Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 1487

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч                                                                      биелүүлсэнийг баталж хэргийг                                                                                     хэрэгсэхгүй болгох тухай

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Наранцогт би  Чингэлтэй дүүргийн 9-р хороо, Дэнжийн 1-0001 тоот хаягт оршин байх “Баднай” ХХК-д холбогдох Сонгинохайрхан дүүрэг, 18-р хороо, Энхтайваны өргөн чөлөө-163, “Люкс ойл” төв хаягт оршин байх “Анакс аксис” ХХК-ийн нэхэмжлэлтэй 5,000,000 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг хянаад                                                                                                                                                                           

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Анакс аксис” ХХК шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Манай компани хариуцагч “Баднай” ХХК-д холбогдуулан 2017 оны 05 сарын 26-ны өдөр “Гэрээний үүргийн гүйцэтгэл дэх 5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл тус шүүхэд гаргасан. Хариуцагч “Баднай” ХХК нь 2017 оны 06 сарын 29-ний өдөр төлбөрийг бүрэн гүйцэд барагдуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хулуийн 75 дугаар зүйлийн 75.3-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Анакс аксис” ХХК нь хариуцагч “Баднай” ХХК-иас 5,000,000 төгрөг  гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “Баднай” ХХК нь 2017 оны 06 дугаар сарын 29-ний өдөр  бүрэн гүйцэд төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75-р зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

                                                                                         ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.“Баднай” ХХК нь 5,000,000 /2017 оны 6 сарын 29-ний өдөр төлж/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэнийг баталж,  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “Анакс аксис” ХХК-ийн тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж,  47,475 төгрөгийг хариуцагч “Баднай” ХХК-иас, 47,475 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 дугаартай данснаас гаргуулж “Анакс аксис”  ХХК-д олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар захиармжид   зохигч тэдгээрийн төлөөлөгч  давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Т.НАРАНЦОГТ