Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/42

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч М.Берикбол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Манлайбаяр,

Шүүгдэгч *********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Майдарын Баасанцэрэнд холбогдох эрүүгийн 2138000000552 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

, хэрэг хариуцах чадвартай, регистрийн РБ97040415 дугаартай,

Шүүгдэгч *********************нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Дөшийн өвөр” гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *********************37 хонь, 9 ямааг хулгайлж олон тооны мал хулгайлсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч *********************нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Дөшийн өвөр” гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *********************37 хонь, 9 ямааг хулгайлж олон тооны мал хулгайлж 7,390,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2138000000552 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч М.Баасанцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “Би хохирогч Даваадоржид 9 ямаа, 37 хонь өөрийн малаас тоолж өгсөн...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

       Хохирогч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Хонио тоолоход 37 хонь, 9 ямаа дутсан байсан. Ингээд эрж хайсан боловч олдоогүй. Тэгсэн 2021 оны 09 сарын 26-нд Маншиг гэдэг залуу 2021 оны 09 дүгээр сарын 10-ны үеэр хотоос хүмүүс ирж тууврын мал Арбулаг, Баянзүрх, Улаан-Уул сумдаас хонь аваад бараг 2000-аад хонь туугаад Дархан руу явсан байна лээ гэсэн. Үүнийх нь дагуу Арбулаг сумын хэсгийн төлөөлөгчийн хамт тууврын малыг Хутаг-Өндөр сумын гуртын гүүрний хажууд байхад нь олоод мал авсан хүнтэй нь уулзаж хонио шүүж үзэхийг хүсэхэд зөвшөөрсөн. Ингээд тухайн тууврын хонин дотроос хонио шүүж үзэхэд манай будагтай, имтэй хонинууд байсан. Тухайн хонинууд 30 орчим хонь 9 ямаа байсан. Тухайн тууж байсан мал 2500 гаруй хонь байгаа гэж байсан. Тухайн хониноос олж тоолоход маш хүндрэлтэй юм байна лээ. Би өөрөө морь унаад хонин дундуур нь явж тоолоход 30 орчим хонь 9 ямаагаа тоолсон. Ингээд би хонь авсан гэх хүнтэй уулзаад энэ хонь ямааг хэн гэдэг ямар хүн өгсөн юм бэ гэхэд дэвтэр гаргаж ирж үзүүлээд Цэрэн гэдэг бага шиг залуу байсан. Надад яг нэг будагтай, нэг имтэй 37 ширхэг эр, эм нийлсэн хонь болон 9 эр ямааг өгсөн. Тухайн хүний нэр дугаар нь энэ байна гээд харуулсан утасных нь дугаар 99492429 гэсэн дугаар мөн хонь ямааны мөнгийг шилжүүлсэн данс байсан. Би мал авч явж байгаа хүнээс энэ хонь ямааг хэзээ өгсөн бэ гэж асуухад 9-р сарын 10-ны өдөр Ганжуур гэдэг айлын Арбулаг сумын төвийн хажууд байдаг эзгүй хаваржаан дээр хашиж байж байгаад 2021 оны 09 сарын 11-ний өглөө манай тууврын хонь хөдлөхийн өмнө надад өгсөн...Надад Баасанцэрэнгээс 37 хонь 9 ямаа тоогоор ирсэ...” гэх мэдүүлэг (хх-ийн 12-14, 17-р хуудас),

       Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...*********************гэдэг залуу 2021 оны 09 дүгээр сарын 11-ний өглөө намайг Хоовон буюу Бат-Эрдэний гаднаас хөдлөх гэж байхад Баасанцэрэн гэх залуу саарал өнгийн дээлтэй улаан өнгийн мотоцикльтой ирээд надад хонь өгөх гэсэн юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гээд дагаж яваад Арбулаг сумын зүүн талд хөлгүй нэг хашаан дээр очиход хонь ямаа хашсан байсан. Тэгээд би Хоовон манай хөгшин Бямбасүрэн нар бүгдээрээ тоолоод үзэхэд 37 хонь 9 ямаа байсан. Тэгээд авахаар болоод тохиролцоод хонины суурьтайгаа нийлүүлсэн. Тэгээд тэр өдөр хагас сайн өдөр байсан болохоор мөнгийг өгөөгүй. Тэр залуугийн 5890190929 гэсэн Цолмонлувсан ард нь бас нэг дагавар нэртэй дансны дугаарыг аваад 1 дэх өдөр өглөө хийхээр болоод явуулсан. Тэгээд мөнгийг нь 2021 оны 09 дүгээр сарын 13-нд өглөөгүүр дансанд нь хийгээд Цолмонлувсан гэдэг хүн рүү мөнгө хийлээ шүү гэж хэлэхэд урдаас юун мөнгө гэж асуухаар нь хонины мөнгө гэж хэлсэн чинь ан за, за гэж байсан. 4,415,000 төгрөгөөр зарсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 19-20-р хуудас),

       Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Баасанцэрэн хонь сумын төвийн зүүн талд хөлгүй Ганжуурын хашаанд хашсан байгаа гэж хэлээд бид хэд дагаад очиход Ганжуурын хашаан дотор 37 хонь, 9 ямаа байсныг би Энхбат ах эхнэр Бямбаа нар бүгд тоолж авахаар болоод би хонийг хүлээж аваад хониндоо нийлүүлсэн юм...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-р хуудас),

        Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Даваадорж гэдэг залуу над руу залгаад би хэдэн хонь алдсан юм. Тэгсэн танай хүү Баасанцэрэн аваад хүнд өгсөн байна гэж хэлсэн...Цагдаагийн газрын ахмад Ганням руу залгаж асуухад танай хүүхэд айлын хонь авсан байсан гэж утсаар хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-р хуудас),    

       Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Цэрэн малын мөнгө энэ данс руу хийчих гэсэн гээд миний 5890190929 дансыг хэлсэн. Тэгэхээр нь би Цэрэнг өөрийнхөө малыг зараад тэр мөнгө нь орж ирэх гэж байгаа юм байна гэж ойлгоод зөвшөөрсөн. Тэгээд миний дансанд 4,415,000 төгрөг орж ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31-р хуудас),

       Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Баасанцэрэнгээс өөрөөс нь л мэдсэн...хонь хулгайлсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 33-34-р хуудас),

       Гэрч *********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Миний төрсөн ах *********************миний Хаан банкны 5892111811 гэсэн данс руу 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр байхаа 1 сая төгрөг хийсэн байсан. Баасанцэрэн ах миний дансны дугаарыг сайн мэддэг юм. Тэгээд тэр 1 сая төгрөгөө 2021 оны 11 дүгээр сарын эхээр буцааж авсан. Тэр 1 сая төгрөг нь ямар учиртай мөнгө болохыг мэдээгүй. Баасанцэрэн ах надад юм хэлж яриагүй. Баасанцэрэн ахын хулгай хийж авсан гэх Даваадорж гуайд би өөрөө 2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 9 ямаа, 37 хонь өөрийн малаас тууж хүлээлгэн өгсөн. 9 ямаа соёолонгоос дээш насны, 15 эр төлөг, шүдлэн, бусад нь дан эм хонь аваачиж өгсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 36-37-р хуудас),

      Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 39-40-р хуудас),

      Хохирогч *********************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ,

      Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 52-68-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2138000000552 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч *********************нь Хөвсгөл аймгийн Арбулаг сумын 2 дугаар багийн нутаг “Дөшийн өвөр” гэх газраас 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр *********************37 тооны хонь, 9 тооны ямаа буюу олон тооны малыг хулгайлж,  7,390,000 төгрөгийн хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч М.Баасанцэрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

       Хохирогч *********************(хх-ийн 12-14, 17-р хуудас), гэрч *********************(хх-ийн 19-20-р хуудас), гэрч *********************(хх-ийн 23-р хуудас),  гэрч *********************(хх-ийн 26-р хуудас),  гэрч *********************(хх-ийн 30-31-р хуудас), гэрч *********************(хх-ийн 33-34-р хуудас),  гэрч *********************(хх-ийн 36-37-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

        Хөрөнгийн үнэлгээний тайлан (хх-ийн 39-40-р хуудас),    

        Хохирогч *********************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

        Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа зорилго, хохирогчийн зүгээс өөрийн малыг хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Мал хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч *********************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

       Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч *********************нь хохирогч *********************37 тооны хонь, 9 тооны ямааг хулгайлж нийт 7,390,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч *********************нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч *********************Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч *********************нь урьд 2019 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар, 2021 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг баримтлан хорих ялыг 3 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон, Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаар захирамжаар 3 жил 4 сар 2 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 3  жил 4 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 53-69-р хуудас)-аар тогтоогдож байна.

      Шүүгдэгч *********************нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч *********************нь урьд Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаар захирамжаар 3 жил 4 сар 2 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 3  жил 4 сар 2 хоногийн хугацаагаар хорих ялаар сольсон байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол...ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тогтооно” гэж заасны дагуу шүүгдэгч М.Баасанцэрэнгийн Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаар захирамжаар оногдуулсан 3 жил 4 сар 2 хоногийн хорих ялыг  нэмж нэгтгэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлэн хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн энэ хэрэгт цагдан хоригдсон 42 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.

 Эрүүгийн 2138000000552 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1.  Шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *************  1 (нэг) жил 1 (нэг) сарын  хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч *********************оногдуулсан 1 (нэг) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 01 дугаар захирамжаар оногдуулсан 3 жил 4 сар 2 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг  4 (дөрөв) жил 5 (тав) сар 2 (хоёр) хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********************оногдуулсан 4 (дөрөв) жил 5 (тав) сар 2 (хоёр) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

       5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Баасанцэрэнгийн цагдан хоригдсон 42 (дөчин хоёр) хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.  

      6. Эрүүгийн 2138000000552 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *********************урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР