| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2022/0079/Э |
| Дугаар | 150 |
| Огноо | 2022-02-07 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Бат-Эрдэнэ |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 150
2022.02.07 2022/ШЦТ/150
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүгдэгч Ц.Л, Т.Д, Э.Э нар өөрөө өөрсдийгөө өмгөөлөн
нарийн бичгийн дарга Б.Хулан,
Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ нарыг оролцуулан эрүүгийн 2106 00000 1654 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Ц.Л, 2000 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Дундговь аймгийн Эрдэнэдалай суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эх, 2 ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 3 дугаар гудамж 78 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 117 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, /РД: /,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Э.Э, 2001 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Кино урлагийн Дээд сургуулийн 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Холбоо толгойн 43 дугаар гудамж 995б тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: /,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Т.Д, 2002 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, Эмнэлгийн 17 дугаар гудамж, 293б тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, /РД: /,
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Э.Э, Ц.Л, Т.Д нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39в байрны гадна хойд талын задгай талбай дээр байсан иргэн Ж.Энхмаагийн эзэмшлийн 66-08 УАА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн яндан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Ж.Энхмаад нийт 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт:
Хавтас хэрэгт авагдан шүүхий хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.Э, Ц.Л, Т.Д нар нь бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39в байрны гадна хойд талын задгай талбай дээр байсан иргэн Ж.Энхмаагийн эзэмшлийн 66-08 УАА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн яндан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Ж.Энхмаад нийт 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Дээрх шүүгдэгч Э.Э, Ц.Л, Т.Д нар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйл баримт нь:
- Шүүгдэгч Э.Э шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Ц.Л шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг.
Шүүгдэгч Т.Д шүүх хуралдаанд мэдүүлсэн: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Ж.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2021 оны 8 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39В байрны гадна өөрийн эзэмшлийн 66-08 УАА улсын дугаартай Приус-20 маркийн автомашинаа байрлуулаад гэртээ очсон. Өглөө 9 цагт машин дээрээ ирээд машинаа асаахад маш хүчтэй дуугараад байхаар нь бууж харахад миний машины яндан алдагдсан байсан болохоор цагдаад дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/, “Дамно” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 58-59/, Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16/, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-16/, Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/
Дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, оролцогч нарын хуулиар хамгаалсан эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр нотлох баримтуудыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн гүйцэд шалгаж, тогтоосон байх ба шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.
Прокуророос шүүгдэгч Ц.Л, Т.Д, Э.Э нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ц.Л, Т.Д, Э.Э нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Улсын яллагч “Шүүгдэгч Э.Э, Ц.Л, Т.Д нарыг бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 39в байрны гадна хойд талын задгай талбай дээр байсан иргэн Ж.Энхмаагийн эзэмшлийн 66-08 УАА улсын дугаартай Тоёота Приус-20 маркийн тээврийн хэрэгслийн яндан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, иргэн Ж.Энхмаад нийт 2.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай.” гэх дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нар гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Хохирогч Ж.Энхмаа нь хохирол төлбөр бүрэн төлөгдсөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:
Шүүх шүүгдэгч Э.Э, Ц.Л, Т.Д нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд бусдад учруулсан хохирлыг сайн дураар нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал бөгөөд тэдгээрт хуульд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүх шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдлыг нь харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Э.Э, Ц.Л, Т.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.
Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа эд мөрийн баримтаар хураагдсан 56.1 кг жинтэй нүүрсэн яндангийн бэлдцийг албадан борлуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Э.Э, Ц.Л, Т.Д нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Э, Ц.Л, Т.Д нарт тус бүр 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Э, Ц.Л, Т.Д нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт найман дээшгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Э, Ц.Л, Т.Д нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа 56.1 кг жинтэй нүүрсэн яндангийн бэлдцийг албадан борлуулж улсын төсөвт шилжүүлэхийг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Э.Э, Ц.Л, Т.Д нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Э, Ц.Л, Т.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР