| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2022/0026/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/18 |
| Огноо | 2022-01-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 24 өдөр
Дугаар 2022/ШЦТ/18
2022.01.24 2022/ШЦТ/18
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 17.1
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч Б.Н,
Шүүгдэгч Д.С нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Н-с Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн Д.С-т холбогдох 2239000000013 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 17.00-20.00 цагийн хооронд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Андууд” караокены 03 тоот өрөөнөөс хохирогч А.Ч эзэмшлийн 10.000 төгрөгийн үнэ бүхий Хаан банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж, улмаар 2021 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 06 цаг 17 минутад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Элит мандал” төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 700.000 төгрөгийг уншуулж нийт 710.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогч А.Ч өгсөн: “...Би Хэнтий аймгийн Мөрөн сум 5-р багийн Чандаган гэх газар эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Би 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдөр Хэрлэн суманд ирээд 12 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл С-ын гэрт нь байж байгаад 12 дугаар сарын 03-ний өдөр Отгонбаатар Мөрөн сумаас ирээд бид гурав 15 цагийн үед Андууд караокед уулзаад 2.5 литртэй Боргио гэх нэртэй 2 том пиво, жижиг лаазтай еssа гэх нэртэй лаазтай 6 ширхэг пиво ууж байхад 17 цагийн үед миний цалин 777.000 төгрөг орсон. Би С-т цалин орсон талаар хэлээд 20 цагийн үед караокеноос гарахад миний виза карт алга болсон байсан. Тэгээд С, Отгонбаатар нараас виза картаа асуухад мэдэхгүй гэж хэлсэн. Тэгээд бид гурав С-ын гэрт очоод хоол хийж идсэн. Тэгээд манай эхнэр Цэнхэрмандал сумаас ирлээ гээд над руу залгасан. Би 24 цагийн үед өөрийн эхнэртэй уулзах гээд хадам аав Цогтбаатарын гэрт очиж хоносон. 2021 оны 12 дугаар сарын 04-ний өглөө сэрээд утсаа харахад 06 цаг 17 минутад миний данснаас 700.000 төгрөг гарсан байсан. Би С-ынутас руу залгаад миний данснаас 700.000 төгрөг гарсан байна гэж асуухад би тэр мөнгийг чинь мэдэхгүй гэж хэлсэн. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...Би 2 ширхэг лаазтай пиво уусан. Бага зэрэг согтолттой байсан...Тэр хоёр нэлээн согтуу байсан. Би сайн мэдэхгүй байна...Би С-ыгсэжиглэж байна...Би виза картаа хамгийн сүүлт 3 хоногийн өмнө хэтэвчинд дотроо хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/
2. Гэрч Ц.Дөлгөөний өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сум 3 дугаар багийн Баянмөнх 09-22 тоот хашаанд нөхөр хүүхдийн хамт амьдардаг. Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 24 цагийн үед Цэнхэрмандал сумаас Хэнтий аймагт өөрийн аавын гэрт ирээд нөхөр болох Ч-г дуудахад бага зэрэг согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн ирсэн. Тэгээд бид хоёр манай аавын гэрт унтаад өглөө сэрээд манай нөхөр миний данснаас 700.000 төгрөг гарсан байна гэхэд би виза картыг нь асуухад өчигдөр С, Отгонбаатар хоёртой хамт караокед орж дуулж байгаад алга болсон гэж хэлсэн. Тэгээд би нөхрийгөө С руу залгаж алга болсон. Хаан банкны картаа асуу гэж хэлээд манай нөхөр С-ынутас руу залгаж миний данснаас 700.000 мянган төгрөг гарчихлаа гэж асуухад мэдэхгүй гэж хэлж байсан. Би өөр хүн авсан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад хандсан... Миний нөхрийн данснаас гарсан 700.000 төгрөгийг олж өгнө үү...” гэх мэдүүлэг / хх-ийн 21-22 тал /
3. Гэрч Н.Отгонбаатарын өгсөн: “...Би Хэнтий аймгийн Мөрөн сум 5 дугаар баг Хатан 503 тоот хашаанд аав, ээж, дүү нарын хамт амьдардаг. Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Мөрөн сумаас найз Стай уулзах гээд Хэрлэн суманд ирээд гэрт нь очиход С, Ч ах 2 байсан. Тэгээд С 3-уулаа гарч пиво ууя гээд 15 цагийн үед Андууд караоке ороод 2.5 литртэй 2 ширхэг том пиво, 6 ширхэг лаазтай пиво авч уусан. Тэгээд 17 цагийн үед Ч ах миний хаан банкны виза карт алга болчихлоо харсан уу гэж надаас асуухад би хараагүй гэж хэлсэн. Тэгээд Ч ах Эвт худалдааны төв” рүү яваад ирье гээд 30 минут орчим болоод ирсэн. Тэгээд С 1 ширхэг 2.5 литрийн пиво нэмж аваад бид гурав ууж дуусгаад 20 цагийн орчим С-ынгэрт очиж хоол идээд ор засаад хэвтэж байсан чинь Ч ах эхнэр Цэнхэрмандалаас ирчихлээ ах нь хадмын гэрт очиж хонон гээд 24 цагийн үед гараад явсан. Тэгээд би 12 дугаар сарын 04-ний өглөө 06 цагийн үед сэрээд С-ыгсэрээгээд надад 20.000 төгрөг байна Мөрөн сум явах такси олоод өгөөч гэж гуйхад С миний данс руу 20.000 төгрөгөө шилжүүлчих гээд би өөрийн Хаан банкны 5949095727 дугаартай данснаас С-ынХаан банкны данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд С хувцсаа өмсөөд гарч яваад 10-15 минутын дараа такси олоод ирлээ гээд ирсэн тэгээд шууд таксигаар Мөрөн суманд манай гэрийн гадаа очоод С такси 50.000 болсон шүү гэхээр нь би юм дуугаралгүй гэртэй бууж үлдээд С аймгийн төв рүү явсан. Би өөр зүйл мэдэхгүй байна...С надад тэр талаар юу ч хэлээгүй. Би мэдэхгүй байна... Тухайн үед С цагаан ултай хар алаг өнгийн пүүзтэй, хар өнгийн өмдтэй байсан дээгүүрээ ямар хувцас өмссөн байсан эсэхийг санахгүй байна...” гэх мэдүүлэг /хх-н 25-26 тал /
4. Гэрч Д.Сын өгсөн: “...Би Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар багийн Булаг 11-11 тоот хашаанд ээжийн хамт амьдардаг. Манай ажлын залуу Ч Хэнтий аймагт байх газар байхгүй гээд хөдөөнөөс ирэхээрээ манайд байдаг байсан. 2021 оны 12 дугаар сарын 03-ны өглөө намайг ажил дээр байхад Ч ирээд ажлаасаа гарах гэсэн юм. Ажлаас гарах өргөдөл бичээд өг гээд надаас гуйхаар нь би өргөдлийн нь бичиж өгсөн. Би ажлаасаа тарж байсан болохоор бид хамт манай гэр рүү явж хоол идээд байж байхад гаднаас Отгонбаатар ирсэн. Тэгээд би гадуур гарч ганц нэг пиво ууя гэж Ч, Отгонбаатар хоёроос асуухад тэр хоёр зөвшөөрөөд 15 цагийн үед Андууд гэх нэртэй караокед орж 2 ширхэг 2.5 литрийн том пиво, 6 ширхэг жижиг лаазтай пиво авч уусан. Тэгээд бид гурав сууж байхад Ч эвт худалдааны төв яваад ирье гээд явж ирээд миний цалин орчихлоо гээд надад виза картаа өгөөд доошоо буугаад пиво аваад нэг цаг нэмж сунгуулаад ир гээд надад нууц кодоо хэлэхэд нь би гар утсан дээрээ хадгалж аваад доошоо буугаад пиво авах гээд виза картыг нь уншуулах гэтэл уншихгүй байхаар нь би өөрийн мөнгөөр 1 пиво аваад буцаагаад виза картын Чд өгсөн. Тэгээд хэсэг хугацааны дараа Чингүүндалай виза картаа алга болгочихлоо харсан уу гэж надаас асуухад виза карт нь газар унасан байхыг нь хараад найз нь мэдэхгүй хараагүй гэж хэлээд би газар унасан картыг аваад өөрийн өмсөж байсан даавуун хар өмдний баруун халаасан хийсэн. Тэгээд 20 цагаас бид гурав караокеноос гараад манай гэр рүү очоод хоол идээд унтсан. Тэгээд өглөө би 05 цаг 00 минутад сэрэхэд Ч байхгүй байсан. Миний хажууд Отгонбаатар сэрүүн сууж байсан. Тэгээд Отгонбаатар найзад нь 20.000 төгрөг байна бензин хийгээд хүргээд өгөх хүн байна уу гэхээр нь би хувцсаа өмсөөд 06 цаг 10-20 минутын хооронд Элит мандалын Хаан банкны АТМ орж Чгийн виза картыг уншуулж 700.000 төгрөгийг өөрийн өмсөж байсан хар өнгийн жинсэн өмдний баруун халаасанд хийгээд буцаж гэртээ очоод Отгонбаатарыг гэрээс гаргаж ирээд Би Чмнгүүндалайгийн данснаас 700.000 төгрөг авчихсан гэж хэлээд Мөнхбатын дэлгүүрийн урдаас 50.000 төгрөгөөр такси бариад Мөрөн сум руу явж Отгонбаатарыг хүргэж өгөөд хоёулаа мөнгөө тэнцүү хувааж авъя гэж хэлэхэд би авахгүй ээ чи өөрөө бүгдийг нь аваа харин таксины 50.000 төгрөг өгчих гэж хэлэхээр нь би таксны жолоочид 50.000 төгрөг өгөөд 08 цаг 15 минутад гэртээ хүргүүлсэн. Би Чгийн виза картаас 700.000 төгрөг хулгайлсандаа гэмшиж байна... Чгийн виза картаас хулгайлсан 700.000 төгрөг одоо байхгүй. Би тэр мөнгөөр 250.000 төгрөгөөр нь LG А-30 маркийн гар утас, дэлгүүрээс өмд, цамц, савхин бээлий, хар нүдний шил гэх зэрэг хувцас авсан...Намайг бага байхад байнга зодож дээрэлхдэг байсан тийм учраас би өс хонзонгийн сэдэлтэй виза картыг нь аваад данснаас нь 700.000 төгрөг хулгайлсан...Тухайн үед би цагаан ултай хар алаг өнгийн nike брэндийн пүүз, хар өнгийн өмд, хөх цэнхэр өнгийн куртик дотуураа улаан өнгийн юүдэнтэй цамц, хар өнгийн малгайтай явж байсан...Надад гомдол санал байхгүй...Миний буруу хохирлыг нь барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-н 29-30 тал /
5. Гэрч Р.Дашзэвэгийн өгсөн: “...Би Хэнтий аймаг Хэрлэн сум 1 дүгээр баг Хийд 17-02 тоот хашаанд аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караокед бармен хийдэг. Намайг ажил дээрээ байхад зүс таних С, Отгонбаатар, Ч гурав 15 цагийн үед ирээд 03 тоот караокены өрөөнд орж бүх гүйлгээг хаан банкны 5956058538 дугаартай С гэсэн дансаар хийсэн. 15 цаг 03 минутад 70.000 төгрөгөөр 2.5 литрийн 1 ширхэг пиво, 6 лаазтай пиво авсан. Тэгээд 17 цагийн үед 50.000 төгрөгийн гүйлгээ хийсэн юу авсан эсэхийг санахгүй байна. 17 цаг 55 минутад өрөөний цаг сунгасан 8.000 төгрөг, 18 цаг 56 минутад өрөөний цаг сунгасан 8.000 төгрөг зэрэг гүйлгээ хийсэн. Тэгээд 20 цагийн үед тэр гурав гарахдаа Ч хаан банкны виза картаа алга болгочихлоо гэж хэлж байсан....Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караоке гэсэн хаяг дээр байдаг...03 тоот өрөөнд хяналтын камер байхгүй...манай ажлын байранд нийт хяналтын камер байгаагаас заал руу харсан 1 хяналтын камер, шатан талын 1 хяналтын камер, караокены гадна талд 2 хяналтын камер байгаа...Манай хяналтын камерын бичлэг 7 хоног хадгалдаг. Одоо 12 дугаар сарын 03-ны өдрийн хяналтын камерын бичлэг бүгд устсан байгаа...Тухайн караокены 03 тоот өрөөнд С, Отгонбаатар Ч нараас өөр ямар ч хүн гаднаас ороогүй...” гэх мэдүүлэг /хх-н 33-34 тал/
6. Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШД-513 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд Хаан банкны виза карт зах зээлийн үнэлгээг 10.000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 41-43 тал/
7. Яллагдагчаар Д.Сын өгсөн: “...Би Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Нарангэрэлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 2239000000013 дугаартай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцлаа. Энэ тогтоолтой холбоотой асууж тодруулах зүйл санал хүсэлт байхгүй. Хүлээн зөвшөөрч байна... Тухайн хэрэг болдог өдөр Ч ажил дээр ирээд ажлаас гарах өргөдөл бичээд өгөөч гэхээр нь бичиж өгөөд цайны цаг болохоор нь Ч бид 2 манай гэр рүү очиж хоол идээд байж байтал Мөрөн сумаас манай найз Отгонбаатар ирж байна гэхээр нь хальт уулзъя гэж бодоод Ч бид хоёр ойролцоогоор өдрийн 15 цагийн орчимд гэрээс гарахад манай үүдэнд ирсэн байсан. Тэгээд бид 3 нийлээд Хэнтий аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг Андууд караоке руу ороод бид 3 нийлж 2 том сэнгүр, 6 ширхэг лаазтай жижиг пиво аваад ууцгаасан. Тэгээд ууж байтал Ч хадам ээж ирчихсэн байна гялс эвт худалдааны төв орчхоод ирье, сая миний цалин орчихлоо, чи доошоо буугаад 1 том пиво аваад 1 цаг сунгуулаад ир гээд надад виза картынхаа нууц үгийг хэлэхээр нь би тухайн үедээ мартчихаж магадгүй гээд өөрийнхөө утсан дээр тэмдэглэж авсан байсан. Чингундалайг явсны дараа би доошоо буугаад 1 том пиво аваад Чгийн виза картыг нь уншуулах гэтэл уншихгүй алдаа заагаад байсан болохоор нь өөрийнхөө мөнгөнөөс тооцоо хийсэн. Удалгүй Ч ирээд би виза картыг нь өгөөд бид 3 уугаад байж байтал Ч миний виза карт алга болчихлоо та хоёр харсан уу гэхэд нь би виза картыг нь хайж байтал газарт хэвтэж байсан. Тэгээд тухайн үедээ би Чд виза картыг нь хараагүй гэж хэлээд тэр виза картыг нь аваад өөрийнхөө өмсөж явсан өмдний халаасанд хийсэн. Тэгээд орой болж Отгонбаатар Ч бид 3 тэр караокеноос гарч манай гэр рүү харьж хоол идээд амарцгаасан. Маргааш өглөө нь үүрээр 05 цагийн үед би сэрэхэд Ч манайд байхгүй байсан. Тэгээд Отгонбаатар сэрээд сум явах гэсэн юм 20.000 мянган төгрөг байна хүргээд өгөх машин тэрэг байна уу гэхээр нь би хувцсаа өмсөөд ганцаараа хот руу гардаг Элит мандалын АТМ орж Чгийн виза картаас нь 700.000 мянган төгрөг уншуулж аваад эргэж өөрийнхөө гэрт ирж Отгонбаатарыг аваад болсон асуудлын талаар хэлээд гэрийнхээ ойролцоо байдаг дэлгүүрийн гаднаас такси барьж Мөрөн сум явсан. Мөрөн суманд Отгонбаатарыг гэрт нь хүргэж өгөөд Отгонбаатарт хандаж 2-лаа энэ мөнгийг тэнцүү хувааж авъя гэхэд Отгонбаатар үгүй ээ гээд буусан. Би эргэж нөгөө таксигаараа гэртээ хүргүүлж 50.000 мянган төгрөг өгөөд буусан... Би Ч бид 2 багаасаа тоглож өссөн найзууд, гэхдээ бага байхад намайг азгүй гэж дээрэлхэж дарамталдаг байсан болохоор тэр өдөр уусан пивондоо халаад тийм үйлдэл хийчихсэн байна лээ. Өөр санаа зорилго байхгүй ээ... Би учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан байгаа... Виза картыг нь авсныг надаас өөр мэдэх хүн байхгүй байсан. Харин маргааш өглөө нь Отгонбаатарт мөнгө авсныхаа дараа хэлсэн... Би тухайн өдөр архи уусан байсан... өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-н 52-54 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч Д.С нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 03-нд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Андууд” караокены 03 тоот өрөөнөөс хохирогч А.Чвиза картыг хулгайлж улмаар 2021 оны 12 дугаар сарын 04-ний өглөө 06 цаг 17 минутад Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг “Элит мандал” төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас 700.000 төгрөгийг уншуулж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогч А.Чөгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Отгонбаатар Мөрөн сумаас ирээд бид гурав 15 цагийн үед Андууд караокед уулзаад... пиво ууж байхад 17 цагийн үед миний цалин 777.000 төгрөг орсон. Би Ст цалин орсон талаар хэлээд 20 цагийн үед караокеноос гарахад миний виза карт алга болсон байсан. Тэгээд С, Отгонбаатар нараас виза картаа асуухад мэдэхгүй гэж хэлсэн... 2021 оны 12 дугаар сарын 04-ний өглөө сэрээд утсаа харахад 06 цаг 17 минутад миний данснаас 700.000 төгрөг гарсан байсан. Би С-ынутас руу залгаад миний данснаас 700.000 төгрөг гарсан байна гэж асуухад би тэр мөнгийг чинь мэдэхгүй гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/
Гэрч Ц.Дөлгөөний өгсөн: “...Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 24 цагийн үед Цэнхэрмандал сумаас Хэнтий аймагт өөрийн аавын гэр ирээд нөхөр болох Ч-гдуудахад бага зэрэг согтууруулах ундааны зүйл үнэртүүлсэн ирсэн. Тэгээд бид хоёр манай аавын гэрт унтаад өглөө сэрээд манай нөхөр миний данснаас 700.000 төгрөг гарсан байна гэхэд би виза картыг нь асуухад өчигдөр С, Отгонбаатар хоёртой хамт караокед орж дуулж байгаад алга болсон гэж хэлсэн. Тэгээд би нөхрийгөө С руу залгаж алга болсон Хаан банкны картаа асуу гэж хэлээд манай нөхөр С-ынутас руу залгаж миний данснаас 700.000 мянган төгрөг гарчихлаа гэж асуухад мэдэхгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 21-22 тал /
Гэрч Н.Отгонбаатарын өгсөн: “...2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Мөрөн сумаас найз Стай уулзах гээд Хэрлэн суманд ирээд гэрт нь очиход С, Ч ах 2 байсан. Тэгээд С 3 уулаа гарч пиво ууя гээд 15 цагийн үед Андууд караоке ороод 2.5 литртэй 2 ширхэг том пиво, 6 ширхэг лаазтай пиво авч уусан. Тэгээд 17 цагийн үед Ч ах миний хаан банкны виза карт алга болчихлоо харсан уу гэж надаас асуухад би хараагүй гэж хэлсэн тэгээд Ч ах Эвт худалдааны төв” рүү яваад ирье гээд 30 минут орчим болоод ирсэн. Тэгээд С 1 ширхэг 2.5 литрийн пиво нэмж аваад бид гурав ууж дуусгаад 20 цагийн орчим С-ынгэрт очиж хоол идээд ор засаад хэвтэж байсан чинь Ч ах эхнэр Цэнхэрмандалаас ирчихлээ ах нь хадмын гэрт очиж хононо гээд 24 цагийн үед гараад явсан. Тэгээд би 12 дугаар сарын 04-ний өглөө 06 цагийн үед сэрээд С-ыгсэрээгээд надад 20.000 төгрөг байна Мөрөн сум явах такси олоод өгөөч гэж гуйхад С миний данс руу 20.000 төгрөгөө шилжүүлчих гээд би өөрийн Хаан банкны 5949095727 дугаартай данснаас С-ынХаан банкны данс руу 20.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд С хувцсаа өмсөөд гарч яваад 10-15 минутын дараа такси олоод ирлээ гээд ирсэн тэгээд шууд таксигаар Мөрөн суманд манай гэрийн гадаа очоод С такси 50.000 болсон шүү гэхээр нь би юм дуугаралгүй гэртэй бууж үлдээд С аймгийн төв рүү явсан...” гэх мэдүүлэг /хх-н 25-26 тал /
Гэрч Р.Дашзэвэгийн өгсөн: “...Би Хэнтий аймаг Хэрлэн сум 1 дүгээр баг Хийд 17-02 тоот хашаанд аав, ээж, дүүгийн хамт амьдардаг. Би 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Андууд караокед бармен хийдэг. Намайг ажил дээрээ байхад зүс таних С, Отгонбаатар, Ч гурав 15 цагийн үед ирээд 03 тоот караокены өрөөнд орж бүх гүйлгээг хаан банкны 5956058538 дугаартай С гэсэн дансаар хийсэн. 15 цаг 03 минутад 70.000 төгрөгөөр 2.5 литрийн 1 ширхэг пиво, 6 лаазтай пиво авсан. Тэгээд 17 цагийн үед 50.000 төгрөгийн гүйлгээ хийсэн юу авсан эсэхийг санахгүй байна. 17 цаг 55 минутад өрөөний цаг сунгасан 8.000 төгрөг, 18 цаг 56 минутад өрөөний цаг сунгасан 8.000 төгрөг зэрэг гүйлгээ хийсэн. Тэгээд 20 цагийн үед тэр гурав гарахдаа Ч хаан банкны виза картаа алга болгочихлоо гэж хэлж байсан... Тухайн караокены 03 тоот өрөөнд С, Отгонбаатар Ч нараас өөр ямар ч хүн гаднаас ороогүй...” гэх мэдүүлэг /хх-н 33-34 тал/
Хөрөнгө үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ны хөрөнгийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 2021/ШД-513 дугаартай: “...Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил, гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд Хаан банкны виза карт зах зээлийн үнэлгээг 10.000 төгрөг байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-н 41-43 тал/
Яллагдагчаар Д.Сын өгсөн: “...бид 3 нийлээд Хэнтий аймгийн Хэрлэн суманд үйл ажиллагаа явуулдаг Андууд караоке руу ороод бид 3 нийлж 2 том сэнгүр, 6 ширхэг лаазтай жижиг пиво аваад ууцгаасан. Тэгээд ууж байтал Ч хадам ээж ирчихсэн байна гялс эвт худалдааны төв орчхоод иръе сая миний цалин орчихлоо чи доошоо буугаад 1 том пиво аваад 1 цаг сунгуулаад ир гээд надад виза картынхаа нууц үгийг хэлэхээр нь би тухайн үедээ мартчихаж магадгүй гээд өөрийнхөө утсан дээр тэмдэглэж авсан байсан. Чингундалайг явсны дараа би доошоо буугаад 1 том пиво аваад Чгийн виза картыг уншуулах гэтэл уншихгүй алдаа заагаад байсан болохоор нь өөрийнхөө мөнгөнөөс тооцоо хийсэн. Удалгүй Ч ирээд би виза картыг нь өгөөд бид 3 уугаад байж байтал Ч миний виза карт алга болчихлоо та хоёр харсан уу гэхэд нь би виза картыг нь хайж байтал газарт хэвтэж байсан. Тэгээд тухайн үедээ би Чд виза картыг нь хараагүй гэж хэлээд тэр виза картыг нь аваад өөрийнхөө өмсөж явсан өмдний халаасанд хийсэн. Тэгээд орой болж Отгонбаатар Ч бид 3 тэр караокеноос гарч манай гэр лүү харьж хоол идээд амарцгаасан. Маргааш өглөө нь үүрээр 05 цагийн үед би сэрэхэд Ч манайд байхгүй байсан. Тэгээд Отгонбаатар сэрээд сум явах гэсэн юм 20.000 мянган төгрөг байна хүргээд өгөх машин тэрэг байна уу гэхээр нь би хувцсаа өмсөөд ганцаараа хот руу гардаг Элит мандалын АТМ орж Чгийн виза картаас нь 700.000 мянган төгрөг уншуулж аваад эргэж өөрийнхөө гэрт ирж Отгонбаатарыг аваад болсон асуудлын талаар хэлээд гэрийнхээ ойролцоо байдаг дэлгүүрийн гаднаас такси барьж Мөрөн сум явсан. Мөрөн суманд Отгонбаатарыг гэрт нь хүргэж өгөөд Отгонбаатарт хандаж 2-лаа энэ мөнгийг тэнцүү хувааж авъя гэхэд Отгонбаатар үгүй ээ гээд буусан. Би эргэж нөгөө таксигаараа гэртээ хүргүүлж 50.000 мянган төгрөг өгөөд буусан... Би Ч бид 2 багаасаа тоглож өссөн найзууд гэхдээ бага байхад намайг азгүй гэж дээрэлхэж дарамталдаг байсан болохоор тэр өдөр уусан пивондоо халаад тийм үйлдэл хийчихсэн байна лээ...” гэх мэдүүлэг /хх-н 52-54 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Д.Сыг уг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн
тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заажээ.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Чд 710.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд, хохирогч А.Ч нь “хохирол 700.000 төгрөг төлж барагдуулсан, санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх нотариатаар батлуулсан тодорхойлолтыг /хх-н 74 тал/ гаргаж хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх бөгөөд шүүгдэгч Д.Ст ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр буюу хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.С-ыг бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтуудад зааснаар шүүгдэгч Д.Ст тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Д.С нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй хязгаарлалт зөрчсөн, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Д.С-ын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ