| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бямбажавын Гантөгс |
| Хэргийн индекс | 178/2022/0030/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/30 |
| Огноо | 2022-02-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | З.Алтансолонго |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 2022/ШЦТ/30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга
Улсын яллагч З.Алтансолонго
Шүүгдэгч М.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******эд холбогдох эрүүгийн дугаартай, 178/2022/0030/Э/ индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн З.*******тай маргалдаж түүний ******* хэсэгт цохисноос эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.
Хохирогч ******* овогт гийн *******ын / 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр би ахынд очиж ахтай 2 шил архи уучихаад гэр лүүгээ явж байтал замд М.******* машинтай явж байгаад таараад “ машинд суучих ахдаа ганц шил архи аваад өг” гэхээр нь хажуу талын дэлгүүр орж 1 шил архи авч өгсөн. М.******* өөрөө 1 том савтай пиво авчихсан байсан.Манай гэрийн ойролцоо ирээд машин дотроо архиа ууж байгаад М.******* намайг зодсон.М.******* бол манай хамаатны ах байгаа юм. Бид хоёр юм ярьж байгаад маргалдсан, миний ******* руу 2-3 удаа гараараа цохисон. М.******* намайг зодож байх үед би *******гоороо хашааны хаалга мөргөөд *******гоо хагалж оёдол тавиулсан ... гэх мэдүүлэг / хэргийн 20-21-р хуудас/
Гэрч С.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...М.******* бид хоёр багт явж байтал З.*******тай таараад, гурвуулаа машинд сууж байгаад 1 шил архи уусан. Тэгээд З.*******, М.******* хоёр барилддаг тухайгаа ярьж байгаад бууж барилдана гээд машинаас буугаад явсан.Гадна харанхуй байсан болохоор анзаарахгүй байж байгаад нэг харахад тэр хоёр барилцаад авчихсан З.*******ын *******ноос цус гарч байхаар нь би буугаад тэр хоёрыг салгасан.З.*******ыг гэрт нь хүргэж өгчихөөд буцаад М.*******ийг хүргэж өгөхөөр явж байтал З.*******ын эхнэр цагдаа дуудсан байсан.... гэх мэдүүлэг / хэргийн 11-р хуудас/
Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн ...З.*******ын биед духны баруун дээд хэсгийн шарх, чамархай хэсгийн хуйхны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. З.*******ын биед учирсан шарх гэмтэл ньүзүүр ирмэгтэй, зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. З.*******ын биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 9-10-р хуудас/
Шүүгдэгч М.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн найз С., Бямбаа нарын хамт багт явж байтал З.******* хажуудаа нэг хүнтэй явж байгаад таарсан.Би З.*******ыг “ чи согтуу байж машин барьж болохгүй, машинаа тавь” гэж хэлээд хамт явсан хүнийг нь гэрт нь хүргэж өгөөд буцаад З.*******ыг машиныг аваачиж тавихаар гэр лүү нь явж байтал З.******* машиныхаа араас нэг шил архи гаргаж ирээд бид гурав хувааж уусан.Тэгж байгаад би З.*******тай муудалцаад зодсон. Яг юунаас болж зодсоноо сайн санахгүй байна. ...гэх мэдүүлэг / хэргийн 31-32-р хуудас/ зэрэг баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.
Шүүгдэгч М.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт өөрийн хамаатны хүн болох З.*******тай маргалдаж ******* хэсэг рүү нь цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч М.******* нь хохирогч З.*******тай үл ялих зүйлээр маргалдаж ******* хэсэгт нь цохисноор түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн нь гэмт хэргийг санаатай үйлдсэн гэж үзнэ.
Шүүгдэгч М.******* хохирогч З.******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлийг хянах чадваргүй болсон үедээ маргалдаж хоорондоо зүй бус харьцсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.
Шүүгдэгч М.******* нь хохирогч З.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.
Шүүгдэгч М.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэрт хохирогч З.*******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч З.*******ын мэдүүлэг,гэрч С.ийн мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч М.*******ийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч М.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч М.******* нь хохирогч З.*******ын биед хөнгөн гэмтэл учруулсан болох нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 91 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.
Хохирогч З.******* хохирлын баримт ирүүлээгүй байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд ... М.******* миний эмчилгээний зардлыг төлсөн,надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, цаашид бидний дунд ямар нэгэн маргаан байхгүй... гэх мэдүүлэг / хэргийн 21-р хуудас/ өгсөн байх тул шүүгдэгч М.*******ийг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч М.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүгдэгч М.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:
Шүүгдэгч М.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 38-р хуудас/ -аар тогтоогдож байна.
Шүүгдэгч М.*******ийн хувийн байдлын талаар гэрч Г.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... М.*******ийг архи хэрэглэж байхыг хараагүй, гэртээ согтуу ирж байхыг ч хараагүй. 2021 оны 10 дугаар сард эхнэр авч тусдаа гарсан.Гэр бүлдээ хайр халамжтай, дуулгавартай сайн хүү байгаа юм.Ховд аймгийн 123-р ангид цэргийн алба хаасан... гэх мэдүүлэг /хэргийн 26-р хуудас/,
Гэрч С.Бямбацогтын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...үг дуу цөөтэй даруухан залуу байгаа юм.Айлын том хүүхэд, дороо 3 дүүтэй.2011-2012 онд цэргийн алба хаасан, одоо эхнэр бага насны 2 хүүхэдтэй амьдардаг. Портер машинаар хувиараа хөлсөнд явдаг... гэх мэдүүлэг / хэргийн 28-р хуудас/, шүүгдэгч М.*******ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч М.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 600000 төгрөгийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй. Миний бие нь тогтмол орлогогүй тул улсын яллагчийн санал болгосон 600000 төгрөгний торгуулийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү гэх тайлбар,дүгнэлт
Шүүгдэгч М.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс: Шүүгдэгч М.*******ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч М.*******эд зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийг 12 / арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******эд тайлбарлаж шийдвэрлэв.
Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2,36.2,36.6- 36.8,36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.*******эд оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч М.*******эд мэдэгдсүгэй.
5.Эрүүгийн дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.*******эд оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.*******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГАНТӨГС