Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/34

 


    


                 2022/ШЦТ/34


 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж
               Улсын яллагч: Э.Оргилбат
    Шүүгдэгчийн өмгөөлөгч: В.Удвал
Шүүгдэгч: Ч.М 
    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх  хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Чгийн Мт холбогдох 2212000000003 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр А аймгийн Ц суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт А аймгийн Ц сумын .. дүгээр багийн .. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Чгийн М /РД: ../

Үйлдсэн хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Ч.М нь А аймгийн Ц сумын Ц багийн .. гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.463 метр.куб шинэс төрлийн хуурай мод бэлтгэн, 31-79 ӨВР улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 270.338 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Мөрдөн байцаалтын шатанд 2212000000003 дугаартай эрүүгийн хэргээс:   
                                
    Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Ггийн мэдүүлсэн: ...Ч.М нь А аймгийн Ц сумын Ц багийн Т гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй, хууль бусаар мод бэлтгэн, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 270.338 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр оролцож байна. Ямар нэгэн санал, хүсэлт байхгүй. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн 100011500914 тоот дансанд тушааж, байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал, хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33  хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Эын мэдүүлсэн: ...Ч.Мийн эхнэр Ариунтунгалаг нь манай ахын хүүхэд байгаа юм. 2018 онд Өвөрхангай аймгаас Т гэх хүнээс худалдаж авсан. Тухайн үед төлбөр тооцоог нь төлж барагдуулаагүй байсан учраас тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг солиулж амжаагүй байсан юм. Одоо төлбөр тооцооны асуудал байхгүй. Тухайн хүнтэй холбоогүй байдаг. Би 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос 28-ны үеэр Архангай аймгийн Цэнхэр сумын Бүрд баг руу идшиндээ ганцаараа явсан. Замдаа миний машин Тархинт гэх газрын ойролцоо эвдрээд Г гэх айлын гадаа орхисон юм. Тэгээд би сумын төв дээр ирчхээд Мийг миний машиныг дөхүүлээд өгөөч гэж гуйгаад явуулсан. Ирэх замдаа М хоосон явж байхаар гэж бодоод мод хийсэн байна лээ. Би мод хийсэн талаар мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 хуу/

    Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Ч.Мийн мэдүүлсэн: ...Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53 хуу/

    Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-39 хуу/
    Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн  02-06, 35-36 хуу/
    Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 16 хуу/
    2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26 хуу/
    Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 59-60 хуу/
    “Дамно” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 21-02 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 79-82 хуу/
    “Дамно” ХХК-ний 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн АА-22-02 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 85-90 хуу/
     Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 19 хуу/
     Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 22 хуу/ зэрэг болно.

    Шүүхээс шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Ч.М нь А аймгийн Ц сумын Ц багийн .. гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.463 метр.куб шинэс төрлийн хуурай мод бэлтгэн, 31-79 ӨВР улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 270.338 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн гэж дүгнэв. 

Шүүгдэгч Ч.М нь дээрх гэмт хэрэгт гэм буруутай, шүүгдэгч Ч.М нь А аймгийн Ц сумын Ц багийн Т гэх газраас зохих зөвшөөрөлгүйгээр 2.463 метр.куб шинэс төрлийн хуурай мод бэлтгэн, 31-79 ӨВР улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж, ойн санд 270.338 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан: 
                                
    мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Ггийн мэдүүлсэн Ч.М нь А аймгийн Ц сумын Ц багийн Т гэх газраас мод бэлтгэх эрхийн бичиггүй, хууль бусаар мод бэлтгэн, тээвэрлэсэн гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Би уг хэрэгт ойн санд учирсан 270.338 төгрөгийн хохирол нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр оролцож байна. Байгаль орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн 100011500914 тоот дансанд тушааж, байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулчихвал өөр ямар нэгэн санал, хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/, 

мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Эын мэдүүлсэн “Замдаа миний машин Тархинт гэх газрын ойролцоо эвдрээд Г гэх айлын гадаа орхисон юм. Тэгээд би сумын төв дээр ирчхээд Мийг миний машиныг дөхүүлээд өгөөч гэж гуйгаад явуулсан. Ирэх замдаа М хоосон явж байхаар гэж бодоод мод хийсэн байна лээ” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65/, 

    мөрдөн байцаалтын шатанд Ч.Мийн яллагдагчаар гэм буруугаа хүлээж мэдүүлсэн “Надад тогтоолтой холбоотой тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Гэм буруу дээр маргахгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 52-53/, 

    хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 37-39/, 
    эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн  02-06, 35-36/, 
     
    гэмт хэргийн улмаас байгаль орчинд 270.338 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоосон 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 48 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд Ойн тухай хуульд ойгоос мод бэлтгэх, ойн дагалт баялаг, түүнийг ашиглах журмыг хуульчилсан бөгөөд дээрх тохиолдолд зөвшөөрөл авахаар заасан ба шүүгдэгч Ч.Мийн зохих зөвшөөрөл, гарал үүслийн гэрчилгээгүйгээр мод бэлтгэсэн, тээвэрлэсэн үйлдэл нь гэмт хэргийн шинжийг хангаж байна. 

    Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.Мт хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. 
    
    Иймд шүүгдэгч Б овогт Чгийн Мийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 
    
    Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 270.338 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. 

    Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /270.338*3=811.014 /найман зуун арван нэгэн мянга арван дөрөв/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 811.014 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв. 

    Шүүхээс шүүгдэгч Ч.Мийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж, мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна. 

    Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Мийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 31-79 ӨВР улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ж.Эт олгож, түүний үнэ 2.145.091 төгрөгөөс хохирол болох 811.014 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 1.334.077 төгрөг, мөн хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 555.340 төгрөгийн үнэлгээ бүхий 2.463 метр куб хэмжээтэй шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэг зэргийг тус тус хурааж улсын орлого болгохоор шийдвэрлэв. 
    
    Шүүгдэгч Ч.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.Мийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

            Шүүгдэгч Ч.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.М нь гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтуудаар тогтоогдсон ба Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 07 тоот тогтоолоор яллагдагч Ч.Мт холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг яллагдагч Ч.М нь зөвшөөрсөн байна. 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, түүнд торгох ял оногдуулсан байдлыг харгалзан шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх үндэслэлтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:

    1. Шүүгдэгч Б овогт Чгийн Мийг зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Мийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шүүгдэгч Ч.Мт оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.Мээс гэмт хэргийн хохиролд 811.014 /найман зуун арван нэгэн мянга арван дөрөв/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар тогтоосугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 02 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Мийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 31-79 ӨВР улсын дугаартай Хьюндай Портер маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ж.Эт олгож, түүний үнэ 2.145.091 төгрөгөөс дээрх хохирол болох 811.014 төгрөгийг нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 1.334.077 төгрөг, мөн хууль бусаар бэлтгэж, тээвэрлэсэн 555.340 төгрөгийн үнэлгээ бүхий 2.463 метр куб хэмжээтэй шинэс төрлийн мод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 112.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө нэг ширхэг зэргийг тус тус хурааж улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч Ч.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ч.Мийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

9. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Р.АЛТАНЦЭЦЭГ