Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 2022/ШЦТ/04

2022 оны 01 сарын 12 өдөр                     2022/ШЦТ/04                                Хэрлэн сум

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Хэргийн индекс: 180/2022/0088/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч                                         Б.Н

Хохирогч                                                 Р.У/онлайнаар/

Хохирогч                                                  Б.Б /онлайнаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч                          Б.Төгсбаяр

 Шүүгдэгч                              М.М оролцуулан  шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Урантуяагаар хөтлүүлж,

Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Ариунболдоос  Эрүүгийн хуулийн 17.12 дугаар  зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.М-д холбогдох 2139000000098 дугаартай хэргийг 2021 оны 12 дугаар сарын 14-ний  өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч М.М нь 2020 оны 02 дугаар сарын 10-наас 20-ны өдрийн  хооронд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Гурван овоот гэх газраас тээврийн хэрэгсэл буюу мотоцикл ашиглаж 2 удаагийн үйлдлээр хохирогч Р.У-ын 4 тооны адуу, хохирогч С.Б 3 тооны адууг тус тус хулгайлж хохирогч Р.У-т 4.800.000 төгрөгний хохирол, хохирогч С.Б-т 2.100.000 төгрөгний хохирол тус тус учруулсан олон тооны буюу 7 тооны бод мал хулгайлсан,

Мөн  2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэн 10-09 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Б-тай  ялимгүй зүйлээр шалтаглан маргалдаж данхтай халуун цай шидэж түүний биед зүүн дал, нуруу, бугалга хэсгийг хамарсан арьсны өнгөц давхарга түлэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед шүүгдэгч М.М нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, уг гэмт хэргүүдийг ганцаараа үйлдсэн, бусадтай хамтран үйлдсэн зүйл байхгүй, манай ах нар хохирлыг нөхөн төлж өгнө гэсэн, хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байна, надад хувьд ногдох эд хөрөнгө, бэлэн мөнгө, хадгаламж байхгүй” гэжээ.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Р.У-ынөгсөн: ...2020  оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд зөв талын ташаан дээрээ Чойндон тамгатай хонгор зүсмийн бүдүүн хонгор морь, зөв талын ташаан дээрээ  Чойндон тамгатай цагаан бүдүүн хээр морь, зөв талын ташаан дээрээ Чойндон  тамгатай өсгий цагаан, хүрэн халзан бүдүүн морь, зөв талын ташаан дээрээ  Загасан тамгатай бүдүүн хул морь гэсэн 4 тооны адуугаа Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс алдсан. Хамгийн сүүлд манай нөхөр  Ж.Амартүвшин 02 дугаар сарын 09 билүү 10-ны өдрийн аль  нэгт нь  услаад бэлчээрт гаргасан ба тэр өдрөөс хойш  10 хоногийн дараа буюу 02 дугаар сарын 20-ны орчимд шуургатай гэхээр нь адуугаа хураахад 4 тооны бүдүүн морь дутсан ба тэдгээрийг тухайн үед хайгаад олоогүй. Тэрнээс хойш огт сураг гарахгүй байхаар нь би 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Говьсүмбэр аймаг орж өөрийн танил н. Отгонбаяр гэх хүнтэй уулзахад “ Би Халзан уулын зүүн урд байрлах Амарбаатар гэх айлынхаас  морь ачсан” гэхэд манайх 4 тооны адуугаа алдсан талаар хэлэхэд миний машинд орж суугаад танай тэр  орчмоос  өөр адуу алдсан хүн байна уу? Гэхэд нь үгүй гэхэд Отгонбаяр 2020 оны 02 дугаар сарын 10-наас хойш Амарбаатарын гаднаас очиж машинд ачсан тэгвэл тэр морьд тэдний гараар орсон байж магадгүй гэсэн... гэх мэдүүлэг /1-хх-ийн 11-12, 14-16 хуу/

Хохирогч С.Б өгсөн: “...Би 2020 оны 02 дугаар сард Дундговь аймгийн Баянжаргалан сумын Хөөвөр гэх газар оторлож явсан. Тухайн газар нь Дорноговь аймгийн Даланжаргалан сумын хил залгаа буюу 5 км яваад Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг байдаг...Хүрэн азаргатай 18 тооны адуу байсан.Үүнээс 3 тооны морь алга болсон байсан... Цавьдар морь нь хоёр ташаандаа чандмань тамгатай, Хүрэн халзан морь мөн адил хоёр ташаандаа чандмань тамгатай зөв талын, гуяндаа амаадаа харсан саран тамгатай, Бор морь нь мөн адил хоёр ташаандаа.чандмань тамгатай зөв талын гуяндаа эрдэнэ тамгатай.эрдэнэ тамганы дээд талдаа гал тамгатай адуунууд байсан... гэх мэдүүлэг /1-хх-ийн 55 хуу/

Гэрч Э.Дагийсүрэнгийн өгсөн: ...Би 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр  Даланжаргалан сумын төвөөс өөрийн хөдөө гэр болох Даланжаргалан сумын 4 дүгээр багт байх Өвдөг гэх газарт аав А.Амарбаатарын гэрт 17 цагийн орчимд ганцаараа өөрийн эзэмшлийн Соната 5 маркийн 56-9 ДГС улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ирэхэд манай найз М.Мгэрийн урд ганцаараа  2 адуу нядалчихсан  3 дахь адуугаа нядлаад байж байсан ба тухайн 3 дахь адууны зүс харахад хээр зүсмийн зүүн талын ташаан дээрээ Чойндон тамгатай байсан. Өмнө нь нядалсан 2 адууны зүсийг хараагүй арьсыг нь эвхээд хуйлсан байсан ба харахад нэг нь бараан зүсмийн адуу шиг харагдсан. Тэгээд би Маас юун адуу хийсэн юм гэхэд “Амараа бид тоглоом тоглуулаад малаа цуглуулсан юм” гэж хэлэхэд гэрт байсан ааваасаа М юун мал хийгээд байгаа юм гэхэд аав “Намайг хонинд яваад ирэхэд 3 адуу авч ирээд хийж байсан, маргааш махыг нь хүн ирж авна, гадаа чинь хийчихье гэхээр нь хийлгэж байгаа юм” гэж хэлсэн. Би тухайн үед юун адуу хийчих вэ гэж дотроо харж төрж байсан. Маргааш өглөө нь машин асахгүй болохоор нь найз Үүрцайхад сэлбэг захиад авч ирүүлээд түүнийг тосож аваад өдөр 15 цагийн орчимд гэртээ ирэхэд ногоон өнгийн портертэй А.Амаржаргал бас нэг танихгүй өндөр залуу, нэг хүүхний хамт ирээд 3 адууны мах ачаад аваад явсан... гэх мэдүүлэг /1-хх-ийн 18-19 хуу/

Гэрч Н.Отгонбаярын өгсөн: ...2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр намайг гэртээ байхад найз А.Амаржаргал танил хүн маань 3 тооны адуу худалдан авах уу? гэж байна, чи худалдан авах уу? Гээд орж ирэхээр нь тухайн үедээ мөнгөгүй байсан учраас найзад нь мөнгө байхгүй шүү дээ гэхэд “Би тэр хүнийг таньдаг юмаа, зээлээр аваад өгье” гэхээр нь тэгж болвол тэгье гэж хэлээд 1-4 ний өдөр 15 цагийн орчимд найз А.Амаржаргалын хамт төрсөн ах Ганбатын Киа Пронтейр маркийн 38-07 ГСА улсын дугаартай, цагаан өнгийн машинтай Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар багийн малчин Амарбаатарын хотноос М.Мгэх залуугаас 3 тооны адууны мах, толгой, ширний хамт үнэ тохирч зээлээр аваад буцаад явсан...гэх мэдүүлэг /1-хх-ийн 21-22 хуу/

Гэрч А.Амаржаргалын өгсөн: “...Намайг Чойрт 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр байхад найз М.М88249260 дугаарын утсаар залгаад “Чойр дээр адуу авах хүн байна уу?” гэж асуухад нь хүнээс асуугаад хариу хэлье гээд тэр өдөр өнгөрсөн. Тэгээд маргааш нь М.Мдахин залгаад “Авах хүн олсон уу” гэж асуухад нь одоохондоо хүн олдоогүй байна, авах хүн алга би ченжтэй уулзаж байна гээд утсаа салгаад найз Н.Отгонбаяр дээр очоод адуу авч байгаа юу? Гэхэд юун адуу юм, хаана байгаа юм би авна шүү дээ гэхээр нь манай найз 4 адуу зарна гэж байна, чи очоод авчих гэхэд өнөөдөртөө очиж авах завгүй байна, маргааш бол очоод авч болно гэсэн. Тэгээд орой нь М.Мзалгаад би адуугаа хийчихлээ чи ирж авах гэж байна уу? Ченжээ олсон уу? Гэхээр нь би маргааш очиж авах болсон адуу авах хүн олсон гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд маргааш өдөр 15 цагийн орчимд Шивээ дээрээс найз эмэгтэй болох Цэцгээг аваад Н.Отгонбаярын хамт түүний цагаан өнгийн пронтер машинаар Даланжаргалан сумын 3 дугаар багт байх Амарбаатар ахынд очоод М.Маас 1 кг-ийг нь 4500 төгрөгөөр бодоод 3 адууны махыг 450 кг базаад авсан...Надтай анх 4 тооны адуу авах хүн байна уу? гэж ярьсан ба очоод худалдаж авах гэхэд 3 адуу хийсэн байхаар нь нэг адуу нь яасан юм гэж асуухад хүнээс авах адуу маань туранхай, дээрээс нь бага адуу өгөх гээд байхаар нь аваагүй гэж хэлсэн... Хамар цагаан хүрэн морь 1, Зээрд морь 1, Шарга зүсмийн 1 морь байсан. Би тамгыг нь хараагүй. Отгонбаяр адууны ширний нэгийг нь дэлгээд харахад зөв талын ташаан дээрээ “Чойндон” тамгатай байна гэсэн...гадаа адууны чимээ гарахаар нь гараад харахад тэр 2 хүрэн азаргатай адуу тууж авч ирээд гэрийнхээ хажуу талын хороонд хашаад надад хул, хонгор, хүрэн халзан, буурал зүсмийн 4 тооны адуу өгсөн. Тухайн үед би унаагүй байсан учраас өөрийн төрсөн эх Т.Алдуул руу яриад хүнээс мөнгөний оронд авсан адуугаа авчихлаа унаа олдохгүй байна, та унаа аваад ирээч гэхэд ээж хөх өнгийн портер маркийн машинтай миний зүс таних ахын хамт хүрч ирэхээр нь би Маас авсан 4 тооны адууг ачаад Говь-Сүмбэр аймгийн Шивээговь сумын мал махны ченж Баагий гэх хүний хашаанд буулгаж уясан. Тухайн үед би Говь-Сүмбэр аймгийн Шивээговь сум руу орж ирээд ченж Баагий руу залгаад ах мах өгье гэхэд ах нь амарсан байна, хашаанд авч очоод уячих маргааш үзэж байгаад мөнгийг нь тохиръё гэхээр нь би хашаанд нь уяад Чойр руу явсан. Тэгээд маргааш нь Баагий ах нэг адууг 700.000 төгрөгөөр тохирч 4. адууг 2.800.000 төгрөгд зарсан... гэх мэдүүлэг / 1-хх-ийн 27-28, 31-32 хуу/

Гэрч А.Амарбаатарын өгсөн: ...М.М ганцаараа мотоциклтой Зээрд халзан адуу, Бор адуу /цагаан бор/, Цэгээн цавьдар /халзан/ зүсмийн 3 тооны адуу тууж ирээд энэ адуунуудыг махалмаар байна гэж хэлж байсан. Тухайн үед нь би энэ юун адуунууд бэ? гэхэд би адууны шургаан тэмцээнд ороод түрүүлээд авсан адуу байгаа юм гэхээр нь за за чи тэгээд ганцаараа хийж барах юм уу гэхэд та надад туслаад энд тэндээс нь түшээд өгчих гэхээр нь за гээд хашаандаа хашиж хонуулаад маргааш өдөр нь М.Мавч ирсэн 3 тооны адуугаа хийж байхад нь хажуу талаас нь хамжилцаад тусалсан. Тэгээд маргааш нь Шивээгээс хүн дуудаад машинд ачиж өгөөд явуулсан... гэх мэдүүлэг /1-хх-ийн 39-40 хуу/

Гэрч Б.Батбаярын өгсөн: “...Би 2020 оны зун Даланжаргалан сумын иргэдээс Ханчир Түвшнээ гэх хүн 3 билүү 4 тооны адуугаа хулгайд алдсан талаар нь сонссон. Би 2020 оны 02 дугаар сарын яг хэдний өдрөө мэдэхгүй байна Цагаан сарын дараа Говь-Сүмбэр аймгийн Шивээговь сумын иргэн А.Амаржаргалаас 4 тооны адуу амьдаар нь худалдаж авсан. Тухайн үед би эзгүй байсан ба А.Амаржаргал, ээж Алдуулынхаа хамт над руу ээлжилж залгаад 4 тооны адуу өгөх гэсэн юм гэхээр нь би эзгүй байна манай бойны хашаанд уячих би маргааш нь очихоороо үзэж хараад үнэ ханшаа тохиръё гээд утсаа тасалсан. Би тэр өдрийн маргааш нь ирээд бойны хашаанд уясан байсан 4 тооны адууг хараад тус бүрийг нь 700.000 төгрөгөөр үнэлж 2.800.000 төгрөгийг А.Амаржаргалын данс руу шилжүүлж худалдаж авсан. Тэгээд би худалдаж авсан 4 тооны адуугаа Шивээговь суманд ажиллуулдаг өөрийн махны дэлгүүрийн лангуун дээрээ жижиглэнгээр зараад дуусгасан... гэх мэдүүлэг /1-хх-ийн 42-43 хуу/

Гэрч Т.Алдуулын өгсөн: “...Амаржаргал гэх нь манай дунд хүүхэд. М гэх хүнийг хальт харсан өөрөөр таних зүйл байхгүй.Отгонбаяр гэх хүнийг мэдэхгүй юм байна...Тухайн өдөр Амаржаргал, М хоёр над руу утсаар яриад зам заагаад өг, унаа олоод өгөөч гэж хэлсэн. Тэгээд би гэрээсээ гараад ганцаараа Шивээ сумын төв засмал зам дээр очтол цагаан өнгийн Бонго 3 маркийн машин байсан би ярьж тохироод явахаар болсон. Тэгээд би тухайн машиныг аваад Амарбаатар гэх хүний гэрийн гадаа очсон. Тэгтэл Амаржаргал, М нар 4 тооны адуу машин дээр ачаад Бумангын Батбаяр гэх хүнд өгнө гэж хэлээд намайг гэрийн гадаа буулгаад яваад өгсөн... гэх мэдүүлэг /1-хх-ийн 71-72 хуу/

           Гэрч Г.Мөнхцоодолын өгсөн: ... аав 2017 онд гэж санаж байна нэг зам зуурын хүнээс эвдэрхий мотоциклын их бие буюу рамыг нь хямдхан аваад засаж сэлбээд Мд өгөх гээд бэлдчихсэн байсан. Гэтэл нөгөө М нь гэр орондоо ирэхгүй олон хоногоор яваад байсан болохоор аав гэрийнхээ гадаа бэлдээд тавьчихсан байдаг байсан. Гэтэл яг тэр үеэр миний ганц хэрэглээндээ унадаг байсан мотоциклын мотор нь эвдрээд ашиглах боломжгүй болчихсон учраас би түр хугацаанд Мд өгөх гээд бэлдчихсэн байсан мотоциклыг ааваас аваад унаж ашиглаж байсан юм. Тэр хооронд өөрийнхөө эвдэрсэн мотоциклийг засаж янзалж дуусгаад Мыг ирэх үед нь өөрийнх нь мотоциклийг түүнд өгсөн. Тэрийг М унаж ашигладаг байсан юм... аав л Мд зориулж тэр мотоциклийг босгож бэлдсэн байсан. Тэрийг нь би хэсэг унаж ашиглаж байгаад Мд өгсөн юм... Тэр мотоциклийг гар аргаар босгож засаж сэлбэж унасан учраас улсын дугаар, гэрчилгээ аваагүй. Мөн босгож унасан учраас хэзээ хэдэн онд орж ирсэн он зэргүүдийг нь мэдэхгүй. Ямар ч байсан цэнхэр өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун маркийн мотоцикл байсан... Тэрийг өнгөрсөн оны намар М эвдэж хаячихаад аавын гадаа авчираад хаячихсан байсан. Тухайн үед нутгийн хүмүүс хэрэгтэй эд ангиудыг нь тайлж авч явсаар байгаад сүүлдээ хоосон рам  үлдэхээр нь аав хаячихсан гэж байсан...гэх мэдүүлэг /2-хх-ийн 48 хуу/

Хохирогч С.Балдсан 3 тооны адууны үнэлгээг 2.100.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Ашид Билгүүн ХХК-ий шинжээчийн 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 820/62 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 74-77 хуу/

ХохирогчР.У-ыналдсан 4 тооны адууны үнэлгээг 4.800.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Хос Үнэлгээ ХХК-ий шинжээчийн 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 432 дугаартай дүгнэлт /1 хх-ийн 81 хуу/

М.Мын яллагдагчаар өгсөн: ...Би Амаржаргал гэх хүнээс 2020 онд 1.500.000 төгрөг зээлж авсан байсан. Надаас мөнгөө авъя гээд нэхээд байхаар нь би 2020 оны 02 дугаар сарын үед өдрийг санахгүй байна гадаа харанхуй болж байсан өөрийн эзэмшлийн даюун маркийн улаан өнгийн улсын номер дугааргүй мотоциклтой явж Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Их нартын хад гэх газрын ойролцоо хөдөө хээр байсан адуунаас 4 тооны адуу тууж Амарбаатар гэх айлын гаднах хороонд хийж барьж авсан. Тэгээд Амаржаргалд амьдаар нь ачиж өгөөд явуулсан. Миний авсан 4 тооны адууны эзнийг мэдэхгүй, хөдөө хээр бэлчээр дээр байсан адуунаас авсан Хул морь, хүрэн халзан морь, өсгий цагаан морь, хүрэн морь; борлог морь ингээд 4 тооны адуу авсан. им тамгыг нь мэдэхгүй байна. Би эдгээр 4 тооны адууг Амаржаргалд өгөхдөө тухайн үед бид хоёр мөнгө төгрөг өгч аваагүй, сүүлд нь Амаржаргал надаас авах 1500.000 мянган төгрөгөө суутгаж аваад надад бэлнээр 500.000 төгрөг, 1 сая төгрөгийг 5 зуу мянгаар 2 хувааж Үржинсүрэн гэх хүний дансаар шилжүүлж би авсан. Би  өөр мөнгө аваагүй. Тэгээд бидний тооцоо дууссан...Би энэ 4 тооны адууг авснаас хойш ойролцоогоор 7 хоногийг дараа байх мөн Дорноговь аймгийн Даланжаргалан сумын Их нартын хад гэх газраас өөрийнхөө мотоциклтой ганцаараа явж байгаад хөдөө хээр байсан адуунаас 3 тооны бор цэгээн цавьдар, хүрэн халзан морийг аваад Амарбаатарын гадаа тууж авчраад хороонд нь хийж бариад 3 адуугаа нядалсан. Амарбаатар ахыг туслаад өгөөч гээд хамт янзлаад  гуйгаад 3 тооны адууны махаа арьс ширтэй нь хамт Амаржаргалыг  дуудаж өгсөн... М.Мын яллагдагчаар дахин өгсөн: “...Би Хэнтий аймагт байх хугацаандаа энэ хэргийн талаар гэрчээр мэдүүлэг өгсөн. Тэгэх үедээ болсон асуудлын талаар дэлгэрэнгүй мэдүүлсэн. Тийм учраас дахин дахин мэдүүлэг өгмөөргүй байна...Мөнхтөр ахын надад өгч байсан улсын дугааргүй цэнхэр өнгийн Даюун маркийн мотоциклоор уг үйлдлээ хийж нийтдээ 2 удаагийн үйлдлээр 7 тооны адуу хулгайлсан. Гэтэл Амарбаатар ах өөрийнх нь мотоциклийг унаж  ашигласан мэтээр  мэдүүлэг өгсөн байсан. Уг нь тийм зүйл болоогүй.  Эсхүл хааяа би Амарбаатар ахын мотоциклийг гуйж унадаг  байсан тэрний андуурсан байж магадгүй. Түүнээс биш 7 тооны  адуу авахдаа  би өөрийнхөө  мотоциклийг унаж  ашиглаж байсан. Одоо тэр мотоцикл эвдрээд сэлбэг нь тоногдоод  дууссан...” гэх мэдүүлэг //1-хх-ийн 166-167 хуу, 2 хх-ийн 54 хуу/

            Хохирогч Б.Б-ынөгсөн:...Би 2019 оны 11 дүгээр сарын сүүлээр  Мөнхцоодолын М /ев93022718/-тай  Бор-Өндөрт түр байх хугацаандаа танилцсан. Тэгээд 2020 оны 03 дугаар сараас хойш хамтран амьдарч байна. Би 2021 оны 02 дугаар сарын 19-ны 20 цагийн орчимд Цэнхэрмандал сумаас өөрийн ээж Шаравжамцын Үржинсүрэн /СТ69100500/-тэй золгох гээд хамтран амьдрагч М, том охин Б.Б-ын нарын хамт Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн 10-9 тоотод ирсэн. 2021 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 15 цагийн орчимд М.М /ЕВ93022718/ -ийн найз Даваадорж гэгч нь манай гадаа ирээд дуудаад М гараад явсан хэсэг хугацааны дараа тэр хоёр ирэхдээ “соёрхол” 0,75 тай нэг шил архи авчирсан, удалгүй Даваадорж, М нар нь авчирсан архиа ууж дуусаад Даваадорж найз охинтойгоо уулзах ажилтай гээд явсан. Би орой 18 цагийн орчим Мтай бие засах гээд цуг гарсан, М хашаа руу шээгээд байхаар нь яагаад хашаа руу шээгээд байна гэсэн чинь М уурлаж битгий хуц, пизда минь гэж хашхираад над руу дайрч эхэлсэн. Тэгээд бид хоёр ээжийн гэрт орсон. Би Мыг нүүрний баруун шанаа хэсэгт нэг удаа алгадсан, тэгтэл М уурлаад намайг газар луу түлхэж унагасан. Тэр үед манай ээж Шаравжамцын Үржинсүрэн /СТ69100500/ нь М хандаж хэдэн үг хэлсэн. Тэгээд М зуухан дээр байсан данхтай халуун цайг авч над руу шидсэн. Миний зүүн дал орчим хэсэгт хүчтэй хорсож өвдөж эхэлсэн, би өмсөж байсан цамц, пудболк зэргийн тайлах үед М зуухны хажууд байсан модон сандлыг над руу шидсэн гэхдээ намайг оноогүй...гэх мэдүүлэг /2-хх-ийн 81-82 хуу/

Гэрч Ш.Үжинсүрэнгийн өгсөн: ... Б, М хоёр гадаа гараад маргалдаад байх шиг байсан, сонсоод байхад М хаана ч шээсэн яадаг юм гэж хэлж байгаа сонсогдож байсан. Быг хөлөөрөө өшиглөх гэж байсан. Би тэгээд яагаад гадаа чанга чанга дуугараад байгаа юм гэхэд тэр хоёр гэр лүү орсон. Охин Б гэртээ эхэлж орсон дараа М гэртээ орсон дараа нь би гэртээ орсон бид нар гэртээ цувраад орсон. Гэрт орсон чинь Б охин чи муу яагаад байгаа юм гэж Мд хэлж байсан тэгтэл М манай охин Быг зодож эхэлсэн. Гэрт Б.Б-ынах Батхуяг хэвтэж байсан. Б ах Батхуягийн араар орсон. Гэрт зуухан дээр данхтай халуун цай байсан. Тэгтэл М тэр данхтай цайг барьж аваад охин Б руу шидсэн. Баяржаргап хашхираад босоод ирсэн. Б.Б-ынхувцсыг тайлахад Б.Б-ынзүүн талын бугалга дал, суга нь түлэгдсэн байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Цагдаад дуудлага өгөхөд М нь Б руу модон сандал шидсэн гэхдээ оноогүй... гэх мэдүүлэг /2-хх-ийн 85-86 хуу/

Гэрч Б.Батхуягийн өгсөн: ...Гэнэт хүмүүс хашхиралдах чимээгээр би сэрсэн. Намайг сэрэхэд М нь гэрийн зүүн баганын  хажууд зогсон байсан. Гэрийн баганаас нэг гараараа бариад зогсож байсан. Би хэвтэж байгаад суусан Б миний араар орсон. М зуухан дээр байсан данхыг аваад бид хоёр зүгт шидсэн. Би данхыг тохойгоороо хаасан данх миний дээгүүр даваад Б.Б-ындээр унасан. Данханд  дотор шингэн зүйл асгарсан. Б бахираад явчихсан Б.Б-ынхувцсыг нь тайлахад Б.Б-ынзүүн мөр эгэм, суга орчим түлэгдсэн байсан...гэх мэдүүлэг /2-хх-ийн 89-90 хуу/

            Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 107 дугаартай дүгнэлт:

1.2.Б.Б-ынбиед зүүн дал нуруу бугалга хэсгийг хамарсан арьсны өнгөц давхарга түлэгдсэн шарх гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх          гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Түлэгдэлтийн талбай, гадаргуу, зах ирмэг зэргээс дүгнэхэд шингэн зүйлд түлэгдсэн байх боломжтой байна.

4. Дээрх          гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /2-хх-ийн 105-106 хуу/

М.Мын яллагдагчаар өгсөн:...2021 оны 02 дугаар сарын 20-ны  өдөр найз Даваадорж, хадам ах Батхуяг нарын хамт Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэрлэн 10-9 тоотод оршин суух хадам ээжийн гэрт нь 0.75л хэмжээтэй Соёрхол нэртэй архи хувааж уусан. Тэгээд архиа уучихаад салхинд гарах гээд гол руу явсан. Гол руу явахдаа 2 ширхэг 2 л хэмжээтэй Нийслэл гэх нэртэй пиво аваад би, найз Даваадорж, эхнэр, эхнэрийн дүүгийн найзууд бид хэд хувааж уугаад 19 цагийн орчимд гэр гэр лүүгээ явсан. Гэртээ харьчихаад би ганцаараа өмнө ууж байсан Соёрхол архинаас уусан. Эхнэр Б согтуу гэртээ алхаж чадахгүй унаад байсан. Би гэрийн зүүн урд зүгт зуухны хажууд данхтай цай уух гээд сууж байтал эхнэр Б зүүн далаараа зуухан дээр унах шиг болохоор нь би зүүн хөлөөрөө эхнэрийг жийчихсэн юм. Эхнэр унасны дараа хадам ээж гаднаас орж ирээд хүүхэд аллаа зодлоо гээд орилоод миний араас татаж чангаагаад байсан. Би данхтай цайгаа хөргөгч дээр тавих гэж байгаад дутуу тавиад газар унаад асгарчихсан. Тэгтэл намайг дээрээс нь халуун цайгаар түлчихлээ гэж хэлээд цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /2-хх-ийн 122 хуу/

М.Мын иргэний үнэмлэхийн лавлагаа /1-хх-ийн 189 хуу/

М.Мнь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 хх-ийн 128, 2-хх-н 132 хуу/

Хохирогч Б.Б-ынгаргасан “М.Мд ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй тухай” тодорхойлолт /2 хх-ийн 170 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /1-хх-ийн 206-207, 2-хх-н 166, 224  хуу/

Шүүгдэгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн “хохирол нөхөн төлөхөө илэрхийлсэн хүсэлт” зэрэг болно.

 Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч М.Мд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч М.М нь 2020 оны 02 дугаар сарын 10-наас 20-ны өдрийн  хооронд Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Гурван овоот гэх газраас  мотоцикл ашиглаж 2 удаагийн үйлдлээр хохирогчР.У-ын4 тооны адуу, хохирогч С.Б3 тооны адууг тус тус хулгайлж хохирогч Р.У-т4.800.000 төгрөгний, хохирогч С.Б-т2.100.000 төгрөгний хохирол тус тус учруулсан,   2021 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэрлэн 10-09 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Б.Б-тай маргалдаж данхтай халуун цайгаар шидэж түүний биед зүүн дал, нуруу, бугалга хэсгийг хамарсан арьсны өнгөц давхарга түлэгдсэн шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  1. Гэм буруугийн талаар

 Шүүгдэгч нь шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдож байгаа, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, учруулсан хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Шүүгдэгч М.Мнь гэмт хэрэг үйлдэхдээ Даюун маркийн улсын дугааргүй мотоцикл ашигласан болох нь тогтоогдсон бөгөөд мал хулгайлах гэмт хэргүүдийг үйлдэхдээ машин, механизм ашигласан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Мнь 2 удаагийн үйлдлээр нийт 7 тооны бод мал хулгайлсан, болох нь тогтоогдсон бөгөөд түүний үйлдлийг Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулийн өмнөх Эрүүгийн хуулиар зүйлчилж, хөнгөрүүлэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ гэж заажээ.

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуульд  өөрчлөлт оруулж олон тооны мал хулгайлсан, машин механизм ашигласан гэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг нэмсэн бөгөөд уг хууль нь Төрийн мэдээлэл сэтгүүлийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 7 дугаарт хэвлэгдэн 2020 оны 02 дугаар сарын 24-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилсэн байна.

Уг өөрчлөлтөөр 2 тооны бод малыг олон тооны мал гэж ойлгохоор заасан бөгөөд өөрчлөлт оруулахаас өмнөх хуулиар 8 тооны бод малыг олон тооны малд хамааруулж байсан. Шүүгдэгчийн үйлдэл цаг хугацааны хувьд Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулсан хууль хүчин төгөлдөр болохоос өмнө байх бөгөөд тухайн үеийн хуулиар 7 тооны бод малыг олон тооны мал гэж үзэх үндэслэлгүй байна.  Иймд шүүгдэгч М.Мын 7 тооны адуу хулгайлсан үйлдлийг нь 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар /бусдын малыг хулгайлсан/ зүйлчилж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.  Мөн 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд машин механизм ашигласан гэсэн хүндрүүлэх нөхцөл байдал байгаагүй тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикль ашигласныг нь үндэслэн хүндрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй байна.

            Шүүгдэгч М.М нь хохирогч  Б.Б руу данхтай халуун цай шидсэний улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

            Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй  тэмцэх тухай хуулийн  3 дугаар зүйлийн  3.1 дэх  хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад  гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн  асрамж, хамгаалалтанд  байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа  этгээд нь  хуулийн  үйлчлэлд хамаарахаар заасан  байх бөгөөд  уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж  энэ хуулийн  3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах  хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг,  бэлгийн эрх чөлөө, бие махбодод  халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж  заажээ.

                        Иймд шүүгдэгч М.Мыг хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт  хэргийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан  хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар  буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн  гэм буруутайд тооцох  үндэслэлтэй  байна.

Иймд М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын малыг хулгайлсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн буюу хүний биед хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн  гэм буруутайд  тус тус  тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Р.У-т 4.800.000 төгрөгийн хохирол, хохирогч С.Б-т 2.100.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчээс уг хохирлуудыг гаргуулж хохирогч нарт олгуулах нь  зүйтэй байх бөгөөд хохирогч Б.Б нь шүүгдэгч М.Маас нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэснийг дурдав.

  1. Эрүүгийн хариуцлагын талаар

 Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын хуралдаанд шүүгдэгч М.Мд 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч оногдуулсан ялуудыг Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулах  дүгнэлт тус тус гаргасан.

Шүүгдэгч М.Мд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 3 сарын  хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах  нь зүйтэй  гэж үзлээ.

            Шүүгдэгчийн мал хулгайлсан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг зорих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих зохицуулалтанд хамаарч байгаа боловч  шүүгдэгч нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэг, 12 дугаар зүйлийн 12.14 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл нөхөн төлөхөө илэрхийсэн байна гэсэн шаардлагыг хангаагүй байх тул оногдуулсан хорих ялыг  Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж, зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солих үндэслэлгүй гэж үзлээ. Шүүгдэгч нь шүүх хуралдаан үед хохирлоо нөхөн төлөхөө илрэхийлж, төрсөн ах М.Мөнхжаргал, М.Мөнхбаатар нар өөрийнх нь өмнөөс хохирол төлөх талаар дурдаж энэ талаар бичгээр хүсэлт гаргасан бөгөөд тухайн хүмүүс нь энэ талаар өөрсдөө зөвшөөрсөн эсэх талаар баримт байхгүй, бодитойгоор хэрэгжих эсэх нь эргэлзээтэй, шүүгдэгч өөрийн гэсэн эд хөрөнгөгүй гэх тул хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

            Харин Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ гэж заасан байх бөгөөд шүүгдэгч М.Мын торгох ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас өршөөн хэлтрүүлэх гэмт хэрэгт хамаарч байгаа, хохирогч Б.Бнь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн  нь уг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасан хохирлоо нөхөн төлсөн гэсэн шаардлагыг хангаж байх тул шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг өршөөн хэлтрүүлэхээр шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч  М.Мнь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ мотоцикль ашигласан болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар уг мотоциклийг үнийг гаргуулж, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах хөрөнгө орлогыг хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Мнь энэ хэрэгт 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн цагдан хоригдсон байх бөгөөд цагдан хоригдсон 164 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцсугай.

Шүүгдэгч М.Мд хорих ял оногдуулсан тул шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч М.М-ыг бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг, хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт  хэргийг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан  хүндрүүлэх  нөхцөл байдалтайгаар  үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуу/ мянган төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлсүгэй.

5. Шүүгдэгч М.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 3 сарын  хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй  хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Мд гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнийг  гаргуулж хохирол нөхөн төлүүлэхэд зарцуулах, хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

7.  Шүүгдэгч М.Мын энэ хэрэгт цагдан хоригдсон 164 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 508 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч М.Маас 4.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Р.Ууганбаярт, 2.100.000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-ттус тус олгосугай.

9. Энэ хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж,

10. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Мд авсан цагдан хорих арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Э.ОДХҮҮ