Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 12 сарын 28 өдөр

Дугаар 2022/ШЦТ/11

 

            2022/ШЦТ/11


 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж,
Улсын яллагч: Б.Буяндалай
Шүүгдэгч: Н.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Оюунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-н Д-д холбогдох 2112000000317 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
    
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эцэг, эхийн хамт А аймгийн И сумын Э багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Н-н Д /РД:.............................../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.Д нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой А аймгийн И сумын Э багийн нутаг дэвсгэр У гэх газарт хохирогч Н.Жтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь уруулд язарсан шарх, хоёр нүдний алиманд, цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000317 дугаартай эрүүгийн хэргээс:   
                                
    Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Жын мэдүүлсэн: ...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн үдээс хойш А аймгийн И сумын төвд Н.Д, Б хоёртой тааралдсан. Тэр хоёртой хамт хөдөө гэр рүүгээ харихаар явсан юм. Замдаа Архангай аймгийн Ихтамир сумын Бугат багийн нутаг Улаантолгой гэх газар байх Жагаа гэх айлд орж нэг шилтэй архи хувааж уусан. Архи ууж байхад Н.Д надад хандаж чи миний ахыг согтуу байхад нь зодсон байна лээ гэж хэлсэн. Би чиний ах манайд агсан тавьж, ирсэн хүнтэйгээ зодолдоод байхаар нь боль гэхэд намайг цохиж авахаар нь би зөрүүлээд цохисон юм гэж хэлсэн. Чамайг өмнө нь Дтай ирэхэд чинь зодъё гэж бодсон чинь чи санаа гаргаад морьтойгоо зугтчихсан гэж хэлсэн. Чамайг зодох 2 шалтгаан байгаа гэхээр нь би ямар шалтгаан байдаг юм гэхэд эхний шалтгаан нь голын урд айлуудаар 13 настай охиныг хүчиндсэн гэж худлаа ярьсан байна лээ, дараагийн шалтгаан нь миний ахыг зодсон гэж хэлсэн. Би тэгж яриагүй, хүмүүс ярьж байна лээ гэдгийг нь хэлсэн. Тэгээд сууж байтал Н.Д босч ирээд намайг хөлөөрөө цээж рүү өшиглөсөн. Гэр дотор барилцаж аваад гэрээс гараад миний нүүр рүү духаараа мөргөхөд би газарт унасан чинь нүүр рүү хөлөөрөө өшиглөөд байсан. Нэг мэдэхэд би ухаан алдаад тухайн байсан газартаа үүрийн 05 цагийн орчим хээр сэрсэн юм. Хоёр нүд хавдаад юм харагдахгүй болсон байсан. Нүүр тэр чигтээ битүү хавдар болчихсон байсан. Тэгээд гэртээ алхаж харьсан. Гэртээ хоёр хоног хэвтсэн. Миний төрсөн эгч М түргэн дуудаж эмнэлэгт хэвтүүлсэн юм. Хамрын таславч хугарсан, баруун талын 3, 4 дүгээр хавирга гэмтэлтэй, дээд уруул цоорсон, дээд 3 дугаар шүд хөдөлсөн, хоёр нүд хөхөрч хавдсан гэмтэлтэй байна. Эмчилгээ хийлгээд биеийн байдал арай дээрдэж байна. Жнд хамт орсон. Эмчилгээний зардлыг нэхэмжилнэ. Хуулийн дагуу шалгаж шийдвэрлэж өгнө үү...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Эгийн мэдүүлсэн: ...Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн орой 18 цагийн үед Ихтамир сумын Бугат багийн нутгаас Н.Ж нь хүнд зодуулаад босч чадахгүй, толгой нь хүчтэй өвдөөд байна гэх дуудлагаар явсан юм. Тухайн дуудлагаар очиход Н.Ж гэх 29 настай эрэгтэй, дух, хамар, нүдний орчмоор нь хөхөрч хавдсан, толгой нь эргэж, цээжээр нь өвдөж байна гэсэн зовиуртай байсан. Үзлэгээр биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, үе мөчдийн хөдөлгөөн чөлөөтэй, зүрхний авиа тод, хэм жигд, уушги хоёр талд цулцангийн амьсгалтай ч дээд хэсгээр сул сонсогдоно. Артерийн даралт 140, 80, 140, 90, амьсгал 19, зүрхний цохилт 72, биеийн халуун 35.7 үзүүлэлттэй байсан. Хоёр нүд орчим хавдар ихтэй, хөхрөлт үүссэн, дух хавдар ихтэй, хамар 1 см орчим ил шархтай, хамрын таславч гэмтсэн, дээд уруулд 2.5 см ил зүсэгдсэн шархтай, баруун талын 3, 4 дүгээр хавирганы толгой орчим өвдөлт эмзэглэлтэй байсан. Хүнд зодуулаад 2 хонож байна гэж хэлсэн. Хамаатныхаа залууд зодуулсан гэж байсан. Тухайн үед би анзаараагүй болохоор сайн мэдэхгүй байна. Энэ талаар нь би асуугаагүй. Өөрөө хүнд зодуулсан гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Ж мэдүүлсэн: ...2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой Архангай аймгийн Ихтамир сумын Эрдэнэ толгой багийн нутаг Улаантолгой гэх газар гэртээ байж байхад Н.Д, Н.Ж, Б нар мотоцикльтой ирсэн. Гурвуулаа архи уучихсан халамцуу явсан. Манайд орж ирээд хоол цай болчихоод нэг шил архи авч ирсэн байснаа хувааж уусан юм. Манайд байхдаа Н.Д, Н.Ж хоёр хоорондоо маргалдаад байснаа Н.Ж манайхаас явлаа гээд гараад явсан чинь араас нь Н.Д би хүргэж өгнө гээд гарсан юм. Удаагүй хоорондоо зодолдоод байх шиг чимээ гарахаар нь би гартал хонины хашааны хажууд байгаа харагдахаар нь би яваад очтол Н.Д, Н.Жын нүүр рүү мөргөөд унагаачихсан. Би юу болоод байгаа юм гээд Н.Дыг бариад авсан. Н.Ж хэсэг газар хэвтэж байгаад өөрөө босоод ирсэн. Бүгдээрээ гэрт ортол Н.Жын хамар болон уруулаас нь цус гарчихсан байсан бөгөөд цусыг нь угааж цэвэрлээд Н.Д, Н.Жыг гэрт нь хүргэж өгнө гээд мотоциклийнхоо ард сундлаад аваад явсан. Би Бг сумын төв рүү гэрт нь хүргэж өгсөн юм. Бид нарын хажууд байхдаа бол дахиж зодолдсон зүйл болоогүй. Намайг очиход нүүр рүү нь мөргөж унагаасан. Тэрний дараа бол өшиглөж, зодсон зүйл болоогүй. Намайг гарч ирэхээс өмнө яасан гэдгийг хараагүй болохоор мэдэхгүй байна. Манай гэрт байхдаа зодолдсон зүйл байхгүй. Ухаанаа алдтал бол согтуу биш байсан. Ж хоёр нүд нь хавдчихсан, уруул нь язарсан бололтой цус гарчихсан, хамраас нь цус гарчихсан байсан. Н.Д чи миний ахыг зодсон гэж Н.Жтай асуудал ярьж хоорондоо маргалдаад байсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Н.Дын мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.  Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Архангай аймгийн Ихтамир сумын төв рүү орж ирээд Б ах дээр очоод хамт нэг шил хувааж уусан юм. Бид 2 дахиж архи авах гээд дэлгүүр орох гэж яваад Ж ахтай таарсан. Бид 3 хамт Ж гэдэг айлаар очоод тэднийд 1 шил архи уусан. Ж ахын гэрт 1 шил архиа ууж сууж байхдаа өмнөх асуудлаас болоод хоорондоо маргалдаад гэрээс гарсан. Ж ахын малын хашааны урд очоод би Н.Ж ахын нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохиод, 1 удаа мөргөсөн. Тэгээд байж байтал цаанаас хүмүүс ирээд салгаад гэр рүү орсон. Ж ах өмнө нь манай ахыг нүд рүү цохиод явуулчихсан байсан юм. Тэр асуудлаас болоод хоорондоо жаахан маргалдаад цохьчихсон юм. Би Н.Ж ахын эмнэлгийн төлбөрт 850.000 төгрөгийг төлж барагдуулсан. Би 1996 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Ихтамир суманд төрсөн. Намсрайжав гэдэг хүний 4 дэх буюу отгон хүү нь байгаа юм. Бага насандаа эцэг эхийн гар дээр өссөн. Ихтамир сумын 10 жилийн сургуулийг 4 дүгээр ангид сурч төгссөн. Бага боловсролтой. Сургуулиас гарснаас хойш одоог хүртэл эцэг, эхийн хамт мал маллаж амьдарч байна. Цэрэгт яваагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 хуу/

    Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 391 тоот шинжээчийн дүгнэлт: Дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:...1. Н.Жын биед уруулд язарсан шарх, хоёр нүдний алим, зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих цохигдох үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой. 3. Уруулд язарсан шарх, хоёр нүдний алиманд, цус хуралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. 5. Учирсан гэмтэл нь цаашид амь нас эрүүл мэндэд аюул учруулахгүй...гэх дүгнэлт /хх-ийн 12-13 хуу/  

    Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54 хуу/ 
    Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53 хуу/ зэрэг болно. 

Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой А аймгийн И сумын Э багийн нутаг дэвсгэр У гэх газарт Н.Жын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Н.Д нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Н.Д нь 2021 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн орой А аймгийн И сумын Э багийн нутаг дэвсгэр Улаантолгой гэх газарт хохирогч Н.Жтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь уруулд язарсан шарх, хоёр нүдний алиманд, цус хуралт гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
                                
    мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Жын мэдүүлсэн “Тэгээд сууж байтал Н.Д босч ирээд намайг хөлөөрөө цээж рүү өшиглөсөн. Гэр дотор барилцаж аваад гэрээс гараад миний нүүр рүү духаараа мөргөхөд би газарт унасан чинь нүүр рүү хөлөөрөө өшиглөөд байсан. Нэг мэдэхэд би ухаан алдаад тухайн байсан газартаа үүрийн 05 цагийн орчим хээр сэрсэн юм. Хоёр нүд хавдаад юм харагдахгүй болсон байсан. Нүүр тэр чигтээ битүү хавдар болчихсон байсан. Тэгээд гэртээ алхаж харьсан. Гэртээ хоёр хоног хэвтсэн. Хамрын таславч хугарсан, баруун талын 3, 4 дүгээр хавирга гэмтэлтэй, дээд уруул цоорсон, дээд 3 дугаар шүд хөдөлсөн, хоёр нүд хөхөрч хавдсан гэмтэлтэй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06/,

    мөрдөн байцаалтын шатанд гэрч М.Эгийн мэдүүлсэн “Би 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн орой 18 цагийн үед Ихтамир сумын Бугат багийн нутгаас Н.Ж нь хүнд зодуулаад босч чадахгүй, толгой нь хүчтэй өвдөөд байна гэх дуудлагаар явсан юм. Тухайн дуудлагаар очиход Н.Ж гэх 29 настай эрэгтэй, дух, хамар, нүдний орчмоор нь хөхөрч хавдсан, толгой нь эргэж, цээжээр нь өвдөж байна гэсэн зовиуртай байсан. Үзлэгээр биеийн ерөнхий байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай, үе мөчдийн хөдөлгөөн чөлөөтэй, зүрхний авиа тод, хэм жигд, уушги хоёр талд цулцангийн амьсгалтай ч дээд хэсгээр сул сонсогдоно. Артерийн даралт 140, 80, 140, 90, амьсгал 19, зүрхний цохилт 72, биеийн халуун 35.7 үзүүлэлттэй байсан. Хоёр нүд орчим хавдар ихтэй, хөхрөлт үүссэн, дух хавдар ихтэй, хамар 1 см орчим ил шархтай, хамрын таславч гэмтсэн, дээд уруулд 2.5 см ил зүсэгдсэн шархтай, баруун талын 3, 4 дүгээр хавирганы толгой орчим өвдөлт эмзэглэлтэй байсан. Хүнд зодуулаад 2 хонож байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Э.Ж мэдүүлсэн “Удаагүй хоорондоо зодолдоод байх шиг чимээ гарахаар нь би гартал хонины хашааны хажууд байгаа харагдахаар нь би яваад очтол Н.Д Н.Жын нүүр рүү мөргөөд унагаачихсан. Би юу болоод байгаа юм гээд Н.Дыг бариад авсан. Н.Ж хэсэг газар хэвтэж байгаад өөрөө босоод ирсэн. Бүгдээрээ гэрт ортол Н.Жын хамар болон уруулаас нь цус гарчихсан байсан бөгөөд цусыг нь угааж цэвэрлээд Н.Д, Н.Жыг гэрт нь хүргэж өгнө гээд мотоциклийнхоо ард сундлаад аваад явсан. Намайг очиход нүүр рүү нь мөргөж унагаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 37-38 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд Н.Дын яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.  Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Ж ахын малын хашааны урд очоод би Н.Ж ахын нүүр хэсэг рүү гараараа 2 удаа цохиод, 1 удаа мөргөсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50/, 

    Хохирогч Н.Жын биед учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 391 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12-13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б овогт Н-н Дыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байх ба шүүгдэгч Н.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Дын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

            Шүүгдэгч Н.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
    
             Шүүгдэгч Н.Д нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэн болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

    Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Н-н Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Дыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Д нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Н.Д нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч Н.Дын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

6. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ