| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Амарын Нарантуяа |
| Хэргийн индекс | 150/2016/0033/Э |
| Дугаар | 0033 |
| Огноо | 2016-08-09 |
| Зүйл хэсэг | 097.1., |
| Улсын яллагч | Т.Дэлгэрсайхан |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 0033
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Нарантуяа даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ,
Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,
Шүүгдэгчийн өмгөөлөгч П.Буманзаяа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* *******ийн ******* холбогдох 201618010060 дугаартай хэргийг 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 0000 оны 11 дүгээр сарын 23-нд Сэлэнгэ аймгийн Орхон сумд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-1, Сэлэнгэ аймгийн Орхон сумын 2-р баг, Дэргээч гэх газарт оршин суух, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, төрөөс авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байсан,
2007 оны 08-р сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялыг тэнсэж 01 жил хянан харгалзсан,
2008 оны 04-р сарын 22-ны өдөр Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоног баривчлах,
2010 оны 02-р сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2, 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 03 жил 10 хоногийн хорих ялаар шийтгүүлж 2012 онд хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ******* *******ийн /РД: МЙ-/.
Холбогдсон гэмт хэрэг /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Шүүгдэгч ******* нь 2016 оны 04-р сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг “Ширээ” гэх газарт *******гийн бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч *******гийн мэдүүлэг /хх-н 26-27/,
2.Гэрч *******ийн мэдүүлэг /хх-н 38/,
3.Гэрч *******ийн мэдүүлэг /хх-н 39-40/,
4.Гэрч *******гийн мэдүүлэг /хх-н 41-42/,
5.Гэрч *******ийн мэдүүлэг /хх-н 43/,
6.Гэрч ийн мэдүүлэг /хх-н 45-46/,
7.Гэрчгийн мэдүүлэг /хх-н 47/,
8.Гэрч гийн мэдүүлэг /хх-н 48/,
9.Гэрч ийн мэдүүлэг /хх-н 49/
10.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04-р сарын 20-ны өдрийн №466 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 20/,
11.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04-р сарын 26-ны өдрийн №5420 дугаартай шүүх эмнэлэгийн үзлэг хийсэн акт /23/,
12.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ы өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг тус тус шинжлэн судалсан болно.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судалвал:
Шүүгдэгч ******* нь 2016 оны 04-р сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын нутаг “Ширээ” гэх газарт *******гийн бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан болох нь:
Хохирогч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2016 оны 04-р сарын 11-ний өдөр хөрш айлынхаа Мэндээ буюу ийн гэрт яваад ортол адууны эрэлд явна гэж хэлээд байж байсан. 8 тооны адуугаа алдчихаад олохгүй байна чи надад цуг хань болоод яваад өгөөч гэж гуйхаар нь би түүнд зөвшөөрөөд бид хоёр ийн гэрээс гарч түүний мотоциклийг асаагаад мотоциклоо жолоодож би түүний аараар суугаад явсан. Аманмэнд бид хоёр адуугаа хайж явсаар байгаад Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул сумын заагт байдаг “Ширээ” гэх газарт байдаг Бор буюу гэх залуугийн гэрт очиход түүний гэрт ямар ч хүн байгаагүй. бид хоёр ийн гэрийн хатавчнаас нь гэрийнх нь түлхүүрийг авч ороод хоол хийгээд гал дээрхи хоол буцалж байхад Бор буюу Орхонтуул сумаас миний танихгүй залуугийн хамт ирсэн. Тэр хоёрын ирээд удаагүй байж байтал адуунаас ирээд бид нар гал дээрхи хоолоо гаргаж идэж дуусаад архи пиво тойруулан уусан. Тэр үед ах бид хоёроос бусад нь пиво уугаад ах бид хоёр пивоноос нь нэг нэг аягыг уугаад архиа 2-лаа
хувааж уусан. Би ядарч явсан тул хурдан согтчихсон. Би ахтай хуваан
ууж байсан 750 гр архийг ууж дуусаад байж байтал тэнд байсан хүмүүс дахин
хоол хийх талаар ярилцаад бүгд хэсэг тарсан. Зарим нь гэрээс гараад л зарим.
хүмүүс хэвтэж унтаад гэртээ үлдсэн. Би гэрээс гараад мод хагалж байтал миний араас , нар миний хагалж байсан модны хажуу ойролцоо ирээд суусан. Би , нартай тухайн өдөр л танилцсан. Би тай мод хагалж байхдаа дотно танилцаад барилдаж тоглосон. барилдаж байгаад намайг унагахдаа модон дээр унагаачихсан. Би тэр үед агаарт гарч ирээд нэлээн согтоод байсан учир зарим үйлдэлээ мэдэхгүй байна. Тухайн үеийн үйл явцыг орж гараад санаж байсан. Ямартай ч бид хоёр хэрэлдэж маргалдаагүй. Миний санаж байгаагаар бид хоёр танилцаад л хэсэг барилдаж ноцолдож байсан. яг ямар мэх хийгээд намайг унагаасныг мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь барилдаж байгаад би унаж байсан унахдаа модон дээр толгойн ар дагз хэсгээрээ уначихсан. Тухайн модыг би хагалж байгаад дийлдэхгүй болохоор нь зайчлаад шидчихсэн байсан. Ойролцоогоор 10 см голчтой мөчирийг нь авчихсан яр голдуу 1 метр гаран мод байсан. Тэр модон дээр л уначихсан юм. Би уначихаад босох гэтэл толгой өвдөөд байсан. Миний толгойны ар хэсгээс бага хэмжээгээр цус гараад байсан чинь ийн гэрийн араас гарч ирээд миний толгойг угааж өгөөд бид хоёр харихаар болоод намайг мотоцикл дээрээ өөрийнхөө ар талд суулгаад гэгээ тасарч байхад ийн гэрт ирсэн. ийнх манай гэрээс 30-50 метрийн зайд байдаг. Би жаахан архи уучихсан байсан учраас ааваасаа эмээгээд ийн гэрт хонохоор болоод ийн эхнэрээр нь ор засуулаад тэдний гэрт хоноод маргааш өглөө 08 цаг орчимд гараад шууд гэртээ ороод хэвтсэн. Би адуу мал янзлах гэж өвөлжөөндөө очсон боловч толгой өвдөөд байхаар нь гэртээ хэвтэж өнжсөн. Би архи ууснаас болоод шартаад толгой өвдөөд байгаа юм байх гэж бодсон. Би өөрийгөө барилдаж байгаад унахдаа гэмтсэн гэдгээ мэдээгүй. 2016 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр би босож малаа бүртгэж бөөгнүүлээд гэртээ ирж амраад маргааш өдөр нь буюу 14-ний өдөр даага тамгалаж үрээнүүдээ зассан. Тэр үед манай гэрт хотоос машинтай хүмүүс ирсэн учраас толгой өвдөөд өвчин нь зүгээр болохгүй болохоор нь үзүүлэх санаатай Улаанбаатар хот явсан. Миний толгой олон хоног өвдөөд байхаар унасанаас болоод л тархи хөдөлсөн байна гэж бодсон. Аав маань толгойг маань яагаад өвдөөд байгаа талаар надаас асуухаар нь би архи уусан гэж хэлж чадахгүй, мотоциклоос уначихсан гэж хэлсэн. Би 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Гэмтэлийн эмнэлэгт очин үзүүлсэн чинь намайг яаралтай хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэсэн. Тэр үед эмч нар надаас яагаад гэмтсэн талаар нарийн яриулахгүй хэзээ, хаана гэмтсэн, хэн гэмтээсэн гэж асуухаар нь би гэх залуу намайг унагаж гэмтээсэн гэхэд гэмтлийн эмнэлгийн цагдаа нар надтай уулзаад болсон зүйлийн талаар асуусан. Тэр үед эмчилгээ хийлгээд толгой өвдөөд юм яримааргүй байсан... Цагдаа... чамайг хэн гэмтээсэн гэж асуухаар нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын гэх залуу намайг гэмтээсэн гэж хэлсэн чинь л цагдаа нар нь гараад явсан. Тухайн өдрийнхөө орой нэг цагдаа миний хэвтэж байсан өрөөнд орж ирээд чи яримааргүй байгаа бол болсон асуудлынхаа талаар өөрөө тайлбар бичээд өг гэж хэлээд надад цаас өгөөд би болсон зүйлийнхээ талаар богинохон тайлбар бичиж өгсөн. Яг тухайн үед би ыг таньдаггүй байсан. Бид хоёр 2016 оны 04-р сарын 11-ний өдөр танилцсан. Бие биеэ яг хэн гэх нэртэй болохыг ч сайн мэдэхгүй хальт гар бариад л дууддаг нэрээ мэдэлцсэн байсан юм... тухайн өдөр л анх бие биеэ харсан. Бид хоёр огт хэрэлдэж маргалдаагүй... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. намайг гэмтээсэн гэж мэдээгүй байсан байх. Би ганц удаа тай барилдаж түүнд уначихаад өөрийгөө хүнд гэмтэнэ гэж бодоогүй юм чинь тэр хүн ч гэсэн намайг хүнд гэмтсэн гэж мэдээгүй байх. Бид хоёр согтуу байсны улмаас газар байгаа модыг анзаарч хараагүй, уначихаад бэртсэнийгээ ч тоогоогүй. Би хөдөө морь малнаас зөндөө л унаад гэмтэж байгаагүй учраас толгойндоо учирсан гэмтлээ тухай үед нь огт тоогоогүй... Би өмнө нь таньд тайлбар өгөхдөө өөрийнхөө барилдаж байсныг сайн санаагүй, ухаан орж гараад байсан учраас тай гар барин танилцаад л юу болсныг мэдэхгүй байна гэж мэдүүлэг өгсөн. Би эмчилгээ хийлгэж байхдаа юу болсныг эргэж санасан юм...” гэх мэдүүлэг /хх-н 26-27-р хуудас/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 04-р сарын 11-ний өглөө надтай цуг амьдарч байгаа Бороо буюу гэдэг залуу Орхонтуул сумын төв яваад би адуундаа явж байгаад 17 цаг орчимд отрын гэртээ хүрээд ирсэн чинь манай гэрт хэсэг залуучууд ирчихсэн хоол хийж байсан. Тухайн залуучууд дунд миний зүс таних гэх залуу найз нь гэх танихгүй залуутай манай гэрт хоол хийж байсан. Намайг гэрт очих үед Бороо буюу дөнгөж л Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын төвөөс ирлээ гэж хэлээд гэрт орж ирчихсэн байсан. , бид хоёроос адуу хайгаад явж байна гээд алдсан адууныхаа зүсийг хэлээд асуугаад байсан ямартай ч түүний асуусан адуу манай тэр хавиар харагдаагүй. бид хоёр тэдний хийсэн хоолноос идээд ийн дагуулан ирсэн залуу бид хоёр нэг шил 750 грамм архи хувааж уугаад бусад нь 2,5 литрийн савтай 2-3 сав пиво хувааж уусан. Би уусан архи пивоны нэрийг мартчихсан байна. Маргааш өглөө нь бид хоёр гэрээ цэвэрлээд л архи пивоны шилүүдийг хог дээр хаясан. Маргааш өглөө нь манай гэр болон гэрийн гаднах эд зүйлс эмх цэгцтэй байсан. Бид нарын ууж байсан архи, пиво дуусаж байхад миний нүд анилдаад байсан болохоор нь унтчихсан. Өнгөрсөн шөнө нь адуу манаж хоноод нойр дутуу, нойр маань маш их хүрээд байсан. Би ийг хэзээ манайхаас явсныг мэдэхгүй байна. Би маргааш өглөө 07 цаг орчимд сэрэхэд манай гэрт Бороо буюу бид хоёр л унтаж байсан... Би хэнтэй ч хэрэлдэж маргалдаагүй... тухайн өдөр манай гэрт болон гэрийн орчимд ямар ч хэрүүл маргаан болоогүй. Би г ганц хоёр ундаа харж байсан. Би түүнийг хэзээ яаж бэртсэнийг мэдэхгүй... бид нар бүгд л адуу хайж явсан учраас адууныхаа талаар яриад бид хоёр нэг шил архи бусад нь пиво хувааж уусан. Миний санаж байгаагаар намайг унтах гэж байхад бас унтчихсан байсан. Манай гэрт байсан хүмүүс огт хэрэлдэж маргалдаагүй. , нар дөнгөж танилцсан болохоор өс хонзон, өр төлбөр гэх буюу маргалдах асуудал байхгүй байх...” гэх мэдүүлэг /хх-н 38-р хуудас/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 04-р сарын 07, 08-ны өдрүүдэд манай 8 тооны адуу алга болчихсон тул би хөрш айлынхаа гэх залууг хань болоод адуу хайлцаад өгөөч гэж гуйгаад 2016 оны 04-р сарын 11-ний өдрийн 09 цаг орчим манай гэрт орж ирээд бид хоёр манай адууг хайхаар гэрээс гараад адуугаа хайж явсаар байгаад 15 цаг орчимд болон нарын отрын гэрт буюу Сэлэнгэ аймгийн Орхон сумын Шийрийн бригад орчимд Хөндлөн булаг гэх газрын урд талын Ширээт гэх газарт очиход буюу , буюу Бороо нарын гэрт хүн байхгүй эзэнгүй байхаар нь гэрийнх нь хатавчнаас түлхүүрийг нь авч гэрийг нь онгойлгон ороод бид хоёр ороод борцлож тавьсан махнаас нь чанаад хоол хийж идээд байж байтал буюу адуунаас орж ирсэн түүний дараа Бор буюу нь Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумаас Харка буюу гийн хамт машинтай ирсэн. Бид нар хоол идээд дууссан чинь ганц хоёр сав пиво задалсан түүнээс нь , нар нэг нэг л аяга уугаад дахин уугаагүй. Харин тэр хоёр 1 шил архийг 2-лаа л хувааж уусан. Би мотоцикл барьж явсан тул архи, пиво уугаагүй. тэр хүмүүстэй танилцаад уугаад байсан. Тэгээд сууж байтал гэх залуу адуу хайж явна гэж ирээд тэд нар нийлээд суусан. Удалгүй , нар адуу манаж хоносон нүд анилдаад байна гэж хэлээд л унтаад өгсөн. Үлдсэн пивыг , мөн Орхонтуулын Шинэ төвөөс ирсэн гэх нар хувааж уусан юм. Би 19 цаг орчимд , нарын гэрээс хөдлөх гэтэл мотоцикл бензингүй болж байхаар нь ийн мотоциклоос бензин соруулан авсан. ийн мотоцикл гэрийнх нь ар талд байсан юм. Намайг бензин соруулж байхад гэрийн урд талд мод хагална гэж яриад түүний ойролцоо болон нар юм яриад л байж байсан. Тэр гурав түлээний модны ойролцоо байсан. Гэрийн урд талд хүмүүс ноцолдоод байх шиг дуу гарахаар нь бензинээ авч дуусчихаад гэрийн урагшаа тойроод гараад иртэл түлээний ойролцоо уначихсан түүний хажууд , нар зогсож байсан. Би юу болоод байгаа юм бэ? гэж асуусан чинь нь бид хоёр барилдаж байгаад би г хавирцан чинь хойшоо саваад уначихлаа гэж хэлсэн. Тэр үед юм яриагүй босоод толгойн араас нь жаахан цус гараад байхаар нь түүнийг нь усаар шавшиж угаагаад мотоцикл дээрээ суугаад бид хоёр гэртээ харихаар яваад бүрэнхий болж байхад манай гэрт очоод согтуу юм чинь гэртээ орохгүй гэж хэлээд манай гэрт хоноод би маргааш өглөө нь эрт адуугаа хайхаар гараад явсан. Манай эхнэр хүүхэд, нар манай гэрт унтаад үлдсэн. Маргааш нөгөөдөр нь толгой өвдөөд байна гэж хэлээд ойр зуурын ажил хийж байгаад л адуугаа хөнгөлсөн өдрөө Улаанбаатар хотоос ирсэн хүмүүстэй цуг толгойгоо бариулахаар хот орсон байсан. 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр л , нарын отрын гэрийн гадна гэмтчихсэн юм. Тухайн үед гийн толгойн ард бага хэмжээний язарсан шарх үүссэн байсан. тэр хоёр барилдаж байгаад унахдаа модон дээр уначихсан гэж надад хэлсэн. Би г яг гэмтэх үед нь гэрийн гадна байсан болохоор яаж унасаныг нь хараагүй... Бид хоёр хэнтэй ч хэрэлдэж маргалдаагүй. Бид нар огт зодоон хийгээгүй. мотоциклоос унаад толгойгоо гэмтээсэн гэж хэлсэн юм шиг байгаа юм. , нар гэртээ унтаад би мотоциклоос бензин авахаар гэрийн ар талд байсан. Гэрийн урд , , 3 л түлээний модны орчимд түлээ хагална гэж яриад зогсож байсан хэсэг хугацааны дараа газар уначихсан харагдсан. Тухайн үед ямар нэгэн хэрүүл маргааны чимээ сонсогдоогүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40-р хуудас/
Гэрч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 04-р сарын 06-ны өглөө Орхонтуул сумын хуучин төв дээр гэртээ байж байтал гэдэг залуу миний утас руу залгаад би нэг хүнээс азарган үрээ авсан юм. Чи машинаараа манай гэрт хүргээд өгөөч гэж хэлсэн. Тэгээд би йн хамт Ганаа гэдэг залуугийн гэрт очиж азарган үрээгээ аваад йн гэрт хүргэж өгсөн юм. Тэгтэл йн гэрт бас /би бүтэн нэрийг мэдэхгүй/ залуугийн хамт ирчихсэн хоол хийж байсан. Тэгээд , , бид дөрвийг байж байтал Санж гэдэг залуу адуунаас йн гэрт ирсэн. Тэгээд дахиад удаагүй байж байтал бас йн гэрт ирсэн Тэгээд бид нар , хоёрын хийж байсан хоолыг идчихээд 2,5 литрийн пиво уусан. Тухайн үед хоол нь хүрээгүй учраас би дахиж хоол хийх гэж хэдэн яс галд хийсэн. Тэр хооронд , Санж хоёр унтаад өгсөн. Харин , хоёр барилдаад байсан. болохоор мотоциклоос бензин аваад байж байсан. Тэгээд би хоол хийж байсан болохоор гэрт орж гараад байсан юм. Тэгээд би нэг гэрт орчихоод гараад ирсэн чинь газар суучихсан байж байхаар нь аас би яасан юм бэ гэж асуусан чинь барилдаж байгаад модон дээр уначихлаа гэж хэлсэн. Тэгээд би эргээд гэр лүү ороод хоолоо хийж идчихээд машинаа асаагаад гэр лүүгээ явсан. Намайг явах гэж байхад хоёр мотоцикльтойгоо явсан. Тэрнээс хойш би юу болсон мэдэхгүй миний мэдэж байгаа зүйл энэ байгаа юм. Гэрт байж байх хугацаанд маргалдаж муудалцсан зүйл болоогүй. Харин гадаа тэр хоёр хоорондоо барилдаад байсан. Пивоноос уусан, согтсон хүн бол байгаагүй, ч согтсон зүйл байгаагүй... Намайг харж байхад цохиж зодсон зүйл байхгүй... Хажууд нь л байсан байх, бусад хүмүүс нь гэрт байсан. Бид нар 2,5 литр пиво хоёрыг уусан. Тэрнээс өөр зүйл хэрэглээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41-42-р хуудас/
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын төв ороод үдээс хойш харихдаа зүс таних Харка буюу гэх залууг гуйгаад түүний машинаар гэртээ хүргүүлсэн. Би тэр үед ахтай Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын 1 дүгээр багийн Ширээ гэх газарт адуугаа оторлоод отрын гэрт байсан. Би гэртээ яваад очтол манай гэр онгорхой манай гэрт түүний найз буюу нар хоол хийгээд сууж байсан. Удалгүй ах адуунаас гэртээ ирсэн бид нар хоол идээд дуусаж байхад гэх залуу манай гэрт адуу сураглаж яваад ороод ирсэн. Тэгээд бид нар 2 литр 500 гр савтай “Гурван баавгай" гэх нэртэй пивоноос 3 савыг хувааж уусан. Би пиво дуусахын алдад нойр хүрээд байхаар нь унтаад өгсөн. Нэг сэрсэн чинь буюу гэрийн гадна нүүрээ угааж байсан. Тэр үед цаг нэлээн орой болчихсон нар жаргаж байсан санагдаж байна. гийн нүүрийг угаалгаж байхаар нь би тэр хоёроос яасан бэ гэж асуухад г заагаад энэ сая тай барилдаж байгаад уначихсан чинь толгойноос нь цус гараад байна гэж хэлсэн. Тэр үед надтай юм яриагүй. гийн нүүрийг угааж дуусаад мотоциклийнхоо ар талд суулгаад гэртээ харихаар явсан... би пиво ууж байгаад нойр хүрээд байхаар нь хэсэг дуг хийчихээд сэрэх хугацаанд л гэмтчихсэн байсан. Би түүнийг хэзээ яаж гэмтсэнийг хараагүй... манай гэрт байсан хүмүүс огт хэрэлдэж маргалдаагүй. , нар бие биеэ танихгүй тэр үед л танилцсан... Миний сонссоноор гэрийн ар талд байсан мотоциклоос бензин авч байхад нь гэрийн урд талд , нар барилдаад байсан гэсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 43-р хуудас/
Гэрч Д.ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 04-р сарын 11-ний өглөө унтаж байтал манай нөхөр адуу хайгаад явна гэж яриад байж байтал манай гэрт хөрш айлын буюу орж ирээд газар зааж өгөх талаар яриад манай нөхөр буюу нар манай мотоциклоор адууны эрэлд явсан. Тэр үед манайх Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын Хужирт гэх газарт хаваржиж байсан. Би тэр үед болон нарыг хаашаа явсныг нь мэдээгүй... Миний ойлгосноор манай нөхөрт газар зааж өгөөд замчилахаар явсан. Би тэр өдрөө тэр хоёртой холбоо барьж чадаагүй тул унтаж байхад шөнө 01-02 цаг орчимд манай нөхөр , хөрш айлын гэж дууддаг нар манай гэрт хамт орж ирээд л манай гэрт хонох гэж байгаа байдалтай байхаар нь би ор засаж өгөх үед толгой өвдөж байна гэж хэлэхээр нь би толгойг нь үзтэл толгойн хойд хэсэг нь жаахан хавдчихсан байх шиг байсан. Би түүнээс яасан юм гэж асуусан чинь яагаа ч үгүй гэж хэлээд, миний засаж өгсөн орон дээр гараад унтаад өгсөн, би ч тоолгүй унтаад өгсөн. Би тэр үед ээс та нар хүнтэй зодолдсон юм уу гэж асуухад үгүй гэж хэлсэн тул би дахин лавлаж асуугаагүй. Тэр үед архи согтууруулах зүйл хэрэглээгүй байсан. г би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэснийг нь анзаараагүй. Маргааш өглөө нь би 10 цаг орчимд сэрсэн чинь нөхөр адуугаа үргэлжлүүлэн хайхаар явчихсан... манай гэрээс хараад явчихсан. Өдөр нь ямаа самнаж байсан, маргааш нь аавтайгаа адуу зассан. Түүнээс хойш би тай уулзаагүй. Би г яагаад толгой нь бэртсэнийг тэр шөнө нь асуугаад байхад огт хэлээгүй. Манай нөхөр ч надад юм яриагүй. Би г толгойгоо яаж гэмтээснийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 45-46-р хуудас/
Гэрчгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...******* нь манай төрсөн эгчтэй гэр бүл болсон учраас би *******ыг хүүхэд байхаас нь л мэднэ. Түүнийг одоо ямар хэрэгт холбогдоод цагдаагийн байгууллагад шалгагдаж байгааг мэдэхгүй байна. ******* нь шулуун шударга зантай, сэргэлэн цовоо, хүнд хар буруу санаад байдаггүй, хөнгөн итгэмтгий сэтгэлтэй, хүнд их тусч, аливаа зүйлд хүлээцтэй хандаж, асуудлыг шийдвэрлэдэг залуу байгаа юм. Сүүлийн жилүүдэд ухаан суугаад төлөв томоотой, аливаа зүйлд их хянуур нямбай болоод байгаа. Би түүнийг их ухаан сууж, томоожсон гэдгийг ганц хоёр удаа яриад л ойлгосон. ******* нь хүнтэй маш эвсэг сайхан харьцаж, хүний ая тал олохдоо сайн, хүнтэй инээж харьцаад л байж байдаг юм. Би сүүлийн 2-3 жилд түүнийг цагдаа сэргийлэхийн байгууллагад шалгагдсан гэж сонсоогүй. Өнгөрсөн хавар л айлын хүүхэд барилдаж байгаад гэмтээчихсэн цагдаагийн байгууллагад тухайн асуудлыг нь шалгаж байгаа гэх яриа сонсогдсон. Яг хэн гэх хүүхдийг, хэзээ яаж бэртээснийг мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 47-р хуудас/
Гэрч гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...******* нь миний нөхөр ын төрсөн дүү нь байгаа юм. Би энэ айлд бэр болоод 19 жил болж байна. ******* нь манай гэрийн ойролцоо аав, ээжийнхээ малыг маллаад л амьдарч байгаа. ******* нь залуу байхдаа их хөдөлгөөнтэй, сэргэлэн цовоо хүүхэд байсан. Хүний үг сайн авдаг, их итгэмтгий, хүний үгээр залуу байгаа юм. 2012 онд шоронгоос суллагдсанаасаа хойш төлөв даруу, гэрээсээ ч холдохгүй, аав, ээж бид нарын хамт мал маллаад л байж байгаа... их сайн хүмүүжээд, амьдралын ухаан суугаад байгаа. Бид нар ч их баяртай байгаа...” гэх мэдүүлэг /хх-н 48-р хуудас/
Гэрч ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...******* нь миний төрсөн ахын бага хүү байгаа юм. Манай ах ын хамт малаа маллаж амьдардаг. Түүний эхнэр Улаанбаатар хотоос хувиараа хөлсний ажил олоод л хийгээд байж байдаг юм. 2016 оны 04-р сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод манай гэрт ирсэн. ******* нь би хүүхэдтэй барилдаж байгаад унахдаа модон дээр уначихсан чинь толгой өвдөөд зүгээр болохгүй 3-4 хоночихлоо гэж хэлэхээр нь би түүнийг толгой тархи нь хөдөлсөн байх гэж бодоод л гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн чинь тархины зураг авахуулаад л хүнд гэмтэлтэй байна хэвтэн эмчлүүлнэ гээд л шууд гэмтлийн эмнэлэгт хэвтүүлчихсэн. Би тэр болтол г хүнд бэртсэнийг нь мэдээгүй, эмнэлэгт хэвтээд, эмч нар эмчилгээ хийгээд , өөрөө толгой нь өвдөөд байна гэж хэлээд дуугаа хураагаад хүнтэй ярихгүй болохоор нь би өөрөө ч маш их сандарсан. Тэр үед гэмтлийн эмч нар өөрийг чинь хэн гэмтээсэн гэж... нилээн хэд асуусан чинь ганц удаа л нэрийг нь сайн мэдэхгүй Сайханаа гэх залуу шиг санагдаж байна. Тэр залуу л намайг гэмтээсэн гэж хэлээд өөр зүйл яриагүй. Би г хэзээ яаж гэмтсэнийг нь мэдэхгүй. аавд хэлэхдээ мотоциклтой унаад гэмтсэн гэж хэлсэн харин надад хэлэхдээ дөнгөж танилцсан хүнтэйгээ барилдаж тоглож байгаад л унахдаа модон дээр уначихсан гэж хэлээд байсан.... г барилдаж байгаад унагаж гэмтээсэн гэх гэдэг хүүхэд надтай Улаанбаатар хотод ирж уулзаад эмчилгээнд нь хэрэглээрэй гэж хэлээд 800 000 төгрөг өгсөн. Түүний өгсөн мөнгөөр г эмнэлэгт үзүүлээд томографикт 2 удаа оруулаад, гаднаас эм тариа, хоол унд зөөгөөд дуусчихсан. Үүний дараа 2016 оны 05-р сарын эхээр бид хоёр мөнгө төгрөггүй болчихсон дахин эмчилгээ хийлгэх шаардлага гарсан учраас би тай яриад боломж байвал мөнгө төгрөг шилжүүлээч гэж хэлсэн чинь хэд хоногийн дараа 700 000 төгрөг над руу шилжүүлсэн. Тухайн мөнгөөр нь г манай гэрийн ойролцоо байдаг “Баруун зүүн эрх” гэх нэртэй уламжлалтын хувийн эмнэлэгт хэвтүүлсэн. Тухайн үед надад мөнгө шилжүүлэн өгөөд байсан учраас баримтыг нь бүрдүүлэн авч чадаагүй. Би ******* түүний над руу шилжүүлсэн мөнгөөр г эмчлүүлж байгаа талаараа үргэлж хэлж байсан... Сая 7-р сард цагдаагийн байгууллагаас г дуудах үед бид нарт замын зардал гэж 300 000 төгрөг шилжүүлсэн. Тухайн мөнгөөр нь бид хоёр замын зардал хийгээд Улаанбаатар хотоос 3 удаа ирж очсон...” гэх мэдүүлэг /хх-н 49-р хуудас/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №5420 дугаартай шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт “...
1.*******гийн биед дагз ясны хугарал, хатуу бүрхүүлийн дээрхи цусан хураа, дагзны хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Уг гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-н 23-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ы өгсөн: “...Сэлэнгэ аймгийн Орхонтуул сумын ширээ гэх газар адуу хайж явж байгаад найзындаа орсон чинь ******* тэр хэд бүгдээрээ сууж байсан. Миний таньдаг хэд бүгдээрээ унтаад өгсөн. Бид нар цаана нь ганц пиво уугаад сууж байгаад ******* надтай барилдъя гээд барилдаж байгаад би *******г хавсраад хойшоо түлхтэл унахдаа модон дээр унаад толгойноос нь жоохон цус гарчихсан байсан. Тэгээд сундлаад гэр лүүгээ яваад өгсөн. Айлд очиход , , , , гэх хүмүүс байсан... Өмнө нь уугаагүй байсан. Тэнд очоод ганц архи уусан... Хохирогч нэлээн их уусан байх шиг байсан... Тэнд маргаан, зодоон болоогүй, өөрөө барилдъя гэсэн... Бид хоёрыг барилдаж байхад хажууд байсан... бид 2 бие биенээ танихгүй, тэр өдөр л танилцсан... Хохирлыг хэлсэн мөнгийг нь өгч байсан, барагдуулсан.... бид хоёрын хооронд маргаан болоогүй... уначихлаа гээд босоод ирсэн. өө уначихаж байгаа юм уу? гээд хоёулаа мотоциклтой явсан. Толгойных нь араас жоохон цус гарч байсан... Надад д хүнд гэмтэл учруулна гэсэн бодол байгаагүй... Модыг хаана байгааг ноцолдоод нэлээн удсан болохоор анзаараагүй... Богинохон мод байсан... Хохиролд банкаар 700.000, 800.000, 600.000 төгрөг өгсөн. Дараа нь энд хүрч ирээд явахад нь бичиг хийлгэж аваагүй 2.000.000 төгрөг бэлэн өгсөн... бичиг хийж өгнө гээд өгөөгүй... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгөөч ээ гэж хүсч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар *******гийн бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэж үзэж, түүнд хорих ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь 2010 оны 02-р сарын 09-ний өдөр Эрүүгийн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.2,181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсгүүдэд зааснаар 03 жил 01 сар хорих ялаар шийтгүүлж, 2012 оны 04-р сарын 12-ны өдрийн 51 дугаартай шүүгчийн захирамжаар *******ы эдлээгүй үлдсэн 05 сар 17 хоногийн ялыг хугацаанаас өмнө тэнсэн сулласан болох нь хавтаст хэргийн 91 дүгээр хуудаст авагдсан баримтаар тогтоогдож байна. Шүүгдэгч ******* нь тэнсэн хянан харгалзсан хугацаанд ямар нэг гэмт хэрэг, захиргааны зөрчилд холбогдоогүй байна.
Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.4 дэх хэсэгт зааснаар *******ы ялтай байдлыг 2012 оны 04-р сарын 12-ны өдрөөс эхлэн тоологдох бөгөөд энэ хугацаа нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1 дэх хэсэгт зааснаар өршөөлд хамрагдаж хэрэгсэхгүй болсон байна. Иймд шүүгдэгч *******ыг анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон гэж үзлээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “******* нь хохирогчтой ямар нэг маргаан хийж үүнээсээ болж барцалдаж хохирогчийг унагааж хүнд гэмтэл учруулаагүй. Хохирогчтой тоглож барилдаж байгаад түүнийг унгаасан байдаг. Иймд хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж үзэж байна” гэж мэтгэлцэж байна.
Шүүгдэгч ын үйлдлийг өөрийнхөө үйлдэлдээ хайхрамжгүй хандаж болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн. Учир нь шүүгдэгч “хохирогч С.Даваасамуу мод хагалаад, хагалж дийлдэхгүй яртай модыг хажуу тийшээ шидсэнийг нь мэдэж байсан. Мөн хохирогчтой барилцах үедээ тухайн орчинд болж байгаа байдлыг мэдэх хэмжээний согтуу байсан гэж мэдүүлж байгаа бөгөөд өөрийнхөө үйлдлийг хянаж хохирогч *******г яртай мод руу унагаахгүй байх, унагаасан тохиолдолд түүний бие махбодид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдэх бүрэн боломжтой байсан. Шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хайхрамжгүй хандсаны үр дагаварт хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан байна.
Иймд өмгөөлөгчийн хор уршиг гэм буруугүйгээр учруулсан гэж байгааг хүлээж авах боломжгүй байна.
Шүүгдэгч нь хохирогч *******д 2016 оны 04-р сарын 28-нд 800 000 төгрөг, 05-р сарын 10-нд 700 000 төгрөг, 06-р сарын 23-нд 300 000 төгрөг нийт 2 100 000 төгрөг төлсөн бөгөөд 2016 оны 07-р сарын 04-ний өдөр Цагдаагийн байгууллагад гаргасан саналдаа нэмж шалгуулах зүйл байхгүй, нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй гэсэн бол 2016 оны 08-р сарын 08-ны өдөр 89891654 дугаарын утаснаас “гомдол саналгүй, шүүх хуралд ороцохгүй” гэж мэдэгдсэн зэргээс хохирлын талаар ямар нэг гомдол, саналгүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдож гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг сайн дураараа нөхөн төлж барагдуулсан, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тодорхой хугацаагаар тэнсэн хянан харгалзаж олон нийтээс тусгаарлалгүйгээр Цагдаагийн байгууллагын хяналтад хүмүүжүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, 55.1.3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, 55.1.9 дэх хэсэгт зааснаар үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт зааснаар согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* *******ийн ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 02 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар *******д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын цагдаагийн тасагт даалгасугай.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч *******д төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Гомдол эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаагаар шүүгдэгч *******д авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.НАРАНТУЯА