| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0013/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/196 |
| Огноо | 2022-02-11 |
| Зүйл хэсэг | 17.1.2.2., |
| Улсын яллагч | М.Отгонжаргал |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/196
2022 02 11 2022/ШЦТ/196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,
Улсын яллагч М.Отгонжаргал,
Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч У.Батцэцэг /ҮД:2758/, Б.Баттулга /ҮД:2814/,
Шүүгдэгч Г.Г, түүний өмгөөлөгч Д.Чинзориг /ҮД:2677/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Г, Г.Г нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2006 01282 0268 дугаартай 7 хавтас хэргийг 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалтын товч мэдээлэл:
1. Монгол Улсын иргэн, 1987 оны 04 сарын 03-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Одкон холдинг” ХХК-д цахилгаанчин ажилтай байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 42 дугаар байрны 40 тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан шагналгүй,
Баянгол дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 261 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3 дахь хэсэг зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж байсан,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 606 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 4 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг эдлээгүй үлдсэн, Боржигон овогт Ганбатын Г /РД: /.
2. Монгол Улсын иргэн, 1985 оны 07 сарын 15-ны өдөр төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, “Жанчивлан” рашааны үйлдвэрт савлагч ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хорооллын Энхтайвны өргөн чөлөө гудамжны 34 дүгээр байрны 13 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 48 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан, Боржигин овогт Ганбаатарын Г /РД: /,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
Г.Г нь шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд ганцаараа нэвтэрч:
1. 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн хүрээ хотхоны 204 дүгээр байрны “Мишээл миний маркет” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, дэлгүүрийн кассад байсан бэлэн 42.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Г.Мягмарсүрэнд 42.000 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэр бүл март” гэх нэртэй дэлгүүрийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, дэлгүүрийн кассад байсан бэлэн 426,300 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ж.Бат-Өлзийд 426.300 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Хос цайз хотхоны 106 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах “Азхүү-2” гэх нэртэй дэлгүүрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, дэлгүүрийн кассад байсан бэлэн 1.400.000 төгрөг болон 1 литрийн Эден нэртэй архи 1 ширхэг, 0.75 литрийн Эден нэртэй архи 1 ширхэг, 1 литрийн Эвок нэртэй архи 2 ширхэг, 1 литрийн Велвет нэртэй архи 1 ширхэг, 1 литрийн Шар чингис нэртэй архи 2 ширхэг, 1 литрийн Хар чингис нэртэй архи 2 ширхэг, 1 литрийн Соёмбо нэртэй архи 2 ширхэг, бууз 5 кг, Витсамо нэртэй жүүс 20 ширхэг, түрийвч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч П.Мөнхсүрэнд нийт 1.953.722 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тулга техник” гэх ХХК-н байрны цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 240.400 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.Байгалмаад 240.400 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мy mart” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, дэлгүүрийн кассад байсан бэлэн 202.000 төгрөг, Жонни волкер нэртэй виски 1 ширхэг, Жипи нэртэй виски 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.Ууганцэцэгт 328.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэр хотхоны “Дэлгэр” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хаалганы цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч, бэлэн 1.170.000 төгрөг, Жак даниелс нэртэй виски 1 ширхэг, Жимбим нэртэй виски 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Ариунтуяад 1.397.000 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Засагт булаг” гэх нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 2.000.335 төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ө.Ариунзаяад 2.000.335 төгрөгийн хохирол учруулсан,
8. 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэрэл” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж бэлэн 292.500 төгрөг, 1 литрийн Жак даниелс нэртэй виски 2 ширхэг, 1 литрийн Баллантайнес виски 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Бямба-Очирт нийт 710.890 төгрөгийн хохирол учруулсан,
9. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань” гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх төвийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж бэлэн 1,600,000 төгрөг болон Айфон-6 загварын гар утас 1 ширхэг, Айфон-7 загварын гар утас 1 ширхэг, Самсунг А-7 загварын гар утас 1 ширхэг , Самсунг нөт-5 загварын гар утас 1 ширхэг, Самсунг галакси-5 загварын гар утас 1 ширхэг, мөнгөн аяга 4 ширхэг, делл нөтбүк 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, кулон 3 ширхэг зэрэг эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ш.Сувдад 4.528.000 төгрөгийн хохирол учруулсан,
10. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны нэгдүгээрт давхарт байрлах иргэн Ш.Оюунчимэгийн үйл ажиллагаа явуулдаг хүнс, барааны дэлгүүрийн хаалганы шилийг хагалж, хууль бусаар нэвтэрч, бэлэн 21.000 төгрөг болон цөлийн шар гутал 1 ширхэг, наблот цаг 1 ширхэг, зочин хиам 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ш.Оюунчимэгт нийт 157.500 төгрөгийн хохирол учруулсан,
11. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо. 82 дугаар байрны 56 тоотод байдаг найз Б.Энхдаваагийн гэрээс түүний эхнэр Ц.Энхжаргалын 3 хос монетон ээмэг, алтан бөгж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ц.Энхжаргалд 1.261.700 төгрөгийн хохирол учруулсан,
12. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 62 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Мичид алтай” хүнсний дэлгүүрийн төмөр хаалганы түгжээг эвдлэн нэвтэрч, бэлэн 750.000 төгрөг болон Жак даниелс виски 1 ширхэг, Валантайнс нэртэй виски 1 ширхэг, Хеннеси нэртэй виски 1 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч П.Янжинлхамд 998.950 төгрөгийн хохирол учруулсан,
13. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Шалхарбекийн хариуцан ажиллуулдаг “Хэрэглэхгүй эд зүйлээ заруулах” дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж, кассын орлого бэлэн 500.000 төгрөг болон Канон-Д550 маркийн хагас мэргэжлийн камер, Самсунг М-320 маркийн цагаан өнгийн камер, Сони камер, хальсны аппарат /дээр үеийн/, Зиппо асаагуур, бор өнгийн эвхэгддэг хутга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч П.Шалхарбект 1.104.800 төгрөгийн хохирол учруулсан,
14. 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрөөс 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Домч төвд хууль бусаар нэвтрэн орж 101 тоот өрөөнөөс Б.Баярчимэгийн 4.000 төгрөг, 205 тоот өрөөнөөс Ю.Адъяагийн 533.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан,
мөн яллагдагч Г.Г нь Г.Гтэй урьдчилан үгсэн тохиролцож, шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд:
15. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 00 цаг 35 минутын үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сувдан сондор хотхоны 71А байрны нэгдүгээр давхарт байрлах “Зуун наст” эмийн сангийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, эмийн сангийн кассад байсан 505.910 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Батбаатарт 509.910 төгрөгийн хохирол учруулсан,
16. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Олимп хотхоны 424 дүгээр байрны “Булган говь фарм” гэх эмийн сангийн цонхыг хагалж нэвтэрч, эмийн сангийн кассад байсан 416.800 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.Итгэлтөгсөд 416.800 төгрөгийн хохирол учруулсан,
17. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 91А дугаар байрны “Мандал” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 559000 төгрөг, 1 литрийн Жак даниелс нэртэй виски 1 ширхэг, 0,75 литрийн Жак даниелс нэртэй виски 1 ширхэг, 1 литрийн Баллантайнес виски 1 ширхэг, Айфон-6 маркийн гар утас, Самсунг маркийн гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ж.Мөнхзулд 1.115.027 төгрөгийн хохирол учруулсан,
18. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Орд” дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 1.600.000 төгрөг болон Жак даниелс нэртэй виски 2 ширхэг, Грантс нэртэй виски 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.Бадамсүрэнд 1.801.000 төгрөгийн хохирол учруулсан,
19. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Момо” гэх нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж бэлэн 1.150.000 төгрөг болон 1 литрийн Белуга нэртэй виски 2 ширхэг зэрэг эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.Чин-Азад 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан,
20. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 50 дугаар байранд байрлах “М-2” хүнсний дэлгүүрт хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, бэлнээр 106.000 төгрөг болон 433.020 төгрөгийн үнэ бүхий виски зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.Одонтуяад 539.020 төгрөгийн хохирол учруулсан,
21. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 50 дугаар байранд байрлах “М-2” хүнсний дэлгүүрийн хажууд байрлах “Ачтан фарм” эмийн санд хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 75.000 төгрөг болон нөүтбүк 1 ширхэг, залгуур 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Уртнасанд нийт 555.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “Хулгайлах” гэмт хэргийг 21 удаагийн үйлдлээр, хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч ганцаараа болон бусадтай бүлэглэн үйлдэж, нийт 21.522.554 төгрөгийн хохирол учруулсан;
Г.Г нь Г.Гтэй урьдчилан үгсэн тохиролцож, шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд:
1. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 00 цаг 35 минутын үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Сувдан сондор хотхоны 71А байрны нэгдүгээр давхарт байрлах “Зуун наст” эмийн сангийн цонхыг хагалж нэвтрэн орж, эмийн сангийн кассад байсан 505.910 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Батбаатарт 509.910 төгрөгийн хохирол учруулсан,
2. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Олимп хотхоны 424 дүгээр байрны “Булган говь фарм” гэх эмийн сангийн цонхыг хагалж нэвтрэн орж, эмийн сангийн кассад байсан 416.800 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.Итгэлтөгсөд 416.800 төгрөгийн хохирол учруулсан,
3. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 91А дугаар байрны “Мандал” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 559.000 төгрөг, 1 литрийн Жак даниелс нэртэй виски 1 ширхэг, 0,75 литрийн Жак даниелс нэртэй виски 1 ширхэг, 1 литрийн Баллантайнес виски 1 ширхэг, Айфон-6 маркийн гар утас, Самсунг маркийн гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ж.Мөнхзулд 1.115.027 төгрөгийн хохирол учруулсан,
4. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Орд” дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 1.600.000 төгрөг болон Жак даниелс нэртэй виски 2 ширхэг, Грантс нэртэй виски 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.Бадамсүрэнд 1.801.000 төгрөгийн хохирол учруулсан,
5. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Момо” гэх нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж бэлэн 1.150.000 төгрөг болон 1 литрийн Белуга нэртэй виски 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.Чин-Азад 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан,
6. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 50 дугаар байранд байрлах “М-2” хүнсний дэлгүүрт хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, бэлнээр 106.000 төгрөг болон 433.020 төгрөгийн үнэ бүхий виски зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.Одонтуяад 539.020 төгрөгийн хохирол учруулсан,
7. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 50 дугаар байранд байрлах “М-2" хүнсний дэлгүүрийн хажууд байрлах “Ачтан фарм” эмийн санд хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 75.000 төгрөг болон нөүтбүүк 1 ширхэг, залгуур 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч Б.Уртнасанд нийт 555.000 төгрөгийн хохирол учруулсан буюу “ Хулгайлах” гэмт хэргийг 7 удаагийн үйлдлээр, хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч бусадтай бүлэглэн үйлдэж, нийт 6.256.757 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирогч нарыг бодохоор сэтгэл өвдөнө. Би хоригдож байхдаа олон зүйл бодож эргэцүүлж өөртөө дүгнэлт хийсэн. Би дахин ийм байдлаар амьдрахгүй... Би хоригдож байхдаа их зүйл бодож эргэцүүлж өөртөө дүгнэлт хийсэн. Би өмнө нь ажил хийгээд цалингаараа амьдарч болдог байсан. Одоогоос өөрийн хоёр гараараа ажил хийж зөв амьдарна. Өмнөх 30 үйлдлийнхээ хохирлыг хорих ангид ажил хийж цалингаараа төлж байгаа. Одоогоор 2 сая төгрөгийн хохирол төлсөн байгаа...” гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Гийн өгсөн: “... Өмнө өгсөн мэдүүлэгтээ нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж, өөрийн буруугаа хүлээж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн гарзын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.34-41/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.44-46/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батбаатарын өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 14-р хороо, Сувдан сондор хотхоны 71 а байрны Зуун наст эмийн санг хариуцдаг бөгөөд тус газар 2 эм зүйч ажилладаг. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Эрдэнэтуяа гэх нэртэй эм зүйч ажилласан бөгөөд 2020 он 02 дугаар сарын 20-ны өдрийн 09 цагийн үед ажилдаа ирэхэд нь тус газрын цонхны салхивч хагалан хулгай орсон байна гэж надад хэлсэн. Манай эмийн сан дотроо хяналтын камертай бөгөөд тус камерыг шүүж үзэхэд 2020.02.19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 00 цаг 35 минутын үед “Henus” гэсэн бичиглэл бүхий куртик өмссөн, малгайтай цамцтай маск зүүчихсэн, бээлийн өмссөн эрэгтэй хүн манай эмийн сангийн ертөнцийн зүгээр баруун талын цонхны салхивчийг чулуугаар хагалан орж ирээд кассын шургуулгаас өмнөх өдрийн орлого болох 505,910 төгрөгийг аваад буцаад гарч байсан бичлэг байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч О.Наранбаатарын өгсөн: “... манай хамгаалалтын алба...үйлчилгээний хэлтсийн дохиолол хамгаалалтын хариуцдаг бөгөөд тухайн хулгай гарсан эмийн сангаас хулгайд алдсан 505.910 төгрөгийг сарын төлбөр авалтаасаа суутгаж хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.1.64/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэтуяагийн өгсөн: “... Зуун наст эмийн санд ажилладаг бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өглөө 09 цагт ажил дээрээ ирэхэд баруун талын цонх хагалж хулгай орсон байсан тул Цагдаагийн байгууллагад хандсан. Манай эмийн сангийн кассад байсан 505.910 төгрөг алдагдсан...” /хх.1.71-72/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ган-Эрдэнийн гэрчээр өгсөн: “... Би 2020 оны 2 дугаар сарын дундуур цагаан сарын өмнө Жуковын автобусны буудлын баруун талд зам дагуу байрлах Сувдан сондор хотхоны өндөр байрны 1 давхарт байрлах эмийн сангийн хойд талд ямар нэгэн төмөр хаалтгүй цонхийг түлхэж онгойлгоод дотогш орох үедээ хагалчихсан тэгээд ороод касс дотор байсан цагаан цаасаар мөнгөн дүнг нь бичээд резинээр боосон байсан бэлэн 370.00 гаруй төгрөгийг хулгайлж авсан...”,
“... миний хувьд өөрийн үйлдсэн хэрэг ээ болон тогтоолд дурдсан сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.1.74, 88/,
Шүүгдэгч Г.Ган-Эрдэнийн хувийн байдлыг тодорхойлох баримтууд /хх.1.91-96/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.109-115/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Итгэлтөгсийн өгсөн: “... эмийн сан руугаа ортол давхар хаалгыг нь онгойлгосон чинь дотор хаалга нь онгойчихсон байсан. Тэгээд цааш ортол хамаг юм ундуй, сундуй болчихсон. Тэгээд цонх онгорхой байхыг хараад хулгайч орж ирсэн юм байна гэж ойлгосон. Кассын машинаас 416.800 төгрөг алдагдсан байсан... ” гэх мэдүүлэг /хх.1.120/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ган-Эрдэнийн гэрчээр өгсөн: “... Би прокурорын яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Гэхдээ би өөрт холбогдох бүх хэргийг нэгтгүүлж шалгуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх.1.136/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.144-149/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мягмарсүрэнгийн өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээрээ иртэл дэлгүүрийн хойд талын цонх хагарч хулгай орсон байсан... Манай дэлгүүрийн кассад байсан 7 ш 5000, 7 ш 1000 буюу 42000 төгрөг алдагдсан... Цонх хагарсныг манайх өөрсдөө 100 айлын.гадна шилээр ажил хийдэг хүмүүсээр зузаан шил олж авч хуулга наагаад хэмжээгээр нь зүсүүлж наахад нийт 382.500 төгрөг болсон... ” гэх мэдүүлэг /хх.1.155/,
Хохирлын баримт /хх.1.158/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ган-Эрдэнийн гэрчээр өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооллын төв уулзварын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах Петровис шатахуун түгээх станцын зүүн талд байдаг шилэн барилгатай хотхоны 1 давхарт байрлах хүнсний дэлгүүр лүү цонхоор нь орж бэлэн 40.000 төгрөг хулгайлан авсан. Би тухайн хэргийг ганцаараа үйлдсэн...” гэх мэдүүлэг /хх.1.170/,
“Дамно” ХХК-н 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн БЗ1-21-318 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1х179-180/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.194-198/,
Мөрдөгчийн илтгэх хуудас /хх.1.199/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.203-206/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Мөнхзулын өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гэртээ байж байтал манай дэлгүүрийн худалдагч Пүрэвтуяа залгаад дэлгүүрт хулгай орсон талаар хэлсэн. Манай нэг өдрийн орлого болох 559.000 төгрөг алдсан. ...архины лангуун дээрээс 2 шил 1 литрийн виски буюу 1 шил нь 110.000 төгрөг, нөгөө шил нь 820.000 төгрөг, 0,7 литрийн виски нь 95.000 төгрөг нийлээд 3 шил виски 287.000 төгрөгийн үнэ бүхий зүйл алдагдсан. Мөн архины лангууны доод хэсгээс манай ажилтны шаргал өнгийн I Рhone-б маркийн гар утас 1 ширхэг, нэгж зардаг Самсунг маркийн гар утас 1 ширхэг зэрэг алдагдсан байсан... ” гэх мэдүүлэг /хх.1.209-213/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ган-Эрдэнийн гэрчээр өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын эхээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын эсрэг талд байрлах хотхоны 1 давхрын хүнсний дэлгүүр рүү арын вакум цонхоор нь нэвтрэн орж Айфоне 6 маркийн гар утас, бэлэн 200.000 орчин төгрөг, 2 жил Жаз нэртэй виски тус тус хулгайлан авсан” гэх мэдүүлэг /хх.1.217/,
“Дамно” ХХК-н 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БЗ1-20-046 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1х.220-221/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.246-249/,
Мөрдөгчийн тэмдэглэл /хх.1.250/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.03/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Бат-Өлзийн өгсөн: “... өнөөдөр өглөө 07:50 цагт ирээд онгойх гэхэд 2 цонх хагархай хулгай орсон байсан тул цагдаад дуудлага өгсөн... 426.300 төгрөг алга болсон байна.. ” гэх мэдүүлэг /хх.2.5-6/,
Хохирлын баримт /хх.1.158/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ган-Эрдэнийн гэрчээр өгсөн: “... Жуковын автобусны буудал дээр байрлах гэр бүл хүнсний дэлгүүр рүү цонхоор нь орж 300.000-400.000 орчим төгрөг хулгайлан аваад өөрийн хэрэгцээндээ зарцуулсан” гэх мэдүүлэг /хх.2.09/,
“Дамно” ХХК-н 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн БЗ1-21-865 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.20-21/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.27-32/,
Мөрдөгчийн илтгэх хуудас /хх.2.33/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Мөнхсүрэнгийн өгсөн: “... 2020 оны 11 сарын 22-ны өглөө 08 цагийн орчимд дэлгүүрээ онгойлгох гэтэл дэлгүүрийн хаалганы цоож эвдсэн онгорхой байхаар нь дуудлага өгсөн. ... Эдэн архи 0,75л 3 шил, 1 литрийн 3 шил зэрэг бас алдагдсан. Мөн бэлэн кассын орлого 600.000 төгрөг, мөн түрийвч дотор 800.000 төгрөг тус тус алдагдсан юм... ” гэх мэдүүлэг /хх.2.37-42/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ган-Эрдэнийн гэрчээр өгсөн: “... Цайз орчим байрлах хотхоны 1 давхарт байрлах дэлгүүрийн хаалгаар нь орж бэлэн 300.000 төгрөг, 2 шил 1 литрийн Эдэн нэртэй архи, 1 шил 1 литрийн Соёмбо нэртэй архи хулгайлсан.” гэх мэдүүлэг /хх.2.44/,
“Дамно” ХХК-н 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн БЗ1-21-44 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.57-60/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.85-87/,
Мөрдөгчийн илтгэх хуудас /хх.2.33/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Байгалмаагийн өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед ажлынхаа газрын урдуур явж байхад цонх нь онгорхой байхаар нь би ажил руугаа ортол хулгай орсон байсан... Манай байгууллагын орлого болох 240.400 төгрөг алга болсон байсан. ...Манай цонхыг хагалаад хулгай орсон байсан... 240.4000 төгрөгийн хохирол учирсан байгаа... ” гэх мэдүүлэг /хх.2.89/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.2.111/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.130-133/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Ууганцэцэгийн өгсөн: “... Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах миний хариуцан үйл ажиллагаа явуулдаг “My Mart” дэлгүүрт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үүрээр хулгайч орж 202,000 төгрөг бэлнээр, Жипи, Жонни Вокер зэрэг вискиг хулгайлсан байсан... нийm 3286000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан... ” гэх мэдүүлэг /хх.2.135/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Р.Нямдаваагийн өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр менежер Ууганцэцэг над руу 08 цагийн үед залгаад дэлгүүрт хулгай орсон байна, яаралтай ирж дэлгүүртээ ажиллаа, би цагдаа явлаа гэж хэлсэн...” /хх.2.138/,
Мөрдөгчийн илтгэх хуудас /хх.2.139/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ган-Эрдэнийн гэрчээр өгсөн: “... 2020 оны 09 дүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Залуучууд зочид буудлын хойш “My mart” хүнсний дэлгүүрийн шилэн хаалгыг хагалж ороод 1 шил виски, 2 шил архи хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх.2.140/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.153-154/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.178-184/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.187-188/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Бадамсүрэнгийн өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын 31-ний өглөө 06 цаг 54 минутад Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Их орд дэлгүүр дээр ирж онгойлгоод ороход кассын шүүгээний шургуулгын таг унасан байхаар нь манай дүү л ороод явахдаа унагачхаад явсан байх гэж бодоод хувцсаа сольж байх хооронд манай нөхөр лангуу тойроод явж байгаад намайг дуудахаар нь очиход өрөөстэй байсан ундаанууд унасан, цонх онгорхой байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай байгууллага хяналтын камертай бөгөөд бичлэгийг шүүж үзэхэд 30 гаруй насны бага зэргийн сахалтай, хагас түрийтэй гуталтай эрэгтэй хүн орж ирж байгаа бичлэг байсан. Манай дэлгүүрээс өдрийн орлогоос үлдсэн 1.500.000-1.600.000 орчим төгрөг, 2 шил Жак данейлс, 1 шил Гранд гэх нэртэй виски тус тус алдагдсан... ” гэх мэдүүлэг /хх.2.189-194/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сувдаагийн өгсөн: “ ... өглөө 06 цаг өнгөрч байхад өглөөний ээлжийн худалдагч Бадамаа эгч над руу залгаад дэлгүүр хулгай орсон байна чи мөнгөө авч явсан юм уу гэж асуусан. Кассын орлогоо авч явдаггүй учир үлдээсэн гэж хэлээд 07 цаг 40 минутын орчим дэлгүүрт ирсэн...” /хх.2.196-197/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.203-204/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.2.212/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.228-229/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Чин-Азын өгсөн: “... манай дэлгүүрийн урд талын вакум цонхыг хөшиж орсон байсан. Тухайн цонхоор орсон хулгайчаас гадна дэлгүүрийн үүдэнд өөр нэг хүн манаад хүн хараад үлдсэн байдалтай байгаа бичлэгт камерт бичигдсэн байсан. Манай дэлгүүрээс бэлэн 1.100.000 төгрөг болон Белуга нэртэй архи 2 ширхэг хулгайд алдагдсан байсан. Мөн хар өнгийн жижиг мөнгөний хайрцаг авч явсан байсан мөнгөний хайрцаг дотор 50.000 төгрөг байсныг мөн хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх.2.237/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.246-247/,
Мөрдөгчийн тэмдэглэл /хх.2.249-250/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.17-26/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.3.29-32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ариунтуяагийн өгсөн: “... Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэр хотхоны Дэлгэр супер маркет миний эзэмшлийн дэлгүүр байгаа юм. ...2019 оны 12 сарын 12-ны 07 цаг 50 минутын үед манай худалдагч Ариунаа манай нөхөр Идэр рүү залгаж дэлгүүрт хулгай орсон байна. Хаалганы хамгаалалтын төмрийг хажуу тийш нь болгож байгаад шилийг нь хагалаад орсон байна гэсэн учир нөхрийн хамт дэлгүүр дээр очиход хулгай орсон байсан. ...Бэлэн мөнгөөр өчигдрийн орлого 1 сая 170 мянга орчим төгрөг алдагдсан, Жак данеил 1 литр виски 1 ширхгийн үнэ нь 94000 мянган төгрөг, жимбим гэх нэртэй виски 1 литр 2 ширхэг нь нэлээд 160.000 төгрөг нүдэн баримжаагаар харахад ийм эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.3.35-36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Ариунаагийн өгсөн: “ ...хаалганы гадна хамгаалалтын төмрийг гадагш нь татаж, доторх шилэн хаалганы доод хэсгийг хагалсан байсан... Орлого 1 сая 170 мянган төгрөг, 9.4000 төгрөгийн үнэтэй жак даниелс, 160.000 төгрөгийн үнэтэй жимби гэх виски 2 ширхэг алдагдсан байсан...” /хх.3.37/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ган-Эрдэнийн гэрчээр өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх хотхоны 1 давхарт байрлах хүнсний дэлгүүр рүү хаалгаар нь орж 1.000.000 орчин төгрөг, 3 шил виски хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх.2.43/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.3.58-59/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.115-119/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Ариунзаяагийн өгсөн: “... манай эмийн санд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө жижиг цонхыг эвдэлж хулгайч нэвтрэн кассын шүүгээнээс 2 өдрийн орлогын бэлэн мөнгийг хулгайлсан байсан... орлогын 2.000.355 төгрөг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.3.127-130/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Ариунаагийн өгсөн: “... хаалганы гадна хамгаалалтын төмрийг гадагш нь татаж, доторх шилэн хаалганы доод хэсгийг хагалсан байсан... Орлого 1 сая 170 мянган төгрөг, 94000 төгрөгийн үнэтэй жак даниелс, 160000 төгрөгийн үнэтэй жимби гэх виски 2 ширхэг алдагдсан байсан...” /хх.3.37/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ган-Эрдэнийн гэрчээр өгсөн: “... 2019 оны 12 дугаар сарын эхээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Дэлгэрэх хотхоны 1 давхарт байрлах хүнсний дэлгүүр лүү хаалгаар нь орж 1.000.000 орчин төгрөг, 3 шил виски хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх.2.43/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн илтгэх хуудас /хх.3.148-149/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.3.155-156/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.167-173/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн илтгэх хуудас /хх.3.174/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бямба-Очрын өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 07 цаг өнгөрч байхад сэрээд харахад манай дэлгүүрийн мөнгөний касс онгорхой байсан бөгөөд касс дотор байсан бэлэн 292.500 төгрөг, 2 шил балантайнс виски, 1 шил жак данейлс виски, мөн дэлгүүрээс худалдан авагч бараа зээлээр авахдаа барьцаанд үлдээсэн хөөрөг, мөн бугуйн цаг байсныг хулгайлсан байсан. Тухайн хулгайч дэлгүүрийн гадна талын шилэн төмөр хүрээтэй хаалгыг түгжээ хэсэгт тааруулаад хөшиж онгойлгож орсон байсан...” гэх мэдүүлэг /хх.3.181-182/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.3.184-185, 191-192/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.3.189/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.217-228/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Сувдын өгсөн: “... Би хаалгаар ороод үүдэнд байх өөрийн ломбардын хаалгыг хартал хаалгануудыг эвдээд хулгай орсон байсан ба гадна талд хийсэн байсан төмөр хаалганы 2 цоожийг эвдээд дотор шилэн хаалганы шилийг хагалж ороод сейфд байсан Айпон-6 / 1рhone-6/ загварын гар утас 1 ширхэг, Айпон-7 / 1рhonе-7/ загварын гар утас 1 ширхэг, Самсунг А-7 загварын гар утас 1 ширхэг , Самсунг нөт-5 загварын гар утас 1 ширхэг, Самсунг галакси-5 загварын гар утас 1 ширхэг, мөнгөн аяга 4 ширхэг, делл нөтбүк 1 ширхэг, монетон бөгж2 ширхэг, кулон 3 ширхэг бүгд нийлээд 10,4 гр, бэлэн 1.600.000 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.3.231-235/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.3.239-240/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Оюунчимэгийн өгсөн: “... Манай дэлгүүрийн гадна шилэн хаалганы дотор талын шилийг нь хагалаад дотогшоо ороод манай дэлгүүр болон Сувд гэх хүний үйл ажиллагаа явуулдаг ломбардаас эд зүйл хулгайлсан байсан. Манай дэлгүүрээс 1000 төгрөг 2 ширхэг, 500 төгрөг 38 ширхэг, Хаблот цаг, зочин хиам 2 ширхэг, хагас түрийтэй цөлийн шар гутал 1 ширхэг тус тус алдагдсан байна...” гэх мэдүүлэг /хх.4.23-27/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.217-228/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.3.70-71/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхжаргалын өгсөн: “... би хоёр найзыгаа унаанд суулгаж өгөөд гэртээ орж ирээд Гтэй хамт үлдсэн үлдсэн архинаас нэг хундага уугаад буйдангаа налаад унтаад өгсөн... манай эхнэр 17 цаг өнгөрч байхад ажлаасаа ирээд хувцсаа солих гэж байгаад над руу ирээд миний энд байсан монет эдлэлүүд хаана байна, харсан уу гээд алга болсныг нь мэдээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.4.80-81/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ган-Эрдэнийн гэрчээр өгсөн: “... Даваа надад ор засахаар болоод шүүгээнээс гудасны булан эхнэрийнхэн хувцас нураад ороод ирсэн. Тэр хувцсан дунд эхнэрийнх нь 2 ширхэг монет ээмэг, 1 монет бөгж байсан. Би тэрийг нь аваад тэднийхээс шууд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх.4.83-84/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.4.98/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4.115-120/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Янжмаагийн өгсөн: “... Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 62 дугаар байрны нэг давхарт Мичид алтай хүнсний дэлгүүр дээр 2020 оны 03 дугаар сарын 08-ны өглөө ажил дээрээ ирэхэд манай дэлгүүрийн гадна талын хаалга хөшигдөн дэлгүүрийн хаалга онгорхой байсан... бэлнээр 750.000 төгрөг жакес, хеннеис, валантайнс нэртэй 3 шил виски алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.4.123-124/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Азжаргалын өгсөн: “... өглөө 07-08 цагийн зед уг дэлгүүрт хулгай орсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.4.125-126/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ган-Эрдэнийн гэрчээр өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын сүүлээр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Шөнийн захын эсрэг талд байрлах Шинэ 9 давхар байрны 1 давхарт байрлах хүнсний дэлгүүрт ороод бэлэн 400.000 төгрөг, 1 шил 1 литрийн Соёмбо нэртэй архи, 1 шил 1 литрийн Эвэнт нэртэй архи, 1 шил 1 литрийн нэрийг санахгүй архи хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх.4.129-130/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.4.145-146/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.4.155-156/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4.171-182/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.4.183-184/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Одонтуяагийн өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны доод давхарт байрлах манай М-2 хүнсний дэлгүүрт хулгай орж 106,000 төгрөг тус бүр нь 96000-140000 төгрөгийн хооронд зарагдаж байсан 5 шил виски алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.4.192-193/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.4.207-208/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.4.226-228/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Уртнасангийн өгсөн: “... Би Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 50 дугаар байрны М-2 хүнсний дэлгүүрийн хажуу талын Ачтан фарм эмийн санг ажиллуулдаг бөгөөд 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр эмийн сангаа 21 цаг 30 минутад хаагаад 2020 оны 02 дугаар сарын 22-ны өглөө 09 цагт надад Одонтуяа гэх М-2 дэлгүүрийн эзэн танай эмийн сан болон манай дэлгүүрт хулгай орсон байна гэж хэлэхээр нь очиж үзэхэд манай эмийн сангийн эмийг огт хөдөлгөж эмийг хулгайлж аваагүй, эмийн сангийн гадна талын шилэн хаалга дотор талын шилэн хаалга хоёрыг хөшөөд ороод эд зүйлс хулгай хийсэн байсан. Манай эмийн сангийн лаб топ загварын нөтбүүк, шүүгээний нүдэнд байсан 75,000 төгрөг, пас машины залгуур, компьютерын залгуур хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.4.200/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.4.210-211/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.4.226-228/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4.239-244/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Шархалбекийн өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 10 цаг өнгөрч байхад Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Хэрэггүй зүйлээ заруулах” дэлгүүр дээрээ очиход кассын хажуу талын цонх онгорхой байсан улмаар цагдаад дуудлага өгсөн. ... Канон-Д550 /Canon 0550/ маркийн хагас мэргэжлийн камер, Самсунг М-320 /Самсунг М-320/ маркийн цагаан өнгийн камер, Сони /Sony/ камер, хальсны аппарат /дээр үеийн/, Зиппо /Zippo/ асаагуур, бор өнгийн эвхэгддэг хутга бор өнгөтэй, орлогын 500.000 гаран төгрөг тус эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.5.06-07/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нурбекийн өгсөн: “... мөнгөний хайрцаг онгорхой, онгорхой хоосон барааны хайрцгууд байсан. Улмаар цонх онгорхой байсан учир хулгай орсон байна гэж мэдсэн. Тэгээд Шалхарбек рүү залгасан...” гэх мэдүүлэг /хх.5.08/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.5.24-25/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.5.42-43/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.5.56-72/,
Мөрдөгчийн илтгэх хуудас /хх.5.73/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ю.Адьяагийн өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 11-ний өглөө ажил дээрээ ирэхэд манай ажлын байр болон Домч төвд хулгай орж эд зүйлс алдагдсан байсан. Би Домч төвийн 2 давхар 205, 206 тоотод нүдний эмнэлэг ажиллуулдаг байсан. Манай өрөөний хаалганы цоожийг эвдэж орсон байсан. Манай 205 тоот өрөөний цагаан өнгийн шүүгээнд 533,000 төгрөг байсан тухайн мөнгө алдагдсан байсан. ...өрөөний эвдэрсэн цоожийг 60000 төгрөгөөр сольсон. Надад нийт 593.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх.5.79-80/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Баярчимэгийн өгсөн: “...манай өрөөний гадна талын шил хагарсан өрөөн дотроос 4.000 төгрөг алдагдсан байсан. Манай өрөөний гадна хаалганы доод шил хагарсан... тухайн үед 120.000 төгрөгөөр хийлгэж байсан. Нийлээд 124.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх.5.85/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тухай прокурорын тогтоол /хх.5.168-171/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Гийн яллагдагчаар өгсөн:
“1. 2019 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө 02-03 цагийн орчимд Г.Ган-Эрдэнийн хамт Баянзүрх дүүрэг 26 дугаар хороо, Олимп хотхон 424 дүгээр байрны “Булган говь” нэртэй эмийн сангаас 416.800 төгрөг хулгай хийсэн. Би гадаа хүн хараад Г цонхоор нь орсон...,
2. 2021 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө “Булган говь” эмийн сангаас хулгай хийсэн, бас Цамбагаравын замын урд талын 3 өндөр барилгын хүнсний дэлгүүрийн цонхны төмрийг Г данхраадаар хөшиж цонхийг хагалж ороод хоосон дэлгүүр байна гээд гэсэн.
3. 2020 оны 02 сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Сувдан сондор хотхоны “Зуун наст” эмийн сангийн хойд талыг вакум цонхийг Г.Г хагалж ороод 500.000 төгрөг авч гарч ирсэн би хүн хараад хойд буланд үлдсэн. Надад 200.000 төгрөг өгсөн.
4. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо Нэгдсэн эмнэлгийн эсрэг талын “Мандал” нэртэй дэлгүүрт Г.Г цохиж, түлхэж ороод хулгай хийсэн би цонхон доор нь өгсөн эд зүйлийг нь аваад газар тавьж байгаад авч явсан.
5. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны 50 дугаар байрны 1 давхарт байрлах дэлгүүрийн Г.Г хаалгыг хөшиж ороод гарч ирэхдээ 5 ширхэг виски авч гарч ирсэн.
6. 2020 оны 01 дүгээр сарын 25-ны шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг “Момо” нэртэй хүнсний дэлгүүрийн урд цонхийг Г.Г түлхэж ороод 1.100.000 төгрөг, 2 шил архи, хар өнгийн жижиг дөрвөлжин цоожтой сэйф шиг шургуулга авч гарч ирсэн дотор нь байсан 30.000 төгрөгийг авсан. Би 1 шил архи, 300.000 төгрөг авч явсан.
7. 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс 31-нд шилжих шөнө 03 цагийн орчимд Г.Ган-Эрдэнийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, “Их Орд” хүнсний дэлгүүрийн цонхийг хагалж бэлэн 1.600.000 төгрөг, 3 шил Жак Данэйл виски хулгайлсан. Мөнгөө тэнцүү хувааж авсан...” гэх мэдүүлэг /хх.5.178-180/,
Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Ган-Эрдэнийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн:
“1. Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны шөнө 02-03 цагийн орчимд найз Ганбаатарын Г гэх найзын хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Олимп хотхоны 424 дүгээр байрны “Булган говь” нэртэй эмийн сангийн баруун талын вакум цонхыг нь хөшиж Г гадаа үлдээд би ганцаараа ороод кассын машин дотор байсан бэлэн 416.800 төгрөгийг хулгайлсан.
2. 2020 оны 01 дүгээр сарын 16-ны шөнө 02-03 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мишээл нэртэй дэлгүүрийн цонхыг хагалж ороод бэлэн мөнгөний касс дотроос бэлэн 42.000 төгрөг хулгайлсан.
3. 2020 оны 02 дугаар сарын 19-өөс 20-ны шилжих шөнө найз Ганбаатарын Гийн хамт Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Сувдан сондор” хотхоны 71 а байрны нэг давхрын “Зуун наст” эмийн сангийн хойд талын вакум цонхыг хагалж ороод кассын доод талын цагаан өнгийн модон шүүгээн дотор бичгийн цаасанд боолттой 505.910 төгрөгийг хулгайлаад Гэд мянган төгрөгийг өгсөн тэр шөнөө бид хоёр мөнгөөрөө покер тоглож би мөнгөө алдаад Г мөнгөө алдаагүй.
4. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны шөнө 00 цаг өнгөрч байхад найз Гийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн хүлээн авахын эсрэг талын “Мандал” нэртэй хүнсний дэлгүүрийн хойд талын вакум цонхоор би ганцаараа орж I рhonе 6 загварын голд өнгийн гар утас, хар самсунг андройд гар утас 1 ширхэг, 2 шил виски, 1 том жакдайлс виски, 1 ширхэг жижиг жак данайлс виски, кассын доод талын шүүгээний нүдэнд 500.000 орчим мянган төгрөг байсныг авсан. Г том виски авч яваад тэр орой нь бид хоёр 10 дугаар хорооллын Мандала буудалд хамт уугаад хоносон.Гтэй мөнгөө хувааж авсан.Би I рhone 6 загварын гар утсыг нь авсан хар Самсунгийн гар утсыг нь Г охиндоо бариулна гээд авсан.
5. 2019 оны 12 сарын 22-ноос 23-ны шилжих шөнө би ганцаараа Баянзүр» дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвгэрт байрлах Жуковын урд талын автобусны буудлын урд байрлах хойд зүгт харсан Гэр бүл марк хүнсний дэлгүүрийн хойд талын цонхыг хагалж ороод дэлгэц нь хагарсан Самсунг S-3 загварын гар утас болон бэлэн 420.300 төгрөгийг хулгайлсан.
6. 2020 оны 01 дүгээр сарын 22-ны шөнө би 03 цагийн орчимд ганцаараа харьж явж байгаад Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах цайз хотхоны 106 дугаар байрны нэг давхарт байрлах “Азхүү 2” хүнсний дэлгүүрийн хаалгыг төмрөөр хөшиж ороод касс дотор байсан бэлэн 600.000 орчим мянган төгрөг, ногоон өнгийн түрүүвч дотор 200.000 орчим төгрөг, иргэний үнэмлэх, банкны картууд, Эвок архи 2 шил, шар чингис 2 шил хар Чингис архи, 2 ширхэг Соёмбо архи, хулгайлж авч хийсэн.
7. 2020 оны 02 дугаар сарын 21-ний 22-ны шөнө найз Гийн машинтай таксинд явж байгаад Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэв байрлах, 50 дугаар байрны 1 давхрын “М2 нэртэй хүнсний дэлгүүрийн хаалгыг нь төмрөөр хөшиж ороод төрөл бүрийн 5 ширхэг виски, касс дотор задгай 20.000 орчим мянган төгрөг хулгайлсан. Хажуу талын эмийн сангийн хаалгыг хөшиж ороод цагаан өнгийн нөүтбүүк хулгайлсан эмийн сан дэлгүүрээс бэлэн мөнгө хулгайлаагүй.Г дэлгүүрийн гадна яг үүдэнд нь хаалга дараад намайг хүлээж байсан.Г 2 шил вискиг нь авч явсан би Гийг бариад яв гээд 10.000 төгрөгийг өгсөн.Би эмийн сангаас хулгайлсан нөүтбүүк цагдаа нарт хүлээлгэж өгсөн.
8. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр оройн 17 цагийн орчимд манай Даваа гэх хүн фейсбүүкээр “2 дүүтэйгээ байна, ганц 2 юм ууж байна” гэхээр нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо 82-56 тоотод нэг шил архи авч очоод идэж байгаад 2 дүү нь явсан бөгөөд намайг унтаж амар гэж хэлээд унтуулахаар ор засаж өгөхөөр шүүгээнээс хөнжил гудас авахдаа “эд мөнгө болох байгаа” гээд эхнэрийнхээ ээмэг, бөгжийг надад харуулаад гарч шоудъя гэж хэлээд байсан. Бид хоёр гэрээс гараагүй бөгөөд Даваа орон дээрээ унтаад өгсөн би зурагт үзэж хэвтэж байгаад орой 22 цагийн орчимд ээмэг бөгжний хайрцаг дотор байсан 1 кулон гинж, 1 хос ээмэг, хулгайлсан.
9. 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр би ганцаараа Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гэрэл нэртэй хүнсний дэл хаалгыг төмрөөр хөшиж ороод 2 шил виски, нэг ширхэг бугуйн цаг, нэг хөөрөг 292.500 төгрөг хулгайлсан. Дэлгүүрийн эзэн нь лангууны хойд талын өрөөнд унтаж байсан. Хөөрөг болон бугуйн цагийн цагдаад хүлээлгэж өгсөн.
10. 2020 оны 02 дугаар сарын 04-05-нд шилжих шөнө би ганцаараа Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Чандмань ломбардын гадна хаалгыг төмрөөр хөшиж ороод дотор талын ломбардын шилэн хаалгыг хагалж ороод цоожгүй төмөр хагас онгорхой сейфээс I phone загварын гар утас 1 ширхэг, болон Iphone 7 загварын гар утас 1, Самсунг А-7 загварын гар утас 1 ширхэг, эвдэрхий Самсунг нөт-5 загварын утас, Галакси 5 загварын гар утас мөнгөн аяга 4 ширхэг, Дэлл нөүтбүүк монет бөгж 2 ширхэг, кулон 3 ширхэг, сэйф дотроос бэлэн 1.600.000 хулгайлсан. Ломбардын эд зүйлсийг зараад дуусгасан зарсан хүнээ мэдэхгүй байна. Мөн Ломбардын хажуу талын хүнсний дэлгүүрээс 1 ширхэг цөлийн гутал, кассаас бэлэн 50.000 орчим төгрөг хулгайлсан.
11. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө би ганцаараа Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэлгэр нэртэй хүнсний дэлгүүрийн шилэн хаалгыг нь хагалж ороод кассаас бэлэн 1.1711 төгрөг, Жакданелс виски, ногоон шилтэй Жим Жим нэртэй виски шир хулгайлсан.
12. 2019 оны 09 дүгээр сарын 03-аас 04-ны шилжих шөнө би ганцаараа Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын нэгдүгээр эмнэлгийн төв хаалгаар орохоор байдаг үүдний “Засагт булаг”эмийн сангийн цонхыг хөшиж онгойлгож ороод касс дотор байсан бэлэн 2.000.000 төгрөг хулгайлсан.
13. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө найз Г.Гийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Момо” хүнсний дэлгүүрийн цонхыг түлхэж онгойлгож би ороод Г шатан дээр үлдээд би дэлгүүрээс нь 2 шил архи болон касс дотор байсан бэлэн хар өнгийн мөнгөний жижиг цоожтой шургуулга авсан.Шургуулгыг дэлгүүрээс гарч эвдээд дотроос нь бэлэн 50.000 төгрөг авсан. Мөн дэлгүүр доторх тусдаа өрөөнд ороод бор өнгийн шүүгээн дотроос 1.100.000 төгрөг хулгайлсан. Гтэй би таксинд явж байсан би Гэд бэлэн 300.000 төгрөгийг өгөөд 2 шил архийг бид хоёр нэг нэгээр нь хувааж аваад салаад явсан.
14. 2019 оны 10 дугаар сарын 18-ны шөнө 02 цагийн орчимд би ганцаараа Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тулга техник” гэх нэртэй электрон барааны дэлгүүрийн цонхыг түлхэж ороод ширээн доор байсан 2 ширхэг модон шүүгээг гараараа татаж эвдээд дотор нь байсан бэлэн 240.000 мянган төгрөг хулгайлсан.
15. 2019 оны 12 сарын 30-аас 31-ны шилжих шөнө 03 цагийн орчимд найз Г.Гийн хамт Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Их орд” хүнсний дэлгүүрийн баруун талын вакум цонхыг хагалж ороод бэлэн 1.600.000 төгрөг 3 шил Жакданелс виски хулгайлсан. Г бид хоёр өдөр нь уулзаад шөнө хамт явж байгаад би дэлгүүрт нь цонхоор орж Г.Г миний орсон цонхны доор үлдээд миний гаргаж өгсөн вискиг доороос нь авсан. Мөнгөө бид хоёр тэнцүү хувааж авсан. Г 1 шил вискиг нь авч яваад би 2 шил вискиг нь авч явсан.
16. 2020 оны 02 дугаар сар буюу цагаан сарын дараа санагдаж байна би ганцаараа Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Шөнийн захын замын эсрэг талын өндөр ногоон эрээн байрны нэг давхрын нэрийг нь мэдэхгүй хүнсний дэлгүүрийн шилэн хаалганы шилийг хагалж ороод 3 шил архи, 2 шил виски, 700.000 гаран мянган төгрөг мөнгөний кассаас хулгайлсан.
17. 2020 оны 12 сарын эхээр би ганцаараа Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт Натурын замаас хойш бөхийн өргөө рүү явах замд үйлчилгээний төвийн доод талын нэг давхрын эмийн сангийн хаалгыг эвдэж ороод касс дотроос 200.000 орчим мянган төгрөг, 1 шил шампанск байсныг хулгайлсан.
18. 2020 оны 10 дугаар сарын эхээр би ганцаараа Баянзүрх дүүргийн хорооны нутаг дэвсгэр бөхийн өргөөний хойд талын хуучин эд зүйлс зардаг газрын цонхоор нь ороод Сони зургийн аппарат 1 ширхэг, бор арьсан гэртэй зургийн аппарат 1 ширхэг, сонирхогчийн камер 1 ширхэг, жижиг хар өнгийн тоглоом 1 ширхгийг хулгайлсан тухайн эд зүйлсийг Баянзүрхийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэж өгсөн.
19. 2020 оны 09 дүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Залуучууд зочид буудлын хойш, Шинжлэх ухааны сургуулийн эсрэг талын “My mart-1” нэртэй хүнсний дэлгүүрийн шилэн хаалгыг хаглаж ороод 1 шил виски, 2 шил архи хулгайлсан.
20. 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 100 айлын автобусны буудлын хажуу талын жижиг 2 давхар ногоон өнгийн эмнэлгийн зүүн талын вакум цонхыг түлхэж ороод 1 давхрын касс-ын шилэн хаалгатай өрөөний хаалгаар ороод бор шүүгээний шургуулгаас бэлэн 300.000 гаран мянган төгрөг хулгайлсан.
21. 2020 оны 11 дүгээр сард Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр Сэлбэ голын зүүн талын хотхоны 1 давхрын хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж ороод касс дотроос бэлэн 120.000 төгрөг хулгайлсан өөр эд зүйл аваагүй.
22. 2020 оны 06 дугаар сард Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Энхтайвны гүүрний баруун талд шинэ баригдсан хотхоны 1 давхрын хүнсний дэлгүүрийн вакум цонхыг түлхэж ороод ширээн дотор байсан бэлэн 800.000 орчим мянган төгрөг болон 3 шил виски хулгайлсан. 2020 оны 11 сарын 20-ны шөнө найз Г.Гийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо Олимп хотхоны эмийн санд хулгай хийсний дараа Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Цамбагаравын замын урд талын Номин супермаркетын баруун талд байрлах 3 өндөр барилгын мухрын байрны 1 давхрын хүнсний дэлгүүрийн вакум цонхны төмрийг данхраадаар хөшиж ороод мөнгөний касс дотор байсан 200.000 төгрөг хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх.1.127, 5.183-184/,
Мөрдөгчийн тэмдэглэл /хх.1.42/,
Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.5.185-190/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.5.191/
Шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлох баримт /хх.5.193-246, 6.1-40, шинээр гаргасан 2 хуудас/,
Эд зүйлс хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.6.159-161/,
Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх.6.162-190/,
Хохирлоос нөхөн төлсөн баримт / шинээр гаргасан 1 хуудас/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Г.Г нь шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд ганцаараа нэвтэрч:
1. 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 16-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Зүүн хүрээ хотхоны 204 дүгээр байрны “Мишээл миний маркет” хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, дэлгүүрийн кассад байсан бэлэн 42.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Г.Мягмарсүрэнд 42.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.142/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.144-149/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Мягмарсүрэнгийн өгсөн: “... 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр ажил дээрээ иртэл дэлгүүрийн хойд талын цонх хагарч хулгай орсон байсан... Манай дэлгүүрийн кассад байсан 7 ширхэг 5.000, 7 ширхэг 1.000 буюу 42.000 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.1.155/,
Хохирлын баримт /хх.1.158/,
“Дамно” ХХК-н 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн БЗ1-21-318 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1х179-180/,
2. 2019 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 23-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэр бүл март” гэх нэртэй дэлгүүрийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, дэлгүүрийн кассад байсан бэлэн 426.300 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ж.Бат-Өлзийд 426.300 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.245/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.246-249/,
Мөрдөгчийн тэмдэглэл /хх.1.250/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.03/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Бат-Өлзийн өгсөн: “... өнөөдөр өглөө 07:50 цагт ирээд онгойх гэхэд 2 цонх хагархай хулгай орсон байсан тул цагдаад дуудлага өгсөн... 426.300 төгрөг алга болсон байна...” гэх мэдүүлэг /хх.2.5-6/,
Хохирлын баримт /хх.1.158/,
“Дамно” ХХК-н 2021 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн БЗ1-21-865 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.20-21/,
3. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Хос цайз хотхоны 106 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах “Азхүү-2" гэх нэртэй дэлгүүрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтэрч, дэлгүүрийн кассад байсан бэлэн 1,400,000 төгрөг болон 1 литрийн Эден нэртэй архи 1 шил, 0.75 литрийн Эден нэртэй архи 1 ширхэг, 1 литрийн Эвок нэртэй архи 2 ширхэг, 1 литрийн Велвет нэртэй архи 1 ширхэг, 1 литрийн Шар чингис нэртэй архи 2 ширхэг, 1 литрийн Хар чингис нэртэй архи 2 ширхэг, 1 литрийн Соёмбо нэртэй архи 2 ширхэг, бууз 5 кг, Витсамо нэртэй жүүс 20 ширхэг, түрийвч 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч П.Мөнхсүрэнд нийт 1,953,722 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.26/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.27-32/,
Мөрдөгчийн илтгэх хуудас /хх.2.33/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Мөнхсүрэнгийн өгсөн: “... 2020 оны 11 сарын 22-ны өглөө 08 цагийн орчимд дэлгүүрээ онгойлгох гэтэл дэлгүүрийн хаалганы цоож эвдсэн онгорхой байхаар нь дуудлага өгсөн... Эдэн архи 0,75л 3 шил, 1 литрийн 3 шил зэрэг бас алдагдсан. Мөн бэлэн кассын орлого 600.000 төгрөг, мөн түрийвч дотор 800.000 төгрөг тус тус алдагдсан юм... ” гэх мэдүүлэг /хх.2.37-42/,
“Дамно” ХХК-н 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн БЗ1-21-44 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.57-60/,
4. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Тулга техник” гэх ХХК-н байрны цонхыг хагалж хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 240.400 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ч.Байгалмаад 240.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.84/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.85-87/,
Мөрдөгчийн илтгэх хуудас /хх.2.33/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ч.Байгалмаагийн өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 17 цагийн үед ажлынхаа газрын урдуур явж байхад цонх нь онгорхой байхаар нь би ажил руугаа ортол хулгай орсон байсан... Манай байгууллагын орлого болох 240.400 төгрөг алга болсон байсан... Манай цонхыг хагалаад хулгай орсон байсан...” гэх мэдүүлэг /хх.2.89/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.2.111/,
5. 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мy mart” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, дэлгүүрийн кассад байсан бэлэн 202.000 төгрөг, Жонни волкер нэртэй виски 1 ширхэг, Жипи нэртэй виски 1 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.Ууганцэцэгт 328.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.129/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.130-133/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Ууганцэцэгийн өгсөн: “... Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах миний хариуцан үйл ажиллагаа явуулдаг “My mart” дэлгүүрт 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үүрээр хулгайч орж 202.000 төгрөг бэлнээр, Жипи, Жонни Вокер зэрэг вискиг хулгайлсан байсан... нийт 328.6000 төгрөгийн эд зүйл хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.2.135/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Р.Нямдаваагийн өгсөн: “... 2021 оны 10 дугаар сарын 28-ны өдөр менежер Ууганцэцэг над руу 08 цагийн үед залгаад “дэлгүүрт хулгай орсон байна яаралтай ирж дэлгүүртээ ажиллаа, би цагдаа явлаа” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх.2.138/,
Мөрдөгчийн илтгэх хуудас /хх.2.139/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.153-154/,
6. 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дэлгэр хотхоны “Дэлгэр” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хаалганы цонхыг хагалж, хууль бусаар нэвтэрч, бэлэн 1.170.000 төгрөг, Жак даниелс нэртэй виски 1 ширхэг, Жимбим нэртэй виски 2 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Ариунтуяад 1.397.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.16/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.17-26/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.3.29-32/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Ариунтуяагийн өгсөн: “... Бэлэн мөнгөөр өчигдрийн орлого 1 сая 170 мянга орчим төгрөг алдагдсан, Жак данеил 1 литр виски 1 ширхгийн үнэ нь 94.000 мянган төгрөг, жимбим гэх нэртэй виски 1 литр 2 ширхэг нь нэлээд 160.000 төгрөг нүдэн баримжаагаар харахад ийм эд зүйл алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.3.35-36/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Ариунаагийн өгсөн: “ ... хаалганы гадна хамгаалалтын төмрийг гадагш нь татаж, доторх шилэн хаалганы доод хэсгийг хагалсан байсан... Орлого 1 сая 170 мянган төгрөг, 94.000 төгрөгийн үнэтэй жак даниелс, 160.000 төгрөгийн үнэтэй жимби гэх виски 2 ширхэг алдагдсан байсан...” /хх.3.37/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.3.58-59/,
7. 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Засагт булаг” гэх нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 2.000.335 төгрөг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ө.Ариунзаяад 2.000.335 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.114/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.115-119/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ө.Ариунзаяагийн өгсөн: “... манай эмийн санд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө жижиг цонхыг эвдэлж хулгайч нэвтрэн кассын шүүгээнээс 2 өдрийн орлогын бэлэн мөнгийг хулгайлсан байсан... орлогын 2.000.355 төгрөг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.3.127-130/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ж.Ариунаагийн өгсөн: “... хаалганы гадна хамгаалалтын төмрийг гадагш нь татаж, доторх шилэн хаалганы доод хэсгийг хагалсан байсан... Орлого 1 сая 170 мянган төгрөг, 94000 төгрөгийн үнэтэй жак даниелс, 160.000 төгрөгийн үнэтэй жимби гэх виски 2 ширхэг алдагдсан байсан...” /хх.3.37/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн илтгэх хуудас /хх.3.148-149/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.3.155-156/,
8. 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Гэрэл” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж бэлэн 292.500 төгрөг, 1 литрийн Жак даниелс нэртэй виски 2 ширхэг, 1 литрийн Баллантайнес виски 1 ширхэг, хөөрөг 1 ширхэг, бугуйн цаг 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Бямба-Очирт нийт 710.890 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.164/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.167-173/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн илтгэх хуудас /хх.3.174/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Бямба-Очрын өгсөн: “... 2020 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 07 цаг өнгөрч байхад сэрээд харахад манай дэлгүүрийн мөнгөний касс онгорхой байсан бөгөөд касс дотор байсан бэлэн 292500 төгрөг, 2 шил балантайнс виски, 1 шил жакданейлс виски, мөн дэлгүүрээс худалдан авагч бараа зээлээр авахдаа барьцаанд үлдээсэн хөөрөг, мөн бугуйн цаг байсныг хулгайлсан байсан. Тухайн хулгайч дэлгүүрийн гадна талын шилэн төмөр хүрээтэй хаалгыг түгжээ хэсэгт тааруулаад хөшиж онгойлгож орсон байсан...” гэх мэдүүлэг /хх.3.181-182/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.3.184-185, 191-192/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.3.189/,
9. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг “Чандмань” гэх нэртэй барьцаалан зээлдүүлэх төвийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж бэлэн 1.600.000 төгрөг болон Айфон-6 загварын гар утас 1 ширхэг, Айфон-7 загварын гар утас 1 ширхэг, Самсунг А-7 загварын гар утас 1 ширхэг , Самсунг нөт-5 загварын гар утас 1 ширхэг, Самсунг галакси-5 загварын гар утас 1 ширхэг, мөнгөн аяга 4 ширхэг, делл нөтбүк 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, кулон 3 ширхэг зэрэг эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ш.Сувдад 4.528.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.3.215/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.217-228/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Сувдын өгсөн: “... Би хаалгаар ороод үүдэнд байх өөрийн ломбардын хаалгыг хартал хаалгануудыг эвдээд хулгай орсон байсан ба гадна талд хийсэн байсан төмөр хаалганы 2 цоожийг эвдээд дотор шилэн хаалганы шилийг хагалж ороод сейфэнд байсан Айпон-6 /Айпон-6/ загварын гар утас 1 ширхэг, Айпон-7 / Айпон-7/ загварын гар утас 1 ширхэг, Самсунг А-7 загварын гар утас 1 ширхэг , Самсунг нөт-5 загварын гар утас 1 ширхэг, Самсунг галакси-5 загварын гар утас 1 ширхэг, мөнгөн аяга 4 ширхэг, делл нөтбүк 1 ширхэг, монетон бөгж 2 ширхэг, кулон 3 ширхэг бүгд нийлээд 10,4 гр, бэлэн 1.600.000 төгрөг алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.3.231-235/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.3.239-240/,
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх.4.21-22/,
10. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 85 дугаар байрны нэгдүгээрт давхарт байрлах иргэн Ш.Оюунчимэгийн үйл ажиллагаа явуулдаг хүнс, барааны дэлгүүрийн хаалганы шилийг хагалж, хууль бусаар нэвтэрч, бэлэн 21.000 төгрөг болон цөлийн шар гутал 1 ширхэг, наблот цаг 1 ширхэг, зочин хиам 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ш.Оюунчимэгт нийт 157.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх.4.21-22/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ш.Оюунчимэгийн өгсөн: “... Манай дэлгүүрийн гадна шилэн хаалганы дотор талын шилийг нь хагалаад дотогшоо ороод манай дэлгүүр болон Сувд гэх хүний үйл ажиллагаа явуулдаг ломбардаас эд зүйл хулгайлсан байсан. Манай дэлгүүрээс 1.000 төгрөг 2 ширхэг, 500 төгрөг 38 ширхэг, Хаблот цаг, зочин хиам 2 ширхэг, хагас түрийтэй цөлийн шар гутал 1 ширхэг тус тус алдагдсан байна...” гэх мэдүүлэг /хх.4.23-27/,
11. 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо. 82 дугаар байрны 56 тоотод байдаг найз Б.Энхдаваагийн гэрээс түүний эхнэр Ц.Энхжаргалын 3 хос монетон ээмэг, алтан бөгж 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ц.Энхжаргалд 1.261.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4.65/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.3.217-228/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.3.70-71/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхжаргалын өгсөн: “... би хоёр найзыгаа унаанд суулгаж өгөөд гэртээ орж ирээд Гтэй хамт үлдсэн үлдсэн архинаас нэг хундага уугаад буйдангаа налаад унтаад өгсөн... манай эхнэр 17 цаг өнгөрч байхад ажлаасаа ирээд хувцсаа солих гэж байгаад над руу ирээд “миний энд байсан монетон эдлэлүүд хаана байна, харсан уу” гээд алга болсныг нь мэдээд цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх.4.80-81/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.4.98/,
12. 2020 оны 03 дугаар сарын 08-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 62 дугаар байранд үйл ажиллагаа явуулдаг “Мичид алтай” хүнсний дэлгүүрийн төмөр хаалганы түгжээг эвдлэн нэвтэрч, бэлэн 750,000 төгрөг болон Жак даниелс виски 1 ширхэг, Валантайнс нэртэй виски 1 ширхэг, Хеннеси нэртэй виски 1 ширхэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч П.Янжинлхамд 998.950 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4.113/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4.115-120/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Янжинлхамын өгсөн: “... Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, 62 дугаар байрны нэг давхарт Мичид алтай хүнсний дэлгүүр дээр 2020 оны 03 дугаар сарын 08-ны өглөө ажил дээрээ ирэхэд манай дэлгүүрийн гадна талын хаалга хөшигдөн дэлгүүрийн хаалга онгорхой байсан... бэлнээр 750.000 төгрөг жакес, хеннеис, валантайнс нэртэй 3 шил виски алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.4.123-124/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Азжаргалын өгсөн: “... өглөө 07-08 цагийн үед уг дэлгүүрт хулгай орсныг мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.4.125-126/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.4.145-146/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.4.155-156/,
13. 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөс 05-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч П.Шалхарбекийн хариуцан ажиллуулдаг “Хэрэглэхгүй эд зүйлээ заруулах” дэлгүүрийн цонхоор нэвтрэн орж, кассын орлого бэлэн 500.000 төгрөг болон Канон-Д550 маркийн хагас мэргэжлийн камер, Самсунг М-320 маркийн цагаан өнгийн камер, Сони камер, хальсны аппарат /дээр үеийн/, Зиппо асаагуур, бор өнгийн эвхэгддэг хутга 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч П.Шалхарбект 1.104.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4.238/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4.239-244/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч П.Шархалбекийн өгсөн: “... Канон-Д550 маркийн хагас мэргэжлийн камер, Самсунг М-320 /Затзипд М-320/ маркийн цагаан өнгийн камер, Сони /Зопу/ камер, хальсны аппарат /дээр үеийн/, Зиппо /йрро/ асаагуур, бор өнгийн эвхэгддэг хутга бор өнгөтэй, орлогын 500.000 гаран төгрөг тус эд зүйлс алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.5.06-07/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Нурбекийн өгсөн: “... мөнгөний хайрцаг онгорхой, онгорхой хоосон барааны хайрцгууд байсан. Улмаар цонх онгорхой байсан учир хулгай орсон байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг /хх.5.08/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.5.24-25/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.5.42-43/,
14. 2019 оны 10 дугаар сарын 10-ний өдрөөс 11-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Домч төвд хууль бусаар нэвтрэн орж 101 тоот өрөөнөөс Б.Баярчимэгийн 4.000 төгрөг, 205 тоот өрөөнөөс Ю.Адъяагийн 533.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.5.52/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.5.56-72/,
Мөрдөгчийн илтгэх хуудас /хх.5.73/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ю.Адьяагийн өгсөн: “... Манай өрөөний хаалганы цоожийг эвдэж орсон байсан. Манай 205 тоот өрөөний цагаан өнгийн шүүгээнд 533.000 төгрөг байсан тухайн мөнгө алдагдсан байсан. ...өрөөний эвдэрсэн цоожийг 60.000 төгрөгөөр сольсон. Надад нийт 593.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх мэдүүлэг /хх.5.79-80/,
Мөн яллагдагч Г.Г нь Г.Г нар бүлэглэн урьдчилж үгсэн тохиролцож, шууд санаатай, шунахайн сэдэлттэйгээр, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд:
15. 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнийн 00 цаг 35 минутын үед Нийслэлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо Сувдан сондор хотхоны 71А байрны нэгдүгээр давхарт байрлах “Зуун наст” эмийн сангийн цонхыг хагалж хууль бусаар нэвтэрч, эмийн сангийн кассад байсан 505.910 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Батбаатарт 509.910 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.33/,
Хэргийн гарзын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.34-41/,
Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.44-46/
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Батбаатарын өгсөн: “... камерыг шүүж үзэхэд 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө 00 цаг 35 минутын үед “Henus” гэсэн бичиглэл бүхий куртик өмссөн, малгайтай цамцтай маск зүүчихсэн, бээлий өмссөн эрэгтэй хүн манай эмийн сангийн ертөнцийн зүгээр баруун талын цонхны салхивчийг чулуугаар хагалан орж ирээд кассын шургуулгаас өмнөх өдрийн орлого болох 505.910 төгрөгийг аваад буцаад гарч байсан бичлэг байгаа...” гэх мэдүүлэг /хх.1.52/,
Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч О.Наранбаатарын өгсөн: “... манай хамгаалалтын алба ... үйлчилгээний хэлтсийн дохиолол хамгаалалтын хариуцдаг бөгөөд тухайн хулгай гарсан эмийн сангаас хулгайд алдсан 505.910 төгрөгийг сарын төлбөр авалтаасаа суутгаж хохирлыг барагдуулсан...” гэх мэдүүлэг /хх.1.64/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Эрдэнэтуяагийн өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр өглөө 09 цагт ажил дээрээ ирэхэд баруун талын цонх хагалж хулгай орсон байсан тул Цагдаагийн байгууллагад хандсан. Манай эмийн сангийн кассад байсан 505.910 төгрөг алдагдсан...” /хх.1.71-72/,
16. 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс 20-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр, Олимп хотхоны 424 дүгээр байрны “Булган говь фарм” гэх эмийн сангийн цонхыг хагалж нэвтэрч, эмийн сангийн кассад байсан 416,800 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Н.Итгэлтөгсөд 416,800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.108/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.109-115/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Н.Итгэлтөгсийн өгсөн: “... эмийн сан руугаа ортол давхар хаалгыг нь онгойлгосон чинь дотор хаалга нь онгойчихсон байсан. Тэгээд цааш ортол хамаг юм ундуй, сундуй болчихсон. Тэгээд цонх онгорхой байхыг хараад хулгайч орж ирсэн юм байна гэж ойлгосон. Кассын машинаас 416800 төгрөг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.120/,
17. 2020 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, 91А дугаар байрны “Мандал” гэх нэртэй хүнсний дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 559.000 төгрөг, 1 литрийн Жак даниелс нэртэй виски 1 ширхэг, 0,75 литрийн Жак даниелс нэртэй виски 1 ширхэг, 1 литрийн Баллантайнес виски 1 ширхэг, Айпон-6 маркийн гар утас, Самсунг маркийн гар утас 1 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Ж.Мөнхзулд 1.115.027 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.1.193/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.1.194-198/,
Мөрдөгчийн илтгэх хуудас /хх.1.199/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.1.203-206/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ж.Мөнхзулын өгсөн: “... Манай нэг өдрийн орлого болох 559.000 төгрөг алдсан... архины лангуун дээрээс 2 шил 1 литрийн виски буюу 1 шил нь 110.000 төгрөг, нөгөө шил нь 820.000 төгрөг, 0,7 литрийн виски нь 95.000 төгрөг нийлээд 3 шил виски 287.000 төгрөгийн үнэ бүхий зүйл алдагдсан. Мөн архины лангууны доод хэсгээс манай ажилтны шаргал өнгийн I Рhone-б маркийн гар утас 1 ширхэг, нэгж зардаг Самсунг маркийн гар утас 1 ширхэг зэрэг алдагдсан байсан...” гэх мэдүүлэг /хх.1.209-213/,
“Дамно” ХХК-н 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн БЗ1-20-046 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.1х.220-221/,
18. 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Орд” дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 1.600.000 төгрөг болон Жак даниелс нэртэй виски 2 ширхэг, Грантс нэртэй виски 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.Бадамсүрэнд 1.801.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.177/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.178-184/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.2.187-188/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Бадамсүрэнгийн өгсөн: “... бичлэгийг шүүж үзэхэд 30 гаруй насны бага зэргийн сахалтай, хагас түрийтэй гуталтай эрэгтэй хүн орж ирж байгаа бичлэг байсан. Манай дэлгүүрээс өдрийн орлогоос үлдсэн 1.500.000-1.600.000 орчим төгрөг, 2 шил Жак данейлс, 1 шил Гранд гэх нэртэй виски тус тус алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.2.189-194/,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Сувдаагийн өгсөн: “... өглөө 06 цаг өнгөрч байхад өглөөний ээлжийн худалдагч Бадамаа эгч над руу залгаад “дэлгүүрт хулгай орсон байна, чи мөнгөө авч явсан юм уу” гэж асуусан. Кассын орлогоо авч явдаггүй учир үлдээсэн гэж хэлээд 07 цаг 40 минутын орчим дэлгүүрт ирсэн...” /хх.2.196-197/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.203-204/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.2.212/,
19. 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Момо” гэх нэртэй дэлгүүрийн цонхоор хууль бусаар нэвтрэн орж бэлэн 1.150.000 төгрөг болон 1 литрийн Белуга нэртэй виски 2 ширхэг зэрэг эд зүйлс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч А.Чин-Азад 1.320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.2.226/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.2.228-229/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч А.Чин-Азын өгсөн: “... манай дэлгүүрийн урд талын вакум цонхыг хөшиж орсон байсан. Тухайн цонхоор орсон хулгайчаас гадна дэлгүүрийн үүдэнд өөр нэг хүн манаад хүн хараад үлдсэн байдалтай байгаа бичлэгт камерт бичигдсэн байсан. Манай дэлгүүрээс бэлэн 1.100.000 төгрөг болон Белуга нэртэй архи 2 ширхэг хулгайд алдагдсан байсан. Мөн хар өнгийн жижиг мөнгөний хайрцаг авч явсан байсан мөнгөний хайрцаг дотор 50.000 төгрөг байсныг мөн хулгайлсан...” гэх мэдүүлэг /хх.2.237/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.2.246-247/,
Мөрдөгчийн тэмдэглэл /хх.2.249-250/,
20. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 50 дугаар байранд байрлах “М-2” хүнсний дэлгүүрт хаалганы цоожийг эвдлэн нэвтэрч, бэлнээр 106.000 төгрөг болон 433.020 төгрөгийн үнэ бүхий виски зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Д.Одонтуяад 539.020 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.4.170/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх.4.171-182/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх.4.183-184/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Д.Одонтуяагийн өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 50 дугаар байрны доод давхарт байрлах манай М-2 хүнсний дэлгүүрт хулгай орж 106.000 төгрөг тус бүр нь 96.000-140.000 төгрөгийн хооронд зарагдаж байсан 5 шил виски алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.4.192-193/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.4.207-208/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.4.226-228/,
21. 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 50 дугаар байранд байрлах “М-2” хүнсний дэлгүүрийн хажууд байрлах “Ачтан фарм” эмийн санд хууль бусаар нэвтрэн орж, бэлэн 75.000 төгрөг болон нөүтбүк 1 ширхэг, залгуур 2 ширхэг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, хохирогч Б.Уртнасанд нийт 555.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх.4.196/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Уртнасангийн өгсөн: “... эмийн сангийн гадна талын шилэн хаалга дотор талын шилэн хаалга хоёрыг хөшөөд ороод эд зүйлс хулгай хийсэн байсан. Манай эмийн сангийн лап топ загварын нөтбүүк, шүүгээний нүдэнд байсан 75,000 төгрөг, пас машины залгуур, компьютерын залгуур хулгайд алдагдсан...” гэх мэдүүлэг /хх.4.200/,
“Дамно” ХХК-н хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.4.210-211/,
Мөрдөн байцаалтын хэргийг нэгтгэх тухай прокурорын тогтоол /хх.4.226-228/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г, Г.Г нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Г.Г, Г.Г нарын үйлдсэн дээрх гэмт хэргүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учруулсан гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт Г.Г, Г.Г нарыг тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул шүүгдэгч нарыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг “хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн” хүндрүүлэх нөхцөл байлалтай үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Г.Ган-Эрдэнийн ганцаараа үйлдсэн гэмт хэргүүдийн улмаас хохирогч П.Шалхарбекд учирсан 1.104.800 төгрөгийн хохирлоос 545.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг буцааж өгсөн, хохирогч Б.Бямба-Очирт учирсан 710.890 төгрөгийн хохирлоос 150.000 төгрөгөөр үнэлэгдсэн хөөрөг 1 ширхэг, 30.000 төгрөгөөр үнэлэгдсэн бугуйн цаг 1 ширхгийг мөрдөн байцаалтын шатанд тус тус буцааж өгсөн, Г.Г нь өөрт оногдох хохирлын нийт 2.901.380 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч Г.Гэс ганцаараа үйлдсэн 14 гэмт хэргийн улмаас учирсан бүх хохирлоос нөхөн төлөөгүй үлдсэн бүгд 14.961.617 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Мягмарсүрэнд 42.000 төгрөг, хохирогч Ж.Бат-Өлзийд 426.300 төгрөг, хохирогч П.Мөнхсүрэнд 1.953.722 төгрөг, хохирогч Ч.Байгалмаад 240.400 төгрөг, хохирогч А.Ууганцэцэгт 328.000 төгрөг, хохирогч Б.Ариунтуяад 1.397.000 төгрөг, хохирогч Ө.Ариунзаяад 2.000.355 төгрөг, хохирогч Б.Бямба-Очирт 530.890 төгрөг, хохирогч Ш.Сувдад 4.528.000 төгрөг, хохирогч Ш.Оюунчимэгт 157.500 төгрөг, хохирогч Ц.Энхжаргалд 1.261.700 төгрөг, хохирогч П.Янжинлхамд 998.950 төгрөг, хохирогч П.Шалхарбекд 559.800 төгрөг, хохирогч Ю.Адъяад 533.000 төгрөг, хохирогч Б.Баярчимэгт 4.000 төгрөг тус тус олгох,
Г.Гэс ганцаараа үйлдсэн гэмт хэргүүдийн улмаас эвдэлсэн эд зүйлсийг сэргээн засварлахад гарсан нийт зардлын 1.752.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Мягмарсүрэнд хаалга цонх засварласан 382.500 төгрөг, хохирогч Ш.Оюунчимэгт хагарсан 2 хаалга хийлгэсэн 850.000 төгрөг, хохирогч Ю.Адъяад хаалганы цоож сольж засварласан 60.000 төгрөг, хохирогч Б.Баярчимэгт хаалга хийлгэсэн 120.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Оюунчимэгт хаалга засварласан 140.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхзаяад хагарсан 2 шилэн хаалганы шил хийлгэхэд 200.000 төгрөг тус тус олгох,
Шүүгдэгч Г.Г, Г.Г нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргүүдийн улмаас хохирогч Б.Уртнасанд учирсан 555.000 төгрөгийн хохирлоос 450.000 төгрөгөөр үнэлэгдсэн нөүтбүүкийг мөрдөн байцаалтын шатанд тухайн хохирогчид буцаан хүлээлгэж өгсөн байна.
Г.Гэс Г.Гтэй бүлэглэн үйлдсэн 7 гэмт хэргийн улмаас учирсан бүх хохирлоос нөхөн төлөөгүй үлдсэн бүгд 2.901.279 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Итгэлтөгсөд 208.400 төгрөг, хохирогч Ж.Мөнхзулд 557.514 төгрөг, хохирогч А.Бадамсүрэнд 900.500 төгрөг, хохирогч А.Чин-Азад 660.000 төгрөг, хохирогч Д.Одонтуяад 269.510 төгрөг, хохирогч Б.Уртнасанд нийт 52.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Цагаан бар секьюрити сервис” ХХК-д 252.855 төгрөг тус тус олгох нь зүйтэй.
Хохирогч Б.Батбаатарт учирсан 505.910 төгрөгийн хохирлыг эмийн сангийн хамгаалалт хариуцсан “Цагаан бар секьюрити сервис” ХХК нь хохирогчид төлж барагдуулсан байх бөгөөд тухайн хохирлыг уг компанийг төлөөлж иргэний нэхэмжлэгч О.Наранбаатар нэхэмжилсэн байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан байна.
Г.Г, Г.Г нарт Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгч нарын хувийн байдал, тэдэнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Гд 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Гэд 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч Г.Гд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлэхээр шийдвэрлэв.
Г.Г, Г.Г нарт эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “гэмт хэрэг бүлэглэж үйлдсэн” гэж заасныг ял хүндрүүлэх нөхцөл байдалд, Г.Гэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцсон бөгөөд Г.Гд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2 дахь заалтад “... Энэ хуулийн үйлчлэлд 2021 оны 06 сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна...” гэж, мөн зүйлийн 3.2 дахь хэсэгт “Өршөөл үзүүлэх тухай 1991 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн хууль, 1996 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн хууль, 2000 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хууль, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хууль, 2009 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн хууль, 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу хорих ялаас чөлөөлөгдсөнөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамааруулахгүй” гэж, 4 дүгээр зүйлд “4.1.Энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн ялтны шүүхээс оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн үндсэн болон нэмэгдэл ялыг өршөөн хэлтрүүлнэ. 4.2.Энэ хуулийн 4.1-д заасны дагуу ялаас өршөөн хэлтрүүлэхэд ялтан, энэ хуулийн 5.1-д заасны дагуу эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоход яллагдагч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Энэ хуулийн 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдэж 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалт, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт “2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан Хулгайлах /Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4 дэх заалт/ ... гэмт хэрэг үйлдэж шүүхээс таван жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулсан, эсхүл эдлээгүй үлдсэн ял нь таван жил, түүнээс бага хугацаа үлдсэн бол хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солино” гэж, 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж, мөн зүйлийн 12.7 дахь хэсэгт “Энэ хуулийн 5.2, 5.3-т заасан өршөөлийг үзүүлэхэд шүүхээс шийдвэр гаргахгүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгоно” гэж, 12.14 дэх хэсэгт “Энэ хуулийн 7.1, 7.2, 7.3-т заасны дагуу хорих ялын эдлээгүй үлдсэн ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солиход ялтан нь байнга оршин суух газрын хаягтай байх бөгөөд энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангасан байна. Шүүх Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээ авч болно” гэж тус тус заажээ.
Г.Г урьд нь шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн боловч уг тэнссэн хугацааг өршөөн хэрэгсэхгүй болсонд тооцох үндэслэлтэй байна.
Мөн Г.Г нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-өөс 20-нд шилжих шөнөөс 2020 оны 02 дугаар сарын 21-ээс 22-нд шилжих шөнө хүртэл буюу 2021 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө үйлдсэн байх тул 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд цаг хугацааны хувьд хамаарна.
Түүнчлэн Г.Г урьд нь өршөөлд хамрагдаж байгаагүй, байнга оршин суух газрын хаягтай, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн учир 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан шаардлагыг тус тус хангасан гэж үзэн түүнд оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлтэй юм.
Г.Гэд дээрх хугацаанд нийслэл хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, уг ялын хэрэгжилтэд хяналт тавихыг холбогдох байгууллагад даалган, улмаар зарим төрлийн үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх түүний эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар тооцож солихыг, мөн хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.Гэд сануулж байна.
Харин Г.Ган-Эрдэнийг өршөөлд хамруулахыг түүний өмгөөлөгч нар хүссэн боловч тухайн шүүгдэгч урьд нь хорих ял шийтгүүлж өршөөлд хамрагдаж байсан, энэ удаа үргэлжилсэн олон удаагийн үйлдлээр гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй, хохирлыг нөхөн төлөхөө бодитоор илэрхийлж чадаагүй учир түүнийг өршөөлийн хуульд хамааруулах шаардлагыг хангахгүй байна гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт Г.Гийг 2021 оны 06 дугаар сарын 22-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл цагдан хорьсон 30 хоног, Г.Ган-Эрдэнийг 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрөөс эхлэн хорих ангиас шилжүүлэн ирүүлж одоог хүртэл цагдан хорьсон 290 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцож, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдан, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан эд зүйлсийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээвэл зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, 12.7, 12.14 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Боржигон овогт Ганбатын Г, Боржигин овогт Ганбаатарын Г нарыг “Бусдын эд хөрөнгийг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Гд 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Гэд 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан, шүүгдэгч Г.Гд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 606 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 сар 4 хоногийн хугацаагаар хорих ялыг, энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 3 жил 4 сар 2 хоногийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.Гд оногдуулсан нийт 3 жил 4 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялыг, шүүгдэгч Г.Гд оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.Ган-Эрдэнийг урьд нь цагдан хорьсон 290 хоногийг, шүүгдэгч Г.Гийг урьд нь цагдан хоригдсон 30 хоногийг эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, шүүгдэгч Г.Гэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас цагдан хоригдсон 30 хоногийг хасаж, эдлээгүй үлдсэн 1 жил 11 сарын хугацаагаар хорих ялыг 1 жил 11 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Гэд 1 жил 11 сарын хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх үүрэг хүлээлгэн, зорчих эрхийг хязгаарлах ялын хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол түүний зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Гэд сануулсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад тус тус зааснаар, шүүгдэгч Г.Гэд 1 жил 11 сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5, 6 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн, эсхүл гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.Гэд сануулсугай.
11. Шүүгдэгч Г.Г өөрт оногдох хохирлын нийт 2.901.380 төгрөг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн Сиди 8 ширхэг, флаш 1 ширхэг зэргийг хэрэг хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт үлдээсүгэй.
13. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Г.Гэс бүгд 16.714.117 төгрөг гаргуулж, хохирогч Г.Мягмарсүрэнд 424.500 төгрөг, хохирогч Ж.Бат-Өлзийд 426.300 төгрөг, хохирогч П.Мөнхсүрэнд 1.953.722 төгрөг, хохирогч Ч.Байгалмаад 240.400 төгрөг, хохирогч А.Ууганцэцэгт 328.000 төгрөг, хохирогч Б.Ариунтуяад 1.397.000 төгрөг, хохирогч Ө.Ариунзаяад 2.000.355 төгрөг, хохирогч Б.Бямба-Очирт нийт 530.890 төгрөг, хохирогч Ш.Сувдад 4.528.000 төгрөг, хохирогч Ш.Оюунчимэгт 1.007.500 төгрөг, хохирогч Ц.Энхжаргалд 1.261.700 төгрөг, хохирогч П.Янжинлхамд 998.950 төгрөг, хохирогч П.Шалхарбекд нийт 559.800 төгрөг, хохирогч Ю.Адъяад 593.000 төгрөг, хохирогч Б.Баярчимэгт 124.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Г.Оюунчимэгт 140.000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхзаяад 200.000 төгрөг,
Г.Гэс бүгд 2.901.279 төгрөг гаргуулж, хохирогч Н.Итгэлтөгсөд 208.400 төгрөг, хохирогч Ж.Мөнхзулд 557.514 төгрөг, хохирогч А.Бадамсүрэнд 900.500 төгрөг, хохирогч А.Чин-Азад 660.000 төгрөг, хохирогч Д.Одонтуяад 269.510 төгрөг, хохирогч Б.Уртнасанд нийт 52.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Цагаан бар секьюрити сервис” ХХК-д 252.855 төгрөг тус тус олгосугай.
14. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд, анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
15. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР