Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
Хэргийн индекс | 180/2022/0016/Э |
Дугаар | 2022/ШЦТ/19 |
Огноо | 2022-01-26 |
Зүйл хэсэг | 17.4.2.1., |
Улсын яллагч | Т.Б |
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2022/ШЦТ/19
2022 01 26 2022/ШЦТ/19
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2021/0016/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Урантуяа,
Улсын яллагч Б.Н,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О,
Гэрч Э.Ундрал,Б.Эрдэнэхүү, П.Ариунтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг,
Шүүгдэгч Я.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.Б-д холбогдох 1939007320117 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Я.Б нь Малын удмын сангийн үндэсний төвийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б/38 дугаар тушаалаар “Хэнтий аймгийн Цөм сүргийн нэгжийн менежер”-ийн албан тушаалт томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх болох 471.900 төгрөгийн үнэ бүхий палкметр 1 ширхэг, 24.200 төгрөгийн үнэ бүхий туузан метр 1 ширхэг, 800.000 төгрөгийн үнэ бүхий хар зүстэй морь 1 ширхэг, 2.068.000 төгрөгийн үнэ бүхий 480 кг хонины ноос, 2.020.000 төгрөгийн үнэ бүхий 26 толгой хонь, 4.480.000 төгрөгийн үнэ бүхий 76 тооны зааз бог хонь, 750.000 төгрөгийн үнэ бүхий 80 морины хүчтэй МТ3-80 маркын трактор, 480.000 төгрөгийн үнэ бүхий чиргүүл, хамуур, хадуур, ир зэрэг эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшиж, бусдад 11.094.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг шинжлэн судлав.
1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Малын удмын сангийн Хэнтий аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежер гэх ажилд томилогдон ажиллаж эхэлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хуучин ажиллаж байсан Я.Б-оосАжил хүлээлцэж авахад бэлэн байгаа эд материал, малаа хүлээж авахад нэлээн олон зүйл дутуу байсан ба дутуу эд зүйл, малын жагсаалт нь гарчихсан байсан. Тэгэхэд Я.Бнь хатаах шүүгээ, ус нэрэгч, ланометр, канон, туузан метр зэрэг нийт дүн 496.100 төгрөгийн данслагдсан зүйлүүдийг надад хүлээлгэж өгөөгүй. Мөн 44 хонь-3.360.000 төгрөг, уналгын морь-800.000 төгрөг малын хувьд нийлээд 4.160.000 төгрөг болсон. 2018 оны жилийн эцсээр зааз малаа нядалж боловсруулсан төлбөр болох 2.853.440 төгрөг, 2019 оны 940 кг ноосны төлбөр болох 2.082.000 төгрөг болсон, энэ бүгд нийлээд 9.591.540 төгрөгийн дутагдалтай өр төлбөртэй хүлээлгэж өгсөн. Энэ төлбөрөөс 3.751.115 төгрөг 63 мөнгийг Я.Б-гийн цалингаас суутгасан юм байна лээ. Одоо байгаа үлдэгдэл нь 5.833.424 төгрөг 39 мөнгөний үлдэгдэл тооцоотой байгаа. Малын тооцооны хувьд малчин Ц.Нямсүрэн түүний гэргий Ариунаа нарын хувийн данс бүртгэл дээр бүгд байдаг ба бүгд сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг/ хх-н 12-13 тал /
“...Малын удмын сангийн Үндэсний төвийн Хэнтий аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежер нь сангийн төсвийн зарцуулалтад ямар нэгэн эрх байхгүй өөрчлөлт зарцуулалт гаргахыг зөвхөн малын удмын сангийн Үндэсний төвөөс буюу Улаанбаатар хотоос мэднэ. Хэнтий аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежер нь бензин, малын эм тариа, малын тэжээл, хашаа саравчны материал хэрэглэх тохиолдолд төв рүү заавал бичгээр хүсэлт явуулаад түүний дагуу төвөөс шийдвэрлэж өгдөг. Харин Я.Бнь Хэнтий аймаг дахь цөм сүргийн салбар нэгжид менежерээр ажиллаж байхдаа малыг дур мэдэн зарцуулсан, малын ноос, зааз мал борлуулсан орлогоо байгууллагад тушаалгүй хувьдаа хэрэглэсэн байсан. Үүнээс болж Я.Ббайгууллагад нийт 9.591.000 төгрөгийн хохирол учруулсан үүнээс 3.758.000 төгрөгийг цалингаас нь суутгаж одоо эцсийн үлдэгдэл 5.833.000 төгрөг болсон...Тухайн сангийн төсвийг захиран зарцуулах эрхийг зөвхөн төвөөс мэдэж захиран зарцуулна...” гэх мэдүүлэг /хх-н 133 тал/
“...Б-гийн айлд тавьж тэжээлгэсэн 2 ширхэг хурган хуцыг Алтантөгс гэх хүн надад 2019 оны 12 сард хүлээлгэж өгсөн. Мөн палкметр, туузан метрийг Б хүнээр дамжуулж хүлээлгэн өгсөн. Өөр хохирол барагдуулсан зүйл байхгүй. Манай байгууллагаас актанд гараад зарах шийдвэр гараагүй байсан 80 трактор, хадуур, тармуур, чиргүүлийг нэхэмжилж байна... Би Б-гоосажил хүлээж авахад 80 тракторыг засуулах гээд айлын хашаанд байгаа гэж хэлсэн. Тухайн үед үлдээсэн гэх айлын хашаанд очиход хадланд аваад гарсан гэж хэлж байсан. Я.Бнь 2 толгой хурган хуцыг буцааж өгсөн тул 60.000 төгрөг, буцааж өгсөн палкметрийн 471.000 төгрөг, туузан метрийн 24.200 төгрөг мөн малын удмын сангийн 100900019033 тоот дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Я.Б-гийн 2018-2019 оны цалингаас нийт 3.758.115 төгрөгийг цалингаас суутгаж нийт 5.313.315 төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо Я.Б-оос5.779.885 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-хх-н 17 тал /
“...Би энэ талаар сайн мэдэхгүй байна. Тэгэхдээ Б нь дээд шатны байгууллагаас зөвшөөрөл ирээгүй байхад өөрийнхөө эрх мэдлийн хүрээнд ноос болон 76 тооны зааз мал зэргийг завшин авч хувьдаа авсан юм... Өөрийн дураар захиран зарцуулах эрх байхгүй. Тухайн үед хөрөнгийн судалгааг гаргаж худалдан авах хувь хүн аж ахуй нэгж байгууллагатай худалдах худалдан авах гэрээ байгуулж “ Малын удмын сангийн үндэсний төв” болох дээд байгууллагад танилцуулж, зөвшөөрөл авсны үндсэн дээр худалдан борлуулдаг бөгөөд уг орлогыг малын удмын сангийн дансанд төвлөрүүлдэг юм...” гэх мэдүүлэг /3-хх-н 03 тал/
2. Гэрч П.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Я.Б-ийгсайн танина. 2018 оны 08 дугаар сарын 09-нд Цолмонбаатар гэдэг хүнээс менежерийн ажлыг авч байсан. Хэнтий аймгийн Хурх тосгонд харьяалагддаг хүн байгаа юм. Байх хугацаандаа 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зааз хонь гээд 78 хонийг аймаг руу би өөрөө тууж аваачиж өгсөн. Уг мах нь 1.112 кг болсон, нийт үнэ нь 3.900.000 гаруй төгрөг болсон. Энэ бүгдийг Я.Бөөрөө авсан. Дараа нь Я.Бөөрөө 2018 оны 10 дугаар сарын 16-нд зааз хонь 10 ширхгийг цагаан машинд ачиж аваад явсан. Манай хотноос Я.Бнь 2018 оны 08 дугаар сарын 17-нд эр төлөг 1 ширхгийг хадлан тэжээлийн үед ид гээд үлдээсэн, 2018 оны 09 сарын 03-нд нэг эр төлгийг Доктор профессорт өгсөн, 09 сарын 12-нд эм хонь-2 ширхэг, эр төлөг-2 ширхэг, эм төлөг-2 ширхгийг Хэнтий аймгийн үзэсгэлэн худалдааны үеэр авч явсан, 2018 оны 10 дугаар сарын 03-нд эм хонь-2 ширхгийг нэг хүнтэй ирээд аваад явсан, ямар зориулалтаар авч явсныг мэдэхгүй. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эм төлөг-1 ширхэг, эм хонь-1 ширхгийг ирж авсан. 2019 оны 07 дугаар сарын 03-нд 630 хонины ноосыг ачиж явахад эр төлөг-1 ширхгийг авч явсан. 2019 оны 08 дугаар сарын 08-ны үед эр төлөг-1 ширхгийг мал эмнэлгийн ой болно гээд аваад явсан байсан. Ингээд нийт 14 толгой хонь авсан. Энэ бүгдийг дээшээ удмын сангийн нягтланд хэлж байж авах ёстой. Харин Я.Бөөрөө хэлэлгүй аваад байдаг юм шиг байна лээ. 2019 оны ноос болох 630 хонины ноос буюу 900 гаруй кг хэмжээний ноосны төлбөрийг тушаагаагүй байх, асуусан чинь надад мөнгө хэрэгтэй болоод би өгөөгүй юм аа гэж хэлсэн. Уналгын морь гэж 2 ширхэг морь удмын сангаас өгсөн, уг хоёр морины нэг нь зээрд зүсмийн морь манайд байгаа, нөгөө морины зүсийг нь хараагүй. Я.Бхэлэхдээ та нар унаж чадахгүй ээ, би энийг өөр мориор солиод өгнө өө, мөнгө болгочихсон байгаа гэж хэлсэн. Ноос хяргахад зориулж ноосны 30 хувийг хонь хяргахад зориулагддаг гэдэг, гэхдээ бид нарт юу ч өгдөггүй...” гэх мэдүүлэг /хх-н 20-21 тал/
Гэрч П.Ариунтуяагийн шүүх хуралдааны явцад өгсөн: “...Жил болгон бид хонио өөрсдийн ах дүү нараараа хайчлуулдаг байсан. Энэ жил хонь хайчлуулах хүн олдохгүй байна, мөнгөөр нь хайчлуулах уу гэхэд тэгье гэсэн. Тэгээд Я.Б500.000 төгрөг, 6 хайч, 7-8 шуудай өгсөн. Нийт 542.000 төгрөг болсон. 500.000 төгрөгийг бэлнээр аваад хайч, шуудайг өөрөө өгсөн...” гэх мэдүүлэг.
3. Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ны 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаартай: “... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд Палкметр 1 ширхэг, туузан метр 1 ширхэг, уналгын морь 1 ширхэг, 940 кг хонины ноос, зааз 44 толгой хонь зэргийн зах зээлийн үнэлгээг нийт 9.561.540 / есөн сая таван зуун жаран нэг мянга таван зуун дөчин/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэсэн дүгнэлт /хх-н 67-68 тал/
4. Гэрч Э.Ундралын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэнтий аймгийн Цөм сүргийн салбар нэгжийн менежер Я.Бнь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс ажилд орж 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох нийт 822 тоо толгой бог мал байхаас ажил хүлээлцэхэд 722 толгой бог мал хүлээлгэн өгсөн. Үүнээс 44 тоо толгой бог малыг эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж хэрэглэсэн байсан. Өөрийн хариуцсан үндсэн хөрөнгөөс палкметр, туузан метр зэргийг хүлээлгэн өгөөгүй эд хөрөнгө дутсан. Мөн нэг тооны уналгын морь байхгүй дутсан байсан. Менежер Я.Б-гийн ажлыг Үйлдвэр технологийн албаны дарга Н.Бархас, нягтлан бодогч Э.Ундрал миний бие хүлээж авсан. Ч.Оюунбилэг зэрэг хүмүүс байсан. Ажил хүлээлцэхэд эд хөрөнгө, малыг нас хүйс, мал ангилалтаар нь нэг бүрчлэн хүлээж авсан. Менежер Я.Б-дэд хөрөнгө, мал дээр акт тавиад мөнгөн дүнгээр нэхэмжлэл гаргасан. Нийт хохирол 9.561.540 төгрөг болсон. Менежер Я.Бдээрх эд хөрөнгө, малыг хувьдаа зарцуулсан гэж амаар хэлж байсан. Юунд зарцуулсан талаар байгууллагын даргад мэдэгдээгүй, байгууллагын үйл ажиллагааны урсгал зардалд зарцуулсан талаар ямар нэгэн баримт байхгүй... Хэнтий аймгийн Цөм сүргийн салбар нэгжийн менежер Я.Бтөрийн албаны цалингийн ТҮ-8-4 шатлалаар цалинждаг байсан. Байгууллагаас шалгалт хийсэн тооллогын акт дээр хохирлыг нэг бүрчлэн тодорхой тусгасан байгаа. Ямар нэгэн зөрүү байхгүй. Менежер Я.Б ажлаас гарснаас хойш огт ажил дээр дахин ирээгүй, актан дээр ажил хүлээлцэхэд гарын үсгээ зураад алга болсон. Ямар нэгэн хохирол барагдуулаагүй. Зан байдлын хувьд хэнэггүй хүн байсан...” гэх мэдүүлэг / хх-н 135 тал/
5. Гэрч Н.Бархасын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэнтий аймгийн Цөм сүргийн салбар нэгжийн менежер Я.Бнь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд ажилсан. Миний бие менежер Я.Б-гийн ажиллах хугацаанд итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох нийт 822 тоо толгой бог мал, эд хөрөнгийг хүлээлцэхээр ажлын хэсгийг ахалж очсон. Менежер Я.Б-д нийт 822 тоо толгой бог байхаас ажил хүлээлцэхэд 722 тоо толгой бог мал хүлээлгэн өгсөн. Үүнээс 44 тоо толгой бог мал дутсан ажлыг хүлээн авахдаа малыг нэг бүрчлэн нас хүйс, малын чихэн дэх ээмгээр нь бүртгэж тоолсон. Менежер Я.Бэрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж эд хөрөнгө, малыг дутаасан. Энэ нь ажил хүлээлцсэн хохирлын акт дээр тодорхой байгаа. Ажлын хэсгийн хүмүүс болон Б-гийн гарын үсэгтэй байгаа. Менежер Я.Бмал болон эд хөрөнгө дутааж өөртөө хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн. Өөрийн хариуцсан үндсэн хөрөнгөөс палкметр 1 ш, туузан метр 1 ш зэргийг хүлээлгэн өгөөгүй эд хөрөнгө дутсан. Мөн нэг тооны уналгын морь байхгүй дутсан байсан. Хохирлыг мөнгөн дүнгээр нэхэмжлэл гаргасан, нийт хохирол 9.561.540 төгрөг болсон. Менежер Я.Бдээрх эд хөрөнгө, малыг хувьдаа зарцуулсан, би буцааж төлнө гээд одоог хүртэл төлөөгүй байгаа. Юунд зарцуулсан талаар байгууллагын даргад мэдэгдээгүй, байгууллагын үйл ажиллагааны урсгал зардалд зарцуулсан талаар ямар нэгэн баримт байхгүй. Хувьдаа зарцуулсан гэж амаар хэлсэн... Хэнтий аймгийн Цөм сүргийн салбар нэгжийн менежер Я.Бтөрийн албаны цалингийн ТҮ-8-4 шатлалаар цалинждаг эрх бүхий албан хаагч. Байгууллагаас шалгалт хийсэн тооллогын акт дээр хохирлыг нэг бүрчлэн тодорхой тусгасан байгаа. Ямар нэгэн зөрүү байхгүй. Менежер Я.Бодоо хаана байгаа талаар мэдэхгүй, нэг ч удаа ажил дээрээ ирээгүй холбоо бариагүй байгаа. Ямар нэгэн хохирол барагдуулаагүй...Анх ажилд авахад ааш зан гайгүй хүн байсан. Тэгээд ажиллах хугацаандаа ажлаа таслаад хэнэггүй байдал гаргаж ажлаа цалгардуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 137 тал/
6. Малын удмын сангийн үндэсний төвийн захирлын 2018 оны 08 сарын 06-ны өдрийн Б/38 дугаартай “...Я.Б-ийг Хэнтий аймаг дахь Цөм сүргийн менежерээр ажилд томилох...” тухай тушаалын хуулбар /1-хх-н 141 тал/
7. Малын удмын сангийн үндэсний төвийн захирлын 2019 оны 09 сарын 10-ны өдрийн Б/20 дугаартай “...Я.Б-ийгХэнтий аймаг дахь Цөм сүргийн менежерийн ажлаас чөлөөлсөн...” тухай тушаалын хуулбар /1-хх-н 142 тал/
8. Гэрч Д.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Оюутан байхдаа Я.Б-той...нэг ангид сурч байсан... түүнээс палкметр, туузан метр авсан. Дэлгэрэх сумын мал сүрэгт үзлэг ангилалт хийх зорилгоор авч хэрэглэж байсан. Тухайн үедээ хэрэглэчхээд 2020 оны 05 дугаар сарын дундуур өгч явуулсан...Дэлгэрэх сумын Аманшанд багийн малчин Содномцэрэнгийн Ганбаатар гэх хүнээр өгч явуулсан. Өөрөө тэр үед над руу залгаж “палкметр, туузан метр хэрэгтэй байна” гэсэн. Хэнтий аймгийн Мал Эмнэлгийн газрын жижүүрт өгөөрэй гэхээр нь С.Ганбаатар руу ярьж жижүүрт нь үлдээсэн. С.Ганбаатарыг суманд ирэхээр нь “ өгсөн үү? ” гэж асуухад өгсөн гэхэд нь Я.Б руу залгаж өгсөн гэж байна багажаа аваарай гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /2-хх-н 26-27 тал/
9. Гэрч Б.Эрдэнэхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Я.Б нь Хэнтий аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежер ажилд 2018 онд томилогдож тухайн хүнийг анх таньдаг болсон. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн... 2019 оны хагас жилээр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас манай байгууллагад дотоод аудит хийгдэж байсан. Тухайн үед ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Цөм сүргийн салбар нэгжид 1 удаа тооллого шалгалт хийж ажиллахад 31 толгой хонь дутсан. Үүнийг Я.Б нь хэрэглэсэн асуудал гарсан. Өөрөөр хэлбэл 1 удаа тооллого шалгалт хийж 31 толгой хонь дутсан зөрчил илэрсэн. Дараа нь Я.Б-ийг ажлаас чөлөөлж, ажлыг хүлээлцэх явцад 44 мал, 1 уналгын морь, палкметр, туузан метр дутсан асуудал гарсан. Үүнээс 44 малыг малчин Ц.Нямсүрэн гэх хүн дутааснаа хүлээн зөвшөөрч бичиг үйлдэж өгсөн баримт байгаа. Бусдыг нь Я.Б хариуцах ёстой... Албан хэрэгцээнд цөм сүргийн салбар нэгжийн малаас Я.Б нь дур мэдэн зөвшөөрөлгүй захиран зарцуулах эрхгүй байсан. Малын удмын сангийн үндэсний захирлын зөвшөөрлөөр албан хэрэгцээнд ашиглах боломжтой болдог...” гэх мэдүүлэг /2-хх-н 31 тал/
10. Гэрч Д.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Б гэх хүнээс 2019 оны 07 дугаар сарын 09-нд Хэнтий аймгийн төвд очиж 480 кг ноосыг худалдаж авсан. 1 кг ноосыг 4000 төгрөгөөр тооцож нийт 1.920.000 төгрөгөөр 480 кг ноос худалдаж авсан... Ямар ч байсан 1.920.000 төгрөгийг Б гэх хүнд өгөөд ноос худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /2-хх-н 2 тал/
11. Гэрч Д.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Я.Бнь Хэнтий аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежер гэх албан тушаалд ажиллаж байх хугацаандаа ажлын зайлшгүй шаардлагаар албан хэрэгцээнд тус нэгжийн малаас захиран зарцуулах эрх байхгүй. Хэрэв захиран зарцуулахаар болбол төвийн захирлын шийдвэрээр зарцуулах эрх үүснэ. Тэр эрхийг албан бичгээр өгдөг...2019 оны жилийн эцэс, 2019 оны хагас жилийн тооллого, 2019 оны 09 дүгээр сард төвөөс томилогдсон ажлын хэсгийн тоолго явагдсан. Тус тооллогуудаар буюу 2019 оны жилийн эцсээр 31 хонь дутаасан, мөн 2018 оны жилийн эцсээр зааз малын борлуулалтын орлого болох 2.853.440 төгрөгийг дутаасан. 2019 оны хагас жилийн тооллогоор ноосны төлбөр болох 2.082.000 төгрөг дутаасан. Ажил хүлээлцэх үедээ 44 хонь 1 адуу нийт 4.160.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн тухайн ажил хүлээлцэхдээ ажиглаж байсан багаж хэрэгслээсээ 496.100 төгрөг дутаасан байсан. 2019 онд тус байгууллагын өмчид байсан актлагдсан зарах шийдвэр гараагүй байсан 80 трактор сураггүй алга болсон. Я.Б нь байгууллагад нийт 9.557.140 төгрөгийн хохирол учруулсан байсан. Уг хохирлоос Я.Б-гийн цалингийн өглөгийг хасаад 5.999.024 хохирол үлдсэн. Уг үнийн дүнд тракторын үнэ ороогүй... 2018 онд яг хэдэн тооны мал нядалгаанд оруулах байснаас хэдийг оруулж дутаасан талаар бол сайн мэдэхгүй байна. Үнийн дүнгээр 2.800.000.0 төгрөг дутаасан байсан...” гэх мэдүүлэг / 2-хх-н 40 тал /
12. Гэрч Н.Алтантөгсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Бийг Хэнтий аймаг дахь цөм сүргийн менежер болсон цагаас нь хойш таньдаг болсон. 2018 оны 10 сард Хэнтий аймаг дахь Цөм сүргийн менежер Б ах надад ядарсан 2 хурган хуц өгөөд энэ хоёр хуцыг онд оруулж өгөөч гэж гуйсан юм. Би ядарсан 2 хурган хуцыг нь авч тэжээл өгч тэнхрүүлээд 2019 оны 12 сарын сүүлээр Хэнтий аймаг дахь цөм сүргийн менежер Оюунбилэг, малчин Нямсүрэн, Ариунаа нарт хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /2-хх-н 48 тал/
13. Гэрч Ц.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Б гэх хүнийг танина. Б 2018 оны 08 дугаар сараас Хэнтий аймаг дахь цөм сүргийн менежерийн ажлыг хүлээн авсан. Менежерийн ажлыг хүлээн авсан цагаас нь таньдаг болсон. 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зааз хонь гээд 78 тооны хонийг аймгийн төв рүү би эхнэр Ариунтуяа менежер Б-гийн хамт явган тууж Нараа гэх хүний бойнд оруулсан. Уг тууж авсан 78 тооны хонь нь 38 төлөг, 10 ширхэг эр хонь үлдсэн нь эм хонь байсан. Уг 78 тооны хонь нийт 1112 кг болсон, мөнгөн дүн нь 3.900.000 төгрөг болсон. Энэ мөнгийг Б өөрөө авсан. Маргааш нь удмын сангийн төв рүү дансаар шилжүүлчихлээ гэж хэлж байсан. Үүний дараа менежер Б хуучин менежер Цогтбаатарын хамт 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цагаан өнгийн ачааны машинтай ирээд 10 ширхэг эм хонь аваад явсан. Уг 10 хонины нэхийг нь Дархан аймагт өгнө, махыг нь Налайхын бойнд өгнө гэж хэлээд авч явсан. Менежер Б 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хадлан тэжээлийн үед 1 ширхэг эр төлөг хэрэглээрэй гэсэн. Би 1 ширхэг эр төлгийг хадлангийн үед хэрэглэсэн. Үүний дараа 2018 оны 09 дүгээр сарын 03-нд 1 ширхэг эр төлгийг доктор профессор Лхагвасүрэн гэдэг хүнд өгч явуулсан. Үүний дараа 2018 оны 09-р сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн үзэсгэлэн худалдаанд эм хонь 2 ширхэг, эр төлөг 2 ширхэг эм төлөг 2 ширхэг нийт 6 тооны хонь авч явсан. Уг 6 тооны хонь эргэж ирээгүй. Энэ 6 хонийг хаана зарж юунд хэрэглэснийг мэдэхгүй. Үүний дараа 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ганбаатар гэх хүнтэй ирээд 2 ширхэг эм хонь аваад явсан, ямар зориулалтаар авч явсан тухай хэлээгүй. Мөн 2018 оны 10 сарын 04-ний өдөр ирээд эм хонь 1 ширхэг, эм төлөг 1 ширхгийг авч явсан. Ямар зориулалтаар авч явж байгаагаа хэлээгүй. Менежер Б 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 630 ширхэг хониний ноосыг цагаан өнгийн портер маркын машинтай ачиж авч явахдаа 1 ширхэг эр төлөг авч явсан, мөн яах гэж авсныг мэдээгүй. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэр Ариунтуяа Хэнтий аймгийн үзэсгэлэн худалдаанд явсан хойгуур надаас эр төлөг 1 ширхгийг авч явсан. Ингээд менежер Б нийт 14 толгой хонь авсан, эд нарыг ямар зорилгоор авсныг би мэдэхгүй. Тухайн үед менежер Б Малын удмын сангийн холбогдох эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авч байсан эсэхийг мэдэхгүй. Эхнэр бид хоёр авсан малын тооцоог тухай бүр нь бүртгэж тэмдэглэдэг байсан. 2019 оны 12 сард малын удмын сангаас тооцоо хийх гэж нягтлан Ундрал, Өнөржаргал гээд 4-5 хүн ирсэн. Тэр үед би менежер Бийг зааз хонь цувуулж авсан 14 тооны хонь, ноосны мөнгийг өөрөө хувьдаа хэрэглэсэн талаар мэдсэн. Энэ үед менежер Б утас нь холбогдохгүй байсан. Менежер Б Малын удмын сангаас уналгын хоёр морь өгсөн гэж хэлсэн боловч манайд 1 ширхэг зээрд зүсмийн морь авчирсан /хамар нь сэтэрхий морь авчирсан/. Харин нөгөө морийг огт хараагүй, “та нар унаж чадахааргүй эмнэг морь байна лээ би өөр мориор сольж өгнө. Хурдан морь юм шиг байна лээ, хүн сольж авъя гэсэн” гээд өөр өөр юм яриад байсан. Менежер Б 2018 оны 10 сард Алтантөгс гэх хүнд 2 ширхэг хурган хуц өгсөн. Ямар шалтгаанаар өгч байгаагаа надад хэлээгүй. Тухайн 2 хурган хуцыг 2019 оны 12 дугаар сард Алтантөгс менежер Оюунбилэгтэй хамт авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-н 51-57 тал/
Гэрч Ц.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин өгсөн: “...Я.Б2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нийт 76 тооны хонийг зааз мал гэж бойнд оруулсан. Үүнээс 2 төлөгний махыг худалдаж авахгүй гээд хаясан. Тэр 2 төлөгний мах хаяхаас өөр аргагүй туранхай мах байсан. 76 тооны зааз малтай цуг би өөрийн 2 тооны эм хонийг бойнд оруулж мөнгийг нь эхнэр бид хоёр авсан. Зуу гаран мянган төгрөг л авсан байх...” гэх мэдүүлэг /2-хх-н 77 тал/
14. Гэрч Б.Цолмонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ажил хүлээж авахад эвдэрсэн, хамрыг нь салгачихсан 80 трактор байсан. Дагалдах тоног гэх юм бол эвдэрхий чиргүүл, бас нэг эвдэрхий тармуурын рам зэрэг эд зүйл байсан... Тухайн үед ажиллаж байхад миний ажлын газрын компьютер дээр дээрх 80 тракторын мэдээлэл байсан... Би дээрх 80 тракторыг хаана байгааг нь мэдэхгүй... Тухайн үед 80 трактор нь бичиг баримт гэж байгаагүй. Харин малын удмын сангийн үндэсний төвийн эд хөрөнгийн бүртгэлд бол бүртгэлтэй техник байсан... Би 2018 оны зун яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна Я.Бгэх хүнд өөрийн ажлыг хүлээлгэж өгсөн. Тухайн үед дээрх хүнд 80 маркын тракторыг мөн дагалдах эвдэрхий чиргүүл, бас нэг эвдэрхий тармуурын рам зэргийг хүлээлгэж өгсөн. Тухайн уг 80 маркын трактор нь мал зүйч талийгаач Түмэнхишигийн хашаанд байсан юм. Гэр нь Хэрлэн сумын 5 дугаар багт Наран нэртэй дэлгүүрийн баруун хойно байсан шиг санаж байна... Я.Бгэх ахтай Чингис хотод явж байгаад таарсан чинь Я.Бнадад хандан “Цөм” нэртэй сүргийн үржлийн малаас нядлах мөнгө болгох бог малыг тусад нь тэмдэглэсэн байгаа. Эндээс зах зээлийн үнээр нь худалдаж авах мал байвал аваарай гэж хэлсэн.Тэгэхээр нь би Я.Бахад хандан хэдээр зарах гэж байгаа юм бэ? Та үнэ ханшаа тодорхой болгоод хэлээрэй гэж хэлсэн. Тэгсэн дараа нь Я.Бах махны үнэ ханшаа тооцоолж 1 хонийг 50.000 төгрөгөөр зарах юм байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би 1 жил төл авахаар сувиа хонь байна уу гэж асуухад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь унаа тэрэгтэй болж байгаад эргэж ирж 10 тооны эм хонь авъя гэж хэлсэн. Тэгээд дараах нь ачааны машинтай явж таараад машинаа ашиглаж хөдөө Я.Б-тойочиж “Цөм” нэртэй сүргийн үржлийн малаас малчинд нь хэлж байгаад 10 тооны эм хонь авсан. Тэгээд би Я.Б-дболомжтой үедээ мөнгийг нь өгье гэснээс хойш 10 гаран хоногийн дараа Я.Б-гийн данс биш нэг эмэгтэй хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед Я.Бнь энэ хүний данс руу мөнгөө шилжүүлчих гэхээр нь л шилжүүлсэн юм.... Зарим тохиолдолд яаралтай үед дээрх удирдлагатай ярьж амаар зөвшөөрөл авч болно. Зарим тохиолдолд бичгээр авдаг. Харин захиран зарцуулсан орлогоо дээд байгууллагын албан данс руу шилжүүлдэг... Стандарт хангахгүй, тамир тэнхээ муудсан, хөгширсөн, өвчтэй малуудыг заазад оруулдаг. Заазад оруулах малаа “Цөм” нэртэй сүргийн үржлийн төвийн менежер өөрөө ангилж тодорхойлоод дээд байгууллага болох Малын удмын сангийн үндэсний төвд мэдэгддэг. “Цөм” нэртэй сүргийн үржлийн төвийн менежер нь өөрөө тодорхойлоод энэ жил төдөн тооны малыг заазад оруулахыг дээд байгууллагад мэдэгддэг. Мөн олсон орлогоо Малын удмын сангийн үндэсний төвийн албан тоот дансанд тушаадаг....” гэх мэдүүлэг /2-хх-н 62-63 тал/
15. Гэрч Д.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Б гэх хүнийг сайн танихгүй 2018 оны 10 сард мал өгнө гэж надтай ирж уулзаж байсан. Одоо ямар нэгэн харилцаа холбоо байхгүй... Б гэх хүн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үдээс хойш 78 тооны хонийг зааз мал гээд бойнд оруулаад надад махаа худалдсан. Би малын тоог одоо яг сайн санахгүй байна нийт 78 тооны хонь шиг санаж байна... их туранхай сүүлгүй хонь байсан. Бойнд оруулах малаа Б 2 малчин гэх эмэгтэй эрэгтэй хүнтэй хамт явган тууж ирсэн. Миний худалдаж авсан махнаас 2 хонины махны мөнгийг малчны хонь байсан гээд мөнгийг нь мал тууж ирсэн эрэгтэй эмэгтэй 2 хүнд өгсөн. Хэдэн төгрөг өгснөө санахгүй байна. Зуу гаран мянган төгрөг өгсөн. Тэгээд нийт 74 хонины мөнгийг би өөрийн нөхөр Энх-Одын 5935219275 данснаас Б хүний дансанд 3.823.000 төгрөг шилжүүлсэн. Манай бойнд оруулсан нийт ажлын хөлс нь хасагдаад 3.823.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн 74 тооны хонийг ямар насны хонь байсныг одоо санахгүй байна...” гэх мэдүүлэг /2-хх-н 71-73 тал/
16. Гэрч Б.Бадамсэдэдийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Я.Бгэх хүнээс 80 трактор авч хадланд ашигласан асуудал огт байхгүй. Харин 2018 онд Я.Б-днадтай таараад актад гарсан хуучны 80 трактор худалдаж авах уу гэж хэлсэн. Тэгээд би 2018 онд Я.Б-оос700.000 /долоон зуун мянган төгрөг/-р хуучин 80 трактор, хадуур тармуур, чиргүүлийн хамт худалдаж авсан. Намайг худалдаж авахад 80 трактор нь мотор цохисон, дунд талын нэг дугуй огт байхгүй, нөгөө гурван дугуй нь хийгүй, дугуйны гадар хэсэг нь задраад урагдаж цоорчихсон, дахин ашиглах боломжгүй болсон байсан. Доогуур нь рам болон 2 дугуйгүй, хамуурын цөөхөн хэдэн шүд л холбоотой байсан. Чиргүүл нь цэнхэр өнгийн 4 дугуй нь дахин ашиглах боломжгүй язарч цоорсон байсан. Хадуур нь дугуйгүй рам болон лент /хадуур/ нь байсан. Би дээрх трактор болон дагалдах тоног хэрэгслийг талийгаач Түмэнхишиг гэх хүний хашаанаас очиж авсан. Намайг очиж 80 трактор болон бусад дагалдах хадуур, хамуур чиргүүлийг авахад Я.Бөөрөө хамт явсан. Би Б гэх хүнд 700.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Б надад 80 тракторын бичиг баримт гэж юм өгөөгүй. Би уг 80 тракторыг хэдэн онд үйлдвэрлэгдсэн, хэдэн онд монгол улсад импортоор орж ирснийг мэдэхгүй... Я.Б-оос худалдаж авсан 80 трактор хадуур, хамуур чиргүүл байхгүй болсон. Би төмрөөр юм хийдэг юм. Я.Б-оосавсан 80 трактор хадуур, хамуур, чиргүүлийг задалж зараад үлдсэн рам төмрөөр нь чиргүүл вагончик хийж хүнд зараад байхгүй болсон. Би Б-гоос80 трактор худалдаж авсан цагаас хойш таараагүй... улсын дугаар байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2-хх-н 82-83 тал/
17. Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ны 2021 оны 04 сарын 12-ны өдрийн 134 дугаартай: “... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 104 толгой хонь зэргийн зах зээлийн үнэлгээг нийт 6.640.000 / зургаан сая зургаан зуун дөчин мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэсэн дүгнэлт /хх-н 94-96 тал/
18. Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ны 2021 оны 04 сарын 15-ны өдрийн 138 дугаартай: “... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд МТЗ-80 маркын трактор, чиргүүл зэргийн зах зээлийн үнэлгээг нийт 1.230.000 / нэг сая хоёр зуун гучин мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэсэн дүгнэлт /хх-н 104-106 тал/
19. Я.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 08-нд Хэнтий аймгийн Цөм сүргийн төвийн менежерийн ажилд ороод 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажил хүлээлцсэн. Би 2018 оны 12 сард мал нядалгаанд оруулахдаа 74 хонь оруулснаас 57 хонийг нь нягтланд хэлээд үлдэгдэл 17 хонийг мал онд орсны дараа хүнээс нөхөж авахаар төлөвлөөд нягтланд хэлэхгүй өнгөрөөсөн. Би 2018 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумаас хар эмнэг үрээ, хүрэн морь хоёр авч ирэхээр явсан. Намайг авахаа очих хооронд айлын гаднаас Ойдовдорж гэх залуугийн морьтой холбосон байхад цуг алдагдсан байсан. Баяндэлгэр сумын нутгаар 20 орчим хоног хайж олж авсан. Олоход холбоотой байсан найз Ойдовдоржийн морь алга болсон. Энэ хугацаанд надаас 400-500 мянган төгрөгийн зарлага гарсан. Ойдовдорж алга болсон морио 1.300.000 төгрөгөөр үнэлсэн. Би 900.000 төгрөгийг нь бэлнээр өгсөн. Би удирдлагуудад хэлээгүй. Тэгж явж байж олж ирээд Хэнтий аймгийн Хэрлэн сумын мал эмнэлэг дээр ирээд тэд нар маллаж чадахгүй гэж бодоод Нямдорж гэдэг найзынхаа машинд ачаад Дорнод аймгийн Цагаан-Овоо сум руу явуулсан... Би 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр төвийн нягтлан Таван-Эрдэнэтэй хагас жилийн тайлангаа тулгаж, дараа нь худалдаж авахаар болсон 17 толгой хонь, өмнөх менежер Цолмонбаатар 10 хонины тооцоо дутуу хийсэн. 2018 оны 09 дүгээр сард арьсны дээж авахаар нядалсан 4 толгой хонийг төлөхөөр болоод хагас жилийн тайлангаар 608 хонь тоолуулаад тайлангаа өгөөд явсан. Би сар бүрийн цалингаас 570.000 мянган төгрөг суутгуулж төлөхөөр болсон. Цалингаас 2019 оны 07 дугаар сарын 12-ны өдөр хүртэл суутгуулаад төлөөд дууссан. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажил хүлээлцэх үед цалингаа суутгуулж төлсөн 31 хонийг төлөөгүй гэж нэхэмжлээд байсан. Би 44 хониноос 31 хонийг төлсөн байсан. Би 2018 оны өвөл 2 хуцан хурга онд оруулах гээд Хэнтий аймгийн Өлзийт тосгонд байдаг Алтантөгсийн гэрт тавиулсан. Би онд орчихсон болохоор буцаагаад өгөөрэй гэж хэлсэн. 2018 оны 12 сард хийсэн заазаас 2 хурга 10 кг хүрэхгүй байхаар акт үйлдээд орхисон. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд болсон үзэсгэлэн худалдаанд оролцсон. Үзэсгэлэнд оролцох үед аннос, замын зардал хийх гэж 2 толгой хонь зарцуулсан. Уг нь 2018 оны жилийн эцсийн тооллогоор хасагдсан. 2018 оны 09 дүгээр сарын 15-нд хүлээлгэж өгсөн хүрэн морио алдчихлаа гэж малчин Ариунаа надад утсаар хэлэхээр нь хүнээс бензиний мөнгө зээлж аваад буцааж нэг толгой хониор төлсөн. 2018 оны 09 дүгээр сард доктор Д.Лхагвасүрэн манай хонины суурин дээр ирж ажилсан. Ажиллаад буцах үед нь томилолт, унааны зардал гэж Цолмон захирлын зөвшөөрлөөр нэг төлөг өгсөн. Дархан хотоос 2018 оны 09 дүгээр сард 6 хуц, 9 эм хонь ирсэн. Хээлтүүлгийн цаг болсон байсан болохоор каринтилж мал эмнэлгийн манаачаар маллуулсан юм. Тэрнийхээ төлбөрт нэг төлөг өгсөн. Би өөрөө унаа байхгүй болохоор хүний машин гуйж явдаг байсан. Миний гуйлтаар Ганболд гэх ахтай явж байхад 2018 оны 12 дугаар сард машиныхаа моторыг цохисон. Машинаа засуулаарай гэж нэг хонь өгсөн. Манай хонинд Хөдөө аж ахуйн их сургуулийн 60 гаран хонь байдаг. Намар хадлан авах цаг болоод би захирал Энхманлай гэх хүнд бензин, хоол хүнсэнд зарцуулмаар байна гэж хэлж 2 хонь авсан. 2018 оны 09 дүгээр сард одоо менежер хийж байгаа Оюунбилэг нэг хонь авсан. Энэ 13 хонь 2018 оны жилийн эцсийн мал тооллогоор хасуулаад холбогдох бичиг баримтыг нь үйлдээд явсан... Би энэ 2.082.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг малчин Ариунаад өгсөн. Хонь ноослохдоо хэрэглэсэн хайч, уутны төлбөр 54.000 төгрөг, малчны гэрт ажил явдал гараад 60.000 төгрөг авсан. Хэнтий аймгийн Төв рүү ачиж оруулах “Рогtег” хөлсөлж 70.000 төгрөг, ноосны ариун цэврийн бичиг 36.000 төгрөг, ноос тушаахаар Улаанбаатар хот очиж ирэхэд 50.000 төгрөгийг урсгал зардалд зарцуулсан. Би үлдсэн мөнгийг нь манай ургийн баяр болох гээд би хэрэглэсэн юм. Хэрэглэхдээ дараа нь цалингаасаа төлнө гэж бодож хэрэглэсэн. Хэрэглэхдээ удирдлагуудад хэлээгүй... 2019 оны 07 дугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд мал зүйч ажилтай, тасгийн мэргэжилтэн найз Түвшинжаргал морины комисст ажиллаж байгаа, морь хэмжиж байгаад өгье гэхээр нь Палкметр, туузан метр хоёрыг өгөөд явуулсан...Миний ажиллаж байсан Цөм сүргийн үржлийн төв гэх компани 2018 оны жилийн эцсийн тайлангаар хасалт хийлгэсэн малыг одоо надаас нэхэмжлээд байна. Би тэр 13 хонийг хувьдаа хэрэглэсэн тохиолдол байхгүй. Ажлын зайлшгүй шаардлагаар хэрэглэж байсан. Тэгээд би удмын сангийн төвийн данс руу 2019 оны 02 дугаар сард зааз мал борлуулалтын орлого гэсэн утгатай 1.000.000 төгрөг хийсэн. Энэ байгууллагад нэг жилийн хугацаанд ажиллах хугацаандаа ээлжийн амралт эдлээгүй, тэр ээлжийн амралтын мөнгийг олгоогүй, байгууллагын нягтлан захирал ажлаас халсан тухайгаа хэлэхгүй нэг сар болсноос болж ажлаас гэнэт халагдсаны тэтгэмж авч чадаагүй. Би ээлжийн амралтын мөнгө, гэнэт ажлаас халагдсаны тэтгэмж аваагүй учир байгууллагаар үүнийг гаргуулж ноосны мөнгийг төлүүлэх саналтай байна...” гэх мэдүүлэг /хх-н 84-86 тал/
Я.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Хар зүсний эмнэг морийг би мал маханд өгч 480.000 төгрөг болсон. Мөнгийг нь би өөрөө хэрэглэсэн... Би 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Малын удмын сангийн үндэсний төвийн 100900019033 дугаартай дансанд Хэнтий цөм сүргийн салбар нэгж Б 80991940 гэсэн гүйлгээний утга бичиж шилжүүлсэн... 74 хонины нядалгааны мөнгө болох 3.823.000 төгрөг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний 5004012165 дугаартай дансанд орсон. Би нядалгааны 3.823.000 төгрөгийг дансанд байлгаж байгаад өөрийн малчны зээлд 1.800.000 орчим төгрөгийг нь хийчихсэн юм. Тэгээд үлдсэн 1 сая төгрөгийг нь Малын удмын сангийн үндэсний төвийн дансанд хийсэн... 34 хонины мөнгийг миний цалин дээрээс суутгаж авсан мөртөө надаас давхар нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /1-хх-н 249-250, 2-хх-н 1 тал/
Я.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин яллагдагчаар өгсөн: “...намайг Хэнтий аймаг дахь цөм сүргийн төвийн ажлыг хүлээж авахад надад 80 маркын тракторыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, гэхдээ би уг тракторыг урьд нь эзэмшиж байсан талийгаач Б.Түмэнхишиг гэх хүнтэй ярьж тохиролцсоны дагуу уг тракторыг Тахилгат тосгоны харьяат Бадмаа гэх хүнд шилжүүлэн өгсөн. Энэ трактор маань актлагдсан байсан учир хариуцсан хүнийх нь зөвшөөрлийн дагуу уг Бадмаа гэх хүнд шилжүүлэн өгсөн... Энэ 80 маркын трактор байгууллагын дансанд байгаагүй би тракторыг албаны ёсоор байгууллагаас хүлээж аваагүй учир хүлээлгэж өгөөгүй. Энэ 80 маркын тракторыг урьд нь хариуцаж байсан талийгаач Б.Түмэнхишиг нь надад уг тракторыг бусдад шилжүүлэн өгөхийг зөвшөөрсөн учир би уг тракторыг Тахилгат тосгоны харьяат Бадмаа гэх хүнд шилжүүлэн өгсөн байдаг юм... уг 80 маркын трактор нь чиргүүл, хадуур, тармуур гэсэн дагалдах тоноглолтой байсан, уг дагалдах тоноглолуудыг нь би Тахилгат тосгоны харьяат Бадмаа гэх хүнд 80 маркын трактороо шилжүүлэн өгөхдөө хамтад нь шилжүүлэн өгсөн... би 2018 онд заазад 76 хонь оруулснаас 2 тооны хонь нь гологдоод хаягдсан учир 74 хонийг заазад оруулсан ...тухайн үед Цолмонбаатар надад хандан чи зааз хониноосоо 10 тооны хонийг надад зааз малын үнэ ханшаар нь өгчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэг тэг гээд Цолмонбаатарт 10 тооны зааз хонийг шилжүүлэн өгсөн ба би Цолмонбаатараас авсан 10 тооны зааз хонины мөнгө болох 500.000 төгрөгийг байгууллагадаа тушааж төлбөр тооцоогоо хийж дуусгасан....” гэх мэдүүлэг /2-хх-н 20-21 тал/
Я.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...Уг яллагдагчаар татах тогтоол дээр дурдсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна, харин бусдаар бол уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3-хх-н 12-13 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд нь хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой хянахад хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1. Гэм буруугийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно “ гэж тус тус заасан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан” гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр илрэн гардаг.
Шүүгдэгч Я.Бнь Малын удмын сангийн үндэсний төвийн харъяа Хэнтий аймгийн Цөм сүргийн нэгжийн менежерээр 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж түүнд итгэмжлэн хариуцуулсан хар морь, 480 кг хонины ноос, 24 толгой хонь, 76 тооны зааз хонь, МТ3-80 маркын трактор, чиргүүл, хамуур, хадуур ир зэрэг эд хөрөнгийг завшиж 11.094.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-ийнмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Малын удмын сангийн Хэнтий аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежер гэх ажилд томилогдон ажиллаж эхэлсэн. 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хуучин ажиллаж байсан Я.Б-оосАжил хүлээлцэж авахад бэлэн байгаа эд материал, малаа хүлээж авахад нэлээн олон зүйл дутуу байсан ба дутуу эд зүйл, малын жагсаалт нь гарчихсан байсан. Тэгэхэд Я.Бнь хатаах шүүгээ, ус нэрэгч, ланометр, канон, туузан метр зэрэг нийт дүн 496.100 төгрөгийн данслагдсан зүйлүүдийг надад хүлээлгэж өгөөгүй. Мөн 44 хонь-3.360.000 төгрөг, уналгын морь-800.000 төгрөг малын хувьд нийлээд 4.160.000 төгрөг болсон. 2018 оны жилийн эцсээр зааз малаа нядалж боловсруулсан төлбөр болох 2.853.440 төгрөг, 2019 оны 940 кг ноосны төлбөр болох 2.082.000 төгрөг болсон, энэ бүгд нийлээд 9.591.540 төгрөгийн дутагдалтай өр төлбөртэй хүлээлгэж өгсөн. Энэ төлбөрөөс 3.751.115 төгрөг 63 мөнгийг Я.Б-гийн цалингаас суутгасан юм байна лээ. Одоо байгаа үлдэгдэл нь 5.833.424 төгрөг 39 мөнгөний үлдэгдэл тооцоотой байгаа. Малын тооцооны хувьд малчин Ц.Нямсүрэн түүний гэргий Ариунаа нарын хувийн данс бүртгэл дээр бүгд байдаг ба бүгд сайн мэдэж байгаа...” гэх мэдүүлэг/ хх-н 12-13 тал /

Гэрч П.Ариунтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Я.Б-ийгсайн танина. 2018 оны 08 дугаар сарын 09-нд Цолмонбаатар гэдэг хүнээс менежерийн ажлыг авч байсан. Хэнтий аймгийн Хурх тосгонд харьяалагддаг хүн байгаа юм. Байх хугацаандаа 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зааз хонь гээд 78 хонийг аймаг руу би өөрөө тууж аваачиж өгсөн. Уг мах нь 1.112 кг болсон, нийт үнэ нь 3.900.000 гаруй төгрөг болсон. Энэ бүгдийг Я.Бөөрөө авсан. Дараа нь Я.Бөөрөө 2018 оны 10 дугаар сарын 16-нд зааз хонь 10 ширхгийг цагаан машинд ачиж аваад явсан. Манай хотноос Я.Бнь 2018 оны 08 дугаар сарын 17-нд эр төлөг 1 ширхгийг хадлан тэжээлийн үед ид гээд үлдээсэн, 2018 оны 09 сарын 03-нд нэг эр төлгийг Доктор профессорт өгсөн, 09 сарын 12-нд эм хонь-2 ширхэг, эр төлөг-2 ширхэг, эм төлөг-2 ширхгийг Хэнтий аймгийн үзэсгэлэн худалдааны үеэр авч явсан, 2018 оны 10 дугаар сарын 03-нд эм хонь-2 ширхгийг нэг хүнтэй ирээд аваад явсан, ямар зориулалтаар авч явсныг мэдэхгүй. 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эм төлөг-1 ширхэг, эм хонь-1 ширхгийг ирж авсан. 2019 оны 07 дугаар сарын 03-нд 630 хонины ноосыг ачиж явахад эр төлөг-1 ширхгийг авч явсан. 2019 оны 08 дугаар сарын 08-ны үед эр төлөг-1 ширхгийг мал эмнэлгийн ой болно гээд аваад явсан байсан. Ингээд нийт 14 толгой хонь авсан. Энэ бүгдийг дээшээ удмын сангийн нягтланд хэлж байж авах ёстой. Харин Я.Бөөрөө хэлэлгүй аваад байдаг юм шиг байна лээ. 2019 оны ноос болох 630 хонины ноос буюу 900 гаруй кг хэмжээний ноосны төлбөрийг тушаагаагүй байх, асуусан чинь надад мөнгө хэрэгтэй болоод би өгөөгүй юм аа гэж хэлсэн. Уналгын морь гэж 2 ширхэг морь удмын сангаас өгсөн, уг хоёр морины нэг нь зээрд зүсмийн морь манайд байгаа, нөгөө морины зүсийг нь хараагүй. Я.Бхэлэхдээ та нар унаж чадахгүй ээ, би энийг өөр мориор солиод өгнө өө, мөнгө болгочихсон байгаа гэж хэлсэн. Ноос хяргахад зориулж ноосны 30 хувийг хонь хяргахад зориулагддаг гэдэг, гэхдээ бид нарт юу ч өгдөггүй...” гэх мэдүүлэг /хх-н 20-21 тал/

Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ны 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 125 дугаартай: “... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд Палкметр 1 ширхэг, туузан метр 1 ширхэг, уналгын морь 1 ширхэг, 940 кг хонины ноос, зааз 44 толгой хонь зэргийн зах зээлийн үнэлгээг нийт 9.561.540 / есөн сая таван зуун жаран нэг мянга таван зуун дөчин/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэсэн дүгнэлт /хх-н 67-68 тал/
Гэрч Э.Ундралын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэнтий аймгийн Цөм сүргийн салбар нэгжийн менежер Я.Бнь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс ажилд орж 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд ажиллаж байх хугацаандаа өөрийн итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох нийт 822 тоо толгой бог мал байхаас ажил хүлээлцэхэд 722 толгой бог мал хүлээлгэн өгсөн. Үүнээс 44 тоо толгой бог малыг эрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж хэрэглэсэн байсан. Өөрийн хариуцсан үндсэн хөрөнгөөс палкметр, туузан метр зэргийг хүлээлгэн өгөөгүй эд хөрөнгө дутсан. Мөн нэг тооны уналгын морь байхгүй дутсан байсан. Менежер Я.Б-гийн ажлыг Үйлдвэр технологийн албаны дарга Н.Бархас, нягтлан бодогч Э.Ундрал миний бие хүлээж авсан. Ч.Оюунбилэг зэрэг хүмүүс байсан. Ажил хүлээлцэхэд эд хөрөнгө, малыг нас хүйс, мал ангилалтаар нь нэг бүрчлэн хүлээж авсан. Менежер Я.Б-дэд хөрөнгө, мал дээр акт тавиад мөнгөн дүнгээр нэхэмжлэл гаргасан. Нийт хохирол 9.561.540 төгрөг болсон. Менежер Я.Бдээрх эд хөрөнгө, малыг хувьдаа зарцуулсан гэж амаар хэлж байсан. Юунд зарцуулсан талаар байгууллагын даргад мэдэгдээгүй, байгууллагын үйл ажиллагааны урсгал зардалд зарцуулсан талаар ямар нэгэн баримт байхгүй... Хэнтий аймгийн Цөм сүргийн салбар нэгжийн менежер Я.Бтөрийн албаны цалингийн ТҮ-8-4 шатлалаар цалинждаг байсан. Байгууллагаас шалгалт хийсэн тооллогын акт дээр хохирлыг нэг бүрчлэн тодорхой тусгасан байгаа. Ямар нэгэн зөрүү байхгүй. Менежер Я.Бажлаас гарснаас хойш огт ажил дээр дахин ирээгүй, актан дээр ажил хүлээлцэхэд гарын үсгээ зураад алга болсон. Ямар нэгэн хохирол барагдуулаагүй. Зан байдлын хувьд хэнэггүй хүн байсан...” гэх мэдүүлэг / хх-н 135 тал/
Гэрч Н.Бархасын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хэнтий аймгийн Цөм сүргийн салбар нэгжийн менежер Я.Бнь 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн хооронд ажилсан. Миний бие менежер Я.Б-гийн ажиллах хугацаанд итгэмжлэн хариуцсан эд хөрөнгө болох нийт 822 тоо толгой бог мал, эд хөрөнгийг хүлээлцэхээр ажлын хэсгийг ахалж очсон. Менежер Я.Б-днийт 822 тоо толгой бог байхаас ажил хүлээлцэхэд 722 тоо толгой бог мал хүлээлгэн өгсөн. Үүнээс 44 тоо толгой бог мал дутсан ажлыг хүлээн авахдаа малыг нэг бүрчлэн нас хүйс, малын чихэн дэх ээмгээр нь бүртгэж тоолсон. Менежер Я.Бэрх мэдэл албан тушаалын байдлаа ашиглаж эд хөрөнгө, малыг дутаасан. Энэ нь ажил хүлээлцсэн хохирлын акт дээр тодорхой байгаа. Ажлын хэсгийн хүмүүс болон Б-гийн гарын үсэгтэй байгаа. Менежер Я.Бмал болон эд хөрөнгө дутааж өөртөө хэрэглэснээ хүлээн зөвшөөрсөн. Өөрийн хариуцсан үндсэн хөрөнгөөс палкметр 1 ш, туузан метр 1 ш зэргийг хүлээлгэн өгөөгүй эд хөрөнгө дутсан. Мөн нэг тооны уналгын морь байхгүй дутсан байсан. Хохирлыг мөнгөн дүнгээр нэхэмжлэл гаргасан, нийт хохирол 9.561.540 төгрөг болсон. Менежер Я.Бдээрх эд хөрөнгө, малыг хувьдаа зарцуулсан, би буцааж төлнө гээд одоог хүртэл төлөөгүй байгаа. Юунд зарцуулсан талаар байгууллагын даргад мэдэгдээгүй, байгууллагын үйл ажиллагааны урсгал зардалд зарцуулсан талаар ямар нэгэн баримт байхгүй. Хувьдаа зарцуулсан гэж амаар хэлсэн... Хэнтий аймгийн Цөм сүргийн салбар нэгжийн менежер Я.Бтөрийн албаны цалингийн ТҮ-8-4 шатлалаар цалинждаг эрх бүхий албан хаагч. Байгууллагаас шалгалт хийсэн тооллогын акт дээр хохирлыг нэг бүрчлэн тодорхой тусгасан байгаа. Ямар нэгэн зөрүү байхгүй. Менежер Я.Бодоо хаана байгаа талаар мэдэхгүй, нэг ч удаа ажил дээрээ ирээгүй холбоо бариагүй байгаа. Ямар нэгэн хохирол барагдуулаагүй...Анх ажилд авахад ааш зан гайгүй хүн байсан. Тэгээд ажиллах хугацаандаа ажлаа таслаад хэнэггүй байдал гаргаж ажлаа цалгардуулж байсан...” гэх мэдүүлэг /хх-н 137 тал/
Малын удмын сангийн үндэсний төвийн захирлын 2018 оны 08 сарын 06-ны өдрийн Б/38 дугаартай “...Я.Б-ийгХэнтий аймаг дахь Цөм сүргийн менежерээр ажилд томилох...” тухай тушаалын хуулбар /1-хх-н 141 тал/
Малын удмын сангийн үндэсний төвийн захирлын 2019 оны 09 сарын 10-ны өдрийн Б/20 дугаартай “...Я.Б-ийгХэнтий аймаг дахь Цөм сүргийн менежерийн ажлаас чөлөөлсөн...” тухай тушаалын хуулбар /1-хх-н 142 тал/
Гэрч Б.Эрдэнэхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Я.Бнь Хэнтий аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежер ажилд 2018 онд томилогдож тухайн хүнийг анх таньдаг болсон. Тэгээд 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн... 2019 оны хагас жилээр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас манай байгууллагад дотоод аудит хийгдэж байсан. Тухайн үед ажлын хэсгийн бүрэлдэхүүн Хэнтий аймгийн Цөм сүргийн салбар нэгжид 1 удаа тооллого шалгалт хийж ажиллахад 31 толгой хонь дутсан. Үүнийг Я.Бнь хэрэглэсэн асуудал гарсан. Өөрөөр хэлбэл 1 удаа тооллого шалгалт хийж 31 толгой хонь дутсан зөрчил илэрсэн. Дараа нь Я.Б-ийгажлаас чөлөөлж, ажлыг хүлээлцэх явцад 44 мал, 1 уналгын морь, палкметр, туузан метр дутсан асуудал гарсан. Үүнээс 44 малыг малчин Ц.Нямсүрэн гэх хүн дутааснаа хүлээн зөвшөөрч бичиг үйлдэж өгсөн баримт байгаа. Бусдыг нь Я.Бхариуцах ёстой... Албан хэрэгцээнд цөм сүргийн салбар нэгжийн малаас Я.Бнь дур мэдэн зөвшөөрөлгүй захиран зарцуулах эрхгүй байсан. Малын удмын сангийн үндэсний захирлын зөвшөөрлөөр албан хэрэгцээнд ашиглах боломжтой болдог...” гэх мэдүүлэг /2-хх-н 31 тал/
Гэрч Д.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Б гэх хүнээс 2019 оны 07 дугаар сарын 09-нд Хэнтий аймгийн төвд очиж 480 кг ноосыг худалдаж авсан. 1 кг ноосыг 4000 төгрөгөөр тооцож нийт 1.920.000 төгрөгөөр 480 кг ноос худалдаж авсан... Ямар ч байсан 1.920.000 төгрөгийг Б гэх хүнд өгөөд ноос худалдаж авч байсан...” гэх мэдүүлэг /2-хх-н 2 тал/
Гэрч Д.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Я.Бнь Хэнтий аймаг дахь цөм сүргийн салбар нэгжийн менежер гэх албан тушаалд ажиллаж байх хугацаандаа ажлын зайлшгүй шаардлагаар албан хэрэгцээнд тус нэгжийн малаас захиран зарцуулах эрх байхгүй. Хэрэв захиран зарцуулахаар болбол төвийн захирлын шийдвэрээр зарцуулах эрх үүснэ. Тэр эрхийг албан бичгээр өгдөг...2019 оны жилийн эцэс, 2019 оны хагас жилийн тооллого, 2019 оны 09 дүгээр сард төвөөс томилогдсон ажлын хэсгийн тоолго явагдсан. Тус тооллогуудаар буюу 2019 оны жилийн эцсээр 31 хонь дутаасан, мөн 2018 оны жилийн эцсээр зааз малын борлуулалтын орлого болох 2.853.440 төгрөгийг дутаасан. 2019 оны хагас жилийн тооллогоор ноосны төлбөр болох 2.082.000 төгрөг дутаасан. Ажил хүлээлцэх үедээ 44 хонь 1 адуу нийт 4.160.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн тухайн ажил хүлээлцэхдээ ажиглаж байсан багаж хэрэгслээсээ 496.100 төгрөг дутаасан байсан. 2019 онд тус байгууллагын өмчид байсан актлагдсан зарах шийдвэр гараагүй байсан 80 трактор сураггүй алга болсон. Я.Бнь байгууллагад нийт 9.557.140 төгрөгийн хохирол учруулсан байсан. Уг хохирлоос Я.Б-гийн цалингийн өглөгийг хасаад 5.999.024 хохирол үлдсэн. Уг үнийн дүнд тракторын үнэ ороогүй... 2018 онд яг хэдэн тооны мал нядалгаанд оруулах байснаас хэдийг оруулж дутаасан талаар бол сайн мэдэхгүй байна. Үнийн дүнгээр 2.800.000.0 төгрөг дутаасан байсан...” гэх мэдүүлэг / 2-хх-н 40 тал /
Гэрч Ц.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Б гэх хүнийг танина. Б 2018 оны 08 дугаар сараас Хэнтий аймаг дахь цөм сүргийн менежерийн ажлыг хүлээн авсан. Менежерийн ажлыг хүлээн авсан цагаас нь таньдаг болсон. 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр зааз хонь гээд 78 тооны хонийг аймгийн төв рүү би эхнэр Ариунтуяа менежер Б-гийн хамт явган тууж Нараа гэх хүний бойнд оруулсан. Уг тууж авсан 78 тооны хонь нь 38 төлөг, 10 ширхэг эр хонь үлдсэн нь эм хонь байсан. Уг 78 тооны хонь нийт 1112 кг болсон, мөнгөн дүн нь 3.900.000 төгрөг болсон. Энэ мөнгийг Б өөрөө авсан. Маргааш нь удмын сангийн төв рүү дансаар шилжүүлчихлээ гэж хэлж байсан. Үүний дараа менежер Б хуучин менежер Цогтбаатарын хамт 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цагаан өнгийн ачааны машинтай ирээд 10 ширхэг эм хонь аваад явсан. Уг 10 хонины нэхийг нь Дархан аймагт өгнө, махыг нь Налайхын бойнд өгнө гэж хэлээд авч явсан. Менежер Б 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр хадлан тэжээлийн үед 1 ширхэг эр төлөг хэрэглээрэй гэсэн. Би 1 ширхэг эр төлгийг хадлангийн үед хэрэглэсэн. Үүний дараа 2018 оны 09 дүгээр сарын 03-нд 1 ширхэг эр төлгийг доктор профессор Лхагвасүрэн гэдэг хүнд өгч явуулсан. Үүний дараа 2018 оны 09-р сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн үзэсгэлэн худалдаанд эм хонь 2 ширхэг, эр төлөг 2 ширхэг эм төлөг 2 ширхэг нийт 6 тооны хонь авч явсан. Уг 6 тооны хонь эргэж ирээгүй. Энэ 6 хонийг хаана зарж юунд хэрэглэснийг мэдэхгүй. Үүний дараа 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Ганбаатар гэх хүнтэй ирээд 2 ширхэг эм хонь аваад явсан, ямар зориулалтаар авч явсан тухай хэлээгүй. Мөн 2018 оны 10 сарын 04-ний өдөр ирээд эм хонь 1 ширхэг, эм төлөг 1 ширхгийг авч явсан. Ямар зориулалтаар авч явж байгаагаа хэлээгүй. Менежер Б 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 630 ширхэг хониний ноосыг цагаан өнгийн портер маркын машинтай ачиж авч явахдаа 1 ширхэг эр төлөг авч явсан, мөн яах гэж авсныг мэдээгүй. 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдөр манай эхнэр Ариунтуяа Хэнтий аймгийн үзэсгэлэн худалдаанд явсан хойгуур надаас эр төлөг 1 ширхгийг авч явсан. Ингээд менежер Б нийт 14 толгой хонь авсан, эд нарыг ямар зорилгоор авсныг би мэдэхгүй. Тухайн үед менежер Б Малын удмын сангийн холбогдох эрх бүхий албан тушаалтнаас зөвшөөрөл авч байсан эсэхийг мэдэхгүй. Эхнэр бид хоёр авсан малын тооцоог тухай бүр нь бүртгэж тэмдэглэдэг байсан. 2019 оны 12 сард малын удмын сангаас тооцоо хийх гэж нягтлан Ундрал, Өнөржаргал гээд 4-5 хүн ирсэн. Тэр үед би менежер Бийг зааз хонь цувуулж авсан 14 тооны хонь, ноосны мөнгийг өөрөө хувьдаа хэрэглэсэн талаар мэдсэн. Энэ үед менежер Б утас нь холбогдохгүй байсан. Менежер Б Малын удмын сангаас уналгын хоёр морь өгсөн гэж хэлсэн боловч манайд 1 ширхэг зээрд зүсмийн морь авчирсан /хамар нь сэтэрхий морь авчирсан/. Харин нөгөө морийг огт хараагүй, “та нар унаж чадахааргүй эмнэг морь байна лээ би өөр мориор сольж өгнө. Хурдан морь юм шиг байна лээ, хүн сольж авъя гэсэн” гээд өөр өөр юм яриад байсан...” гэх мэдүүлэг /2хх-н 51-57 тал/

Гэрч Б.Цолмонбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Ажил хүлээж авахад эвдэрсэн, хамрыг нь салгачихсан 80 трактор байсан. Дагалдах тоног гэх юм бол эвдэрхий чиргүүл, бас нэг эвдэрхий тармуурын рам зэрэг эд зүйл байсан... Тухайн үед ажиллаж байхад миний ажлын газрын компьютер дээр дээрх 80 тракторын мэдээлэл байсан... Би дээрх 80 тракторыг хаана байгааг нь мэдэхгүй... Тухайн үед 80 трактор нь бичиг баримт гэж байгаагүй. Харин малын удмын сангийн үндэсний төвийн эд хөрөнгийн бүртгэлд бол бүртгэлтэй техник байсан... Би 2018 оны зун яг хэдэн сарын хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна Я.Бгэх хүнд өөрийн ажлыг хүлээлгэж өгсөн. Тухайн үед дээрх хүнд 80 маркын тракторыг мөн дагалдах эвдэрхий чиргүүл, бас нэг эвдэрхий тармуурын рам зэргийг хүлээлгэж өгсөн. Тухайн уг 80 маркын трактор нь мал зүйч талийгаач Түмэнхишигийн хашаанд байсан юм. Гэр нь Хэрлэн сумын 5 дугаар багт Наран нэртэй дэлгүүрийн баруун хойно байсан шиг санаж байна... Я.Бгэх ахтай Чингис хотод явж байгаад таарсан чинь Я.Бнадад хандан “Цөм” нэртэй сүргийн үржлийн малаас нядлах мөнгө болгох бог малыг тусад нь тэмдэглэсэн байгаа. Эндээс зах зээлийн үнээр нь худалдаж авах мал байвал аваарай гэж хэлсэн.Тэгэхээр нь би Я.Бахад хандан хэдээр зарах гэж байгаа юм бэ? Та үнэ ханшаа тодорхой болгоод хэлээрэй гэж хэлсэн. Тэгсэн дараа нь Я.Бах махны үнэ ханшаа тооцоолж 1 хонийг 50.000 төгрөгөөр зарах юм байна гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би 1 жил төл авахаар сувиа хонь байна уу гэж асуухад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь унаа тэрэгтэй болж байгаад эргэж ирж 10 тооны эм хонь авъя гэж хэлсэн. Тэгээд дараах нь ачааны машинтай явж таараад машинаа ашиглаж хөдөө Я.Б-тойочиж “Цөм” нэртэй сүргийн үржлийн малаас малчинд нь хэлж байгаад 10 тооны эм хонь авсан. Тэгээд би Я.Б-дболомжтой үедээ мөнгийг нь өгье гэснээс хойш 10 гаран хоногийн дараа Я.Б-гийн данс биш нэг эмэгтэй хүний данс руу 500.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед Я.Бнь энэ хүний данс руу мөнгөө шилжүүлчих гэхээр нь л шилжүүлсэн юм.... Зарим тохиолдолд яаралтай үед дээрх удирдлагатай ярьж амаар зөвшөөрөл авч болно. Зарим тохиолдолд бичгээр авдаг. Харин захиран зарцуулсан орлогоо дээд байгууллагын албан данс руу шилжүүлдэг... Стандарт хангахгүй, тамир тэнхээ муудсан, хөгширсөн, өвчтэй малуудыг заазад оруулдаг. Заазад оруулах малаа “Цөм” нэртэй сүргийн үржлийн төвийн менежер өөрөө ангилж тодорхойлоод дээд байгууллага болох Малын удмын сангийн үндэсний төвд мэдэгддэг. “Цөм” нэртэй сүргийн үржлийн төвийн менежер нь өөрөө тодорхойлоод энэ жил төдөн тооны малыг заазад оруулахыг дээд байгууллагад мэдэгддэг. Мөн олсон орлогоо Малын удмын сангийн үндэсний төвийн албан тоот дансанд тушаадаг....” гэх мэдүүлэг /2-хх-н 62-63 тал/
Гэрч Д.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Б гэх хүнийг сайн танихгүй 2018 оны 10 сард мал өгнө гэж надтай ирж уулзаж байсан. Одоо ямар нэгэн харилцаа холбоо байхгүй... Б гэх хүн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр үдээс хойш 78 тооны хонийг зааз мал гээд бойнд оруулаад надад махаа худалдсан. Би малын тоог одоо яг сайн санахгүй байна нийт 78 тооны хонь шиг санаж байна... их туранхай сүүлгүй хонь байсан. Бойнд оруулах малаа Б 2 малчин гэх эмэгтэй эрэгтэй хүнтэй хамт явган тууж ирсэн. Миний худалдаж авсан махнаас 2 хонины махны мөнгийг малчны хонь байсан гээд мөнгийг нь мал тууж ирсэн эрэгтэй эмэгтэй 2 хүнд өгсөн. Хэдэн төгрөг өгснөө санахгүй байна. Зуу гаран мянган төгрөг өгсөн. Тэгээд нийт 74 хонины мөнгийг би өөрийн нөхөр Энх-Одын 5935219275 данснаас Б хүний дансанд 3.823.000 төгрөг шилжүүлсэн. Манай бойнд оруулсан нийт ажлын хөлс нь хасагдаад 3.823.000 төгрөг шилжүүлсэн. Би тухайн 74 тооны хонийг ямар насны хонь байсныг одоо санахгүй байна...” гэх мэдүүлэг /2-хх-н 71-73 тал/
Гэрч Б.Бадамсэдэдийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Я.Бгэх хүнээс 80 трактор авч хадланд ашигласан асуудал огт байхгүй. Харин 2018 онд Я.Б-днадтай таараад актад гарсан хуучны 80 трактор худалдаж авах уу гэж хэлсэн. Тэгээд би 2018 онд Я.Б-оос700.000 /долоон зуун мянган төгрөг/-р хуучин 80 трактор, хадуур тармуур, чиргүүлийн хамт худалдаж авсан. Намайг худалдаж авахад 80 трактор нь мотор цохисон, дунд талын нэг дугуй огт байхгүй, нөгөө гурван дугуй нь хийгүй, дугуйны гадар хэсэг нь задраад урагдаж цоорчихсон, дахин ашиглах боломжгүй болсон байсан. Доогуур нь рам болон 2 дугуйгүй, хамуурын цөөхөн хэдэн шүд л холбоотой байсан. Чиргүүл нь цэнхэр өнгийн 4 дугуй нь дахин ашиглах боломжгүй язарч цоорсон байсан. Хадуур нь дугуйгүй рам болон лент /хадуур/ нь байсан. Би дээрх трактор болон дагалдах тоног хэрэгслийг талийгаач Түмэнхишиг гэх хүний хашаанаас очиж авсан. Намайг очиж 80 трактор болон бусад дагалдах хадуур, хамуур чиргүүлийг авахад Я.Бөөрөө хамт явсан. Би Б гэх хүнд 700.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Б надад 80 тракторын бичиг баримт гэж юм өгөөгүй. Би уг 80 тракторыг хэдэн онд үйлдвэрлэгдсэн, хэдэн онд монгол улсад импортоор орж ирснийг мэдэхгүй... Я.Б-оосхудалдаж авсан 80 трактор хадуур, хамуур чиргүүл байхгүй болсон. Би төмрөөр юм хийдэг юм. Я.Б-оосавсан 80 трактор хадуур, хамуур, чиргүүлийг задалж зараад үлдсэн рам төмрөөр нь чиргүүл вагончик хийж хүнд зараад байхгүй болсон. Би Б-гоос80 трактор худалдаж авсан цагаас хойш таараагүй... улсын дугаар байхгүй байсан...” гэх мэдүүлэг /2-хх-н 82-83 тал/
Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ны 2021 оны 04 сарын 12-ны өдрийн 134 дугаартай: “... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд 104 толгой хонь зэргийн зах зээлийн үнэлгээг нийт 6.640.000 / зургаан сая зургаан зуун дөчин мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэсэн дүгнэлт /хх-н 94-96 тал/
Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ны 2021 оны 04 сарын 15-ны өдрийн 138 дугаартай: “... Уг тооцооллыг шинжээч үнэлгээчин нь зах зээлийн хандлага, жиших ажил гүйлгээний аргаар хийж гүйцэтгэсэн бөгөөд тооцооллын үр дүнд МТЗ-80 маркын трактор, чиргүүл зэргийн зах зээлийн үнэлгээг нийт 1.230.000 / нэг сая хоёр зуун гучин мянга/ төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэсэн дүгнэлт /хх-н 104-106 тал/
Я.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 08-нд Хэнтий аймгийн Цөм сүргийн төвийн менежерийн ажилд ороод 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр ажил хүлээлцсэн. 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд болсон үзэсгэлэн худалдаанд оролцсон. Үзэсгэлэнд оролцох үед аннос, замын зардал хийх гэж 2 толгой хонь зарцуулсан... Би энэ 2.082.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг малчин Ариунаад өгсөн... Би үлдсэн мөнгийг нь манай ургийн баяр болох гээд би хэрэглэсэн юм. 2019 оны 02 дугаар сард зааз мал борлуулалтын орлого гэсэн утгатай 1.000.000 төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг /хх-н 84-86 тал/
Я.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...Хар зүсний эмнэг морийг би мал маханд өгч 480.000 төгрөг болсон. Мөнгийг нь би өөрөө хэрэглэсэн... 74 хонины нядалгааны мөнгө болох 3.823.000 төгрөг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдөр миний 5004012165 дугаартай дансанд орсон. Би нядалгааны 3.823.000 төгрөгийг дансанд байлгаж байгаад өөрийн малчны зээлд 1.800.000 орчим төгрөгийг нь хийчихсэн юм. Тэгээд үлдсэн 1 сая төгрөгийг нь Малын удмын сангийн үндэсний төвийн дансанд хийсэн...” гэх мэдүүлэг /1-хх-н 249-250, 2-хх-н 1 тал/
Я.Б-гийн яллагдагчаар өгсөн: “...Уг яллагдагчаар татах тогтоол дээр дурдсан хохирлын хэмжээг хүлээн зөвшөөрөхгүй байна, харин бусдаар бол уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /3-хх-н 12-13 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан хөрөнгийг завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг байна.
Иймд шүүгдэгч Я.Б-ийгуг зүйл хэсгээр зүйлчилж, ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүх хуралдааны явцад талууд дараах дүгнэлтийг гаргав.
Улсын яллагч: Шүүгдэгч Я.Бнь Малын удмын сангийн үндэсний төвийн захирлын 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн Б-38 дугаар тушаалаар “Хэнтий аймгийн Цөм сүргийн нэгжийн менежер”-ийн албан тушаалт томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хооронд түүнд итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрх болох 471.900 төгрөгийн үнэ бүхий палкметр 1 ширхэг, 24.200 төгрөгийн үнэ бүхий туузан метр 1 ширхэг, 800.000 төгрөгийн үнэ бүхий хар зүстэй морь 1 ширхэг, 2.068.000 төгрөгийн үнэ бүхий 480 кг хонины ноос, 2.020.000 төгрөгийн үнэ бүхий 26 толгой хонь, 4.480.000 төгрөгийн үнэ бүхий 76 тооны зааз бог хонь, 750.000 төгрөгийн үнэ бүхий 80 морины хүчтэй МТ3-80 маркийн трактор, 480.000 төгрөгийн үнэ бүхий чиргүүл, хамуур, хадуур ир зэрэг эд хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглаж завшиж бусдад 11.094.100 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-ийнмэдүүлэг, гэрч П.Ариунтуяа, Э.Ундрал, Д.Түвшинжаргал, Б.Эрдэнэхүү, Д.Ганзориг, П.Ганхуяг, Н.Алтантөгс, Ц.Нямсүрэн, Б.Цолмонбаатар, Д.Сарантуяаг, Б.Бадамсэд нарын мэдүүлэг, Эд хөрөнгө хариуцагчийн тооллогын бүртгэл, баримтууд, Я.Б-ийгажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаал, цалингийн бүртгэл, Хөрөнгийн үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ны шинжээчийн 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №125 дугаартай дүгнэлт, 2021 оны 04 дугаар сарын 12-ны өдрийн №134 дугаартай дүгнэлт, 2021 оны 04 дугаар сарын 15-ны өдрийн №138 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд хэрэг учрал болох өдөр Хэнтий аймгийн Цөм сүргийн малын бэлчээрийн нэгжийн албан тушаалд ажиллаж байхдаа байгууллагаас итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж 11.000.000 сая төгрөгийн хохирол учруулсан, хохирол хор уршгийн хувьд энэ гэмт хэрэгт санаатай хандсан байна. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь амар хялбар аргаар мөнгөтэй болох буюу шунахайн сэдэлтэй байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр бүрэн төлөгдсөн байна. Я.Б-гийн үйлдсэн хэрэгт эрүүгийн хэрэгт авагдсан баримт болон гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Я.Б-ийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Улсын яллагчийн гэм буруугийн талаарх хуулийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирлын асуудал дээр өмнө төлөгдсөн асуудлыг дахин нэхэмжилж байна гэсэн асуудал яригддаг. Актлагдсан хонийг малчинтай тооцоо бодоод хассан мөртөө малчинтай тухайн үед буцааж авсан хонио өөрт буцааж өгөх байсныг хөдөө аж ахуйн хониноос авсан мэтээр хэлсэн байдаг. Үүнээс 6 хонь хасагдах боломжтой байна. Эдгээрийг оруулж тооцоод өмнө зарсан хонь болон Цолмонбаатарт өгсөн 10 хонь бусад хүмүүст өгсөн хониныхоо тооцоог нийлүүлээд 02 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөг төрийн банкны дансанд нь хийсэн. Энэ нь 26 хонины үнэ буюу 1.000.000 төгрөг өгсөн байгаа. Гэтэл 2.020.000 төгрөгөөр нэхэмжилж байгаагаас 1.000.000 төгрөгийг хасаж өгөөч. Манайх хохирлоо бүрэн төлсөн, хохирол гомдолгүй гэж байгаа. Түрээсийн гэрээгээр Ундрал 2018, 2019 онуудад ноосны үнийн 30 хувийг урьд надад өгдөггүй байсан байна. Цолмонбаатарын үед би 500.000 төгрөг авч шуудай, хайч авсан энэ зардалд 30 хувь хүртэл зарцуулагдах эрхтэй байсан байна гэж ойлгож байгаа учраас 2.068.000 төгрөгийн 30 хувь буюу 610.000 төгрөгийг хасаж тооцож өгнө үү. Намар аннос хийхэд ашигласан хонины тооцоо 120.000 төгрөг, 6 хонины тооцоо 612.000 төгрөг, докторт өгсөн 1 хонь, энэ мэтийн хонины үнэ болох 1.000.000 төгрөгийг хасуулахаар 2.020.000 төгрөг энэ бол махны үнэ юм, ноосны үнэ биш юм. Зааз хонины 3.380.230 төгрөгийг энэ хүн өөрөө авсан ба цалингаас нь авсан. Морийг зарж борлуулсан гэдгээ хэлдэг. МТЗ-80 тракторыг хүлээн зөвшөөрсөн. Палкметр, туузан метр зэргийг буцааж өгсөн байгаа. Мөн 6 хонины мөнгө зэргийг тооцоод 1.610.400 төгрөгийг буцаан олгож өгөх боломж байна гэж үзэж байна... гэв.
Шүүх өмгөөлөгчийн дүгнэлтийн зарим хэсгийг үндэслэлтэй байна гэж үзлээ. Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас шүүгдэгч Я.Б-ийгпалкметр, туузан метр, 2 тооны хурган хуц, ноосны үнэ 542.000 төгрөг зэргийг завшсан гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч тухайн эд хөрөнгүүдийг завшсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байгаа бөгөөд тухайн эд хөрөнгүүдийг буцааж өгсөн болох нь гэрч Д.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Я.Б-ооспалкметр, туузан метр авсан. Дэлгэрэх сумын мал сүрэгт үзлэг ангилалт хийх зорилгоор авч хэрэглэж байсан. Тухайн үедээ хэрэглэчхээд 2020 оны 05 дугаар сарын дундуур өгч явуулсан...Дэлгэрэх сумын Аманшанд багийн малчин Содномцэрэнгийн Ганбаатар гэх хүнээр өгч явуулсан. Өөрөө тэр үед над руу залгаж “палкметр, туузан метр хэрэгтэй байна” гэсэн. Хэнтий аймгийн Мал Эмнэлгийн газрын жижүүрт өгөөрэй гэхээр нь С.Ганбаатар руу ярьж жижүүрт нь үлдээсэн. С.Ганбаатарыг суманд ирэхээр нь “өгсөн үү?” гэж асуухад өгсөн гэхэд нь Я.Бруу залгаж өгсөн гэж байна багажаа аваарай гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /2-хх-н 26-27 тал/, гэрч Н.Алтантөгсийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...2018 оны 10 сард Хэнтий аймаг дахь Цөм сүргийн менежер Б ах надад ядарсан 2 хурган хуц өгөөд энэ хоёр хуцыг онд оруулж өгөөч гэж гуйсан юм. Би ядарсан 2 хурган хуцыг нь авч тэжээл өгч тэнхрүүлээд 2019 оны 12 сарын сүүлээр Хэнтий аймаг дахь цөм сүргийн менежер Оюунбилэг, малчин Нямсүрэн, Ариунаа нарт хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /2-хх-н 48 тал/, гэрч Ц.Нямсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Менежер Б 2018 оны 10 сард Алтантөгс гэх хүнд 2 ширхэг хурган хуц өгсөн. Тухайн 2 хурган хуцыг 2019 оны 12 дугаар сард Алтантөгс менежер Оюунбилэгтэй хамт авч ирж өгсөн...” гэх мэдүүлэг /2хх-н 51-57 тал/, Я.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...2019 оны 07 дугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Дэлгэрэх суманд мал зүйч ажилтай, тасгийн мэргэжилтэн найз Түвшинжаргал морины комисст ажиллаж байгаа, морь хэмжиж байгаад өгье гэхээр нь Палкметр, туузан метр хоёрыг өгөөд явуулсан...” гэх мэдүүлэг /хх-н 84-86 тал/, Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-ийнмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Б-гийн айлд тавьж тэжээлгэсэн 2 ширхэг хурган хуцыг Алтантөгс гэх хүн надад 2019 оны 12 сард хүлээлгэж өгсөн. Мөн палкметр, туузан метрийг Б хүнээр дамжуулж хүлээлгэн өгсөн...” гэх мэдүүлэг /2-хх-н 17 тал/, гэрч П.Ариунтуяагийн шүүх хуралдааны явцад өгсөн “...Жил болгон бид хонио өөрсдийн ах дүү нараараа хайчлуулдаг байсан. Энэ жил хонь хайчлуулах хүн олдохгүй байна, мөнгөөр нь хайчлуулах уу гэхэд тэгье гэсэн. Тэгээд Я.Б500.000 төгрөг, 6 хайч, 7-8 шуудай өгсөн. Нийт 542.000 төгрөг болсон. 500.000 төгрөгийг бэлнээр аваад хайч, шуудайг өөрөө өгсөн...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа ба уг үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй байх тул шүүгдэгчид холбогдох хэргээс дээрх эд хөрөнгүүдийг завшсан гэх хэргийг /үйлдэл холбогдлыг/ хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж дүгнэлээ.
2. Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.
Энэ гэмт хэргийн улмаас Малын удмын сангийн үндэсний төвд 9.936.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь нийт 11.033.215 төгрөгийн хохирлыг төлсөн болох нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.О-ийнмөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн “...Я.Бнь 2 толгой хурган хуцыг буцааж өгсөн тул 60.000 төгрөг, буцааж өгсөн палкметрийн 471.000 төгрөг, туузан метрийн 24.200 төгрөг мөн малын удмын сангийн 100900019033 тоот дансанд 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Я.Б-гийн 2018-2019 оны цалингаас 3.758.115 төгрөгийг суутгаж нийт 5.313.315 төгрөгийн хохирол барагдуулсан. Одоо Я.Б-оос5.779.885 төгрөгийн хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-хх-н 17 тал/, хохирогчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаан дээр гаргаж өгсөн Я.Б-оосМалын удмын сангийн үндэсний төвийн 100900019033 дугаарын дансанд 5.799.900 төгрөг төлсөн тухай Төрийн банкны 2022 оны 01 сарын 12-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Гэмт хэрэг үйлдсэн хүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заажээ.
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар талууд доорх дүгнэлтийг гаргав.
Улсын яллагч: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Я.Б-гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, урьд ял шийтгүүлж байгаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад биечлэн эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд болон мөрдөн шалгах ажиллагаанд ажил хөдөлмөр эрхэлдэг талаар дурдаагүй. Тухайн үед эрхэлсэн ажилгүй гэж мөрдөн шалгаж ажиллагааны явцад мэдүүлсэн байдаг. Торгуулийн ял оногдуулахад хэргийн материалд авагдсан баримтаар төлөх боломжгүй гэж үзэж байгаа. Хохирол төлбөр барагдсан байна. Энэ хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй, цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардалгүй. 2021 оны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй байхгүй болохыг дурдах гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Гэм буруугийн асуудлыг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирлын хэмжээг зөв тогтоосон гэж үзэж байна. Эрүүгийн хариуцлага оногдуулж байгаа зүйл анги дээр манай үйлчлүүлэгч анх удаа ийм хэрэгт холбогдож байгаа. Захиран зарцуулах эрхгүй байсан мөнгөө хувьдаа ашигласан байгаа. Гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа. Хохирлоо төлж барагдуулсан, эхнэр хүүхдийн хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож өгнө үү гэв.
Шүүх шүүгдэгч Я.Б-гийн хохирлоо нөхөн төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй буюу 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Баянжаргалаас шүүгдэгч Я.Б-ийгпалкметр, туузан метр, 2 тооны төлөг, ноосны үнэ 542.000 төгрөг завшсан гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг /үйлдэл холбогдлыг/ хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Хүрдээхэн овогт Янживын Бийг албан тушаалын байдлаа ашиглаж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Я.Б-ийг1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Б-доногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Я.Б-давсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай..
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНЗОРИГ