Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сүрэнхорлоогийн Өсөхбаяр |
Хэргийн индекс | 105/2022/0201/Э |
Дугаар | 20221/ШЦТ/211 |
Огноо | 2022-02-14 |
Зүйл хэсэг | 17.1.1., |
Улсын яллагч | А.Амарсанаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 14 өдөр
Дугаар 20221/ШЦТ/211
2022 02 14 2022/ШЦТ/211
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дариймаа,
Улсын яллагч А.Амарсанаа,
Шүүгдэгч М.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Е” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн М.Мд холбогдох 2106 04314 0079 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын товч мэдээлэл:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1987 оны 03 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 34 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Хилчин хотхоны 15 дугаар байрны 15 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2003 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 277 дугаартай дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 200.000 төгрөгийн торгох ял,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 219 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын баривчлах ял,
Баянгол дүүргийн шүүхийн 2007 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 41 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сарын хорих ялаар,
Сүхбаатар дүүргийн шүүхийн 2009 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 69 дугаартай тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 24 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр дуусгавар болгосон, Монгол овогт Мөнхбатын М /РД: /.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн товч агуулга:
М.М нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул Олон улсын худалдааны төвд явж байсан иргэн Х.Жанеркегийн куртикний халааснаас Самсунг А-21 маркийн 360.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар харьцуулж шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мгийн өгсөн: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаар хохирогчийн гаргасан өргөдөл /хх.02/,
Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх.06/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.08/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Жанеркегийн өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн үед найз О.Сугушашийн хамтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах олон улсын Нарантуул худалдааны төв орсон. Би хамгийн сүүлд Боззола дэлгүүрт өөрийн Самсунг А21 загварын гар утсаа үзээд куртикнийхээ баруун талын халаасанд хийсэн, тэндээсээ алхаад Нарантуул захын хойд талын хаалгаар ороод бэлэн хувцас худалдаалдаг хэсгийн тэнд явж байхад нэг эрэгтэй хүн “хөөе хөөе гар утсыг чинь авчихлаа...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мгийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг орчим хүүхдэдээ сургуулийн хүүхдийн цацруулагч авахаар Нарантуул олон улсын худалдааны төвийн бөс барааны материал худалдаалдаг хэсгийн тэнд явж байхад ягаан болон шар өнгийн куртиктэй, 150 см өндөртэй хоёр охин явж байсан, ягаан куртиктэй охины баруун талын халаасанд утас байгааг нь харсан, тэгээд явж байхад нь авчихсан, утсыг нь аваад арагшаа хартал нэг эрэгтэй намайг барьж аваад Нарантуул зах доторх Цагдаагийн тасаг руу авч явсан... тухайн үед гар утсыг нь хүлээлгээд өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.19, 89/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох мэдүүлэг, баримтууд /хх.20-27, 38-77/,
“Дамно” ХХК-н 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн БЗД1-21-1183 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.29-30/,
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай албан тоот /хх.78/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх.81-82/,
Яллагдагчаар мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх.88-89/,
Хохирогчийн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухай тэмдэглэсэн Мөрдөгчийн тэмдэглэл /хх.100/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн хүсэлт /хх.101/,
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх.112/ зэрэг болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
М.М нь 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул Олон улсын худалдааны төвд явж байсан иргэн Х.Жанеркегийн куртикний халааснаас Самсунг А-21 маркийн 360.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаар хохирогчийн гаргасан өргөдөл /хх.02/,
Цагдаагийн алба хаагчийн илтгэх хуудас /хх.06/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх.08/,
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Х.Жанеркегийн өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 14 цагийн үед найз О.Сугушашийн хамтаар Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах олон улсын Нарантуул худалдааны төв орсон. Би хамгийн сүүлд Боззола дэлгүүрт өөрийн Самсунг А21 загварын гар утсаа үзээд куртикнийхээ баруун талын халаасанд хийсэн, тэндээсээ алхаад Нарантуул захын хойд талын хаалгаар ороод бэлэн хувцас худалдаалдаг хэсгийн тэнд явж байхад нэг эрэгтэй хүн “хөөе хөөе гар утсыг чинь авчихлаа...” гэх мэдүүлэг /хх.14-15/,
Мөрдөн шалгах ажиллагаанд М.Мгийн яллагдагчаар өгсөн: “... 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 14 цаг орчим хүүхдэдээ сургуулийн хүүхдийн цацруулагч авахаар Нарантуул олон улсын худалдааны төвийн бөс барааны материал худалдаалдаг хэсгийн тэнд явж байхад ягаан болон шар өнгийн куртиктэй, 150 см өндөртэй хоёр охин явж байсан, ягаан куртиктэй охины баруун талын халаасанд утас байгааг нь харсан, тэгээд явж байхад нь авчихсан, утсыг нь аваад арагшаа хартал нэг эрэгтэй намайг барьж аваад Нарантуул зах доторх Цагдаагийн тасаг руу авч явсан...” гэх мэдүүлэг /хх.89/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлох мэдүүлэг, баримтууд /хх.20-27, 38-77/,
“Дамно” ХХК-н 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн БЗД1-21-1183 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.29-30/,
Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай албан тоот /хх.78/,
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /хх.81-82/,
Яллагдагчаар мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /хх.88-89/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Мгийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдлоо.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
М.Мгийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Мөн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт М.Мг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, түүнд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч М.Мгийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул шүүгдэгчид прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой, хэргийн зүйлчлэл зөв байна.
Иймд шүүгдэгч М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч Х.Жанарке нь халаасны хулгайд алдсан гар утсаа буцаан авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэсэн учир шүүгдэгч М.Мг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.
Шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
М.Мгийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн санал, дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлоо нөхөн төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
М.Мд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч М.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Монгол овогт Мөнхбатын Мг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Мд 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг М.Мд сануулсугай.
4. Шүүгдэгч М.Мд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Х.Жанарке нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ С.ӨСӨХБАЯР