Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1442

 

 

Хариуцагчийн  зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би  Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, Бага тойруу 26/1-302 тоот хаягт оршин суух “Дижитал атлантик” ХХК-д холбогдох Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, НҮ-гудамж МТ өөрийн байранд оршин байх “МТ Хан-Уул” ХХК-ийн нэхэмжлэлтэй 1,317,511 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                          

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “МТ Хан-Уул” ХХК-ийн төлөлөөгч Г.Энхжавхлан, Б.Уранцэцэг, хариуцагч “Дижитал атлантик” ХХК-ийн төлөөлөгч Б.Намуун нар шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: “...“МТ Хан-Уул” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох 1,317,511 төгрөгийг хариуцагч “Дижитал атлантик” ХХК нь доорх графикийн дагуу төлөхөөр харилцан тохиролцож эвлэрч байна. 2017.07.31-440,000 төгрөг, 2017.08.31-440,000 төгрөг, 2017.09.30-437,511 төгрөгөөр төлнө” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “МТ Хан-Уул” ХХК нь хариуцагч “Дижитал атлантик” ХХК-иас 1,317,511 төгрөг  гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Дижитал атлантик” ХХК 2017.07.31-440,000 төгрөг, 2017.08.31-440,000 төгрөг, 2017.09.30-437,511 төгрөгөөр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна.

 

Хариуцагчийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй ,хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж ,хэргийг хэрэгсэхгүй болгов.

             

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.”Дижитал атлантик” ХХК нь 1,317,511 /2017.07.31-440,000 төгрөг, 2017.08.31-440,000 төгрөг, 2017.09.30-437,511 төгрөг/  төгрөгийг  “МТ Хан-Уул” ХХК-д төлөхөөр хүлээн зөвшөөрснийг  баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар “МТ Хан-Уул” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 37,170 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  18,585 төгрөгийг “Дижитал атлантик” –иас гаргуулж “МТ Хан-Уул”  ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75-р зүйлийн 75.6-д заасныг баримтлан захирамжийг “Дижитал атлантик” ХХК сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захиармжид   зохигч тэдгээрийн төлөөлөгч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Т.НАРАНЦОГТ