Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 1455

 

      Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

                  хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2-р хороо, 5-р хороолол, Сөүлийн гудамж 11/1-р барилгын 6 давхар хаягт оршин байх “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК-ийн  нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, 6-р хороо, 6-р хороолол, Бага тойруу гудамж 44-р байр 17 тоот хаягт оршин суух Дархчууд овогт Очирцогтын Хоролсүрэн /РД:ЧА66082066/-д холбогдох,

38,943,930.28 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Бага тойруугийн 44-р байр 17 тоотын 15 м.кв талбайтай 1 өрөө орон сууц барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагч О.Хоролсүрэн, нарийн бичгийн дарга З.Баярцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Бат-Эрдэнэ, хариуцагч О.Хоролсүрэн нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид эвлэрлийн гэрээ хийж асуудлаа шийдвэрлэх болсон тул энэ гэрээний дагуу хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

Зохигчидоос шүүхэд ирүүлсэн 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Эвлэрлийн гэрээнд: Энэхүү гэрээг бид хөндлөнгийн шахалтгүй, сайн дурын үндсэн дээр байгуулав. 1.Нэхэмжлэгч “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 3,500,000 төгрөгөөр бууруулж 34,943,930 төгрөг болгон нэхэмжлэгч хариуцагч талууд эвлэрсэн болно. 2.Хариуцагч О.Хоролсүрэн нь дээрхи төлбөрийг 2017 оны 07 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон ба энэ хугацаанд барагдуулбал нийт төлбөрийг 30,000,000 төгрөг болгож багасгана. 3.Хэрэв дурьдсан 2017 оны 07 сарын 30-ны өдөр төлж барагдуулаагүй тохиолдолд нийт төлбөрийг 34,943,930 төгрөг болгож, зээлийн барьцаанд байгаа Чингэлтэй дүүрэг 6-р хороо, Бага тойруугийн 44-р байр 17 тоотын 15 м.кв 1 өрөө орон сууцыг албадан борлуулж барагдуулах болно. 4. Улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 350,169.65 төгрөгийг хуульд заасан журмаар шийдвэрлэнэ” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, эвлэрэл, хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг  шинжлэн хэлэлцээд  

  ҮНДЭСЛЭХ нь:

                    

Нэхэмжлэгч “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК-тай нь хариуцагч О.Хоролсүрэнт холбогдуулан 38,943,930.28 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Бага тойруугийн 44-р байр 17 тоотын 15 м.кв талбайтай 1 өрөө орон сууц барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Зохигчид шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх шатанд зохигчид дараах нөхцөлөөр тохиролцоонд хүрч эвлэрэн хэлэлцсэн тул тэдний эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

1.Нэхэмжлэгч “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК нь гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа 3,500,000 төгрөгөөр бууруулж 34,943,930 төгрөг болгон нэхэмжлэгч хариуцагч талууд эвлэрсэн болно. 2.Хариуцагч О.Хоролсүрэн нь дээрхи төлбөрийг 2017 оны 07 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон ба энэ хугацаанд бааргдуулбал нийт төлбөрийг 30,000,000 төгрөг болгож багасгана. 3.Хэрэв дурьдсан 2017 оны 07 сарын 30-ны өдөр төлж барагдуулаагүй тохиолдолд нийт төлбөрийг 34,943,930 төгрөг болгож, зээлийн барьцаанд байгаа Чингэлтэй дүүрэг 6-р хороо, Бага тойруугийн 44-р байр 17 тоотын 15 м.кв 1 өрөө орон сууцыг албадан борлуулж барагдуулахаар харилцан тохиролцжээ.

Ийнхүү зохигчид эвлэрсэн нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх  үзэв.      

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн  106.5, 106.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон                                              

                                                                                

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй О.Хоролсүрэнд холбогдох 38,943,930.28 төгрөгийг Чингэлтэй дүүргийн 6-р хороо, Бага тойруугийн 44-р байр 17 тоотын 15 м.кв талбайтай 1 өрөө орон сууц барьцаа хөрөнгөөс гаргуулах тухай хэргийн нэхэмжлэгч “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагаа 3,500,000 төгрөгөөр бууруулж 34,943,930 төгрөг болгон, хариуцагч О.Хоролсүрэн нь дээрхи төлбөрийг 2017 оны 07 сарын 30-ны өдрийн дотор төлж барагдуулахаар тохиролцсон ба энэ хугацаанд барагдуулбал нийт төлбөрийг 30,000,000 төгрөг болгож багасгана. Хэрэв дурдсан 2017 оны 07 сарын 30-ны өдөр төлж барагдуулаагүй тохиолдолд нийт төлбөрийг 34,943,930 төгрөг болгож, зээлийн барьцаанд байгаа Чингэлтэй дүүрэг 6-р хороо, Бага тойруугийн 44-р байр 17 тоотын 15 м.кв 1 өрөө орон сууцыг албадан борлуулж барагдуулах тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Хариуцагч О.Хоролсүрэн нь гэрээнд дурдсан 2017 оны 07 сарын 30-ны өдөр 30,000,000 төгрөгийг төлж барагдуулаагүй тохиолдолд нийт төлбөрийг 34,943,930 төгрөг болгон, зээлийн барьцаанд байгаа Чингэлтэй дүүрэг 6-р хороо, Бага тойруугийн 44-р байр 17 тоотын 15 м.кв 1 өрөө орон сууцыг албадан борлуулж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр албанд даалгасугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, 106 дугаар зүйлийн 106.6 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 350,169.66 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 245,310 төгрөгийг хариуцагч О.Хоролсүрэнгээс гаргуулж, нэхэмжлэгч “Бизнес инвест девелопмент ББСБ” ХХК-д олгосугай.

 

4.Хариуцагч нь захирамжийг сайн дураар эс биелүүлбэл шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг мэдэгдсүгэй.

 

5.Зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.НАРАНЦОГТ