтын шатанд Ч.Дын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр мэдүүлсэн “2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр би Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн хашаан дотор байдаг нойл руугаа ороход манай нойл дотор нэг танихгүй хүн бие засаад сууж байхаар нь юун хүн бэ, би бие засмаар байна, та гараадах гэж хэлэхэд нөгөө хүн миний гэдэс базлаад байна, хэсэг суугаадахъя гэхээр нь би өө та хурдан бос, би бие засах гэж байна гэж хэлтэл нөгөө хүн босч ирээд нойлоос гарч ирээд намайг заамдаж аваад миний үүдэн шүд рүү мөргөсөн. Тэгэхээр нь би зөрүүлээд бариад авсан. Тэгтэл нөгөө хүн миний нүүр хэсэг рүү 2, 3 удаа цохисон бөгөөд цохихдоо миний нүүр хэсэг рүү хальт цохисон. Тэгснээ намайг тонгорсон бөгөөд намайг даалгүй нөгөө хүн газар унахад би дээрээс нь унасан. Тэгээд бид хоёр босч ирсэн. Би нөгөө хүнд гай болов гэж хэлээд байж байхад Г гэх хүн орж ирсэн бөгөөд орж ирээд нөгөө хүнийг аваад гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45/, “Би хохирогч Г.Бой хашаанд таартал намайг өөрөө заамдаж, мөргөсөн. Намайг заамдаж 2-3 удаа шаасан. Анх өөрөө тонгорсон. Доор ороод ойчсон. Тэгсэн чинь хойд хашаанаас н.Г орж ирсэн” гэх мэдүүлэг,
Г.Бын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 410 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 13-14/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Х овогт Ч-н Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Ч.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Дын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ч.Д нь “2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Г.Быг зодоогүй” гэж мэдүүлж, түүний өмгөөлөгч Б.А нь “Ч.Дд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож Ч.Дыг цагаатгах үндэслэлтэй” гэсэн дүгнэлтийг шүүх хуралдаанд гаргасан боловч дээрх мэдүүлэг, дүгнэлт нь хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, тухайн цаг хугацаанд болсон үйл явдлын талаар эх сурвалжаа зааж мэдүүлсэн хохирогч Г.Б-ын “Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 14 цагийн үед гэрээсээ гараад Хотонт сумын Хотонт багт оршин суух найз А-гийнд очтол байхгүй болохоор нь буцаад гэртээ харих гэж явж байтал гэнэт гэдэс базалж өвдөөд байхаар нь ямар гудамжинд бие засалтай нь биш гээд нэг хашааны хаалга нь онгорхой байхаар нь явж ороод нойлд нь бие засаад сууж байтал нойлын хаалгыг Д гэх хүн онгойлгоод шууд нүүр, нүдгүй өшиглөөд би унангуутаа шууд нойлоос гараад яагаад өшиглөж байгаа юм гээд Дтай маргалдаж байтал намайг хулгай хийх гэж явна уу гэхээр нь би ийм гэгээн цагаан өдөр хулгай хийх гэж явдаг хүн гэж юу байх юм, гэдэс базлаад нойл руу чинь орчихлоо гээд хэлтэл над руу дайраад зууралдаад байж байтал би доор нь ороод ойчтол дахиад нүүр рүү өшиглөтөл Г, нэгийнх нь нэрийн сайн мэдэхгүй юм, Б гэж дууддаг тэр хоёр хүн намайг Даас салгаад би шууд явсан. Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.Д гэх хүнд зодуулсны дараа нүүр, ам гайгүй хавдаагүй, хоёр шүд жаахан хөдөлсөн болохоор нь гайгүй болчих байх гээд Цагдаагийн байгууллагад хандаагүй. Харин хөдөлсөн дээд талын үүдэн хоёр шүд зүгээр болохгүй болохоор нь Цагдаагийн байгууллагад одоо гомдол гаргаж байна”, “миний хохирлыг төлж барагдуулах талаар Д огт ярихгүй байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08, 71-72/, “Хүндрээд сууж байтал хулгай хийх гэж явна уу гээд нүүр, ам руу учиргүй өшиглөсөн. Тонгорч унагаах гэж байгаад доор нь ороод унатал нүүр рүү өшиглөсөн. Энэ үед н.Г орж ирээд салгасан. Чих, уруул хавдсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Г-н мэдүүлсэн “Би 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хотонт сумын Хотонт багт оршин суудаг Б буюу Гын хашаанд гэрийнх нь дулаалгыг хийж байтал урд талынх нь хашаанд нь хүмүүс дуугараад зодолдоод байгаа юм шиг болохоор нь хашаанд байсан хураалттай модон дээр гараад хартал Д Бын дээр нь гараад суучихсан дух руу нь цохиод байхаар нь би хашаанд явж ороод салгасан. Тухайн үед Б гэдэс базлаад хашаа руу ороод нойлд бие засаж байсан чинь Д нүүр рүү өшиглөсөн гэж ярьж байсан. Намайг Дын хашаанд орж Д, Б хоёрыг салгахад Б доор нь газар хэвтчихсэн Д харин Бын дээр гараад заамдаад дух руу нь цохиод байх шиг байсан” гэх мэдүүлэг, гэрч Н.Гын “Харин 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байтал манайд байсан найз Г гэрээс гарснаа удалгүй буцаж орж ирснээ танай урд хашаанд Д Быг зодож байхаар нь салгачихаад Быг явуулчихаад ороод ирлээ гэж ярихаар нь би юу болоод Д Быг зодсон юм гэтэл Г надад ярихдаа Бын гэдэс нь базлаад нойлд нь ортол Д айлын хашаанд дураараа орлоо гээд зодсон гэж ярьж байсан. Харин Бын амнаас нь жаахан цус гарсан байсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг, 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Ч.Дд зодуулсан гэх цаг хугацаанд хохирогч Г.Бын биед баруун дээд 1, 2 дугаар шүд суларсан хөнгөн хохирол учирсан, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох нэг удаагийн үйлчлэлээр үүссэн болохыг нотолсон Архангай аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 410 тоот шинжээчийн дүгнэлт” зэрэг нотлох баримтуудаар няцаагдаж байна.
Харин 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдөр гэртээ байж байтал манайд байсан найз Г гэрээс гарснаа удалгүй буцаж орж ирснээ танай урд хашаанд Д Быг зодож байхаар нь салгачихаад Быг явуулчихаад ороод ирлээ гэж ярихаар нь би юу болоод Д Быг зодсон юм гэтэл Г надад ярихдаа Бын гэдэс нь базлаад нойлд нь ортол Д айлын хашаанд дураараа орлоо гээд зодсон гэж ярьж байсан. Харин Бын амнаас нь жаахан цус гарсан байсан гэж ярьж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/,
Ч.Дын Г.Быг зодсон, үүний улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан нь шалтгаант холбоотой байна.
Хохирогч Г.Бын Д толгой, нүүр рүү өшиглөж зодсон, гэрч Г.Г-н Д нь Бын дээр гараад суучихсан дух руу нь цохиод байсан гэсэн мэдүүлгүүд нь хохирогчийн биед учирсан гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүссэн гэх дүгнэлтийг давхар нотолж байгаа гэж дүгнэв.
Хохирогч Г.Б нь гэм хорын хохиролд нийт 3 сая төгрөг нэхэмжилснээс нотлох баримтын шаардлага хангасан, гэм хор учирсантай холбоотой гарсан хохирол болох 2021 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод очиж, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр буцаж ирсэн шуудангийн зардал 29.000х2=58.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 13, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрүүдэд Г.Б-ын амбулаториор үйлчлүүлэгсдийн картад бичигдсэн эмчийн зааврын дагуу 2021 оны 12 дугаар сарын 13, 18, 23-ны өдрүүдэд эмийн сангаас авсан эмийн үнэ 23.300+23.000+40.000+40.000+126.300 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “Бат-Оюу номин” ХХК-ний эмнэлэгт хийлгэсэн шүдэлбэрийн үнэ 980.000 төгрөг, 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хохирогчийн мэдүүлэг өгсөн, 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр шинжээч томилсон тогтоолтой танилцсан, 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр дахин хохирогчийн мэдүүлэг өгч, 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хэргийн материалтай танилцсан болох нь нотлогдож байх тул 2021 оны 11 дүгээр сарын 13, 16, 19-ний өдрүүдэд авсан бензиний үнэ 40.000+15.000+23.000+20.000=98.000 төгрөг, эрүүл мэндийн даатгалд төлсөн 168.000 төгрөг, нийт 1.930.300 төгрөгийг шүүгдэгч Ч.Даас гаргуулж хохирогч Г.Б-д олгож,
н.О-н Улаанбаатар хотоос ирж буцсаны зардал 58.000 төгрөг, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр авсан эмийн үнэ 142.400 төгрөг, 10 дугаар сарын 05-ны өдөр авсан эмийн үнэ 165.000+45.500=210.500 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр, 2021 оны 12 дугаар 18-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 14-ний өдөр, 2021 оны 12 дугаар 22-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр, 2021 оны 12 дугаар сарын 19-ний өдрүүдэд авсан бензин 10.000+30.000+30.000+30.000+22.000+20.000+15.000+25.000+20.000+23.000=225.000 төгрөг, нийт 635.900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
нотлох баримтаа ирүүлээгүй 433.800 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж нотлох баримтын бүрдүүлбэрийг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ч.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ч.Д-ын хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ч-н Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Дыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ч.Д-д оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус заасан хугацаанд буюу 90 хоногт төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Даас 1.930.300 /нэг сая есөн зуун гучин мянга гурван зуу/ төгрөг гаргуулан хохирогч Архангай аймгийн Хотонт сумын Хотонт багийн Сансар хорооллын 1345 тоотод оршин суух Ш овогт Гийн Б /РД:../-д олгож, хохирогч Г.Бын нэхэмжлэлээс 635.900 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, 433.800 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.
6. Шүүгдэгч Ч.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Ч.Дын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Г.Б нь цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.АЛТАНЦЭЦЭГ