Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/29

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн  шүүх хуралдааныг шүүгч Б.Гантөгс даргалж

            Шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Ө.Мөнхтуул

 Улсын яллагч З.Алтансолонго

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2236000000019 дугаартай, 178/2022/0029/Э/ индекстэй хэргийг 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

                                  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 Монгол улсын иргэн, 1990 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-6, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын ******* багийн ******* 2-10 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,хэрэг хариуцах чадвартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ын *******

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө Ховд аймгийн ******* сумын Наран багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” зочид буудал дотор Б.*******г бусадтай хардсаны улмаас цохиж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 

                                          ТОДОРХОЙЛОХ нь:

              Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шүүхийн хэлэлцүүлэгээр дараахи нотлох баримтыг шинжлэн судлав.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээж авсан тэмдэглэл / хэргийн 1-р хуудас/

Хохирогч ******* овогт ийн ******* / 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, “Өргөө” зочид буудалд жижүүр ажилтай/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.******* бид хоёр Ховд зочид буудал орж хонохоор болоод буудал ороод байж байтал миний утас руу миний нэг найз эрэгтэй залгаад намайг “буудал дээрээ ажиллаж байгаа юу” гэж асуусан.Тэгтэл Б.******* намайг тэр залуутай хардаад бид хоёр маргалдсан.Тэгээд би ганцаараа гарч яваад “Өргөө” зочид буудлын амралтын өрөөнд ирээд хэвтэж байтал Б.******* архи уучихсан орж ирээд үгийн зөрөөгүй миний үснээс татаад газар унагаагаад миний нүүр хэсэг рүү 3-4 удаа өшиглөсөн.Тэр үед миний хамарнаас цус гарчихсан байсан.Б.*******тай 2021 оны 9 дүгээр сараас хойш уулзаж үерхэж эхэлсэн. ... гэх мэдүүлэг / хэргийн 7-8-р хуудас/

 

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Б.******* нь Б.*******гийн найз охин нь байгаа юм. Тэр хоёр уулзаж үерхээд 4 сар болж байгаа, хамт амьдардаггүй, хааяа нэгнийхээрээ очоод явдаг... гэх мэдүүлэг / хэргийн 11-р хуудас/

 

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 90 дугаартай шинжээчийн ...Б.*******гийн биед тархи доргилт, зүүн нүдний алим, 2 нүдний дээд, доод зовхи, 2 талын шанаа, хацар, баруун талын эрүүний буланг хамарсан цус хуралт, зөөлөн эдийн няцрал, мөн 2 талын хацар, шанаа,эрүү, хүзүүний урд болон баруун хэсгүүдээр олон тооны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Б.*******гийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Б.*******гийн биед учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт / хэргийн 15-16-р хуудас/

 

Шүүгдэгч Б.*******гийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...Би Б.*******тай 2021 оны 10 дугаар сараас хойш хамтран амьдрах гээд гэр орноор нь очдог болсон. 2022 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө би согтуу Ховд зочид буудалд унтаж байгаад сэрэхэд Б.******* байхгүй байсан.Утас руу нь залгахад холбогдохгүй байсан.Тэгтэл удалгүй Б.******* өөр хүний утаснаас залгаад “Өргөө буудал дээр байна” гэсэн.Тэгэхээр нь би Өргөө буудалд яваад очиход Б.******* амралтын өрөөнд ганцаараа унтаж байхаар нь татаж сэрээгээд “явъя”гэж хэлж байснаа санаж байна.Тэгээд юу болсноо сайн санахгүй байж байгаад нэг ухаан ороход Б.*******гийн хамарнаас цус гарчихсан жижүүр эмэгтэй намайг “болиоч” гээд салгаж байсан. ...гэх мэдүүлэг / хэргийн 32-33-р хуудас/ зэрэг баримтуудыг судаллаа.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд үнэлж дүгнэсэн болно.

 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 3-4-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын  Наран багийн нутаг дэвсгэр “Өргөө” зочид буудлын амралтын өрөөнд унтаж байсан Б.*******г бусадтай хардсаны улмаас нүүр толгой хэсэг рүү нь цохиж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан байх ба шүүгдэгч Б.*******  нь  хохирогч Б.*******г үл ялих шалтгаанаар толгой хэсэгт нь цохисноор түүний биед гэмтэл учирна гэдгийг мэдсээр байж үйлдсэн нь  гэмт хэргийг  санаатай үйлдсэн гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.******* архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж өөрийн үйлдлийг хянах чадваргүй болсон үедээ Б.*******тай зүй бус харьцаж биед нь халдсанаас гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******гийн  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  үйлдлээ  хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа ба тухайн эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохиролгүй, гэмт хэргийн улмаас бий болсон хууль зүйн үр дагаврыг ойлгон хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан зэрэг нь хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болсон.

 

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 01 дүгээр сарын 03-04-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн ******* сумын Наран багийн нутаг дэвсгэрт Өргөө зочид буудлын амралтын өрөөнд хохирогч Б.*******г зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Б.*******гийн мэдүүлэг,гэрч Б.гийн мэдүүлэг, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч Б.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

                        Гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь хохирогч Б.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан нь Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 90 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.

Хохирогч Б.*******гийн ... Би хохирлоо бүрэн барагдуулж авсан, одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй... гэх хүсэлтээр/ хэргийн 54-р хуудас/  шүүгдэгч Б.*******г  бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзнэ.

 

                     Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд зааснаар гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчмаар шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд түүний хувийн байдлыг авч үзвэл:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” / хэргийн 40-р хуудас/ -аар тогтоогдож байна.

            Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдлын талаар гэрч М.Цоожийн өгсөн... Б.******* нь зан ааш сайтай, хүнтэй зөв боловсон харьцдаг, даруухан энгийн хүн.Эхнэр хүүхэдгүй... гэх мэдүүлэг /хэргийн 38-р хуудас/,

Шүүгдэгч Б.*******гийн  оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа,Ховд аймгийн ******* сумын ******* багийн Засаг даргын тодорхойлолт, Ховд Дулааны станц ТӨХК-ний тодорхойлолт зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас: Шүүгдэгч Б.*******г  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял шийтгэх, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялын 600000 төгрөгийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,  шүүгдэгч нь энэ хэргийн учир цагдан хоригдоогүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдах гэх санал,дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* өөрийгөө өмгөөлж оролцохоо илэрхийлээд:Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байна. Хохирогчид төлөх хохирол төлбөргүй. Миний бие нь тогтмол орлогогүй тул улсын яллагчийн санал болгосон 600000 төгрөгний торгуулийг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж өгнө үү  гэх тайлбар,дүгнэлт

 

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд  Эрүүгийн хуулийн ерөнхий 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхээс: Шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, улсын яллагчийн ялын санал, шүүгдэгчийн санал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.*******д зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар торгох ялын зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгийг 12 / арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д тайлбарлаж шийдвэрлэв.

 

            Эрүүгийн 2236000000019 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 34.2,36.2,36.6- 36.8,36.13  дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-д  зааснаар шүүгдэгч ******* овогт *******ын *******г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний 600000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хувь тэнцүүлэн хэсэгчлэн төлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.*******д мэдэгдсүгэй.

 

5.Эрүүгийн 2236000000019 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогчид төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан торгох ялын биелэлтэнд хяналт тавихыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй,хаалттай хорих ангийн Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх ажиллагаа хариуцсан ахлах шийдвэр гүйцэтгэгчид даалгасугай.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай ,хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор,оролцогч ахан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГАНТӨГС