Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 346

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Р.М

Хариуцагч: ТАЗ , ЗГ ХЭГ , ЗТХЯ

Гуравдагч этгээд: С.Б

Нэхэмжлэлийн шаардлага: “Зам тээврийн хөгжлийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Ажлын байрны тодорхойлолтын  В хэсэг, ТАЗ өөс ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах тухай www.csc.gov.mn сайтад тавигдсан зарын 5 дахь хэсгийн “Ажлын байранд тавигдсан шаардлага” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоон, дээрх хууль бус актын дагуу ТАЗ өөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, хариуцагч ТАЗ ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.З, хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, Г.О, хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, өмгөөлөгч Э.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: “Р.М 2010 оноос Сангийн яаманд төсөл хөтөлбөр, эдийн засаг, олон улсын хамтын ажиллагааны чиглэлийн ажил үүрэг хариуцан ажиллаж, 2015 оноос ЗТХЯ анд Далайн ашиглалт, усан замын тээврийн хэлтэст дарга, төмөр замын тээвэр хариуцсан ахлах мэргэжилтэн, мөн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга, 2018 оны 8 дугаар сараас яамны төрийн нарийн бичгийн даргын үүрэг түр орлон гүйцэтгэгчээр с ажиллаж байна.

ТАЗ өөс ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулахаар зар гаргасны дагуу Р.М миний бие бүртгүүлэхээр тус зөвлөлд албан ёсоор хандсан боловч намайг бүртгэн авч сонгон шалгаруулалтад оролцуулахаас татгалзлаа. Ийнхүү бүртгэн авахаас татгалзаж байгаа шалтгаанаа сонгон шалгаруулалтын зарын зарим шаардлагыг хангахгүй байна гэх тодорхойгүй хариултыг амаар өгсөн.

ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах тухай www.csc.gov.mn сайтад тавигдсан зарын 5 дахь хэсэгт “Ажлын байранд тавигдах шаардлага” гэсэн хэсэгт тус албан тушаалд тавих зарим шалгуур үзүүлэлт тухайлбал “Ерөнхий шаардлага”-ын “мэргэжил” гэсэн хэсэгт “Зам, тээврийн аль нэг салбарын инженер” гэж тухайн салбарын олон төрөл мэргэжлүүдээс зөвхөн “инженер” гэсэн ямар үндэслэлээр онцгойлон сонгосон нь ойлгомжгүй мэргэжлийг тусгайлан нэр заасан байх бөгөөд “энэ нь аль нэг салбарын байх” гэж зааснаар дээрх шалгуур үзүүлэлтийг улам тодорхойгүй болгожээ.

Мөн дээрх зүйл, хэсэгт “инженер” гэсний ард “эдийн засагч“ гэж оруулан тухайн салбарт нэг бол “инженер" эсхүл “эдийн засагч" гэсэн хоёр төрлийн мэргэжилтэй хүн мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх боломжтой бусад төрөл мэргэжлийн хүмүүс ахиж, дэвших, салбарын удирдлагаар ажиллах боломжгүй гэсэн хууль бус шаардлагыг шууд тулган заажээ.

Гэтэл үнэн чанартаа Зам, тээвэр хөгжлийн салбарт эдийн засгийн асуудал голлох байр эзэлдэггүй, тухайн салбарыг эдийн засгийн мэдлэг, мэргэжлээр удирдах боломжгүй, нөгөө талаас тус салбарын олон төрөл мэргэжлээс ганцхан инженерийн мэдлэг, мэргэжлээр тухайн салбарыг үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, мэргэжлийн удирдлагаар хангах нь өрөөсгөл бөгөөд бололцоогүй нь хэнд ч ойлгомжтой билээ.

Мөн зарын “Ажлын байранд тавигдах шаардлага” гэсэн хэсгийн “Туршлага” гэсэн хэсэгт хамаарах шалгуурыг “Зам, тээврийн салбарт 10-аас доошгүй жил, төрийн албанд 8-аас доошгүй жил ажилласан байх гэж, мөн “Ур чадвар” гэсэн хэсэгт хамаарах шалгуурт “Зам тээврийн салбарын зөвлөх инженерийн зэрэгтэй” гэж оруулсан нь хэн нэгэн “инженер, эдийн засагч”-д тусгайлан зориулж боловсруулсан байж болзошгүй гэх үндэслэлийн өөрийн эрхгүй төрүүлж, энэ мэт бүрхэг шаардлагаар миний адил тухайн албан тушаалд өрсөлдөх сонирхолтой хүмүүст хууль, журмаас гадуур хориг, хязгаарлалт тогтоон Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох болон Төрийн албаны тухай хуульд заасан “төрийн албан өрсөлдөх тэгш боломжоор хангагдах” эрхэнд халдаж, хуулиас гадуур шударга бус шалгуур тогтоон хүний эрхийг хязгаарласан нөхцөл байдал бий болгожээ.

Тухайн ажлын байранд тавигдах мэргэжлийн шалгуурыг энэ мэтээр явцууруулан заасан атлаа “боловсрол” гэсэн хэсэгт “Дээд, бакалавр” гэсэн хэт ерөнхий бөгөөд яамны мэргэжлийн удирдлагыг хэрэгжүүлэх, тэргүүн түшмэлийн зэрэг дэв бүхий ажлын байранд тавигдах боловсролын шалгуур үзүүлэлт нь түүнээс доош албан тушаалд тавигдах боловсролын шаардлагаас ч хэт доогуур байгаа нь хэн нэгэн этгээдэд зориулан тусгайлан боловсруулсан байж болох дээрх хардлагыг улам итгэл үнэмшилтэй болгож байна.

Гэтэл тухайн сонгон шалгаруулалт явуулах үед дагаж мөрдөж байсан Төрийн албаны тухай хууль болон Улсын Их Хурлын 2003 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д албан тушаалд тавигдах шалгуур үзүүлэлтэд ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй байхад энэ мэтээр хууль, журмаас гадуур үндэслэлгүй шалгуур үзүүлэлтийг тулгаж байгаа нь хэн бүхэн тэгш боломжийн үндсэн дээр тухайн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болгож, Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуулиар олгогдсон иргэний эрхийг хязгаарласан үйлдэл болжээ гэж үзэж байна.

Ажлын байрын тавигдах шаардлагыг боловсруулсан Зам тээвэр хөгжлийн яам, ЗГ ХЭГ  нар баталсан. Үүний дагуу 12 дугаар сарын 27-ны өдөр сонгон шалгаруулалтыг явуулсан ТАЗ ийн хариуцагчаар татсан. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга болон Зам тээвэр хөгжлийн яамны сайд нар хамтран баталсан ажлын байрны тодохойлолтод заасан шаардлагыг үндэслэж ажлын байрны тодорхойлолтыг боловсруулсан гэж үзэж байгаа. Нотлох баримтаар эдгээр байгууллагууд зарын үндэслэл болгож ирүүлсэн ажлын байрны тодорхойлолт нь тайлбараар харагдаж байгаа.

Тодорхойлолт болон зарын тавигдах шаардлага нь өөрөө хуульд нийцээгүй учир илт хууль  бус болохыг тогтоолгоод үүнд үндэслэж хийгдсэн ТАЗ ийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болно. Зарын 5 дахь хэсгийг ТАЗ ийн тайлбарсанаар ЗГ ХЭГ  болон Зам тээвэр хөгжлийн яам боловсруулсан тухай нотлох баримт ирсэн. Үүнийг үндэслэж тус хоёр байгууллага хариуцагч болж байгаа юм.

Энэ нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно” гэсэн хуулийн үндэслэлийг бүрэн хангаж байх тул ТАЗ өөс ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах тухай www.csc.gov.mn сайтад тавигдсан зарын 5 дахь хэсгийн “Ажлын байранд тавигдсан шаардлага” гэсэн хэсэг нь илт хууль бус болохыг тогтоон, дээрх хууль бус актыг үндэслэн ТАЗ өөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцож өгнө үү. Илт хууль бус захиргааны актаар ТАЗ  сонгон шалгаруулалт явуулж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Эрх бүхий албан тушаалтан мөн эсэх, ТАЗ д хүргүүлсэн эсэхтэй бид маргаагүй.” гэв.

Хариуцагч ТАЗ  шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: "Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ХЭГ/2621 тоот албан бичгээр Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулж, дүгнэлт гаргаж өгнө үү гээд тус ажлын байрны тодорхойлолтыг хавсралтаар ТАЗ д ирүүлсэн.

ТАЗ  дээрх албан тоотын дагуу ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны сул орон тоог www.csc.gov.mn цахим хаягт олон нийтэд нээлттэй байршуулж сонгон шалгаруулалтыг зохион байгуулсан.

ТАЗ  ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын Ажлын байр /албан тушаал/-ын тодорхойлолт “В.Тавигдах шаардлага”-ыг батлаагүй, мөн батлах эрхгүй болно.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын “Гурав”-ын 11-т “Томилох эрх бүхий этгээд нь энэ журмын 9-ийн “а”-д заасан удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалд ажиллах удирдах ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт ТАЗ д ирүүлнэ.” гэж, мөн журмын 12-т “Удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байна” гэж заасан тул иргэн Р.Мий нэхэмжлэлд дурдсан дээрх шаардлага үндэслэлгүй.

Сонгон шалгаруулалтыг ТАЗ  холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулсан. Нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж байгаа албан тушаалын тодорхойлолтод тавигдсан В-ийн 5 дахь шаардлагад дурдагдаж байгаа мэргэжил, боловсрол, туршлага гэдгийг хариуцагчийн зүгээс хүчингүй болгож тогтоо хүсэлт гаргаж байгаа. ТАЗ ийн сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг зарлаж бүртгээд сонгон шалгаруулалт хийгээд тухайн албан тушаалд нэр дэвшүүлэх процессын үйл ажиллагааг хууль тогтоомжийн хүрээнд ажлыг хариуцаж гүйцэтгэдэг. Тухайн албаны тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд ажлын байранд тавигдах тодорхойлолтыг 2003 оны Улсын Их Хурлын баталсан удирдах ажилтныг сонгон шалгаруулах журамд томилох эрх бүхий албан тушаалтан өөрөө батлан гэж заасан.

Батлагдаж ирүүлсэн албан тушаалын хувьд сонгон шалгаруулалт хийгдсэн байгаа. Бүртгэл дээр Р.М гэдэг хүн ирсэн. Тэр хүн өөрөө мэргэжлийн шаардлага хангахгүй байсан учраас бүртгээгүй байгаа. Агентлагийн дарга өөрөө Төсвийн тухай хуульд заасан төсвийн шууд захирагч байгаа. Өөрөөр хэлбэл тухайн яамны төсвийн хөрөнгийг шууд захиран зарцуулж хяналт тавьж үйл ажиллагаа тайлагнадаг.” гэв.

Хариуцагч Зам тээврийн хөгжлийн яамны итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

“...Нэхэмжлэгчийн “... зам, тээврийн салбарын аль нэг инженер” гэж тухайн салбарын олон төрөл мэргэжлүүдээс зөвхөн “инженер” гэсэн ямар үндэслэлээр онцгойлон сонгосон нь...” гэж дурдсан нь ТАЗ ийн 2004 оны дугаар 34 “Загвар, зааврыг батлах тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт боловсруулах зааврын 1.1-т заасан шаардлагын дагуу тус албан тушаалын ажлын байрны тодорхойлолтыг баталсан төдийгүй аль нэг салбарын инженер гэдэг цар хүрээнд ЗТХЯ ны чиг үүрэгт хамаарах “төмөр зам, авто зам, автотээвэр, агаарын тээвэр, усан зам, далайн тээвэр” зэрэг аль ч салбарын инженерүүдэд нээлттэй байхаар тусгасан.

Монгол Улсын төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.4-т төсвийн шууд захирагчийн бүрэн эрх нь Төрийн захиргааны төв байгууллагын Төрийн нарийн бичгийн даргад байхаар заасан байна.

Энэхүү хуулийн заалтын хүрээнд тус албан тушаалтны ажлын онцлог нь  яамны өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд эдийн засгийн ур чадвар, мэдлэгтэй байх шаардлагыг бий болгодог.

Мөн нэхэмжлэгч "... тухайн салбарыг эдийн засгийн мэдлэг, мэргэжлээр удирдах боломжгүй...”, “... инженерийн мэргэжлээр тухайн салбарын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж мэргэжлийн удирдлагаар хангах нь өрөөсгөл бөгөөд бололцоогүй нь хэнд ч ойлгомжтой” гэсэн нь үүнийг хэрхэн нотолж байгаа, ямар мэргэжилтэй хүн тухайн албан тушаалд тохирч нийцэхийг яаж баталж байгаа нь тодорхойгүй байна.

ЗТХЯ ны газрын даргын батлагдсан ажлын байрны тодорхойлолтуудаас түүвэрлэн үзэхэд Төрийн захиргааны удирдлагын газар,Төмөр

зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын батлагдсан ажлын байрны тодорхойлолтын туршлага хэсэгт “Мэргэжлээрээ 10-аас доошгүй жил, албанд 8-аас доошгүй жил ажилласан байх” гэж ажлын туршлагыг нийтэд тодорхойлсон байна.

Үүнээс үзэхэд Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалаас шатлал доогуур албан тушаалтанд тавигдсан ажлын туршлага нь сонгон шалгаруулалт зарлахад тавигдсан ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байрны тодорхойлолттой адил түвшинд тусгагдсан байгаа нь нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “...төрийн албанд өрсөлдөх тэгш боломжоор хангагдах ...” гэж тусгасан эрхийг хязгаарлаагүй.

ТАЗ ийн 2004 оны 34 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан журамд “Туршлага” гэсний арын “Чухал шаардлагатай” гэсний доорх зайд ажил эрхлэгчийн тухайн албан тушаалд орохоос өмнө эрхэлж байсан үйл ажиллагааны туршлагыг “Төрийн албанд 10-аас доошгүй жил, үүнээс 3-аас доошгүй жилд нь удирдах албан тушаалд ажилласан” гэх мэтээр тухайн албан тушаалыг эрхлэхэд зайлшгүй шаардлагатай тодорхой албан тушаалд ажилласан жилийн хугацааг тодорхойлж бичнэ.

Харин “Туршлага” гэсний арын "Шаардлагатай” гэсний доорх зайд “Хувийн хэвшилд удирдах албан тушаал 2-оос доошгүй жил эрхэлсэн байх” гэх мэт шаардлагыг тавьж болно” гэж заасан нь нэхэмжлэлд дурдсан “... үндэслэлгүй шалгуур үзүүлэлтийг тулгаж байгаа ...” гэсэн нь няцаагдаж байна.

Мөн тус журамд "Ур чадвар” гэсний ард “Чухал шаардлагатай”, “Шаардлагатай” гэсний доорх зайд тухайн ажлын байранд үр дүнтэй ажиллахад шаардагдах ур чадварыг ТАЗ ийн 2003 оны 7 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн төвшин,төрийн үйлчилгээний албан хаагчийн үр дүнгийн гэрээг үнэлж, дүгнэх журам”-ын 10.3-д тодорхойлсон мэдлэг чадварын үзүүлэлтүүд болон ТАЗ ийн 2004 оны 18 дугаар тогтоолоор баталсан “Хувийн хэрэг хөтлөх журам”ын “Төрийн албан мэдээллийн анкет” гэсэн 1 дүгээр хавсралтын 4 дэх хэсэг дэх “Ур чадварын талаарх мэдээлэл”-ийн хэсэгт заасан ур чадварын үзүүлэлтүүдтэй уялдуулж тодорхойлно“ гэж заасантай нийцүүлэн шалгуурыг боловсруулсан байна.

Нэхэмжлэгч “... боловсрол гэсэн хэсэгт бакалавр гэсэн хэт ерөнхий ....боловсролын шалгуур үзүүлэлт нь түүнээс албан тушаалд тавигдах боловсролын шаардлагаас ч хэт доогуур ...” гэж дурджээ. Гэтэл Зам, тээврийн хөгжлийн сайдын 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 01/5121 тоот албан бичгээр Засгийн газрын  хэрэг эрхлэх газарт хүргүүлсэн албан тоотын хавсралтын боловсрол хэсэгт Дээд боловсролын магистр болон түүнээс дээш зэрэгтэй” гэж хүргүүлсэн байдаг.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 12-т “Удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байна” гэж заасны дагуу томилох эрх бүхий этгээд болох Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга П.З*******, Зам, тээврийн хөгжлийн сайд Я.С*******   нар   2018   оны  11   дүгээр  сарын  29-ны  өдөр хамтран  баталснаар нэхэмжлэгчийн  нэхэмжлэлд  дурдсан "...  төрийн  жинхэнэ албаны  удирдах  албан тушаалд томилогдох албан тушаалтныг сонгон шалгаруулах журамд”-д албан тушаалд тавигдах шалгуур үзүүлтэд ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүй байхад ...” гэсэн нь  үгүйсгэгдэж байна.

Иймд иргэн Р.Мий гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.9-д “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье.гэв.

Хариуцагч Засгийн газрын хэрэг эрхлэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

...ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан
тушаалын ажлын байрны сул орон тоо гарсан тул сонгон шалгаруулалт зарлаж,
шинээр Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд жинхлэн томилох хүртэл
нэхэмжлэгч Р.Мийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байсан.

Төрийн захиргааны төв байгууллагын удирдах албан тушаалтны орон тоог удаан хугацаагаар сул байлгаж болохгүй тул Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар
тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ХЭГ/2621 тоот албан бичгээр ТАЗ д захиалга хүргүүлсэн.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ
албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-
ын Гурав дахь хэсгийн 11-т “Томилох эрх бүхий этгээд нь энэ журмын 9-ийн "а"-д
заасан удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан
тушаалд ажиллах удирдах ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны
тодорхойлолтын хамт ТАЗ д ирүүлнэ”, мөн журмын 12-т “Удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байна” гэж тус тус заасны дагуу ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт хүргүүлсэн.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн сонгон шалгаруулалтад оролцох эрхийг ямар нэг байдлаар хязгаарласан зүйлгүй болно. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байх тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.гэв.

Гуравдагч этгээд С.Б шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа:

Р.Мий нэхэмжлэлд гуравдагч этгээдийн зүгээс дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Миний бие 1992 онд Ардын армын 133 дугаар ангийн Ротын техникийн орлогчоор  томилогдон Зам, тээврийн салбарт ажиллаж эхэлсэн.

Үүнээс хойш 1993-1994 онд Ш******* ХХК-д инженер, 1998-2002 онд ******* ХХК-д ЗХД-ийн багш, 2002-2005 онд ******* ХХК-ийн захирал, 2005-2006 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Тээврийн үйлчилгээний төвийн инженер, 2006-2009 онд Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны харьяа Тээвэр  үйлчилгээний  төвийн Хяналт шалгалтын албаны дарга, 2009-2012 онд Автотээврийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, 2012-2016 онд Зам, тээврийн яаманд Ахлах мэргэжилтэн, 2016-2019 он хүртэл ЗТХЯ ны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар тус тус ажилласан бөгөөд автотээврийн салбарт тасралтгүй 26 жил үүнээс 14 жил Зам, тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны болон төрийн захиргааны төв байгууллагад шатлан дэвших зарчмын дагуу ажиллаж байна.

ТАЗ өөс 2018 оны 11 дүгээр сард өөрийн /www.csc.gov.mn/ цахим хуудсанд байршуулсан ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байранд сонгон шалгаруулалт зарласан зарын дагуу оролцохоор холбогдох журмын дагуу бүртгүүлж, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр шалгалтад оролцсон.

Тухайн үед Улсын Их Хурлын 2003 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам” хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бөгөөд уг журмын дагуу шалгалт өгч Ерөнхий шаардлага - 23,9, Удирдах ур чадварын түвшин - 30, Ярилцлага - 14,5 гэсэн үнэлгээг тус тус авч нийт 68,4 оноог авч тэнцсэн тул Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд томилогдсон.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсгийн 52.2.4 дэх заалтад “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”-ийг нэхэмжлэлд зайлшгүй тусгана гэж заасан боловч нэхэмжлэгч үндэслэлээ тодорхой тусгаагүй бөгөөд өөрийн таамаг, байж болзошгүй гэсэн хардлагын үүднээс нэхэмжлэл гаргасан байна.

Тухайлбал нэхэмжлэлд дурдсанаар "... Төрийн албаны тухай хууль болон Улсын Их Хурлын 2003 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-д албан тушаалд тавигдах шалгуур үзүүлэлтэд ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй байхад энэ мэтээр хууль, журмаас гадуур үндэслэлгүй шалгуур үзүүлэлтийг үндэслэж байгаа нь хэн бүхэн тэгш боломжийн үндсэн дээр тухайн сонгон шалгаруулалтад оролцох боломжгүй болгож ...” гэсэн байна.

Гэтэл Улсын Их Хурлын 2003 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар  тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 6-д “Төрийн жинхэнэ албан тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлага, ёс зүйн хэм хэмжээ, Төрийн жинхэнэ албан тушаал эрхлэх болзол хангасан Монгол Улсын иргэн сонгон шалгаруулалтад орно" гэж тодорхой заасан байхад албан тушаалд тавигдах шалгуур үзүүлэлтэд ямар нэг хязгаарлалт тогтоогоогүй гэсэн нь нэхэмжлэл үндэслэлгүй байгааг нотолж байна.

Мөн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ "...хэн нэгэн этгээдэд зориулан тусгайлан            боловсруулсан байж болох дээрх хардлагыг улам итгэл үнэмшилтэй болгож байна”, “...Монгол Улсын Үндсэн хууль болон Төрийн албаны тухай хуулиар олгогдсон иргэний эрхийг  хязгаарласан  үйлдэл  болжээ  гэж  үзэж  байна”  гэснээс  үзвэл   хууль   зөрчсөн  гэх тодорхой  үндэслэл  байхгүй  бөгөөд өөрийн хардлагын үүднээс нэхэмжлэл гаргаж байгаагаа нотлон илэрхийлсэн байна.

Иймд нэхэмжлэгч Р.Мий ТАЗ д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсгийн 106.3.14-т “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох” гэж заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсье” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р.М тус шүүхэд “Зам тээврийн хөгжлийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Ажлын байрны тодорхойлолтын  В хэсэг, ТАЗ өөс ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах тухай www.csc.gov.mn сайтад тавигдсан зарын 5 дахь хэсгийн “Ажлын байранд тавигдсан шаардлага” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоон, дээрх хууль бус актын дагуу ТАЗ өөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар зэргийг үнэлж дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Р.Мээс “... сонгон шалгаруулалтын зарын 5 дахь хэсэгт “Ажлын байранд тавигдах шаардлага”-ын “мэргэжил” гэсэн хэсэгт “Зам, тээврийн аль нэг салбарын инженер” “...эдийн засагч“ гэж оруулсан,  “боловсрол” гэсэн хэсэгт “Дээд, бакалавр” гэсэн хэт ерөнхий байдлаар оруулсан, “Туршлага” гэсэн хэсэгт хамаарах шалгуурыг “Зам, тээврийн салбарт 10-аас доошгүй жил, төрийн албанд 8-аас доошгүй жил ажилласан байх гэж, мөн “Ур чадвар” гэсэн хэсэгт хамаарах шалгуурт “Зам тээврийн салбарын зөвлөх инженерийн зэрэгтэй” гэж оруулсан нь Үндсэн хуулиар олгогдсон ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох болон Төрийн албаны тухай хуульд заасан “төрийн албан өрсөлдөх тэгш боломжоор хангагдах” эрхийг зөрчсөн.” гэж маргажээ.

Хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалын ажлын байрны сул орон тоо гарсан тул сонгон шалгаруулалт зарлаж, шинээр Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд жинхлэн томилох хүртэл нэхэмжлэгч Р.Мийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байсан. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу сонгон шалгаруулалт явуулсан.” гэж тайлбарлажээ.

Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 12-т “Удирдах албан тушаалтны албан тушаалын тодорхойлолтыг томилох эрх бүхий этгээд баталсан байна.”, мөн Гурав дахь хэсгийн 11-т “Томилох эрх бүхий этгээд нь энэ журмын 9-ийн "а"-д заасан удирдах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн албан тушаалд ажиллах удирдах ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт ТАЗ д ирүүлнэ.” гэж заасны дагуу ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтыг Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Зам, тээврийн хөгжлийн сайдаас хамтран  баталжээ.

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Зам тээврийн хөгжлийн сайдаас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр баталсан ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын дагуу Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний ХЭГ/2621 дугаар албан бичгээр ЗТХЯ ны төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах захиалгыг ТАЗ д хүргүүлснээр ТАЗ өөс ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах тухай зарыг www.csc.gov.mn сайтад нээлттэй зарлаж, 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр зохион байгуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Зам тээврийн хөгжлийн сайдаас 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр баталсан ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын Ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолтын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга гарын үсэг зурсан  огноо 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрөөр бичигдсэн нь илтэд техникийн шинжтэй алдаа байх тул уг ажлын байрны тодорхойлолтыг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт дурдсанчлан илт хууль бусад тооцох үндэслэлгүй гэж дүгнэв.

ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын ажлын байранд тавигдах шаардлага нь ТАЗ ийн 2004 оны  34 дүгээр тогтоолоор батлагдсан Ажлын байр (албан тушаал)-ны тодорхойлолт боловсруулах зааврын 1.1-т заасан шаардлагын дагуу боловсруулагдаж, яамны өдөр тутмын үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай шалгуурыг тавьсан байх тул нэхэмжлэгчийн “...төрийн албанд өрсөлдөх тэгш боломжоор хангагдах ...” эрхийг хязгаарласан гэж үзэх боломжгүй байна.

ТАЗ ийн хувьд Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн ХЭГ/2621 тоот албан бичгээр ирүүлсэн захиалгын дагуу  ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулж, дүгнэлт гаргасны дагуу Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцсон С.Б ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогджээ.

Харин нэхэмжлэгч Р.М захиалагчаас ирүүлсэн дээрх шаардлагыг хангаагүй тул  ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд зарласан сонгон шалгаруулалтад бүртгэгдээгүй байдаг.  

Иймээс ТАЗ өөс Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 35 дугаар зүйлийн 35.1.6-д заасны дагуу зохион байгуулсан ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт зарлан явуулж, дүгнэлт гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байх тул нэхэмжлэгч Р.Мий  “Зам тээврийн хөгжлийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Ажлын байрны тодорхойлолтын  В хэсэг, ТАЗ өөс ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах тухай www.csc.gov.mn сайтад тавигдсан зарын 5 дахь хэсгийн “Ажлын байранд тавигдсан шаардлага” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоон, дээрх хууль бус актын дагуу ТАЗ өөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн /2002 оны/ 35 дугаар зүйлийн 35.1.6, заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Р.Мий ТАЗ , ЗГ ХЭГ , ЗТХЯ анд тус тус холбогдуулан гаргасан “Зам тээврийн хөгжлийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр баталсан Ажлын байрны тодорхойлолтын  В хэсэг, ТАЗ өөс ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд сонгон шалгаруулалт явуулах тухай www.csc.gov.mn сайтад тавигдсан зарын 5 дахь хэсгийн “Ажлын байранд тавигдсан шаардлага” гэсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоон, дээрх хууль бус актын дагуу ТАЗ өөс 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдөр ЗТХЯ ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд явуулсан сонгон шалгаруулалтыг хүчингүйд тооцуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл, гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.АДЪЯАСҮРЭН