Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 2022/ШЦТ/23

 

                       2022/ШЦТ/23

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
               Улсын яллагч: Б.Буяндалай 
Шүүгдэгч: Г.Ж 
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Г-н Ж-д холбогдох 2112000000342 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дүгээр сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, операторч, ам бүл 5, ээж, 3 дүүгийн хамт А аймгийн Ц сумын Ц багийн У гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, А овогт Г-н Ж /РД:........................../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Г.Ж нь 2021 оны 10 дугаар сарын эхэн үед А аймгийн Ц сумын Ц багийн нутаг дэвсгэр С гэх газраас 80 ширхэг, 2.8365 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн модыг мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ....... ...... улсын дугаартай Бонго маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 307.328 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч Г.Ж мэдүүлэхдээ: Манай гэр мод авдаг газраасаа жаахан зайтай байдаг учраас гоожингийн хугацаандаа багтаж чадаагүй. 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 4 адуугаа алдсан бөгөөд тэр адууныхаа араас явж байгаад модоо аймаг руу оруулж чадаагүй. Тэгээд модоо оруулж ирэх өдрөө 19 цагийн автобусанд юм тавих гээд гоожингоо мартаад ороод ирсэн гэв.   

Мөрдөн байцаалтын шатанд 2112000000342 дугаартай эрүүгийн хэргээс:   
                                
    Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Г-н мэдүүлсэн: ...Г.Ж нь А аймгийн Ц сумын Ц багийн С гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй, хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 307.328 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Цэнхэр сум дахь Сум дундын ойн ангийн инженер Л.Дгийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 47 тоот дүгнэлттэй танилцлаа. Хуулийн дагуу дүгнэлтүүд гарсан байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд зааснаар орон нутгийн 100011500914 тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Гын мэдүүлсэн: ...Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шөнийн 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Мэргэжил сургалтын төвийн арын зам дээр экологийн мөрдөгч дэслэгч Б.Чийн хамт “Мал мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эргүүл хяналт шалгалт хийж байх үед “Бонго” маркийн ....... ...... улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод аччихсан явахад нь зогсоон шалгахад уг иргэн нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Сохор нүүр гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй Архангай аймгийн төв рүү тээвэрлэн явсныг шалгаж, саатуулсан. Иргэн Г.Ж нь шинэс төрлийн хуурай мод аччихсан явсан бөгөөд хэдэн ширхэг ямар урттай байсныг нь мэдээгүй. Иргэн Г.Жын ачиж явсан мод өмнө нь тайрч бэлтгэсэн унаанги болон босоо хуурай мод байсан. Иргэн Г.Ж нь надад мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлээгүй. Тухайн үед мод бэлтгэх эрхийн бичгээ гэртээ орхисон талаар ярьж байсан. Иргэн Г.Ж нь надад уг модоо 2021 оны 10 дугаар сарын эхээр бэлтгээд гэрийн гаднаас ачиж Архангай аймгийн төв рүү тээвэрлэж байна гэж ярьсан. Иргэн Г.Ж нь 2021 оны 10 дугаар сарын эхээр уг модоо бэлтгэхдээ мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж ярьж байсан. Иргэн Г.Ж нь надад тухайн модоо Архангай аймгийн төвд байх гэртээ галын түлээнд ашиглах гэж байгаа талаар ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Нийн мэдүүлсэн: ...Би тухайн цаг хугацаанд уг модоо бэлтгээд гэрийн гадна буулгасныг мэдэхгүй. Харин 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр уг модыг гэрийн гаднаас нь ачиж өгсөн. Би тухайн модыг ачихдаа Г гэх хүний хамт ачсан. Шинэ хуучныг нь мэдэхгүй байна. Иргэн Г.Жын гэрийн гаднаас өмнө нь буулгасан модыг ачсан. Иргэн Г.Ж нь та байгаль хамгаалагч Б гэх хүнээс очоод мод бэлтгэх эрхийн бичиг аваад ир, би ярьчихсан байгаа гээд намайг явуулахаар нь би очиж уг АРА 22-000485 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг иргэн Г.Жын нэр дээр бичүүлж авсан. Иргэн Г.Ж нь тухайн мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгээгүй. Тухайн үед манай найз Гнь идэш хоолоо идэх гээд ирчихсэн, идэш хоол гаргалцаад энэ модыг ачилцаадахаач гэхээр нь туслалцаж гэрийн гадна байх модыг ачиж Архангай аймгийн төв рүү иргэн Г.Ж нь тээвэрлэн явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 43-44 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бын мэдүүлсэн: ...Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Н гэх хүнд иргэн Г.Жын нэр дээр АРА 22-000485 дугаартай ойн цэвэрлэгээний журмаар галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг нэг хоногийн хугацаатай бичиж өгсөн. Иргэн Г.Ж нь ахаа би Архангай аймгийн төвд байх ээж, дүү нартаа галын түлээ оруулж өгөх гэсэн юм, та надад мод бэлтгэх эрхийн бичиг бичээд өгөөч, би хүн явуулъя гэж хэлэхээр нь би уг мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Би уг мод бэлтгэх эрхийн бичигт бичигдсэн газар өдөр хугацаанд хийж байгаа талаар хяналт тавьж чадаагүй. Албан ажлаар Цэнхэр сумын төвд ирчихээд тэр шөнөө гэртээ ирсэн. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сураг сонсохнээ ийм асуудал болсон байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Гын мэдүүлсэн: ...Би тухайн цаг хугацаанд уг модоо бэлтгээд гэрийн гадна буулгасныг мэдэхгүй. Харин 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр уг модыг гэрийнх нь гаднаас ачиж өгсөн. Би тухайн модыг найз Нийн хамт ачсан. Өмнө нь тайрч бэлтгэсэн хуучин тайралттай мод байсан. Би өмнө нь гэрийн гадна буулгасан байхыг мэднэ. Хадам дүү Г.Ж нь манай найз Ноор байгаль хамгаалагч Б гэх хүнээс очоод мод бэлтгэх эрхийн бичиг аваад ир, би ярьчихсан байгаа гээд уг АРА 22-000485 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг дүү Г.Жын нэр дээр бичүүлж авсан. Дүү Г.Ж нь тухайн мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгээгүй. Би тухайн үед идэш хоолоо идэх гээд ирчихсэн бөгөөд найз Нийг гуйж идэш хоол гаргасан. Дүү Ж нь тухайн өдөр Архангай аймгийн төв рүү ээж, дүү нартаа мод оруулж өгнө гэхээр нь идэш хоолоо дайж байгаа юм чинь модыг нь ачаад өгье гэж бодоод дүү Ж уг модыг ачна гэхээр нь найзын хамт гэрийн гадна байх модыг ачиж тусалсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 58-59 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн мэдүүлсэн: ...Жыг мод авчраад гэрийнхээ гадна буулгаж байхыг би харсан. 2021 оны 10 дугаар сарын эхээр хоногийг нь сайн санахгүй байна, Сохор нүүр гэх газраас авчирч буулгасан. Тэгээд буулгаснаасаа хойш нилээн хэд хоногийн дараа ээж болон гурван дүүдээ галын түлээ дөхүүлж өгөх гээд аймгийн төв рүү ачаад явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 105-106 хуу/\

    Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Г.Жын мэдүүлсэн: ...Би тогтоолтой санал нийлж байна. Санал, хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэлтэй тохирч байна. 2021 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сум руу галын түлээ тээвэрлэж яваад Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ард цагдаад баригдаж шалгуулаад тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулсан. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Сохор нүүр гэх газраас 2021 оны 10 дугаар сарын эхэн үеэр ганцаараа мод бэлтгэсэн. Бэлтгээд гэрийн гадна хураасан байсан мод юм. Архангай аймгийн төвд байдаг ээж дээрээ галын түлээ буулгах зорилгоор мод бэлтгэсэн. Би тухайн модыг хөрөө, сүх ашиглан бэлтгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 87-88 хуу/

    Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-04 хуу/
    Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-23, 75-76 хуу/
    Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06, 77 хуу/
    Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 31 хуу/
    2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 47 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37 хуу/
    Мод бэлтгэх эрхийн бичиг /хх-ийн 55 хуу/
    “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн А21/28 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 64-66 хуу/
    “Вендо” хөрөнгийн үнэлгээний компаний 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн АЦ21-20 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 67-71 хуу/

    2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн мөрдөгчийн тогтоол /хх-ийн 51 хуу/
    2021 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 52-53 хуу/
    Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 77 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 92-93 хуу/
    Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 102 хуу/
    Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 78 хуу/ зэрэг болно. 

    Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр 2021 оны 10 дугаар сарын эхэн үед А аймгийн Ц сумын Ц багийн нутаг дэвсгэр С гэх газраас 80 ширхэг, 2.8365 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн модыг мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ....... ...... улсын дугаартай Бонго маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 307.328 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Г.Ж нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Г.Ж 2021 оны 10 дугаар сарын эхэн үед А аймгийн Ц сумын Ц багийн нутаг дэвсгэр С гэх газраас 80 ширхэг, 2.8365 м3 хэмжээтэй, хуурай шинэс төрлийн модыг мод бэлтгэх эрхийн бичиггүйгээр буюу зөвшөөрөлгүйгээр бэлтгэж, ....... ...... улсын дугаартай Бонго маркийн автомашинаар тээвэрлэн, ойн санд 307.328 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
                                                                
    мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Г-н мэдүүлсэн “Би уг хэрэгт ойн санд учирсан 307.328 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлүүлэхээр оролцож байна. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд зааснаар орон нутгийн 100011500914 тоот дансанд тушааж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49/, 

    мөрдөн байцаалтын шатанд гэрч Г.Гын мэдүүлсэн “Би 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шөнийн 15 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 4 дүгээр багийн Мэргэжил сургалтын төвийн арын зам дээр экологийн мөрдөгч дэслэгч Б.Чийн хамт “Мал мах” нэгдсэн арга хэмжээний хүрээнд эргүүл хяналт шалгалт хийж байх үед “Бонго” маркийн ....... ...... улсын дугаартай тээврийн хэрэгслээр мод аччихсан явахад нь зогсоон шалгахад уг иргэн нь Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Сохор нүүр гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй Архангай аймгийн төв рүү тээвэрлэн явсныг шалгаж, саатуулсан. Иргэн Г.Ж нь шинэс төрлийн хуурай мод аччихсан явсан бөгөөд хэдэн ширхэг ямар урттай байсныг нь мэдээгүй. Иргэн Г.Жын ачиж явсан мод өмнө нь тайрч бэлтгэсэн унаанги болон босоо хуурай мод байсан. Иргэн Г.Ж нь надад мод бэлтгэх эрхийн бичиг үзүүлээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10/, 

    мөрдөн байцаалтын шатанд гэрч А.Нийн мэдүүлсэн “2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр уг модыг гэрийн гаднаас нь ачиж өгсөн. Би тухайн модыг ачихдаа Ггэх хүний хамт ачсан. Иргэн Г.Жын гэрийн гаднаас өмнө нь буулгасан модыг ачсан. Иргэн Г.Ж нь та байгаль хамгаалагч Б гэх хүнээс очоод мод бэлтгэх эрхийн бичиг аваад ир, би ярьчихсан байгаа гээд намайг явуулахаар нь би очиж уг АРА 22-000485 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг иргэн Г.Жын нэр дээр бичүүлж авсан. Иргэн Г.Ж нь тухайн мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 43-44/, 

    мөрдөн байцаалтын шатанд гэрч Ч.Бын мэдүүлсэн “Би 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Н гэх хүнд иргэн Г.Жын нэр дээр АРА 22-000485 дугаартай ойн цэвэрлэгээний журмаар галын түлээний мод бэлтгэх эрхийн бичиг нэг хоногийн хугацаатай бичиж өгсөн. Иргэн Г.Ж нь ахаа би Архангай аймгийн төвд байх ээж, дүү нартаа галын түлээ оруулж өгөх гэсэн юм, та надад мод бэлтгэх эрхийн бичиг бичээд өгөөч, би хүн явуулъя гэж хэлэхээр нь би уг мод бэлтгэх эрхийн бичиг бичиж өгсөн. Маргааш нь буюу 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр сураг сонсоход ийм асуудал болсон байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/, 

    мөрдөн байцаалтын шатанд гэрч З.Гын мэдүүлсэн “2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр уг модыг гэрийнх нь гаднаас ачиж өгсөн. Би тухайн модыг найз Нийн хамт ачсан. Өмнө нь тайрч бэлтгэсэн хуучин тайралттай мод байсан. Би өмнө нь гэрийн гадна буулгасан байхыг мэднэ. Хадам дүү Г.Ж нь манай найз Ноор байгаль хамгаалагч Б гэх хүнээс очоод мод бэлтгэх эрхийн бичиг аваад ир, би ярьчихсан байгаа гээд уг АРА 22-000485 дугаартай мод бэлтгэх эрхийн бичгийг дүү Г.Жын нэр дээр бичүүлж авсан. Дүү Г.Ж нь тухайн мод бэлтгэх эрхийн бичгийн дагуу мод бэлтгээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 58-59/, 

    мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Оийн мэдүүлсэн “Жыг мод авчраад гэрийнхээ гадна буулгаж байхыг би харсан. 2021 оны 10 дугаар сарын эхээр хоногийг нь сайн санахгүй байна, Сохор нүүр гэх газраас авчирч буулгасан. Тэгээд буулгаснаасаа хойш нилээн хэд хоногийн дараа ээж болон гурван дүүдээ галын түлээ дөхүүлж өгөх гээд аймгийн төв рүү ачаад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106/, 

    мөрдөн байцаалтын шатанд Г.Жын яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Би тогтоолтой санал нийлж байна. Санал, хүсэлт байхгүй. Би уг үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний хийсэн үйлдэлтэй тохирч байна. 2021 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сум руу галын түлээ тээвэрлэж яваад Архангай аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ард цагдаад баригдаж шалгуулаад тээврийн хэрэгслийг журмын хашаанд саатуулсан. Би Архангай аймгийн Цэнхэр сумын Цэнхэр багийн Сохор нүүр гэх газраас 2021 оны 10 дугаар сарын эхэн үеэр ганцаараа мод бэлтгэсэн. Бэлтгээд гэрийн гадна хураасан байсан мод юм. Архангай аймгийн төвд байдаг ээж дээрээ галын түлээ буулгах зорилгоор мод бэлтгэсэн. Би тухайн модыг хөрөө, сүх ашиглан бэлтгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 87-88/, 
    
    Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 02-04/
    Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 10-23, 75-76/
    Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-06, 77/

    гэмт хэргийн улмаас байгаль орчинд 307.328 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 47 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Ойн тухай хуульд ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг, түүнийг ашиглах журмыг хуульчилсан бөгөөд дээрх тохиолдолд зөвшөөрөл авахаар заасан ба шүүгдэгч Г.Жын зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

    Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Жын хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 
    
    Иймд шүүгдэгч Аовогт Г-н Жыг зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
    
    Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 307.328 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна.

    Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /307.328*3=921.984 /есөн зуун хорин нэгэн мянга есөн зуун наян дөрөв/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 921.984 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. 

    Шүүхээс шүүгдэгч Г.Жыг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна. 

    Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 77 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 92-93/-ыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Жын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.297.073 төгрөгийн үнэлгээ бүхий 87-51 УБЯ улсын дугаартай автомашиныг хурааж түүний үнэнээс дээрх хохирол болох 921.984 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 2.375.089 төгрөг, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 4.000 төгрөгийн үнэлгээ бүхий сүх, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий 80 ширхэг мод зэргийг хурааж улсын орлогод оруулахаар шийдвэрлэв. 
    
    Шүүгдэгч Г.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Жын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

            Шүүгдэгч Г.Жд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

             Шүүгдэгч Г.Ж нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгчийн хувийн байдал, ар гэрийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

    Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Аовогт Г-н Ж-г зохих зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 
    
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Жыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ж нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

    5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Прокурорын газрын 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 77 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 92-93/-ыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Жын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 3.297.073 төгрөгийн үнэлгээ бүхий 87-51 УБЯ улсын дугаартай автомашиныг хурааж түүний үнэнээс дээрх хохирол болох 921.984 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, үлдэгдэл 2.375.089 төгрөг, мөн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө, 4.000 төгрөгийн үнэлгээ бүхий сүх, гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий 80 ширхэг мод зэргийг хурааж улсын орлогод оруулсугай. 

    6. Шүүгдэгч Г.Ж нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Жын бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

    7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

    8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Р.АЛТАНЦЭЦЭГ